Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “ Зун сонинуудын ихэнх нь амардаг, захиалагчид анхаарах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Зун сонинуудын ихэнх нь амардаг, захиалагчид анхаарах хэрэгтэйхэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Эдийн засаг” нүүрт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Татвар өгдөггүй, том мөнгө эргэлддэг салбарыг хяналтанд оруулъя гэхээр УИХ эсэргүүцээд байна хэмээн ярьсан байна.

УИХ-ынгишүүн З.Нарантуяа: ”Төрийн банк”-ийг хувьчлахын оронд тусгай зориулалтын банк болгох боломжтой хэмээн Улс төр нүүрт ярьжээ.

Баримт үйл явдал нүүрт Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Н.Алтанбаатар: Хоёр албан хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмнэ хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Наадмаар замбараагүй байдал үүсвэл хариуцлагаа Б.Бат-Эрдэнэ үүрээрэй хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Ардын цолтон” нүүрт Пунцагийн Бадарч: Муур чинь Бурхан багшийн жавдан дээр сууж байсан учир жанцантай амьтан хэмээн ярьсан байна.

Хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан аавыг торгоод өнгөрчээ хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“LUX Dialysis” эмнэлгийн тасгийн эрхлэгч, бөөр гемодиализийн их эмч, анагаах ухааны магистр Ш.Мөнхбаяр: Ойр ойрхон хоолой өвдөх, шүдээ эмчлүүлэхгүй байх, даарах зэрэг нь бөөрийг өвчлүүлдэг хэмээн “Эмч” нүүрт ярьсан байна.

Д.Трампын цагаачлалын асуудлаарх хатуу байр суурь хэвээр байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Д.Марадона: Би 11 метрийн торгуулийн таван цохилтоо дараалж алдаж үзсэн

Аргентиний шигшээ ДАШТ-ий эхний тоглолтоо Исландтай хийж, 1:1 тэнцэхэд Л.Месси 11 метрийн торгуулийн цохилтоо алдсан билээ. Түүний энэ алдаа Аргентинчуудад хүнд туссан бололтой, Лео руу чиглэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор нэрт хөлбөмбөгч Диего Армандо Марадона Лео Мессиг өмөөрчээ. Тэрээр “Тоглогч байхдаа би 11 метрийн таван торгуулийн цохилтоо дараалаад алдаж л байсан. Гэсэн ч Марадона хэвээрээ л байна. Аргентиний баг Исландыг хожиж чадаагүй нь ганцхан торгуулийн цохилттой холбоотой гэж бодож болохгүй. Л.Месси тоглолтод өөрийгөө бүрэн зориулж, өгч чадах бүх зүйлээ өгсөн“ хэмээн ярьсан байна.


Categories
гадаад мэдээ

Папуа Шинэ Гвинейд үймээн намжтал онцгой байдал зарлажээ

Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Өмнөд Хайлэнд мужийн үймээн самуунд хариу цохилт өгсөн байна. Түүний дараагаар тус мужид есөн сарын хугацаанд онц байдал зарлалаа.

Өмнөд мужийн мөргөлдөөнийг эсэргүүцэгчид гудамжинд гарч, Өмнөд Хайлэндийн Шүүхийн байрыг галдаж, нисдэг тэрэг шатаасан гэж мужийн Ерөнхий командлагч Иосеф Тондоп мэдэгдсэн байна. Ерөнхий командлагч Иосеф Тондоп хэлэхдээ “ Энэ үймээн самууныг зогсоохоор Батлан хамгаалах яамнаас 100 цэрэг илгээсэн гэсэн хэдий тэд хэзээ ирэх нь тодорхойгүй байна” гэжээ. Мөн хоёрдугаар сарын газар хөдлөлт Өмнөд Хайлэнд, Хела гэх алслагдсан мужид яаралтай тусламж үзүүлэхэд хэцүү байсан учир арав гаруй хүн амь насаа алдсан байна. Мэнди хот хэвийн байдалдаа эргэн орж байгаа юм. Эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа боловч зарим дэлгүүр, банкууд одоог хүртэл хаалттай байна” гэжээ.

Ерөнхий командлагч Иосеф Тондоп “Цагдаа нар тэмцэгч бүрийг, мөн эмх замбараагүй байдалд оролцсон хүн бүрийг олох болно” гэсэн байна.

Categories
мэдээ спорт

ДАШТ-2018 дээд амжилт эвдэж чадах уу?

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй үйл явдлын нэг болох Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын Москва хотноо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн билээ. Хөлбөмбөгийн ДАШТ хэзээнээсээ ч олон үзэгчийн сонирхлыг татдаг.Дөрвөн жил тутамд хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид шигшээ 32 багийн тоглолтыг дэлхийн өнцөг булан бүрт телевизээр шууд хүлээн авч үздэг. Энэ жилийн ДАШТ үзэгчдийн тоогоороо дээд амжилт эвдэж чадах уу?

2014 оны ДАШТ-ий шувтаргын шатанд өрсөлдсөн Аргентин-Германы тоглолтыг ойролцоогоор 560 сая хүн телевизээр үзжээ. Олон улсын олимпийн хорооны мэдээлснээр 2012 оны Лондонгийн олимпийг 3.6 тэрбум, харин 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг 3.5 тэрбум хүн телевизээр үзсэн нь одоогоор тэргүүн байранд бичигдсэн амжилт юм.

ДАШТ-2018 дээд амжилт эвдэж чадах уу?

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд уяачдын холбооны ажлаа өгчээ

УИХ-ын дарга М.Энхболд Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүний ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдэгджээ.

Улсын баяр, наадмын үеэр морь дагах автомашины зам барихаар болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл олон нийтийн сүлжээнд шүүмжилж УИХ-ын даргад хандахад тэрээр уг холбооны ажилд оролцохгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар М.Мөнхбаясгалан Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдрийг зохиов

Жил бүрийн зургадугаар сарын 17-нд тохиодог Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан БОАЖЯ, ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэн хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгууллаа.

Энэ үеэр дэлхийн уур амьсгалын дулаарал, өөрчлөлтөөс улбаалан манай орны хувьд байгалийн гамшигт үзэгдэл болох ган зудын давтамж ойртох, бэлчээрийн талхагдал, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтийн эрчимжилт ихсэж байгааг мэргэжилтнүүд дурдсан юм. Одоогоор манай орны нийт газар нутгийн 76.8 хувь нь тодорхой хэмжээний цөлжилтөд өртсөн. Үүний 20 орчим хувьд нь амьд биет амьдрахад бэрхшээлтэй болсон тул уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Дэлхийн цөлжилттэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас гадна иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хүүхэд, залууст байгаль орчныг дэмжих боловсрол олгох зорилгоор гар зургийн уралдааныг зарласан. Өдөрлөгийн үеэр уралдаанд тэргүүлсэн шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд тэргүүн байрны эздэд шагнал гардуулсан юм.

Өдөрлөгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Нямдаваа, ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон иргэд, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Шүүгч, мэргэжилтнүүдийг шагнав

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайханыг “Шударга ёсны элч”, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Архивын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнажээ.

Ц.Амарсайхан нь шүүхэд нийт 32 жил ажилласнаас Улсын Дээд шүүхийн шүүгчээр 19 жил ажиллаж байгаа, шүүн таслах ажиллагааны болон сургалт, эрдэм шинжилгээний ажлын онол-практикийн өргөн мэдлэг, туршлагатай шүүгчдийн нэг юм. Түүнийг шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус зөвлөлийн “Шударга ёсны элч” шагналаар шагнажээ.

Мөн шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Архивын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэрийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Ж.Тэгшдэлгэр нь Улсын Дээд шүүхэд тасралтгүй 38 жилийн турш идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа, архив бичиг хэргийн чиглэлээр мэргэшсэн, шүүхийн захиргааны ажлын туршлагатай ажилтнуудын нэг юм.

Categories
мэдээ нийгэм

А.Баярсайхан: Хоёр дахь “Цагаан хад” бий болох нь

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус сумын малчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Малчин А.Баярсайхан тэргүүтэй төлөөлөл “Манай суманд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулснаар хоёр дахь Цагаан хад бий болох гэж байна. Бид төрийн бус байгууллага байгуулан энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг сумын Засаг даргаас удаа дараа шаардсан ч хүлээж авсангүй. Тиймээс Засгийн газар Хилийн тухай хуулийг мөрдөж, энэ хууль бус үйл ажиллагааг шийдвэрлэхийг шаардаж байна” гэв. Тус сум нь Монгол Улсын өмнөд хилд оршдог. Хилийн тухай хуулийн дагуу хилийн зурвас газрыг ашиглах эрхийг зөвхөн Засгийн газар олгохоор заасан байдаг. Гэвч тус сумын Засаг дарга хууль зөрчин, “Си Өү Эй Эл”, “Их говь энержи” зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ. Хатанбулаг суманд одоогоор 16 аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж, 7-50 метр өргөн, дөрвөн салаа, 170 км зам бий болж, тоос их хэмжээгээр босч, малаа бэлчээх газар хомсдож байгааг малчид баримтаар ярив. Нутгийн иргэд 1000 гаруй хүний гарын үсэгтэй өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгөхөөр иржээ. Мөн Хилийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон холбогдох байгууллагын дарга нараас шаардсан бичгээ өгнө гэдгээ ч мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Сувилагч бүсгүй эмчилгээ хийлгэхээр Энэтхэг Улсыг зорьлоо

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан. Түүнд эмчилгээний зардлаа олоход нь туслах зорилгоор “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг ЭМЯ-наас санаачлан Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Хандивын тоглолтын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, сувилагч Ж.Уранчимэгийн эмчлүүлэх гэж буй Энэтхэг улсын Фортис эмнэлэгт эмчилгээний зардлаас тодорхой хувь хөнгөлж, туслахыг хүссэн захидлынхаа хариуд эмчилгээний зардлаас 50 хувь хөнгөлөхөөр болсон сайхан мэдээ хүлээн авсан байна. Тэгвэл өнөөдөр сувилагч бүсгүй Ж.Уранчимэг эмчилгээ хийлгэхээр Энэтхэг улсыг зорин нислээ. Түүнтэй хамт төрсөн эгч нь яваа аж.

Энэ сарын тавны өдөр “Өсөх Урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо, эхнэр Г.Ундармаагийн хамт өвчиндөө шаналж яваа өрх толгойлсон сувилагч бүсгүй Ж.Уранчимэгт , Дархан сумын 12-р баг 14 хороолол дахь Хүслийн хотхоноос 33,14 м.кв байр худалдан авч өгч байсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг Сөүл хот дэмжинэ

БНСУ-ын Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, 3 дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар санал солилцлоо.

“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гарна. Сөүл хотын захиргаа форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаад талархаж байна. Энэ удаагийн форум амжилттай болж, бүс нутгийн хотууд хамтдаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Улаанбаатар хот цаашид тус форумын үйл ажиллагааг тогтмолжуулан Нарийн бичгийн дарга нарын газрыг хотдоо байгуулах санал гаргаж байгаагаа ч онцолсон юм.

“Эгч дүү хотуудын харилцаа өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ хоёр хотын хамтарсан ажлын хэсгийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан төсөл, хөтөлбөрүүд олон салбарт хэрэгжүүлж байна. Сайшаалтай нь дээрх хөтөлбөрүүд үр дүнтэй, ажил хэрэг болж байгаад Сөүл хотын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Есдүгээр сард Сөүл хотод болдог урлаг соёлын нэр хүндтэй фестивальд Улаанбаатар хотын өргөн бүрэлдэхүүнтэй баг, уран бүтээлчдийг оролцуулах хүсэлтийг Сөүл хотын дарга Пак Вонсүн танд уламжилсан. Учир нь Улаанбаатарын уран бүтээлчдийн дэглэсэн тоглолтууд үзэгчдийн таашаалд нийцэж, өндрөөр үнэлэгддэг” гэдгийг БНСУ-ын Сөүл хотын орлогч Юн Жүн Бён хэллээ. Энэ удаагийн форумд Сөүл хот өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Зүүн хойд Азийн 4 дэх удаагийн форумыг зохион байгуулах эрх авахаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг Сөүл хот дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.