Categories
мэдээ нийгэм

Удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан хооронд санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хамтран зохион байгуулсаар ирсэн. Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр “Инновацийн төв”-д боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалтыг үйл ажиллагааг нээлээ. Сургалтаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор н.Алтанзул Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Тиймээс АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дага Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагч амиа алдлаа, нийслэл, дүүргийн боловсролын газрын дарга, 79-р сургуулийн захирал нар Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж тавдугаар ангийн хүү дарагдаж амиа алдсан хэрэг энэ сарын 18-нд гарсан. Сургуулийн орчинд сурагч хүү амиа алдсан нь ноцтой хэрэг боллоо. Энэ хэргийг сурвалжлахаар Шар хадны эцсийн буудалд орших 79 дүгээр сургуулийг зорилоо. Тухайн сургууль гурван хичээлийн байртай аж. Уг хэрэг болсон хөлбөмбөгийн талбай сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд харагдана. Хөлбөмбөгийн талбайг битүүмжилжээ. Хүүхдийн аминд хүрсэн гэх нөгөөх хөндлөвч төмөр байсангүй. Хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр асгарсан цус одоог хүртэл хатаагүй байв. Үүний хажууханд хагарсан хөлбөмбөгийн бөмбөг хэвтэж байлаа. Тус сургуулийн захирал болон биеийн тамирын багш Цагдаагийн байгууллагад байцаагдаж байгаа гэж сургуулийн ажилчид хэлсэн юм.

Уг хэргийн талаар тухайн өдөр ээлжинд гарч байсан сургуулийн жижүүрээс тодрууллаа. Тэрээр “Сургуулиас гарч ирэхэд хүү цус, хөөсөөр бөөлжиж ам хамраас нь цус гоожиж байсан. Тухайн үед цуг тоглож байсан хүүхдүүд нь бүгд явсан байлаа. Урд талын дэлгүүрийн залуу болон хоёр сургуулийн насны хүүхэд намайг очиход байсан. Хүүхдийн биеийн байдал маш муу, ухаангүй, гэхдээ арай нас бараагүй байлаа. Тэгээд бид даруй түргэн тусламж дуудсан. Түргэн маш шуурхай ирж эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлээд аваад явсан. Тэд хашаанаас дөнгөж гараад “Энэ хүүхэд өнгөрчлөө” гээд буцаад ирсэн. Тэгээд бид цагдаа дуудсан. Хүүхдүүд хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр дээр гарч тоглож байгаад л нэгнийгээ гэмтээсэн гэж би бодож байна. Хаалгыг тогтоодог суурийн нэг талын төмөр нь хулгайд алдагдсан учраас хүүхдүүд ганхуулж унагаагаад байдаг байсан” гэлээ.

Хохирогч хүү 19.00 цагийн орчимд амиа алдсан бөгөөд 20 минутын дараа цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн аж. Цагдаагийн байгууллагаас “79 дүгээр сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэсэн юм. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Энэ асуудалд ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд эндсэн. Тэр хавийн хүмүүс хөлбөмбөгийн талбайн төмрийн нэг талыг нь хулгайлсан, тэр нь догонцсон байхад нь хүүхдүүд тоглосон нь осол гарах шалтгаан болжээ” гэлээ.

Энэ хэргийн мөрөөр 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэтэй уулзлаа. Тэрээр “Цаашид сургуулийнхаа засвар үйлчилгээг хийнэ. Хүүгийн гэр бүлийнхнээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлж байна. Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ” гэлээ.

Амь насаа алдсан хүүгийн авга эгч Ц.Алтантуяаг байцаагчтайгаа уулзчихаад шүүх эмнэлэг рүү явж байхад нь уулзсан юм. Тэрээр “Тус сургуулийн аюулгүй байдал муу байснаас болж миний дүү эндчихлээ. Үнэхээр гомдолтой байна. Оройн 18.00 цагийн үед манай дүү цайгаа уучихаад тоглочихоод ирье гээд гарсан. Тэгээд цаг гаруйн дараа эмээ рүү нь түргэнээс залгасан гэсэн. Эмээ нь утсаа авахгүй болохоор бид нар луу залгаад сургуулийн талбайд ийм зүйл болчихлоо” гэж ярьсан. Биднийг ирэхэд түргэний тэрэг, шүүх эмнэлгийн машин дүүг минь аваад явсан. Бид нар дүүгийнхээ барааг хараагүй, осол болсон газрыг нь харсан. Өчигдөр сургууль дээр чинь ийм юм болчихлоо захирал нь байна уу гэхэд надтай ердөөсөө харьцаагүй. Биеийн тамирын багш нь “14 хоногийн өмнө гагнасан” гэсэн. Тэгээд очоод харахад гагнасан зүйл харагдаагүй. Хүүхэд эндчихээд байхад сургуулийн зүгээс хэн ч надтай холбогдоогүй байна. Биеийн тамирын багш нь сургууль амарчихсан болохоор бид нарт хамаагүй гэсэн утгатай үг хэлсэн. Үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан юм бол энэ талбайг яагаад хаагаагүй юм. Сургуулийн захиргаа анхааруулсан бол тийшээ хүн орохгүй шүү дээ. Миний зүгээс үнэхээр гомдолтой байна. Тавдугаар ангийн балчир хүү байсан юм. Бид нар гуравхан сартай байхад нь авч өсгөсөн. Эмээ, өвөө, эгч, аавтайгаа хамт амьдардаг. Аав нь барилгын ажил хийдэг, гэр бүлээ тэжээдэг хүн байдаг. Хүүхдийн амь эрсдчихээд байхад сургуулийн зүгээс, “Хараа хяналтгүй хүүхэд байсан” гэж хэлж болохгүй гэсэн юм.

Тус талбайн хаалганы хөндлөвч төмөр үргэлж унадаг байсан талаар тэрүүгээр явж байсан гурван хүү ярьсан юм. Тэдний нэг н.Ариунтөгс “Энэ талбай дээр байнга тоглодог. Бид нарыг тоглож байхад хаалганы төмөр хэд хэдэн удаа унасан. Миний хөл дээр нэг удаа унаж байсан. Манай ангийн Б.Тэмүүжингийн нуруун дээр бас унаж байсан. Тэгээд жоохон сууж байгаад зүгээр болсон. Энэ хавьд өөр тоглоомын талбай байхгүй учраас энд л ирж тоглодог. Заримдаа чулуугаар хөлбөмбөгийн хаалга хийж тоглодог. Энэ хэргийн талаар мэдээгээр сонссон” гэв.

Тус сургуулийн хөлбөмбөгийн талбай аюулгүй ажиллагааны стандарт нормийг баримтлаагүй байжээ. Өдөр бүр хүүхдүүд ирж тоглодог тус талбайн хаалга унаж хүүхдүүдийг гэмтээдэг байсан ажээ. Энэ мэт томчуудын хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас, эрсдэж бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Хамгийн ойрын жишээ нь Хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом агаарт эргэж байхдаа хугаран унаж зургаан хүүхдийг гэмтээсэн хэрэг саяхан гарсан. Энэ мэт хэргүүд үргэлжлэн гарсаар байх уу. Үүнийг зайлшгүй таслан зогсоох хэрэгтэй. Уг хэргүүдийн холбогдогч этгээдүүд болох төрийн ажилтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Сая амиа алдсан хүүхдийн асуудалтай холбоотойгоор нийслэл, дүүргийн боловсролын газар, сургуулийн удирдлага Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Монголын үр хойч төрийн байгууллагуудын хариуцлагагүй, стандарт мөрдөөгүй, арчаагүй үйл ажиллагаанаас болж өдөр бүр амь насаа алдсаар байх юм уу.

Б.АМАРАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ДАШТ-2018: Матрешка худалдаанд гарлаа

Олон улсын хэмжээний спорт болон урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа улс орнууд эх орныхоо зан заншил, ахуйн онцлогуудыг дэлхий дахинаа таниулах төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай.

Энэ уламжлалыг ДАШТ-2018 зохион байгуулж буй Орос орон ч дагаж, орос ахуйн бэлгэдлүүдийн нэг болсон матрешка хүүхэлдэйг “Вятский сувенир” үйлдвэр худалдаанд гаргажээ.

Энэ үйлдвэр олон жилийн түүхтэй, анх 1930 онд Вятскийн мужийн Нлиск хотноо “Свобода” хэмээх гар урлалын газар нээгджээ. Тэр үеэс хойш ихээхэн алдартай болсон энэ газар одоогийн Киров мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ДАШТ-2018-д зориулан цуврал матрешкаг танилцууллаа. Цувралд ДАШТ-ий бэлгэ тэмдэг болсон Забивака чоно, мөн хөлбөмбөг тэвэрсэн матрешканууд багтжээ.

Ийнхүү Киров мужид цуврал матрешка гаргасан бол Самар хотноо ДАШТ-2018-д зориулан бүтээсэн матрешкануудыг гудамжинд суурилуулж эхэлсэн байна. Нийтдээ 8 матрешка суурилуулах бөгөөд тэд “Самара Арен” цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багууд нь тоглох улс орнуудын найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж зохион бүтээгчид нь ярьжээ.

Эхний ээлжийн матрешкануудыг эрэг дагуу, мөн ЦСКА усан сангийн ойролцоо суурилуулсан байна. Матрешка бүр Колумби, Сенегал, Коста-Рика, Дани, Австрали, Серби, Уругвай, Орос гэсэн оролцогч орнуудын соёл, түүхийг өөртөө тусгажээ. Мөн матрешка бүрийн дизайнд Оросын төрийн далбааны өнгө, дурсгалт газар, үндэсний хээ угалз, олонд танил бэлгэдлүүдийг ашигласан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Японы фанатууд цэнгэлдэх цэвэрлэв

“Цэнхэр самурайнууд” өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийж Колумбийн шигшээ багийг буулгаж авсан.Японы шигшээ ДАШТ-т Өмнөд Америкийн багийг хожсон анхны тохиолдолтой зэрэгцээд хөгжөөн дэмжигчдийнх ёс зүй цахим ертөнцийг шуугилж байна.Тоглолт дуусахын алдадЯпоны хөгжөөн дэмжигчид өөрсдийн сууж байсан хэсгийн хогийг хуу хаман цэвэрлэв.Өмнөх спортын томоохон уралдааны тэмцээний үеэр ч тэд ийм үйлдлээрээ олны талархлыг хүлээж байсан билээ.

Японы фанатууд ахиад цэнгэлдэх цэвэрлэв

Японы фанатууд ахиад цэнгэлдэх цэвэрлэв

Өчигдөр мөн Польшийн шигшээг хожсон Сенегалын хөгжөөн дэмжигчид ч цэнгэлдэхэд “тарьсан” хогоо цэвэрлээд гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Эртний эдлэл хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны зургадугаар сарын 11-15-нд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс 13 зөрчил нь татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдол гарсан байна. Мөн бүртгэлийн болон эрүүгийн гэхчлэн 32 зөрчил илрүүлсэн аж.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны дөрвөн тасалгаанд шалгалт хийхсэн байна. Шалгалтын явцад зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан тус бүр нь 500 гр бүхий 122 уут буюу 61кг хатаасан борц, хоёр хэсэг ногоон хаш чулууг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илэрчээ.

Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчийн ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт зургадугаар 12-нд Монгол Улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон, скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Эдгээр хэргийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлж, 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Р. Чойномын 14 дэх боть уншигчдын гарт очлоо

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын уран бүтээлийн 14 дүгээр боть уншигчдын гарт очлоо.Уг боть төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хувийн цуглуулгад байсан их найрагчийн олонд хүрээгүй бүтээлүүд, шүлэг, өгүүллэгээс бүтжээ. Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас эрхлэн найрагчийн шүлэг, найраглал, өгүүллэр, тууж, захидал тэргүүтнийг 13 ботид эмхэтгэн өнгөрсөн жил олны хүртээл болгосон юм.

Цувралын 14 дэх ботийн нээлтийн үеэр төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам Р.Чойномын шүлэг, найраглалаас уншиж, их найрагчийн шүлгээр бүтсэн дуунуудыг дуулан бэсрэг тоглолт толилуулжээ. Энэ үеэр найрагчийн гар бичмэлүүд болон өөрийнх нь гарын үсэгтэй шүлгийн дэвтрүүд, өмнө хэвлэгдсэн номуудыг нь нийтэд дэлгэн сонирхуулсан байна.

Р.Чойномын 14 дэх боть хэвлэгджээ

Р.Чойномын 14 дэх боть хэвлэгджээ

Р.Чойномын 14 дэх боть хэвлэгджээ

Р.Чойномын 14 дэх боть хэвлэгджээ

Р.Чойномын 14 дэх боть хэвлэгджээ

Categories
мэдээ спорт

ОХУ хоёр дахь хожлоо авлаа

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн хоёр дахь тойргийн тоглолт ОХУ-Египет улсын шигшээ багуудын халз тулаанаар эхлэв. Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэхэд 64468 үзэгчдийн өмнө 3:1-ээр оросууд өрсөлдөгчөө хожиж энэ удаагийн ДАШТ-ий 2 дахь ялалтаа байгууллаа.

Тус тэмцээний хоёрдугаар хагасын 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалгандаа авто гоол хийснээр онооны харьцаа 1:0 болж оросууд тэргүүлж эхэлсэн.

Харин Денис Черышев 59 дэх минутад гоол оруулснаар 2:0 болсон бол Артем Дзюба гуравхан минутын дараа буюу 62 дахь минутад дахин гоолдож 3:0-ээр ОХУ-ын шигшээ баг хол тэргүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм. Ийнхүү Артем Дзюба 3 гоол оруулж, К.Роналдагийн хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Categories
мэдээ спорт

Сенегал хожиж 3 оноотой боллоо

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий H хэсгийн Польш-Сенегалын шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болж, сенегалчууд польшуудыг 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын хамгийн харамсалтай авто гоолыг Польшийн хамгаалагч Ционек Тьяго өөрийн хаалгандаа хийж сенегалчууд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн юм. Улмаар Сенегалын довтлогч Ньянг Мбайе 61 дэх минутад гоол оруулснаар польшчууд 2:0-ээр хожигдож хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан.

Харин тоглолтын 86 дахь минутад Польшийн хагас хамгаалагч Крыховяк Гжегош гоол оруулснаар Польшийн шигшээ баг 2:1-ээр Сенегалын шигшээ багт хожигдлоо. Энэхүү тоглолтыг Спартак цэнгэлдэхэд 44190 үзэгч ирж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эртний эдлэл нууцаар хил давуулахыг оролджээ

Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 13 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлт таван удаа эрүүгийн хэрэг бүртгэлт хоёр удаа /зэс гуулин сав, ногоон хаш/, нийт 32 зөрчил илрүүлсэн байна.

Дээрх зөрчлүүдэд 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд 2018 зургадугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн вагонд гаалийн хяналт шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан 122 уут / 1уут 500гр, 61кг/ хатаасан борц, хоёр хэсэг байгалийн чулуу /ногоон хаш/ гаалийн байгуулагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүллээ.

Замын-Үүд дэх гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчын ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт 2018.06.12-ны өдөр Монгол улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын дүн долдугаар сарын 1-нд гарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрээр “Элсэлтийн ерөнхий шалгалт орос хэлний шалгалтаар өнөөдөр дуусч байна. Долоо хоногийн дараа шалгалтын нэгдсэн дүн гарна. Тодруулбал, долдугаар сарын 1-нд шалгалтад оролцсон бүх хүүхдийн дүнг дугаараар нь гаргана. Улмаар долдугаар сарын 2-4-ны хооронд хүүхдүүдэд онооны батламжийг нь гардуулж өгнө. Энэ жилийн элсэлтийн шалгалтын онцлог нь анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх зориулалттай анги танхимыг тохижуулсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгсөн. Мөн эрх нь тусгаарлагдаж хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг хянагчтай нь хамт авч ирж шалгалтад оролцуулсан” гэлээ.