Categories
энтертаймент-ертөнц

Болгар улсад ардын урлагаа сурталчилж байна

Манай урлагийнхан ардын урлагаа Болгар улсын Софи хотод сурталчилж явна.
Тус хотод болж байгаа “Аsian-2018” фестивальд ардын дууч Д.Бурмаа тэргүүтэй уран бүтээлчид оролцож байна.

Энэ үеэр Монголын асарт Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радев зочилжээ. Ноён ерөнхийлөгч “Монголчууд та нар маш хүчирхэг жавхаатай ард түмэн” хэмээн хэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн удирдлагуудтай уулзлаа

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог юм. Гэсэн ч удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд очжээ. Энэ асуудлаар музейн удирдлагууд болон иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргасан юм.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Богд хааны ордон музейн газрын маргаантай байгаа хэсэгт очиж, музейн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа:

“Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон. Ногоон ордонг энэ хэмжээгээр нь л хамгаалах ёстой байдаг. Харин хамгаалах чиг үүрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага буюу соёл урлаг хариуцсан агентлаг байдаг. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газар мөн хамгаалах ёстой. Бид энэ дагуу нь яам, агентлагуудад хандсан ч одоогоор ямар нэг хариу ирээгүй байгаа.

Богдын ордон музейн газарт хамгаалалтын бүс тогтоосноос хойш дээрх шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Ингэснээр түүх, соёлын дурсгалт зүйлд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүд гарч байна. Сүүлийн үед гэхэд автозамын өргөтөл хийх гэж байгаа гээд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсээс авч, автозам барих удаа дараагийн сануулга манайд ирсэн. Уг нь энэ орчинд газар олголт хийх ёсгүй. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа. Тиймээс хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, хамгаалалтыг цаашид үргэлжлүүлэхэд эрх зүйн орчинг нь сайжруулах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлийн эрхзүйн орчинг ч гэсэн сайжруулах хүсэлттэй байгаа” талаар ярив.

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3. “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.

Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Богд хааны ордон музейн газартай холбоотой асуудлаар өөрөөс чинь болон иргэдээс маш их өргөдөл, гомдол ирсэн. Би тэдгээртэй танилцаж, өнгөрсөн баасан гарагт /2018 оны тавдугаар сарын 11/-нд хотын захиргаанд энэ асуудлаар хандсан. Маргааш газрын маргаантай холбоотой асуудлаар хариу ирэх байх” гээд түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, хөгжүүлэх тал дээр тууштай ажиллана гэдгээ хэллээ.

Categories
гадаад мэдээ

Парист хутгатай этгээд халдлага үйлдэн хүний аминд хүрчээ

Парисын Опера дүүрэгт өчигдөр буюу орон нутгийн цагаар 21.00 цагт хутгаар зэвсэглэсэн этгээд гудамжинд явж байсан хүмүүс рүү халдсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Хутгаар зэвсэглэсэн этгээдийн гарт нэг хүн амиа алдаж, долоон хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Цагдаа нар халдлага үйлдэгч этгээдийг газар дээр нь буудан хөнөөсөн байна. Уг халдлага болсон газрын ойролцоох баарны зөөгч хутгаар зэвсэглэсэн этгээд буудуулан унахдаа “Аллах Акбар” хэмээн хэлсэн талаар дурджээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон халдлагад өртөн амиа алдсан залуугийн хойноос эмгэнэн гашуудаж, террорист үйлдлийг зогсоосон цагдаагийн албан хаагчид талархлаа илэрхийлжээ.

Хэргийн дараа Исламын улс бүлэглэлийн мэдээллийн суваг халдлага үйлдэгчийг өөрийн цэрэг байсан гээд Ирак, Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа АНУ тэргүүтэй орнуудын эсрэг хийж буй тэмцлийнх нь нэг хэсэг байсныг мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд гарсан олон удаагийн террорист халдлагын улмаас Франц улс байнгын онц байдалд байгаа билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

“Хүүхдэд зориулав-2018”
үзэсгэлэн худалдаа 2018 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт
Сүхбаатарын талбайд болно.

Тус үзэсгэлэн худалдаанд
оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд tsetsegbadam@mofa.gov.mn цахим хаягаар бүртгэж байна. Бүртгэлийн маягтыг энд дарж татаж авна уу.

Categories
мэдээ соёл-урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг бүжнэ

Хүн бүрийн сэтгэлд нууцлаг, эрхэмсэг сэтгэлийг төрүүлж, хайр сэтгэлийн хүчээр хар шидийг ч буцааж чадах гоо үзэсгэлэнт хунгуудын домог болох Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетыг өнөөдөр 17.00 цагт Дуурь,бүжгийн эрдмийн театрын тайзнаа бүжнэ. “Хунт нуур” балет нь дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож, үзэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй.

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичиж байжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг.

“Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын хуваарь

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг батлав.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

5 дугаар сарын 14-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

5 дугаар сарын 14-ний Даваа гарагт:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

5 дугаар сарын 15-ны Мягмар гарагт:

  • “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт, гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

5 дугаар сарын 16-ны Лхагва гарагт:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцана;
  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.

5 дугаар сарын 18-ны Баасан гарагт:

  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Баянзүрх дүүргийн “Донбоско” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 13.00 цагаас ажиллана;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 17.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

5 дугаар сарын 15-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5 дугаар сарын 16-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлтийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

5 дугаар сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хаан банк хамтран сэтгүүлчдийн дунд “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хариуцлагатай жижүүрүүд ажиллаж эхэллээ

Урин дулаан цаг ирж хүн бүр амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ амарч зугаалж өнгөрүүлэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Гэрэлт гудамжийг зорьдог болсон билээ.
Тэгвэл нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газрын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эрхэлдэг хүн олширсон. Тэд орчноо бохирдуулах, ил задгай хогоо хаях, ногоон байгууламжийг гэмтээх зэрэг зөрчил түгээмэл гаргадаг байна.
Үүнтэй холбогдуулан тус байгууллагын даргын тушаалаар өдөр бүр 13 цагаас 23 цаг хүртэл 7-8 хүний бүрэлдэхүүнтэй, хариуцлагатай жижүүр ажиллуулж эхэлжээ. Тэд хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг мөн ногоон байгууламжийг тогтмол хянах бөгөөд БЗД-ийн цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтарч ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Барилгын ханган нийлүүлэгчдийн II чуулган болно

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн хоёрдугаар чуулганыг 2018 оны 5-р сарын 16-ны өдөр МҮХАҮТ-д зохигдох гэж байна. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэх, гадны хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа энэ үед Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэрхэн чиглүүлж явуулах, баримтлах бодлого, чиг баримжаа, арга замыг танилцуулахаар төрийн байгууллагууд болон Монголын урдаа барих эдийн засагч, менежерүүд илтгэл тавьж, зөвлөгөө өгөх юм. Тодруулбал, төрийн байгууллагууд болон салбарын аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, “Барилга.МН” болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.

Чуулганд Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, Төрийн худалдан авах ажиллагаанд болон Нийслэл дэх бүтээн байгуулалтад ханган нийлүүлэгчдийн оролцоо, Монгол улсын эдийн засгийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо, Ханган нийлүүлэлтийн төслийн менежмент, Борлуулалтаа нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, зохион байгуулагдана.

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагын удирдах ажилтан таныг “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-д оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хураамж: 40.000 ₮

(МҮХАҮТ, МБҮА, МБМҮХ, Barilga.mn гишүүн байгууллагууд 20.000₮)

Холбоо барих: 9999-5681

Энд дарж бүртгүүлнэ үү. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdg78akjH…

Categories
мэдээ нийгэм

15 сая төл бойжиж байна

Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна.