Categories
мэдээ нийгэм

Хийжүүлсэн ундаанаас татгалзах зургаан шалтгаан

«Кока-Кола» нь 90%
хийжүүлсэн уснаас тогтох ба мөн шингэрүүлсэн сахар, фосфорын хүчил ба кофеиноос
бүрдэнэ. Харин нэг орчим хувийг нь “мерхандиз-7” хэмээх нууцлаг бодис
эзэлдэг гэж үздэг. Түүнд агуулагдаж буй бодисууд тодорхой хэмжээгээр
эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг.

1.Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд орсноор түүнийг үрэвсүүлдэг ба ходоодны сөргөө өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Мөн нүүрсхүчлийн хий нь цөсний хүүдий болон элгэнд муугаар нөлөөлнө. Өлөн үедээ хэзээ ч бүү уу!

2.Хүйтэн чихэр ихтэй ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүд илүүтэйгээр гэмтээхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. 200 г хийжүүлсэн ундаанд 5 цайны халбага сахар агуулагддаг. Сахарын илүүдэл нь биеийн жинг нэмэгдүүлж, харшил болон арьсны өвчлөлд (батга г.м)хүргэдэг. Зарим эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн хүмүүс “сахар”-г «амтлаг үхэл, цагаан үхэл»гэж нэрлэх тохиолдол байдаг.

3.Ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээхээс гадна ходоодонд, ялангуяа ходоодны хүчил их үед сөргөөр нөлөөлдөг.Хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхэд яснаас кальцийг гадагшлуулдаг.Хүний бие махбодь кальцийн тусламжтайгаар хүчлийг саармагжуулдаг тул ясны бүтцэнд кальци дутагдаж эхлэх ба улмаар ялангуяа хүүхдүүдэд ясны хугарал илүү тохиолдохоос гадна дархлаа буурах,ясны бусад төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

4.«Кока-Кола», «Пепси-Кола»болон бусад хийжүүлсэн ундаануудад агуулагдах кофеиннь нойргүйдлийг үүсгэдэг. Турайлбал, хүүхэд 2 стакан ундаа уухад л нойронд нь нөлөөлж,нойргүдэл үүснэ. Мөн яснаас эрдэс бодисуудыг их хэмжээгээр ялгаруулснаар яс сийрэгжих өвчөнд хүргэж улмаар яс хугарамтгай болдог. Хамгийн аюултай нь кофеинд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул дахин дахин хэрэглэх донтой болгодог байна.

5.«Хийжүүлсэн ундаа » нь амны цангааг тайлахгүйгээр үл барам түүнд синтетик сахар орлуулагч ихээр агуулагддаг тул улам цангуулж, ихээр уух хүслийг бий болгодог байна. Түүнийг их хэмжээгээр хэрэглэснээр мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх өндөр магадлалтай.

6.Бензоат натрия гэх консервант өөх тос, нүүрс усыг задалдаг ферментийг задалснаар өөх тос, нүүрс усаа задалж чадахүйд хүрч улмаар өөх тос, нүүрс биед хуримтлагдаж биеийн жин нэмэгдэж, таргална.

Иймд эдгээр хийжүүлсэн ундаануудыг аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү,цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, жимсний цэвэр шүүсийг гэртээ бэлтгэж хэрэглэдэг дадалтай болох нь таны эрүүл мэндэд нэн тустай.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООЛ СУДЛАЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захын өргөтгөлийнхөн И-баримтыг хэрэгжүүлж эхэллээ

НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр байгуулллага, аж ахуйн нэгжүүд цахим төлбөрийн системд шилжин иргэдэд НӨАТ-ын И-баримт өгч үйлчилж байгаа. Тэгвэл “Нарантуул” захын өргөтгөлийн хэсгийн худалдаа эрхчлэгчид цахим төлбөрийн системийг бүрэн нэвтрүүлээд байгаа гэнэ. Учир нь өргөтгөлөөс орон нутгийн иргэд бараа материалаа бөөнөөр нь татдаг. Тийм учраас “Нарантуул” зах дээр НӨАТУС-ны хэрэгжилтийг хангах ажлыг тус дүүргийн татварын хэлтсийнхэн эхлүүлжээ.

Харин өнгөрсөн долоо хоногт манай НӨАТУС-ны ажлын хэсэг “Баялаг-Ундраа” төвийн бизнес эрхлэгчдэд хуулийн талаар сурталчилж, бүх худалдаачдыг цахим төлбөрийн системд холбох арга хэмжээг авч байгаа гэнэ. Одоо “Нарантуул” захын задгай хэсэг буюу жижиглэнгээр худалдаа эрхэлдэг хүмүүсийг хамруулах ажил л үлдээд байгааг албаныхан дуулгалаа.

Categories
мэдээ нийгэм

655 мотоциклыг улсын бүртгэлд хамруулжээ

Замын цагдаагийн албанаас Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Мотоциклын бүртгэл нэгдсэн арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулан ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлгүй буюу улсын дугааргүй ашиглагдаж буй мотоциклыг бүртгэлжүүлэх, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс хойш нийт 655 мотоциклыг улсын бүртгэлд хамруулж, 142 авто сургуультай хамтран 1192 иргэнийг сургалтанд хамруулж одоогийн байдлаар 367 иргэнийг А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй болгосон байна. Иргэд, жолооч нартаа өөрийн эзэмшлийн Мотоциклоо улсын бүртгэлд хамруулж эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодохгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны хоёр дах дугаар өнөөдөр гарна

Дэлхийн болон монголын оддыг дуурайн өрсөлддөг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг шинэ улирлаараа өнгөрсөн ням гаригт үзэгчидтэй уулзсан билээ. Амралтын өдөр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал нээлтээ өнгөрөгч амралтын өдөр хийсэн.

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож байгаа.

“Яг түүн шиг-3” шоуны анхны дугаарын ялагчаар ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм. Тэрээр анхны дугаарт алдарт дуучин Beyonce-ыг үзэгчидтэй уулзуулан тайзыг эзэгнэн эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээсэн юм. Б.Нацагдорж гурван сая төгрөгийн эзэн болсон билээ.

Харин өнөөдөр 20.00 цагт “Боловсрол” телевизээр “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар гарна.

“Яг түүн шиг” шоутай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ОХУ-ын “FX Pro.Lab” компанийн мэргэжлийн нүүр хувиргагчид үзэгч та бүхнийг ням гараг бүрийн 20:00 цагаас дэлхийн одуудтай уулзуулж байгааг мартах учиргүй. Энэхүү нүүр хувиргалтын баг нь ОХУ-д зохиогдсон “Один в Один” буюу “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн нийт 4 улирал, Украины “Яг түүн шиг” буюу “Як двi краплi” шоу нэвтрүүлэгт ажилласан арвин туршлагатай баг юм. Мөн телевизийн шоу нэвтрүүлгүүдээс гадна олон кинонууд дээр ажиллаж байсан. Жишээлбэл “Защитники”, “Анжелика”, “Мужчина с гарантией”, “Дублёр” гэх мэт олон шилдэг кинонуудын нүүр хувиргалтыг хийж байсан супер хамтрагчид билээ.

Categories
мэдээ нийгэм

Марафон гүйлтэд оролцогчдод өгөх зөвлөмжүүд

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах юм.

Сонирхогчийн төрөлд 5000 м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500 м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамран оролцоно. Харин марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд 10000 м , 21095 м /хагас/ , 42195 м /бүтэн/ зайн уралдаан болох бөгөөд 18-аас дээш насныхан оролцох боломжтой юм.

Үүнтэй холбогдуулан хагас, бүтэн марафон гүйлтэд оролцогчдод зөвлөмжийг хүргэж байна.

1.Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.
2.Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.
3.Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух.
4.Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.
5.Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух.
7.Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
8.Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.
9.Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.

10.Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уухыг зөвлөж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын шилдгүүд өнөөдөр тодорно.

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам энэ сарын 13-нд буюу өнөөдөр болно.

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгууллагдаж байгаа.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид өрсөлдлөө.

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын зочин шүүгчээр Оросын Холбооны Улсын Гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын ОУТИ-ийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлбийн түр гүүр энэ сарын 30-нд ашиглалтад орно

Сэлбэ гол дээгүүрх 7 метрийн өргөн, 45 урт метр “Түр төмөр гүүр”-ийн барилгын ажил үргэлжилж байна. Түр гүүрийн ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд гүүрийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөжээ.

Замын цагдаагийн газрын гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжны хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Сэлбийн гол дээгүүрх түр зам ашиглалтад орсноор үед Энхтайваны өргөн чөлөө, Авто замчдын гудамжны хөдөлгөөний ачааллыг багасгах юм.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцсоныхоо дараа аймгийн Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав. Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд энэ он гарсаар хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв.

Мэдээллээс үзвэл аймгийн хэмжээнд 2362,1 мянган толгой мал төллөхөөс 1530,7 мянга нь төллөсөн. Төл малын бойжилт 98,5 хувьтай, хорогдол 0,5 хувьтай байна. Хөвсгөл аймаг шүлхий өвчнөөр тайван, эрүүл бүс гэсэн статусаа хамгаалж байгаа цөөхөн аймгийн нэг юм.

Он гарсаар долоон суманд 16 удаа ой, хээрийн түймэр гарч давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 156 албан хаагч, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн төлөөлөл болох 709 хүн ажилласан байна. Одоогоор хуурайшилтын нэн аюултай зэрэглэлд байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан, Онцгой байдлын албаны салбар нэгжийг өргөтгөсөн, Гал түймэр унтраах, аврах ангиуд байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Ингэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад түймрийн тоо хэмжээ, учрах хохирол багассан байна. Мөн хэд хоногийн өмнө үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд цас орж түймэр гарах эрсдлийг бууруулан, хаваржилт, тариалалтад өгөөжөө өгчээ.

Аймгийн удирдлагууд цаашид хорио цээрийн тусгаарлах байгууламж, автозамын хяналтын иж бүрэн пост байгуулах, малын эмч нарын үйлчилгээний хөлсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт тавилааШүлхий өвчний вакцинжуулалтын үеэр нэг үхэр тарихад 200, нэг бог тарихад 150 төгрөг байгаа нь бодит зардлаас доогуур байгаа юм. Тарилга хийх нэг зүү 500-750 төгрөг, нэг удаагийн тариур 300-500 төгрөг байгаа нь ажлыг чанартай, стандартын шаардлагад нийцүүлж хийх боломжгүй байдаг байна. Мөн малчны хотонд очиход шатахууны зардал олгодоггүй нь хүндрэл учруулж байгаа талаар малын эмч нар гомдол, санал гаргадаг байна.

Үүний зэрэгцээ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг ариутгал, халдваргүйтгэлийн автомашинтай болгох, Мөрөн сумын малчны хороололд хүн, малын гүний худаг гаргах, “Хөвсгөл Азза” компанийг онцгой байдлын үед болон урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ковшоор хангах, Мөрөн-Хилэнтийн гүүр хоорондын 5.6 км газар авто зам барих, цаг агаарт зориудаар нөлөөлөх зорилгоор пуужин нэмж авах, үүлний радарын сүлжээ байгуулах хөрөнгө гаргах зэрэг хүсэлт тавилаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин эдгээр санал, хүсэлтийг анхааралдаа авч, шийдвэрлэнэ гэлээ. Хэдийгээр Хөвсгөл аймагт шүлхий өвчин гараагүй ч хил залгаа аймгуудын сумдад өвчлөл байгаа учир хяналтаа чангатгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалтыг чанартай хийхийг үүрэг болгов.

Шүлхийтэй нутгаас отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах, малчид шүлхийгээр өвчилсөн мал авчирснаас Улаанбаатар хотод хүртэл шүлхий гарсныг сануулж, малчдад хариуцлага тооцох цаг болсныг ч анхаарууллаа. Учир нь 2017 оноос хойш 13 аймаг, 44 сум, нийслэлийн дүүрэгт гарсан шүлхй өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориуд устгаж, нөхөн олговорт төсвөөс 10 орчим тэрбум төгрөг гаргахаар байгаа юм.

Зээрийн нүүдлийг анхааралтай ажиглаж, өвчний халдвар тээж байгаа эсэхийг нь шинжилж байх, хойд хөршид гарсан гахайн мялзан өвчин хил дамжин орж ирэх, ой, хээрийн түймэр, иргэд үер, усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгов.

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын үеэр Хөвсгөл аймгийн удирдлагуудаас тавьж байсан хүсэлтийг Засгийн газар, Улсын онцгой комисс шийдвэрлэсэн байна. Тухайлбал улсын нөөцөөс өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгож, малын эм, био бэлдмэл нийлүүлжээ. Мөн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах сум дундын нөөцийн фондын ажилчдын орон тоо, цалингийн сан батлуулах талаар Засгийн газар тогтоолын төсөл боловсруулаад байна.

Цагаан-Уул суманд Гал унтраах, аврах анги байгуулах, Цагаан-Үүр сумын Эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн сайдын багцаас хоёр ширхэг УАЗ фургон автомашин олгосон бол, аймагт шуурхай ажиллагааны үед буюу цас цэвэрлэх техник нийлүүлэхээр салбарын яам сонгон шалгаруулалт зарлажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Зохиолч Ч.Лодойдамба, АЖ Ч.Долгорсүрэн нарын хөшөөг босголоо

ХХ зууны шилдэг роман Тунгалаг Тамир романы зохиогч, төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба, түүний гэргий Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Уг хөшөөг ӨМӨЗО-ны иргэн, ‘Ээжийн Хүү’ сангийн тэргүүн н.Насангийн санаачлагаар, 530 орчим хүнээс хандив цуглуулж босгожээ.

Сайхан хайр гэж байдаг юм шүү… Олдвол битгий алдаарай. Ч.Лодойдамба

Categories
мэдээ нийгэм

“Бид өөрчлөгчид” арга хэмжээ болно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 16.00 цагт “Бид өөрчлөгчид” сэдэвт нийтийн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээ нь НҮБ-аас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конценцд Монгол Улс нэгдэн орсон өдрийг тохиолдуулан зохиогдож байгаа юм.

Арга хэмжээг Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, МУБИС, Финляндын Флом байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм. “Бид өөрчлөгчид” арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх аж.