Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд дараах замууд хаагдана

Энэ амралтын өдрүүдэд буюу 2018.06.23-24-ний хооронд Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор дараах автозамууд түр хугацаагаар хаагдана.

Тухайлбал:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгчийн хоригийн талаар түүний зөвлөх Р.Булгамаа гишүүдэд танилцууллаа. Харин Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулахдаа “Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Муратыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг байнгын хорооны олонх дэмжсэн” гэв. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийн хүлээн авсныг дэмжсэн танилцуулгыг Д.Лүндээжанцан хийлээ. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 38 гишүүний 89.6 хувь нь дэмжжээ.


Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна

2018.06.18-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдлээ. Ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд мөн орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Халдвартын эмнэлэгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган зорчигч овог нэр, нас тодорхойгүй эрэгтэйг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нь ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан,
  2. БЗД-ийн нутаг Доржийн гудамжинд T.Mark X маркийн автомашины жолооч нь T.pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын 20-24 насны 7 хүн гэмтсэн.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 192 зөрчлийг илрүүлж, 33 жолоочид шүүхээр 7-30 хүртэл хоног баривчлуулах шийтгэл ногдуулав.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 20 осол, мөргөлдөх хэлбэрээр 40 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгджээ.Өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүний тоо 7 хувиар, хүүхэд өртсөн осол 55 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Мөн хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодож явсан 2 хэргийг алба хаагчид илрүүлэн харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан 52 хувийн ирцтэй эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.20 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул өчигдөр буюу энэ сарын 21-нд чуулганаар баталсан Боловсролын тухай, Шүүх байгуулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Мөн үеэр Засгийн газраас Татварын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татах албан бичиг ирүүлснийг УИХ-ын дарга дурьдав.

Ийнхүү чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих, технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Categories
мэдээ нийгэм

Алтай, Түрэг, Монгол судлалын холбоо байгуулав

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, тус хүрээлэнгийн археологич, доктор А.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцлоо.

Олон улсын Түрэг академи /TWESCO/ -иас гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумд Азербайжан, Герман, Киргизстан, Молдав, Монгол, Узбекстан, Польш, ОХУ, Тажикстан, Турк зэрэг улсаас 250 гаруй эрдэмтэн судлаач, шинжээч оролцсон юм.
Энэхүү чуулганы үеэр Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова Монгол Улсын ШУА ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг хүлээн авч уулзав.
Мөн хурлын үеэр олон улсын Түрэг академийн дэргэд Алтай, түрэг, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт Олон улсын Түрэг академи, Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА, Турк улсын хэлний нийгэмлэгийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Тус холбоо нь алтай, түрэг, монгол судлалтай холбоотой олон улсын чуулган, их, бага хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедици зохион байгуулах, түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг хамтын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих үүрэгтэй. Үүнээс гадна «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» сэтгүүлийг, мэдээлэл солилцооны интернэт порталыг тогтмол нээн ажиллуулах аж.
Түүнчлэн олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали ба Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар хамтын үйл ажиллагааны тухай санамж бичгийг үзэглэв. Санамж бичгийн үр дүнд цаашид Олон Улсын Түрэг академийн дэргэд Монгол судлалын төв нээх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Чуулганы үеэр Олон улсын Түрэг судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Олон Улсын Түрэг академийн алтан медалиар, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг В.Томсений нэрэмжит медалиар тус тус шагнасан байна.

Categories
мэдээ спорт

Монголчууд Зэв нэртэй хөлбөмбөг үйлдвэрлэжээ

Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ид үргэлжилж байна.

Тэгвэл монголчууд бид монгол хүний гараар бүтсэн хөлбөмбөгийг худалдаж авах боломжтой болжээ. Үхрийн ширээр хийсэн уг бөмбөгийг Сүхбаатар аймагт үйлдвэрлэж байгаа аж. Зэв нэртэй хөл бөмбөг Монгол орны өнцөг булан бүрт, цаашлаад тив дэлхийн хөлбөмбөгийн талбайд гарч болох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг энэ оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГазар 10,11,19,21 дүгээр хорооныгэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал 10 дугаар хороонд 8.580 м.кв зам талбайг хусч тэгшилсэн бол 11 дүгээр хороонд нийт 29.100 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин 19 дүгээр хороонд 10.500 м.кв талбайн замыг тэгшилсэн бол 21 дүгээр хороонд өнөөдрийн байдлаар 1.320 м.кв талбайн замыг хусч тэгшилсэн байна.

Ингэснээр иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 49.500 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих сургалт боллоо

Өнөөдөр МЗХ-ны байранд Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон МҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо хамтран хэрэгжүүлж байгаа “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих сургалт, хэлэлцүүлэг боллоо. Үүнд Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, МЗХ, Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын залуучуудын зөвлөлдөх хороод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх байгууллагуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, албан хаагчидчиглүүлэгч багшаар 35 хүнийг бэлтгэн үйл ажиллагаагаа нийтэд таниулах, түгээх зорилготой сургалт зохион байгуулжээ. Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сүлжээ байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалт судалгааны мэдээллийн төвийн мэргэжилтэн П.Эрдэнэбаяр “Зохистой хөдөлмөр гэдэг нь ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн харилцаанд орохдоо хэн хэнийх нь эрх зөрчигдөхгүй байх явдал.Нэн ялангуяа хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлууд юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаараа ажил олгогч, ажилтан хоёр үр өгөөжтэй ажиллах, байгууллагын үйл ажиллагаа сайжрах,ажилгүйдлийн түвшин буурах, зэрэг эерэг үр ашигтай юм.

Залуучуудын өмнө тулгардаг асуудал нь ажлын байр хомс байна гэдэг. Гэвч Монгол Улсад ажлын байр маш их. Залуучууд их сургуульд сонгосон мэргэжлээрээ амжилттай сурч төгсөөд, хүссэн ажлын байрандаа өндөр цалинтай ажиллана гэх нийтлэг ойлголттойбайдаг.Энэ ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь тухайн ажлын байраа голох, цалин хангамж хангалтгүй санагдах зэрэг үр дагаврыг бий болгодог. Үүнээс болж ажилгүйдлийн түвшин ихсэх хандлагатай байна.

Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь тэднийг ажил албанд зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн арга хэмжээнд цугласан залуучууд биржээр дамжуулан цагийн ажилд зуучлуулах бүрэн боломжтой. Өмнө нь тус сургалтыг VI сарын 11—12-ныөдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулаад ирсэн. Энэ нь үргэлжлээд Улаанбаатар хотод болно. Одоогоор сургалтад 50 гаруй залуус оролцож байна” гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн гэр бүл залуучуудын төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Батсуурь, “Биднийг дүүргээсээ ажил идэвхтэй хайж байгаа 10 залуусыг сонгон авч оролцоорой гэсэн. Чингэлтэй дүүргээс таван залууг фейсбүүкийн группүүдээс хайн сонгож, холбогдсон.Эдгээр залууст хөдөлмөрийн гэрээ, аюулгүй байдал, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулж байна. Миний хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн тухай хангалттай мэдээллийг авснаараа ач холбогдолтой байлаа” гэв.

Э.АНУДАРЬ

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо тавантолгойн 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх зохицуулалтыг тусгасан байна. Мөн тус ордын хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгажээ. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлд тусгай зориулалтын авто зам барих болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх зэргийн тусгасныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Тогтоолыг баталснаар Тавантолгойн орд газрыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд борлуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат гишүүн тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх болсон шалтгааны тодрууллаа. Засгийн газраас тогтоолын төслийг яаралтай дэгээр өргөн барьсан бөгөөд хаврын чуулганы хугацаа дуусах дөхөж байгаа тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатайг байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тайлбарлав.

Мөн үеэр Л.Энх-Амгалан гишүүн 30 хувийн нэгж хувьцааны үнийг хэрхэн тооцож байгааг тодруулав. Одоогоор иргэдийн гар дээр байгаа нэгж хувьцаа 933 төгрөг бөгөөд гадаад, додоотын зах зээлд гаргах хувьцааг энэ үнэээс дээгүүр байлгах бодлого, төвлөвлөгөө боловсуулж байгааг Д.Сумъяабазар сайд хэллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэс -Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа. Энэ компанийн тодорхой хувийг эргэлтэд оруулснаар одоо байгаагаасаа илүү ашигтай ажиллана гэсэн тооцоо, судалгаа бий юу. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ компанийн тодорхой хувийг гадаадын зах зээлд борлуулснаар Үндсэн хуулиа зөрчих юм биш үү” хэмээв.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед эдийн засгаа сэргээж, ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тавантолгойг улстөржүүлэхгүйгээр ажиллуулах ёстой. Нэн тэргүүнд дотоодын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 90 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
гадаад мэдээ

​Умард Солонгос цөмийн туршилтын дөрвөн талбайг устгалаа

Умард Солонгос цөмийн туршилтын томоохон дөрвөн талбайг устгаж, пуужин хөөргөх ажиллагаагаа зогсоосон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн сацуу Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг Умард Солонгос шилжүүлэн өгсөн талаар дурдсан байна.