Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дэд дарга Туркийн хуулийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан баасан гарагт Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурорын орлогч, эрхэмсэг ноён Халил Адигүзэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга хэлсэн үгэндээ Монгол, Туркийн ард түмний найрсаг хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, түүний дотор хууль зүйн салбар, шүүх, прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын 90 гаруй прокурор Турк Улсад богино хугацааны сургалтад хамрагдаж, харилцан туршлага солилцсоныг онцоллоо.

Ноён Халил Адигүзэл 2016 онд манай улсад өрнөсөн төрийн эргэлт хийх оролдлогын үед Монголын ард түмэн Туркийн төр, засгийн талд байгаагаа илэрхийлж, зохих алхам хийж байсанд талархал илэрхийлээд, цаашид шинэ тутам үйлдэгдэж байгаа авилга, албан тушаалтны болон эдийн засгийн гэмт хэрэг, зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт үйлдлүүдийн эсрэг хамтран зогсож, харилцан туршлага солилцоход бэлэн байна гэлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Турк улсын Хууль зүйн яам, шүүх, прокурорын байгууллага, хууль зүйн академийн холбогдох албаны хүмүүс байсан бол Монгол Улсаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах албаныхан байлцлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” мод тарих үйлсэд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нэгджээ

2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Энэ жилийн хаврын мод тарилт “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тариалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцов. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр голт бор, улиас, шар хуайс гэсэн гурван төрлийн 60 ширхэг мод, бут тарихын сацуу өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.Энэ жилийн хаврын мод тариалтаар төр болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, иргэд оролцож, нийтдээ хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн 5000 орчим мод тарих аж. Өнгөрсөн жилээс 3-р ээлжийн 50 га талбайд ногоон байгууламж тохижолтын ажил эхэлсэн бөгөөд энэ жилийн мод тарилт Ус сувгийн удирдах газрын гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байгаа юм байнагэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрэлт гудамжаар зорчих нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгосон. Иймд 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар Хотын даргын захирамжаар шийдвэрлэсэн юм.

Тиймээс тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо. Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар болсон аж.



Categories
мэдээ цаг-үе

“Чингис хааны нууц түүх”

Зохиолч Сорогдогийн
Жаргалсайханы “Чингис
хааны нууц түүх” роман
одоогоос олон жилийн
өмнө хэвлэгдэн гарахдаа
уншигчдын анхаарлыг гойд
татаж байсан билээ. Энэ
ном нь Чингис хааныг хувь
хүнийх нь хувьд хувьчлан
амилуулж, тэрхүү хувь чанар
нь түүхэн үйл явдлын дунд
хэрхэн алдаж эндэж, унаж
босч байгааг уран сайхны
аргаар үзүүлсэн ном юм. Энэ
номд тайлагдашгүй оньсого
мэт гайхамшигт түүхийг
бүтээсэн Чингис хааны
амьдрал, тэмцлийг тун өөр,
хурц, бахархмаар, заримдаа
бүр зэвүүцэж, үзэн ядаж,
дур гутмаар ч гэмээр өөр
өнцгөөс харуулж чаджээ.
Ингэхдээ уншихад тун амттай
болгож Чингис хааныг магтан
дуулахдаа биш, хувь хүнийх
нь өөрийн давуу болон сул
талууд, дотоод шунал тачаал,
алдаа эндлийг нь нууж
хаах зүйлгүйгээр энгийнээр
гаргаж чадсан нь уншигч
миний хувьд сонирхолтой
санагдсан. Зөвхөн Чингис хааныг ч бус
Хасар, Жамуха, Бөртэ, Өэлүн эх гээд бүх
л дүрүүдийг “Монголын нууц товчоо”-нд
дүрслэгдээгүй оньсого мэт үлдсэн бүхнийг
нөхөн шаглаж, уран сайхны халилыг гамгүй
хэрэглэж уншигчдад түүхийн туйлын үнэн мэт
сэтгэгдэл төрүүлэхүйц бичжээ. Сэтгэл зүйн
өнцгөөр бичигдсэн энэхүү роман нь “Бөртэ”,
“Жамуха”, “Тэв тэнгэр”, “Өэлүн”, “Хасар”,
“Хулан”, “Зүчи”, “Боорчи”, “Тэмүжин” гэсэн
эрдэнийн есөн бүлэгтэй. “Монголын нууц
товчоо”-ны гол дүр гэгдсэн эдгээр хүмүүсийн
зан чанар, үйл хэрэг, үзэл бодол нь нэгдэн
нийлж байж Эзэн богд Чингис хаан урган
төлжсөнийг цогцлоон дүрсэлсэнд “Чингис
хааны нууц түүх” романы гол ололт юм гэж
романы өмнөтгөл үгийг бичсэн Утга зохиол
судлаач, доктор Ү.Хүрэлбаатар бичжээ.
Тус романд эр, эмийн ёсны харилцааны
талаар ичгүүр сонжуургүйгээр гэмээр дүрслэл
олонтаа гардаг. Тухайлбал, “Бөртэ хатныг дур
ханахдаа ухаан алддаг гэж оношлон Бөртийн
ийм тачаангуй ааш Тэмүжинд туйлын их
таалагдаг бөгөөд түүнийг хүссэн үедээ чих,
хүзүүг нь халуун амьсгалаараа сэрвэгнүүлэн “хоёулаа үхэж тоглох уу” гэж шивнэдэг болжээ.
Дур ханаад ухаан алдан унасан үзэсгэлэнт
залуу эхнэрээ ширтэн суух шиг аз жаргал
Тэмүжинд байсангүй” гэх мэтээр өгүүлсэн
нь бий. Тэмүжин нэг хатныхаа өвөрт нөгөөг
хүсэмжлэн бодох болж, Есүгэн хатанд саатах
байснаа Бөртэтэй хонох болсон, мөн гурван
хүн цэнгэн жаргаж буй зэргээр ор хөнжлийн
асуудлыг нь нүүр улайтал бичсэн нь романы
тухай шүүмжийн гол байны нэг болдог гэдгийг
нь бас дурдах нь зүйтэй болов уу. Уншигчдын
хүртээл болоод арав гаруй жилийг үдэж буй
ч өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй, үнэлгээ
өндөртэй хэвээр байгаа “Чингис хааны нууц
түүх” романаас уншигч та энэ үнэн болов уу гэх
асуултыг өөртөө тавин байж шимтэн уншихаар
дүрслэлийн хэтрүүлэг хийгээд хувь хүний
дотоод зан төлөв, бодролыг яг дэргэдээс нь
харж буй сэтгэгдэл төрөн байж нэг амьсгаагаар
л уншчих биз ээ. Дашрамд дурдахад 2008 онд
уг зохиолоор найруулагч, урлагийн гавьяат
зүтгэлтэн Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно
Чингис хаан” уран сайхны киног олны хүртээл
болгож байсныг нь дурдъя.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгөхөөр 43846 шалгуулагч бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дууссан юм. Энэ хугацаанд шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын 37950 нь энэ оны төгсөгчид байгаа бол 5896 нь өмнөх оны төгсөгчид байна.

Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын дийлэнх нь буюу 32235 буюу 73.5 хувь нь математикийн хичээлийг сонгожээ. Харин Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн аж. Дашрамд, Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн шалгалтын үеэр туршилтын ажлыг хийх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөөг сэргээн засварлажээ

Нийслэл хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн гурван хөшөөг өнгөрсөн онд хийсэн билээ. Сөүлийн гудамжинд байрлах уг баримлыг тавдугаар сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж сүйтгэсэн нь камерын бичлэгт үлдсэн.

Тэгвэл уг хөшөөг нийслэлээс дахин сэргээн засварласан аж. Харин хөшөөг эвдэлж, танхайрсан этгээдүүдийг илрүүлж, хохирлыг яаралтай барагдуулах арга хэмжээг авч ажиллахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий баримлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөс 20 сая төгрөг гаргаж бүтээсэн аж.

Categories
мэдээ нийгэм

27 байгууллагын төлөөлөл Зөрчлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт хууль сахиулагч байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналт, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагаа түүнд тулгамдаж буй асуудлаа, цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын газрууд болон Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудлаа тус тус танилцуулж, хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтөд санал, зөвлөмжөө өглөө. Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал хууль тогтоогч, хууль сахиулагчид хамт суугаад хуулиа сайжруулж, боловсронгуй болгох шаардлагуудыг бүх талаас нь хэлэлцэж байгаагаараа онцлог байгааг дурдаад аливаа хуулийн төслийг боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын судалгаа, дүгнэлтэд үндэслэх шаардлагатай байна гэлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд бол нийгмийн хэв журмыг хангах тулгуур хууль төдийгүй цагдаагийн албан хаагчдын гарын авлага юм. Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан Зөрчлийн хуулийн 200 гаруй зүйл, заалтыг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа хүндрэл бэрхшээлийг засаж, залруулахад өнөөдрийн хэлэлцүүлэг чухал алхам болж байна. Зөвхөн цагдаагийн байгууллагын зүгээс гэхэд гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах, жижиг хулгай, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, жагсаал цуглаан зохион байгуулах, иргэн, цагдаагийн харилцааны асуудал зэргийг хөндсөн 26 төрлийн нэмэлт, өөрчлөлтийн санал өгч байна гэв. Хэлэлцүүлэгт оролцогчид Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Тус яам уг зөвлөмжид үндэслэн эдгээр хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах юм гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ цаг-үе

Чөтгөр сэтгэлд л байдаг

Хүрээний лам хөвгүүдийн
тухай нэг домог гэмээр яриа
байдаг. Бусдыгаа айхавтар
шорддог нэг ламхай байж л
дээ. Нэгэн өдөр мань эр нэг
лам хүүг “Чи аймхай биш л юм
бол оршуулгын газарт очоод
хоноод ир” гэж хатгажээ.
Аймхай биш гэдгээ батлахын
тулд өнөөх нь “за” л гэж.
Хүрээнээс холгүй оршуулгын
газар руу хүн явж байгаа нь
андашгүй. Хүрээ хар шөнөөр
хөл үймээнгүй, ажин түжин
болдог учраас ганц хүн алхаж
явахад ноход боорлоод сүйд
болдог байжээ. За тэгээд
өнөө хүү нохой боорлуулаад
оршуулгын газрыг зүглэж дээ.
Өглөө нь үүр цайнгуут нус
нулимсандаа хутгалдсан юм л
ирж гэнэ. Чөтгөрийг харахаар
барах уу л болж. Өнөө
шорддог ламхай бусдынхаа
үйлийг яг ингэж үзжээ.
Эцэст нь оршуулгын газарт
хонож чөтгөрийг нүдээрээ
үзсэн хөвгүүд шордоочийг
“Чи ч гэсэн аймхай биш л
юм бол оршуулгын газарт
хоноод ир” гэж хатгажээ.
Шордооч бантсандаа нохой
шуугиулаад гараад өгч. Очоод
их л эвгүйцэнгүй сууж байснаа
гартаа гурван чулуу атгаад
“Хөөе чөтгөр чи байгаа бол
атган дахь чулууны тоог
хэлээдэх” гэж хашхирчээ.
Гэтэл чихэнд нь “Гурав” гэсэн
үг сонсогдоотхож. Шар үс нь
босоод жигтэйхэн байна гэнэ.
Гартаа дахиад арван чулуу
атгаад “Хөөе одоо таагаадах”
гэтэл мөн л дэргэд нь “Арван
чулуу байна” гэсэн дуу гарчээ.
Айсандаа хөлс нь чийхарч,
дуу нь сааралтсан ламхай
багцаагаараа баахан чулуу
атгаад “Тийм сүрхий юм бол
одоо тоог нь хэл л дээ чи” гэж
хашхирчээ. Харин энэ үед хэн
ч, юу ч дуугарсангүй. Энэ аман
ярианы учир нь тун энгийн.
Хүү эхний хоёр атгалтынхаа
чулууны тоог мэдэж байсан
учир “чөтгөрийн дуу”-г сонссон
байна. Харин сүүлийн удаа
атгасан чулууныхаа тоог
мэдэхгүй учраас хэн ч, юу ч
яриагүй хэрэг л дээ. Бурхан,
чөтгөрийн аль аль нь хүний
сэтгэлд л оршдог гэдэг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Хэрлэнгийн эрэг дээр ноосны үйлдвэр барьсан хятад иргэний барилгыг нураана

Монгол Улсын зүүн хязгаар болох Дорнод аймагт хятадууд гаарч эхэллээ гэсэн мэдээлэл гарсаар байгаа. Учир нь хэдхэн хоногийн өмнө монгол хүнийг “Миний газар нутаг дээгүүр явлаа” хэмээн загнаж буй хятад иргэн Мио Фуюан гэгч эрийн эрээ цээргүй авирласан бичлэг олон нийтийн сүлжээнд хүчээ авсан.
Тэрбээр Дорнод аймагт олон жил амьдарч байгаа бөгөөд монгол эхнэртэй аж. Ноосны үйлдвэр барих газрын зөвшөөрөлтэй байсан бөгөөд түүнийг нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамж гаргаж зөвшөөрлийг нь цуцалсан. Гадаадын иргэнд газар урт хугацаагаар газар эзэмшүүлэх эрх зүйн орчин байхгүй учраас эхнэрийнхээ нэрээр газар авсан байжээ.
Үйлдвэр барихаар барьсан барилгыг нь нурааж, газрыг нь албадан чөлөөлөх болсныг ч дуулгасан юм.
Ноосны үйлдвэрийн барилга барьж, түүгээр ч зогсохгүй химийн хорт бодис ашиглан Хэрлэн голын эрэг дээр ноос угааж болзошгүй байсан энэ үйлдлийг таслан зогсоож, эзэмшлийн газрын зөвшөөрлийг нь цуцлах болсонд орон нутгийн иргэд дэмжиж байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг

Элдэв өвчний шалтгаан
гэдсэнд хуримтлагдсан
өтгөнөөс болдог гэж эмч
нар сануулдаг нь цаанаа
учиртай. Энгийнээр бодоход
ч яахын аргагүй үнэн л дээ.
Идсэнийхээ хэрээр өтгөнөө
гадагшлуулж чадахгүй нэгээс
дээш өдрөөр өтгөн хаталттай
явдаг бол таны биед асуудал
үүсч байгаа гэсэн үг. Бүдүүн
гэдсэнд хуримтлагдсан
өтгөний хор биед нэвчиж
олон өвчний шалтгаан болдог
аж. Youtube-ээс хайгаад
үзвэл “Бүдүүн гэдсэнд үхэл
нуугддаг” гэсэн нэвтрүүлэг
хүртэл бий. Зүй нь хүн өдөрт
идсэнийхээ хэрээр өтгөнөө
гадагшлуулах ёстой гэж эмч
Бүдүүн гэдсэнд үхэл
нуугддаг
нар онцолдог. Монголчуудын
хооллолтод нэг гэм байдаг.
Мах, гурил, төмс гэх мэт
уураг цардуул нүүрс ус
голдуу хооллодог. Харин
ислэгийг тэгтлээ тоодоггүй.
Ислэг гэдэг бол хүнсний
ногоо, алим жимс, овьёос,
үр тарианд байдаг зүйл.
Ислэгийг хооллохынхоо
өмнө, хоолныхоо үеэр
хэрэглэж заншвал өт гөн
гадагшлах уг нь асуудал
биш. Ислэгийн гол үйлчилгээ
нь бүдүүн гэдсийг цэвэрлэх
юм. Тэгэхээр хоолондоо
ислэг хэрэглэж заншвал
өчнөөн өвчнөөс сэргийлж
чадна гэсэн үг.

Ислэг нь өтгөн ялгаралтыг
нэмэгдүүлснээр ходоод
гэдэсний замаас хортой
бүтээгдэхүүнийг богино
хугацаанд гадагшлуулж
цэвэршүүлдэг. Үүнээс гадна
гэдэсний ханан дахь цусны
судаснаас шингэнийг татан
авч өтгөнийг шингэрүүлж
хатахаас сэргийлдэг. Мөн
үндсэн шимт бодисууд,
ялангуяа өөх тосны
шимэ гдэлтийг бууруулах
замаар цусан дахь өөх тосны
түвшинг багасгаж улмаар
зүрх судасны өвчин, тархины
цус харвалтаас, цаашилбал
зарим хорт хавдраас
сэргийлэхэд тустай.

Д.Цэрэндолгор