Categories
мэдээ нийгэм

Спорт цогцолборын танхимын гүйцэтгэл 80 хувьтай байна

2018 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 19 тэрбумын өртөг бүхий 191 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Эдгээр төслийн ажлуудаас Дархан хотод хийгдэж буй 16-н бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2018.08.03/ иргэдийн төлөөлөл болох аймгийн Ахмадийн зөвлөх багийн ахмадууд газар дээр нь очиж, биечлэн танилцаж, хяналаа. Үүний зэрэгцээ аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон “Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар”-ын ажлын албаныхан хяналт тавьж, ажлын явцад дүгнэлт өгсөн юм.

Бүтээн байгуулалтын ажилтай танилцах маршрут 2200 хүний суудалтай Спорт цогцолбороос эхэлсэн. Спорт цогцолбор нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 21 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа бөгөөд эхний ээлжид 2200 хүний спорт танхим, Усан бассеныг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тухай гүйцэтгэгч байгууллага болох Нэмбар ХХК-ийн Ерөнхий инженер М.Батсайхан хэлж байна. Дээрх 2 спорт танхимын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хаппи Веритас оношилгооны төв элэгний үрэвслийн шинжилгээ үнэгүй хийнэ

Хаппи Веритас оношилгооны төв мэдээлэл хийлээ. Тэд арван жилийнхээ ойг тохиолдуулан В,С вирусийн идэвхжилтийг тоолуулсан иргэдэд элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийхээр болжээ. Энэ үеэр

Хаппи Веритас оношилгооны төвийн дэд захирал Г.Батгэрэл “Найдваргүй гоо сайхны газруудаар үйлчлүүлэн мөнгө төлж вирус худалдан авч байна”

Манай Хаппи Веритас оношилгооны төв анх 2008 онд элэгний вирус тоолж эхэлсэн. Энэ онд бид арван жилийнхээ ойтой золгож байна. Иймээс бид ойгоо угтан үйлчилгээний хөнгөлөлтүүдийг иргэддээ үзүүлнэ. Тухайлбал элэгний хатуурал хэмжих шинжилгээг 50 хувь, элэгний үрэвслийг 100 хувь хөнгөлж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалаар хоёр удаа С вирусийг үнэгүй тоолсон. Энэхүү хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалаа байнга төлсөн, даатгалаараа хоёр саяас дээш төгрөгөөр үйлчлүүлээгүй, харьяа дүүрэг, сумын өрхийн эмнэлэгт элэгний вирусийн илрүүлэх шинжилгээнд орсон иргэд хамрагдана. Манай байгууллага хоёр жилийн өмнө уг шинжилгээнд иргэдийг хамруулсан. Тэр үед залуучууд идэвхгүй байсан. Гэтэл тэд халдварлах замуудаа мэдэхгүй, өөрийгөө халдвараас сэргийлж чадахгүй, вакцин ямар ач холбогдолтойг ч мэддэггүй. Мөн залуучууд найдваргүй гоо сайхны газруудаар үйлчлүүлэн мөнгө төлж вирус худалдан авч байна. Иймээс энэ удаагийн шинжилгээнд залуучууд, өсвөр насныхан илүү хамрагдаасай гэж хүсэж байна. Мөн манайхан шинжилгээний хугацааг мэддэггүй. Цусны болон биохимийн шинжилгээ гурван сарын хүчинтэй байдаг. Мөн хүүхдийг төрсний дараа В вирусийн вакцин хийгдэг. Уг вакцин нь 15 жилийн хугацаатай байдаг. Гэтэл 16 нас хүрсэн хүүхдээ эцэг эхчүүд вакцинд хамруулдаггүй. Тиймээс иргэд ядаж жилдээ нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдан өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандаач ээ!

Лабораторийн эмч Д.Нямхүү “Алат, асатын шинжилгээг заавал өгөх шаардлагатай. Яагаад гэвэл алат нь элэгний эсэд агуулагдаж байдаг фермент юм. Энэ нь элэгний эсийн гэмтэл, үрэвслийн үед цусруу их хэмжээгээр ялгардаг. Харин асат нь зүрх, булчин, бөөр, элэгний эсүүдэд байдаг. Зүрхний дутагдал, хэт их ачааллын үед өсдөг. Тиймээс хоёуланг нь үзэж хоорондын хамаарлаар элэгний үрэвсэл байгаа юу, үгүй юу гэдгийн мэддэг. Уг шинжилгээ вирусээс шалтгаалж буй элэгний үрэвслийн үед хамгийн чухал шинжилгээний нэг” гэв.

Хаппи Веритас төвийн эмч П.Батбаяр “Манай төв элэгний С вирусийг төгс эмчлэх аргыг Монголд анх нэвтрүүлсэн. Монгол улсын хүн амын дунд зүрх судасны өвчлөл 5000 хүнд 15.6 хувь, тархины судасны өвчлөл 13.9 хувьтай байна гэх судалгааг ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн газраас гаргасан. Үүний дараа элэгний хатуурал, элэгний өвчингөөс болсон нас баралт давамгайлж байгаа юм. Тиймээс элэгний В, С вирустэй иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийхээр болсон” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэгний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байна. Тиймээс өвчлөлийг бууруулахын тулд эрт илрүүлэх, зөв оношилгоо хийх шаардлагатай аж.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

280 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд , дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс дүүргийн хэмжээнд засвар үйлчилгээнд хамрагдаж буй сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал Баянзүрх цогцолбор сургуулийн төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал болон 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцсан юм. Тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээж авах юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Галбаатар: Айлууд өдрийн цагаар гэрэл асааж амьдарч байна

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а байрны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 247 өрх амьдардаг 12а байрны хажууд буюу есөн метрийн зайд таван давхар барилга баригдаж буйтай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэв. Тус барилга нь хоёр байрны иргэдийн нар үзэх эрхийг хаагаад зогсохгүй 11-р хорооллын нийтийн бохирын шугам дээр зөвшөөрөлгүй барьж байгаатай холбоотой аж.

Энэ талаар 12а байрны оршин суугч Ц.Галбаатар хэлэхдээ “Энэ барилга баригдсанаар хоёр байрны 240 гаруй оршин суугч нар, салхи үзэж чадахааргүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Ингэхдээ хууль зөрчиж барилга барьж байна. 2012 онд анх эсгий гэр, жорлон бүхий хашаа байж байгаад сэндвичэн байшин болсон. Одоо таван давхар барилга болон сүндэрлэж байна. Энэ барилгын ажлыг Э.Бат-Үүл 2015 онд хотын засаг дарга байхдаа оршин суугчдын гомдлоор зогсоож байсан. Гэвч тухайн барилгын эзэд шүүхээр явсны эцэст барилга барих зөвшөөрлөө сэргээлгэсэн. Үүний дараа хоёр байрны оршин суугчдын гомдлын дагуу 2017 онд Нийслэлийн засаг дарга С.Батболд мөн л тэдний захирамжийг хүчингүй болгосон. Гэвч барилгын эзэн н.Батбаатар дахин шүүхээр сэргээлгэсэн. Одоогийн байдлаар 32 айл өдрийн цагаар гэрэл асааж амьдарч байна. Иймд Нийслэлийн засаг дарга С.Батболд холбогдох албаныхан үүрэг даалгавар өгч энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай байна. Чадахгүй гэвэл өөрөө огцрох хэрэгтэй. Үүнд хамгийн ноцтой нэг асуудал бий. Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтөр захиргааны хэргийн анхан шатны шүүхээс оршин суугчдад хэлэлгүйгээр материалаа буцааж авсан байдаг. Давж заалдана гэж хэлсэн ч утсаа хаагаад алга болчихсон. Энэ хүн ямар учраас засаг даргынхаа гаргасан захирамжийг буцаан татаж авав гэдэг нь эргэлзээтэй байна. Бид энэ хүнийг АТГ-т өгч шалгуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Найман настай хүүд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ сарын 4-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгдлээ. Найман настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.

Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна.

Тухайн тохиолдолд сэжигтэн эцэг эхийн хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байна. Хэрэв халдвар авсан бол түүнээс гарах үр дагавар асар их хохирол авчирахын үгүйсгэхгүй.

Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон ч нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол нь хууль хэрэгжихгүй байгааг харуулжбайна.

Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдэлээс сэргийлэх нь чухал байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүсгүй Дэлхийн Ази, Ази-Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүллээ

АНУ-д жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн”-д оролцсон Ж.Учрал энэ жилийн тэргүүн байрын титмийг зүүлээ.

Жил бүр 500 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд тус тэмцээнд хүчээ сорьдог. Энэ жилийн үзэсгэлэнт бүсгүй шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Сан-Франциско хотноо зохион байгуулагджээ. Тэргүүн байранд шалгарсан монгол бүсгүй Ж.Учрал нь 17 настай, энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Хатан хаан” боллоо.

Анх 1985 оноос АНУ дахь Ази-Америкчуудын соёл урлагийн наадмын томоохон хэсэг болох Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн 1986 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Алтай Таванбогдын ХАМГААЛАГЧ нарт мотоцикл хүлээлгэн өглөө

“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Foundation төрийн бус байгууллагаас Алтай таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчийг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклиор хангав.

Энэхүү мотоцикль гардуулах ёслолыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал, ТХНУГ-ын мэргэжилтэн Б.Жавзандулам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон гадаад, дотоодын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нар оролцов.

Энэ үеэр “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын нэрэмжит Хүндэт тэмдгээр, мөн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнасан юм.

Categories
мэдээ нийгэм

Уруйн үерт нэг айлын 300 мал хорогджээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Ар бүүрэг” гэх газар өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 15:00 цагийн орчим орсон аадар борооны улмаас үер буужээ. Уруйн үерийн улмаас мал урссан тухай дуудлага өчигдөр 15:50 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тодруулбал, тус багийн харъяат, малчин Б-гийн 300 орчим мал уруйн үерт урсан хорогдож, 400 орчим бог мал үерт боогджээ. Иргэний дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж, хоёр цаг ажиллан, үерт боогдсон 400 орчим бог малыг аюулгүй газарт гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Сайд асан З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад, улмаар шүүхэд шилжүүлээд буй юм. Эл хэргийг дэнслэх шүүх хурал өчигдөр 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан суманд хийгдэж байгаа авто замын засварын ажил удахгүй дуусна

Авто замыг засварлан шинэчлэх ажлын хүрээнд Дархан сумын 1,2,3 болон 6, 7, 8 дугаар багуудад шороон замыг хатуу хучилттай болгох, эвдэрсэн замыг засварлах зэрэг ажлуудыг хийсэн. Энэ хүрээнд Дархан сумын 6, 7,8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх төв авто зам болох 741 метр урттай, 7 метр өргөнтэй авто замыг хатуу хучилттай болгох ажил өрнөж байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа талаар “ОДНД” ХХК-ийн Геодези инженер Ш.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.