Categories
мэдээ улс-төр

ИНФОГРАФИК: УИХ-ын хаврын ээлжит чуулганы 14 хоногийн тойм

Иргэд, сонгогчдод шуурхай, бодитой мэдээлэл өгөх үүднээс Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын болон дэд хороодын 14 хоног тутмын үйл ажиллагааны нэгдсэн тоймыг хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

“Монгол Экспорт” хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг ГХЯ-аар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байна.

“Монгол экспорт” хөтөлбөрийн төсөлд санал авах зорилготой хэлэлцүүлгийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монголын оёдлын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Монголын махны холбоо, Монголын эм зүйн байгуулллагуудын холбоо, Монголын ой мод үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци, Монголын жоншны холбоо, Монголын хүнсчдийн холбоо зэрэг 10 гаруй мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож санал бодлоо солилцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.

Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр төсөлд анх хамрагдахаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

“Ван трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “АПУ”-гийн охин компани болох “Ван трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Тус компани нь Богд хааны ордон музейн хойд талд нь асар барих гэж ажлаа эхлүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд үйл ажиллагааг нь зогсоосон юм.

Монголын сүүлчийн эзэн хаан Богд хааны ордон музейн газрыг дээрэмдэн цэнгээний баар барих гэж байсан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад удаж буй. Харин энэ маргааны асуудлаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан ч ямар нэгэн хариу тайлбар өгдөггүй талаар тус музейн удирдлагууд хэлж байсан юм.

Тэгвэл энэ газрын маргааны асуудалд Ерөнхийлөгч болон иргэд, шашныхан анхааралдаа авч, хүчтэй эсэргүүцсэний эцэст хотын удирдлагууд газрын зөвшөөрлийг ийнхүү цуцлаж хүчингүй болгож байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар сайд ОХУ-ын хөдөөд аж ахуйн дэд сайд Е.Ю.Астраханцеваг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Хөдөө, аж ахуйн дэд сайд, Дэлхийн үзэсгэлэн “ЭКСПО-2025”-ыг Екатеринбург хотод зохион байгуулах бэлтгэлийг хангах хорооны гишүүн Е.Ю.Астраханцеваг хүлээн авч уулзав.

Энэ үеэр Е.Ю.Астраханцева Дэлхийн үзэсгэлэн “ЭКСПО-2025”-ыг Екатеринбург хотод зохион байгуулах үзэл баримтлал, төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулав. Екатеринбург хот нь шинэ, шилдэг технологид суурилсан “ухаалаг хот” болох зорилтыг тавиад байгааг уулзалтын үеэр онцлов. Таван жил тутам болдог Дэлхийн үзэсгэлэнг 2025 онд өөрийн улсад зохион байгуулахаар Азербайжаны Баку хот, ОХУ-ын Екатеринбург хот, Японы Осака хот өрсөлдөж байгаа ба 2018 оны 11 дүгээр сард Парис хотноо болох Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 164 дүгээр чуулганы үеэр зохион байгуулагч улсыг сонгоно.

Categories
мэдээ улс-төр

Орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллахыг үүрэг болгов

Салбарын сайдаар ахлуулсан яам, агентлагийн газар хэлтсийн дарга нарын очсон дараагийн компани нь Зүүнбаянгийн газрын тосны дэд сав газарт үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос Монгол” ХХК байлаа. Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу сардаа 33.000 баррель буюу 4700 орчим тонн газрын тос экспортлож байна. Лондонгийн Хөрөнгийн биржийн тухай өдрийн ханшнаас хамаарч борлуулалтын үнийг тогтоодог байна. Энэ жил 343 мянган баррель газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаа аж. Тус компанид нийт 206 хүн ажилладагаас 129 нь Монгол ажилчин байна. Монгол ажилчдын 115 нь Зүүнбаянгийн, 14 нь Сайншанд болон Улаанбаатарын иргэн ажиллаж буй юм. “Доншен газрын тос Монгол” компанийн ашиглалтын баталгаат нөөц 14.9 сая баррель буюу хоёр сая тонн юм байна. Энд цахилгаан эрчим хүч дамжуулах шугамууд, хатуу хучилттай авто зам, газрын тос цуглуулах, хадгалах, ялгах, ачиж байгууламж, ажилчдын дотуур байр зэргийг байгуулжээ. Дорноговь аймгийн Засаг даргатай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулах, шугам сүлжээний засвар зэрэг ажлууд хийж байгаа гэлээ.

Компанийн удирдлагуудын зүгээс бүтээгдэхүүн хуваах гэрээ зарим талаар татварын хуультай зөрчилдөж байгааг салбарын сайдад хэлэв. Сайд Д.Сумъяабазарын зүгээс “Стратегийн бүтээгдэхүүн олборлож байгаа тул Монгол ажилтнуудаа мэргэшүүлэн чадавхижуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлаа стандарын дагуу чанартай хийх, орон нутагтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жил Зүүнбаянд хийгдсэн бодитой ажил харагдахгүй байна. Тиймээс цаашдаа бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллах ёстой” гэв. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг ГХЯ-аас анхаарууллаа

Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон.

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музейн газарт барьсан барилга, байгууламжуудыг нураахыг шаардав

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлэх болжээ.

Энэ талаар өнөөдөр дээрх нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

Ж.Мөнхбат, “Сүүлийн үед Засгийн газрын тогтоол, Соёлын тухай, Соёлын өвийн тухай хуулийг зөрчин Богд хааны ордон музейн орчимд хууль бусаар барилга, байгууламж барьсан тухай мэдээлэл гарах болсон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, 1921 оны Ардын хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнолын ариун гал голомт юм. Энэ музейд Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон дарь эхээс эхлээд Жавзандамба хутагтын хэрэглэж байсан баринтаг тэргүүтэй 9000 гаруй нэн ховор үзмэр бий. Уг музейг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, Богд хааны ордон музейн орчимд түүхийн үнэт өв, дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Мөн тус музейн хамгаалалтын бүсийг 5.7 га газар байхаар тогтоосон байдаг. Гэвч уг тогтоолыг зөрчиж тус хамгаалалтын бүсэд барилга барих, ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх, шар айраг борлуулах асар барих зэрэг асуудал үүссэн. Тиймээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн 5.7 га газраас 2.3 га-г нь 2010-2013 онд хууль зөрчин иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосныг Г.Мөнхцэцэг гишүүн дурьдав.

Гишүүдийн зүгээс Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт дараах дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа юм.

Нэгдүгээрт, Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоол, Соёлын тухай хууль зөрчин Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулж, барилга барьж буй асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх.

Хоёрдугаарт, Богд хааны ордон музейн газарт хууль, тогтоол зөрчиж барьсан байгууламжуудыг нураах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах.

Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн музей, сонгодог урлагийн болон Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг нэн даруй гаргаж, хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтын аманд байрлах Монгол Улсын сүүлчийн Их хатан Дондогдуламын бунхан, гэрэлт хөшөөг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлан, тус газрыг тусгай хамгаалатад авч, соёлын өвд бүртгэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар сайд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллалаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Сайдыг Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудад ажиллах үеэр УИХ-ын Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Гарамжав нарын гишүүд хамт явав.

Энэ үеэр мөн Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд Газрын тосны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцсан юм. Байгалийн баялаг ихтэйгээс гадна дэд бүтэц сайн хөгжсөн гэдэг үүднээс тус газар нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон билээ.

Түүнчлэн Дорноговь аймагт байрлах Монголын хамгийн том хоёр цементийн үйлдвэртээ түшиглэн, гурван улсын хамтарсан босоо тэнхлэгийн хурдны автозам байгуулахаар төлөвлөөд буй аж.

УУХҮ-ийн сайд болон холбогдох албаныхан хамгийн эхэнд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь өнгөрсөн оны зургадугаар сард, жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагджээ. Мөн 150 мянган тоннын хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөн байна. Оюутолгой, Салхин парк зэрэг цөөнгүй компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авах захиалга ирсэн ч тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт онцлов.

Тус аймгийн Өргөн суманд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа цементийн бас нэгэн томоохон үндэсний үйлдвэр “Монцемент” ХХК юм. Орчин үеийн дэвшилтэт, байгальд ээлтэй буюу хуурай аргын технологиудыг нэвтрүүлсэн тус үйлдвэр жилд сая тонн, цагт 120 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсад анхдагч Эко цементийн үйлдвэр гэдгээрээ онцлог тус үйлдвэр өндөр чанарын түүхий эдээр үйлдвэрлэсэн бүх төрлийн цементийг үйлдвэрлэдэг бөгөөд өдгөө 1000 гаруй мэргэжлийн ажиллах боловсон хүчнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Компанийн удирдлагын зүгээс үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт хийх үүднээс үйлдвэрээс гарсан хаягдал хийг ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийг Монголд анх удаа барьжээ. Ингэснээр агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, төвийн эрчим хүчний системээс хэрэглэх нийт эрчим хүчний хэмжээг 40 хувь багасгах зэрэг олон давуу талыг бүрдүүлсэн талаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхбат ярьсан юм.

Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэр бүлийн хүмүүсийг авч ажиллуулах нь олонтаа тул тэднийг компанийн зүгээс шинээр барьсан орон сууцанд үнэ төлбөргүй амьдруулж, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ. Ажилчдын дийлэнх хувийг орон нутгаас авч ажиллуулдаг байна. Сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэр бол яах аргагүй “Монцемент” юм. Дорноговь аймгийн болон Оюутолгой зэрэг томоохон компанийн бүтээн байгуулалтын ажилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хүрээнд хийх маш олон ажлууд байгаа. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт, Тавантолгой-Оюутолгой-Ханги мандалын чиглэлийн 500 гаруй автозам, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 258 км автозам, Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр, цэвэрлэх байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрүүдээ бид дэмжиж байж урагшаа хөгжих болно” гэв. Компанийн хувьд түлш, эрчим хүчний үнэ тариф, түүхий эдийн огцом үнийн өсөлт тулгамдаж байгаа тул төр- хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлж байв.

Categories
мэдээ улс-төр

Төсөв хоёр дахин өсч байгаа бол 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа тэр хэрээр өсөх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хурлаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан асуудлаар байгуулагдсан ажлыг хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонсов. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН МАН-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАСАН АРДЧИЛСАН НАМЫН ХОЁР ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ

Засгийн газрын болоод Ерөнхийлөгчийн өргөн барьсан хүүхдийн мөнгөний тухай төслийг хамтарч хэлэлцэх ажлын хэсгийн байгуулах шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргасан. Хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа хуралдсан ч МАН-ын гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэрт хүрсэн байна. Учир нь ажлын хэсэгт багтсан Ардчилсан намын гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулж ирсэн саналаар /хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох/ дэмжих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасныхаа дараа хуралдаанд оролцуулаагүй Ардчилсан намын гишүүдийг гарын үсэг зурахыг шаардсан байна.. Чуулганы хуралдаанаар ихэнх гишүүд хүүхдүүдэд ялгаваргүй мөнгийг нь олгох эдийн засгийн боломж байна гэж ярьсан. Тиймээс ч хүүхдийн мөнгөний асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн эхний хуралдаанаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг ярьсан байгаа. Ардчилсан нам хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох ёстой гэдэг байр суурийг бүх байнгын хороо, чуулганы хуралдаанд илэрхийлэх болно. Хэрвээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор асуудал орж ирэх юм бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн хүрээнд завсарлага авна. Харин энэ хууль батлагдчихвал бид энэ хуульд хориг тавих асуудлыг Ерөнхийлөгчид тавих болно. Хүч түрж, улс төрийн шийдвэр цаашид гаргах юм бол хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана.

ЭРХ БАРИГЧИД БАЯЛГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ДЭЭР ДЭНДҮҮ ЦАМААН ЗАГНАЖ БАЙНА

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл чуулганы хуралдаанаар яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн анхны хэлэлцүүлэгт орохоор бэлтгэгдэж байна. Тиймээс анхны хэлэлцүүлэг дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөөр албан ёсны дүгнэлтээ чуулганы хуралдаанд уншиж танилцуулна. Төсвийн төсөөлөл 2019-2020 онд Монгол Улсын эдийн засаг дахь төсвийн зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэхээр харагдаж байгаа. Тиймээс ч Монгол Улс түүхэндээ байгаагүй хамгийн том данхайсан төсөвтэй байх нь гэж харагдаж байна Гол шалтгаан нь уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогын зохицуулалтаар хийгдэж байгаа түүнийг дагасан зардлын нэмэгдэл. Ийм их зардлаар төсөв хоёр дахин өсч л байгаа бол тэр хэрээр 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа мөн хоёр дахин өсөх ёстой. Тиймээс ч бид энэ асуудлаар улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой гэж харж байгаа. Төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулгад 2016-2017 онд Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын хөрөнгө оруулалтыг дэмжсэн шийдвэр гаргаснаар гадаадын хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллараар өссөн гэдэг тоон утга байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн эрх баригчид эдийн засгийн суурь өсөлтийг бий болгосон Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын эхний хөрөнгө оруулалт дээр нэмээд баялгийн түүхий эдийн үнийн өсөлт дээр дэндүү цамаан загнаж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байгаа.

“МОНГОЛОО СОНСЪЁ” ҮНДЭСНИЙ АЯНД АРД ИРГЭДИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА

Ардчилсан намаас 2018.05.15-2018.06.15-ны хороонд “Монголоо сонсъё” үндэсний хэмжээний аяныг зохион байгуулна. Аяны хүрээнд ард иргэдийг хамруулж хоёр үндсэн зүйлийг ярилцахаар төлөвлөснийг бүлэг дэмжиж байна. Нэгдүгээрт, МАН-ын амлалт юу болсон бэ гэдгийг бид иргэдэтэйгээ ярилцах ёстой. 2012-2016 оны хүнд үетэй харьцуулахад өнгөрсөн хоёр жил эдийн засгийн таатай нөхцөлд ажилласан эрх баригчид монголд юу бүтээв гэдгийг дүгнэх цаг болсон. Хоёрдугаарт, Ардчилсан намын үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэх, нийт ард иргэдийг нээлттэй оролцуулахаар төлөвлөж байна. Ардчилсан намын үзэл баримтлалын төсөл маш товч тодорхой хийгдсэн. Энэ үзэл баримтлал энэ намын цаашдын хувь заяа болоод иргэдийн сонголтод онцгой нөлөөтэй. Тиймээс ч бид “Монголоо сонсъё” үндэсний аянд ач холбогдол өгч, ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХОЁР САЙДАА ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ХУУЛЬ ЗӨРЧИХ БОЛНО

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хоёр ч шаардлага хүргүүлсэн. Сүүлийн шаардлагын хугацаа 2018.05.14-ны өдөр буюу өнөөдөр дуусч байгаа. Сүүлийн шаардлагаар 2018.05.14-ны дотор багтааж, төсвийн тодотголыг оруулж ирэхийг шаардсан ч харамсалтай нь хүлээж авахгүй шаардлагын хугацаа дуусч байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил рүү хөтлөх эрсдэлтэй алхам гэдгийг Засгийн газарт дахин сануулмаар байна. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр сайдаа “хууль зөрчөөгүй” гэж үзэж байгаа бол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хууль зөрчиж буй үйлдэл рүү хөтлөгдөж орж байгаа хэрэг.

СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН АСУУДЛААР ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГ ХУРАЛДУУЛАХЫГ ДАХИН ШААРДАНА

Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод дэд хороог хуралдуулах тухай шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл өгөөгүй байна. Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх үйл ажиллагаа хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлчид болоод хувь хүний нууцад халдсан тухай асуудал. Гэтэл энэ асуудлаар яагаад Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахгүй байгаа шалтгаанаа дарга нь өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй сууж байна. Тиймээс бид Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг дахин шаардана. Хэрвээ дахин шаардаад дэд хороог хуралдуулахгүй бол Тусгай хяналтын дэд хороо болоод энэ эрх баригчид сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудалтай холбоотойгоор асуудал үүссэн учир хойшлуулаад байна гэдэг дүгнэлтэд хүрэх болно.

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намын үзэл баримтлалд ямар өөрчлөлт орж байгаа талаар тодруулаач?

Ажлын хэсгийнхэн ард түмэнд хүргэхдээ ойлгомжтой байдлаар таван зүйлийг тунхагласан. Ардчилсан нам баруун төвийн нам байна, парламентын чадамжийг хууль эрх зүйн орчныг дэмжих, шууд болон зөвлөлдөх ардчиллыг дэмжих болно, Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг дэмжиж ажиллана, дундаж давхаргыг баялаг бүтээгчдийг дэмжинэ гэсэн байгаа. Ийнхүү товчхон байдлаар томьёоллуудыг нь хэлж байна. Ардчилсан нам анх байгуулагдахдаа энэ суурь зарчимд тулгуурлаж байсан. Энэ үзэл баримтлалаа нийгмийн шаардлагаар илүү товч тодорхой болгож байгаа юм.

– АТГ-ын дарга болоод дэд даргын асуудлыг байнгын хорооноос буцаасан нь хууль зөрчсөн явдал боллоо гэж үзээд байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа бол?

АТГ-ын даргын асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхийлөгчийн албан тоотоор гаргаж өгсөн албан бичиг бол хууль эрх зүйн үндсэн баримт бичиг мөн. Хууль зүйн байнгын хороо уг хүсэлтийг хүлээж аваад, дүгнэлтээ дэмжигдсэн ч дэмжигдээгүй ч дэгийн хуулиар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй, зөрчсөн. Тиймээс энэхүү хуулийн зөрчлөө засахыг бид УИХ-ын даргаас шаардана.