Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд ОУВС-гийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицүхиро Фурусаваг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан үед ОУВС, бусад банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орон хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэн, өсөлт нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Хөтөлбөрийн III шатны үнэлгээг амжилттай хийж, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн, дараагийн шатны үнэлгээний Ажлын хэсгийн дүгнэлт ч нааштай гарч байгаа болон ОУВС байнгын дэмжлэг, бодлогын зөвлөгөө үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.
Хэдийгээр эдийн засаг өсч, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч сүүлийн 3 жил гаруй нэмээгүй байгаа төрийн албан хаагчид, үүний дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар, ОУВС-гийн Ажлын хэсэгтэй хамтран судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох саналаа Ерөнхий сайд илэрхийлэв.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж, богино хугацаанд нааштай үр дүнгээ өгч байгаад баяртай байна гэдгээ ОУВС-гийн дэд тэргүүн М.Фурусава хэллээ.
Гэхдээ түүхий эдийн экспорт, үнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдлээс сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал гэв. Мөн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын манлайлал, бодлогын тууштай байдал ихээхэн хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэв.
Categories
мэдээ соёл-урлаг

​Ц.Энхманлай: Бие биенээ 30 жил хүндлэж, хайрлах challenge-ийг хийж чадсан болохоор өдийг хүртэл хамт байгаа

“Алдрын од” одонт Харанга хамтлагийн 30 жилийн ой ирэх жил тохионо. Тэд 30 жилийн ойгоо хоёр өдөр тоглолт хийгээд өнгөрөөхийг хүссэнгүй. Ирэх сарын 8-9-нд “Хайрла” нэртэй тоглолт ойг угтсан эхний арга хэмжээ юм. Тэд цуврал зургаан тоглолт тавих төлөвлөгөөтэй аж. Удахгүй болох тоглолтын талаар хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай ярилцлаа.

-Юуны өмнө 30 жилийн ойг угтсан эхний тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын нэрийг яагаад “Хайрла” гэж нэрлэсэн бэ?

-Одоогийн нийгэмд сөрөг комментууд их болж. Сошиал ертөнцөөр хэн нэгэн Олимп, тив дэлхийгээс эх орноо төлөөлөөд медаль аваад ирсэн пост орвол бүгд тэр хүнийг мэддэг юм шиг бөөн сөрөг коммент. Өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэл дуулдах болж. Харангын дуунуудын ихэнх нь хайрын дуу. Сөрөг нийгмийг бага боловч гэрэлтүүлэхийн тулд бид “Хайрлая challenge”-ийг эхлүүлж байгаа. Гэр бүл, үр хүүхэд, байгаль дэлхий өөрт байгаа бүхнээ хайрла гэдэг үүднээс “Хайрла” гэж нэрлэсэн. Та бүхэн бидний challenge-ийг дэмжиж хамтран ажиллаарай.

-30 жил гэдэг урт хугацаа. Энэ хооронд бие биетэйгээ зөрчилдөх тал байв уу?

-Бид бие биенээ 30 жил хүндлэж, хайрлах challenge-ийг хийж чадсан болохоор өдийг хүртэл хамт байгаа байх. Нэг нэгнийхээ алдааг засч, байхгүйгээ нөхөж, байгаагаа дэмжиж ирсэн. Мэдээж бие биенээ хайрлаж хүндэлсэн тэр их хайраар 30 жил болсон.Тиймдээ ч одоо хүмүүсийг “Хайрлая” хэмээн уриалж байгаа юм.

-Тоглолтонд хэдэн дуу дуулах вэ. Өөр хамтлаг дуучид дуулах уу?

-Бидэнд фэн клубээс хүсэлт их ирж байгаа. Харангын дууг зөвхөн Харанга л дуулаарай. Өөр хүмүүсээр битгий дуулуулаарай гэсэн хүсэлтүүд ирсэн. Тиймээс өөр хамтлаг дуучид ирэхгүй. Бид дангаараа дуулна. Яг хэдэн дуу дуулахыг шийдээгүй байна.

-Дуунуудаа шинэчилж дуулж байгаа гэсэн. Хичнээн дуу шинэчлэгдсэн хувилбараар нь дуулах вэ?

-Хүмүүсийн зарим нь шинэчилж дуулсныг шинэ дуу гэж андуурдаг. Бид 1993-2000-аад оны хуучны дуунуудаа шинэчлэсэн. Хүмүүсийн мэддэг хэрнээ мартагдсан дуунууд байгаа. Жишээ нь “Москвагийн бороо”, “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” гэх мэт.

-Рекламан дээр явж байгаа дуу шинэчлэн дуулсан хувилбар уу?

-1997 онд анх дуулж байсан “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” дууг шинэчлэн дуулсан. Тоглолтын гол дуу.

-20 жилийн ойн тоглолтоос хойш томоохон тоглолт хийлгүй арваад жил болж. Сандрал байна уу?

-Тодорхой хэмжээгээр сандарч байна. 30 жил гэдэг богино хугацаа биш. Энэ хугацаанд алдаж оносон, өгсөж уруудсан. Гэхдээ Харанга байсаар байгаа. Байсаар ч байх болно. Бид нэг нэгнээ хэзээ ч орхиогүй, орхих ч үгүй. Энэ чинь л хамтлаг шүү дээ.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Бэлтгэл, сургуулилтаа өдөр бүр хийж байна. Бэлтгэл ажлын явц одоогоор 65 хувьтай байна.

-Х.Булган агсны цөөнгүй дууг Харанга дуулдаг. Түүний дуунуудыг дуулах байх, төгөлдөр хуурыг өөр хүнээр орлуулах уу?

-Өөр хүнээр орлуулахгүй. Хүн гэдэг нэг юманд амархан дасчихдаг юм байна лээ. Дассан зүйлээсээ амархан сална гэж хэцүү. Х.Булган Монголын рок попын ертөнцөд шинэ өнгө нэмсэн. Харангын маш олон сайхан дуунуудыг зохиосон. “Зүүд”, “Зэрэглээ”, “Хүлээгдсэн дурлал” гэх мэт дуунууд бий. Түүнээс нь мэдээж бид дуулах болно.

-Залуу уран бүтээлчдээс та бүхний хуучин дуунуудыг сэргээн дуулах хүсэлт ирдэг үү?

-Бид нараас санал асуулгүй дуулчихдаг юм байна лээ. Cаяхан “Voice” гээд нэвтрүүлгээр манай хамтлагийн дууг дуулсан байсан. Гэхдээ яах вэ. Муу болгочихгүй бол дуулж л байг. (инээв) Зарим нь ч хүсэлт тавьдаг л юм. Сайжруулж чадаж байвал хэн дуулах нь хамаагүй ээ.(инээв)

Ярилцсанд баярлалаа. Танай хамтлагийн тоглолтод амжилт хүсье!

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн шав тавилаа

Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо.

Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв” баригдах юм.

Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэлсэн үгэндээ “Гэр хорооллын дэд бүтцийн төв нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой ийм байдлаар амьдарч ирлээ. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх, нөхцөл байдалд шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Тиймээс амьдралын энэ хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлог юм” гэлээ.

Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг баталсан. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ.

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ. Энэхүү “Дэд бүтцийн төв” нь иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай орчинд амьдрах боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Америкийн аврагчид хамтарсан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа

Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид хамтран уулнаас, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газар, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 50 гаруй аврагч оролцож, харилцан туршлагаа солилцсон юм.

Энэ удаагийн дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа.

Дадлага, сургуулийн үйл ажиллагаатай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцсан юм.

Туршлага солилцох хамтарсан дадлага сургуулиар алба хаагчид өөрсдийн болон хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлж, гамшиг ослын үед түргэн шуурхай эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг авран хамгаалах, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, Америкийн аврагчид харилцан мэдээлэл солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх эрх зүйн орчноо сайжруулна

Ботсвана улсын засгийн газар уул уурхайн шинэ бодлогын үзэл баримтлалаа тус улсын парламтентад өргөн барьж батлуулахаар төлөвлөж байгаагаа пүрэв гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжилав.

“Энэхүү бодлого нь улс орноо хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүхий газар болгох хйигээд ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Уул уурхайн салбар тус улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж буйг харгалзан энэ бодлогыг боловсруулсан билээ” гэж Ботсваны уул уурхай, ногоон технологи, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Эрик Молале тэмдэглэжээ.
Ботсвана улсын нийслэл Габороне хотод пүрэв гарагт болсон байгалийн нөөцийн салбарын бага хурал дээр тус улсын уул уурхайн салбарын төлөөлөгчид асар их нөөц бололцоотой тус салбарт үйлдвэрлэл эрхлэхэд багагүй хориг саад учирдаг тухай онцлон тэмдэглэсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт 80 хувьтай байна

2018 оны 4 дүгээр сард ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцин нийлүүлсэн. Уг вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл 17-96 хувийн биелэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд вакцинжуулалт 80 хувьтай явагдаж байна.

Одоогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт 5 дугаар сарын 26-нд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өгийнуур сумын болон зэргэлдээ сумдын малыг вакцинжуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна

“Монгол-Оросын санаачилга 2018” эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн үндсэн чиглэлүүд болон стратегийн хэтийн төлөв” сэдэвт салбар хуралдаан боллоо.

Салбар хуралдааныг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: “Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Хоёр улс 2009 оноос Стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон. Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд 2 улсын Засгийн газар энэ удаагийн “Монгол Оросын санаачилга-2018” форумын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр, цаашид ОХУ-тай мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн техник технологийг шинэчлэх, салбарын мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, таримал ургамлын шинэ сорт гаргах, үр үржүүлэх чиглэлээр судалгааны ажил хийх зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллах өргөн боломж бий талаар онцолсон.

Уг салбар хуралдаанд ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэргэжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нарын албаны хүмүүс оролцож, салбарын бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан. Манай улсын газар тариалангийн салбарын онцлог, эрэлт хэрэгцээнд тохирсон хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх боломжтой талаараа ОХУ-ын талаас илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техникийн 60 хувь ОХУ-ынх байна. Манай улс хөдөө аж ахуйн техник хэрэгслээ шинэчлэхийн тулд Оростой хамтарч ажилласнаар 54.6 мянган тонн үр тариа, 50.4 мянган тонн ногоон тэжээлийг технологийн хугацаанд хураан авчээ.

Мөн махны экспортын чиглэлээр хамтран ажиллаж, 2017 онд 600 тонн, 2018 оны 4 дүгээр сарын байдлаар 440 тонн махыг хойд хөрш рүү экспортолжээ. Тус улстай хамтран “Мал эрүүлжүүлэх” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлох нь зүйтэй. Төслийн хүрээнд шүлхийн вакцин 4,2 сая тунг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээс өнгөрсөн онд 2,8 сая нийлүүлээд байна. Цаашид мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалах, түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын стандартыг хангах улмаар ОХУ-ын Сибирийн зах зээлд мах нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Ука “Don’t stop” цомгийн баяраа хийнэ

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүрдүүлсэн дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Түүний хамгийн сүүлд гаргасан “Don’t stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ.

Монголын хип хоп хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан энэхүү дууг “Youtube” сувгаар дөрвөн сая 262 мянган удаа үзсэн байна. Залууст хөнгөн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх энэ бүтээлийг сонссон хүн бүр эрч хүчийг мэдэрнэ хэмээн дуучин бүсгүй онцолсон юм. Шинэ хит дуугаараа нэрлэсэн түүний дөрөв дэх цомгийн баяр энэ сарын 08-09-нд “Crocus Event Hall”-д болно. Тоглолтын тасалбар нь 30 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын хуралдаанд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ.

Түүнчлэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийнэ.
Categories
мэдээ нийгэм

Оросын дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Төрийн ордонд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжлэх “Эдийн засгийн чуулга уулзалт”-аар худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал бодлоо солилцох юм. Энэ үеэр Сүхбаатарын талбайд ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн машин, техникээ дэлгэн танилцуулж байгаа юм. Оросын дэвшилтэт текник технологийн үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ