Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн 290 дуудлага иржээ

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.
Бүртгэгдсэн нийт ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний дөрөв нь бага насны хүүхэд байв. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль нь “Сүки” маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 32 настай Х-н амь нас хохирч, 15 настай Ө гэмтжээ. Чингэлтэй дүүрггийн нутаг Их тойруу, Санхүүчдийн төвийн баруун хойд замд “Hyundai Aero city” маркийн автобусны жолооч “Arocity” маркийн автобус, “Toyota Corolla”, -Toyota Pruis- маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч, жолооч нарын 3 хүн гэмтсэн. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол, хашаа, гэр мөргөсөн хоёр осол тус тус гарчээ.

Categories
мэдээ спорт

Манай баг хэсгээсээ нэгээр гарлаа

Хэсгийнхээ гурав дахь тоглолтод Бразилын багтай таарсан “Талын хөх чоно”-нууд дөнгөж сая 19:16 онооны харьцаатаагаар хожлоо. Ийнхүү 3х3 шигшээ баг дэлхийн аваргын шилдэг наймд үлдэж байгаа юм. Тэдний дараагийн учраа амаргүй. Дэлхийн гурван удаагийн аварга Сербийн баг таарав. Хэрэв Сербийг хожвол Латвийн багтай таарна. Ази тивээ төлөөлөн ганцаар үлдсэн “Талын хөх чоно”-с маргааш 12:20 цагт тоглох болно.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болно

Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) олон улсын V бага хурал 2018 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдөр Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах, улмаар аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх санаачилга гаргасан. Энэ хүрээнд анх эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож байсан бөгөөд, 2017 оноос шат ахиж, бүс нутгийн улсуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын албаны төлөөлөл, мэргэжилтнүүд оролцдог болсон.

Тус хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулах бөгөөд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцоно.

Тавдугаар хуралдаанаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх гэж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн ЗХА бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, сөргөлдөгч талууд өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ өрнүүлж байгаа түүхэн нөхцөл нь хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Хурлын хэлэлцүүлгийг үндсэн хоёр асуудлаар өрнүүлнэ.

  • Харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх замаар бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэтийн төлөв: Сорилт ба боломж
  • 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчин: эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв, байгаль орчин, хүмүүнлэгийн тусламжийн салбарт хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Засгийн газрын 126 дугаар тогтоолын дагуу Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн 150 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ахалж, орлогчоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ажиллаж буй. Зохион байгуулах комиссын хурал өнөөдөр БСШУСЯ-нд болж, ойн арга хэмжээг энэ оны турш хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг эцэслэн гаргалаа. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний түүхийн музей, Үндэсний архивын газар, “Хичээнгүй сайд сан” төрийн бус, байгууллага хамтран “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд энэ сарын 15-27-нд дэлгэн олон нийтэд үзүүлнэ.Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр “Хичээнгүй сайдынхан” номын нээлт мөн болно.

Түүнчлэн Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас Монгол шуудан ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэртэй марк хэвлүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Харин ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр боллоо. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд Гадаад харилцааны яамнаас түүхэн ойн арга хэмжээнд ач холбогдол өгч, түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулахаар тогтов. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн Улаанбаатар хотод байх хөшөөнд Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусах төлөвлөгөө гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг ихэсчээ

Зуны улирал эхэлж задгай талбай, гудамж, чөлөөт зугаалга, аялалын арга хэмжээ олширсноос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж буйг ЗЦА-аас анхааруулж байна. Удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргах нөхцөл ихсэх магадлалтай. Эдгээр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Зөвхөн өнгөрсөн амралтын хоёр өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд алга болжээ

ОБЕГ-аас алга болсон хоёр хүүхдийг эрэн хайж байгаа мэдээ ирүүллээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” хэмээх газар тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү энэ сарын 06-нд 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болжээ.
Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна. Мөн Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уулын иргэн Х-гийн охин хоёр настай эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон гэх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид эрлийг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч үр дүнд гараагүй байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

ОХУ-аас худалдаж авсан 587 хагас вагоныг тээвэрт ашиглаад хагас жил болжээ. Эдгээр вагоныг худалдаж авч засварлахад 16,2 тэрбум төгрөг зарцуулж, тээвэрт явуулж ашигласнаар 1,4 сая тонн ачаа тээвэрлэн16,9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Ийнхүү ОХУ-аас 587 ачааны хагас вагон худалдаж авч, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж байгаа нь Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд ач тусаа өгсөн алхам болж байна.

УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан “Нийт 1000 хагас ачааны вагоныг худалдаж авах байсан ч нийгэмд үүссэн сөрөг үр дагавраас болж 587-гл оруулж ирсэн. Ахиад1400хагас вагон оруулж ирэх шаардлагатай. Мөн 1347 хагас ачааны вагоныг олон жил ашигласан учраассольж, захиалгаа нөхөх хэрэгтэй байна.”

УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаныдаргаЛ.Болд тэдгээр вагонуудын техникийн байдлын талаар “УБТЗ-ын худалдаж авсан вагонууд нь 1994-1995 онд үйлдвэрлэгдэж ОХУ-д 22 жил ашиглагдаж 1-2 жил сул зогссон вагонууд бөгөөд Монгол Улсад мөрдөж буй стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой юм. Учир нь Монгол Улсын MNS 6466:2016 стандартын хавсралт А-ийн 1.1.3-т хагас вагоны ашиглалтын нормт хугацааг 30 жилээр тогтоосон юм.Түүнээс гадна ОХУ-аас худалдаж авсан эдгээр вагон нь УБТЗ-ын өөрийн эзэмшлийн вагонуудаас харьцангуй залуу юм. Өөрийн эзэмшлийн 1374 вагоны 945 нь 25-30 түүнээс дээш жил ашигласан вагонууд байгаа юм.” гэлээ.

Худалдан авсан вагонуудын ашиглалтын хэвийн байдлыгтодорхойлуулж, баталгаажуулахын тулд үйлдвэрлэсэн он нь өөр өөр таван вагоныг сонгон авч эрх бүхий оношилгооны байгууллага ШУТИС-ийн Барилгын конструкцын багийн тэргүүлэх профессор Я.Дүйхэржав, Үл эвдэх сорил, оношилгооны инженер Д.Мөнгөн нарын “Бүүвэй Цагаан Барс” ХХК-иар вагоны ноён нуруу, засварын дам нуруудад металлын төлөв байдлын судалгаа, хэв гажилтыг шалган металлын үлдэгдэл нөөц, ашиглалтын хугацааг тодорхойлсон байна.Үүнд вагоны ноён нурууны болон тэнхлэгийн голуудын хэв гажилт ашиглалтын шаардлагыг бүрэн хангаж, үлдэгдэл нөөж15,5-17,9 жил гэж гарсан байна.

Э.АНУДАРЬ


Categories
гадаад мэдээ

​“Хуурамч” тэсрэх бөмбөгнөөс болж 10 хүн бэртжээ

Энэтхэгийн нисэх онгоцны буудалдLion Air хэмээх онгоцыг хөөрөхөөс өмнө нэгжигтэй үйл явдал болжээ. Үйлчлэгчтэй маргалдаж бухимдсандаа нэгэн зорчигч онгоцонд тэсрэх бөмбөг нуусан хэмээн хэлсэн байна. Санаандгүй хэлсэн наргианд нь зорчигчид итгэж сандралдаж эхэлсэн аж. Тэднийг тайван байхыг сануулсаар байтал нэг зорчигч ослын хаалгыг эвдэж , далавч руу үсрэн гарсан байна. Балмагдсан олон зорчигч түүний үйлдлийг дууриасан бөгөөд 10 хүн шархдаж гэмтжээ.

Хошигносон “Хэргийн эзэн”-ий нислэг цуцлагдсан байна. Түүнчлэн худал мэдээлэлд итгэж сандарсан ч ослын хаалгыг эвдэх эрх зорчигчид байхгүй хэмээн далавч руу үсэрсэн зорчигчийг буудлын эрхлэгч буруутгасан байна.

Эх сурвалж: Asia One цахим хуудас

Т.ЭНХНАРАНЖАВ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өвөр Монголын гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Монголын театрын музейд “Мони уулын энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” нэртэйӨвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотын гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүдийн бүтээлийн үзэсгэлэн гарлаа. Тэд Монголын Гэрэл Зурагчдын Холбооны урилгаар иржээ. Үзэсгэлэнд 38 уран бүтээлчдийн 80 бүтээл тавигджээ.

Бугат хотын Гэрэл Зургийн Холбооны дарга Хэ Шао Хуатай ярилцлаа.


Монголд үзэсгэлэн гаргах болсон шалтгаан нь юу вэ?

-Монголын Гэрэл Зурагчдын Холбооны урилгаар ирж, уран бүтээлээ танилцуулж байгаадаа баяртай байна. Бидний зорилго бол соёлын солилцоог ахиулах хийгээд хоёр орны нөхөрлөлийг бататгах юм. Мөнхоёр орны гэрэл зурагчдын холбоодын харилцаа холбоог гүнзгийрүүлж, хамтарсан үйл ажиллагаа явуулах зорилготой.

Бүтээлүүдийн онцлог юу вэ?

-Бид Мони энгэр дэх бурхан шашны хийд болох Бадигар сүмийн түүхэн хөгжил, зан үйлийг харуулсан гэрэл зургуудыг танилцуулж байна. Зорилго нь гэрэл зургаар дамжуулж сүм хийдийн ёс заншил, соёлыг таниулах, аялал жуулчлалыг сурталчилах юм.

Бадигар сүмийн тухай яриач?

-Бадигар бол Мони уулын энгэрт 300 гаруй жилийн турш оршин тогтнож буй Мони уулын энгэр дэх бурхан шашны хийд юм. Байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлэгдсэн энэ хийдэд шашны зан үйлийн чухал үйл ажиллагаа тасралтгүй болдог. Олон жуулчид, судлаачдын анхаарлыг татдаг эртний түүхэн дурсгалт газар юм.

Бидэнд Монголын сайхан оронд ирэх боломж олгосон Монголын Гэрэл Зурагчдын Холбооны удирдлагуудад талархлаа илэрхийлэхийн ялдамд Монгол ахан дүүсээ Бугат хотын үзэсгэлэнт сайхан газруудаар морилон саатахыг урьж байна.


Уг зургийг Н.Гэрэл хэмээх уран бүтээлч даржээ. Өнгөрсөн оны нэг сард наймдугаар дүрийн гэгээнийг угтаж авах ёслол дээр дарсан аж. Тэрээр “Тухайн үед цагаан сар болж байсан тул хөл хөдөлгөөн ихтэй байсан. Энд тэндгүй шашны зан үйл сонирхуулж байсан бөгөөд олон гайхалтай зураг авч чадсандаа баяртай байдаг” хэмээсэн юм.

Мөн нээлтийн үеэр уг үзэсгэлэнг зохион байгуулахад хамтарч оролцсон Монголын Театрын музейн хамт олонд бурханы хөрөг бэлэглээ.

Өвөр Монголд өмнө нь нэг удаа гарч байсан энэхүү үзэсгэлэн монголд анх удаа тавигдаж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэнэ гэв.

Та бүхэн гэрэл зургуудтай танилцна уу. Гэрэл зургуудын хэсгээс

Т.ЭНХНАРАНЖАВ




Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“ДАШТ 2018”-ын нээлтэд Робби Уильямс дуулна

“ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд Их Британий дуучин Робби Уильямс ая дуугаа өргөнө гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо мэдээллээ. Мөн Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина ч Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд оролцох юм.

“Take That” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Робби Уильямс 12 студийн цомог гаргасан төдийгүй BRIT Awards-ын түүхэн дэх хамгийн олон шагналыг хүртсэн дуучин юм.Тэрээр “Үнэхээр аз жаргалтай байна.Ийм гайхалтай үзүүлбэрийн төлөө ОХУ руу дуртайяа явна” гэжээ.
Энэ сарын 14-нд болох ДАШТ-ний нээлтийн ёслолд тэрчлэн Бразилийн шигшээ багийн тамирчин асан Рональдо оролцох юм байна. 80 мянган хүний суудалтай Лужники цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болсны дараа Орос болон Саудын Арабын багуудын тоглолтоор дэлхийн аврагын тэмцээн албан ёоор эхлэх юм.