Categories
мэдээ цаг-үе

Пунцагийн Бадарч: Зохиолч хүүхнүүд “Бурхан багш танд чонын тархи суулгасан юм чинь мөнхөрнө” гэж “нохойтсон”

Буддын шашны их ренбүүчи, Холливүүдийн алдарт жүжигчин Ричард Гирийн хамт

Монгол түмний хайртай найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Пунцагийн Бадарчтай Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. “Есөн эрдэнийн орон” найраглал, “Адуу”, “Тэмээ”, “Эхийн сэтгэл” зэрэг шүлгүүд, “Бурхан багшийн сургааль”-ийн шүлэглэсэн хувилбар зэрэг олон сайхан бүтээлээрээ ард түмнээ ухаарал гэгээрлийн харгуйд хөтөлсөн эрхэмсэг буурал найрагч маань хоёр, гурван ч удаа хагалгаанд орж, хүнд өвчинтэй тэмцсээр хөл дээрээ боссон билээ.


-Сайхан зусаад байна уу, та?

-Сайхан зусаж байна. Сайхан байлгүй яахав. Миний хувьд зуслан их тохитой байна. Манайх энд хүргэнийхтэйгээ хоёр айл таван өрөө байрандаа тайван сайхан л аж төрж байна. Зусланд уг нь жил бүр л гардаг юм. Сүүлийн хоёр жилд гарсангүй. Энэ жил гарах ч юм уу, үгүй ч юм уу, мэдсэн юм алга.

-Зусланд хаашаа гардаг билээ?

-Энүүхэн Шарга морьт руу. Манай охин Бүжингийн ажилладаг компанийн захирал бүсгүй тийшээ гаргадаг юм. “Баян Монгол” зах, дэлгүүртэй том компани бий. Тэр зуслан их модон дотор тун сайхан. Автобусны буудлаас ердөө зуун метр л явна. Гэхдээ одоо зуслан гарахад их хүйтэн юм. Өглөө, үдэшдээ жаахан даарах гээд байдаг.

-Хотын төв талбай дээр болсон номын баярт та оччихсон номон дээрээ гарын үсгээ зураад сууж байгаа харагдсан даа?

-Тэгсэн. Намайг “Номоо худалд, үнэгүй лангуу өгье. Гурван жил номын баяртаа ирсэнгүй. “Нээлгэнэ” энэ тэр гэж хөөргөөд. Тэгээд би нээдэг амьтан болж очихгүй юу. Буруу хойшоо доо. Нээсээн. Тэр сайхан баярт гурван жил очоогүй юм байна шүү. Номын баярт оролцохын буруу юм гэж юу байхав. Ном шиг сайхан юм ертөнцөд байхгүй. Номын хэлбэр загвар өөрчлөгдөөд цахим ном гарч л байна. Тэглээ ч ном бол номоороо байна гэдэг сайхан. Ном бол агуу юм шиг надад санагддаг. Яагаад вэ гэхээр хүн төрөлхтөн хамгийн үнэн сэтгэлээ илчилж үлдээсэн нандин шүтээн бол ном юм даа.

-Таныг их хүнд мэс ажилбарт орлоо гэж дуулсан. Одоо бие лагшин тунгалаг уу?

-Миний тархинд харвалт өглөө л гэсэн. Энэ чинь одоо раактай (хорт хавдар) улсууд үхлээ л гэх юм. Тэгэхэд хагалуулсан би байж л байх. Манай зохиолч хүүхнүүд ирэхээрээ “Та одоо мөнхрөх болж дээ. Танд бурхан багш чонын тархи суулгачихсан байна” гэх юм. (инээв. Л.Б)

-Өө, бүр чонын тархи суулгачихсан, аан?

-Яруу найрагч Цоодолын Хулан тэгж “нохойтож” байна. Би ч “Тэгэлгүй яахав” л гэлээ. Тиймээс бие их сайн байна. Хөлийнхөө өлмийнөөс өгсүүлээд баруун тархиныхаа эх хүртэл харвасан юм шүү дээ. Гавлын ясыг минь хөрөөдөж үхрийн шагайн чинээ яс авсан. Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат эд харсан шүү. Тэр яс одоо миний охин Бүжээд хадгалагдаж байна.

П.Бадарч охин Бүжигтэйгээ

-Яруу найрагч Хулан таны элэгний шинжилгээний бичгийг үзчихээд “шар сэмжилчихсэн” байна гэж эмч хэллээ гэж таныг айлгасан гэдэг үнэн үү?

-Тийм. Манайхыг тэр баруунтайх хориннэгдүгээр хороололд байхад тэгсэн юм. Би тэр үед элэгний шинжилгээ өгчихөөд “Ямар ч гараа билээ” гэж очиж авахаас айгаад байхгүй юу. “Мах битгий идээрэй, архи дарс бүү уугаарай” гэсэн л юм хэлэх байх гээд Хуланд утасдаж “Эмнэлэг дээр очоод миний шинжилгээг аваад ир. Их муу байвал нуулгүй надад хэлээрэй” гэсэн. Тэгсэн өнөөх чинь утасдаж байна аа. “Шинжилгээний чинь хариуг авлаа. Тун базаахгүй л гарлаа даа” гэлээ. “За, юу гэж байна” гэсэн чинь “С вирустай гэж эмч хэлж байна” гэхээр нь худлаа газар л элгээ дарж үзлээ. “Мэдэгдэхгүй л байна даа” гэсэн чинь өнөөх чинь инээгээд “Таны элэг чинь зүгээр гэнэ. Харин сэмж чинь л нэлээд шарласан байна гэсэн шүү” гэж байгаа юм. Тэгж миний шинжилгээг Хулан золиг “оношилсон” юм байгаа юм. Хулан гэснээс “Хулангийн үдэш”-ээ сая гуравдугаар сард хийлээ дээ.

-Тэгсэн шүү…

-Сайхан үдэшлэг байна лээ. Шүлгээ ч сайхан уншдаг хүн юм даа. Хоёр ч удаа “Болор цом” авчихсан. Хайрын шүлгүүд уншиж байна. Ер нь ухаалаг, тийм сайхан үдэшлэгийг Соёлын төв өргөөнд хийлээ. Хулан ч өөрөө олонтой хүн юм. Үзэгчдийн танхим дүүрэн байсан шүү. Ахмад уран бүтээлчдээс Дөнгөтийн Цоодол, Д.Төрбат, бид гурав л байлаа. Одоо чинь ахмад зохиолчид ерөөсөө байхгүй болчихож.

-Мэр сэр ахмад зохиолчид байгаа байх аа?

-Ардын уран зохиолч Тангадын Галсан байна. Ахмадын хамгийн дээд талынх нь Бөхийн Бааст байна. 1921 оны Ардын хувьсгалтай чацуу хүн. Бараг зуу руу дөхсөн шүү дээ. Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, Шаравын Сүрэнжав гээд ахмадууд цөөрсөн. Хөдөлмөрийн баатар ЛодонгийнТүдэв гэхэд наян хэдтэй байх жишээтэй.

-Зохиолч Түдэв гуай эд нар тантай утсаар ярьж байна уу?

-Ер нь ярьдаг юм. Ойрдоо ярьсангүй. Гэртээ л байгаа. Намайг утасдвал авна. Би Л.Түдэвийн тухай, Түдэв ч миний талаар хөрөг бичсэн. “Эх орны есөн эрдэнийн титэм өмсгөгч” бил үү, тийм гарчигтай хөрөг бичсэн байсан. Би тэрийг номондоо ч оруулсан. Гэхдээ эд нартайгаа харилцаатай. Сүрэнжавтайгаа, Дулмаатайгаа, Галсантайгаа, Баасттай, Түдэвтэй хамаатан садан шиг л сураг ажигаа авалцаж сууна. Эдний цөмөөрөнгийнх нь тухай жижигхэн хөрөг бичсэн л дээ. Дээр үеийнхтэй адил зохиолчид нэг дороо цугладаг, биендээ шүлгээ уншихаа больж. “Би ийм юм хийж байна, ийм юм хийсэн” гэж ярихаа байчихдаг юм байна.

-Яадаг юм бол?

-“Миний санаа онооноос шомбодож магадгүй” гэж боддог ч юм уу. Дээр үед нэг дороо цугладаг, “Яруу найргийн өдөрлөг” гээд хийдэг байлаа. Тийм юм байхгүй болсноор зохиолчид цөөрчихсөн. Одоо юу гэж хэлмээр юм бэ дээ. Маш товчхоноор хэлэхэд алтан үеийн зохиолчид тун цөөхөн байна. Цогт-Очир гуай энэ тэр настайхан улс байдаг л юм. МЗЭ-ийн их хурал өнгөрөгч намар болоход таних хүн харагдахгүй байна гэж надад хүн хэлж байна лээ. Таних нь бараг байхгүй мөртлөө танихгүй настай улс нэлээд байна. Хэдийдээ тэд зохиолч болчихсон юм гэж хэлнэ лээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай ч “Миний танихгүй улс Зохиолчдын хороонд их элссэн юм байна” гэж ярина лээ. Саруулдалай чинь Зохиолчдын хороонд хариуцлагатай ажил урьд нь эрхэлж л байсан хүн дээ. Саруулдалай манайд муу Арлааны Эрдэнэ-Очир, намхан Пүрэв гурав ирсэн юм.

-Яруу найрагч Эрдэнэ-Очир маань арай л эрт тэнгэрт дэвшлээ дээ?

-Хөөрхий манай Эрдэнэ-Очир мөн сайхан хүү сэн. Сайн ч зохиолч байсан. Тэгээд Идэрийн голд очоод ай гэж… (Цээжний гүндээ хүндээр санаа алдав. Л.Б) Завханы Идэр суманд олуулаа очоод ганцаараа тэр минь бурхан болсон байх юм. Чи тэр олонтой явсан уу?

-Би яваагүй ээ…

-Өө за за. Нөгөө жижиг Цэнд-Аюуш явсан дуулддаг юм. Гашуудлын үг авах гэж манайд ирсэн. Би сэтгэгдлээ ярьсан. Оршуулгынх нь урд өдөр зурагтаар гарч байна лээ. Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн бид гурав ярьсан. Их хайр хүрмээр сайхан хүү байсан. Их залуу хүн нас барчих чинь харамсалтай. “Орчлон ийм юм сан уу” гэж бодогдох юм даа, хөөрхий минь.

-Та Эркатай их дотно байсан даа?

-Тэгсэн. Арлаан гуай надад хүүгээ захиж захиа бичиж байсан. Би тэр захиаг зурагтаар харуулсан даа. Би Дорноговьд ямар ч ажлаар очсон байлаа даа. “Миний хүүг сайхан яруу найрагч болгоорой” гэж захиж Бавуугийн Лхагвасүрэн бид хоёр Улсын багшийн их сургуулийн дэргэд байгуулагдсан анхны Утга зохиолын ангид арваад хүүхэд хичээллүүлснээс арван гурван яруу найрагч төрсөн юм даа. Тэрэнд манай Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, зохиолч Б.Батрэгзэдмаа, яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал, Хулганайн Тэргэл, Банзрагчийн Энхтуяа, О.Энхжавхлан, зохиолч Бидэрийн Баярсайхан нарын олон охид хөвгүүд байсан. Бидний дараа үед гарч ирсэн Монголын яруу найргийн мөнгөн үеийнхэн чинь миний нэр дурдсан эднээс гадна маш олон уран бүтээлч байна л даа.

-Та олон зохиолчийн номын чимэг зурсан зураач даа?

-Өнөөдөр хүртэл манай охин руу цахим зурвас хүн явуулсан байна. Охин надад уншиж өглөө. “Бадарч гуай та их зураач хүн байж. “Морьд” номынхоо зургийг жигтэйхэн сайхан зурсан байна лээ” гэж ээ дээ. Яахав дээ, голд нь гал зураад, гал тойрсон гурван морь зурсан байхгүй юу. Одоо би хараад “Яаж ийм мундаг юм зураа вэ” гайхдаг юм. Манай охин, зээ нар ч гайхан асууна. Миний санаанд л орсон байгаа юм. Би өөрийнхөө анхны “Морьд” номонд л ганц удаа чимэг зурсан нь энэ. 1967 онд гар луу даа. Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга”, зохиолч Ц.Уламбаяр гуайн “Зовлон жаргал” цуврал романуудын зургийг зурж л байсан. “Утга зохиол урлаг” сонины толгойг “Ард Аюуш”-д тоглодог зохиолч Чойжилсүрэн надаар хийлгэж байсан. “Сонины толгой зурсан мундаг зураач” гэж сонин хэвлэл дээр бичсэн байна лээ. Хмм, миний зураг зурах гэж юу байхав. Заримдаа ичмээр юм болдог юм. (инээв. Л.Б) Яахав, Зохиолчдын хороонд зураач нэртэй анх орсон нь үнэн л дээ. Мишигийн Ширчинсүрэн, Нямбуугийн Нямдорж, Чойжилын Чимэд нарын номын хавтсыг зурж л байсан. Их олон зохиолчийн номыг редакторлосон шүү.

-Таны үед ахмад зохиолчид ч аргагүй л алтан үеийнхэн биз?

-Миний үед ахмад зохиолч гэх улс чинь С.Дашдэндэв гуай, Ц.Уламбаяр гуай, Б.Бааст гуай, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, “Зам” романыг туурвисан Намсрайн Банзрагч нарын авьяастай, тулхтай хүмүүс байж. Банзрагч бид Москва хот руу хамт явж л байсан. “Зууны манлай уртын дуучин” Норовбанзадтай Дундговийн шүүхэд ажиллаж байхдаа танилцсан байдаг. Гоё дуулдаг охин байсан. Эргүүлэх гэсэн чинь үг орж ирдэггүй. Үг орж ирэхгүй болохоор үйлс бүтдэггүй гэж ярьдаг сан. Норовбанзадыг тэндээс олж ханилаад улмаар Дундговиор овоглосон түүхтэй. Уг нь мань эр чинь Завханы Алдархаан суманд төрсөн хүн шүү дээ. Эднийг залгаад Дэндэвийн Пүрэвдорж, Долгорын Нямаа, Доржийн Гармаа нар Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөж ирсэн. Энэ сургуулийг төгссөн хорь гаруй зохиолч байдаг юм.

-Та Горькийн сургуульд яагаад яваагүй юм бэ?

-Би Горькийд явах гэж анх Зохиолчдын хороонд ирсэн юм. Манай багш Сэнгийн Эрдэнэ “Зураач хийж чадах уу” гээд дагуулж ирсэн юм. Би Төхөөрөмжийн үйлдвэрт төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо зурдаг хүн байсан байхгүй юу. Тэгж байсан түүхтэй.

-За, тийм байж. Настайчуул нойр хоолондоо муудлаа гэдэг. Та ямаршуухан байна?

-Би нойр, хоолондоо сайн. “Унтах, идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” гэж манай хүргэн надаар тоглодог юм. Нойр, хоолондоо сайн болохоор мөд үхэж өгөхгүй нь гэж бодоод байгаа. (инээв)

-Үхэж яах нь вэ, та?

-Үхнэ гэдэг чинь хэрэгцээ болохоор үхэж байгаа биз дээ гэж би эдэндээ хэлж бөөн инээдэм болно.

-Нээрээ л байгаль цаанаасаа зохицуулсан хэрэгцээ юм даа?

-Хатуухан хэлэхэд “Хээ цэс, хэрэгцээ нь болоод үхээ биз дээ” гэсэн яриа байдаг шиг л юм байхгүй юу.

-Та уран бүтээл хийж байна уу?

-Харваж барьснаас хойш одоо бичихээ больё гээд ерөөсөө бичихээ байсан. Бичгийн чадвар муудаад, сэтгэх чадвар ч бас онцгүй болчихдог юм байна шүү дээ. Тархинд гэмтэл авчихаар ч тэгдэг юм уу. Миний тархинд хоёр ч удаа мэс засал хийсэн. Тэгээд их муудах юм бол уу гэсэн зүгээр болчихсон.

-Та “Бурхан багшийн сургааль”-ийг их сайхан шүлэглэж монголчууддаа бэлэглэсэн болохоор буян хишигээ хайрласан байх аа даа?

-Харин би тэгж горьддог юм. Тийм юм байлгүй дээ, одоо. “Бурхан багшийн сургааль”-ийг шүлэглэхдээ Японд байдаг “Бурхан багшийн сургаалийн нийгэмлэг”-ийн нэрийг урд, хойно нь дурдсан. “Бурхан багшийн сургааль”-аас зуун наймыг нь авч шүлэглэсэн. Тэр бүтээлд миний зохиосон үг нэг ч байхгүй. Бурхан багшийг төрөхөд аав нь явж үзүүлэхэд “Их ном бясалгавал Бурхан болох юм байна” гэж даяанч хэлсэн байгаа юм. Мааяа ээж Бурхан багшийг төрүүлчихээд нас барсан. Хааны ордонд төрийн ном үзэж байсан угсаа залгамжлагч нэг л өдөр гарч хазгар, сохор, өвчин зовлонтой хүмүүстэй таарч гайхахад өргөсөн эжий нь “Хүний зовлон гэж үйлийн үрээр ийм хэцүү юм бий” гэсэнд Сэдэдхарта ихэд гашуудан цочирдож “Тэгвэл би хүнийг энэ их зовлонгоос ангижруулах учиртай юм байна. Үүний төлөө ном үзье” гээд орон гэр, хатан хүүхдээ ч орхин явсан байгаа юм. Амьтан хүнийг зовлонгоос ангижруулах гэснийг л Бурхан багшийн ном гээд байгаа юм л даа. Бурхан багш манай дэлхийд дөрвөн удаа заларсан гэдэг. Үнэн, худлыг нь би сайн мэдэхгүй юм. Тэгэхдээ Бурхан багшийн сургааль арай гойд юм уу даа. Надад энэ тухай хоёр, гурван ч зузаан ном бий л дээ. Их уншдаг байлаа. Одоо ч нүд өвдөөд уншиж чадахгүй юм. Миний шүлэглэсэн тэр ном чинь дөрвөн ч удаа хэвлэгдсэн шүү. Хамгийн сүүлд дурсамжийн “Юм юмнаасаа” хэмээх номоо гаргасан.

-Одоо ямар ном бүтээл гаргах гэж байна?

-Ном гаргахгүй. Гаргах чадал чансаа байхгүй болчихдог юм байна. Нөгөө сайхан гялалзсан оюун ухаан удаашраад чадалгүй болчихож. Хүмүүсийн тухай, хүмүүс миний тухай зөндөө л юм бичсэн байна. “Ийм ном хэвлүүлье, тийм юмыг л олон түмэндээ уншуулъя” гэж бодох тэр сэтгэлгээ ч унтарч багасчихдаг юм байна. Тийм учраас одоо би ном гаргахгүй. Олон уншигч түмэн маань надад их сайн байдаг юм. “Монгол тулгатны зуун эрхэм”-д эднүүс орууллаа. Тэр яах вэ, олон түмэнд танигдаж, мэдэгдэж байгаа нь сайн хэрэг. Тэрнээс бусдаар сэтгэх чадвар далан нас жаахан гараад ирэхээр муудчихдаг юм байна.

-Ямар ч хүн л тэгнэ дээ?

-Хүний нас гэдэг чинь Бурхан багшийн өөрийнх нь үлгэрлэлээр ерөөсөө л ная наслах юм билээ. Бурхан багш өөрөө наян нэгтэй нас барсан. Дахин дахин төрөөд байдаг хүний сэтгэх чадвар, бие махбодын хоосон чанартай л холбоотой юм билээ. Би Энэтхэгт явж байхдаа бодь модны навч авчирсан. Тэр хар жаазтай навч. Бурхан багш тэр бодь модны доор бясалгаж суусаар гэгээрсэн. Бурхан багшийн үг чинь өөрөө яруу найраг. Тэрнээс би ганц ч үг нэмж бичээгүй. Харин шүлэглэх хэмнэлд л оруулсан. Чи сонс доо. “Та нар минь өөрсдөө л итгэж яв. Та нар бусдад бүү итгэж бай. Та нар Бурхны номыг хүн болгонд тараахыг хичээж бай. Та бүхний их дээдийн буян бол энэ”. Ийм шүлэглэсэн үг байгаа юм чинь, эхдээ. Би тэрийг жаахан уртасгаад л толгой холбосон хэмнэлд оруулсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ улс-төр

БНЭУ-ын дотоод хэргийн сайд Ражнат Сингх албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх 2018 оны 6 дугаар сарын 21-24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзана. Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нь Энэтхэг Улсын Зам тээврийн сайд, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан ба 2014 оноос Энэтхэгийн Парламентын доод танхимын гишүүн, Дотоод хэргийн сайдын албыг хашиж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 22-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт “Пума Империал” зочид буудлын “Б” корпуст “Хошуудын түүх, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа СТӨ-нөөс хөдөлнө. Утас:88109945, 88081693

09.00 цагт Корпорэйт зочид буудалд БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Монгол- Солонгос сэтгүүлчдийн уулзалт” болно. Утас:99736725

09.00 цагт ХСИС-ийн Соёл, урлагын танхимд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөгөөн болно. Утас:90094400, 99740811

10.00 цагт “Монгол шилтгээн”-д ЭХЗХ-ноос “Дулааны сүлжээний шинэ техник технологи, үр ашиг” уулзалт-зөвлөгөөн болно.Утас:99115624

09.00 цагт МЗХ-ны “Залуус” танхимд “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт” сургалт болно.

09.30 цагт “Holiday inn” зочид буудалд Монголын харшил судлалын нийгэмлэгийн “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” 15 дугаар чуулган болно. Утас:99090782, 91000782

10.00 цагт НМХГ-т 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт Архивын ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний танхимд “НЭЭЛТТЭЙ АРХИВ” өдөрлөг болно.

10.00 цагт МУИС-ын I байрны гадна талбайд тус сургуулийн 73 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр” болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого”-ыг танилцуулна.

11.00 цагт Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын офицеруудад цол, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол болно.

12.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод тохижуулж буй жишиг гудамжуудын тохижилтын ажилтай танилцана. Утас:91113191, 88080750

14.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 2 жилийн ойн хүрээнд “Монголын бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар болно. Утас:99090339

Categories
мэдээ цаг-үе

Япончууд Манжуурыг эзэлсний дараа Дэ ван япончуудтай хамтарч, Монголын тусгаар улс байгуулахыг зорьжээ

Дэ ван Японы Квантуны армийн дарга нарын хамт

Өнөөдөр АНУ-д Элчин сайдаар суугаа Ё.Отгонбаярын Дэ вангийн талаар хэлсэн “Япончууд Манжуурыг эзэлсний дараа Дэ ван япончуудтай хамтарч, Монголын тусгаар улс байгуулахыг зорьсон” гэсэн үг бол түүхэн сурвалжаар батлагдсан том дүгнэлт юм. Гадна дотны дийлэнх түүхч, эрдэмтэд иймэрхүү дүгнэлттэй санал нийлэх болсон. Нэрт монголч эрдэмтэн Хангины Гомбожав АНУ-ын Индианнагийн их сургууль дээр Дэ вангийн тухай хамгийн бодит, бас үнэн илтгэлийг тавихаар бэлдэж байсан гэдэг. Харамсалтай нь 1989 оны аравдугаар сард тэрээр Улаанбаатар хотноо зуурдаар нас баржээ. Х.Гомбожав агсны илтгэл яагаад Дэ вангийн талаарх хамгийн бодитой мэдээлэл байсан бэ гэвэл энэ эрдэмтэн Дэ вангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ер нь бол Дэ вангийн ХХ зууны эхний хагаст Монголын тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийг үнэн зөвөөр гаргаж ирэх гэсэн анхны оролдлого байсан болохоор хойч үеийнхэн энэ эрдэмтний судалгааг л голлож барих нь чухал санагддаг. Хангины Гомбожавыг давж Дэ вангаар судлагдахуун хийх боломжгүй гэж үзэх түүхчид ч байдаг.

Дэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цахар аймгийн Шилийн гол чуулган дарга, Сөнөд Баруун хошууны засаг ноён, жунван Намжилваанчигийн ганц хүү болон мэндэлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонров угсаа залгамжилжээ. Тэрбээр хоёр хатнаас таван хүү, нэг охинтой хүн юм. 1924 онд 22 настай Жун ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дэд захирагчийн албан тушаалд очсоноор олон хошуу отгийг захирах болж улмаар аймгийн чуулган дарга болонгуутаа олон газар орноор явж монгол үндэстний сэхээтэн залуучууд,сэхээрсэн ван ноёдтой холбоо тогтоож эхэлсэн байдаг. Дэ ван Бээжин дахь Монгол Түвдийн сургууль, Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн монгол, түвд оюутнуудад лекц уншин тэдэнд ирээдүйн үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө таниулж эхэлжээ. Эдгээр оюутан сурагчид 1930,1940-өөд онд өрнөсөн түүний улс төрийн тэмцлийн гол боловсон хүчнүүд болсон байдаг.1929 онд Дэ ван Хөлөнбуйрын нэрт эрдэмтэн Нармай монгол үзэлтэн Мэрсээтэй уулзах үеэр түүнээс Ар, Өмнөд Монголын нийгмийн сэтгэлгээний адил ба адил бус талаар зөвлөгөө авч, нийт монгол үндэстний эрх чөлөөний тэмцэлд Жавзандамба хутагт шиг шашин, оюун санааны лидер үгүйлэгдэж байгааг олж харжээ.

Улмаар 1932 онд Нанжин хотод Чан Кайштэй уулзахдаа Ар Монголоос дүрвэн очсон Дилав хутагттай олон дахин уулзаж, Өмнөд Монголын эрх чөлөөний тэмцлийн талаар зөвлөлдөж байсан нь түүхэнд үлджээ. Үүний тод жишээ бол хожим зэвсэгт тэмцэл бүтэлгүйтэх юм бол барууны хүчирхэг гүрний нөлөөнд багтаж Өмнөд Монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах явдал хэмээн тэмдэглэж үлдээсэн нь юм. Ингээд харахаар Монголын бүх л үеийн эх орончдын мөнхийн хүсэл бол гурав дахь ч оронтой найз нөхөд байх мөрөөдөл байлаа. Дэ ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа 20 орчим оюутан залууг нутагтаа дагуулан очсон нь цаашдын тэмцэлд оролцох боловсон хүчнийх нь анхны нөөц, суурь нь байжээ. Удалгүй Өмнөд Монголын өнцөг булан бүрээс монгол үндэстний залуус шил шилээ даран ирэх болсноор Дэ ван тэмцлийн гараагаа эхлүүлсэн юм.

1936 оноос ”Монгол цэргийн ерөнхий штаб”-ыг эмхлэн байгуулж Япон улсын хүчийг ашиглан Монголын язгуур эзэмшил нутгийг эргүүлэн авах зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. Удалгүй Дэ вангийн зэвсэгт хүчин зузаарч арван морьт дивизээс бүрдсэн армитай болов. Өмнөд Монголын төв хэсэгт хяналтаа бүрэн тогтоож, улмаар “Монголыг тэтгэх нийгэмлэг” байгуулан малчдын аж амьдралыг анхааралдаа авч, нутаг усаа сэргээн, ой мод тарих гэхчлэн тусгаар улсад байх ёстой нийгэм эдийн засгийн олон арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хувьд бэхжих гэж үзэж тарав. Дэ вангийн санаачлан байгуулсан Монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байлаа. Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сурч боловсруулахаар явуулах зэргээр ер нь л өргөн хүрээнд сэтгэж, тусгаар тогтнолд бэлдсэн юм.

Жишээ нь Дэ вангийн дэргэд ажиллаж байсан Х.Гомбожав, О.Өргөнгөө, Захчинсэчин зэрэг олон хүн хожим нэрт монголч эрдэмтэд болсон байдаг. Дэ вангийн тусгаар тогтнолын тэмцэлд хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн бол Дилав хутагт Жамсанжав байлаа. Тэрбээр Дэ ванд ”Хэрэв чи Японыг түшээд бүтэхгүй бол хилийн цаана гарч Монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүчтэй хүргэ. Дэлхий нийтийн анхааралд Монголын асуудлыг хандуулах нь дан ганц Японыг түшихээс эрсдэл багатай шүү” гэж тодорхой зөвлөснийг Дэ ван журамлан 1940-өөд оны дунд үеэс энэ талын ажилд онцгойлон анхаарч, нэлээн ажлыг гардаж эхлүүлсэн ажээ. 1945 оны чөлөөлөх дайнаар Япон дайнд ялагдаж, улмаар Хятад дахь дотоодын дайн эхэлсэн нь Дэ вангийн төлөвлөгөө бүтэлгүй тийш эргэх үндсийг тавьсан юм.

Гэвч нөхцөл байдал хүндэрлээ гээд Дэ ван мохсонгүй. 1948 он гэхэд Дэ ван Япон, Тайвань, Энэтхэг зэрэг орноор дамжуулан зарим хүмүүсийг АНУ-д илгээн том тэмцлийн гараанд бэлдэж байлаа. Хятадын дотоодын дайнд Гоминданы нам ялагдсан ч Өмнөд Монгол дахь Дэ вангийн морьт арми ХКН-ын чөлөөлөх армийн эсрэг дангаараа хүчээ шавхан байлдсаар байсан юм. Ингээд хөөрхий 1949 оны сүүлч гэхэд Алшаагийн элсэн цөлд сүүлчийн зэвсэгт эсэргүүцлээ хийжээ. Өвөр Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн сумаа дуустал тэмцсэн дайчин нөхдийнхөө халуун шарил дээр нулимс унаган зогссон Дэ вангийн сүүлчийн итгэл найдвар бол эцсийн хүчээ шавхан, амьд үлдсэн нөхдийн хамтаар Алшаагаас онгоцоор Энэтхэг орох, тэндээсээ АНУ-тай харилцаа тогтоох, хамгийн итгэлт хүн Дилав хутагтын зөвлөсөн тэмцлийн замыг сонгох зорилго байв.

Гэвч тэр үед ЗХУ-ын бүрэн хяналтад байгаа Ар Монголын нийслэл Улаанбаатарт түүний эхнэр хүүхдүүд хэдүйн хорионд орчихсон байлаа. Үндсэндээ коммуннистуудын барьцаанд байв. Тэрбээр Альшаагийн цөлд сүүлчийн цэргээ алдсны дараа Энэтхэг рүү гарч Өмнөд Монголын дүрвэгсдийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөж, цаашлаад гурав дахь ч орнуудын дэмжлэгийг авах. Тиймээс л ЗХУ яаравчлан “Хар эрэг” ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн Монголд барьцаалагдсан хайрт хүүгээр нь захидал үйлдүүлэн түүнд илгээсэн юм. Бүх цаг үеийн эх орончдод үр, төр хоёр нь хамгийн эрхэм нандин байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Дэ ван хүүгийнхээ захидлыг хамгийн ихээр эрхэмлэн хүлээж авсан байдаг. Ингээд хамтдаа олон жил хал үзэж, халуун чулуу долоосон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж Ар Монголыг зорьжээ. Түүний энэ шийдвэрийг АНУ-д байсан Дилав хутагт эрс эсэргүүцсэн гэдэг. Харин Ар, Өмнөд Монголыг нэгтгэх хэрэгт хамтарна гэж асан бидний монголчууд түүнийг хилээр орж ирсэн даруйд нь баривчлан авч, толгойноос хар уут салгахгүйгээр шүүсэн юм. Энэ бүхэн бол Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн хэдэн зуун жилийн түүхийн үргэлжлэл. Энэ цаг үе нь өөрөө хоёр их гүрний хоорондын өрөгт буурай монголчууд шатрын хүү болон ашиглагдсан хатуухан улс төр, стратегийн тоглоом байсан нь мэдээж. Үүний хамгийн том, тод жишээ нь Дэ ван юм. Тэрбээр хоёр Монголыг үнэхээр нэгтгэх арга зам хайна гэдэгт тухайн үеийн Монголын удирдагчид итгэж байсан. Дэ вангийн Америк явах төлөвлөгөөг нураан, түүний элэг нэгт монгол ахан дүүс гэсэн итгэл сэтгэл дээр нь тоглон БНМАУ-д хууран авчирч баривчлан 1950 онд коммунист Хятадад Монголоос хүргэж өгсөн гунигт түүхийг машид товчлон хүргэхэд ийм юм.

Хятадуудын гарт тамлуулсан Дэ ван шоронг тэсч гарсан юм. Шоронгоос гараад 1966 онд насан өөд болжээ. Дэ вангийн Өрнөдөд гарч Өмнөд Монголын асуудлыг сурталчилан таниулах ажиллагааг бусниулсан нь XX зууны эхэн хагаст тайван замаар идэвхжиж байсан Өмнөд монголчуудын тэмцлийг мухардалд нэг мөсөн оруулсан юм. Эргэж сэхэхгүй явсаар өнөөдрийн XXI зуунтай золголоо. Үндэсний ганц том лидерээ алдсан Өмнөд монголчууд өнөөдрийг хүртэл их удирдагч Дэмчигдонровынхоо үнэн түүхийн талаар чөлөөтэй дуугарах эрхгүй явна.

Америкийг зорьж байсан том хүсэл тэмүүлэлтэй, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, монголын Их хааны шууд удмын сүүлчийн хүн Дэ ван буюу Дэмчигдонров яагаад гэнэт Ар Монголыг зорин ирж сөнөв. Өнөөдөр монгол газар шороон дээр амьдарч байгаа бидний гурван сая монголчууд, бидний өвөг дээдэс бол өөдгүй үедээ өөдгүй л явж ирсэн үнэн түүхтэй бид эвлэрэх ёстой.

Дэ ван Монголд баривчлагдаад байх үедээ ямар байцаалт өгч байснаас цухас хүргэе. Тэрбээр ”Юуны учир надад урьд хожид адил бус байдлаар хандаж, ямар гэрч баримттай хэмээн намайг баривчлах болов?” гэж асуумаар санагдаж байлаа. Гэвч иймэрхүү байдалд юу хэлсэн ч тусгүй. Магад өөртөө гай удах буй за. Тиймээс маргалдах цаг үе биш гэдгийг мэдээд зүгээр баригдан дурыг нь дагаж ямар ч эсэргүүцэл хийсэнгүй. Цагаан толгойд надад өмсгөсөн дээлээ тайлан авч ялтны өмсдөг нэхий дээл өмсгөж, миний авч явсан эд барааг тэмдэглэн хурааж гянданд оруулвай. Хоёр дахь өдөр гяндангийн дарга нэгэн хошууч намайг дагуулан Вандан болон Чойжилтой учруулж, миний хонож байсан гэрээс эд юм, гар буу зэргийг бүртгэн тэмдэглэж аваад гарын үсэг зуруулав. Гурав дахь өдөр гяндангаас гарган авчирч Вандан миний хийсэн ялыг тоочив. Одоо ийн нэгэнт ялтны адил хандах болсноо үзүүлж эхэллээ. Түүний хэлэхээр “-Өнгөрсөн үед Японы эзэрхэг түрэмгийтэй сүлбэлдсэн. Одоо харин Америкийн эзэрхэг түрэмгий болон гоминдантай хуйвалдан БНМАУ ба ЗХУ-ыг устгахаар санаархаж, Монголын хууль цааз зөрчсөн болохоор баривчлан шийтгэнэ” гэвэй. Чойжил, Ванданы хэлснийг тэмдэглэн аваад дээр нь намайг зарлигдан гарын үсэг зуруулав. Энэ агшинд надад ёстой л “Өчигдрийн хүндэт зочин, өнөөдрийн нүгэлт дайсан нь боллоо” гэх бодол төржихүй…1950 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Дэ ван миний биеийг нууцаар шүүж эхэлсэн юм. Тэрбээр “-Өнөө би дээд шатны удирдлагын заавраар чамайг шүүнэ. Бид үнэндээ чамайг гэмшин засрахыг нэлээд өдөр хүлээсэн боловч чи ял гэмээ өчүүхэн төдий ч хүлээн гэмших янзгүй байна. Хятадын талаас чамайг харгис хэрцгий том ялтан гэж үзээд буцаан аваачиж шийтгэхээр шаардав. Гэвч бид нар чамайг өгсөнгүй. Одоо яг сайхан сурган хүмүүжүүлж байна гэж хариулсан” гээд байцаалтандаа оров. Тэгээд гуравдугаар сараас эхлэн тус есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл шүүн тасалсан цаг хугацаа нь тун урт байсан бөгөөд шүүсэн асуудал нь ч маш олон. Уг нь би бээр чухал асуудал сөхөгдөх бүрийг тэмдэглэн авч байсан билээ. Гэвч он жил удсан болохоор тэдгээрийг бүрэн тогтоож бичиглэж чадахгүй болов. Эдүгээ цээжинд байгаагийн хэрээр хэдэн чухал асуудлыг сөхөн хэлье.

ЯПОНТОЙ ХАРИЛЦСАН ТУХАЙ АСУУДАЛ

Шүүн асуух үеэр Баяр надаас “Японы тагнуул байсан хэргээ ярь” гэв. Би “Та хэрэв намайг Японы тагнуулаар үздэгт хүрвэл би тэргүүн унасан ч зөвшөөрөхгүй. Хэрэв намайг Японтой харилцсан түүхээ ярь гэвэл тэр харин болно” гэж хариулав. Баяр “Тийм бол ярь” гэв. Ингээд би Мурижима Накукамбаши ирж Шилийн голын чуулганы гол газраар тойрсон үеэс эхлэн Сакаичи манай хошуунд лам болж өвлөн ирээд нөхөрсөг хөрш улсын нийгэмлэгийг зохион байгуулаад тагнуулын ажлынхаа урагштай явагдахыг хамгаалан халхалж чадсан. Японы тагнуулын байгууллагаас Накатура Манцу зэрэг хүнийг Бат хаалга сүмд томилон ирүүлж Монголын засгийн зөвлөлд тагнуулын ажил хийлгэсэн байдаг. Би Буяндалайг Японы Квантуны армид томилж, буу зэвсэг худалдан авахуулсан болон биеэрээ Манж улсын шинэ нийслэлд хүрч Японы Квантуны армийн штабын дэд дарга Итагаки Шаширутай учирсан, тэрчлэн Монгол цэргийн ерөнхий жанжин штаб ба Mонголын цэргийн засгийн газар байгуулсан зэрэг байдлаа бүрнээр нь өчсөний дараа Баяр толгойлон Итагаки Шаахиругийн Бат хаалга сүмд тагнуулын ажил хийсэн тухай миний өчлийг дахин уншин сонсоод гарын үсэг зуруулав.

АР, ӨМНӨДМОНГОЛЫГ НЭГТГЭХ ГЭСЭН АСУУДЛЫН ТУХАЙ

Шүүн асуух үед би Баяраас “Ер нь Хар эрэгт та нартай учрахад та нар надад өөр бодлоготой байсан биш үү” гэсэнд Баяр дороо царай хувилан хилэгнээд “Чи үнэхээр муу санаа өвөрлөж байна. Энэ үгийг хэлээд намайг хэрэгтээ татан оруулахаар барахгүй харин бас манай удирдагчдыг ч холбогдуулах гэсэн санаатай юу. Чиний Ар, Өмнөд Монголыг нэгтгэх гэсэн ажиллагаа ч даруй Хятад, Монгол хоёр улсын харилцааг эвдэх гэсэнд оршино” гэв. Би түүнээс “Та миний үндэсний ажил хийхийг ашиглах санаатай байсан биш үү?” гэж асуусанд Баяр “Бид нар үнэн ингэж бодсон. Гэвч тэр цаг үе нэгэнт өнгөрсөн. Одоо чамайг ашиглахгүй. Чи Монгол Улсын нийслэлд ирсний дараа хийсэн ял гэмээ эрт мэдрэн тунгаасан бол монгол, хятад, манж гурван хэлд нэвтэрснийг чинь бодож чамайг Судар бичгийн хүрээлэнд ажиллуулахаар төлөвлөж байсан юм. Ингэсэн бол хэдий сайхан бэ? Гэтэл чи мунхран тэнэглэж буруугаа засахгүй нэг л хэлснээрээ зүтгэсээр ялаа ч хүлээсэнгүй. Чамайг баривчилсныг зөвхөн цөөн тооны хүн, бид л мэднэ. Хэрэв ялаа мэдрэн харамсаж, гэмт асуудлаа үнэнээр нь өчсөн бол оройтохгүй байсан. Гэвч эдгээр ашигтай тохиолдлыг бүр алдан явуулчихав. Одоо юу хэллээ гэсэн ч оройтжээ. Чамайг дайны ялтнаар л үзнэ” гэлээ. Энэ удаагийн шүүлтдээ гарын үсэг зуруулсангүй.

АМЕРИКТАЙ ХАРИЛЦСАН АСУУДЛЫН ТУХАЙ

Шүүн асуух үест тэр Mанж болон Америк хийгээд бусад харь улсын хүний нэрсийн картыг гаргаж надаас таних эсэхийг асуулаа. Бас Гомбожав, Дагва-Одсэр зэрэг хүн Латиморт захидал бичиж, түүгээр дамжуулж Монголын асуудлыг НYБ-д дурдуулах гэсэн захидлын хэсгийг гаргаж, намайг мэдэх эсэхийг асуув. Бас “Чи үг зааж өгсөн үү?” гэж асуусанд би энэ захидлыг үзэж, нээрээ Гомбожавын өөрийн гарын үсэг байхыг магадлаад “Энэ бол Гомбожав зэрэг хэдэн хүний хэрэг, би заасангүй. Гэвч миний тухайн үеийн бодож санасантай ихэд нийцэж байна” гэлээ. “Чи хэрэв үнэн хэлэхгүй бол арьс маханд чинь хал үзүүлнэ” гэж сүрдүүллээ. Тэрээр өдрөөс өдөрт эзэрхэг, увайгүй болж байсан юм. Тэгээд намайг “Өөрөө өчигөө бич” гэлээ. Түүний шахалт дор би эргүүлэн урвуулж бодов. “Намайг энэ явдлаар Монгол Улстай холбогдуулах гэсэн санаа юм уу, эсвэл энэ их ялт нэрээр намайг Монгол Улсад хоцроож Хятадад эргүүлж өгөхгүй гэж байна уу? Ямар боловч Монгол Улсад ирж бүдрэхээс биш яaсан ч буцаад Хятадад очиж бүдрэхгүй” гэсэн бодлогоор тэдний санаанд нийцүүлэн өчгөө өгөв.

ХЯТАДАД ХҮРГЭГДСЭН НЬ

Бараг тэр жилийн наймдугаар сарын үеэр нэгэн хошууч миний өчиглөсөн зүйлийг бүгдийг дахин нэг хувь цэвэр тэгш хуулж аваад намайг дуудан гарын үсэг зуруулах гэв. Би түүнийг авч үзэхэд нэгдүгээрт, Японы тагнуулын байгууллагын Накаурванцутай харилцсан тухай хэрэг байв. Тэгээд би мартамхай зангаасаа болж “Би ийм өчиг өгсөнгүй” гэсэнд тэр “Чи үгүй гэнэ үү? Би уул өчгийг чинь авчраад үзүүлье” гээд авчрав. Би лавлан үзэхэд үнэхээр миний гарын үсэг зураастай байсан тул хэлэх үггүй болсон юм. Залгаад би бас дараа нэг хэрэг явдлыг дэлгэн үзэхэд намайг “Монгол Улсын хилд зугтаан ирээд баривчлагдсан” гэж үзсэн байлаа. Тэр мөртөө Хар эрэг болон Цагаан толгойд ар Монголын талынхан уулзалт хийсэн тухай ер цухуйлгаж дурдсангүй. Ингээд би бодит байдалтай огт нийцэхгүй байгааг мэдэв. Гэвч маргалдаад тус болохгүй гэж үзээд бүх өчиг дээр гарын үсэг зурав. Дээрх явдлуудаас би “Юуны учир намайг дуудаж, дахин гарын үсэг зуруулж байна вэ? Бараг Хятадад буцаах гэж байгаа юм биш үү” гэж таамагласан. Ингээд миний “Бүдэрсэн ч Монголдоо бүдэрье” гэсэн хүсэл талаар болов …

1950 оны есдүгээр сарын 18-ны өдөр намайг гяндангаас гаргаж, хоёр гарыг минь ард уяад хар бүсээр нүдийг боолоо. Тэгээд намайг машин тэргэн дээр тэврэн гаргасны дараа онгоцны буудалд очиж онгоцонд суулган Бээжинд хүргэсэн юм. Энэ бол даруй миний Хятадад хүргэгдсэн түүх болно. “Уг нь цус уснаас өтгөн хэмээн сэтгэж, элэг нэгт ахан дүүсээ зорин тэмцсэн юмсан даа”… хэмээн Дэ вангийн бичиж үлдээсэн тэмдэглэлүүд, гар бичмэлүүдийг Өмнөд Монголын цөөн хэдэн сэхээтэн машид нандигнан хадгалж иржээ.

Зуу хүрэхгүй жилийн өмнөх ойрхоны түүхэнд Монголын тусгаар тогтнол, нэгдэл нягтралын төлөө Дэмчигдонров нарын эх орноо гэсэн сэтгэлтэй, холыг харж сэтгэсэн, хойч үедээ үнэ цэнэтэй амьдрахыг хүссэн томчууд байсан юм шүү гэдгийг өөрийн хэмжээнд хүргэхийг зорилоо. Дэ ван амин хувиа бодсон нэгэн байсан бол хаан шиг амьдрах боломж түүнд хангалттай байсан гэдэг. Дэ ван шиг танил талтай, нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй, мэдлэг боловсролтой хүн тухайн үеийн халх дөрвөн аймаг, өвөрлөгч 49 хошуу, Ар, Өмнөд Монголд байгаагүй юм гэнэ лээ. Тэрээр наад зах нь хятад, япон хэлийг чөлөөтэй эзэмшсэн хүн байжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ад үздэг ардчилал, парламентын засаглал нь манай Ерөнхийлөгчийг авч гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 910ны өдрүүдэд БНХАУын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод ирлээ. Тэрээр энэ үеэр Орос, Хятад, Беларусь, Иран, Киргиз, Энэтхэг, Казахстан зэрэг улсын төрийн тэргүүнүүдтэй уулзаж тодорхой асуудлуудаар санал солилцоод амжсан. Энэ удаагийн хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явдлаас бидний хувьд ШХАБд элсэх эсэхээс илүүтэй хамгийн чухал, гол асуудал бол манай хоёр хөрш “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн явдал байлаа.

ШХАБын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУын ерөнхийлөгч В.Путин, БНХАУын дарга Си Жиньпин нар МонголОросХятадын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалт хийсэн. ОХУын ерөнхийлөгч В.Путин “Бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тус байгууллагын хүрээнд манай гурван улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэсэн бол БНХАУын дарга Си Жиньпин “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, гурван талын хамтын ажиллагаанд улам их ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна” гэж тус тусынхаа байр суурийг илэрхийлсэн юм. Энэ нь бидэнд эдийн засагтаа нааштай нөхцөл бүрдүүлэх боломж гарч ирэх нь гэсэн сонор мялаах мэдээ л дээ. Хэрвээ “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр хэрэгжвэл хэдэн жилийн өмнөөс төлөвлөчихсөн байсан тээврийн дэд бүтэц, аж үйлдвэр, хилийн боомтыг шинэчлэх, худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологи, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэсэн чиглэлүүдээр гуч гаруй томоохон ажил, бүтээн байгуулалт хөдөлнө гэсэн үг. Ийм нааштай мэдээ дуулсан нь л болоод явчихаж байгаа юм. Тэглээ ч үүнээс өөрөөр томоохон яриа хэлцэл өрнөсөнгүй, манайх хатавчинд нь сууж хүмүүсийн яриаг чагнасхийж байтал хурал тэгэсгээд дуусчихсан даг.

Жижиг орны зовлон их ээ. Би жижиг орны Ерөнхийлөгч гэж бодоод биеэ бариад дөлсхийгээд байх нь бас хэцүү. “Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа юу байх вэ” гээд тоохгүй зогсоод байх бас бэрх. Гэхдээ ингэхээс өөр арга байгаагүй ч юм шиг. ШХАБын энэ удаагийн хурал үнэндээ манай Ерөнхийлөгчийг нэлээд хүнд байдалд оруулсан, шахалт үзүүлсэн өнгө аястай байв. Гэвч тэр байдлаас түүнийг цэвэрхэн сугалаад гаргаад ирсэн зүйл бол ад үзээд байдаг өнөө л парламентын засаглал, ардчилал хоёр нь байлаа. Энэ хоёр түүний аминд орсон ч гэж хэлж болно.

Хурлын үеэр хоёр хөрш маань Монгол Улсыг ШХАБ-ын ажиглагч орны статусаа ахиулж гишүүн болж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг дэмжиж байгаагаа илт илэрхийлээд зарлачихсан. Манай орны хувьд ШХАБд 2004 оноос ажиглагчийн статусаар оролцсоор өнөөдрийг хүргэсэн. Тус байгууллагад манай улсыг гишүүнээр элсүүлэх “урилга”, уриалга, санал хэдэн жилийн өмнөөс идэвхтэй ирж байсан ч өнөө жилийнх шиг ийм хүчтэй шахалт байгаагүйг ажиглагчид онцолсон. Мэдээж олон улсын улс төрд энэ байтугай л юм өрнөдөг байлгүй.

Хэрвээ Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс байсан бол ШХАБ-д гишүүнээр элсэхгүй байхын аргагүй нөхцөл байдал тэр хэдэн хоногт үүссэн. Монгол Улс тус байгууллагад элссэн бол юун хатавчинд нь суух вэ хурлын өрөөнөөс нь хөөгдөж гадаа нь зогсч байгаа өрөвдөлтэй, хүчгүй харагдуулах “ажиллагаа” явагдах байлаа шүү дээ. Хэдий жижиг улс ч гэлээ Ардчилсан орон болохоор тэр хуралд улсын дайтай оролцоод уулзах хүмүүстэйгээ уулзаж, ярилцах ёстойгоо ярилцчихсан. Манай Ерөнхийлөгч “Манайх парламентын засаглалтай, ардчилсан орон. Би мэдэхгүй. Ард түмэн мэднэ. Ард түмнээс сонгогдсон парламент мэддэг юм аа. Ямар ч байсан би өргөн хэлэлцүүлэг эхлүүлчихээд ирлээ” гэж хэлээд нэг юм мултарч амиа авч гарч ирлээ, ШХАБын хурлаас. Энэ үгнээс ардчилал гэж ямар их хүчтэйг, парламентын засаглал гэж ямар бат бөх, олон тулгууртай вэ гэдэг нь мэдрэгдэж байна.

Парламентын засаглал нь аливаа нэг зүйл, үйл явдлыг олон ургалч үзлээр задалж, дүгнэж, талцахдаа ихээхэн цаг хугацаа бардаг ч эцэст нь харьцангуй зөв шийдвэрт хүргэдэг нь энэ л дээ. Парламентын засаглал шийдвэр гаргахдаа удаан гэж шүүмжилж чичлүүлдэг ч алсуураа “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгийн том илэрхийлэл. Судлаач Пщеворски 135 оронд хийсэн судалгаагаараа “Парламентын засаглал нь ерөнхийлөгчийн тогтолцооноос илүү удаан оршин тогтнодог”-ийг олон жилийн өмнө дэлхий нийтэд дэлгэн тавьж парламентын засаглал нь ардчилсан тогтолцоо болохын хувьд илүү дархлаа сайтай, оршин тогтнох хавьгүй дээр чадвартайг харуулж байгааг баримт нотолгоотойгоор тайлбарласан байдаг.

Хэдийгээр манай улс одоогоор эдийн засгийн хувьд асуудалтай байгаа ч ардчилал, парламентын засаглал хэмээх том дархлаатай байгааг энэ удаагийн хурал нэг талаараа харуулаад өглөө. Бид дотроо хэрүүл уруултай, нэг асуудлыг шийдэх гэж тал талаас нь маргадаг ч хөгжлийн хуулиараа манай улс бартаатай ч гэсэн урагшлаад л байгаа юм. Хэрвээ манайд улс төрийн тогтолцоо арай өөр байсан бол сая бид Чиндаод гадаалсан шиг ээ, хумсаараа оролдоод доожоо муутайхан дүртэй зогсч байх байлаа. Гэвч ад үзээд байдаг ардчилал, удаан хойрго гэгддэг парламентын засаглалынхаа ачаар сугараад л гараад ирлээ. Бүгд харсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Таван толгой”-г хөдөлгөвөл Д.Сумъяабазарт баатар цол олгосон ч яадаг юм хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ыбаасан гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Нүүрсний тухай сайн мэдээнүүд” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Таван толгой”-г хөдөлгөвөл Д.Сумъяабазарт баатар цол олгосон ч яадаг юм хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Х.Баянмөнх аварга “Төрийн наадам хохирол амсана. Миний ард мянган бөх байгаа” гэж хэлсэн хэмээн ярьсан байна.

Сонин хачныг өгүүлэх 17 дугаар нүүрт “Ямар хүмүүс баян болдог вэ, яагаад” хэмээн бичжээ.

“Айтүүлс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Баттамир: Дата мэдээллээ алдсан байгууллага дампуурахаас өөр зам байхгүй гэж “Технологи” нүүрт өгүүлжээ.

Хаянхирваагийн Алтанцэцэг: Аав минь шашин номоор хүмүүжсэн зөөлөн сэтгэлтэй хүн байсан хэмээн “Түүхийн жимээр” нүүрт ярьжээ.

Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ө.Баярмаа: 14 настай эмэгтэй хүүхэд эрүүлжүүлэх байраар үйлчлүүлдэг болсон хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

Сэлэнгийн Бугант болон Бэрлэгийн засан хүмүүжүүлэх колонид нэр төртэй ажиллаж байсан эрхмүүд хэмээн “Дурсахуй” нүүрт өгүүлэв.

Еврей хүмүүсийн боловсролын нууцаас гэж “Энэ өдөр” нүүрт бичжээ.

“Нэг ангийнхан” нүүрт “Алдартнуудаар арвин улсын тэргүүний бүлгийн хамт олон” хэмээн өгүүлсэн байна.

“Спорт” нүүрт ОХУ, Уругвайн шигшээ багууд хасагдах шатанд шалгарлаа хэмээн өгүүлжээ.

Хууль бус цагаачдын гэр бүлийг салгахгүй байх зарлигийг үзэглэв хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой” төслийг эргэлтэд оруулна

Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комиссын ээлжит 18 дахь удаагийн хурал Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааг өрнүүлэх сэдвээр Улаанбаатар хотноо чуулж байна.

Уулзалтад орон орны Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкнуудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Хөгжлийн Банкны санаачилгаар үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийн салбар болох ХАА, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

Тэрээр “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгааг онцлоод Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангаж буйг дуулгав. Мөн “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрээр, “Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны түвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Тиймээс энэ давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг та бүхэндээ сонордуулъя” гэв.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомтод Чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа үгийнхээ төгсгөлд хэлж, энэ ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар салбар тус бүрийн хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхай, хүнс хөдөө аж ахуй салбарыг онцолж “Эрдэнэс Монгол” ХХК, ХХААЯ, МҮХГ-аас тус тус илтгэл тавьлаа.

“Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал” илтгэлд “2017 онд төсвийн алдагдал хоёр дахин буурч, төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар Монгол улсын зээлжих зэрэглэл өссөн. Мөн өнгөрсөн оны экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 1,8 тэрбум ам.долларын ашигтай гарсан үзүүлэлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын бонд, өр төлбөр цаг хугацаандаа эргэн төлөгдсөн. Түүнчлэн иргэдийн хадгаламж 2,5 их наяд төгрөгөөр, нийт ачаа эргэлт 15 хувиар тус тус нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан” хэмээн дурдлаа. Эдийн засгийн эдгээр эерэг үзүүлэлт цаашид ч мөн өсөх хандлагатай байгаа ажээ. МҮХГ-аас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэрэгжүүлэхээр болсноо илтгэлийн үеэр танилцууллаа. Энэхүү бодлогын гол зорилго нь хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн бодлогогүй, тогтвортой, төлөвлөлтгүй байдлаас үүссэн эдийн засаг, нийгмийн хямралыг арилгах явдал аж. Дээрх бодлогод тулгуурлан 2018-2021 он хүртэлх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ. Хөтөлбөрт нийтдээ 16,1 тэрбум ам.долларын төсөв бүхий 113 төсөл тусгагдсан байна.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий өнөөдрийн тоглолтын хуваарь

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр С хэсгийн хоёр тоглолт D хэсгийн нэг тоглолт болно. Тоглолтын хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын хариуг Орхон аймаг анх удаа шууд мэдээлэв

Орхон аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээг улсад анх удаа шууд мэдээлж ажиллалаа. Үүнийг Боловсролын Үнэлгээний төв, аймгийн ЗДТГ, БСУГ, Тагнуулын албатай хамтран зохион байгуулсан юм.

Тодруулбал “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн 40 ангид суурилуулсан хяналтын камерийг гадаах дэлгэцийн камертайгаа холбож шалгалт дууссаны дараа уг дэлгэцээр хариуг нь шууд мэдээлсэн байна. Ингэхдээ сурагч бүрийн бүртгэлийн кодоор хариуг нь мэдээлжээ. Шалгалт дуусаад 1-2 минутын дараа сурагчид дүнгээ мэдсэн гэсэн үг юм. Нийт 10 хичээлийн шалгалтын хариуг дэлгэцээр шууд мэдээлсэн гэж БСУГ-ын мэргэжилтэн Б.Мөнхзул хэллээ.
ЭЕШ-ын хариуг дэлгэцээр шууд мэдээлэхдээ, зөвхөн тухайн хичээлийн хариуг нь гаргасан байна. Өөрөөр хэлбэл, физикийн шалгалт өгөхөд нийт 100 оноо авах ёстой бол үүнээс 80 оноо авсан гэдэг нь харагдах болохоос биш их, дээд сургуульд орох босго 400 онооноос их, бага авсан гэдгээ мэдэх боломжгүй гэсэн үг юм. Харин улсын хэмжээнд бүх дүн гарсаны дараа сурагчид бүртгэлийн кодоороо дамжуулж цахимаар мэдэж болох ажээ.
Түүнчлэн монгол хэлний шалгалтын хариуг дэлгэцээр шууд мэдээлээгүй байна. Учир нь уг шалгалт нь бичих даалгавар олонтой тул машинаар хариуг нь гаргах боломжгүй учир үүнийг Боловсролын Үнэлгээний төв рүү явуулсан байна. Нийт дүн ирэх сарын эхээр гарна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Орхон аймагт зохион байгуулагдсан “Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн улсын олимпиад”-ийн үеэр шалгалтын хариуг 5 минутын дараа шууд дэлгэцээр харуулж байсан туршлагыг үндэслэж энэ удаа ийнхүү ажиллажээ. Шалгалтын хариуг шууд мэдээлэхийн тулд шаардлагатай тоног, төхөөрөмж, техникийн шинэчлэлийг орон нутгаас шийдвэрлэж зургаан сая төгрөг зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн ой тохиож байна

ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгээр 2013 онд байгуулсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн таван жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургууль хамгийн анхны инженерүүдээ төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.

Налайх дүүрэгт байрлалтай тус сургуулийн ойн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй салбар яамны удирдлагууд, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга профессор, доктор Клаулиа Варнинг болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дүппел нарын зочид, төлөөлөгчид оролцов
Тус сургуулийг энэ жил 16 оюутан механик инженер, ашигт малтмал боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженер гээд уул уурхайн нарийн мэргэжлээр төгсчээ. Төгсөгчид хэдийнэ гадна, дотнын томоохон аж ахуй нэгж, байгууллага, компаниас ажлын байранд уригдан ажиллаж байгаа аж.

МГТИС-ийг төгсөгч М.Чинбаяр, “Би ашигт малтмал боловсруулах инженер мэргэжлээр нэг жил бэлтгэл ангид сууж, таван жил суралцан өнөөдөр сургуулиа төгсөж, дипломоо гардан авлаа. Миний хувьд өөрөөс гарч болох бүх эрдэм мэдлэг, оюун ухаан, эрч хүчээ дайчилж сурсан. Гадагшаа явахгүйгээр эх орондоо бэлтгэгдсэн анхны дэлхийн хэмжээний стандартыг хангасан инженерүүдийн нэг болсондоо баяртай байна. Ажлын байрны тухайд нэлээд хэдэн компаниас ажлын санал ирсэн. Нэгийг нь сонгож таарна. Манай зарим оюутнуудын хувьд хэдийнэ ажиллаад эхэлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн нэг бол тус сургууль юм. Ийнхүү монгол оюутнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд суралцаж, боловсрол эзэмшихийн зэрэгцээ гаднын инженерүүдтэй ижил түвшинд бэлтгэгдэж эхэлсэн гайхалтай үр дүн боловсролын салбарт гарч эхэлж байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Монгол-Герман орны зорьж зүтгэсэн ажил үр дүнгээ үзүүлж эхэллээ. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсaн цагаас эхлэн хоёр талын хүчин чармайлтын ачаар МГТИС өөрийн гэсэн оюутны хотхонтой, авьяаслаг оюутнуудтай, үндэсний болон гадаадын чадварлаг багш, судлаачдын багтай болон бэхэжсэн. Өнөөдөр бид МГТИС-ийн анхны төгсөгчид, дэлхийн түвшинд эх орондоо бэлтгэгдсэн инженерүүдийг өлгийдөн авч байна. МГТИС инженерийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан Европын стандартыг Монголд нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллаж, хэрэглээний судалгааг хөгжүүлснээр бусад их дээд сургуулиудад хөгжлийн загвар болж чадна” хэмээн онцоллоо.
БНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга, доктор, профессор Клаулиа Варнинг “Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны хамтын ажиллагаа нь оролцогч талуудын хувьд хамгийн өгөөжтэй бөгөөд урт удаан хугацаанд үр ашгаа өгдөг. Бид цаашид ч Германы инженерийн боловсрол болон техникийн мэдлэгийг эх орондоо эзэмших боломжийг монгол залуучуудад олгохыг бүрэн дэмжин ажиллана” гэв.

МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм, “Дөрвөн жилийн хугацаанд Герман Улсад болон Монголын томоохон уул уурхайн компаниудад нийт хоёр удаагийн дадлага хийх ёстой байдаг бөгөөд хамгийн сүүлд “Оюу Толгой” компанид илгээсэн дадлагын оюутнууд маань өндөр үнэлгээ авч, ирэх жил дадлагын хугацааг сунгах талаар яригдаж эхэлсэн нь оюутан залуусын ур чадварыг илтгэж байна. Бид Монгол Улсын томоохон уул уурхай, инженерийн компаниудаас гадна ХБНГУ-ын тав, Филиппин улсын нэг, нийт зургаан нарийн мэргэжлийн технологийн их сургуультай санамж бичиг байгуулж, эрдэмтэн багш, оюутнаа солилцох чиглэлд хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Нэмж хэлэхэд, нийт оюутны 50 хувь нь түнш бизнесийн байгууллага, Германы эрдмийн солилцооны алба, Германы их дээд сургууль гэх мэт олон улсын байгууллагаас сургалтын тэтгэлэг авдаг” гэв.

Тус сургууль өдгөө англи хэлээр заадаг Европын стандарт сургалтын хөтөлбөртэй, дотоод гадаадын эрдэмтэн багш нараас бүрдсэн багшлах бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд Герман улсад төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ACQUIN байгууллагаар бакалавр, магистрын хөтөлбөрөө урьдчилан итгэмжлүүлжээ.