Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Даланзадгадад морин хуурын цогцолбор байгуулна

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 65 метр өндөр морин хуурын цогцолбор байгуулна. Тус аймагт “Говийн бараа” ХХК-ийн 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Үүний нэг нь энэхүү морин хуурын цогцолбор юм.

Тус морин хуурын цогцолбор бүхий хотхонг байгуулах ажлыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Б.Машбат санаачилсан байна. Уг цогцолбор барилгын хоёр талаар цахилгаан шатаар дээш гарч, хуурын хоёр чихэн дээрээс алсын барааг харахаар төлөвлөсөн гэнэ.
“Говийн бараа” ХХК нь Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд “GB Town” хорооллыг байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү хороололд 300 айлын орон сууц, 65 метрийн өндөр морин хуур цогцолбор, сургууль, цэцэрлэг, худалдааны төв, 24 айлын таун хаусны иж бүрэн хотхон байгуулж Даланзадгад болон Өмнөговь аймагтаа өнгө нэмэх зорилго тавьжээ. Өмнөговь аймаг нь энэ жилийн их бүтээн байгуулалтын жил болгон зарлаад байгаа билээ. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс гадна ийнхүү хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр ийнхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн бүтээмж буурсан үзүүлэлттэй гарчээ

Хөдөлмөрийн бүтээмж 2016 онд 1.4 хувиар өссөн бол өнгөрөгч 2017 онд 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, бизнесийн салбар дундаас мэдээлэл, холбооны салбар өнгөрсөн жил хамгийн их хөдөлмөрийн бүтээмжтэй ажилласан бол уул уурхай, олборлолтын салбар хамгийн бүтээмж муутай ажилласан аж. Тус салбарт ажиллах иргэдийн тоо өнгөрсөн онд 30.8 хувиар өссөн ч гарц буюу үйлдвэрлэл 7.1 хувиар буурсан нь энэ салбарын бүтээмж өмнөх оноос 37.9 хувиар буурахад нөлөөлжээ. Харин Мэдээлэл, холбооны салбарт өнгөрсөн онд 14,500 хүн ажиллаж, 394.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртөг бүтээсэн нь хамгийн өндөр бүтээмжид тооцогдож байна.

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хороо тусгай аргачлалаар тооцон гаргадаг бөгөөд уг аргачлалыг 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шинэчилсэн байдаг. Тэгвэл уг шинэ аргачлалаар 2017 онд хөдөлмөрийн бүтээмж ямар байсныг доорх үзүүлэлтүүд харуулжээ.

hodolmor

Бүтээмжийн үзүүлэлтийг нийт эдийн засаг, бизнесийн сектор болон эдийн засгийн үйл ажиллагааны салбарын түвшинд тооцжээ. Ингэхдээ нийт эдийн засгийн түвшинд хөдөлмөрийн бүтээмжийг нэг ажиллагчид ногдох бодит ДНБ‐ээр хэмждэг байна. Гэтэл нэг хүнд ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2016 онд 0.9 хувиар буурсан бол 2017 онд 2.7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн жилд нь ДНБ багасч, ДНБ өссөн жилд нь хөдөлмөрийн бүтээмж буурсан байгаа биз. Энэ нь хүн амын өсөлт харьцангуй тогтвортой байхад ажиллагчдын тооны өөрчлөлт тогтворгүй байсантай холбоотой аж. Тухайлбал, ажиллагчид 2013 онд 4.4, 2014 онд 0.6, 2015 онд 3.6 хувиар өсөж байсан бол 2016 онд 0.3 хувиар буурч, харин 2017 онд 7.6 хувиар өссөн байна.

hodolmor

Үндэсний статистикийн хорооны эл судалгаанаас харахад бизнесийн салбарын бодит гарц 2011‐2017 онд жилд дунджаар 9.3 хувиар өсжээ. Зөвхөн 2016 онд 1.7 хувиар өссөн бол 2017 онд 3.6 хувиар өссөн байна. Энэ салбарт ажиллагчдын тоо ч мөн 2017 онд өмнөх жилээсээ 2.8 хувиар нэмэгджээ. Нийт эдийн засаг болон бизнесийн секторын хөдөлмөрийн бүтээмжийг харьцуулахад 2013 оноос бизнесийн секторын бүтээмжийн өсөлт нийт эдийн засгийнхаас өндөр байна. Нөгөө талаар бизнесийн бус секторын бүтээмжийн өсөлт доогуур байгаа аж. ДНБ‐ээр хэмжигдэх гарц нь тухайн улсад үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт өртөг гэсэн үг. ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2017 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны байдлаар манай улсад 1,238,300 хүн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 7.6 хувиар өссөн дүн юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд 1.698 тонн хог хаягдал цэвэрлэв

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяныг санаачлан долоо хоног бүрийн Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Тэгвэл иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хайс, хашлага, замын нуух, зорчих хэсэг болон үерийн хамгаалалтын далан суваг, гуу, жалганд үүссэн хог хаягдлыг өдөр бүр цэвэрлэж байна.

Тухайлбал 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 457.515 м.кв талбайн 1.698 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн зам талбайн болон иргэдийн бүлгийн ажилчиднийтийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт болон ногоон байгууламжийн усалгаа арчилгааг тогтмол хийж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос нийлэг уутны хэрэглээг бүрэн хориглоно

Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй.Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогыг эхлүүлж байна. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал. 10 сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой” гэлээ.

Мөн БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлэв. Засгийн газраас гаргаж буй тогтоолд Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглож байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн төгсөлтийн ёслолд оролцож, үг хэлэв

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Төгсөлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийт төгсөгч, бие бүрэлдэхүүн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, тус сургуулийн захирал, Хурандаа П.Жаргалан илтгэл өгсөн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн, сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын “Цэргийн цол олгох тухай” тушаалуудыг уншиж сонсгосон юм.

Тушаалыг уншиж сонсгосны дараа нийт төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгох ёслолын ажиллагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Төгсөгчид цолоо зүүсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга нийт төгсөгчдөд хандан:


“Амрыг эрье, эрхэм төгсөгчид өө, генерал, офицер, ахлагч нараа.

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаач, багш нараа.

Цэргийн урлагийн олон мянган жилийн түүх, дайчин уламжлалтай Монголын зэвсэгт хүчинд өнөөдөр шинэ хүч нэмэгдэж байгаад би нэн баяртай байна. Төгсөгчдөд халуун баяр хүргэе!

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөгч, монголын Зэвсэгт хүчний офицер болж байгаа тань нэр төрийн хэрэг мөн.

1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, 1921 онд гадаадын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Ардын засгийг тогтоосон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1950-1960 оны Энх цагийн бүтээн байгуулалтад алдар гавьяагаа дуурсгасан Монголын цэрэг эрсийн бид бүхэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын буухиаг энэ цаг мөчид Та нар залгамжлан авч байна.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин нь шинэ утга агуулгаар хөгжиж, эрх зүйн орчны шинэчлэлийг үе шаттайгаар явуулж ирлээ. 2015 онд УИХ-аар Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэн батлагдлаа. Энэ нь Батлан хамгаалах тогтолцоог шинэчилж, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинэ орчныг төгөлдөржүүлэхэд түлхэц өгсөн бөгөөд та бүгдийн албаа хаах, ажиллаж хөдөлмөрлөх орчин, агаар ус нь хууль, өргөсөн тангараг хоёр чинь байх ёстойг үргэлж санаж яваарай.

Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын далбаан дор энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон, ур чадвар, манлайллаараа олон улсад үнэлэгддэг болсон цаг үед та бүхэн Монголын Зэвсэгт хүчинд зүтгэхээр нэгдэж байна.

Монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох үйлсийг өргөнөөр эхлүүлж буй цаг үест та нар цэргийн нэгж, салбарыг удирдахаар нэгдэж байна. Сайхан байна, та бүхнээр бахархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд сургуулиа амжилтай төгсөж, офицер, ахлагчийн эгнээнд орж байгаа бүх төгсөгчдөд Монгол цэргийн сүлд хиймор, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, даян дэлхийн энхийн үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сурсан эрдэм, сэтгэл оюунаа бүрэн зориулна гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг ерөөе, ажил амьдрал чинь дэлгэрч явах болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэв.



Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан хооронд санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хамтран зохион байгуулсаар ирсэн. Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр “Инновацийн төв”-д боллоо.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалтыг үйл ажиллагааг нээлээ. Сургалтаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор н.Алтанзул Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Тиймээс АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дага Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2018 оны эхний 5 сард 16604 хүүхэд мэндэлжээ

2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг маргааш дүгнэлтээ танилцуулах аж.

79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг 2012 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Баянзүрх тохижилт” ХХК хийж гүйцэтгээд, тухайн оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш сургуулийн өмчид бүртгүүлжээ.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл “Холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг хоёр дахь өдрөө ажиллаж байна. Бид нөхцөл байдлын талаар тал бүрээс нь дүгнэлт хийх зорилготой ажиллаж байна. Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн. Ажлын хэсгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс холбогдох хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн талгийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлж, хүлцэл өчсөн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Жон Жэ Нам “Олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх зорилттой байна” гэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь ноён Жон Жэ Нам-д баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Жон Жэ Нам нар өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Ноён Жон Жэ Нам Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж буй харилцаагаа ойрын үед Стратегийн түвшнийх болгож шат ахиулах нь чухал байна гэж онцолсныг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр БНСУ, тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний гаргаж буй санаачилга, хүчин чармайлт, гарч буй нааштай үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн бол, Солонгосын хойгт эв найрамдлыг тогтоох, харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархаж байгаагаа ноён Жон Жэ Нам онцоллоо.

Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдээллээ.

“2019 он манай хоёр орны харилцаанд чухал жил болно. 1219 онд Чингис хаан тухайн үеийн Корёо улстай ах дүүгийн барилдлага тогтоож байсан нь түүх шаштирт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Энэ түүхэн үйл явдлын 800 жилийн ой болно. 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Эдгээрийг хамтын ажиллагааны шинэ ололт, амжилтаар угтах ёстой” гэж ноён Жон Жэ Нам тэмдэглэв.

Тэрбээр “БНСУ-д Монголоос жилд 150-160 мянган иргэн зорчиж, Монголын 50.000 орчим иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Манай улсад оршин сууж буй гадаадын иргэдийн тоогоор монголчууд америкчуудын дараа хоёрдугаарт ордог. Би томилогдож ирэхээсээ өмнө Сөүл хотод байдаг монгол сургуультай танилцсан. 300 орчим хүүхэд суралцаж байна лээ. Монголчууд хүүхдийнхээ боловсролд онцгой анхаардгийг би тэндээс анзаарч, бахархсан. Ирээдүй хойчийнхоо төлөө ингэж анхаардаг улс орон хөгжил дэвшлийг бүтээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж хэллээ.

Элчин сайд Жон Жэ Нам аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих, үүний тулд агаарын тээврийн салбарт байгаа зарим бэрхшээлийг хөнгөвчлөх саналыг УИХ-ын даргад хандан тавилаа. Тэрбээр “БНСУ-аас Монголд жилд 70.000 орчим хүн жуулчилж байна. Монголд ирэх хүсэлтэй хүмүүс цаана нь зөндөө бий. Дээрх тоо хэдэн зуун мянгад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл нислэгийн тоо хязгаарлагдмал, тийзний үнэ өндөр байгаа нь саад болдог. Тиймээс ноён УИХ-ын дарга Та энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулж өгнө үү” гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн салбарыг либералчлах хууль, тогтоомжийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Таны тавьсан хүсэлт шийдэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна гэв. “Монголчууд ч гэсэн БНСУ-д зочлох ихээхэн сонирхолтой байдаг. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд манай иргэд танай улсад визгүй зорчих боломж бүрдвэл Таны нэр Монгол-БНСУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэж үлдэх болно. Энэ бол шийдэж болох асуудал гэж би бодож байна. Үүнд анхаарлаа хандуулахыг Танаас хүсье” гэж тэрбээр хэлэв.

Түүнчлэн хоёр улсын нийслэл хотуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, илүү гүнзгийрүүлэхэд анхаарч, туслан дэмжихийг хүссэн юм. Тэрбээр 20-иод жилийн өмнө Монгол Улсын нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар, Сөүл хотуудыг ах дүү хотууд болгож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан, мөн ноён Элчин сайдын дурдсан Сөүл дэх монгол сургуулийг анх байгуулах үйл хэрэгт гар бие оролцож байснаа дурсав.

Ноён Элчин сайд Жон Жэ Нам УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарна гэдгээ тэмдэглээд, “Таны санал, хүсэлтийг миний бие нэг ёсны “Гэрийн даалгавар” гэж хүлээн авч байна” гэлээ.

Тэрбээр ирэх жил Монгол Улсад БНСУ-ын санхүүжилтээр Аялал жуулчлалын сургалтын төв байгуулах гэж байгааг мэдээлээд, энэ ажилд хоёр парламентын хүчин чармайлтыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Элчин сайд Жон Жэ Нам БНСУ-д зорчих виз олгож буй өнөөгийн байдал, зарим хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулаад, “Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана. Гэхдээ энэ асуудал олон шат дамжлаг дамждаг, амаргүй ажил гэдгийг ойлгоорой. Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдэд энэ боломжийг эхний ээлжинд бүрдүүлж өгөх зорилттой байгаа. Энэ талаар ойрын үед сайхан мэдээ дуулгана гэж амлая. Эл асуудыг шийдчихвэл визгүй зорчих боломжид дөхөж очих болно” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Элчин сайдын үйл ажиллагааг парламентын зүгээс байнга дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Европын зах зээлд арваннэгдүгээр сард худалдаанд гарах BMW-ийн шинэ цувралыг танилцууллаа

BMW юу хийж чаддагаа өнгөрсөн амралтын өдөр харууллаа. Тэд цоо шинэхэн 8 цувралыг маш удаан хүлээлгэсний эцэст ийнхүү танилцуулсан юм. Тус загвар нь хоёр төрлийн хөдөлгүүрийн сонголттой байх бөгөөд орчин үеийн хэв шинжийг ирээдүйн дизайнтай хослуулан биежүүлсэн нь энэ аж. LED их гэрлийг стандартаар санал болгож байгаа бол илүүг хүсдэг хэрэглэгч нартаа Лазер сонголтыг санал болгох аж. Улмаар хүсвэл карбон файбер орц ихтэй Карбон багцыг худалдан авах боломжтой. Энэ нь толь, спойлер, диффузер зэрэг зүйлс нь карбон болох юм байна.

Салоны хувьд 10.3 инчийн дижитал хянах самбар, 12.3 инчийн голын дэлгэц, утасгүй цэнэглэгч төхөөрөмж, төмрөн оруулга, Bowers & Wilkins DIamond дууны систем зэрэгтэй. Хөдөлгүүрийн хувьд М850x iDrive нь 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр, 8 шатлалт кроптой. Түүнээс 523 морины хүч 750 Нм эргүүлэх хүч гарснаар 100-г 3.7 секундэд авч, 250 км/ц хурдлах чадвартай болсон гэнэ. Харин нөгөө хувилбар нь дизель, 3.0 литрийн цуваа 6 битурбо 840d xDrive хувилбар. Мөн л 8 шатлалт кроптой бөгөөд 315 м.хүч, 680 Нм эргүүлэх хүч гарах ба европийн зах зээлд 11-р сард худалдаанд гарах гэнэ.