Categories
мэдээ нийгэм

“Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа.

“Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ. Захирамжийн дагуу тус компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу цуцалж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албаны даргад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон”-д 30-аад мянган хүн бүртгүүлжээ

ЗурагИрэх бямба гараг буюу тавдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд гараагаа эхлүүлж, улмаар барианд орох “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн болно.

Сонирхогчдын болон мэргэжлийн ангилалд болдог тус тэмцээний оролцогчид энэ өдрүүдэд гүйлтийн дугаараа авч байгаа юм. Монголын шилдэг марафонч “Рио 2016” олимпийн наадам болон ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Мөнхзаяа өчигдөр дугаараа авлаа. Тэрбээр энэ жил өөрийн үндсэн зай болох 42 км 195 метрт хурд хүчээ сорих юм. Түүний дугаар нь A2-0001 юм байна. Өнгөрсөн оны аварга түүнийг аваргаа хамгаалах эсэхийг хэдхэн хоногийн дараа харах л үлдлээ. Б.Мөнхзаяа энэ жил БНСУ, БНХАУ-д болсон марафонд эхний байруудад шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Өнгөрсөн жил 21 км-т хоёр удаа түрүүлж, хоёр удаа хоёрдугаар байр эзэлж байсан ОУХМ Г.Хишигсайхан энэ жил бүтэн марафонд гүйхээр дугаараа авсан байна. Мөн энэ зайд өсвөрийн болон шилдэг тамирчид мэдүүлгээ өгөөд байгаа нь уралдааныг илүү өрсөлдөөнтэй болгох нь дамжигггүй.

Эрэгтэйчүүдийн 42 км 195 метрт гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй Кени, Этиоп, Япон, БНСУ-ын шилдэг марафончид урилгаар оролцох юм. “Улаанбаатар марафон”-ы бэлтгэл ажлыг хангахаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгүүд ажиллаж байгаа юм.

Мөн оролцогчдийн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайт болон Нийслэлийн биеийн тамир спортын газар бүртгэж, дугаар олгож байна. Одоогоор 30 мянган хүн бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэлийг маргааш /2018.05.16/ хаах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар ипотекийн зээлд 93 тэрбум төгрөг хуваарилжээ

Монголбанкнаас ипотекийн зээлийн 5 дугаар сарын эхний санхүүжилт 45 тэрбум төгрөгийг хуваарилаад байна. Үүний 15.7 тэрбумыг төв банкнаас, 29.4 тэрбумыг нь Засгийн газраас санхүүжүүлж, нийтдээ 657 иргэн хамрав.

Монголбанкны Олон нийттэй харилцах мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа, “Одоогийн энэ санхүүжилт нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотой 2016 оны 10 дугаар сард шинэчлэгдэн гарсан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай журмаар зээлийн эргэн төлөлтөөр хийж байгаа. Дээрх журмаар Монголбанк сар бүрийн эхний болон сүүлийн 7 хоногт гэсэн графикаар сард хоёр удаа эргэн төлөлтийн хөрөнгийг эргээд арилжааны банкуудад тогтмол санхүүжүүлэн хуваарилан олгож байна. Оны нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамарсан” гэв.
Энэ оны 5 дугаар сараас эхлээд Засгийн газар төсөвт 122 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр хамтарсан санхүүжилт хийж байна.
Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гаас урьдчилсан санхүүжилтийн хөтөлбөрт хамарч зээл авахын тулд Монголбанкинд төслийн шинжтэй бүтцийг хэрэгжүүлэхийг зогсоох зөвлөмж гарсан. Үүний дагуу орон сууцны зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажил Монголбанкинд хийж байна.
Тодруулга:Монголбанкнаас 2017, 2018 онд орон сууцны зээлийн хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлийн багцын эргэн төлөлтийн орлого, Засгийн газар 2017, 2018 оны улсын төсөвт тусгасан эх үүсвэрээр тус тус санхүүжүүлж байна. Үүний хүрээнд 2017 онд нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:
  • Монголбанкнаас 3925 зээлдэгчийн 242.6 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 1660 зээлдэгчийн 110.9 тэрбум төгрөг,
2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:
  • Монголбанкнаас 939 зээлдэгчийн 63.9 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 424 зээлдэгчийн 29.4 тэрбум төгрөг
Categories
мэдээ нийгэм

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариу

Categories
мэдээ нийгэм

“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-өөр өдөрлөг зохионо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин болон өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон талын арга хэмжээ зохиох юм. Эрүүл мэндийн өдөрлөгийн нээлт энэ сарын 17-нд Д.Сүхбаатарын талбайд болох юм байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнхзул, Б.Саранчимэг нарыг “Олимпийн алдар” одонгоор шагналаа

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, Дэлхий шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул нарыг хүлээн авч баяр хүргэн, Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одонгоор шагнажээ.

Албани улсын Дуррис хотноо шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-29-нд зохион байгуулсан юм. Тус тэмцээнд 40 орны 387 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцож, 13 хүртэлх насны охидын ангилалд Даваахүүгийн түрүүлэн тус тэмцээнээс хошой алтан медалийн болсон билээ.

Мөн дөрөвдүгээр сарын 21-30-нд Итали Улсын Кальяри хотноо зохион байгуулсан “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг амжилттай оролцсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.

Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр төсөлд анх хамрагдахдаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ спорт

Нацу башегийн хоёр дахь өдрийн тойм

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Митакеүмиг яллаа. Тэрээр Митакеүмитай долоо таарч барилдахдаа хоёр удаа өвдөг шороодож байсан юм.

Энэ өдөр 71 дэх екозуна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилыг зөрүүлж татаад хоёр дахь даваагаа авлаа. М.Ананд хоёр даваатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши Мөнх-Оргил хоёр дахь унаагаа авчээ. Харин озэки Гоэйдо Шохозанаархоёр дахь даваагаа авсан юм.
Хоёр дахь өдөр сэкивакэ Точиношин Абиг, Ичиножёо А.Ичинноров Кайсейг тус тус давж даваагаа ахиулжээ. Маэгашира цолтой бөхчүүдээс өнөөдөр манай хоёр бөх эхний даваагаа авлаа. Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгч Рюудэнг тонгорч давсан бол Араваши Э.Дөлгөөн жин багатай өрсөлдөгч Ишиураг ёрикири мэхээр ялсан байна.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын сургуульд элсэхэд босго оноо 500 юм байна

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сарын хугацаа үлдээд байгаа юм. Боловсролын үнэлгээний төв энэ жилийн элсэгчдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл eec.mn цахим хаягаар бүртгэжээ. Улсын хэмжээнд нийт 43846 сурагч шалгалтад бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн хичээлийн жагсаалтыг ажиглахад математикийн шалгалтыг өгөх сурагчид их байгаа гэв. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтыг сурагчид заавал өгсөн байх ёстой бөгөөд өмнөх жилийнх шиг босго оноо тогтоогоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн дүн, шалгалтын оноо нь тухайн сурагчийг их, дээд сургуульд элсэхэд хамаарахгүй юм байна. Гэхдээ шалгуулагч их, дээд сургуульд элсэхдээ Монгол хэл, бичгийн шалгалтын батламж, хуудас элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудастай байхад болно гэсэн шаардлагыг тавьжээ.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, Шалгалт ирэх зургадугаар сарын 16-ны 10.00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх нь. Ингээд 15.0016.40 цагийн хооронд Физик, зургадугаар сарын 17ны 09.0010.20 цагийн хооронд Монгол Улсын түүх, 13.0014.20 цагт Англи хэл, 17.3018.50 цагт Газар зүйн хичээлээр сурагчид мэдлэгээ сорих юм байна. Мөн зургадугаар сарын 18-ны 09.0010.20 цагт Биологи, 13.0014.40 цагт Математик, зургадугаар сарын 19нд 09.00-10.20 цагт Монгол хэл, 13.3014.50 цагт Нийгмийн тухай мэдлэг, зургадугаар сарын 20нд 09.0010.40 цагт Хими, 13.0014.20 цагт Орос хэл гэсэн хуваарийн дагуу явагдана гэлээ.

БСШУЯны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид “Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх нийт бүртгүүлэгчдийн 90 хувь нь дунд сургууль төгсөгчид. Үлдсэн арван хувь нь өмнөх оны шалгуулагчид юм. Бүртгэл дууссан учраас сурагчдын суудлын хуваарийг гаргахаар ажиллаж байна. Энэ сарын 15-наас эхэлж, шалгуулагчид манай www.eec.mn сайт руу орж, бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрээд суудлын хувиараа хэвлэж авах хэрэгтэй. Суудлын хуваарь нь тухайн шалгуулагчийн хэзээ, хаана, ямар анги танхимийн хэддүгээр суудалд суух вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг авчрах ёстой. Тухайн хичээлийн шалгалт эхлэхээс цагийн өмнө өгөх ёстой байрандаа бэлэн байна. Хариултын хуудсыг өнгөрсөн жил хар, хөх өнгийн үзгэн болон тосон балаар будаж байсан. Харин энэ жил харандаагаар будна. Өнгөрсөн жил шалгалттай холбоотой ямар нэг зөрчил гараагүй. Шалгуулагчид бичиг баримтын бүрдүүлэлтийг сайтар анхаарч, хариуцлагатай хандах нь чухал” гэдгийг онцлов.

ЭЕШ-ТАЙ ХОЛБООТОЙ ХУУРАМЧ ЗАРД ИТГЭСЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН ГЭВ

Өнгөрсөн жил Элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан тохиолдол гараагүй гэнэ. Харин Элсэлтийн ерөнхий шалгалт болох хугацаа ойртоход ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн хуурамч зар мэдээ, мэдээлэл явах тохиолдол гарчээ. Тухайлбал, “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу зарна” гэсэн зар тавигдсан байсан аж. Үүнд, зарим сурагчид автаж, хариуг нь тэр чигээр нь цээжилж шалгалтад орчихоод, дараа нь Боловсролын үнэлгээний төвд гомдол гаргаж байжээ. Харин тус газраас гаргаагүй, албан ёсны эх сурвалжгүй мэдээлэл байсан учраас хариуцлагыг сурагч өөрөө хүлээсэн байна.

Тиймээс сурагчид өөртөө итгэж, бэлтгэлээ сайн хийж, чадвараа сорих хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. “Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу зарна, материал бэлэн” гэсэн зард итгэхгүй байхыг сануулав. Мөн шалгалттай холбоотой мэдээллийг БСШУЯны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс авахыг анхааруулсан юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг боловсролын тогтолцоо, баталсан системийн хэмжээнд юм уу, эсвэл жаахан гүнзгийрүүлсэн байдалтай боловсруулдаг гэв. Боловсролын үнэлгээний төвөөс 2012 оноос хойш шалгалтын даалгаврын ном гаргахгүй байгаа гэнэ. Харин www.eec.mn сайтад жишиг даалгавруудыг байршуулчихсан байгаа аж. Уг сайт руу ороод “жишиг даалгавар” гэсэн хэсэгт дарахад 2016, 2017 оны сэдэв даалгавруудыг бүгдийг нь байршуулчихсан байдаг. Мөн хариултын хуудсыг хэвлэж авч болно гэлээ. Сурагчид өөрсдийгөө сорьж, будаж үзэх бүрэн боломжтой юм. Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн тестийг сонсож, бөглөж болох ажээ. Шалгалтад сурагчид гар утас, тооны машин, таблет, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, үзэг балтай орж болохгүй. Анги танхимд сүлжээ унагах төхөөрөмж байршуулж, металл шалгагчаар тухайн сурагчийг шалгаж оруулах гэнэ. Иймээс ямар нэг хуулах оролдлого хийсэн тохиолдолд шалгуулагчийг анги танхимаас шууд гаргах журамтай юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж дууссаны дараа буюу долоо хоногийн дараа хариу гарна. Ингээд өдөр тутмын сонин, www.ecc.mn сайтад шалгалтын дүнг мэдээлнэ гэв. Ирэх долдугаар сарын 1ний 09.00 цагаас хойш шалгуулагчид www.eec.mn хаягаар ороод өөрийнхөө дүн, оноог мэдэж авах юм. Ирэх долдугаар сарын 5нд батламж хуудсыг албан ёсоор тараах аж. Энэ онд төгсөж байгаа шалгуулагчид батламж хуудсаа тухайн сургуулиасаа авна. Өнгөрсөн жил төгссөн хүмүүс Боловсролын үнэлгээний төвөөс ирж батламж хуудсаа авна гэж мэдээллээ.

МУИС-ИЙН БОСГО ОНОО 500 ЮМ БАЙНА

Их, дээд сургуульд элсэж ороход босго оноо ямар байгаа талаар сурвалжилсан юм. Ингээд бид МУИСийн I байрны Сургалтын албанд очлоо. МУИСийн Элсэлтийн албаны дарга, доктор М.Эрдэнэчимэг “Манай сургуулийн энэ жилийн босго оноо 500гаас эхэлж байгаа. Тухайлбал, МУИСийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүй, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиудаас сонгож бүртгүүлвэл тухайн холбогдох хичээлүүд дээр 500гаас дээш оноо авсан байх шаардлагатай. Сургуулиудын бүртгэл ирэх зургадугаар сарын 22ны 9:00 цагт эхэлж, ирэх долдугаар сарын 2ны 12:00 цагт зогсоно. Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуульд элссэн бол элсэгч мэргэжлийнхээ суурь шалгалтад 750иас дээш оноо авсан байвал хөнгөлөлт олгоно. Тус бүрийн эхний 25 элсэгчийн хичээлийн нэг жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлнө. Мөн олон улсын олимпиадад орж эхний гурван байрт шалгарсан элсэгчийн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь, улсын олимпиадын эхний байрт шалгарсан элсэгчийг 100 хувь, хоёрдугаар байрт шалгарсан бол 75 хувь, гуравдугаар байрт шалгарсан бол 50 хувиар хөнгөлнө” гэж ярив. МУИСд орох элсэгчдийг https://burtgel.num.edu.mn сайтаар бүртгэх аж.

ШУТИС-ИЙН ИНЖЕНЕРИЙН АНГИД ЭЛСЭХЭД 680 ОНОО АВСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Шинжлэх ухаан технологийн их сургууль энэ жилийн босго оноогоо 400 болон 480аар тогтоож өгчээ. Элсэгч математик болон физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд 480 болон 400 оноо авсан байх шаардлагатай юм. Харин эрэлттэй мэргэжил болох барилгын, механик инженерийн мэргэжил сонгохоор төлөвлөсөн элсэгч математик болон физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч, 680 оноо авсан байх шаардлагатай гэж тус сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэн ярилаа.

Архитектурын мэргэжил сонгохоор төлөвлөсөн бол математикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 680 оноо, ур чадвар (хар зураг)ын сорилоор 650 онооны босготой юм байна. Энэхүү шаардлагуудыг хангасан элсэгчид ирэх долдугаар сарын 1нээс 4ний өдрийн хооронд www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар бүртгүүлэх юм. Шинжлэх ухаан технологийн ухааны их сургууль математик, физик, нийгмийн ухааны хичээлээр улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн сурагчдад хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

ХУИС-ИЙН ЭЛСЭЛТ ЭНЭ САРЫН 22-НД ЭХЭЛНЭ

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн босго оноо 400, 480 юм байна. Тус сургууль энэ жил 1000 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөжээ. Уг сургуульд элсэхээр зорьж буй залуус элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн оноо 480, хоёрдугаар хичээлийн оноо 400 байх шаардлагатай аж. Тус сургуулийн хамгийн олон элсэгчтэй Бизнесийн удирдлага болон Олон улсын харилцааны танхимуудад энэ жил 300 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөсөн байгаа гэнэ. Тус тэнхимд орохоор бэлтгэж буй оюутнууд математик, гадаад хэл, нийгмийн ухааны хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 400 болон 480 оноо авсан байх шаардлагатай юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэгчид нэг дамжаанд 1218 кредит судлах шаардлагатай ажээ. Нэг кредит хичээлийн төлбөр тэнхимүүдээсээ шалтгаалж, 84103 мянган төгрөгийн хооронд байгаа талаар элсэлтийн комиссын дарга Г.ЗэсЭрдэнэ ярилаа. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдад арваас 30 хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хүүхэд 30 хувийн хөнгөлөлт эдлэх бол 700гаас дээш оноо авахад арваас 20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Үүнээс гадна 3.5 голчтой сурч буй оюутнуудад арав хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг гэв. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүртгэл энэ сарын 22ноос ирэх долдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагт хүртэл явагдах юм. Элсэгчид тус сургуульд бүртгүүлэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтыг Монгол хэлний хичээлээр өгсөн батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай аж. Мөн http://elselt.humani­ties.mn болон www.humani­tie.mn сайтаар бүртгүүлэх боломжтой.

Хувийн сургуулиудын босго оноо тухайн сурагчийн сонгосон анги, мэргэжлээс шалтгаалж, 400, 480, 500 байгаа гэв. Харин Улсын сургуулийн сургалтын төлбөр нэг кредит нь 84 мянгаас 103 мянгын хооронд байгаа юм. Тухайлбал, ХААИСийн босго оноо 400480 аж. Төлбөр нь бусад сургуультай адил юм байна.

Б.УРАНЧИМЭГ

О.ДАШНЯМ


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай үзэж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Сүүлийн үед УИХ-ын гишүүдээс хуулийн байгууллагынхан мэдүүлэг авах боллоо. Танд болон Ж.Батзандан гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал юу болж байгаа вэ?

-1990 онд бид огт өөр нийгэм рүү шилжсэн. 1990 оноос өмнө ийм зүйл байсан. Хүнийг цаазлах юмуу, хуулийн арга хэмжээ авахдаа нэр хүндийг нь гутаадаг. Тэр үед хэлмэгдээгүй хүн бараг үгүй. Их зохиолч Д.Нацагдоржоос эхлээд С.Буяннэмэх гээд үргэлжилнэ. Б.Ринчен гуайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь шоронд хорьж байлаа. Өнөөдөр тэр хүн буруу зүйл хийгээгүй байж гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл тухайн үед тэс өөр ойлголтыг өгч байсан. Тухайн хүнийг аймшгийн муу, муухай хүн мэт нийгэмд ойлгуулчихаад энэ хөшигнийхөө ард хэлмэгдүүлэлтийг явуулдаг байлаа шүү дээ. Ийм нийгмийг бид 1990 онд өөрчилсөн. Гэтэл зарим хүчнүүд энэ арга барилаа огт тавихгүй байна.

Бүх зүйлийг хуулийн дагуу, хуулийн хүрээнд явах ёстой байтал өнөөдрийг хүртэл хичнээн удаа, хичнээн хүнд хэрэг нээлээ, буруутгаж гүтгэж байгаа нь тэр цаг үедээ богино зайн улс төр хийхийн тулд хүний нэр хүндэд халддагийг бид мэднэ. Цаанаа тендер авдаг юм уу, Засгийн газрыг огцруулдаг юм уу, сайд, агентлаг авдаг ч юм уу улс төрийн хожооны зам руу орчихлоо. Тиймээс нийгэм өөрийгөө хамгаалдаг дархлаатай болох ёстой.

Өнөөдөр хичнээн хэцүү байсан ч бидэнд дуугарах, эсэргүүцэх, хамгаалах эрх нь бий. Тиймийн учир өнөөдөр тодорхой гишүүд байр сууриа илэрхийлж, үүнийхээ төлөө сайн, муу янз бүрийн зүйл сонсож байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг зүйл олон удаа яригдлаа. Их хурал дээр эрх нь зөрчигдсөн хүмүүс зовлон бэрхшээлээ яривал гишүүд сонсох үүрэгтэй. Цаад талд нь албан ёсны Их хурал нь ард түмнээсээ хаалга үүдээ хааж байгаад нууцаар хуралдаад хаалттай, далд хүрээндээ тохирсон асуудлаа шийдээд явж байгаа. Өнөөдөртөө яахав ингээд явж болдог юм аа гэхэд алсдаа үнэн зөв нь ил болно. Эрүүгийн хэрэг үүсгэлээ, шалгалаа. Энэ бүхэн байдаг л процесс. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд энэ байтугайг л үзлээ.

-Хууль хүчний байгууллагынхан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж нэр хүндийг нь сэвтээчихээд эргээд ийм зүйл болж гээд мэдээллэдэггүй. Энэ нь тухайн хүмүүстээ маш хүнд цохилт болдог байх?

-Монголчууд их хэлмэгдүүлэлт үзсэн ард түмэн. Хэдэн арван мянгаараа сэхээтэн, лам, эх орныхоо төлөө зүтгэсэн хүн бүрийг цааш нь харуулсан том махны машин явсан. Сэхээтний төөрөгдөл нэрээр махны машинд Монголын нэгэн үеийн сэхээтнүүд арчигдсан. Энэ бүхэн цаанаа заавал том зорилготой байдаг.

Тухайлбал, ард түмнийг эрхшээлдээ байлгах, эдийн засаг бизнесийн сонирхлоо гадаад, дотоод гэлтгүй гүйцэлдүүлдэг. Үр дүнг нь бид өнөөдрийн өндөрлөгөөс харж байна. 1992 оны Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг ард түмэнд өгсөн. Ард түмэн буюу гурван сая иргэн засаг барих бололцоогүй тул 76 УИХ-ын гишүүн сонгоод тэр хүмүүсээрээ дамжуулан ард түмэн төрийн эрх барилцдаг. Тиймээс тэр 76 гишүүнд маш их эрх мэдэл төвлөрч байгаа учраас үүнийг тойрсон барьцаалалт, тэр хүмүүсийг эрхшээлдээ оруулах гэсэн том тэмцэл сүүлийн 30 жил явлаа. Үүний нэг илрэл нь өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ. Заримдаа ялагдана, заримдаа ялна. 2020 онд ялагдвал ард түмний эрх мэдэл өөр тийшээ шилжинэ. Гарч байгаа шийдвэрүүд нь ард түмний эрх ашгийн төлөө гэсэн баталгаа улам л байхгүй болно. Тодорхой бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай ч үзэж байна. Өнөөдөр маш сонин эргэлзээтэй, эмзэг нөхцөл байдал бий болчихлоо.

-С.Зориг агсан амь насаа алдаад 20 жил болчихлоо. Телевизийн нэвтрүүлгээр баримт гаргаж ирж байна лээ. Ж.Батзандан гишүүн Нэг сэтгүүлчээс доор мэдээлэл ч авч чаддаггүй ийм Их хурал тарах хэрэгтэй гэж байсан. Их хурал өнөөдөр мэдээлэл авч чадахгүй байна уу?

-Энэ Засгийн газар байгуулагдах болсон нэг шалтгаан нь С.Зоригийн хэргийг ил болгож, ард түмэнд нэг мөр ойлголт, итгэл үнэмшил өгнө гэдэг асуудал яригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд ажлаа аваад С.Зоригийн хэргийн хэргийг ил болгоно гэж хэлж байсан. Түүнчлэн Их хурал дээр ч гэсэн шаардлага их тавигдсан. Засгийн газар таван сар гаруйн өмнө С.Зоригийн хэргийн материалын зарим хэсгийг төрийн нууцаас гаргаж, ил болгохоор болсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр шийдвэр хэрэгжээгүй. Нэг үгээр хэлбэл Их хурлын гишүүдийг даапаалаад байгаа байхгүй юу. Хэрэг нь ил болоод зургаан сар болох гэж байна. Их хурлын гишүүд та нар хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, та яагаад өөрсдөө олж үзэхгүй байгаа юм гэж ярьдаг. Өнгөрсөн зургаан сарын турш Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулъя гэж ярьсан. Парламентын гишүүн хэргийн материалтай очиж танилцъя гэж байгаа бол парламент, байнгын хороо, ажлын хэсгийн мандат байх ёстой. Нэхэж нэхэж, нөгөө тал нь цааргалж, цааргалж хоёр долоо хоногийн өмнө дөнгөж ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг нь өнгөрсөн долоо хоногт хуралдах ёстой байтал хуралдсангүй, Байнгын хороо нь ч хуралдаагүй. Энэ асуудлыг зориудаар хойш-луулж, цаг алдуулж байгаа. Ийм тохиолдолд гишүүд материалтай танилцах боломжгүй. Ажлын хэсэг очоод материалтай танилцъя гэхээр материал нь үнэндээ байхгүй л байгаа байхгүй юу. С.Зоригийн хэргийн материалтай танилцах боломж үнэндээ алга. Харин бид анх удаа хэвлэлийн ярилцлагаас өнөөдрийг хүртэл ил болоогүй, мэдэгдээгүй байсан болон өнцөг, мэдээллийг авлаа. Ингэж байж ажлын хэсэг ажилдаа орлоо. Хохирогч тал болон яллагдсан хүмүүсийн талаас тэнцвэртэй мэдээллийг авсан. Прокуророос урьсан боловч ирээгүй. Гэхдээ энэ долоо хоногт Байнгын хорооны хурал дээр ирж Прокурорын удирдлагууд хэвлэлд хариу өгч болсон юм чинь Их хурлын гишүүддээ хариулт, мэдээлэл өгөх байлгүй дээ. Энэ долоо хоногт шинэ мэдээлэл гарах байх.

-Уг нь хэргийн материал ил болсон л юм бол нээсэн шиг нээгээд явчихаж болохгүй байгаа юм байх даа?

-Нууцын зэрэглэлтэй 77 хуудас материал нь нууцдаа хамаардаг юм байгаа биз. Бусдыг нь судлаач, шинжээч, Их хурал гээд судлах ёстой субъектууд нь судлаад, өөрсдийнхөө дүгнэлтийг хэлээд явах хэрэгтэй. Энэ ердийн процесс. Гэтэл үүнийг зориудаар улс төржүүлэн хөөсрүүлээд ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлсэн гишүүдийн араас мөрдөн мөшгиж, айлган сүрдүүлээд байж болохгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна.

-Уг нь та нарын л эхлүүлсэн ардчилал биз дээ…

-Ардчилал утгаа алдчихсан байна. Хараахан ийм түвшинд хүрчихсэн гэж бодоогүй явлаа. Монголын парламент нь парламент биш, Монголын хууль хоёр утгатай мөрдөгддөг болсон юм байна. Ард түмэн төрийн эрх мэдлээ үл мэдэгдэх хүчинд алдчихсан юм байна. Монголчууд монголынхоо эрх ашгийн төлөө биш үл мэдэгдэх гараар удирдуулдаг болчихсон юм байна. Нөхцөл байдал тун эгзэгтэй болж. Ард түмэн энэ цаг үед өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, улсынхаа хавь заяаг гартаа авах хөдөлгөөнүүд гарч ирж байгаа нь зүй ёсны хэрэг. Тухайлбал, Гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн томоохон жагсаал цуглаан хийж, том тэмцэл эхлүүлж байгаагаа зарлалаа. Ард түмний эрх ашиг гэдгийн ард зовж, зүдэрч, эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрх ашиг байдаг. Иргэд байхгүй сайхан зорилтын төлөө биш амьдрал дээрээ тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө явснаар жинхэнэ мөн чанар нь илэрнэ. Миний хувьд Гэр хорооллын иргэдийн хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байгаа. Ард түмэн хувь заяагаа гартаа авах цаг нь болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа юм.

-Оюу толгойтой холбоотой хүмүүсийг барьж, хорьж шалгаж байгаа процессийг та хэрхэн үнэлэх бол. Оюу толгой том төсөл. Гэхдээ үүнийг зогсооё гэсэн хүмүүс байх шиг байх юм?

-Нөхцөл байдлыг харахад дээр хэлсэнчлэн хэн, хаанаас яаж удирдаад байгаа юм бэ. Монголын төр, хуулийн байгууллагыг хэн алсын удирдлагаар удирдаад байна вэ. Ямар ашиг сонирхлын үүднээс удирдаж байна вэ гэдэг нь өөрөө ойлгомжгүй болчихлоо. Оюу толгой бүтэн зуун жил Монголын ард түмнийг авч явах том төсөл. Үүн дээр гарч байгаа УИХ, Засгийн газрын шийдвэр нь өөрөө тусдаа, олон улсын түвшинд хүлээж байгаа Монгол Улсын хариуцлагын асуудал. Монгол Улс гэрээгээ сайжруулж, барьцаа ахиулж байх үүрэгтэй. Сонгууль бүрээр үүнийг шаардаад хийж чадахгүй бол хариуцлага тооцоод явах хэрэгтэй. Гэхдээ Оюу толгойн гэрээг зогсоо гэж байгаа юм биш шүү. Нөгөө талд нь эргэлзээтэй зүйл байгаа бол үүнийгээ шалгаж байх ёстой. Энэ нь манай дотоодын асуудал. 10 жил шалгалаа гэж ойлгож байгаа. Шалгаад зөрчил байгаа бол үүнийгээ нотлоод хуулийн хүрээнд ажлаа явуулах ёстой шүү дээ. Түүнээс таамаг, хардлага, улстөржилтийн байдлаар хандаж болохгүй. Шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хяналгүй л яахав. Гэхдээ цаанаа улс төрийн зорилго, эрх ашгийн тооцоотой зүйл хийгдэж байгаа нь хүний эрх, улс орны эрх ашиг талаасаа сөрөг, ухралт дагуулсан үйл явц өрнөж байна. Үүн дээр Монголын төр өөрийн дүгнэлтээ хийх байх.

-Заавал хүмүүсийг барьж хорьж байцаалт, мэдүүлэг авах ёстой юу?

-Залхаан цээрлүүлэх маягтай барьж хорьж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нь хөрөнгө оруулалтад халтай, бүтэлгүй улс гэдэг мессэжийг өгч байна. Улсаа хорлох маягаар ингэж хандаж болохгүй. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар эх орноосоо гараад зугтаачихгүй л бол ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хязгаарлах замаар шийдэж болно. Оюу толгойтой холбоотой асуудал бол олон жил яригдаж байгаа зүйл. Тэр хугацаанд хангалттай нотолгоо юм цуглуулсан байлгүй дээ. Үүнийгээ гаргаж ирээд явбал ямар нэгэн эргэлзээгүй л дээ. Эцсийн бүлэгт барилаа, хорилоо гэдэг нь залхаан цээрлүүлэлт юм уу, хэлмэгдүүлэлт юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Цаашаа үргэлжлэх процесс нь ч оньсого мэт. Нэг сарын хугацаанд хүмүүсийг хорьж мэдүүлэг авсан бол гарга л даа. Тэр хүмүүс чинь нэр хүнд, сэтгэл санаагаараа хохирлоо. Үүнийг дагаад найз нөхөд, гэр бүл, улс төрийн хүчин нь хүртэл хохирол амсч байгаа. Ямар зүйл нь дутуу болчихоод суллалаа гэчихээд хоёр цагийн дараа эргүүлээд хорьчихож байгаа юм бэ. Үүний цаад үр дүн, зорилго нь юу вэ. Энэ бүхэнд хариулт өгнө гэхээсээ илүү асуулт нь дэндүү олон болчихоод байна. Байнгын ажиллагаатай парламент үүнийг нь сонсох ёстой. Тиймээс энэ бүхний гол гогцоон дээр байгаа Улсын ерөнхий прокурорын удирдлагын байр суурийг Хууль зүйн байнгын хороо сонсох хэрэгтэй. Прокурорын тухай хуулийн 49.1-т “Ерөнхий прокурор хуулийн хэрэгжилтээр жилд нэгээс доошгүй удаа ажлаа тайлагнана” гээд заачихсан. Юун нэгээс доошгүй байтугай өнгөрсөн парламентын үед нэг ч удаа тайлагнаагүй. Тиймээс нээлттэйгээр энэ бүхэнд хариулт өгөх, бид мэ-дээлэл авах шаардлагатай. Прокурор дээр маш олон асуу-дал хуримтлагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Их хурал өнөөдөр хэлэлцэх асуудалгүй болчихлоо гээд байгаа хэрнээ яагаад энэ бүхэнд тайлбар, мэдээлэл авч болохгүй байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн ч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмнээс санал авч тэр хүмүүсийнхээ нэрийг өргөн барьсан…

-Байгууллагын мөн чанар хийгээд тэнд хэн байгаа гэдэг нь надад сонин биш байна. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч УИХ-д асуудал орууллаа. Байнгын хорооны хуралдаан дээр дэмжинэ, дэмжихгүй гээд санал хураадаг. Энэ тусдаа асуудал. Гэхдээ үүнийгээ заавал Их хурлаар оруулж дэмжинэ, дэмжихгүй гэдгээ хэлэлцдэг. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэхэд байнгын хороо дэмжээгүй. Гэтэл Их хурлаар орж ирэнгүүт дэмжээд явсан. Энэ суурь зарчим.

-Б.Хурцтай холбоотой асуудлууд шийдэгдсэн үү?

-Би зургаан сар шүүхийн үүд сахилаа. Гэрийн хаягийн маргаанаар өнөөдрийг хүртэл хүлээж авахгүй буцаасаар байгаад хамгийн сүүлийн өргөдлийг хүлээн авлаа. Харамсалтай нь үүнийг гурван удаа буцаасан шүүгч дээр дахиад хуваарилж байна. Би шүүгчээсээ татгалзаж байгаа. Өмнө нь гурван удаа шударга бус шийдэж байсан хүн дөрөв дэх дээрээ шударгаар шийднэ гэдэгт эргэлзэж байна, үнэн дээ. Нөгөө талд нь миний тавьсан асуудалд тайлбар ирсэн. Одоо шүүх хурлаа хүлээж байна. Энэ хооронд тэр хаягаар Ж.Батзанданг хоёр ч удаа шүүхэд өгөөд нөгөө тал ялчихсан. Ж.Батзандан гишүүн нэлээд том мэдэгдэл хүлээсэн. Гэсэн ч үнэнд нийцэхгүй гээд шүүхэд өгөөд шүүх тодорхой шийдвэр гаргасан. Ж.Батзандан гишүүн бид хоёрыг нээлттэй сонсгол хийлээ гэж эрүүгийн хэрэг нээх өргөдлийг прокурорт гаргасан. Эхний байцаалтаа авсан. Дараагийн шатанд яах юм бүү мэд. Улс төрийн агуулга бүхий хуулийн байгууллагыг тойрсон зүйлс тасрахгүй байна.