Categories
мэдээ нийгэм

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй

“Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлага, чанар хангалт билээ. Манай орны хувьд хүнсний бүтээгдэхүүний 60-70 хувийг импортоор авч хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, чанартай, хүнс хэрэглэх нь чухал юм.

Монгол улсад хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын сүлжээ лаборатори болох Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн төв лаборатори, 21 аймгийн мэргэжлийн хяналтын лаборатори, Хилийн боомтуудын лаборатори болон Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори зэрэг лабораториудаар дамжуулан хийж гүйцэтгэж байна.

Дэвшилтэд технологи маш хурдацтай хөгжиж буй өнөө үед дэлхий даяар цөмийн физикийн технологийг ашиглан хийсэн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжүүдийг хүнсний аюулгүй байдлын хяналтын шинжилгээ судалгаанд өргөнөөр ашиглаж байна. Мөн хөгжингүй улс орнуудад цөмийн физикийн технологийг хүнсний зарим бүтээгдэхүүнийг цацрагаар шарж ариутгах, нян бактерийг устгах, хадгалах хугацааг уртасгах зэрэгт ашигладаг.

Эх орны хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй

Монгол орны хувьд хүнсний аюулгүй байдлын хяналтыг хийхдээ хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодис микотоксин, пестицид, хүнд металлын үлдэгдэл, химийн бодисын үлдэгдэл, эмийн бодисын үлдэгдэл болон цацрагийн бохирдлуудыг тодорхойлоход энэхүү технологийг ашиглан хийсэн тэмдэгт атомаар таних энгийн хурдавчилсан шинжилгээний аргаас авхуулаад 10-9 буюу 1 клограммд агуулагдах микрограмм нэгжийн /ppb/ түвшинд тодорхойлох өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжүүд болох AAS, HPLC, GC-MS, GC-MS/MS, LC-MS, ICP зэрэг өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Эдгээр багаж, тоног төхөөрөмжийн ажиллах үндсэн зарчим нь аливаа бодис, элементийг атом, молекулын түвшинд задлан таних аргад тулгуурласан байдаг.

Атомын цахилгаан станцын дэлбэрэлт, цөмийн туршилт болсон бүс нутгаас цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирэхгүй байхыг үгүйсгэхгүй. Иймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын нэг томоохон хэсэг нь импортын болон эх орны хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах цацрагийн бохирдолтын хяналт юм. Тус хяналтыг орчин үеийн дэвшилтэд шинжилгээний багаж (фоны дээжийг орчноос тусгаарлах маш сайн хамгаалалттай цэвэр германи детектортой гамма спектрометрийн системүүд) ашиглан үндэсний MNS стандарт аргаар байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээг хийж байна. Мөн альфа, бета цацраг идэвхт изотопыг тодорхойлдог спетрометрийг системийг ОУАЭА-ын төслөөр авсан бөгөөд тус системд тохирох арга аргачлалыг боловсруулж туршилт баталгаажуулалт хийн хэмжилт шинжилгээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Цацрагийн хяналтын лабораторид сүүлийн 5 жилд хийсэн хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол, цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээг тоон үзүүлэлтээр графикаар харууллаа. Тус судалгаанаас үзэхэд эх орны хүнсийн бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол илрээгүй байна. Харин импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнээс өмнө нь атомын станцын дэлбэрэлт болж байсан бүс нутгаас ирдэг лаазалсан загас, хуурай сүү, гүрж ногоон цай зэрэг зарим нэр төрийн бүтээгдэхүүнээс бага хэмжээгээр зохиомол цацраг идэвхт изотоп Цэзий-137 илэрдэг боловч “цацрагийн аюулгүйн норм-2015” стандартаас хэтэрдэггүй болно.

Categories
мэдээ нийгэм

“Аж үйлдвэрийн инноваци, оюуны өмч” хэлэлцүүлэг болно

Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, технологи дамжуулах, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх, шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжиж, шинжлэх ухааны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд гаргах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2018: Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Шинжлэх ухаан, технологийн сангийн гуравдугаар давхарт Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци-мэдээллийн технологи-аж үйлдвэрийн хосолсон хөгжлийг түргэсгэх, эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар, салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци-мэдээллийн технологи-аж үйлдвэрлэл хосолсон хөгжлийг түргэсгэх, салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, дунд, залуу үеийн эрдэмтдийн эргэх холбоог дэмжиж, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, монгол эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагчдын оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэж, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, оюуны өмчийг эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх, эрдэмтэн, судлаачдын манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд энэхүү уулзалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаа чиглэж байгаа юм.

Хоёр дахь удаагийн уг уулзалт, хэлэлцүүлэгт “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал, доктор Ph.D Ч.Ганзориг, “Айтүүлс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга залуу судлаач А.Баттамир, Японы “Кловер патент” фирмийн Монгол дахь салбар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр, ШУТИС-ийн шилдэг судлаач багш Х.Загарзүсэм нар оролцож сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Бунг Куанг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар манай улсад айлчлал хийж байна. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Н.Оюундарь нар байлцаж, санал бодлоо илэрхийлжээ. Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зүгээс Лаос улсад мянган хонь бэлэглэсэн аж.

Дашрамд дурьдахад, энэхүү айлчлалын үеэр манай улсаас хонины хөлдөөсөн мах Лаос руу гаргах, оронд нь химийн бордоогоор бордоогүй цагаан будаа нийлүүлэх асуудал яригдсан байна. Энэ хүрээнд хонины хөлдөөсөн мах гаргах асуудал ажил хэрэг болох шатандаа орсон гэж холбогдох албаныхан мэдээллээ. Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаа хоёр тал илэрхийлж, цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мөн дуулгасан байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдрийн тоглолтын хуваарь

Хөлбөмбөгийн ДАШТ-ий өнөөдрийн хуваарийг танилцуулж байна. “F” хэсгийн Швед-БНСУ-ын тоглолт Доод Новогород хотын ижил нэртэй цэнгэлдэхэд явагдах бол дараа нь G хэсгийн лидер Бельги ДАШТ-д анх удаа “тоосоо өргөж” буй Панамтай Сочи хотын “Фишт” цэнгэлдэхэд, Англи-Тунисын тоглолт Волгоград хотын “Волгоград арена” тус, тус тоглоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаан-Үд хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авч, хоёр хотын харилцаа, цаашлаад бүс нутгийн асуудлыг хөндөн ярилцах гэж байгаадаа талархаж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, ялангуяа эдийн засгийн салбарт улам өргөжин тэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Орос Монголын санаачилгын хүрээнд чуулга уулзалт зохион байгуулагдаж, төв талбайд үзэсгэлэн зохион байгуулагдсан. Худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх талаар энэхүү санаачилгад оролцогсод онцолж байсан юм. Манай хоёр хотын ч харилцаа бүхий л салбарт өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжилд хоёр хот онцгой анхаарал хандуулснаар бодит үр дүн гарна. Улаанбаатар хот “Хотын аяллын автобус”-ыг тодорхой маршрутаар явуулж, хотынхоо түүх, соёл, ёс заншил, аж амьдралыг сурталчилж байна. Улаан-Үд хотын төлөөлөгчид маань ч энэ автобусаар аялахыг урихын зэрэгцээ олон жуулчид хөрш хотоос ирж аялна гэж бодож байна” гэлээ. Мөн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд ОХУ-ын Улаан-Үд хотын даргад талархал илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков хэлэхдээ “Бид автомашинаар Улаанбаатар хотыг зорин ирлээ. Ирэх замдаа Улаанбаатар хотын зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай танилцсан. Өндөр сэтгэгдэл төрлөө. Танай хотод бүхий л салбарт ажил өрнөж, бүтээн байгуулж байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Түүнчлэн байгаль, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд бүс нутагтаа санаачилга гаргаж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах санал дэвшүүлж байгааг ОХУ-ын Улаан-Үд хотын зүгээс дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бололцоо бий. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргыг Улаан-Үд хотдоо урьж байна. Нөгөө талаар хоёр хот худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэхэд хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх нь чухал. Иймд Улаан-Үд хотоос Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээж, ажиллах албан тушаалтнаа томилоод байна. Мөн Улаанбаатар хотын залуусыг Улаан-Үд хотод болдог спорт, соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцуулахыг хүсч байна” гэлээ. Хоёр хотын дарга нарын уулзалт дараагийн удаа Улаан-Үд хотод үргэлжилнэ гэж итгэж байгаагаа онцолж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг урьж байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков нь “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” салбар хуралдаанд оролцож, Улаан-Үд хотын гадаа орчны агаарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Манантай өдөр байна харанхуй болноо хө, мандах нар нь гараад ирвэл тунгалаг болноо хө”

(Ардын дуу)

– МАН-ЫН ЗАЛУУС “ЧАНГА” ДУУГАРАХ
БОЛЛОО –

Хагас жил гаруйн өмнө хуралдсан МАН-ын 28 дугаар Их хуралд хамгийн их хөндөгдсөн асуудал бол намын гишүүний ёс зүй, хариуцлага байсныг өн­гөрсөн өдрүүдэд өрнөсөн үйлявдлууд нэлээн са­нуулав бололтой. Энэ са­рын 15-нд МАН-ын Хя­нал­тын Ерөнхий Хорооны нэгд­сэн сургалт болж, МАН-ын шат шатны хяналтын байгууллагуудын дарга, гишүүдээс бүрдсэн 300 орчим төлөөлөгч оролцож. Тэдний өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаД.Амарбаясгалан хэл­сэн үгэндээ “Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг нэгэнт болжээ” хэ­мээн чангахан хэлэв. Тэ­рээр энэ үгийг хэлэхдээ “Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд..”” хэмээн онцолсныг дурдъя.

Учир нь,намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нь Намын даргын дараах эрх үүрэг, хариуцлага хү­лээдэг бөгөөд намын Их хурлаас итгэл хүлээлгэсэн Бага Хурлын 369 гишүүний итгэлээр сонгогддог нэ­гэн. Тиймээс хэлсэн үг бүртээ хариуцлага хү­лээдэг. Д.Амарбаясгалан энэ удаад МАН-ын Их хур­лаар яригдсан, жирийн гишүүдийн хамгийн их хү­сэн хүлээж байгаа ёс зүй, сахилгын асуудлыг намын шат, шатны удирдлагуудад мөн ахин сануулав.

Тэрээр “Намын ги­шүүн, улстөрийн албан ту­шаал­­тан нь намынбод­лого, намынхаа нэр хүндэд сөргөөр нө­лөөлсөн аливаа үйлдэл, үйл ажил­лагааныхаа тө­лөө ёс зүйн сахилгын цааш­лаад албантушаалынха­риуцлага хү­­лээдэг байх, улстөрийн соё­лыг бид нэвтрүүлэх ёс­той. Намын үнэт зүйлийг сэвтээж албан тушаал, ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалт­нуудыг бүх шатны сонгуульд нэр дэв­шүүлэхгүй, төрийн албан тушаалд томилох дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно гэдгийг намын Ерөнхий на­рийн бичгийн даргын хувьд цохон хэлж чадна. Би МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАН, МАНАН-гаас салах цаг нь нэгэнт бол­жээ хэмээн тодорхойлж хэ­лэхийг хүсч байна.” гэсэн бөгөөд энэ өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч иймэрхүү өнгө аяс бүхий үгсийг намын удирдлагууд руугаа “чулуудсан” юм.

Л.Оюун-Эрдэнэ ги­шүүн АТГ-т дуудагдаж, мэ­дүүлэг өгснийхөө дараа сэт­­гүүлч­дэд хандан мэ­дээ­лэл өгөх­­дөө “Яагаад өнөө­дөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, ний­тийн сонсгол хийснийхньтөлөөгишүүдийг дуу­даж байцааж байнавэ.Хав­рын чуулганаас өм­нө энэ асуудалд цэг та­вихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус бай­гууллагуудтай нийлж, шу­дарга ёсны тэмц­лийг орон даяар эх­лүүлнэ гэдгийг албан ёсоормэдэгдэж бай­на. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг ха­ших ёс зүйгүй гэж бодож байна. Тиймээстүүнийгсайн дураараа УИХ-ын дар­гаасаа түдгэлзэж, 60 тэр­бумын хэр­гээр про­ку­рор, АТГ-ын нэгдсэн дүг­нэлт гарсны да­раа УИХ-ыгудирдах эрхтэй. Тэр хүр­тэл би УИХ-ын чуул­ганы ху­рал­даанд суухгүй” гэлээ.

Ямартай ч залуус ёс зүй, сахилгын асуудлыг хөндөж, хариуцлага хүлээдэг байх тухай хэлсэн үгэндээ цо­хон дурдаж байгаа нь сай­шаалтай. Дараа дараа­гийн сонгуульд тэд хэлсэн үгэндээ эзэнбайжчадах, нам дамжиж засаглаж 60 тэр­бум, 49 хувь, Үндсэн хуулийн Цэц дуулиант хэр­гийн эзэд болсон “бадам­жу­найт­нуудаасаа” салж ча­­­дах эсэхийг цаг хугацаа харуулна.

Харин МАНАН-гаас са­лах тухайд тэд ирэх жи­лүү­дэд улстөрийн энэ байр сууриа хадгалж ча­дах болов уу. МАНАН буюу “МАН+АН” гэдгийг эерэг талаас нь харвал хамт­ран Монгол ор­ноо хөг­жил цэцэг­лэлтэд хөт­лөх улс­төрийн хүчнүүдийн нэгдэл гэж болох ч үнэндээ сөрөг нь давамгайлсан нэр томъёо болгон ашигладгийг хэн­бугай ч андахгүй.

Википедиад Манан гэдэг нь Газрын гадарга орчмын агаарындавхаргадусныуур конденсацид орсны үр нө­лөөгөөр үүснэ. Алсын ба­раа 1 км-ээс бага байвал манан, 1-10 км бол униар хэмээн нэрлэнэгэсэн бай­даг. Монгол хэлний их тайл­бар тольд: Газрын га­даргуу, усны мандал дээр хэсэгчлэн тогтсон, харагдах орчин хяз­­гаар­лагд­малөтгөн, ца­гаан өнгө­тэй усны уур гэж тодор­хойлсон бөгөөд манан татуулах ( Хэрүүл маргаан үүсгэж будилаантуулах) гэх тайлбар ч зүүгээстэй ха­рагддаг.

Ардын дуунд “Манантай өдөр байна харанхуй болноо хө, мандах нар нь гараад ир­вэл тунгалаг болноо хө” гэж онож хэлсэн байдгийг ч саная.

Тэгвэл нийтлэлч Б.Баа­барын тайлбар­лас­наар улс­­төрд МАНАН-г 2004 оны сонгуульд ялагдлаа хү­лээн зөвшөөрч чадаагүй тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ын нэр дэвшигчдийг худалдан авах замаар анх үүсгэсэн гэдэг. Нэршлийн хувьд МАХН гэх нэрнээсээ Х үсгийг хасч хаяснаар МАНАН гэх тохиромжит нэршил болж хувирчээ. Мэдээж 2007 онд байгуулагдсан МАН-АН-ын хамтарсан С.Баяраар тол­гойлуулсанЗасгийнгазар МАНАН гэх ойлголтыг бүүр ч баталгаажуулахад “нэмэр” болсон биз. Хэ­дийгээр үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч Монголын улстөрийн МАНАН сар­ниагүйг аль ч намын жирийн гишүүд хү­лээн зөвшөөрдөг. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үг ч үүний баталгаа биз.

Хэрвээ Википедиа бо­лоодМонголхэл­нийтайл­бар тольд то­дор­­­­хойлс­ноор МАНАН-г тайлбар­лавал ма­­най улстөрийн будлиан одоо­­гоор “1 км” зайд өрнөж байна. Хэдий ойрхон зай мэт санагдавч, учруулсан хо­­хирол, хом­хойн сэтгэлийн хэмжээ нь аль хэдийнэ униа­рынтөвшинд очжээ. Аль ч намд МАНАН-г сар­ниу­лах тухай яригдах бүрт намын эв нэгдэл гэх сайхан үгээр нам­жаасаар байдаг. Гэтэлэвнэгдэлгэдэг хуй­валдан, хулгайлахыннэр ердөө биш. Энэ бол МАНАН-г хаа­­цайлах үг, ойл­голтбиш гэдгийг намын аль ч ша­тандаа ойл­гож, эн­гийн гишүүдээсэээх­лээд зориг­той алхам хий­гээсэй билээ.

Х.ДӨЛГӨӨН

Categories
мэдээ нийгэм

Б.Дашзэвэгийн гомдлыг улсын дээд шүүх хэлэлцэнэ

Ирэх лхагва гаригт УДШ-д иргэн Б.Дашзэвэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо. Шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргажээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дашзэвэгт жирийн дэглэмтэй хорих ангид есөн жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх ч шийдвэрийг хэвээр үлдээж, тэр ялаа эдэлж байна. Гэвч уг хэргийн гэрч саяхан нас барахдаа үлдээсэн бичиг, иргэн Б.Дашзэвэг тухайн үед гэмт үйлдлээ бүрэн үгүйсгэж чадаагүй, сонсголын эрхтний дутуу байдлаас шүүх хуралд тайлбараа ч тодорхой өгч амжаагүй зэрэг олон шалтгааныг түүний өмгөөлөгч УДШ-д хандан тайлбарлажээ. Мөн иргэн Б.Дашзэвэгийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нар нь түүнийг эргэж тойрохдоо энэ асуудлыг нэгтгэн өмгөөлөгчөөр дамжуулж УДШ-д хандах нь зөв гэж үзсэн байна. МУСГЗ, нэрт тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг нь насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт сэжиглэгдэн ял эдлэх болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь осол үүсгэх шалтгаан болдог

Орон нутгийн замд гарч байгаа зам тээвррийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх бууруулах, ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлэхээр болжээ. Аяны нээлт энэ сарын 20-ны өдрийн 11 цагт Драгон авто вокзалд болно.

Энэхүү аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ оны 10 дугаар сарын нэгний өдөр хүртэл явагдах ажээ.

Урин дулаан, амралт зугаалга, ойн баярын өдрүүд эхэлж, гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдэж хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг. Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн осол гэмтлийн нийт 5323 хэрэг бүртгэгджээ. Нас барсан болон гэмтсэн хүмүүсийн70 гаруй хувь нь орон нутагт гарсан байна.

Зам тээврийн осол урьд онуудаас буурсан үзүүлэлттэй байгаа ч, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудад 10-90 хувь хүртэл өсчээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас 163 хүний амь нас хохирсны 76,6 хувь, 356 хүн гэмтсэний 45 хувь нь орон нутгийн замд гарсан юм.

Он гарснаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 11149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл нь нийслэл болон орон нутагт адилгүй. Орон нутагт дараах шалтгаанууд дийлэнхи хувийг эзэлж байна. Үүнд : Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зогсох зогсоолын журам зөрчих зэрэг шалтгаанууд эзэлж байна.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Автобустай аялал 15-40 мянган төгрөгийн үнэтэй

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг /2018.06.15/ эхлүүлсэн.

“Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах аж. Тодруулбал аяллын маршрутад Горхи Тэрэлж, Манзуширын хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд багтжээ.

Үйлчилгээний төлбөрийн хувьд гадаадын жуулчдад зориулсан аялал 25-40 мянган төгрөг бол дотоодын аялал оюутан сурагчдынх 20 мянга, ахмад настнуудынх 15 мянга, захиалгат аялал 40 мянган төгрөг байх аж.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг их гардаг газруудад 2530 хяналтын камер суурилуулжээ

Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аюулгүй орчин иргэдийн оролцоо уриан дор “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгууллаа.

Энэ удаагийн “Камержуулалт-2” болзолт уралдаанд аж ахуй нэгж, байгууллага гэсэн номинац оруулж өгснөөрөө өмнөх уралдаанаас онцлогтой юм.

Болзолт уралдааны хүрээнд Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараас 334 удаагийн уулзалт зохион байгуулж, 28787 иргэд, аж ахуй нэгж, байгууллага хамрагдаж, 106 хороо, 644 аж ахуй нэгж байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 571.807.090 сая төгрөгийн 2530 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд байршуулжээ.

Камерын стандарт, бүрдүүлэх материалын шаардлага хангасан 95 хороо, аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэн, цагдаагийн алба хаагчийн материалыг удирдамжид заасан хугацаанд хүлээн авч, НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаж байр эзлүүллээ.

Шагналт байрт:

Хороо
– Нэгдүгээр байр – Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо
– Хоёрдугаар байр – Чингэлтэй дүүргийн 13-р хороо
– Гуравдугаар байр – Чингэлтэй дүүргийн 3-р хороо
Аж ахуй нэгж, байгууллага
– Нэгдүгээр байр – “М-Армор” ХХК
– Хоёрдугаар байр – “Хан-Хөхий” ХХК
– Гуравдугаар байр – “Тугсан” ХХК
– Тусгай байр – “Мөнгөн тавилга” ХХК
Сууц өмчлөгчдийн холбоо
– Нэгдүгээр байр – “Реженси Ресиденси” СӨХ
– Хоёрдугаар байр – “Тавлаг өргөө” СӨХ
– Гуравдугаар байр – “Улаанхуаран” СӨХ
– Тусгай байр – “Сонор” СӨХ
Хөршийн хяналтын бүлэг
– Нэгдүгээр байр – “Сондор” ХХБ
– Хоёрдугаар байр – “Дашдаржаа” ХХБ
– Гуравдугаар байр – “Мандах бадрах” ХХБ
Засаг дарга
– Налайх дүүргийн 4-р хорооны Засаг дарга
– Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг дарга
Иргэн
– Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Э.Баттөр
– Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ю.Ганзориг
Цагдаагийн алба хаагч
– Б.Амарсайхан
– Д.Батбаяр
– В.Батсайхан
– П.Алтанцэцэг нар тус тус шалгарчээ.