Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт Хог хаягдлыг дахин боловсруулж, Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулна гэж заасан. Морингийн давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Юрген Ригтеринк, МУ-ын Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон Нийслэлийн Заса гдаргын орлогч П.Баярхүү нар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн гэрээ болон төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаа нь Йорданы Хашемын Хаант улсын нийслэл Амман хотноо болж өнгөрлөө.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза 14” наадмын гранпри шагналыг “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг хүртэв

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам 14 дэх удаагаа Улаанбаатар хотноо энэ сарын 07-13-нд болж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн наадам уламжлал ёсоор УДЭТ-ын гадна талбайд улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн юм. “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн”, “Хөгжимт жүжир”, “Хүүхдийн жүжиг”, “Нэг хүний жүжиг”ийн төрлөөр Монгол, ОХУ, Косова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлч өрсөлдөв.

Наадмын шилдгийн шилдэг буюу Гранпри шагналыг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртлээ.

“Гэгээн муза 14” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг тайзны зураач О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Г.Мягмарнаран “Адууны түүх” жүжгийн Холстмерийн дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг найруулагч Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжгээр
Шилдэг тайзны зураач С.Ариунболд, В.Сэргэлэн “Алтан хундага” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Ч.Лхагвадорж “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Ш.Ургаа “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Сандуйжав “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр В.Алтангоо “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг жүжгийн найруулагч Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг тайзны зураач Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Б.Золжаргал “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр Т.Халиунсор “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Э.Батболд “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД

Шилдэг зохиолч Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг найруулагч Л.Энхбаяр “Цагаан толбо” жүжгээр
Шилдэг эмэгтэй жүжигчин Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
Шилдэг эрэгтэй жүжигчин Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр тус тус шалгарлаа.

Гэгээн муза академийн “Хүндэт муза” шагналыг МУГЖ Н.Мягмар, УГЗ Д.Цэрэнсамбуу, Урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн нар хүртэв. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн гэрээ, санхүүжилтэд аудит хийнэ

Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хийх аудит хийхээр болжээ. Ингэхдээ

  • “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”
  • “Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудит хийх юм байна.

Энэ талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Олон улсын стандартад “Аудитын дээд байгууллагууд хараат бус байдлаа бууруулахгүйгээр олон нийтийн хүсэн хүлээлт буюу, таамаглалыг мэдэж авч, түүнд цагаа олсон, тохиромжтой хариултыг өгч байх хэрэгтэй” гэж заасны дагуу мэргэжлийн зөвлөх, шинжээч, инженер, техникийн багуудтай хамтран бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан тус аудитуудыг хууль, эрх зүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг гол зарчим болгон ажиллахаа” илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15 хүртэл Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тэрбээр өнөөдөр Дархан-Уул аймагт, маргааш Сэлэнгэ аймагт ажиллахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр “Дархан Элит”, “Элит үр”, “Арвайн хур”, “Алтан тариа” зэрэг компанийн тариалангийн талбайтай танилцана. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн барилга байгууламжтай танилцах аж.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар, Ц.Мөнхбаатар нар мөнгөн медалийн төлөө тулалдана

Казахстаны Алматы хотод Армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит боксын олон улсын тэмцээн болж байна. 22 дахь удаагийн тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, Кыргызстан, Узбекистан, Тажикистаны нийт 128 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Энэ тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор А.Нурлан, Ц.Мөнхбаатар, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар өрсөлдөхөд Э.Цэндбаатар, Ц.Мөнхбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдах бол А.Нурлан, Б.Сүххуяг нар медалийн даваанд ялагджээ.

Э.Цэндбаатар, Ц.Мөнхбаатар нар мөнгөн медалийн төлөө тулалдана

Categories
мэдээ нийгэм

“Алдар”-ын бөхчүүд Армийн дэлхийн аваргад мордлоо

Чөлөөт бөхийн Армийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москвад болно. 33 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд оролцохоор өчигдөр эх орноосоо мордов. Багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Э.Цэвэгмид, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно. Харин цэргийн дэлхийн аваргууд болох гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Орхон, ОУХМ О.Үйтүмэн нарын шилдгүүд өнжжээ. Монголын багийн ахлагчаар хошууч Б.Мөнхтуул, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар, шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Г.Амархүү нар явсан юм. Монголын армийн бөхчүүд өнгөрсөн жил Литвын Клайпеда хотод болсон ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.

"Алдар"-ын бөхчүүд Армийн дэлхийн аваргад мордлоо

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза” наадмын шилдгүүд тодорлоо

“Гэгээн Муза” олон улсын театрын 14 дүгээр их наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо.

Хоёр жил тутамд нэг удаа болдог “Гэгээн муза” 14 дэх удаагийн наадмын урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 26 бүтээл үлдсэн байна.

Энэ жилийн “Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажиллажээ.

Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлжээ.

Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч

  • Найруулагч Н.Наранбаатар “Өндөр гэгээн” жүжиг

Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • В.Боролдой “Манлайбаатар” жүжиг

Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр

  • Ш.Ургаа шилдгээр шалгарлаа.

Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • “Өндөр гэгээн” жүжгээр Завхан аймгийн жүжигчин Ч.Лхагвадорж

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр жүжигчин Б.Сандуйжав

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр жүжигчин В.Алтангоо

Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач

  • “Алтан хундага” жүжгээр С.Ариунболд, В.Сэргэлэн

Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч

  • “Ярьдаг мод” жүжгээр Б.Мөнх-Амьдрал

Шилдэг жүжгийн найруулагч

  • Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • Хуан Круз “Мандрагора” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Агеда Андреа “Мандрагора” жүжгээр жүжигчин Т.Халиунсор

Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг тайзны зураач

  • Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Золзаяа “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Э.Батболд “Ярьдаг мод” жүжгээр

Шилдэг найруулагч

  • “Монгол ардын суут” бүтээлээр найруулагч Б.Баатар

Шилдэг эмэгтэй гол дүр

  • “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр Д.Оюунзул
  • Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч
  • “Монгол ардын суут” жүжгээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од
  • Шилдэг эрэгтэй туслах дүр
  • Б.Шинэбаяр “Адууны түүх” жүжгийн Жанжаагийн дүрээр
  • Шилдэг тайзны зураач
  • О.Баярмагнай “Адууны түүх” жүжгээр
  • Шилдэг эмэгтэй туслах дүр
  • Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
  • Шүүгчдийн нэрэмжит шагналыг Украины жүжигчин Анна ЯремчукУДЭТ-ын жүжигчин Г.НомуунУДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа
  • Шилдэг эрэгтэй жүжигчин
  • Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Шилдэг эмэгтэй жүжигчин
  • Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
  • Шилдэг зохиолч
  • Я.Баяраа “Цагаан толбо” жүжгээр
Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд 2160 мод, бут, сөөг тарилаа

‘’Мод тарих үндэсний өдөр’’-т дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын харъяа хэлтэс, албад сургууль, цэцэрлэг, хороод болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачлагатай оролцсон юм.

Тухайлбал дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад хамтран ‘’Баянзүрх хайрхан’’-ы энгэрт 160 ширхэг хар мод, гацуур модыг тарилаа. Харин дүүргийн 28 хорооны ажилчид ‘’Дарь-Эх’’ цогцолборт нийт 300 улиас, хайс мод тарив. Харин дүүргийн Прокурорын газрын албан хаагчид байгууллагынхаа өмнөх талбайд 70 гаруй бутны суулгац тарьж, мод зүлэг хамгаалах хайс хийсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 34 аж ахуй нэгж байгууллага 1600 орчим мод, бут сөөг тарьжээ. ‘’Мод тарих үндэсний өдөр’’-т дүүргийн хэмжээнд нийт 831 иргэн, 42 аж ахуйн нэгж байгууллага оролцож 2160 гаруй мод, бут, сөөг тарилаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгууллагууд болон ахмадуудын дунд “UB CUP” тэмцээнийг анх удаагаа зохиохиоор шийдвэрлэсэн билээ. Ажлын хүрээнд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хөлбөмбөгийн ногоон талбайд “UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, ННБТС хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, “Их Талын Дуулиан” ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлж, өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт гардуулан өгсөн байна.

Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тамирчид, төлөөлөгчдийг төлөөлөн ДАШТ үзэх АЗТАН-г М.Отгонбаяр дарга тодруулахад “MCS Coca Cola” багийн хаалгач Очирпүрэв азтанаар тодрон, ОХУ-ын Санкт Петрбург хотноо 2018 оны 06 сарын 19-ний өдөр болох ОХУ-Египетийн тоглолтыг үзэх азтан боллоо.

Тэмцээний нөхөрсөг тоглолт 40-50 насны хөлбөмбөгийн спортын мастер, хүндэт зочдоос бүрдсэн “Аз жаргалтай Улаанбаатар” баг “Дуулиан-2020” тэмцээний 15 настнуудын шилдгүүдээс бүрдсэн “Дуулиан-2020” багтай тоглон, 0:3 харьцаатайгаар “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчид бут ниргэлээ.

Тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Эрчим клуб”-ын хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилнэ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Халдлагын улмаас нэг хүн нас баржээ

Францын нийслэл Парис хотноо энэ амралтын өдөр хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Энэхүү халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна.

Гэмт этгээд иргэдийг гэмтээснийхээ дараа “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд өгүүлжээ.

Парисын цагдаагийнхан шуурхай ажилласаны үр дүнд гэмт этгээдийг толгой тус газар нь буудаж, аюулгүй болгосон байна.

Халдлага үйлдсэн этгээд 1997 оны зургаадугаар сард ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсад мэндэлсэн Хассан Азимов гэгч болохыг тогтоожээ.

Тэрээр 2010 онд Францын иргэншил авч Страсбург хотноо амьдарч байсан гэнэ. “Түүнийг алан хядах Исламын улс бүлэглэлийн цэрэг” хэмээн Дотоод хэргийн яам мэдэгджээ.