Categories
мэдээ нийгэм

“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөг болно

Дэлхийн төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой байдаг байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан, Новартис сангийн хамтарсан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн санаачилгаар “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг угтан “130/80-Цусны даралтаа хянаж сурцгаая!” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношилгоо үзүүлдэг эмнэлэгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хүргэх юм байна.

Өдөрлөг энэ сарын 17-ны пүрэв гаригт Сүхбаатарын талбайд болох аж.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн үндэсний намын шинэчилсэн дүрмийг Дээд шүүх бүртгэв

Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Дээд шүүхээс Хөдөлмөрийн Үндэсний намын 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус Их хурлаар баталсан намын шинэчилсэн дүрэм нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзжээ. Улмаар тус намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Маргад-Эрдэнэ: “Петрочайна дачин тамсаг” ХХК үндэсний компаниудад ажил олговол зүүн хязгаарт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

“Петрочайна дачин тамсаг” ХХК Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үндэсний компаниудтай хамтарч ажиллах ёстой. Гэтэл тэд дотоодын компаниудын оролцоог янз бүрийн аргаар хааж байдаг. Өөрөөр хэлбэл Монголд үйл ажиллагаа явуулж буй мөртлөө Хятадын компаниудад давуу эрх олгон гүйцэтгэх ажлаа хийлгэж буйд үндэсний компаниуд төдийгүй иргэд ч бухимдаж байна. Компаниуд бодит байдал хэрхэн ажилладаг талаар “Гео петро инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Маргад-Эрдэнээс тодрууллаа.


-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаараа ярихгүй юу. Дорнодод үйл ажиллагаа явуулж чадаж байна уу?

-Манай компани газрын тосны үйл ажиллагаанд өрмийн зүүмп байгуулах нөхөн сэргээлт хийдэг юм. Өрмийн зүүмп гэдэг маань 27*10*3 хэмжээтэй өрмийн шингэн шаврын сан байгуулж газарт нэвчихээс нь хамгаалдаг. Өөрөөр хэлбэл газрын тосыг газарт нэвчихээс нь сэргийлж хамгаалалтын хальс дэвсээд технологийн дагуу ухаж бэлтгэдэг. Үүнийхээ дагуу гарсан шингэнийг эргүүлээд нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэг юм. Нэгэнт бид ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа юм чинь “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн явуулж буй мэргэжлийн үйлчилгээний ажлууд руу орох хүсэлтэй байна. Яахав өнгөрсөн жилээс ийм ажлыг ганц нэг монгол компани гүйцэтгэж байгаа. Гэхдээ хангалттай хэмжээнд биш.

-Дорнодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд өчнөөн хөрөнгө зарцуулж техник тоног төхөөрөмжөө бэлдсэн ч гэлээ үйлчилгээ хийж чадахгүй байна гэх гомдол их гардаг болсон. Танайх ажил гүйцэтгэж чадаж байна уу?

-Газрын тосны цооногийг халуун усаар угаадаг үйлчилгээ гэж бий. Цооногоор тосоо олборлох үед хананд нь наалданги үүснэ. Ингэснээр тосны гарц багасна гэсэн үг. Үүнийг нь халуун уур, усаар цэвэрлэдэг тоног төхөөрөмж байдаг. Одоо бол гурваас дөрвөн төхөөрөмж дамжуулан хийж байгаа. Харин манайх цоо шинээр тэрбум гаруй төгрөгийн үнэтэй, дөрвөөс таван техникийн гүйцэтгэх ажлыг өөртөө агуулсан тоног төхөөрөмж оруулж ирж байна. Харин одоо ажил олдох эсэх нь эргэлзээтэй байгаа.

-Яагаад тэр вэ. Анх удаа ийм тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гээ биз дээ?

-Одоо энэ ажлыг 100 хувь Хятадын компани гүйцэтгэж байгаа. Манайх ажлыг нь хувааж хийе, үндэсний компанийнхаа оролцоог нэмэгдүүлье гэсэн хүсэлтэй байгаа. Харин биднийг ажлуулах эсэх шийд өнөөдрийг хүртэл алга. Уг нь бол дотоодын аль нэг компаниар дээрх ажлын талыг ч болтугай гүйцэтгүүлбэл бид чинь ядаж л боловсон хүчний асуудлаа дотоодоосоо шийднэ. Өнөөдөр энэ чиглэлээр их, дээд сургууль төгссөн хүмүүс ажилгүй явж байгаа. Сайндаа л тэд аль нэг газрын шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байна. Ингэж боловсон хүчнээ дэмжихгүй байж болохгүй. Хэрэв манай тоног төхөөрөмж ажиллаад эхэлбэл энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад ядаж л дадлага хийх ажлын байр бий болно гэсэн үг.

-Тэнд ажиллахын тулд ямар гарц хайж байна вэ?

-Уг нь бол Газрын тосны газар, холбогдох газрууд болох Монголын өрөмдлөгийн холбоо, ШУТИС, Дорнод их сургууль маань дэмжээд “Петрочайна дачин тамсаг” ХХК-д хандаж хүсэлт өгөөсэй гэж бодож байгаа. Тэгвэл үндэсний компаниудад ажиллах боломж гарч ирж байна. Бидний зүгээс тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бас амар биш. Гэхдээ нэгэнт хийсэн болохоор одоо багахан дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Хэрэв дотоодын компани ажилтай, орлоготой байвал тухайн бүс нутагтаа маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгээд явдаг. Жишээ нь, бидэнд ажил олговол нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг бариад өгч болно. Гэтэл Хятад компаниуд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хамаг өнгөтэй, өөдтэй ажлуудыг хийгээд олсон мөнгөө аваад гарчихаж байна. Өнөөдөр зүүн хязгаар хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Хэрэв үндэсний компаниуд ажилтай байвал ядаж л гэрээ байгуулаад, тэрнийхээ дагуу бүтээн байгуулалт хийгээд явах боломжтой.

А.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

“Аэро Монголиа” компани шинэ Embraer ERJ145 хөлөгтэй боллоо

“Аэро Монголиа” компани тийрэлтэт хөдөлгүүртэй Embraer ERJ145 шинэ агаарын хөлөг худалдан авчээ. Уг хөлөг нь АНУ-аас Буянт-Ухаа нисэх буудалд өнгөрсөн тав дахь өдөр газардаж иржээ. Embraer ERJ145 агаарын хөлгийг хүлээн авах ёслолын арга хэмжээ “Аэро Монголиа” компанийн төв байранд болсон юм.

“Аэро Монголиа” компанийн агаарын шинэ хөлгийг угтан авах ёслолын хойморт уригдан ирсэн эрхэм зочдын нэг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Э.Мөнхнасан нээлтийн үеэр үг хэлэв. Тэрээр “Агаарын тээврийн компанийн хувьд агаарын тээврийн шинэчлэл гэдэг бол хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг. Өнөөдөр “Аэро-Монголиа” компани агаарын тээврийн шинэчлэлтийг хийж, ERJ-145 хөлгийг Монгол Улсад анх удаа зорчигч тээвэрт ашиглахаар оруулж ирлээ. Энэ нь манай улсын агаарын тээвэрт шинэ хуудсыг нээсэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Иймээс энэ төслийг хэрэгжүүлж байгаа “Аэро-Монголиа” компанийн хамт олонд халуун баяр хүргэе. Монголчууд эрт дээр үеэс хамгийн хурдан хүлгийг унаж, ашигласаар ирсэн. Одоо ч ийм сайхан хурдан хүлгүүдийг эдэлж, хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд Зам тээврийн хөгжлийн яамнаас дотоодын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг. Энэ хүрээнд агаарын тээврийн компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулах, боловсон хүчин чадавхыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн салбарын үйлчилгээг зорчигчдод хүргэх боломжийг хөгжүүлэх зорилгоор нэлээн олон бодлогын чанартай ажлуудыг хийсэн байгаа. Иймээс дотоодын тээврийн компаниудын шинэчлэлийг дэмжих ажлыг Иргэний нисэхийн газартай хамтран ажилласны үр дүн нь энэ онгоц юм. Уг агаарын тээврийн хөлөг зорчигчдодоо үйлчлэхэд бэлэн болж байна. Ингээд шинэ агаарын хөлгийн “тэнгэр нь цэлмэг байж, буулт нь зөөлөн байг ээ” гэсэн юм.

“Аэро Монголиа” компани 2001 онд үүсгэн байгуулагджээ. Анхны дотоодын нислэгээ 2003 оны тавдугаар сард хийсэн байдаг. Харин олон улсын анхны нислэгээ 2003 оны арванхоёрдугаар сард Хөх хот чиглэлд хийжээ. “Аэро Монголиа” компани Монголд анх удаа орон нутгийн чиглэлд тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлгөөр 2006 онднислэг үйлдсэн аж. Ингээд 20 цаг 25 минутад Буянт-Ухаа нисэх буудалд тийрэлтэт Embraer ERJ145 онгоц газардаж, дараагийн хөлгөө хүлээн авлаа. Шинэ хөлгийг угтаж “Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал С.Батмөнх “Манай компанийн хөгжлийн түүчээг төрийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаанаас салгаж ойлгох боломжгүй. Цаг ямагт дэмжиж ирсэн Зам тээвэр хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон бусад байгууллагуудад талархаж байна. Мөн “Аэрио Монголиа” компанийг өдий хүртэл өргөн тэтгэж, хөгжүүлж, өөрийн хүч хөдөлмөрөө зориулж ирсэн “Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар,хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр (баасан гариг) Иргэний нисэхийн салбар болон “Аэрио Монголиа” компанийн түүхэнд алтан үзгээр бичигдэх үйл явдал боллоо. Бид энэ онгоцоо хайр гамтай хэрэглэж, нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах түвшинд эзэмшиж чадна. Уг онгоц нь Монголын ард түмнийг дэлхийн түвшинд танилцуулна” гэв.

Шинэ онгоцны талаарх зарим зүйлийг “Аэро Монголиа” компанийн захирал С.Батмөнхөөс тодрууллаа.


-“Аэро Монголиа” компанийн шинэ онгоц Монгол Улсад газардлаа. Embraer ERJ145онгоцны талаар танилцуулахгүй юу?

-Манай компани Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг дэмжиж агаарын тээврээр үйлчлэх үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой байгаа. Иймээс олон сайхан онгоц худалдан авч цар хүрээгээ өргөтгөх бодлого барьж байна. Бидний худалдан авч буй агаарын хөлөг нь 2004 оны тавдугаар сард үйлдвэрлэгдсэн юм. Уг хөлөг нь үйлдвэрээсээ гарсан 800 дахь агаарын хөлөг юм. Тухайн онгоц нь 37 хүний суудалтай ERJ135, 44 хүний суудалтай ERJ140, 50 хүний суудалтай Embraer ERJ145 гэсэн үндсэн хувилбарууд бий.Харин “Аэро Монголиа” компанийн худалдан авсан онгоц ньERJ145 нь Ль Эйр-Лоонг Ренжер буюу холын зайн хувилбар юм. XXI зуун бол техник технологи болон хурд хүчний эрин зуун билээ. Иймээс энэ онгоц нь тийрэлтэт хөдөлгүүртэй, өндөр хурд хүчтэй гэдгээрээ онцлогтой. Энэ онгоцоороо одоо нисэж байгаа чиглэлүүдийн тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг өргөжүүлэх зорилгоор нэлээн олон зүйлийг хийж байна.

-Embraer ERJ145 онгоц ямар чиглэлүүдэд нисэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Шинэ онгоцоороо орон нутагт Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дорнодын чиглэлд үйлчилнэ. Харин олон улсад БНХАУ-ын Тяньжин, Хөх хот, ОХУ-ын Новосибирск, Казакстан улсын Усть-Камникорск, Астана зэрэг хотууд руу нисэхээр төлөвлөж байгаа. Мөн түүнчлэн Солонгос, Токиогийн чиглэлд шинэ нислэг нээе гэсэн хэтийн төлөвлөгөө байна.

-Тухайн онгоцны онцлогоос тодруулбал?

-Бид фоккер-50 онгоцоор Улаанбаатараас-Ховдын чиглэлд хоёр цаг тавин минут нисдэг билээ. Харин энэ онгоц нь нэг цаг дөчин минут орчим явж очих юм. Ингэхээр зах хязгаарын ард түмэнд түргэн шуурхай үйлчлэх, соёлтой үйлчилгээ нэвтрүүлэхэд маш дөхөм болж байна.

“Аэро Монголиа” компани өнөөдрийн байдлаар 140 гаруй ажилтан албан хаагчтай,фоккер-50 маягийн 50 зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр орон нутгийн найман чиглэл, олон улсын хоёр чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Анхны Фоккер-50 агаарын хөлгөө 2003 онд, Фоккер-100 агаарын хөлгөө 2006 онд тус тус хүлээн авсан байна. Уг компани2006 оны байдлаар орон нутгийн нийт нислэгийн 90 хувийг дангаараа үйлдсэн байна.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын сарын 14-ний даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-15:00 цагт: 1, 3-р хороо Петрожамп ХХК, УБДС-ний насос 1, 4, 5-р хорооллын 1Б, 8А, Б, 33Б, 39Б, 40Б, 44Б, 59Б байрууд, Номадс хоспитал, 68-р цэцэрлэг, Шихихутуг ХЗДС болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 3-р хороо 5-р хорооллын 2А, Б, 8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байрууд, Наран трейд, Наран их дэлгүүр, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэгүүд, Меркүри зах болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30 цагт: 16 хороо Ойчдын 1Т-38, Ойн задгай, Бэлхийн 17, 26, 30, 33, 34, 35, 47-р гудамжууд, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Ватикан сүм, Трий глобал Монголиа, Болор Ану , Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэг гүн, Гурван эрдэнэ, Болгоогч ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

12:00-13:00 цагт: 18-р хороо Бэлхийн 52-р гудамж, Шаб ХХК, иргэн Лхагважав, Ганболд, Ганбаяр, Ганбаатар болон эдгээрийн ойр орчмоор

13.30-14:30 цагт: 18-р хороо 71-р сургууль Баяд трейд ХХК, Албан бус насан туршийн боловсролын төв болон ойр орчмоор

14:30-15:30 цагт: 18-р хороо Гүнжийн амны зуслан, иргэн Наранхүү

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 5-р хороо Городокийн ус сувгийн ажилчдын байр

14.00-17.00 цагт: 5-р хороо Городокын сургууль, Цэцэрлэг

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 4, 5, 6-р байр, ШТС, Нийгмийн даатгал

14.00-17.00 цагт: Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11.00-17.00 цагт: Монгол вояаж, Цагаан шонхор, Эрхэт сүлд, ДИСИБИ, Морин нуур, Боржин зам, Хийт констракшн, Сандей, РЭС ХХК-ууд, Тахианы ферм, иргэн Мөнх-Очир, Буянт Ухаа 1, 2-р хороолол, Буга, МИАТ-ын сувилал, Хишиг сувилал, Газрын тос, НХХЯ, ТТХГ-ын зуслангууд болон эдгээрийн ойр орчмоор, ЦЭЭБ, Дьювилла, Газрын тос, ЕТГ-ын дэд станцын хэрэглэгчид

11.00-17.00 цагт: Монгол вояаж, Цагаан шонхор, Эрхэт сүлд, ДИСИБИ, Морин нуур, Боржин зам, Хийт констракшн, Сандей, РЭС ХХК-ууд, Тахианы ферм, иргэн Мөнх-Очир, Буянт Ухаа 1, 2-р хороолол, Буга, МИАТ-ын сувилал, Хишиг сувилал, Газрын тос, НХХЯ, ТТХГ-ын зуслангууд болон эдгээрийн ойр орчмоор, ЦЭЭБ, Дьювилла, Газрын тос, ЕТГ-ын дэд станцын хэрэглэгчид

Categories
мэдээ спорт

Леброн Жэймс: Нэг ялагдаа л биз. Сандрах юм огт алга

НБА-гийн Дорнод конференцийн аваргын төлөөх цувралын эхний тоглолтод Бостончууд ялалт байгууллаа. 108:83 гэсэн тооны харьцаа, бараг гучин онооны зөрүүтэй хожсон “Бостон Селтикс” багийн амжилтад Маркус Моррисын од гийсэн мөч, залуучуудын чадварлаг тоглолтуудын ачаас гадна өрсөлдөгч багийнх нь лидер Леброн Жэймсийн муу тоглолт нэмэр болсон гэхэд хилсдэхгүй. Энэ цаг үеийн шилдэг сагсан бөмбөгч өөрийнхээ маруухан тоглолтын дараа хэлэхдээ “Бид ямар ч цувралын дундуур дандаа эрч хүчээ нэмдэг. Нэг удаа ялагдаа л биз. Яг одоо тэвдэж сандрах хэмжээс тэгтэй тэнцүү байна. Би 0:1 бүү хэл 0:2-оор ялагдаж байж үзсэн. Хэдийгээр долоон удаа бөмбөгөө алдаж, доволгооны процент шалан дээр унасан ч гэлээ санаа зовох юм огт алга. Хүчээ нэмнэ. Лхагва гаригт хараарай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний үнийг 60 ам.доллар болгох тохиролцоонд хүрчээ

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөл энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Чалко Трейдинг Хонконг” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар ээлжит уулзалтыг хийсэн байна.

Тус уулзалтаар 2017 оноос хойш хөдлөөгүй байсан нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.доллар болгож, одоогийн үнээс 70 центээр өсгөх тохиролцоонд хүрсэн байна.

Түүнчлэн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг Чалкогийн тал дахин нягталж үзээд ТУЗ-даа танилцуулж, энэ долоо хоногт хариу өгөхөөр болжээ.

Мөн Чалко компанитай анх 2011 онд байгуулсан гэрээнд заасан зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалын дутагдалтай талуудыг засч, сайжруулах ажлын хүрээнд том ахиц гарч хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Тодруулбал, Нэг индексийг нэмж оруулснаар таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхлэх боломжтой болжээ. Ийнхүү таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхэлснээр индексийн сагсны итгэлцлүүрүүд дараах байдалтай болж өөрчлөгдөх юм байна. Өөрчлөлтийн үр дүнд өмнө нь хараат шахуу байсан “CR China Coking Coal Price Index” 60 хувь байсныг 30 хувь хүртэл буурууллаа.

Ингэснээр зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, цаашид үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах, нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсч болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Дубайн гэрээнд аудит хийхээр боллоо

Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд /Дубайн гэрээ/ хийх аудитын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар, МУЕА-ын зөвлөх А.Энхбат, ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албаны дарга Ц.Батбаяр, Нийцлийн аудитын газрын захирал С.Энхбаатар нар оролцож “Оюутолгой” ХХК-ийн удирдлагад аудитын төлөвлөгөө болон аудитыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Тус арга хэмжээнд “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Хуулийн газрын захирал Д.Амарбаясгалан, Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх н.Өсөхбаяр, Ерөнхий нягтлан бодогч Р.Бадамханд, Санхүүгийн шинжээч А.Мөнхцэцэг зэрэг албаны хүмүүс оролцов.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн:

1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”,

1.20-д “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд, түүнчлэн төсвийн хөрөнгөөр болон төсвийн хөрөнгийн оролцоотой хэрэгжих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийж дүгнэлт гаргах”,

1.8-д “шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийж, дүгнэлт гаргах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар тогтоол, 2018 оны 03 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоо

“Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”

“Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудитыг гүйцэтгэнэ.

Олон улсын стандартад “Аудитын дээд байгууллагууд хараат бус байдлаа бууруулахгүйгээр олон нийтийн хүсэн хүлээлт буюу, таамаглалыг мэдэж авч, түүнд цагаа олсон, тохиромжтой хариултыг өгч байх хэрэгтэй” гэж заасны дагуу мэргэжлийн зөвлөх, шинжээч, инженер, техникийн багуудтай хамтран бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан тус аудитуудыг хууль, эрх зүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг гол зарчим болгон ажиллахаа МУЕА Д.Хүрэлбаатар илэрхийлэв.

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес аудитын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуус Каннын кино наадамд оролцож байна

71 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 8-ны өдөр Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг наадамд “Бид хэд нэгдэл”-ийн “Хөхөө” богино хэмжээний кино оролцож байна.

“Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48цаг” кино наадам буюу “Filmapalooza 2018” кино наадамд оролцох эрхээ авсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн уг наадмаар олон орны 157 кино өрсөлдөж манай залуусын “Хөхөө” богино хэмжээний кино “Шилдэг график” “Шилдэг багийн жүжиглэлт” “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” “Шилдэг кино” гэсэн төрлүүдэд нэр дэвшиж “ШИЛДЭГ ГРАФИК” номинацийн эзэн болсон байдаг. Ийнхүү шилдэг 14 киноны нэгээр шалгарсан “Хөхөө” кино “Канн 2018” кино наадмын бэсрэг киноны булан (Cannes du Short Film Corner)-д оролцох боломжтой болсон юм.

Яг одоо Каннын кино наадмын дэлгэцнээ монголын залуухан кино бүтээгчдийн “Хөхөө” богино хэмжээний кино гарч байгаа бөгөөд Монголоос “Бид хэд нэгдэл” багийн ахлагч Б.Болдбаатар, Л.Дашдооров нар оролцож байгаа юм байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард “Бид хэд нэгдэл” мөн 13 дахь удаагийн “Mobile Film Festival”-д 50 орны 1800 гаруй уран бүтээлтэй өрсөлдөн шилдэг 50-д багтсан амжилт үзүүлсэн. Улмаар уг наадмын зургаан номинацаас “Шүүгчдийн нэрэмжит”, “Хамгийн олон хандалт авсан” гэх хоёр номинацын эзэн болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

“ХААН Банкны ой” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний мод тарих өдрийг угтан өнгөрсөн Баасан гарагт ХААН Банкны Улаанбаатар хотын салбар нэгжийн ажилтнууд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль гэх мэт 15 байгууллагын хамт олон, багш ажилтнуудтай хамтран мод тарих сайн үйлсийг зохион байгуулж, Улаанбаатар хотдоо өнгө үзэмж нэмлээ.

ХААН Банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн 11 жилийн хугацаанд “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар 22,000 гаруй мод тарьж, улс эх орныхоо ногоон байгууламжид үнэтэй хувь нэмрээ оруулсаар иржээ.

ХААН Банк Сангаас зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн бүх салбар, нэгжүүддээ мод бутны суулгац хувиарлан аймаг, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн талбайд мод тарих хөдөлгөөн өрнүүлэн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайлал болон ажиллалаа.

Энэ жил “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийтдээ 2700 ширхэг мод бут суулган ногоон дэлхий, байгаль эхээ баярлууллаа. ХААН Банкны ой хөтөлбөр жил бүр амжилттай хэрэгжиж, хүрээгээ тэлсээр байна.