Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор зөвлөж байна

Categories
мэдээ спорт

МУГТ О.Гүндэгмаа эх орондоо ирлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа тэргүүтэй буудагчид өнөөдөр эх орондоо ирлээ. тэд Швейцарь Улсын Тун хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Буудлагын дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд оролцоод ирж буй юм.

Тус тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс долоон тамирчин амжилттай оролцож, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярмаа, ОУХМ Г.Хэрлэнцэцэг нар спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл, хурдан буудлагын төрөлд мөн хүрэл медаль хүртсэн юм. Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 орны мэргэн буучид өрсөлджээ.

Categories
гадаад мэдээ

Багдадад хоёр удаа дэлбэрэлт болжээ

Иракийн нийслэл Багдад хотод өнгөрсөн лхагва гарагийн орой хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амь үрэгдэж, 20 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлэв.

Тэсрэх төхөөрөмж Багдадын шиитүүд оршин суудаг дүүрэгт байдаг нэгэн сүмийн ойролцоо дэлбэрсэн байна. Дэлбэрэлт болсон газрын хажууд байрладаг хэд хэдэн байшин эвдэрч сүйдсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан аж.
Categories
гадаад мэдээ

Грект болсон жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ

Югославын Бүгд Найрамдах улс байсан Македон улсыг “Македон” гэж нэрлэснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Грект өнгөрсөн лхагва гарагт болжээ.

“Македон бол Грек юм” гэсэн уриан дор Грекийн 23 хотод болсон уг жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцжээ. Үүнээс Пелла болон Верия хотуудад болсон жагсаал цуглаанд хамгийн их хүн оролцсон байна.
Жагсаалд оролцогчид хөрш Македон улсыг холбоо үгээр нэрлэх түүнчлэн Македон улсын нэрэнд “Хойд”, “Уулын” болон “Шинэ” зэрэг газар зүйн байрлалаар нь юмуу аль эсвэл түр зуурын нэмэлт тодотгол оруулах хэлэлцээрийг байгуулахгүй байхыг засгийн газраас шаарджээ.
Categories
мэдээ нийгэм

ОУВС-нд хүсэлт илгээлээ

ОУВС-нд МҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр мэдэгдэл санал хүргүүлсэн билээ. Тус сангаас Монгол Улсын Засгийн газартай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ээлжит яриа хэлэлцээ хийх гэж байгаа талаар хариу ирүүлсэн юм.

МҮЭ-ийн холбооноос ОУВС-нд дахин хандаж, цалин хөлсний нэмэгдэл болон бусад асуудлаар тодорхой шийдэл гарцыг цаг алдалгүй гаргах, Гүйцэтгэх захирал Мицухиро Фрусаваг айлчлан ирэх үеэр уулзах хүсэлтээ өнөөдөр хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлтэсийн гол таван км орчим тасарчээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дахь Хорьдол Сарьдагийн Их уулсын энгэр хэсгээс эх авч урагш 90 км урсаж Дэлгэрмөрөнд цутгадаг Бэлтэсийн гол дундуураа таван км орчим тасарч их ус урсаж байдаг голын дагуу хуурай сайр болжээ.
Бэлтэс гол өндөр уулсын дундуур урсдаг бөгөөд Баянзүрх сумын нутгийн орчим өндөр ханан хадан эрэгтэй болж, зарим хэсэгтээ 10-20 метр өндөр болдог. Голын өргөн зарим хэсэгтээ 20-30 метр болж гүн цүнхээл хэсэгтээ дөрвөн метр хүрдэг аж. Баянзүрх сумын төвийн орчмоор урсахдаа дөрвөн метрийн өндөр хаднаас буудаг багавтар хүрхрээ үүсгэдэг бөгөөд үүнийг “Уширын хүрхрээ” гэж нэрлэдэг байна. Бэлтэсийн гол “Уширын хүрхрээ”-нээс доош хоёр км урсаад таван км орчим тасарчээ. Бороо хур элбэг жил Бэлтэсийн гол үерлэж зорчин явах зам хаагдахад хүрдэг байсан бол энэ жил дундуураа ийнхүү тасарсан нь нутгийн иргэдийн анхаарлыг татаад байна. Энэ зуны хувьд Дархадын сумдын нутгаар хур элбэг ногоо шим сайн дэлгэр сайхан зун болж байгаа боловч Бэлтэсийн гол яагаад тасарсан нь тодорхойгүй байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

ДАШТ-д оролцохоор Ираны баг ОХУ-д хамгийн түрүүнд хүрэлцэн ирлээ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо.

“ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэхэд бид хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Тэмцээний бүх оролцогч болон хөгжөөн дэмжигчиддээ мэндчилж байна” гэж Ираны багийн үндсэн дасгалжуулагч Карлуш Кейруш хэлжээ.
Ираны багийн хувьд энэ сарын 15-нд Мароккогийн багтай “Санк-Петербургийн Цэнгэлдэх хүрээлэн”-нд хийх тоглолт нь хамгийн эхний тоглолт байх юм.
Categories
мэдээ нийгэм

Манай улс сүрьеэгийн тархалт өндөр долоон орны тоонд багтаж байна

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр жилд 700 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас хагалгаанд ордог байна. Өнгөрсөн оны байдлаар энэ чиглэлд 77 сая төгрөгийг улсаас төсөвлөн зарцуулжээ. Харин иргэдээс 237 сая төгрөг гаргуулан, хагалгааг хийсэн байна. Тиймээс сүрьэгийн хагалгааг өндөр өртөгтэй мэс заслын жагсаалтад оруулах шаардлагатай байгааг эмч нар хэлж байна.

Манай улс сүрьеэгийн тархалтаараа хамгийн өндөр 7 орны тоонд багтаж байна. Хамгийн эрсдэлтэй нь сүүлийн жилүүдэд эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болсон. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь тухайн эмнэлгийн орны эргэлт байхгүй болж байгаа хэрэг гэнэ. Учир нь эмэнд дасалтай сүрьеэ бүрэн эдгэтэл 24 сар шаардлагатай байдаг аж. Тиймээс нэг иргэн доод тал нь эмнэлэгт 4 сар хэвтэн эмчлүүлэх болдог байна. Ингээд бодохоор эмнэлгийн нэг орыг жилдээ 1-2 өвчтөн л ашигладаг байна.

Сүрьэгийн эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн хувьд эмчилгээ таслалт 33 хувь, нас баралт 60 хувьтай байна. Ялангуяа хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэгийн тархалт, эмчилгээ таслалт, нас баралт өндөр байгааг албаныхан хэлж байлаа. Тиймээс сүрьеэгийн тархалтыг бууруулах, хамгийн гол нь урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх шаардлага байна гэж тэд үзжээ. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ-аас хамтран боловсруулж байгаа эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт энэ чиглэлийн агуулгыг тусгах юм байна.

Өнгөрсөн онд сүрьеэгийн 740 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүний 40 орчим хувь нь их дээд сургуулийн оюутнууд, 20 хувь нь цэцэрлэгийн насны хүүхдүүд, үлдсэн хувийг нь ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчид эзэлжээ. Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн тархалтыг бууруулах, сэргийлэхийн тулд наад зах нь сургуулийн орчин нөхцөлийг стандартыг сайжруулах шаардлага байгаа. Жишээ нь улсын хэмжээнд 7000 орчим сурагчдын дотуур байр байгаагийн 87 хувь нь гадаа бие засах газартай, халуун усгүй гэнэ. Түүнчлэн одоо явуулж байгаа эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа учраас 120 ортой эмнэлэг барих шаардлага байгааг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ спорт

Энхийн гүйгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатар Энхтайвны бамбарыг гардан, Энхтайвны гүйлтийн тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэднчилгээг уламжлаад, гүйгчдэд баяр хүргэж амжилт хүслээ.

Энхийн төлөө гүйлтийн багийн ахлагч Михайл Васильченко Энхийн бамбартан медаль, Ази номхон далайн бүсийн гүйлтийн танилцуулгыг түүнд гаруулав.

Дэлхийн улс орнуудад энхтайван, эв нэгдлийг түгээх зорилготой “Энхтайвны гүйлт” 1987 онд эхэлж, Монгол Улс 1997 онд анх удаа оролцож, өдгөө дэлхийн 150 гаруй орны тамирчид, сайн дурынхан энхийн бамбарыг түүчээлэх болжээ.

“Эвийн өргөө, Энхийн гүйлт-2018” энэ жил “Энхийн төлөө” уриан дор зохион байгуулагдаж байна. Энхийн бамбар аялуулах энэхүү энхтайвны гүйлт Непал, Япон, Солонгос, Хятад улсаар аялан өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын зүүн хязгаарын хилээр орж ирсэн. Манай орны 13 аймгийн 40-өөд сум суурингаар дайрч 3000 орчим километр замыг туулан баруун хязгаарын хилээр гарах юм.

Гүйлтэнд Монгол Улсын 14 иргэн болон Австралийн тамирчин Рейтин Боултон , ОХУ-ын тамирчин Михайл Васильчинко нар оролцож байна. Гүйлтийг үргэлжлэх явцад сайн дурын гүйгчид, мэргэжлийн тамирчид хэн ч нэгдэж болох төдийгүй зарим орон нутгийн ард иргэд оролцохоо мэдэгдээд байгаа аж. Манай орны нутаг дэвсгэрт байх хугацаанд ОБЕГ, БТСГ-аас аюулгүй байдлыг хангаж, зохион байгуулалтанд анхаарч ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэвэр, бохир усны тариф 7-15 мөнгөөр нэмэгджээ

Тавдугаар сарын 01-нээс эхлэн цэвэр, бохир усны тариф нэмэгдсэн. Үнэ тариф нэмэгдсэн талаар Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах газраас дараах тайлбарыг өгч байгаа юм.

Тодруулбал, “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гуравдугаар сарын 30-нд болсон ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тарифт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэрэглэгчдэд доголдолгүй хүргэх, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж тарифт зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж болно. Мөн шинээр барилга байгууламж олноор баригдаж, хэрэглэгчид нэмэгдэж буйтай холбоотойгоор ажилчдын тоог нэмэх, ус хангамж ариутгах татварын үйлчилгээний зардлууд нэмэгдсэн нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн” гэлээ.

Өмнө нь цэвэр ус нэг литр нь 55 мөнгө байсан бол одоо 62 мөнгө бохир усны үнийн хувьд өмнө нь 37 мөнгө байсан бол одоо 47 мөнгө болж нэмэгдсэн байна.