Categories
мэдээ цаг-үе

Актлагдсан мянган вагоны хэрэгт Д.Жигжиднямаагаас гадна салбарын сайд, дарга нарыг шалгаж эхэлсэн үү

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УБТЗын дарга Д.Жигжиднямааг АТГаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. АТГаас түүнд 2017 оны есдүгээр сарын 29нд Эрүүгийн хуулийн 22.1т зааснаар 170200106 дугаартай, мөн оны арваннэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173 дугаартай хоёр ч хавтаст хэрэг нээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.


Д.ЖИГЖИДНЯМААГ БУРУУТГАЖ БАЙГАА ХОЁР ҮНДЭСЛЭЛ

АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс Д.Жигжиднямааг “2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой аж. Машин авахад зуучлагч нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн Д.Жигжиднямааг ОХУ-аас хэрэглээнээс гарч, актлагдсан хуучин мянган вагон оруулж ирэхдээ онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа гэдгийг тус газраас мэдэгдсэн.

Түүнчлэн түүний дээрх үйлдлүүд Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг зөрчиж байгаа гэх. ЗТХЯ-ныхан сайдын дээрх тушаал хүчинтэй гэдгийг баталсан. Гэтэл уг журмын 4.1.3-т “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 (гуравны нэг)-ээс хэтрэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин вагонууд оруулж ирсэн гэнэ. 2017 оны есдүгээр сарын 20-нд УБТЗ нийгэмлэг, түүний дарга Д.Жигжиднямаа худалдан авагч, “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титова нарын байгуулсан гэрээний хавсралтад байгаа баримтаас үзэхэд ОХУ-аас авч буй вагон нэг бүр нь 620 мянган рублийн үнэтэй аж. Дээрх вагонуудын үйлдвэрлэсэн хугацаа нь 1994-1995 оных гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ашиглагдсанаас хойш 23-24 жил болж байгаа гэнэ. Хуучин вагон нийлүүлж, дундаас нь онц их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэж АТГ-ынхан таамаглаж байгаа аж.

Ж.БАТ-ЭРДЭНЭ, Д.ГАНБАТ НАР “АРЬСАА” ХАМГААЛАВ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн “хуучин вагон ОХУ-аас худалдан авсан” гэх асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс эхлээд төрийн томоохон албан тушаалтнууд холбоогүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УБТЗ-ын мянган вагон оруулж ирсэн асуудал дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш, Д.Ганбатад хамаарна” хэмээсэн. Харин Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат “Намайг сайдаар ажиллаж байхад санхүү маш их хүнд байсан. Тийм учраас энэ санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ачаа тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, орлого олохын тулд Оросоос Хятад руу явж байсан нефть бүтээгдэхүүний тээвэрлэлт тасраад 12 жил болж байсан энэ үед Оросын талтай ярьж байгаад зөвшөөрүүлээд, жилд гурван сая хүртэл тонн нефть бүтээгдэхүүн явуулах асуудлыг шийдээд, вагон ачаанууд яваад эхэлсэн. Мөн Хятадаас Европ руу чиглэсэн чингэлгийн галт тэрэг Казахстанаас яваад эхлүүт хятадуудтай ярьж байгаад Монголынхоо нутгаар дамжуулж, чингэлгийн галт тэрэг явуулахаар болоод, чингэлгийн галт тэрэгний хэмжээ 3.3 дахин нэмэгдсэн. Мөн дотоодын нүүрс тээвэрлэлт эрс нэмэгдэж, Тяньжин боомт хүртэл анхныхаа цувааг гуравдагч орны зах зээл рүү гаргасан гээд ачааны хэмжээ эрс нэмэгдэхэд, ачаа тээвэрлэх вагон дутагдаж эхэлсэн. Энэ үед би Жигжиднямааг дуудаад, Оросоос 8-10 жил ашиглаж болохуйц хуучин вагонууд оруулж ирээд, тээвэрлэлтээ хийхгүй бол бидэнд нэмэгдэж буй ачаа урсгалаа тээвэрлэхэд хүндрэл үүсчихлээ. Дотоодынхоо инженер техникийн хүчээр нэгдүгээрт, зүтгүүрээ энд угсаръя, хоёрдугаарт, вагон хажуугаар нь үйлдвэрлэе гэсэн чиглэл өгсөн. Намайг сайд байхад эхний долоон вагоныг үйлдвэрлэсэн. Ажлаа өгснөөс хойш энэ ажил зогссон. Ачааны вагон угсрахаа болиод, миний өгсөн үүргийн дагуу вагон оруулж ирэх асуудлыг хөөцөлдсөн нь үнэн.

Бүр хуучин вагон Монгол руу оруулж ирж болдоггүй. “Ашиглах боломжгүй хуучин вагон орж ирлээ” гэсэн мэдээлэл ирэнгүүт би Жигжиднямааг дэд сайд Цогтгэрэлтэй хамт өрөөндөө дуудаж оруулж ирээд “Энэ ажлаа зогсоо, ийм хуучин вагон яахаараа оруулж ирдэг юм бэ. Сайн судалж байж вагон оруулж ир” гэхэд “Энэ вагоныг ойр зуурын засвар үйлчилгээнд, Зүүнхараагийн ачааны вагоны засварын газарт ашиглаж байгаа юм гэж тайлбарласан” хэмээн ярилцлага өгсөн. Салбарын сайдаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа улстөрчид хуучин вагон оруулж ирж байгаа асуудалд өөрсдийгөө хамгаалж ийнхүү байр сууриа илэрхийлээд байгаа. Салбарын сайдууд айж сандарч мэдэгдэл хийх болсон нь Д.Жигжиднямаагаас гадна салбарын сайдаар ажиллаж байсан, дэд сайд, хэлтсийн дарга нарыг шалгаж эхэлсэнтэй холбоотой бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЭЗЭРХИЙЛЭЭД БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООСОН ГЭВ

Хуучин вагон оруулж ирсэн асуудалтай холбоотойгоор УБТЗ, Зам, тээврийн хөгжлийн яамны зарим мэргэжилтнүүд “Мянган вагон тийм ч төмрийн сэг болчихон зүйл байхгүй. Эвдрэл ихтэй, хэт хуучирч элэгдсэн вагон байгаа. Гэхдээ засч янзлаад авчих юм бол 20 жил ч ашиглах боломж байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийг УИХ-ын гишүүний компани эзэгнэх болсон. Бүр монополь болчихоод байгаа юм. Үүнийг таслан зогсоох, хоёр хөршийг дамжуулан төмөр замаар тээвэр хийж, улсад ашиг олох үүднээс хямд вагон авсан байх. Хэрэв шинэ вагон авна гэвэл маш өндөр үнэтэй байдаг. Сүүлийн үед хуучин вагон оруулж ирсэн асуудлыг улс төржүүлж байна. Үүний цаана мэдээж төрийн томоохон албан тушаалтнуудын ашиг орлого олох гэсэн далд санаа нуугдаж байгаа байх” гэх тайлбар өгч байна лээ. ОХУ-аас ирсэн хуучин вагоныг Сэлэнгэ аймгийн Мандал суманд засч янзалж байгаа гэнэ. Д.Жигжиднямаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсаас онц их хэмжээний мөнгө завшсан гэх дээрх хэрэг АТГ-т ийм байдалтайгаар шалгагдаж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ад үздэг ардчилал, парламентын засаглал нь манай Ерөнхийлөгчийг авч гарлаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ад үздэг ардчилал, парламентын засаглал нь манай Ерөнхийлөгчийг авч гарлаахэмээх нийтлэлийг бичжээ.

“Нэг ангийнхан” нүүрт “Дөчин жилийнхээ ойг угтсан нэгэн ангийн андууд” хэмээн бичсэн байна.

Ж.Батзандан: Д.Гантулгаар далимдуулж залуучуудын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлогыг эрх баригч нам хийх гэж байна хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Барит үйл явдлын долоодугаар нүүрт Д.Сүнжид: Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхээ больчихвол иргэд л хохирно гэж ярьжээ.

Улс төр нүүрт “С.Бямбацогт: УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж, доромжилж болно гэсэн хууль байхгүй” хэмээн бичжээ.

Ардын цолтон нүүрт Пунцагийн Бадарч: Зохиолч хүүхнүүд “Бурхан багш танд чонын тархи суулгасан юм чинь мөнхөрнө” гэж “нохойтсон” хэмээн өгүүлэв.

Д.Гүнбилэг: “Батул” ургамал хөрсний эвдрэл, элсний нүүдлийг зогсоох чадалтай хэмээн сонины 19 дүгээр нүүр “Экологи” буланд өгүүлэв.

11 дүгээр нүүрт “Зүүн хойд Азийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна” хэмээн бичжээ.

Түүхийн жимээр хэмээх 12 дугаар нүүрт “Япончууд Манжуурыг эзэлсний дараа Дэ ван япончуудтай хамтарч, Монголын тусгаар улс байгуулахыг зорьжээ” хэмээн бичсэнийг сонирхно уу.

Спорт нүүрт “Бүх цэргийн наадамд Г.Жамбалдорж түрүүллээ” хэмээн бичжээ.

Цаг үе нүүрт “Эмэгтэйчүүдийг хамгийн их хүчирхийлдэг нь хамтран амьдрагчид гэв” хэмээн бичсэн байна.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрт “А.Дорждэрэм: Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн хоёр заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна” хэмээн өгүүлэв.

Д.Трампыг энхтайвны нобельтноор тодруулах санал тавьжээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 1900-1987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын жишигт нийцсэн “Зам тээврийн ослын бүртгэлийн систем”ийг нэвтрүүллээ

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны төслийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Уг төслийгДани Улсын “Консиа Зөвлөхүүд” /Consia Consultants/ компаниас Азийн хөгжлийн банкнаас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд зам тээврийн ослын бүртгэлийн системийг шинэчлэн олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн систем, Вэб аппликейшн, Бүртгэлийн аппликейшн, шаардагдах сервер болон Ipad зэрэг тоног хэрэгслийн үзүүлэлтүүдийг боловсруулан нэвтрүүлж, хоёр ширхэг сервер, 85 ширхэг Ipad-ыг өнөөдөр Замын цагдаагийн албанд хүлээлгэж өглөө.

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ашиглаж буй программ хангамжид зам тээврийн ослын дагнасан бүртгэлийн систем байхгүй өөрөөр хэлбэл бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй хамтатган бүртгэх байдлаар мэдээ, мэдээлэл боловсруулан ашиглаж байгаа үед зам тээврийн олсын бүртгэлийн сан бидэнд хэрэгтэй, цаг үеэ олсон ажил болсон юм.

Мөн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийг цахим хэлбэрээр хийх боломжтой болсонтой холбоотойгоор 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн зам тээврийн ослын бүртгэлийн систем болон Ipad ашиглах талаар сургалтыг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид болон ХСИС-ын багш нар хамрагдсан юм.

Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлсэнээр:

  • Зам тээврийн ослын хар цэг бүрэн тодорхойлогдох-хар цэгийн байрлалыг зөв тогтоож тэдгээрт тохирсон арга хэмжээг авсанаар аюултай цэгүүдэд аюулгүй байдал хангах ажиллагаа хийгдэх,
  • Осол гарсан шалтгаан хэлбэрийг нарийвчлан тодорхойлох- ослын шалтгааныг тогтоосноор тэдгээрт тохирсон арга хэмжээ авах боломж бүрдэж, ослоос хамааралтай үүсэх үр дагавар, хохирлыг бууруулах үр нөлөөтэй, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Осол гарсан зам орчинг тодорхойлох– зам орчинг зөв тодорхойлсоноор замын байгууламжийн хийцийг өөрчлөх, осол нас баралт, гэмтэлд хүргэх ямар нөхцөл байдал үүссэнд хариу авах арга хэмжээг тодорхойлох зэрэг чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц 38 хувьтай байна

Азийн Хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 /ЭМСХХ-4/ төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан танилцлаа.

Тус эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани, барилгын зураг, төслийг Солонгосын Жунглим компани боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын Вамед компани тендерт шалгаран гүйцэтгэж байна. Эмнэлэг нь нийт 4 давхар, эмнэлзүйн долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10 мянга гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлэх, 47 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд оношилгоо эмчилгээний шинэлэг арга хэлбэр, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Түүнчлэн тус жишиг эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтнуудыг АШУҮИС болон ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан сургаж байгаа аж.

Дүүргийн жишиг эмнэлэг ашиглатад орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 38 хувьтай явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сарын аян үргэлжилж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд бүтэц, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сарын аяныг эхлүүлсэн. Аяныг 2018 оны зургадугаар сарын 04-29-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Сарын аяны хүрээнд дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Судалгаа шинжилгээ, аж үйлдвэрийн салбарт цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон Эрүүл мэндийн байгууллагуудад рентген шинжилгээний үед бага насны болон өсвөр насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар мэргэжил арга зүйг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

“Дэд бүтцийн салбарын улсын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх” , “Барилгын материалаас үүсэх шарлагаас хүн амыг хамгаалах”, “Улсын хилээр нэвтэрч буй цацраг идэвхт бодисын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих” зэрэг нэгдсэн сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн аюулгүй байдал, Дулааны цахилгаан станцын хаягдал үнс ашиглан үйл ажиллагаа явуулж буй барилгын материал үйлдвэрлэгчдийг хамруулан сургалт зохион байгуулна.

Хяналт шалгалт хийн, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэхажлын хүрээнд зочид төлөөлөгчид байрлах 29 зочид буудлын хүнс, эрүүл ахуй, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийнэ.

Мөн авто зам, барилгын материалын чанар болон цацрагийн аюулгүй байдал, түүний зөвшөөрөгдөх үзүүлэлтийн талаар үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт зориулсан нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчлах зэрэг болно.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ спорт

ДАШТ-ний аюулгүй байдал буюу Оросуудын амьдралд орсон өөрчлөлт

Өнөөдрөөс эхлэн Оросын 11 хот, 12 цэнгэлдэх хүрээлэнд Хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтууд явагдана. Орос улс түүхэндээ анх удаа ДАШТ-ийг зохион байгуулж, Европ, Ази тивийг холбосон нутаг дээр тэмцээн болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн ДАШТ-ий үеэр дүрс бичлэг давтан үзэх системийг ашиглахаар болжээ. Шинжээчдийн онцолж байгаагаар ДАШТ-ий тоглолт болох Оросын хотуудад аюулгүй байдлыг хангах, дээд зэргийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэнэ. Тэгвэл тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Орос улс ямар арга хэмжээ хэрэгжүүлэв?

Тавдугаар сарын 25-аас долоодугаар сарын 25-ны хооронд Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Ростов-на-Дону, Волгоград, Казань, Калининград, Нижний Новгород, Самар, Сочи, Саранск гэсэн 11 хотод аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. ДАШТ-ийг зохион байгуулах хүрээнд Оросын хууль тогтоогчид зарим хууль, журамд тусгайлан нэмэлт , Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулинд түр хугацаанд үйлчлэх нэмэлт зүйл анги оруулжээ.

Тоглолт болох хотуудад ирж буй иргэдийг бүртгэх шинэчилсэн дүрэм үйлчилж байгаа аж. Дүрмийн дагуу тэмцээний үеэр гадаадын иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс хойш нэг хоногийн дотор, Оросын иргэд гурав хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой. Энэ журмыг зөрчвөл захиргааны журмаар арга хэмээ авах юм. Мөн цагаачдыг зөрчил гаргавал ОХУ-аас албадан гаргахаар болжээ.

Хөгжөөн дэмжигчид визгүй зорчино

ДАШТ-ий үеэр жуулчдыг ихээр татах зорилгоор ОХУ-ын Засгийн газар визгүй зорчих боломжийг нээж өгчээ. Тодруулбал дэлхийн 30 орны иргэд ДАШТ-ийг үзэхээр Оросыг зориход виз мэдүүлэх шаардлагагүй болсон байна. Абхази, Аргентин, Бразил, Венесуэл, Израиль, Колумб, Никарагуа, Перу, Уругвай, Фижи, Чили, Эквадор улсын иргэд 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих боломжтой болсон. Харин Босни Герцеговин, Макао, Куб, Серб, Таиланд, Черногорын иргэд 30 хүртэлх хоногоор, Хонгконгийн иргэд 14 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих юм.

Хориотой жагсаалт

Хэдийгээр олон орны иргэдэд сайхан боломж олгож байгаа ч аюулгүйн үүднээс “тааламжгүй этгээдүүд”-ийг нутагруугаа нэвтрүүлэхгүй байх гэнэ. Орос улс “стоп-хуудас” гаргажээ. Энэ жагсаалтад Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс, Европын Холбооны гишүүн орнуудын хөлбөмбөгийн мэдээллийн хэсгүүдэд “үймээн таригч фанат” гэсэн ангилалд багтсан хүмүүс орсон аж. Түүнчлэн тоглолт болох хотуудад үйлдвэрийн, соёлын, спортын, ахуйн зорилулалтын объектууд болон бусад нутаг дэвсгэрүүдэд хүчлэн хамгаалалт зарлажээ.

Тээврийн хэрэгслийн хязгаарлалт

ОХУ-ын Тээврийн яам нислэгийн хязгаарлалтын бүсүүд, агаарын орон зайг ашиглах хориотой бүсүүдийг тогтоосны дээр дэд бүтцийн зайлшгүй объектуудын ойролцоох усан санд хориотой бүс тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Оросын нисэхийн газар эдгээр бүсүүд дээгүүр нисэхийн тулд тусгайлан зөвшөөрөл авах ёстой болжээ.

Мөн тэмцээн болох хотууд руу зорчих автобусны хөдөлгөөнд хориг тавьсан байна. Зургадугаар сарын нэгнээс долоодугаар сарын 17 хүртэл Казань, Москва, Нижний Новгород, Ростов-на-Дону, Самар, Санкт-Петербург, Сочи хот руу, зургадугаар сарын нэгнээс 30 хүртэл Волгоград, Екатеринбург, Калининград, Саранск хотууд руу байнгын зорчигч тээврийн чиглэлийн автобуснуудаас бусад төрлийн автобус, тэр дундаа аялал жуулчлалын автобуснуудыг зорчихыг хоригложээ. Мөн спорт, боловсрол, эмнэлгийн байгууллагуудын ойролцоо байх төлбөртэй зогсоолуудыг хориглосон байна.

Бүгд зэвсгээ хураалгана

Оросын Үндэсний гвардын зэвсэгт хүчний холбооны алба аюулгүй байдлыг хангах үүднээс иргэний болон албаны зэвсэг, сум, хэрэглэлийг хураан, тэмцээн дууссаны дараа эргүүлэн олгох ажлыг зохион хийх юм. Харин иргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн объектын аюулгүй байдал, үнэт ачаа хамгаалж байгаа ажилтнуудын буу зэвсгийг хураахгүй юм ажээ.

Энэ хориг тэсэрч дэлбэрэх бодис, хими болон хортой бодис ашигладаг үйлдвэрүүдэд ч хамааралтай. Тодруулбал ионжуулсан цацрагийн эх үүсвэр, аюултай химийн болон биологийн бодис, цацраг идэвхит, хортой, тэсэрч дэлбэрэх бодис ашигладах үйлдвэрүүд болон томоохон химийн үйлдвэрүүдийг ДАШТ болох үеэр түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Лонхтой шар айраг “ховордно

Аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ хэрэгжүүлж буй нутаг дэвсгэрүүдэд шилэн лонхтой согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Мөн хүн олноор цуглах газруудад согтууруулах ундааны жижиглэн худалдааг хориглосон байна.

Тогооч нар цагаан хорхойн шинжилгээ өгнө

Аюулгүй байдал гэдэг нь зөвхөн гаднаас ирэх халдлагаар тогтохгүй. Үүнд хүнсний аюулгүй байдал ч чухал. Тиймдээ ч Оросын хэрэглэгчийн хяналтын газар нийтийн хоолны салбарын ажилтнуудад зориулсан шинэчилсэн журам гаргасан байна. Энэ журмын дагуу ДАШТ эхлэхээс 14 хоногийн өмнө тогооч нар гэдэсний савханцар болон ходоод гэдэсний замын өвчин үүсгэгч бусад нянгийн шинжилгээ өгчээ. Зоогийн газрын үйлчлэгч, зочид буудлуудын ажилчид тэр бүү хэл сайн дурын ажилтнуудыг ч эмнэлгийн нарийн шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр ажилтнууд А гепатитын урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй, цээжний зураг авахуулаагүй зэрэг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй бол ДАШТ-ий үеэр ажиллах эрхгүй болох гэнэ.

Бэлгэдлийг дур мэдэн ашиглавал торгоно

Худалдаа, үйлдвэрлэлийн компаниуд зөвшөөрөл авалгүйгээр ДАШТ-ий билэгдэл, Забивака чонын дүрсийг ашиглах эрхгүй. Олон улсын дүрмийн дагуу Оросын хөлбөмбөгийн холбоо бүртгүүлсэн тул хууль бусаар ашиглавал ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр журамлажээ. Мөн “Russia 2018” гэсэн үгийг ч дур мэдэн ашиглавал халаасаа сэгсэрч мэдэхээр юм.

Зочид буудал, өрөөний үнэ

ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 14-өөс тавдугаар сарын 15-ны хооронд хотуудын зочид буудлуудын хоногийн дээд үнийг тогтоожээ.

Мөн зочид буудал, дэн буудлуудыг зэрэглэлд орох шалгалтанд хамруулжээ. Шалгалтанд хамрагдаж, зохих гэрчилгээ аваагүй буудлуудын үйл ажиллагааг зогсоож байгаа.

Ийнхүү шинэчилсэн журмын дагуу ДАШТ-ий үеэр таван одтой буудлын нэг эсвэл хоёр ортой энгийн өрөө хоногийн 50 мянган рублиэс дээшгүй \1,9 сая төгрөг орчим\ , люкс өрөө 650 мянга хүртэлх рубль \24 сая орчим\, дөрвөн одтой буудлын энгийн өрөө 20 мянга хүртэлх рубль \767 мянган төгрөг орчим\ люкс зэрэглэлийн өрөө -85 мянга хүртэлх рубль буюу 3,2 сая төгрөг, гурван одтой буудлын энгийн өрөө 12250 хүртэлх рубль буюу 469 мянган төгрөг орчим, хоёр одтой буудал 7410 хүртэлх рубль буюу 284 мянга орчим төгрөг, нэг одтой буудал 6970 рублиэс дээшгүй буюу 267 мянган төгрөг, одгүй буудал 3480 рубль буюу 133 мянган төгрөг байхаар дээд үнийг тогтоожээ.

Хөгжөөн дэмжигчид этгүүлчид тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино

Тоглолт болох өдөр 11 хотын хооронд явах болон хот доторх, хот орчмын төмөр замын тээвэр, нисэх буудлаас зорчих автобус, трамвай, троллейбус, аэроэкспресс \Москва хотын нисэх буудлуудаас төмөр замын буудлууд руу хүргэдэг галт тэрэг\, цахилгаан галт тэргүүд тоглолтын тасалбар авсан хөгжөөн дэмжигчид болон FIFA-аас зөвшөөрөл авсан сэтгүүлчдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Нийтдээ 440 мянган суудал бүхий 782 галт тэрэг төлбөргүй үйлчлэх хуваарь гарчээ.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуусан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дээр ажиллаж байна. Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээршалгалт хийлээ. Ажлын хэсэгт нийслэл, дүүргийн Газрын алба, Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны гишүүд, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, тус дүүргийн цагдаагийн хэлтэс, уг нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль орчны хамгаалагч нар оролцсон юм.

Хэд хэдэн байршлуудыг шалгаж, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, цаашид бүр цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын албанд үүрэг болголоо.

Тэрээр холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуй нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгавар өглөө.

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ нийгэм

Гүн өрмийн худгийг гаргаж байна

Өмнөговь аймаг нь тарьмал ойн сангаар улсдаа тэргүүлдэг. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч жил болгон иргэд, байгууллагууд мод тарьдаг ба мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулдаг.

Аймгийн төв Даланзадгадын саадны модыг 1950-иад оноос эхлэн арчилж, ургуулж ирсэн нь улсын хэмжээнд хамгийн том ногоон байгууламж бүхий саадтай аймгуудын нэгт тооцогддог байна. Энэхүү ногоон байгууламжийг услахад бэрхшээлүүд тулгардаг байсан ба бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Даланзадгадын төв сааданд хоногтоо 70 гаруй тонн ус гарах гүн өрмийн худгийг байгуулж байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 50 хувьтай явж байгаа бөгөөд тус худгийг гаргаснаар төв саадны ногоон байгууламжийг усалж ургуулах ая тухтай нөхцөл бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ. Нийт бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэний хоёр нь мотоциклтой холбоотой осол байна.

Тухайн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, дөрвөн хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр есөн осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал, Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд “H.Acty” маркийн автомашин нь “Dongfeng Eq”, “Hino Ranger” маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн.

Хан-Уул дүүргийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд “Тоёота Алион” маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон,

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Довын хайрхан” гэх газар асфальтан замд “Эс Ти Эм” маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгдсэнийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын морин спорт уяачдын холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний их баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морины бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан морьдыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, МНЦ-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангахад орших юм.