Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхих, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Түүнчлэн,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэдийг сургалтад хамруулна

Иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион явагдах гэж байна. Уг сургалт нь 2018 оны наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болох юм байна.

Иймд галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэд холбогдох материалаа бүрдүүлэн өгч, сургалтанд хамрагдах боломжтой гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвөөс мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар 16 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар сайд нар 16 асуудал хэлэлцэх юм байна. Одоогоор гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, 2018-2024 онд хилийн чанадад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна. Ирэх жилүүдэд Моксва, Тяньжин, Сөүл, Брюссель зэрэг хотод Монголын худалдааны төлөөлөгчийн газар ажиллана гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

Баянзүрх дүүрэг

11:00-17:00 цагт: 20-р хороо УСУГ-ын худагууд
11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн төв, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Мянганы гол, МЦ, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Ганцаг, Батрэрэйд, Хасбанк, Элэг, Нотра Дам ХХК-ууд, Шунхлай ШТС, Санар брокерын пүүс болон эдгээрийн ойр орчмоор, 11-р хороо Булгачны 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-р гудамж, Ачмаг хайрхан, Сайхан ирээдүй, Сээнээ ХХК-ууд, иргэн Амаржаргал, Бадамзул, Идэржавхлан болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар дүүрэг
11:00-16:00 цагт: 9-р хороо Өсөх, Ган-Эрдэнэ СӨХ, иргэн Эрдэнэбат, Батмөнх, Сайнзаяа, Олонтүмэн, Чинбат, Сонинцэцэг, Сангийн яамны 60 айл, Өнгөт фасад, Хас гоёл, Өөдөө байгаль, Юнител, ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр

Сонгинохайрхан дүүрэг
11.00-16.00 цагт: 17-р хороо 119-р цэцэрлэг, 1-р хороолол 2, 4, 6, 8, 27, 32, 33, 38-р байр
11.00-18.00 цагт: 8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Налайх дүүрэг
11.00-18.00 цагт: 1-р хороо Уурхайчдын 13-21-р гудамж

Categories
мэдээ нийгэм

‘’Аавуудын караоке’’ тэмцээн боллоо

Манай улс 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг ‘’Аавуудын өдөр’’ болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Аавуудын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран дүүргийн 28 хорооны төлөөлөл болсон аавуудын дунд ‘’Аавуудын-караоке’’ тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тус тэмцээнд оролцогчдыг дөрвөн багт хуваан үндсэн таван шалгуураар шилдгийг тодрууллаа. Тухайлбал энэхүү тэмцээнд ‘’Эх орны эрэлхэг аавууд’’ баг түрүүлсэн бол ‘’Гарын таван хуруу’’ баг удаалжээ. Харин гутгаар байранд ‘’Мундаг аавууд ’’баг орсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуульд нэр дэшигчийн зардлыг 92 сая төгрөг байхаар тогтоожээ

Үндэсний аудитын газар Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны Улсын Их Хурлын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.


Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн болно

Бээжин хотод зохион байгуулагдах 200 сая төгрөгийн шагналын сантай “JIUDUAN WORLD CUP – 2018” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-12-нд болно. Монгол, Хятад, Герман зэрэг орнуудын шилдэг 200 тамирчин хоёр өдрийн турш стандарт бус зургаан төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах гэж байна.

Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд:

Ерөнхий дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, АЗИ ТИВИЙН АВАРГА Ө.Сэнгэсамдан

1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ / Оюуны олимпийн Алтан медальт /
5. Их Мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж / ОУ-ын тэмцээний мөнгөн медальт /
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10.Б.Хулан нар багтжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Берт Хофмантай Олон улсын вальютын сангийн дүгнэлт гарч буй онцлог цаг үед уулзаж байгааг онцлоод Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,6 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд 1,6 хувь буюу нэмэх үзүүлэлттэй боллоо. Валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Мөн УИХ-ын 2018 хаврын ээлжит чуулганаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуулийг баталлаа. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль батлагдсанаар банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бүрдсэн. Намрын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Ирэх оны төсвийг өөдрөгөөр харж байгаа. Нэг ихнаяд төгрөгийн алдагдалтай байсан төсөв одоо ямар ч алдагдалгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсан” хэмээн тэмдэглэв.

Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аас батлан гаргасан бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулсанд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой. Нөгөө талаар хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ” хэмээн онцоллоо.

Тэрээр олон улсын эдийн засаг тэр дундаа хоёр хөршийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх магадлалтай тул аливаа эрсдэлийг тооцож, бодлого шийдвэртээ тусгах, хамгаалалтын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн хүрээд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал хөндөгдөх байх гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал ч эдийн засгаа төрөлжүүлж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого баримтлах нь ач холбогдолтой болохыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хөдөө аж ахуйн салбар бол Монголын уламжлалт салбар болохын хувьд эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага зүй ёсоор үүсч байгаа тэмдэглээд энэ тал дээр Дэлхийн банкнаас анхаарч ажиллахыг хүслээ.

УИХ-аас Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргаж, Засгийн газраас IPO гаргахаар ажиллаж байна. Энэ IPO гаргах ажилд Дэлхийн банкнаас Засгийн газарт зөвлөж, хамтран ажиллахыг төлөөлөгчдөөс хүссэн.

Ноён Берт Хофман Дэлхийн банкнаас Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад дөрвөн жил ажилласан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх долоо хоногт нутаг буцах болсныг дуулгав.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Жэймс Андерсонд Монгол Улсад ажиллах хугацаандаа олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 08-нд болох үйл явдал

09.00 цагт Спортын төв ордонд Биеийн тамир, спортын газар, Японы Шизуока мужийн Яйзү хотын упара хөнгөн атлетик, софт теннисний холбооны төлөөллүүдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

09.40 цагт Монголын хөрөнгийн биржид “Хөвсгөл Алтан Дуулга” компанийн олон нийтэд гаргаж буй нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт болон цан цохих ёслол болно. Утас:95953141
11.00 цагт Өлзийт хороололд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан”-гийн нээлт болно. Утас:99992037
11.00 цагт Засгийн газрын II байранд Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас “Нүүдэлчин Монгол” наадмын талаар мэдээлэл хийнэ. Утас:99849000, 88004849
15.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Монгол, Солонгос зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Салан тусгаарлах санаархал” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Салан тусгаарлах” хэмээх нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Энэ жил улсын хэмжээнд таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно хэмээжээ.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат: Бидний загварыг Англи, Европын холбооны төв банк ашиглаад эхэлчихсэн гэж “Эдийн засаг” нүүрт өгүүлэв.

Өвөрхангайн “Арвин Шунхлай” хоршооны өрхүүд нэхий боловсруулах цех байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж “Энэ тухай” нүүрт өгүүлэв.

“Улс төр” нүүрт Таван толгойг IPO гаргах ажилд Дэлхийн банкнаас Засгийн газарт зөвлөхийг хүсэв гэв.

Р.Пүрэвдулам: Ангийнхан маань өвөө, эмээ болсон ч нөхдөө сурагчийн дүрэмт хувцастай гүйж буй дүрээр нь л харж байгаа даа гэж “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

Хубилай хааны толбот ирвэс хэмээн “Өд бэх” нүүрт бичжээ.

“Нийгэм” нүүрт “Монгол Улсад хөдөлмөр эрхлэл­тийг дэмжих” төслийн зохицуулагч Г.Мөнхболор: Худалдан авах чадвар өндөр евро бүс Монгол ноосыг илүү сонирхдог гэжээ.

“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББын тэргүүн А.Энхтөр: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад албан ёсны шаардлагыг хүргүүлнэ гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлэв.

“Өөрөөс нь” нүүрт ХААИС-ийн доктор, дэд профессор Т.Балдан: Донор үнээнээс жилд 40-50 тугал авах боломжтой хэмээжээ.

“Дэлхийн мэдээ”-нд Австралийн хүн ам 25 саяд хүрчээ гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ