Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд баяр хүргэсэн илгээлт явууллаа


Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жөн Унд баяр хүргэсэн илгээлт явууллаа.

Илгээлтэд:
“Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Эрхэмсэг ноён дарга Танд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ уулзалт нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаанд төдийгүй Зүүн хойд Ази, Солонгосын хойгт түүхийн шинэ эрин үеийг нээсэн уулзалт боллоо гэж Монгол Улс үзэж, талархан хүлээн авч байна. Хоёр тал яриа хэлэлцээг амжилтад хүргэхийн тулд ихээхэн хүч чармайлт, хөдөлмөр, тэвчээр гаргаж, энэхүү чухал үр дүнд хүрч чадлаа.
Энэхүү түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, бат бэх энх тайвныг тогтоох, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд харилцааг хэвийн болгох талаар хамтран ажиллахаар тохирсон нь Солонгосын хойгт төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт, улмаар дэлхийн энх тайван, аюулгүй байдалд томоохон өөрчлөлт дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход чиглэсэн холбогдох улсуудын яриа хэлэлцээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна.
Эрхэмсэг ноён дарга Танд улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд тань амжилт хүсье.
Танд эрүүл энх, сайн сайхныг, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт авах байршлуудтай танилцаарай

2018 оны ЭЕШ-д нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна.

ЭЕШ-ын хуваарийг хүргэе:

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

ЭЕШ-ын шалгуулагчдын анхааралд:
Заавал өгөх шалгалт болох Монгол хэлбичгийн шалгалт нь хариултын хуудасгүй ба та шалгалтын дэвтэртэй ажиллахдаа “ХӨХ ӨНГИЙН ҮЗГЭН БАЛ” ашиглаарай. Харин бусад хичээл болох Монгол хэл, математик, физик, англи хэл, орос хэл, хими, биологи, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газарзүй зэрэг хичээлийн шалгалт нь хариултын хуудастай байна. Та хариултын хуудастай ажиллахдаа зөөлөн балтай “ХАРАНДАА” ашиглаарай. Анхааруулахад, хариултын хуудсыг зөвхөн зөөлөн балтай харандаагаар бөглөн шаардлагатай тохиолдолд баллуур хэрэглэж болно.

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна уу.

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

– Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mnцахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

– Суудлын хуваарь

– Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2018 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/

– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

ЭЕШ авах байрууд болон шалгалтын хуваарьтай танилцана уу.

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Categories
мэдээ нийгэм

Талууд цэргийн дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсоох хэрэгтэй гэж Ким Жөн Ун мэдэгджээ

Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд хоёр улс бие биенийхээ эсрэг цэргийн дайсагнасан үйл ажиллагаа явуулахаа зогсооход чиглэсэн зоригтой шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өчигдөр хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр мэдэгджээ. Д.Трамптай үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэхийн сацуу Өмнөд Солонгостой жил бүр хамтран хийдэг цэргийн сургуулилтаа зогсоох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Умард Солонгосын тал уг сургуулилтыг улс орныг нь түрэмгийлэх гэсэн бэлтгэл ажиллагаа хэмээн үздэг билээ. Энэ тухай өнөөдөр Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван, тогтвортой байдалд хүрэхийн тулд хоёр улс бие биенээ харилцан ойлголцохоо амлахын сацуу үүнийгээ батлахын тулд системтэй арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй” хэмээн Ким Жөн Уны хэлснийг тус агентлаг иш татан мэдээлсэн байна.

Түүнчлэн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хүчинтэй хэвээр үлдээж байгаа хэдий ч алсдаа цуцалж магадгүй болохоо Д.Трамп Сингапурт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын улс оронд зорчихдоо тухайн улсын хууль тогтоомжийг дагахыг ГЕГ-аас анхааруулав

ОХУ, БНХАУ-д зорчиж буй Монгол улсын иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублийн торгууль хүлээжээ.

Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юаниа мэдүүлээгүйгээс 20 сая гаруй юаниа хураалгасан байна. Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судалж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг ГЕГ-аас анхааруулж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Аваргууд наадмаар түр эвлэрнэ ч гэх шиг. Ямар Сирийн дайн уу

Аваргууд наадмаар түр эвлэрэх юм гэнэ. Одоо бүүр иймдээ тулсан юм байна. Сирид дайтаж байгаа талууд түр гал зогсоох гэрээ байгууллаа гэж байгаа юм шиг. Угтаа аваргууд эвлэрнэ гэдэг чинь нөгөө найраагаа хийж янчаан олж, цол олж авах гэсэн хөгийн санаа. Тэгээд ахиухан мөнгөжиж аваад, цол гцншингаа авсныхаа дараа буцаад дайтаад эхлэх юм байх. Ийм байхад Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин саяхан бөх нэртэй хэсэг нөхдийг саарал ордонд хүлээн авч уулзлаа. “Монголын хүчит их аваргуудтай уулзлаа” гэх сүрийг бадруулсан мэдээ, бараг л төрийн сайд бурхадтай уулзсан юм шиг яриа хөөрөө болоод авна лээ. Яг үнэндээ бол тэд Монголын өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон үндэсний бөхөө мөхөөж яваа хүмүүс юм.

Аварга нь аварга юм байгаа биз, домог нь домог юм байгаа биз. Гэхдээ өөрсдийнх нь амь амьдрал, амжилт ялалтынх нь гол талбар болсон бөхийг мөхөөхийн төлөө, “Бөхийн өргөө” хэмээх навсгар байшинг авахын төлөө улангасан дайрч байгаа нөхдүүд. Үнэ цэнээ алдсан, ард түмний дунд ад шоо үзэгдсэн ийм инээдтэй нөхдийн өмнө Монголын төр бөхөлзөхийг харах гутамшиг. “Та хэд минь талцал маргаанаа зогсооно байгаа, наадмаа маргаангүй явуулъя. Найраа битгий хийгээрэй” гэж гуйж гувшиж байгаа байдал Монголын төр ямар ичгүүртэй, үхээнц дорой харагдсан гэж санана.

Энхтүвшин ингэж нялганахын оронд аварга нэртэй архайж сархайсан товарищуудын цолыг нь хураах байсан юм. “Наадам хүртэл маргаанаа болиод өгөөч ээ” гэж бөхөлзөхийн оронд монгол үндэстний өв соёлын дархлаанд сэв суулгасан тэднийг төв цэнгэлдэх рүү алхуулахгүй байх арга хэмжээ авах байсан. Начны найраа нь гэхэд л 300 саяар яригддаг бөх тэх нэртэй энэ хүмүүс ард түмнийг доромжилж ханалаа. Монголын төрт ёсны наадмыг гутааж дууслаа. Эднийг ингэж эвийлж хаацайлан, бурхан мэтээр ёсчлон үзэж байгаа нь хэтэрхий хөөрхийлөлтэй харагдана. Ер нь ч тэгээд алдар нэр, ашиг хонжооны үүр уурхай болсон бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгч байгаа нь арай хүндэдсэн болно. Бөхийн холбооных нь дарга даамал л тэр цол гээчийг нь өгвөл барав бус уу?

Г.БИЛГҮҮН

Categories
мэдээ улс-төр

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Уг үйлдвэр барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авах юм.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн байна. 2016 оны Засгийн газрын санхүүгийн тайланд үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтээр төсвийн 16 ерөнхийлөн захирагч зөрчил гаргасан байжээ. Харин Засгийн газрын санхүүгийн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаагийн илрэл гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Тэрбээр, “Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн мөнгөнд өөриймсөг хандах ёстой. Удахгүй Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-д танилцуулах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Таван аймагт олон улсын нисэх онгоцны буудал барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл болон хил дамнасан бүсийг баталжээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийв.
Тэрбээр, “Энэхүү бүсийг баталснаар аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг урт, богино хугацаагаар тооцох, тухайн бүс нутагт тогтвортой хөгжлийг бий болгох боломжтой. Мөн тухайн бүс нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна энэ салбараас олох орлого Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох зорилтод хүрнэ хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдах юм. Энэ бүхний хүчинд Монгол Улс Зүүн Азийн аялал жуулчлалын томоохон бүс болох, хувийн болон, хөрөнгө оруулалт баталгаажих юм. БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Эхний ээлжинд Өмнөговь, Хөвсгөл, Хархорин болон Ховд, Увс аймагт олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монголчууд уулзалт хийнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” Улаанбаатар хотноо 2018 оны есдүгээр сарын 12–14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Чуулга уулзалтад хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ, нийгэмлэг, сургууль болон бусад сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэлийг энэ линкээр 2018 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийх ба нэг байгууллагаас гурав хүртэлх төлөөлөгч бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хаягаас авна уу.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн бусдын өмнөөс кноп дарвал хариуцлага хүлээнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо зурган илэрцүүдТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаххуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагч Д.Хаянхярваа гишүүн төслийг танилцууллаа.Энэ хуулиар хуралдаа ирдэггүй, хүний өмнөөс кноп дардаг гишүүдэд хариуцлага тооцох юм. О.Баасанхүү гишүүн “Хичнээн сайн сайхан юм ярьсан ч дэмжихгүй тохиолдолд ажил хаямаар байна. Ийм тохиолдолд яах вэ” хэмээн асуусан. Хууль санаачлагч Д.Хаянхярваа гишүүн “Дэгийн тухай хуулиар хариуцлагаа өндөржүүлэх, хүний өмнөөс кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүдэд хариуцлага тооцох юм. Нийт чуулганы гуравны нэгээс доошгүй хугацаанд хуралд суугаагүй бол хариуцлага тооцно. Зохимжит өөрчлөлтхийх боломж нээлттэй байгаа” гэж хариуллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх санал байнгын хороогоордэмжигдлээ.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т ойн түймрийн голомт Зайнаас тандан судлах үндэсний төв өнгөрсөн тавдугаар 17-ны өдрийн 12:05 цагт илрүүлсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулсан. Зургаадугаар сарын 12-ны өдрийн 21:50 цагт түймрийг бүрэн унтрааж, Ханхэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна. Түймэрт нийт 23922 га талбай шатжээ.