Categories
мэдээ эдийн-засаг

Тайванаас Монгол руу ирэх электрон барааны хэмжээ хоёр дахин нэмэгджээ

Энэ оны эхний таван сарын байдлаар Тайваниас Монгол руу 4 сая 988 332 ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Ингэснээр өнгөрсөн оны нийт экспортын үнийн дүнгээс 3 сая 853, 745 ам.доллараар их буюу 2.25 дахин их байна хэмээн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Монголчууд Тайваниас ихэнхдээ электрон бараа, техник тоног төхөөрөмж импортолж байна гэсэн дүн мэдээ байна.

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, “Тайвань, Монголын экспортын тоо хэмжээ өсөн нэмэгдсэн нь Монголын эдийн засаг сэргэж буйн илрэл юм. Нөгөө талаараа Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох” бодлогын үр дүн. Тайвань, Монголын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид харилцан бие биенээ нөхөх давуу талуудтай. Монгол орон бол байгалийн асар их нөөц баялагтай. Харин Тайвань нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад туршлага хуримтлуулсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчилж буй нь сайшаалтай. Тайваний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулснаараа онцлогтой” гэв.

Мөн тэрээр хоёр тал 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газар байгуулж байсныг дурдаж, Тайваний Засгийн газраас Тайвань Монголын бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч 2003 онд Тайваний Экспорт, импортын банкаар дамжуулан манай улсын арилжааны таван банкинд 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугам нээснийг тодотгов. Ингэснээр уг санхүүжилтийн зээлээр дамжуулан Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө босгох, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох боломж бүрджээ. Монголын компани, аж ахуйн нэгжүүд Тайваний экспортлогчдоос бүх төрлийн бараа бүтээгдэхүүн шууд худалдан авч байгаа нөхцөлд эсвэл Тайваний үйлдвэрлэл эрхлэгчдэд захиалга өгсөн хэдий ч гуравдагч улс орноос бараа бүтээгдэхүүнээ худалдан авсан тохиолдолд Тайваний Экспорт, импортын банкнаас олгож буй санхүүжилтийн зээлэнд хамрагдах хүсэлтээ манай таван банк гаргах боломжтой юм байна. Уг санхүүжилтийн зээлийн олгох дээд хязгаар нь худалдан авалтын нэхэмжлэлийн үнийн дүнгийн 100 хувь хүртэлх дүнгээр санхүүжигдэх боломжтой бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь тав хүртэлх жил юм байна.

Categories
мэдээ нийгэм

Малаа угаах ажил зүүн аймгуудаас эхэлээ

ХХААХҮЯ-наас Монгол Улсын хэмжээнд нийт мал сүргээ угааж, эрүүлжүүлэх аян эхлүүлжээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газар ХХААХҮЯ-наас 66 сая толгой малаа угаах аян өрнүүлсэн байна. Энэ ажлаа зүүн аймгуудаас эхлүүлсэн байна. Уг ажлыг Социализмын үед хийж байгаад мартагдсаныг сэргээснээр малыг хачиг, хувалз, маажуур хамуунаас сэргийлнэ хэмээн малчид талархалтай хандаж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Бүх малаа угааснаар малын ашиг шим нэмэгдэнэ. Манай нийт малын 70 хувь арьс ширний өвчлөлтэй байгаа, жил болгон угаалгад хамрагдсанаар өвчлөл 100 хувь арилна гэсэн тооцоотой байна. 66.2 сая малаа угаах ажил зүүн аймгуудаас эхэлж байна. Малчид их талархалтай хүлээн авч байна” гэж ярилаа. Мал угаах төхөөрөмжийг ДЭМБ-аас гаргасан стандартын дагуу Монголын нөхцөлд тохируулан бүтээжээ. Уг төхөөрөмжөө малчны хотонд аваачин малыг угаагаад, усаа цэвэршүүлэн дахин дахин ашиглах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Гантөмөрөөр ахлуулсан цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах ажлын хэсэг байгуулагдлаа

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах, ашиглалтын шаардлага хангахгүй шугам тоноглолтой иргэд, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулах, 35, 10, 6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд автсан байруудад авах арга хэмжээний тухай хэлэлцлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ХУД-ийн усанд автсан орон сууцнуудад ажиллаж, энэ амралтын өдрүүдээр орон сууцны байруудын СӨХ, Конторуудтай цаашдаа авах арга хэмжээ болон хөрсний усыг тогтоох арга технологийн талаар хуралдаж ажлын хэсгээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Categories
мэдээ нийгэм

92 иргэнийг авран хамгаалжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж өнгөрсөн 14 хоногийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 92 иргэнийг авран хамгаалж ажилласан.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтарсан нийслэлийн Аврах анги 105-ын завьт эргүүл, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 115 алба хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх 7447 ширхэг санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга, Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу дараах ажлыг зохион байгуулан ажилласан” хэмээв.

Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1697, зөвшөөрөлгүй 1071, нийт 2768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг 9, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131, Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг 3, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг 5 айл өрх, 1 хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.

Мөн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Түвшинбаяр нарыг ҮБХ-ны гишүүнээр батламжлав

УИХ дахь АН-ын ҮБХ-ны хурал үдээс хойш үргэлжлэн хуралдаж байна. Тус намын ҮБХ-ны IV хурлыг нээж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэллээ. Хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэрэг хэд, хэдэн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүний зэрэгцээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүй СЕХ-нд хүргүүлэхийг С.Эрдэнэ энэ үеэр онцоллоо.

Үдээс өмнөх хуралдааны үеэр Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын нийт 10 хүний ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батламжлан, Ардчилсан намын үнэмлэх гардуулав.

Үдээс хойшхи хуралдаанаар “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж, тайлагнах зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуульд нэр дэшигчийн зардлыг 92 сая төгрөгөөр тогтоолоо

Үндэсний аудитын газар Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гангаамаа: К2 дэлхийн уулчдын маш том сорил

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 ууланд анхны монгол хүн гарлаа. Өнгөрсөн зургадугаар сард уулчдын баг Монголоос хөлгийн жолоо залсан. Харин долдугаар сарын 21-нд ууланд амжилттай авирч, 24-нд эсэн мэнд бууж ирсэн юм. Монголынхоо далбааг дэлхийн хоёр дахь ноён оргилд мандуулаад энэ сарын дөрвөнд эх орондоо ирсэн МУГТ Б.Гангаамаа хэвлэлийн хурал хийлээ.

Дэлхийн өндөр оргилуудын авиралт жилд ганц удаа болдог. Эверест хавар, К2 уулынх хавар гэх мэт. Энэ жил урьд нь гарч байгаагүй олон хүн нэгэн зэрэг ууланд гарч чадснаараа онцлог. Цаг агаарын хувьд тогтвортой байжээ. 1954 оноос хойш К2 уулын оргил дээр 337 хүн гарчээ. Энэ удаагийн авиралтад тамирчид дөрвөн том экспедицид хуваагдан авирав. Тус экспедицидүүд нийлээд дөч гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн авиралт нэг өдөр 31 хүн оргил дээр гарснаараа түүхэндээ хамгийн олон хүн зэрэг гарсан гэдгээрээ онцгой байгаа юм. Урьд нь 2012 онд 28 гарсан нь рекорд байв.

Хурлын үеэр Б.Гангаамаа: Цаг агаарын байдал тогтвортой байлаа. Сүүлд бууж байхад цас нилээд орсон. Ууланд авирахад байдаг бэрхшээлүүд бүгд л байсан. Гэхдээ урьд урьдныхаасаа нэг өдөр 31 хүн оргил дээр зогссон рекорд амжилт тогтоосон. Хэзээ ч К2 уулын оргил дээр ийм олон хүн зэрэг гарч байгаагүй. Манай баг найман орны арван авирагчаас бүрдсэн. Арван хүний тав нь улс улсынхаа анхдагч байсан. Энэ уулын оргилд Япончууд нилээд авирсан байдаг юм байна лээ. Аль ч ууланд Япончууд маш их оролдлого хийдэг. Бид бүгд долдугаар сарын 21-ний өглөө 7:30-8:00 цагийн хооронд оргил дээр байсан. Улаанбаатарын цагаар 10:30 цагийн орчим. Авиралт маань олон жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл байсан. 2005 онд Эверестэд анхны монгол хүн гарсан тэр цагаас хойш дараагийн оргил болох К2 уул монголчуудын хүсэл мөрөөдөл болсон. Спорт авиралтын хаан уул гэгдэх энэ уулыг олон жил мөрөөдөж ирлээ. Гурван удаа оролдлого хийж, гурав дахь оролдлогоороо К2 уул Монголынх боллоо. Энэ бол дэлхийн уулчдын маш том сорил. Олон улсын статистик судалгаагаар 18 эмэгтэй уулчин К2 уулын оргилд гарсан байдаг. Сая зургаан эмэгтэй гарсан. Үүнээс зургаан эмэгтэй нь нас барсан. Тиймээс К2 уул эмэгтэйчүүдэд халтай гэж ярьдаг. Гэхдээ монголчуудад ээлтэй хандсан. Нийт гарсан 337 хүнээс 87 нь амь насаа алдсан байдаг. Тамирчин хүн арын алба, баг хамт олонгүй, ивээн тэтгэлэггүйгээр хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Нэг хүний ард маш том баг хамт олон байдаг. Их олон хүний хүч хөдөлмөрөөр тамирчин хүний амжилт гардаг. Миний бүх амжилтын ард зогсдог Биеийн тамир спортын газрын хамт олон, Холбоодууд, Таван богд груп, Хаан банк, Улаанбаатар гурил, Говь компанийн хамт олондоо баярлалаа. Та бүхний тус дэмээр энэ амжилтад хүрлээ гэсэн юм.

Хэвлэлийн хурлын дараа, Гавьяат тамирчин уулчин Б. Гангаамаа К2 уулын оргилд авч гарсан төрийн далбааг Биеийн тамир спортын хороонд гардуулж өгсөн юм. Тус авиралтын үеэр хоёр хүн нас баржээ. Лонхны хүзүү хэмээх маш хүнд хэсэг байдаг гэнэ. Тэр хэсэг дээр Японы нэг авирагч унаж нас барсан. Канадын гурван хүний бүрэлдэхүүнтэй баг өндөр авалт хийж байхдаа нэг нь Чи мини хэмээх нэгдүгээр кемпээс хоёрдугаар кемп хүрэх замын хооронд байдаг эгц 90 градусын хад, мөсөн ханын хэсэгт авиралт хийж яваад унаж нас баржээ.

Дэлхийн топ оргилуудыг их 8000, бага 8000 гэж олон улсад ангилдаг ажээ. МУГТ Б.Гангаамаагийн хувьд цаашдын зорилгодоо их 8000 буюу дэлхийн топ таван оргилыг зорьж буй аж.

Б.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосонБ.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосонБ.Гангаамаа: К2 оргил дээр нэгэн зэрэг 31 уулчин гарч, шинэ рекорд тогтоосон

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралтын талаар танилцуулав. Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу “Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бутай” “Хун хуа” “Хонг-Да” “Цагаан ташаа” нийт 4 тоосгоны үйлдвэрийг шалгахад насанд хүрээгүй этгээд хөдөлмөр эрхэлсэн зөрчил илрээгүй боловч эрсдэлд өртөж болзошгүй орчин, нөхцөлд хараа хяналт сул амьдарч байсан зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу тоосгоны үйлдвэрүүдийн захирал, хуулийн зөвлөх нартай биечлэн уулзаж, үйлдвэрлэл явагдаж буй эрсдэлтэй орчин нөхцөлд ажилчидын хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй байх, хараа хяналтыг сайжруулах чиглэлээр сануулж, албан мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрэмдэх, хулгайлах зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гол усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн тухай хуулийг сурталчилах чиглэлээр нийт 9 төрлийн богино хэмжээний видео мэдээлэл, сэрэмжлүүлэг бэлтгэж интернэт сайт, телевиз, цахим хуудсанд байршуулсан.

Эргүүл хяналтын чигэлэлэр нийслэлийн хэмжээнд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1817 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд 4270000 төгрөгийн торгууль ногдуулсан. 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Наян настай эмэгтэй сураггүй алга болжээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг дэвсгэр “Хүрэмт” гэх газрын “Өгөөмөр” сувилалд амарч байсан өндөр настан алга болсон гэх мэдээ аймгийн ОБГ-т иржээ.

Тодруулвал тус зусланд амарч байсан Арвайхээр сумын харъяат иргэн 80 настай эмэгтэй өчигдөр орой 17:00 цагийн үед сураггүй алга болжээ. Дуудлагыг дээрх сувиллын газраас өчигдөр оройн 22:15 цагт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашин очсон байна. ХаринӨгөөмөр сувиллын газрын арван хүн, таван автомашин, нийт 15 хүн, зургаан автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.