Categories
гадаад мэдээ спорт

“Бага дэлхийн аварга”-д Сослан Рамонов тэргүүтэй бөхчүүд зодоглоно

Вахтанг Балавазе болон Гиви Картозиягийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн долдугаар сарын 3-5-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Цагтаа “Бага дэлхийн аварга” гэгддэг байсан Тбилисийн тэмцээн энэ жилээс эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох статустай болсон билээ. Гүржийн тэмцээнд хойд хөршөөс олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, “Лас-Вегас-2015” дэлхийн аварга Магомедрасул Газимагомедов, ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, Владислав Валиев, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев тэргүүтэй шилдгүүд оролцохоор болсон байна.

ТБИЛИСИД ЗОДОГЛОХ ОХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН:
57 кг: Дондук-оол Хуреш-оол
61 кг: Исмаил Мусукаев
65 кг: Ахмед Чакаев
70 кг: Сослан Рамонов
74 кг: Магомедрасул Газимагомедов
79 кг: Кахабер Хубежты
86 кг: Владислав Валиев
92 кг: Анзор Уришев
97 кг: Шамиль Мусаев
125 кг: Анзор Хизриев

Categories
гадаад мэдээ

В.Путин Испанийн хаан руу залгажээ

Шигшээ баг нь Испанийг цуврал торгуулийн цохилтоор буулгаж авсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Испанийн хаан VI Филипптэй утсаар ярьжээ. Тэрээр хаантанд Испанийн шигшээ багийн тоглогчдын техник, ур чадвар үнэхээр гайхалтай байсныг тэмдэгдлээд, энэ удаад тактикийн хувьд Оросын дасгалжуулагчдын баг арай илүү байлаа гэсэн байна. Испанийн хаан хариуд нь шигшээ багийнх нь хожилд баяр хүргэжээ.

В.Путин VI Филипп хааныг дуртай үедээ Орос оронд айлчлахыг урьжээ.

Categories
мэдээ нийгэм

​“Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт болно

Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр болох “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол ардын удамжлалт, биет бус өвийг тээж, авъяасаа хөгжүүлж буй хүүхэд, багачууд, тэдэнтэй ажилладаг багш нараа дэмжин, энэ жил Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтыг оруулахаар болжээ. Энэ удаагийн тоглолтын төсвийг анх удаа төрөөс санхүүжүүлж буйгаараа онцлог юм. Аймаг, нийслэлийн хүүхдийн урлагийн бага наадмаас шалгарсан 800 гаруй хүүхэд багачууд оролцсон уг уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулсан шүүгчдийн баг шалгаруулалт хийжээ. Тус тоглолт долдугаар сарын 09-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Мөн энэ онд 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхон энэхүү тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлав

“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Түүнчлэн “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэг бүрчлэн тусгаж, тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийжээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын үндэслэн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгон зохион байгуулах асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг биржээр арилжаалахын өмнө Улсын Их Хуралд танилцуулах гэсэн саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусгах талаар Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлгэтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан үйл ажиллагаа өргөжсөнөөр өмнийн говьд томоохон хэмжээний ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ. Хэчнээн жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж, хэдий тооны ажлын байр бий болох вэ хэмээн лавласан.

Ажлын хэсгээс хариулснаар, Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжих юм байна. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг, дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл тус бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох юм байна. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 шууд ажлын байр бий болно хэмээн үзэж байгаа бөгөөд энэ тоонд бусад туслан гүйцэтгэгчдийн бий болгох шууд бус айлын байрны тоо багтаагүй аж. Түүнчлэн өмнийн говьд хүн амын суурьшилт ихээр явагдаж, хот байгуулалтын ажил явагдана хэмээн хариуллаа.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Цахиур олборлох, баяжуулах үйлдвэр нээгдлээ

Японы Мегатех корпорацын Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд өчигдөр Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм байна. Уг үйлдвэрийн нээлтэд Мегатех корпорацийн ерөнхийлөгч Нагао, Шигэрү, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ЗГ-ын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Мегатех порпорацын ерөнхийлөгч Нагао Шигэрү “Манай компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон дахь металлургын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн авч байгаа бөгөөд бусад компани, үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийлүүлнэ. Цаашид боловсруулсан түүхий эдээ Солонгос, Хятадын зах зээлд ч нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Бид 10 жилийн өмнөөс л цахиур чулууны талаар судлан Монгол Вьетнам хоёр орноос сонголтоо хийн өнөөдөр нээлтээ хийж байна. Монголчуудын найрсаг сайхан харьцаа, ажилсаг хичээнгүй зан чанар манай өндөр технологитой хамтран дэлхийд өрсөлдөх томоохон үйлдвэр болон өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Дорнын сайхан говьд Монголчуудтайгаа нийлэн бид аймаг, сумын хөгжилд, иргэдийн боловсролд, байгалийн нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулан хамтран зүтгэх болно.Энэхүү үйлдвэрийг нээснээр Япон стандарт, текнологийг Монгол улсад оруулж ирэх бөгөөд татварын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг дотоодын зах зээлээс худалдан авч орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд томоохон дэмжлэг болно.

Цахиурын үйлдвэрийг нээснээр ажлын байр нэмэгдэх бөгөөд орон нутгийн оршин суугчдыг нэн түрүүнд ажлын байраар хангах, дэд бүтцийг хөгжүүлэх тал идэвхитэй ажилласнаар амьдрах таатай орчинг бий болгох боломжтой юм. Мөн түүнчлэн япон компани хувьд хариуцлагатайгаар нийгэмд хувьд нэмрээ оруулах тул илүү дотно сэтгэлээр бидэнд тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

Тус үйлдвэр цахиураа төмөр замын тээвэр ашиглаж ОХУ-аар дамжуулан европын улсууд болон япон улс руу тээвэрлэх бөгөөд жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай юм. Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл хийхэд тохиромжтой.

Categories
мэдээ нийгэм

Хоёр моторт завийг түр хугацаагаар лацаджээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Толбо нуурын эрэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд байгаль хамгаалагчийн хариуцлага, байгаль орчны аюулгүй байдал эрүүл ахуй, бохирдолтоос хэрхэн хамгаалах зэрэг сэдвүүдээр сургалт хийж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид авах арга хэмжээний талаар санал асуулга явууллаа.

Мөн Толбо нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн завь ашиглалт, авран хамгаалагч болон усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж,“Толбо тур” ХХК-ийн эзэмшилд байгаа хоёр ширхэг моторт завийг түр хугацаагаар лацдаж, холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч, мэргэжил арга зүйгээр хангажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрсдлээс урьчилан сэргийлэх үзлэг хийлээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй лифт, автокран, барилгын өргүүр бүхий бүх аж ахуйн нэгж байгууллагуудын өргөх механизмуудын аюулгүй байдлыг хангах талаарурьдчилан сэргийлэх хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав.

Мөн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Зоост-Өлгий” хүүхдийн зуслангийн хоол хүнсний аюулгүй байдал, зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хугацаатай албан даалгавар өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах намын дүрмийг бүртгэхээс татгалзлаа

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Бразил-Мексик, Бельги-Японы багийн тоглолтоор үргэлжилнэ

“ОХУ 2018” ДАШТ-ий шөвгийн 16 багийн тоглолт өнөөдөр Бразил-Мексик, Бельги-Японы багийн тоглолтоор үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээн хөлбөмбөгийн ”томчуудад” халгаатай болж байгаа бөгөөд ОХУ-ын ялалт “жижиг” багуудад итгэл өгснийг Хорват-Данийн тулаан харуулсан. Тиймээс өнөө шөнийн тоглолт ч хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна.

ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь

Categories
мэдээ нийгэм

Тайваний үндэсний ордны музейтэй санамж бичиг байгуулаа

ТАЙВАНИЙ ҮНДЭСНИЙ ОРДНЫ МУЗЕЙТЭЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАА

Монголын ШУА , Тайванийн үндэсний “Хааны Ордон” музейтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээрээ Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичиг, түүхийн дурсгалын зүйлүүдийг дижитал болон катологи болгож хэвлэж гаргах боломжтой болж байна.

ЮАНЬ ГҮРЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ЗҮЙЛС БОЛОН БИЧГИЙН ДУРСГАЛУУД МАШ ОЛОН ХАДГАЛАГДАЖ БАЙГАА

Тайванийн Үндэсний ордны музейн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Лэн Жен- Ий “Монгол Улсын ШУА-тай Тайванийн үндэсний Хааны ордон музей хамтын ажиллагааныхаа эхний үр дүнг үзэж байна. Бид дөрвөн жилийн хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа. Урьд нь хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийнхээ хүрээнд Монголын гурван судлаач Тайваньд очиж Монголын түүхтэй холбоотой судалгааны ажил хийсэн.Харин өнөөдөр Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалийг катологи болгож хэвлэж гаргах хэвлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан каталоги хэвлэгдэж гарах гэж байгааг дуулгахад таатай байна.Тайванийн үндэсний Хааны ордон музейд Монголын түүхтэй холбоотой ялангуяа Юань гүрэнтэй холбоотой эд зүйлс болон бичгийн дурсгалууд маш олон хадгалагдаж байгаа. Одоогоор манайх нарийн гаргасан статистик тоо байхгүй ч энэ хүрээнд Монголын судлаачидтай хамтран нэгдсэн тоо баримтыг гаргаж ирнэ.Монголын Богд хааны ордон музей манай үндэсний музейтэй хамтарсан үзэсгэлэн гаргана. Ирэх онд эхний ээлжинд хамтарсан үзэсгэлэнгээ дижитал хэлбэрт оруулж дэлгэнэ. Цаашдаа Тайванийн үндэсний Хааны ордон музейд хадгалагдаж буй дурсгалуудыг Монголд авчирч олон үзэсгэлэн гаргах боломжууд нээгдэнэ гэж итгэж байна. Ирэх оны есдүгээр сард Монголын үндэсний музейд зохион мн үзэсгэлэн зохион байгуулагдана. Энэ нь дижитал үзэсгэлэн буюу манай музейд хадгалагдаж буй Юань гүрний түүхэн дурсгалыг дижитал хэлбэрт оруулсан үзэсгэлэн юм.Мөн манай музейд Чингис хаан, Хубилай хаан болоод Монголын олон хаадын хөргийн эх хувь байдаг. Үүнээс гадна бичгийн болон эд бэлгийн дурсгалууд их хэмжээгээр хадгалагдаж байдаг” гэв.

ТАЙВАНИАС МОНГОЛЫН ЭРТНИЙ ДУРСГАЛУУДЫГ ЭРГҮҮЛЖ АВАХ НЬ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЯРИГДАХ АСУУДАЛ. ГЭХДЭЭ НАЙДВАРТАЙ ГАЗАР ХАДГАЛАГДАЖ БАЙГАА

ШУА-ийн Тэргүүн, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар

“Тайванийн үндэсний Хааны ордон музейд Монголын түүхийн эртний дурсгалууд олон хадгалагдаж үлдсэн байдаг нь ховорхон өвийн нэг юм. Манай ШУА-тай 2017 онд байгуулсан гэрээний хүрээнд гурван боть катологи эхний удаад гарна. Энэ гурван боть каталогийн эхний хоёр боть бэлэн болсон. Түүхийн хүрээлэн Дэлхийд гаргасан Монгол өв гэдэг түүхийн эх сурвалжууд цуглуулга каталоги хэлбэрээр ном болгох том хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.Монголын Үндэсний түүхийн музейд зарим биет үзмэрийг авчирч, заримыг нь дижитал хувилбарт оруулсан үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тэнд Чингис хааны өөрийнх нь хөргөөс эхлээд Хубилай хаан болон Монголын их хаад, хатдын хөрөг, тэр үеийн бичиг, ном судар гэх мэт олон эх сурвалжууд бий. Үндэсний түүхийн музейд тавигдах үзэсгэлэнгийн 50 орчим хувь нь биет үзмэр байна. Богд хааны ордон музейтэй хамтарсан үйл ажиллагаа ч цаашдаа явна. Цаашдаа тэнд хадгалагдаж байгаа бүх түүхийн эх сурвалжуудыг Монголчууд төдийгүй дэлхий дахинд сурталчилж, Тайванийн “Хааны ордон” музейтэй хамтын ажиллагааны хүрээнд өргөтгөх боломж бий. Харин эргүүлж авах нь олон улсын хэмжээнд яригдах асуудал. Гэхдээ найдвартай газар хадгалагдаж байгаа. Тэдгээрийг олон түмэнд хүргэх бололцоог бүрдүүлж, аль болох олон хувилбараар олгох ёстой. Үүнээс эхний алхамууд хийгдэж байна” гэв.