Categories
мэдээ улс-төр

Тэтгэвэрт эрт гарсан эмэгтэйчүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламжийг нөхөн олгох асуудлыг хэлэлцлэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэвэр болон тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн буцалтгүй тусламжийг нөхөн олгох асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, сүүлийн хоёр жилийн хугацаанд УИХ-ын дарга, гишүүд тус Байнгын хороонд зөвхөн нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр иргэдээс 2000 гаруй өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна. Тухайлбал, хүн амын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр 94 санал, хүсэлт, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар 812, ахмадын болон түрээсийн орон сууцанд оруулж өгөхийг хүссэн 700 гаруй, эмчилгээний зардал, мөнгөн тусламж хүссэн 460 гаруй, цагаатгал, хэлмэгдэл, хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар 90 гаруй, бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлаар 86 өргөдөл ирүүлсэн талаар танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд олон хүүхэдтэй ээжүүд улсад 20 ба түүнээс дээш жил ажиллах боломжгүй учир тэтгэвэрийн хамгийн доод хэмжээг авдаг. Иймд тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэх талаар санал нэгдэж, боломжтой эсэх талаар тодруулж байв.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, төрийн албан хаагчдад зургаа хүртэлх сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж өгөх талаар журамд тусгасан талаар танилцуулав. Мөн төрд ажиллаж, хугацаанаас өмнө тэтгэвэр тогтоолгосон 44 мянган ээжүүдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай хууль, журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр 44 мянган ээжүүдээс эдүгээ 21 мянган ээжүүд тэтгэвэр авч байгаа. Иймд ирэх жилийн төсөвт нэг удаагийн буцалтгүй тусламж цаашлаад тэтгэвэр нэмэх асуудлыг судалж байна. Үүнд нэг жилд 12 тэрбум төгрөг суулгах шаардлагатай гэсэн тооцоо гарсан гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэвэр болон тэтгэврийн доод хэжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэн УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо.
Categories
мэдээ нийгэм

МҮЭХ зохиомол үнийн эсрэг хугацаагүй тэмцлийг зарлалаа

Цалин нэмэх сургаар нийгэмд зохиомол үнэ хөөрөгддөг. Иргэдийг туйлдуулдаг энэ байдал сүүлийн 27 жил амь бөхтэй оршиж буй учраас МҮЭХ зохиомол үнийн эсрэг хугацаагүй тэмцлийг холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулахаа өнөөдөр мэдэгдлээ.
Засгийн газрын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин нэмэх асуудлаар МҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзсан нь хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхэд тодорхой үр дүнтэй эхний алхам болжээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, “Энэхүү уулзалтаар цалин нэмэх боломжийг ОУВС-тай ярилцах ажлын хэсгийг Засгийн газар байгуулсан нь ажил хаялтын өмнөх суултыг түр хугацаагаар хаах шийдвэрт хүрсэн. Ажлын хэсгийн үр дүнг богино хугацаанд шийдвэрлэх шаардлагыг Сангийн яам, БСШУСЯ, ЭМЯ-нд тус тус хүргүүлэн жагсаал цуглаан зохион байгуулсан. Түүнээс гадна ОУВС-гийн гүйцэтгэх захирал Монголын асуудлыг хариуцдаг холбогдох бүсийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газартай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нөхцлийг эргэн авч үзэж цалин нэмэх асуудлаар хамтарч ажиллах албан хүсэлтийг хүргүүлсэн.МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх шударга ёсны тэмцэл үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Цалин нэмэгдүүлэх тэмцэл 4 жил үргэлжилж байгаа шүү” хэмээн онцлоод Засгийн газар цалин нэмтэл тэмцэл үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн.

Categories
мэдээ улс-төр

​“Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөлдлөө

“Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөлгөөний хоёр дахь хэсэг үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү удирдав.

Өнөөдөр дэлхий нийтээрээ өндөр төрөлт, нас баралтаас бага төрөлт, нас баралт руу шилжиж байна. Насжилтын асуудлыг шийдвэрлэх явдал нэг улсын чадавхиас давж, илүү глобал шинжтэй боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хүн төрөлхтний нийтлэг зорилтууд болох Тогтвортой хөгжлийн зорилт чухал болохыг Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Осаму Кусумото онцлов. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ, төрөлтийг бууруулж байгаа хоёр гол хүчин зүйл байна. Нэг нь байгаль орчны доройтол, нөгөө нь насжилт гээд хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд, төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй гэв.

Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонт хэлэхдээ, манай улсын нэг эмэгтэй 1964 оны үед зургаан хүүхэд төрүүлж байсан бол одоо дөнгөж хоёрыг төрүүлж, улсын дундаж үзүүлэлт 1.6 болсон байна. Өөр нэг үзүүлэлт гэвэл 15 хүртэлх насныхан 1970 онд хүн амын 45.1 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 18.0 хувьд хүрсэн байна. Эсрэгээрээ 65-аас дээш насныхан 1970 онд 3.2 хувьд байсан бол одоо 10.6 хувь болжээ. Энэ үзэгдэл тун удахгүй Монгол зэрэг орнуудад тохионо. Тиймээс нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харж, бусдаас суралцвал ирээдүйд тохиох бэрхшээлийг даван туулахад дөхөмтэй юм гэсэн юм.

Энэтхэгийн төлөөлөгч хүн амын тооны зохистой түвшин гэж байгаа эсэхийг тодруулахад илтгэгч доктор Осаму Кусумото дэлхийн хүн ам хэдийнэ зохистой түвшингээсээ давсан гэж хариулав. Мөн чинээлэг орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг ямар байдлаар хэрэгжүүлж байгааг лавлахад байгалийн баялгаас сан үүсгэж, тэдгээр сангийн эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

Хүн амын бодлогоо Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж төлөвлөхийг чухалчилна

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөлгөөн Төрийн ордонд болж байна.

Зөвлөлгөөний эхний хэсэг “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт” сэдвээр явагдаж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын гишүүн Хектор Аппухами хурлыг удирдлаа.
Эхлээд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын парламентын гишүүнээр 10 жил ажилласан, насжилтын асуудлаарх шинжээч, доктор Нгуеэн Ван Тиен илтгэл тавив.
Вьетнамын хувьд 93 сая хүн амтай, дундаж наслалт 73. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2385 ам.доллар байдаг ерөнхийдөө бага дунд орлоготой орон ажээ. Нийт хүн амын 34 хувь нь хот сууринд амьдардаг тус улсад хотжих процесс харьцангуй удаан өрнөсөн байна.
Доктор Нгуеэн Ван Тиен “Хэдийгээр дундаж наслалт нь өндөр боловч чанартай амьдрах жилүүд нь бага байна. Өөрөөр хэлбэл өндөр насалсан хэдий ч өвчин эмгэгт баригдаж, асаргаанд байх нь төдийлөн сайн зүйл биш юм. Сүүлийн 30 жилийг аваад үзэхэд 30 хувьтай байсан төрөлт буурсаар өнөөдөр 15 хувьтай болтлоо буураад байна. Үүний зэрэгцээ нас баралт багассан. Тиймээс бид дараагийн 30 жилээ таамаглаж, 3 хувилбараар тооцоолж байна. Одоогийн байгаа инерциэрээ явбал 2049 онд 119,8 сая хүнтэй болох юм. Хэрвээ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо сайн хэрэгжүүлэх юм бол 108,7 сая орчимд барих боломжтой гэж харж байна. Манай улс ойрын хугацаандаа бол хүн амын нас баралтын шалтгааны 70 хувьд хүрээд буй халдварт бус өвчнийг бууруулах, тэтгэвэргүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Харин урт хугацаандаа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна” гэлээ.
Дэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар насжилт ихтэй болж байгаа талаар Япон Улсын Нихон Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн туслах профессор ноён Рикияа Мацукура сонирхолтой илтгэл тавьж, олон төлөөлөгчийн асуултад хариулав.
Тэрбээр одоохондоо ихэнх улс орнуудын төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа юм. Яваандаа энэ үзэгдэл буурна. Өнөөдөр насжилтаар Япон тасархай тэргүүлж байна. 2100 он гэхэд Солонгос, Шри Ланк, Тайланд, Вьетнам, Малайз тэргүүлсээр цөм өнөөгийн Японы түвшин рүү тэмүүлэх юм. Тиймээс өнөөгийн Японы арга туршлагаас суралцаж, энэ өөрчлөлтөд одооноос тооцоо судалгаатай хандах нь чухал юм гэлээ. Яагаад ингэж байна вэ гэвэл, хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, улсын нийгмийн даатгалын системд дарамт учирдаг гэлээ.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявалийг хүлээн авч уулзлаа

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд ноён Прадип Кумар Гявали Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган уулзаж байгаад талархаад, Улаанбаатар хотод болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд Балба улс өндөр ач холбогдол өгч оролцож байгаа гэсэн юм. Мөн Балба улс нь далайд гарцгүй улс тул зарим талаараа Монгол Улстай ижил сорилтыг даван туулж, түүнчлэн харилцан туршлага солилцох сонирхолтой байгаа гэв.

Ноён Прадип Кумар Гявали мөн Монгол Улс ОХУ-тай Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгуулсан явдалд баяр хүргэж, энэ нь далайд гарцгүй орнуудад үлгэр дуурайл болохуйц, экспортыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэлэлцээр байсан гэж үзэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд манай хоёр улс буддын шашин, соёлын хувьд ижил төстэй бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэсэн юм.

Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн хурал, хамтын ажиллагаа, цаашдын оролцоонд нь амжилт хүслээ.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун, Д.Трамп нар үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар яриа хэлэлцээ хийснийхээ дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зуржээ.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ талаар хэлэхдээ “АНУ-ын төрийн тэргүүнтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь хоёр улсын харилцааны шинэ эхлэл бөгөөд бид цаашид томоохон өөрчлөлтийг харж байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд Д.Трампт талархал илэрхийлсэн байна.

Үр дүнгийн баримт бичигт талууд гарын үсэг зурснаар Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг дөрөвт үлдэхийн төлөө тоглосон ч ялагдал хүлээв

ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-12-нд Филиппин Улсын Манила хотод болж буй. Манай Улсын үндэсний сагсан бөмбөгийн баг тамирчид Сербийн багтай шилдэг дөрөвт үлдэхийн төлөө тоглов. Анх удаа олимпийн төрлийн багийн спортоор шилдэг дөрөвт үлдэхийн төлөө тоглосон ч ялагдал хүлээлээ.

3х3 үндэсний шигшээ баг ОХУ, Бразил Филиппин, Канадын багтай тэмцээний “С” хэсэгт багтсан. Шигшээ багийн тамирчид өчигдөр Бразил, ОХУ, Филиппин Улсын багийг хожиж хэсгээс гарах болзлоо хангасан. Харин өнөөдөр Сербийн багтай тоглож, 21:8 онооны харьцаагаар ялагдав. ДАШТ-д өрсөлдсөн манай баг тамирчид энэ сарын 15-нд эх орондоо ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Есөн машины арын цонхыг хагалж, эд зүйлс хулгайлжээ

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангай хотхонд урд шөнө хулгайн хэрэг гарчээ. Тодруулбал, байрнуудын гадаах ил зогсоол дээр байршуулсан есөн машины арын цонхыг хагалж,дотор нь байсан эд зүйлсийг хулгайлжээ. Оршин суугчдын ярьж буйгаар тус хороололд харуул хамгаалалт огт байхгүй, камержуулалтгүй юм байна. Өнгөрсөн тавдугаар сарын байрны мөнгөн дээр нь айл бүрээс камержуулалт хийнэ хэмээн хорь хорин мянган төгрөгийг хураан авчээ. Гэсэн ч одоог хүртэл камержуулаагүй хэмээн гомдолтой байгаа юм. Энэ хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоо эрэлттэй байхад нийлүүлэлт багасдаг нь үнэ өсөх нэг шалтгаан болдог

Үндэсний статистикийн хороо энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг тайланг танилцууллаа. Тэрээр “Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляцийн мэдээллийг гурван цаг үеийн харьцуулсан үзүүлэлтээр хэрэглэгчдэд хүргэдэг. Нэгдүгээрт бүтэн жилийн өөрчлөлт буюу өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан индекс. Энэ нь инфляци буюу хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг тоон утга байгаа. Энэ нь 6.1 хувиар өссөн. Өнгөрсөн оны эцэс буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 4.5 хувиар харин өмнөх сараасаа 0.6 хувиар өссөн. Ер нь манайд сүүлийн жилүүдэд хаврын улиралд бараа үйлчилгээний бага зэргийн өсөлт ажиглагдаад байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн барааны нийлүүлэлт буурдагтай холбоотой. Төмс, хүнсний ногооны эрэлт хэвээрээ байхад нийлүүлэлт багасдаг нь үнэ өсөх нэг шалтгаан болдог. Хоёрдугаарт энэ оны хувьд өрхийн хэрэглээний усны үнэ шинэ тарифтай болсон. Мөн оны эхнээс тамхи, согтууруулах ундааны НӨАТ хэрэглэгчдэд мэдрэгдэж байгаа. Дараагийн бүлэгт буюу эм эмнэлгийн эм тарианы тухайд өвлийн улиралд ханиад, томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор эдгээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орж ирдэг. Мөн цагаан сарын үед буюу хоёрдугаар сард шатахууны үнэд бага зэргийн хөдөлгөөн орсон. Ингэснээр инфляцид том өөрчлөлт ордог. Учир нь өрхийн төсвөөс гарч байгаа мөнгөний дийлэнх хувь нь мах махан бүтээгдэхүүн хүнсний хэрэглээ, шатахуундаа явдаг учраас өрхийн хэрэглээний жинтэй холбоотойгоор инфляцийн түвшин өөрчлөгддөг.

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Сүүлийн дөрвөн жилд 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнд түрүүн дурьдсан онцгой албан татвар, орлогын албан татвар, нэмэгдсөн өртгийн албан татварууд өссөнтэй холбоотой. Улсын нэгдсэн төсвийн орлогийг дотор нь таван бүлэгт салгаж үздэг. Татварын орлого, татварын бус орлого, ирээдүйн өв сан гэх мэт гурван сангаар задардаг байна. Үүнд, татварын орлого 80 гаруй хувийг эзэлдэг учраас 20 гаруй хувийн өсөлттэй орж ирсэн нь татварын нийт тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн” гэв.

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Инфляци 6.1 хувиар өсөхөд хүнсний ногоо, усны үнийн нэмэгдэл нөлөөлжээ

Categories
мэдээ улс-төр

2017 оны санхүүгийн тайлан гарлаа

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.

Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарлаа.

Засгийн газрын бүтцийн байгууллагууд 2017 онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласны дээр ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжснээр Үндэсний Аудитын газрын болон ОУВС-ийн зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон гэж үзжээ. Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлтийг өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.