Categories
мэдээ спорт

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа

Улсын баяр наадам ойртсон энэ өдрүүдэд бөхчүүд аймаг, сумаараа хуваагдан гал болон бэлтгэлдээ гарахаар зэхэж, эхний галууд бэлтгэлдээ хэдийнэ гарчээ.

Тодруулбал,
  • Зургадугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Хан Хэнтий аварга дэвжээний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад “ЦАГААН ХУСТЫН АМ” гэдэг газар,
  • Зургадугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээний бөхчүүд Төв аймгийн Бугын Сангийн аж ахуйд,
  • Зургадугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний бөхчүүд Цонжин болдогын “МАНДАЛ” амралтад,
  • Зургадугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн Дархан Хайрхан дэвжээний бөхчүүд “ЗУЛЗАГЫН” голд,
  • Зургадугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд Харзтайд,
  • Зургадугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Увс нуур бөхийн галын бөхчүүд тус тус бэлтгэлдээ гарсан байна.
Харин Орхон, Хөвсгөл аймгийн бөхчүүд зургадугаар сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болжээ.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Xуур Music Festival 2018” өнөөдөр эхлэнэ

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ зуны хамгийн том задгай талбайн шоу эхлэх гэж байна. Монголын хамгийн том хөгжмийн наадам “Xуур Music Festival 2018” ийнхүү хоёр дахь жилдээ энэ сарын 15, 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд залуусыг доргиох нь ээ. Энэ жилийн хөгжмийн наадам зохион байгуулалт, хөгжим болон гэрэлтүүлэг, үйлчилгээ өмнөх жилийнхээсээ илүү байх болно гэдгийг зохион байгуулагчид амласан юм.

Наадмын эхний өдөр хип хоп урсгалаар амьсгалах бол хоёр дахь өдөр поп, электро хөгжмөөр ирсэн залуусын зүрхний хэмнэлийг хурдасгана гэсэн шүү.

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Эхний өдөр буюу өнөөдрийн онцлох уран бүтээлчээр удаан хугацаанд тайзнаа гараагүй “Татар” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор хэдийнээ бэлтгэлээ базаагаад байгаа юм. Тэд энэ үдэш “Бороо”, “Ганцаараа”, “Бусдын хайрыг хүндэл” зэрэг 15 жил залуусын аманд аялагдсаар ирсэн хит дуунууд дуулж биднийг цаг хугацаагаар аялуулан “Хуур” хөгжмийн наадмын нэгэн тод өнгө болон хэмнэл нэмнэ. Эхний өдрийн дэмжигч уран бүтээлчээр “Люмино” хамтлаг оролцож байгааг дуулгахад таатай байна. “Люмино” хамтлагийн хувьд энэ жил 20 жилийн ой нь тохиож байгаа болохоор задгай талбайд зад авах нь ээ.

Харин хоёр дахь өдрийн онцлох уран бүтээлчээр өнгөрсөн жилийн “HOT” уран бүтээлч Ука сонгогдоод байгаа. Тэрээр “Don’t Stop” цомгийн хит дуунуудаараа залуусын шөрмөсийг таттал хамтдаа бүжнэ гэсэн шүү.

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Түүнчлэн наадмын эхний өдөр Буриадад хит болж байгаа уран бүтээлчид ирнэ. Хоёр дахь өдрийн хувьд Тайвань, Японоос авьяаслаг DJ нар ирж, дэлгэц хөгжим гэрэлтэй хамт тоглодог VJ найруулагч Австралиас оролцож байна.

Ирсэн зочдод зориулан олон үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд халуун хоол, хөнгөн зууш, ундаа, усанд санаа зовох хэрэггүйг зохион байгуулагчид дуулгасан. Тиймээс наадмын тасалбараа урьдчилан авч амжаагүй бол өнөөдөр, маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнгээс худалдан авч болно.

Энэ жил Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч “Гэр” контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайз засч, шинэлэг дуу хөгжмийг залуусдаа хүргэх гэж байна. Мөн Юнител групп, MSM, Номин холдинг, АПУ компани, Shoogy Boom, Нью Ложистик, Өргөө Лазер Синема, Чингис Хаан зочид буудал, Брэнд Лаб, Tse, Монгол контент ХХК байгууллагууд наадмын зохион байгуулалтад оролцож байгаа.

Өнөөдөр тэд залуусын доргионо…

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзооройӨнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Categories
мэдээ нийгэм

“Хоёр хотын цадиг” үзэсгэлэн нээлтээ хийнэ

“Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв”-ын санаачилгаар “Хоёр хотын цадиг” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвүүдээр иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото зураг болон бусад хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.Үзэсгэлэн 2018 оны 06-р сарын 20-оос хотын 3 байршилд дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн үеэр мөн “Уур амьсгалын өөрчлөлт ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн нөхцөл байдал”, “Агаарын бохирдлыг хүүхдүүдийн оролцоотойгоор зураглах нь” зэрэг сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж хотын засаглалд иргэдийн оролцооны талаар сургалт зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Тоосжилт багасгах усалгааны төхөөрөмж хийжээ

Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээнийхэн усалгааны төхөөрөмж санаачлан хийж машинд суурилуулан өчигдөр туршжээ. 16 тн усны багтаамж бүхий машиныг “Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ажилчид хийсэн байна. Уг машинаар Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө,Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замд усалгаа, чийгшүүлэлт хийсэн бөгөөд тоосжилт багасгах зорилгоор өдөр ээлжлэн ажиллуулахаар төлөвлөжээ.

Тоосжилт багасгах усалгааны төхөөрөмжийг ажилчид хийжээ

Categories
энтертаймент-ертөнц

Соёлын биет бус өвөөсөө суралцъя

“Нүүдэлчин Монгол-2018” Соёлын биет бус өвийн их наадам 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн Соёлын биет бус өвийн их наадам 5-н ай савын хүрээнд явагдана.

Эрхэм уншигч та бүхэнд соёлын биет бус өв гэж юу болох мөн соёлын биет бус өвийн ангилал /5-н ай сав/-ын тухай мэдээллийг хүргэж байна.

Соёлын биет бус өв гэж юу вэ?

“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн бэ?

“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хувь хүн, бүлэг хүмүүс, хамт олныг хэлнэ.

Соёлын биет бус өвийн ангилал

Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд

Эх хэл, зүйр цэцэн үг, оньсого, таавар, зан үйлийн шүлэг, сацал, магтаалын үгс, зан үйлийн төрөл бүрийн ая дуудлага, ерөөл, магтаал, тууль, үлгэр, домог зэргийг багтаасан.

Язгуур урлаг

Энэ төрөл зүйлд зан үйлийн дуунууд, уртын болон богино дуу, хөөмэй, исгэрээ, аман хуур, морин хуур, цуур, лимбэ зэрэг дуу хөгжмийн уламжлалт урлаг, бий, биелгээ, цам зэрэг уламжлалт бүжгийн урлаг, төрөл зүйлүүд багтана.

Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам

Монгол түмний түүхэн хугацаанд хэвшин тогтнож, улмаар уламжлан дагаж мөрдөж ирсэн уламжлалт зан үйл, арга барил, баяр ёслол, баяр наадам зэрэг багтана.

Байгалийн болон сав ертөцийн тухай мэдлэг, арга ухаан

Энэ төрөл зүйлд байгаль, цаг улирал, амьдрал ахуйн холбогдол бүхий ардын уламжлалт мэдлэг, арга ухаан, тухайлбал ардын хүн эмнэлэг, дом шившлэг, амьдралд хэрэглэдэг янз бүрийн хэмжүүр, хэмжигдэхүүнүүд, цаг улирал, цаг агаар, он тоололтой холбоотой мэдлэг, арга ухаанууд, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйлс багтана.

Гар урлал

Нүүдэлчин Монголчуудын бүтээсэн нэн өвөрмөц хээ угалз, малын уналга, ачлагын тоног хэрэгслийн урлал, гэрийн мод урлах, хээлэх, эрээлэн будах урлал, арьс ширэн урлал, алт мөнгөний болон төмрийн дарх, модон, ясан, чулуун сийлбэр, Монгол дээл хувцас, гутал, зан үйлийн хувцас хийх урлал мөн ном судар бүтээх урлал зэрэг ардын гар урлалын бүх төрөл орно.

Categories
мэдээ нийгэм

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” 211 улс нэгдлээ

Дэлхийн хамгийн олон улсыг хамардаг “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөлбөмбөгийн фестиваль 21 дэх удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах ОХУ-ын Москва хотод нээлтээ хийлээ.

Уг фестивальд өнгөрсөн жил 68 улсын хүүхдүүд хамрагдаж байсан бол энэ удаад улс, бүс нутгийн нийлээд 211 орны 1500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Анх удаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцож байгаа Монгол улсыг төлөөлж залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Спартак клубын академийн бэлтгэлийн талбайд Монголынхоо далбааг намируулан олон орны үе тэнгийхэнтэйгээ мөр зэрэгцэн жагслаа.

Үйл ажиллагааг нээж үг хэлсэн “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийн Ерөнхий захирал А.Серов Монголын оролцогчдод амжилт хүсч: “Москва хотод болон фестивальд тавтай морил” хэмээн урилаа.

Эх орон, элгэн нутгаа дэлхийн олон орны зочдод танилцуулах эрхэм үүрэг хүлээсэн төлөөлөгчид тун ч зав чөлөөгүй шинэ найзуудынхаа тоог нэмсээр байна. Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар “Western Gorilla” багт орсон. Москвагийн цагаар 20:00-аас тэмцээний сугалааны үйл ажиллагаа явагдана.

Categories
мэдээ нийгэм

“Мал аж ахуйн төлөвлөгөө”-г олон улсад танилцууллаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж буй “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого” сэдэвт бүс нутгийн форумыг зохион байгуулж байна. Форумыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: “Уулзалтын эхний гурван өдөр маш шахуу хөтөлбөртэй явагдаж, та бүхэн тууштай, ажил хэрэгч ажиллан, томоохон шийдвэр гарган, шийдэлд хүрч байгаад талархал илэрхийлье. Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудлыг ярилцаж, дэлхийн хэмжээний шийдвэр гаргана гэдэг амаргүй гэдгийг бид бүхэн харж, мэдэрч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Форумд Лаос улсын ХАА-н дэд сайд Др.Бүнкуанг Камбүнхөан оролцож, уулзалтын төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Энэ өдөр Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, учирч буй саад бэрхшээл, боломжийн талаар тайлбарлан таниулж, ХХААХҮЯ-наас боловсруулсан “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

Малчдын амьжиргаа, орлого цаг агаараас ихээхэн хамаардаг. Цаг агаар хатуу ширүүн байж ган, зуд тохиолдсон үед мал хорогдон, малчдын амьжиргааг дордуулж байна Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй явагдаж, үүний нөлөөлөлд Монгол орны уур амьсгал богино хугацаанд өөрчлөгдөж байна. Манай оронд хийсэн цаг уурын ажиглалтын 1940-2016 оны мэдээг ашиглан хийсэн судалгаагаар жилийн агаарын температур 2.24 хэмээр дулаарчээ. Энэ нь дэлхийн дундаж температур 1880 оноос хойш 0.90С дулаарсантай харьцуулбал эрчимтэй өөрчлөлт гэж Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж мэдээллээ. Тэрбээр, “Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий, эмзэг салбар. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн малд нөлөөлөөд зогсохгүй хөрс, бэлчээр, усны хангамж, байгалийн аюултай гамшигт үзэгдэлд үзүүлэх нөлөөллөөр дамжин ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна” гэв.

Тиймээс юуны өмнө мал аж ахуйн салбарын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, өртөх эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийсний дараа тохиромжтой, өндөр үр ашигтай дасан зохицох арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх төлөвлөлтийг боловсруулах хэрэгтэй гэдгийг тодотголоо. Мал аж ахуйн салбарын дасан зохицох арга хэмжээ гэдэгт мал аж ахуйн салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, малын тоо толгойг бэлчээрийн даац, тэжээлийн нөөцтэй уялдуулан зохицуулах, урамшуулал, нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлчээрийн мал аж ахуйн өртөх байдлыг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, дархлаа бий болгох зэрэг багтаж байгаа юм.

ӨӨРИЙН ОРНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БАЙНА

Монголчуудын тухайд олон зуун мянган жилийн турш мал аж ахуйгаа эрхлэх арга ухаан, байгаль дэлхий, мал сүргээ даган нүүдэллэж ирсэн. Умард Азийн өндөрлөг эх газар нь хур тунадас багатай, өвөл нь хүйтэн, зун нь халуун, гадаргын усан хангамжаар дутмаг бүс нутагт хамаардаг. Манай улсын бэлчээрийн хөрс нь нимгэн, эмзэг, ургамал нь тачир, сийрэг болохоор урт хугацааны туршид тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй гэж Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн бэлтгэсэн видео танилцуулгад дурдаж байлаа. Нэн ялангуяа бүс нутгийн эрс тэс уур амьсгал, тал хээр нутгийн эмзэг экосистемд тэсвэр хатуужилтай, дахин давтагдашгүй онцгой чадвар бүхий таван хошуу малтай гэдгийг онцолсон юм.

ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД 5 ЗОРИЛТ БҮХИЙ 30 ГАРУЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол орон нь 110.5 сая га бэлчээрийн талбайтай бөгөөд энэ нь нийт газар нутгийн 74 орчим хувийг эзэлдэг. Мөн мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бий болгодог ч нийт ажиллах хүчний 28 хувь буюу 303.6 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Манай улс жилдээ 343.7 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 14 орчим сая ширхэг арьс, шир, 9.4 мянган тонн ямааны ноолуур бэлтгэх нөөцтэй.

2017 оны байдлаар Монгол Улсын нийт малын тоо 66.2 сая толгойд хүрсэн нь өмнө байгаагүй амжилт боловч бэлчээрийн доройтол нэмэгдэн, нэг малаас авах ашиг шим буурч байна. Үүнийг дагаад бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйн салбарын эдийн засгийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулан, өнөөдөр даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

Танилцуулгыг ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн хийсэн. Тэрбээр, “Бэлчээрийн тогтвортой менежмент бүхий эдийн засгийн үр ашигтай, хүнсний аюулгүй байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжируулсан бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангасан Монгол Улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор уг төлөвлөгөөг боловсруулсан” гэлээ. Энэхүү зорилгыг хангахын тулд 5 зорилт бүхий 34 арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Үүнд,

“Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 1-р зорилтын хүрээнд:

  • Бэлчээрийн төлбөрөөр бүрдүүлсэн “Тогтвортой мал аж ахуйн сан”-г орон нутагт бий болгох
  • Инноваци, технологийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  • Мэдээллийн систем хөгжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих системийг хөгжүүлэх

Мал аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх 2-р зорилтын хүрээнд:

  • Зорилтот зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох
  • Түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, анхан шатны боловсруулалтыг орон нутагт хийх

Малын эрүүл мэнд, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах 3-р зорилтын хүрээнд:

  • Малын өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшил болгох
  • Бүс нутагт тохирсон малыг төрөлжүүлэн өсгөх, үржүүлэг селекцийн ажлыг зорилтот эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах
  • Монгол малын генетик нөөцийг худалдааны эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх
  • хөдөөгийн хөгжил, ядуурал, нийгмийн үйлчилгээний

Хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах 4-р зорилтын хүрээнд:

  • Орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах
  • Залуу боловсон хүчнийг орон нутагт ажиллах явдлыг урамшуулах
  • Малчид, залуу малчдад зориулсан сургалтыг үзүүлэх сургалт, туршлага судлах зэрэг дадлагажих сургалтын хэлбэрээр зохион байгуулах

Хамтын ажиллагаа, оролцоог дээшлүүлэх 5-р зорилтын хүрээнд:

  • МАА-н салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах
  • МАА-н экстэйншиний үйлчилгээг оролцогч талуудад тулгуурлан хүргэх зэрэг болно.

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Үргэлжлүүлэн, “Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлогууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Төлөөлөгчдийн асуултад, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар хариулсан Тэд бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй тодорхой арга хэмжээ, цаашид баримтлах бодлого, малчдад үзүүлэх бодлогын дэмжлэг, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой мал аж ахуйн хөгжлийн гарцын талаар панелистуудаас тодруулж, тодорхой асуудал дэвшүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр аймагт үер буужээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байгаа юм.

Түүнчлэн 06 дугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймгуудад хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буусан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, тус сумын 04 дүгээр багийн үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт авсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авсан байна.

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна. Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ХХОАТ-аас чөлөөлөх заалт орсон гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Одоогийн мөрдөж буй хуулиар томоохон аж ахуйн нэгжээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэгчид нэг тайлангийн маягтаар ижил хугацаанд тайлагнадаг. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн тайлангаа жилд нэг удаа гаргаж, нийт орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж байх зохицуулалт оруулав. Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгожээ.

Хэлэлцүүлгийн үеэр Л.Энх-Амгалан гишүүн ХХАОТ-ын бүсчилсэн системээр хураадаг болоход анхаарах хэрэгтэй хэмээв. Өөрөөр хэлбэл, хэт төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотоос алслагдсан газарт амьдрах тусам татварыг шатлан бууруулдаг байх нь зөв гэсэн санал хэлсэн юм.

Түүнчлэн Ж.Батзандан гишүүн иргэд хадгаламжийн хүүгээс татвар авахыг эсэргүүцэж байгааг дурьдлаа. Тэрбээр, “ХХОАТ-ын тухай хуулийн төсөлд малчин өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зарим төрлийн татвараас чөлөөлөх заалт орсон. Хадгаламжийн хүүгээс авах татварыг өөрчлөх үү. Гадаад орнууд иргэдийн орлогоос бус зөвхөн ашгаас татвар авдаг бөгөөд Монгол Улс ч энэ чиглэлд орох хэрэгтэй. Мөн залуу гэр бүлийг дэмжих чиглэлд татварын ямар бодлого барих вэ” хэмээв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатр, “Иргэд орон сууц худалдан аваад 3 сая төгрөгийн хөнгөлөлт авдаг байсныг 6 сая болгож байгаа. Энэ нь залуу гэр бүлийг орон сууцанд орох томоохон дэмжлэг болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ХХОАТ-аас чөлөөлөх заалт орсон. Хадгаламжийн хүүгээс авах татвар хэвээр үлдэж байгаа” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн чиглэл, шөнийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэлээ

Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс дараах 3 чиглэлд явна.

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэхээр боллоо.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1 “5 шар-Ботаник” чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”, хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдааны төв” чиглэлүүдийн үйлчилгээг эхлүүлээд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэд та бүхэнд үйлчлэх болно.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.