Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт “Хоймор нутгийн чулуу” үйлдвэр тоног төхөөрөмжөө угсарч эхэллээ

ЗурагХөвсгөл аймагт байгуулж байгаа “Хоймор нутгийн чулуу”-ны үйлдвэр тоног төхөөрөмжөө угсарч эхэлжээ. Үйлдвэрийг орон нутгийн хөгжлийн сангийн 370 сая гаруй төгрөгийн хөрөнгөөр байгуулж байгаа бөгөөд 220 гаруй сая төгрөгөөр үйлдвэрийн барилга босч байна. Харин чулуу зүсэгч машин, суурин захлагч зэрэг үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмжийг БНХАУ-аас 140 гаруй сая төгрөгөөр авчээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан орон нутагт нөөц ихтэй боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гарган аймаг орон нутагт орох орлого, ажлын байр нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах зорилготой тус үйлдвэр 10 хоногийн дараа ашиглалтад орно.
Тус үйлдвэр нь барилгын бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн зүйлс, аялал жуулчлалын бэлэг дурсгалын зүйлсийг орон нутагтаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлын явц 90 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ сарын сүүлээр эхний бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах гэнэ.
Орон нутагт чулууны үйлдвэрийн барилгын гүйцэтгэгчээр Хөвсгөл аймгийн Ч.Сэрээнэн захиралтай “Тэмээн” компани ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжинд 10 иргэн тогтмол ажлын байртай болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөг боллоо

Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Энэхүү өдөрлөгт тус нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулж буй Цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Хилийн 0218-р анги, Гадаадын иргэн харьяатын газар, МИАТ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн найман байгууллага оролцож, үйл ажиллагааг сурталчилан, иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ажилласан юм.

Энэ үеэр Цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид алба хаагчдын урам зоригийг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгөө толилуулсан нь онцлог байлаа.

Эл өдөрлөгийг Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийнхэн төдийгүй Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын алба хаагчид, иргэдэд зориулж зохион байгуулсан юм. “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгөөр уламжлал ёсоор тус хэлтсийн шилдэг алба хаагч цагдаагийн дэд ахлагч н.Болдыг алдаршуулж, хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэх ахлагч н.Бадрахад хүндэтгэл үзүүлж талархал илэрхийллээ. Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар “Нээлттэй хаалганы өдөрлөг” өргөн хүрээнд болж байна. Статистик тоо баримтаас харахад, Чингис хааны Олон улсын нисэх онгоцны буудалд сүүлийн гурван жилийн байдлаар халаасны хулгай гараагүй. Манай цагдаагийн хэлтсийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. ЦЕГ-аас бидний үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хар тамхитай тэмцэх шинэ аппарат хүлээлгэн өглөө. Энэ нь хилийн цэрэг, гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд маш том ололт болж байна” хэмээн ярьсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын харьяа байгууллага болон яам, агентлагийн албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нээлттэй ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт цөм сүргээр 4600 мал бүртгэжээ

Зураг

Баянхонгор аймагт мал сүргийн хаврын үзлэг ангилалтын ажил зохион байгууллаа.

Тодруулбал, “Залаажинст-Эдрэн” үүлдэр, “Бөмбөгөрийн улаан” омгийн 22 мянган ямаа, “Ламын гэгээний улаан” үржлийн хэсгийн 6000 тэмээнд хаврын үзлэг ангилалт хийжээ.

Мөн Бөмбөгөр, Шинэжинст сумын 23 мянган ямаа, Баянлиг сумын 1200 тэмээг үзлэг ангилалтанд хамруулсан байна. Үүнээс тохиромжтой хэвшлийн 4600 малыг ээмэглэн бүртгэлжүүлж, цөм сүргийн малаар бүртгэн, ашиг шимийн судалгаа авчээ.

Ингэснээр тухайн үүлдэр омгийн малын үржил селекцийн ажлыг хийж үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг хамгаалах, тэдгээрийн аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь баталгаажуулах, үржлийн ашгийг нэмэгдүүлэх ажил өрнөх юм.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас орон нутагт үржүүлж байгаа баталгаажсан үүлдэр, омгийн малын үржил селекцийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тус ажлыг зохион байгуулж байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас амиа хорлохыг завджээ

Image result for шүүхийн шийдвэрХөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн лхагва гарагт 30 гаруй насны эмэгтэй Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өндөр хүчдэлийн шон дээр гарч амиа хорлохыг завджээ.

Цагдаагийн газарт “Мөрөн сумын 9 дүгээр багийн засмал замын төгсгөл цахилгааны өндөр хүчдэлийн шон дээр үл таних эмэгтэй хүн гараад амиа хорлоно гэж орилоод байна” гэх дуудлага лхагва гарагийн өдрийн 16 цаг 04 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганболд, цагдаагийн дэд ахлагч Д.Пүрэвдорж, цагдаагийн ахлагч Д.Бямбабаяр, Сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа нар тус газарт Аймгийн Онцгой байдлын газрын аврагчидтай хамтран ажиллаж цагдаагийн дэслэгч Ё.Шижиртуяа тус иргэнтэй ярилцлага хийж тайвшруулж, өндөр хүчдэлийн шонгоос буулгаж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Тэр эмэгтэй 2 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд “Шүүхээс гарсан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо тогтой утас барина, эсвэл эндээс үсэрнэ” гэж хэлж байжээ. Шүүхийн ямар шийдвэр гарсан тухай хууль хяналтын байгууллагынхан одоогоор олон нийтэд мэдээлэх боломжгүй гэнэ. Амиа хорлох тохиолдол тус аймагт хамгийн их байгаа бөгөөд өнгөрсөн онд 130 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Categories
мэдээ нийгэм

Математикийн улсын 54 дүгээр олимпиад Сайншанд хотод болж байна

ЗурагМатематикийн улсын 54 дүгээр олимпиад тавдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ.

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу энэ удаагийн олимпиадыг Хатанбулаг сумын уугуул Монгол Улсын гавьяат багш У.Доёдын нэрэмжит болгон зохион байгуулж буй бөгөөд олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй сурагч, багш нар оролцож байна.

Үүнээс өмнө 2009 онд Математикийн улсын 45 дугаар олимпиадыг Дорноговь аймаг зохион байгуулж 21 аймгийн 300 гаруй сурагч оролцсоноос Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10а ангийн сурагч Түвшин-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байжээ.

Монгол Улсын гавьяат багш У.Доёд 1929 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн бөгөөд 1955 онд МУИС-ийн физик, математикийн ангийг дүүргэж улмаар ОХУ-ын Москвагийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. 1955 оноос Өвөрхангай аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль, УБДС-д багш, 1962 оноос МУИС-д олон жил багшилжээ.

Олимпиадын нээлтийн ажиллагаанд БСШУС-ын сайд Г.Ганбаяр, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монгол Улсын гавьяат багш У.Доёд болон албаны хүмүүс оролцлоо. Олимпиад дөрвөн өдөр үргэлжилнэ. Математикийн улсын олимпиадад Дорноговь аймгийн сурагч түрүүлбэл их сургуульд элсэн суралцах төлбөрийг 100 хувь даана гэж УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан нээлтийн үеэр хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар сайд АНУ-ын хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энх тайвны корпус, Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Америкийн худалдааны танхимын Монгол Улс дахь салбар (АмЧам), “World Learning”, МерсиКор зэрэг байгууллагын Суурин төлөөлөгч, төлөөлөгчдийг 2018 оны 5 дугаар сарын 11-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Уулзалтад АНУ-ын Түр хамаарагч мөн байлцав.

Уулзалтаар холбогдох байгууллагууд сүүлийн үед Монголд хэрэгжүүлж буй ажлаасаа болон цаашид хийхээр төлөвлөж ажлаасаа тус тус танилцуулав. Хоёр орны харилцаа нь зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа байх ёсгүй, иргэд хоорондын, хүмүүнлэгийн зэрэг өргөн харилцаатай байх учиртай бөгөөд энэ хүрээнд эдгээр байгууллагын үйл ажиллагаа нь Монгол, Америкийн хоёр талын харилцааг баяжуулан бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирснийг Сайд Д.Цогтбаатар тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Талууд Монгол Улсад сайн дурынхны үйл ажиллагааг дэмжих, “LEAD Mongolia” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын үхрийн махны экспортыг дэмжих төслийн хэрэгжилт зэрэг болон харилцааны бусад асуудлаар ярилцан санал солилцож, хамтын ажиллагааны өргөн, шинэ боломжууд байгааг харилцан онцолж, эдгээрт хоёр орны Засгийн газрууд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Арван нэгэн хос хуримаа хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран дэлхийн Гэр бүлийн өдрийг угтаж “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл болоод 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримын ёслолыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалт хийж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулсан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж байжээ.

Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон, 11 хосын гэр бүл оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Л.Уранчимэг: Бүсгүйчүүд Эрдэст ийлдсийг хэрэглээд арьсаа 5-10 насаар залуужуулж байна


Олон улсын эрүүл мэндийн “Fohow” компанийн менежер, зөвлөх Л.Уранчимэгтэй ярилцлаа.

-Хятад улс уламжлалт анагаах ухаан, ургамлын гаралтай эм тангаараа дэлхийд алдартай. “Fohow” компани Монголд үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ?

-11 жил болж байна. Тус компани Хятадын Гуанжоу мужийн Жухай хотод үйл ажиллагаагаа явуулдаг. “Fohow” компанийн Ерөнхий эмч Тан Ючи гэж ер гаруй настай эмч бий. Хятадын удирдагч байсан Мао Зэдуний хувийн эмчээр олон жил ажиллаж байсан, Индонезийн ерөнхийлөгчийг хараа оруулах эмч нарын багийг ахалсан, Хойд Солонгосын удирдагчдын эмчээр мөн олон жил ажиллаж байсан алдартай эмч. Азийн бар улсуудын төрийн тэргүүнүүдийн хувийн эмчээр ажиллаж байсан туршлагатай, Ази төдийгүй дэлхийд нэр нь түгсэн эмч л дээ. Удирддаг баг нь Нобелийн шагнал хүртсэн ийм мундаг Тан удмын эмч байдаг юм. Зөвхөн хаад ноёдод барьдаг байсан Гималайн нуруу, Хятад улсад л ургадаг хорхой өвсний хандыг энэ эмч маань боловсруулж нано технологид оруулж эрүүл мэндийг тэтгэх олон төрлийн бүтээгдэхүүн гаргасан. -Тус компани дэлхийн хэдэн оронд салбартай вэ? -Дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-“Fohow”-ийн хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулж байгаа вэ?

-20 гаруй төрлийн бүтээгдэхүүн байна. Дотроосоо уудаг ес, гаднаас хэрэглэдэг, өмсч зүүдэг, гоо сайхны 10 гаруй бүтээгдэхүүн байгаа.

-Ууж хэрэглэдэг Хорхой өвсний ханд, Улаан мөөгний бэлдмэл зэрэг нь манайхны дунд эрэлттэй байдаг бүтээгдэхүүнүүд гэж сонссон?

-Маш олон хүн манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд гайхалтай үр дүнд хүрсээр байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 60 нас нэлээд дөхчихсөн, хоёр удаа харвасан Оюунчимэг гэж үйлчлүүлэгч жилийн өмнө манайд хандсан. Тэр эгч хөл гар нь саажилттай, маш их хавантай, манай компанийн дөрөвдүгээр давхрын шатаар алхаж гарч ирэхдээ маш их амьсгаадаж, арайчүү орж ирсэн л дээ. Сахарын өвчинтэй, даралт нь ихэсдэг гээд өвчин зовиур ихтэй байсан. Ингээд манай компанийн Хорхой өвсний ханд, Улаан мөөгний бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнийг ууж хэрэглэсэн. Одоо тэр эгч хавангүй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, гараа бүтэн атгадаг, хоёр удаа харвасан гэх ямар ч шинжгүй, нүүр царай нь ч засраад их гоё болчихоод байна. Эмнэлгээс салдаггүй, байнга эмнэлгийн хяналтад байж эм тарианаас салдаггүй, байнга түргэн дууддаг байсан бол одоо эрүүл саруул сайхан болсон шүү. Ийм сайхан үр дүн гарсанд бид баяртай байдаг. Одоо бол бидэнтэй байнга ойр байж манай хамт олны дунд явж байдаг юм.

-Энэ хоёр бүтээгдэхүүнд ямар өвчнүүдэд тустай вэ?

-Хүний биеийн таван цул эрхтэнийг эрүүлжүүлдэг. Ялангуяа уушги, ходоод, элэг, цөс, элэгний өөх, B, С вирус, сахарын шижинг маш сайн бууруулдаг.

-Хавар зуны завсрын энэ үед хүний бие организмд маш их өөрчлөлт явагдаж өвчин хууч нь сэдэрч, ядарч сульддаг. Танай ямар бүтээгдэхүүнүүдийг ууж хэрэглэвэл ядаргаанаас ангижирч өвчин хуучаасаа салж болох вэ?

-Хаврын цагт ядарч, нүүр царай харладаг. Ялангуяа элэг, цөсний асуудалтай хүмүүсийн нүүр барзайж, ихээр сэвхтдэг. Шингэн хорхой өвс буюу Эликсир, улаан мөөгний бэлдмэл буюу Линчжийг хавсарч уух хэрэгтэй. Линчжи буюу тархины тэжээлийг хорхой өвсний хандтай хавсарч ууснаар ерөөсөө ядардаггүй. Дархлаа сайжирдаг. Насны хязгааргүй ууж болдог.

– Химийн хольцгүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд үү?

-Хорхой өвс нь ин, ян буюу халуун, хүйтэн энергийг зэрэг агуулдаг, дэлхий дээрх цорын ганц ургамал. Гималайн нуруунд 3000-4000 метрийн өндөрт хүчил төрөгч бага, эрс тэс нөхцөлд байгалийн жамаар ургадаг ховор, хүчирхэг ургамал юм. Хорхой өвс бол дэлхийд алдартай л даа. Хятад улсад нэг кг хорхой өвс 20 мянган еврогийн үнэтэй гэхээр ямар их ховор нандин бэлдмэл вэ гэдэг нь анзаарагдана. “Fohow” компани 2008, 2012 оны олимпт Хятадын шигшээ багийг бүтээгдэхүүнүүдээрээ ивээн тэтгэсэн. Тус улсаас тухайн олимпиудад ширээний теннис, усан сэлэлт зэрэг тодорхой төрлүүдээр алтан медаль хүртсэн тамирчдын амжилтыг манай компанийн бүтээгдэхүүнүүдтэй зарим талаараа холбодог л доо. Хятадын шигшээ багийн тамирчид “Fohow”-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. 100 хувь байгалийн гаралтай гэдэг утгаар нь Хятад улс онцлоод байдаг юм.

-Настай хүмүүст хэр зохимжтой вэ?

-50-иас дээш насны хүмүүс хэрэглэхэд нэн зохимжтой. Тавин жилийн турш цус нь өтгөрчихсөн байдаг. Цус өтгөрөхөөд судас нь нарийсна. Нарийссан судсаар өнөөх өтгөн цус нь гүйхгүй, ачааллаа дийлэхгүй болохоороо харвадаг. Цусыг сайн шингэлдэг “Алтан цус” гэж усан үзэмний яснаас гаргаж авсан бэлдмэл бий, манайд. Дээр ярьсан Эликсир нь зүрх судасны өвчинд сайн. Ходоод өвдлөө гэхэд Хорхой өвсний ханд нь ходоодыг өвтгөөд байгаа уг үндэс, суурьт нь очиж үйлчилдэг. Өвчин үүсгэж буй цэгт нь очиж эмчилдгээрээ давуу талтай.

-Эрэгтэйчүүдэд сайн ямар бүтээгдэхүүнүүд байна. Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй шүү дээ?

-Эрчүүд эмэгтэй хүнийг бодвол ажлын ачаалал илүү даадаг, урт цагаар, хүнд ажил эрхэлдэг. Үүнээс болж эрэгтэйчүүдийн бөөрний тамир мууддаг. Бөөрний тамир муудахаар түрүү булчирхайнд асуудал үүсдэг. Шээс задгайрах, түрүү булчирхай шохойжих, цаашилбал үргүйдэлд хүргэдэг. Бөөрний тамирыг сайжруулдаг “Гурван эрдэнэ” гэж бүтээгдэхүүн байгаа.

-Танай компанийн “Гүнжийн сувдан үрэл” үтрээ цэвэрлэгч үрлийг эмэгтэйчүүд сайн мэддэг юм билээ?

-Энэ үрэл алдартай. Манай компанийг мэддэггүй хүмүүс уг үрлийн цаасан хайрцгийг хараад “Өө, энэ үрлийг үйлдвэрлэдэг компани юм уу” гэж асуудаг. Энэ үрэл нь маш олон төрлийн эмийн ургамал, тантай. Үтрээг цэвэрлэж, өндгөвчний үрэвсэл, улайлт, шархлаа, мөөгөнцрийг эмчилдэг. Үтрээ, давсагны булчинг чангална, үргүйдлийг шийднэ. Цэвэршилтийн хам шинжийг хойшлуулж, шээс задгайрах, цагаан мах эргэх зэрэг өвчин зовиурт онцгой сайн үр дүн өгч чадаж байгаа. Би одоо хоёр хүүхэдтэй. Ууган хүүхдээ төрүүлчихээд дахиж хүүхэдтэй болох гэж их олон жил эмчилгээ хийлгэсэн ч үр дүн өгөхгүй байсан юм. Тэгээд энэ үрлийг тууштай хэдэн сар хэрэглэсний дараа надаас усан киста гарсан л даа. Түүнээс хойш сарын дараа хүүхэдтэй болж байлаа. Одоо манай бага гурван ой гарантай. Манай хамт олон манай багыг “Үрэлний хүүхэд” гэдэг юм (инээв). Маш олон монголчууд маань үр хүүхэдтэй болж байна.

– Сүүлийн үед охид , бүсгүйчүүд гоо сайхны мэс ажилбараас татгалзаж “Fohow”-ийн эрдэстийлдсийг хэрэглэж арьсаа 5-10 насаар залуужуулаад байна гэх юм. Энэ гайхалтай бүтээгдэхүүнийхээ талаар сонирхуулахгүй юу?

– Уламжлалт анагаах ухаанаар нүүрийг дотор эрхтний толь гэж үздэг. Эрүү хавиар идээт үрэвсэл, сэвх нөсөө толбо гарвал өндгөвчтэй холбоотой, хацар шанаагаар сэвх үүсвэл элэг, цөс, ходоод, нүд өөхөлбөл элэгний асуудалтай гэж оношилдог. Манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эхлэхэд л нүүр царай ер нь л нэг аятайхан болоод ирдэг шүү. Сүүлийн үед хүүхнүүд фотокс гэх мэт тарилгуудыг их хийлгэж нүүр, хүзүүний арьсныхаа асуудлыг шийдээд байна. Хугацаа нь дууссан фотоксыг Монгол руу оруулж ирээд үйлдвэрлэсэн огноог нь өөрчлөөд бүсгүйчүүдийн арьс руу тариад байна гэх мэдээлэл гараад байгаад хувьдаа эмзэглэж байна. Фотоксыг тариулахад тодорхой хугацаанд арьс чангарч, нүүр толийж байгаа мэт харагддаг ч хугацаа нь дуусахаар арьс ямар болох нь тодорхой. Үлээсэн шаарны хийг гаргачихаад ямар шалчийсан юм болдог билээ дээ. Арьс нь өмнөхөөсөө илүү үрчлээтэж, өнгөө алддаг. Тийм болохоор дахиад л өнөөх тарилгаа хийлгэхээс өөр аргагүй болдог. Манай Эрдэст ийлдсийн найрлагад амин дэм, 70 гаруй нэр төрлийн эрдэс орсон байдаг. Нобелийн шагналт PCR технологиор үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын аюулгүйн гэрчилгээг авсан гоо сайхны бүтээгдэхүүн. Найрлагад нь өнгө оруулагч хүчил, үнэр оруулагч бодис, хугацаа уртасгагч ороогүй. Мөн даавар болон хүнд металийн ямар ч найрлагагүй. Арьсны гүн давхаргад нэвтрэх чадвартай. Зургаан сараас нэг жилийн хугацаанд тууштай, зааврынх нь дагуу хэрэглэхэд арьсыг 5-10 насаар залуужуулж, нарны хэт ягаан туяа болон бусад хорт бодисоос арьсыг хамгаалж, цэвэрлэдэг. Үүнээс гадна анион ялгаруулж бактер устган үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Ийлдсийг нүүр, хүзүү рүүгээ шүрших маягаар хэрэглэж орой унтахдаа түрхэж унтвал өндөр үр дүнтэй. Хэрэглэсэн өдрөөс л үр дүнгээ өгдөг. Арьсыг чангалж, цайруулж, уян хатан болгоно. Чийгшүүлж, батгатай арьсыг тэнцвэржүүлдэг. Мөн нүх агшааж, сормуус, үс ургуулж, өтгөрүүлж, сэвх, сорви түлэнхийд хэрэглэнэ. Түүгээр ч барахгүй амны хөндийн шарх болон шүд өвдөхөд хэрэглэхэд үр дүнтэй. Цацлагаа цэвэр усанд найруулаад өдөрт 10-аас дээш удаа цацдаг. Ийм гайхалтай бүтээгдэхүүн олон эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоосон арьсны асуудлыг шийдээд байна. Та бүхэн бидэнтэй холбогдож Эрдэст ийлдэс болон бусад бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл 95354818, 88210268 дугаарын утсуудаар холбогдож болно. Мөн манай Facebook: Хаан хорхой өвс хуудсаар зочилж хэрэгтэй мэдээлэлтэй танилцана уу. Энд нэг зүйлийг онцлоход, манайх багцын бүтээгдэхүүндээ хямдрал зарласан бөгөөд сүүлийн үеийн нано технологиор хийгдсэн аппаратаар бүтэн биеийн оношилгоог үнэгүй хийж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.САРНАЙ

Categories
мэдээ нийгэм

Гэрэлт гудамжинд урлаг соёлынхон чуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “Мөнгөлөг хүн”, битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх “LOVE” хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулсан. Орчин үеийн чиг хандлага, шинэлэг шийдэл загвараар бүтээгдсэн байна. “LOVE” бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмөр хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.
Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.