Categories
мэдээ нийгэм

Баримлыг сэргээн засварлажээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд байрлах баримлыг энэ сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж, сүйтгэсэн болохыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тогтоосон. Тэгвэл уг баримлыг дахин сэргээн, засварлажээ.

Гэмт этгээдүүдийг илрүүлж, хохирлыг яаралтай барагдуулах арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад хүргүүлээд байгаа юм. Камерийн бичлэгнээс тус залууг замын эсрэг талд байрлах Үйлчилгээний газраас гарч байсныг тогтоогоод байгаа аж.

Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий баримлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгө 20 сая төгрөгөөр бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын төвийг танилцууна

“Инновацийн үзэсгэлэн-2018” үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар мэдээллийн технологийн чиглэлийн “Инновацлаг сургалтын төв”-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах зорилт тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран “Мэдээллийн технологийн инновацлаг сургалтын төв”-ийг 2017 оны 5-р сарын 19-ны өдөр албан ёсоор нээсэн.

Монголын Улсад инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын Инновацийн 7 хоног-2018” ажлын хүрээнд зохион байгуулж буй “Инновацийн үзэсгэлэн-2018” Нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Улаанбаатар Чуулгын Үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдөр 11:00-18:00 цагуудын хооронд болох юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус сургалтын төв нь мэдээллийн технологийн чиглэлээр нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэргэшүүлэн, сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр сургалтад суухыг хүссэн залуучуудыг бүртгэж, сургалтын менежерүүд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх тул залуучууд Та бүхнийг урьж байна. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтэд 20 мянган хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар Марафон-2018” зурган илэрцүүд

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах аж. Мөн сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамран оролцох юм.

Тус тэмцээний бүртгэл Монголын Оюутны Холбооны байранд энэ сарын 14-ний өдрийг хүртэл явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 мянган хүн бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ жилийн хувьд бүртгэлийг 35 мянгад хүргээд зогсоох шийдвэртэй ажиллаж байгаа аж. Учир нь Улаанбаатарын хотын ачаалалыг харгалзан үзэж, энэ тоог өсгөхгүй байх санал иржээ. Бүртгүүлсэн иргэд онлайн бүртгэлд хамрагдсан бол заавал энгэрийн дугаараа авч баталгаажуулах ёстойг сануулаад байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд 35 мянга 800 иргэн бүртгүүлж, оролцож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх зам, гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын барилгын трассын нөлөөлөлд нийт 113 нэгж, талбар өртсөнөөс 69 нэгж талбарт эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн. Үүнээс 19 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож, 6 айлын газрыг бүрэн чөлөөлөөд байна. Ажлын явцтай НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр танилцаж “Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, цаг агаарын таатай үед авто замын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх” үүргийг холбогдох хүмүүст өглөө. Тус ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.



Categories
энтертаймент-ертөнц

“Alone” реалити шоуны зураг авалт монголд хийгджээ

Америкийн History сувгийн “Alone” реалити шоуны тавдугаар улирлын зураг авалт Монголд хийгджээ. Тус шоу нэвтрүүлэгт хамгийн адтай, зоригтой гэсэн хүмүүс оролцдог бөгөөд ялбал 500 мянган ам.долларын эзэн болох юм.

Монголын зэрлэг байгальд хийсэн “Alone” цувралын шинэ улирал зургаадугаар сарын 14-нөөс эхлэн History сувгаар цацагдана.

Categories
мэдээ нийгэм

Гэрэлт гудамжны нээлт өнөөдөр болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “Мөнгөлөг хүн”, битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх “LOVE” хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулсан. Орчин үеийн чиг хандлага, шинэлэг шийдэл загвараар бүтээгдсэн байна. “LOVE” бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмөр хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: ​Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар О.Батнасан гишүүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ийнхүү хариуллаа.

Зээлийн хүү нь өсдөггүй. Төгрөгийн ханш савлаад байдаггүй. Зээл авах гэхээр зээл олддоггүй. Ийм нөхцөл байдлыг зөв бодлого явуулаад хүүг нь буулгах, зээлийн олдоцыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханш нь тогтвортой байх хэрэгтэй болж байна. Хувийн хэвшлийг дэмжихийн тулд Засгийн газар татварын шинэчилсэн бодлогыг хэлэлцэх хэрэгтэй. Аж ахуйн нэгж, татварын гэрээ дагасан 20 орчим хуульд өөрчлөлт хийгдэхээр тусгасан. Энэ хуулийн хэлэлцүүлэгийг хийгээд дараагийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-д өргөн барина. Ингэхдээ ямар нэг хувь хэмжээ өөрчлөгдсөн бол буулгаж оруулж ирэх юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид 1,5 тэрбум хүртэлх жилийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилийн орлого ноогдох татварыг нэг хувиар төлөх хуулийн төсөл оруулж ирж байгаа. Эрдэнэт үйлдвэр ч бай, найман нэрийн барааны дэлгүүр ч нэг маягтаар жилд дөрвөн удаа тайлагнана. Хялбаршуулсан энгийн хэвийн ердийн хэлбэрээр тайлагнах хууль эрх зүйн орчныг оруулж ирж байгаа. 2013 оноосэдийн засаг тасралтгүй буусан. Аж ахуй нэгжүүд агшсан. Нэлээд хэмжээний өрөнд дарагдсан. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. Татварынбагц хуулиудад өөрчлөлт оруулж ирэхээр болж байна гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Мессэж зараар эмэгтэйчүүдтэй танилцаж, дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлжээ

Image result for бүлэг этгээдийг илрүүлжээ

Энэ сарын 05 –ны өдөр иргэн М, О нар нь мессеж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.

Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Тиймээс иргэн та олон нийтийн хэрэгсэл, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрөөс үзүүлж буй зарим үйлчилгээг хороодод шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чигэлэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийв.

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гаргах болоомж бүрдэж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг дэмжиж, “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус ажлыг дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан талаарх зөвлөлийн гишүүдэд танилцуулга хийлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Монгол бичгэн гэрлэн чимэглэлийг хотын төвд байршуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монгол хэл, Үндэсний бичгийг “Гэрлэн чимэглэл, зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал”-аар дамжуулан сурталчлах, танин мэдүүлэх талаар хэлэлцлээ. Төлөвлөж буй ажлын тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Гансэлэм зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан байна. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын билэгдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байна. Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөсөн ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд Үндэсний бичиг бүхий биет байгууламж байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Уг байгууламжийн загвар шалгаруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явагдаж байгаа юм байна.

Хөшөө баримлаар дамжуулан Монгол хэл, Үндэсний бичгийг сурталчлах зорилгоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч орчуулагч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө барих саналыг мөн танилцуулсан. Харин хөшөө барих байршлын хувьд өөрчлүүлэх саналыг ажлын хэсгээс гаргаж байгаа аж. Зөвлөлийн гишүүдээс хөшөө барихыг дэмжиж байгаагаа илэрхийлж, байршлыг сайтар судалсны үндсэн дээр НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа. Хурлын төгсгөлд хотын даргын зүгээс эдгээр ажлыг яаралтай хийж, улсын баяр наадмын өмнө дуусгахыг үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.