Categories
мэдээ нийгэм

Ерөнхий шалгалтын суудлын хуваариа хэвлэж аваарай

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна уу.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

– Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

– Суудлын хуваарь

– Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2018 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/

– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

ЭЕШ-ыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Categories
мэдээ нийгэм

“Гэр хороолол хөдөлгөөн” майхантай цуглааныг зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэв

“Гэр хороолол хөдөлгөөн” ТББ-аас өчигдөр Д.Сүхбаатарын талбайд майхантай цуглааныг байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн тул цагдаагийн байгууллагаас албадан тараасан байна. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2018 оны 05 дугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал, цуглааныг нэн даруй зогсоож, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх тухай “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 30ө/3152 албан шаардлагыг хүлээлгэн өгсөн. Мөн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нараас 6 удаа амаар уг хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгийн дарга Д.Булгамаагаас цуглаан зохион байгуулагчдад “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3.8 дахь заалтуудыг тус тус зөрчин бүртгэлгүй цуглаан хийж байгаа тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн 2 цагийн дотор зохион байгуулж буй хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны 1/1242 тоот шаардлагыг “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд хүлээлгэн өгсөн боловч тарахгүй гэдгээ мэдэгджээ.

Улмаар 21:50 цагт “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн шаардлагын хугацаа дууссан тул бүртгэлгүй цуглааны үйл ажиллагаагаа сайн дураараа тараах талаар анхааруулсан боловч шаардлагыг биелүүлээгүй тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны “Жагсаал, цуглааныг албадан тараах тухай” А/173 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор хууль зөрчсөн цуглааныг цагдаагийн байгууллагаас албадан тараах ажиллагааг зохион байгуулсан” гэж мэдээлэв.

“Гэр хороолол хөдөлгөөн” ТББ-аас өчигдөр /2018.05.17/ Д.Сүхбаатарын талбайд майхантай цуглааныг байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн тул цагдаагийн байгууллагаас албадан тараасан байна. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Image result for ой хээрийн түймэр

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, Баянзүрх дүргийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэр болох дархан цаазат Богд хаан уулын Залаат, Бага тэнгэрийн ам, Залаатын бага ам, Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын хариуцсан нутаг дэвсгэрт ойн тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, байгаль орчны байцаагч нарын ажлыг газар дээр нь шалгалаа.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалтад дархан цаазат Богд хаан уулын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8 байгууллага, аж ахуйн нэгж, 56 иргэн хамрагдав. Мөн илэрсэн зөрчлийг арилгах талаар мэдэгдэл бичиж, ногоон бүсэд зорчиж буй иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх зааварчилгааг өглөө.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхныг шагналаа

Нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар өнөөдөр шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар гардуулан өгөв. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Та бүхэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтны баярын мэндийг дэвшүүлье. Нийгмийн ажилтан бид бүгд хүнийг хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн гэж ялгалгүйгээр тэдний төлөө бие сэтгэлээ зориулж, тусалж дэмжсэн буянтай, хариуцлагатай ажил эрхэлдэг. Та бүхний хөдөлмөрийг өнөөдөр төр засгаас үнэлж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг угтан Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Сонгино хайрхан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Баярмаа, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Даваасүрэн нарын 10, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Х.Нямбаяр, Баянгол дүүргийн 19-р хорооны нийгмийн ажилтан Т.Энхтуул, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Батцэрэн нарын 11 албан хаагчийг тус тус шагнав.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 157 дугаар тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр-жил бүрийн тавдугаар сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн залилан хийж байна

Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болсон. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд, чиргүүлийн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн шилжүүлэн авах гэмт хэргүүд гарчээ. Дээрх хууль бус үйлдлүүдийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хуурамч бичиг баримт ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэх оролдлогыг таслан зогсоох, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг “хуулбар үнэн” гэж нотариатын байгууллагаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийн хамт ирүүлэх шаардлагыг тавьж буй юм. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг хийж эхэлсэн бөгөөд банкуудтай хамтран албан бичгийг QR кодтой болгон нууцлалыг өндөржүүлэх, хурууний хээгээр тухайн иргэний мэдээллийг авдаг болох, албан бичгийг цахим шуудангаар авдаг болох зэрэг ажлуудыг эхлүүлээд байгаа талаар тус үйлдвэрийн газраас мэдээллээ.

Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос тодруулахад “Гэмт этгээдүүд өмчлөгчийн нэрийг сольж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ААН байгууллагын албан бланк, гарын үсэг, тамга тэмдэг зэргийг хуурамчаар үйлдэн, залилан хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Ах дүү нар нэгнийхээ өмнөөс иргэний үнэмлэхийг нь ашиглан төрсөн ах, эгчийгээ луйвардан, тээврийн хэрэгслийг нь зарж үрэх явдал ч байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн, банк, ББСБ болон ХЗХоршоонд барьцаанд тавих барьцаанаас суллах, том оврын ачааны машинуудыг ААН байгууллагуудын хуурамч албан бичиг тамга тэмдэг, гарын үсэг үйлдэж, өөр байгууллага иргэнд шилжүүлүүлэх хэрэг зөрчил гарсан. Мөн хуурамч албан бичиг тамга тэмдэг гарын үсэг бүрдүүлэн, гэрчилгээ нөхөж авах улмаар тэр гэрчилгээг бусдад дамжуулан хилээр тээвэр хийх, гаалийн татвар төлөхгүйгээр ачааны тээврийн хэргэсэл оруулж ирэх зэрэг үйлдлүүд гардаг тул иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд тээврийн хэрэгсэл худалдан авах, барьцаалан зээл олгогчид дээрх хууль бус үйлдэлд холбогдохоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

Иймд иргэд, хуулийн этгээдүүд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн тээврийн хэрэгслийн шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Ассад нууцаар Сочи хотноо айлчилж, Путинтай уулзжээ

Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сири улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад гол холбоотон ОХУ-д айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тэрбээр дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй В.Путинтай хар тэнгисийн Сочи хотноо уулзсан байна.

Путин, Ассад нарын уулзалтын албан ёсны гэрэл зургийг Кремлийн ордон албан ёсны цахим сайтдаа нийтэлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Сирийн тэргүүн Сочи хотноо ажлын айчлал хийсэн” хэмээн хэвлэлийнхэнд өнөөдөр мэдэгдэв.

Ассад “ОХУ-ын армийнхан терроризмын эсрэг шат дараатай, үр дүнтэй алхмуудыг хийж буйд үргэлж талархдаг” хэмээсэн бол Путин “Сирийн ард түмэн, тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэргээсээ хэзээ ч буцахгүй” гэж хэлжээ.

Удирдагч нар сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сочи хотноо уулзсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам хуврагууд “Майдар эргэх” ёслол үйлдэж байна

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар” дэлхийн гран при 3×3 сагсанбөмбөгийн тэмцээн ирэх сард болно

Монгол улсын нийслэлд ирэх зургадугаар сарын 2-3-нд ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар” дэлхийн Гран при тэмцээн болно.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэхүү тэмцээн нь 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буй гэдгээрээ онцлог юм.“Улаанбаатар” Гран при тэмцээнд дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 багийн шигшээ багууд оролцохоор болоод байна.

Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай “Улаанбаатар” Гран при тэмцээнээс эхний 2 байрт шалгарсан шигшээ багууд ирэх 10 дугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрхтэй болно.

Categories
мэдээ спорт

Португалчууд хөлбөмбөгийн шигшээ багаа зарлав

Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д болох “ДАШТ-2018”-д оролцох Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш пүрэв гарагт багийнхаа бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар зарлав гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ:

Хаалгач: Антони Лопеш (“Лион”, Франц), Бету (“Гёзтепе”, Турк), Руй Патрисиу (“Спортинг”).

Хамгаалагч: Бруну Алвеш (“Рейнджерс”, Шотланд), Седрик Соареш (“Саутгемптон”, Англи), Жозе Фонте (“Далянь Ифан”, Хятад), Мариу Руй (“Наполи”, Итали), Пепе (“Бешикташ”, Турк), Рафаэл Геррейру (“Боруссия” Дортмунд, Герман), Рикарду Перейра (“Порту”), Рубен Диаш (“Бенфика”).

Хагас хамгаалагч: Адриен Силва (“Лестер Сити”, Англи), Бруну Фернандеш (“Спортинг” Лиссабон), Жуан Мариу (“Вест Хэм Юнайтед”, Англи), Жоау Моутинью (“Монако”), Мануэл Фернандеш (“Локомотив” Москва), Виллиам Карвалью (“Спортинг”).

Довтлогч: Андре Силва (“Милан”, Итали), Бернарду Силва (“Манчестер Сити”, Англи), Криштиану Роналду (“Реал” Мадрид, Испани), Желсон Мартинш (“Спортинг”), Гонсалу Гедеш (“Валенсия”, Испани), Рикарду Куарежма (“Бешикташ”, Турк).

Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Португалийн шигшээ баг хэсгийн тоглолтуудын үе шатанд Испани, Марокко болон Ираны шигшээ багуудтай тоглох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манила

Энэ сарын эхээр Филиппин улсын нийслэл Манила хотод Азийн Хөгжлийн банкны 51дэх чуулга уулзалтад оролцлоо. Филиппин улс бол гэрийн үйлчлэгч сайтай, англи хэлийг скайп, мессенжер, цахимаар заачихдаг, сүүлийн үед улсын ерөнхийлөгч нь хар тамхичидтайгаа хатуу гараар тэмцэж байгаа гээд манайхан сайн мэддэг болсон. Филиппин улс бол 7,641 арлаас бүрдсэн улс юм. Баруун талдаа Өмнөд Хятадын тэнгис болон Вьетнам улсын далайн хилтэй, хойд талдаа Тайваньтай далайгаар хиллэдэг, зүүн талдаа Палау гэдэг жижиг арлын оронтой далайн хилтэй, урд талдаа Малайз болон Индонез улстай мөн л далайн хилтэй. Газар зүйн хувьд Ази Номхон далайн хамгийн ашигтай байрлалтай, үүнийгээ дагаад Ази Номхон далайг хянах сонирхолтой улс гүрнүүдийн хувьд чухал оронд тооцогддог. Нийслэл Манила хотын төвд Азийн Хөгжлийн банкны төв байр байрлана. Зүүн Азийн орнууд хотын төв нь 20, 30 давхар шилэн орчин үеийн уран барилгууд дүүрэн байдаг ч Азийн Хөгжлийн банкны төв байр тийм биш аж. Өөрийн гэсэн дэгжин өнгө төрхтэй, дэлхийн олон орон үндэстний өвөрмөц соёл ахуйг шингээсэн хийц дизайнтай байр юм.

Азийн Хөгжлийн банк дэлхийн 67 улс оронд үйл ажиллагаа явуулдаг, үүнээс 48 улс нь Азийн хөгжиж буй болон өндөр хөгжсөн орнууд. Тийм учраас төв байрны уран ганган загвар нь Азийн соёлыг түлхүү тусгасан юм уу гэмээр. Жил болгоны энэ өдөр Азийн Хөгжлийн банкны гишүүн орон болгонд суугаа суурин төлөөлөгчид болон тухайн орны сангийн сайд нар, хувийн хэвшлийнхэн ирж бүтэн жилийнхээ ажлын амжилтаа тайлагнаж, мөн дараа жилийн бодлого боловсруулах гэж, Азийн орнуудын тулгараад байгаа бэрхшээлүүдийг ярилцахаар, түүнийгээ даван гарах гарц олохын тулд жилдээ нэг удаа цуглаж хуралддаг юм байна.

Энэ жилийн хувьд Азийн Хөгжлийн банкны чуулганы гол сэдвийн нэг бол аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал эрэн, хиймэл оюун ухаанд суурилсан роботоос ажлын байраа хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг сэдэв их сонирхолтой, өргөн хүрээтэй болсон билээ. Учир нь Ази тивийн орнууд тэр дундаа Филиппин, Индонез, Малайз, Шри Ланка, Энэтхэг, Хятад зэрэг улсууд хүн ам ихтэй учир ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах нь том асуудал байдаг. Гэтэл хурдацтай хөгжиж буй дижитал эринд “роботон ажилчдын” өөдөөс ард түмнээ хэрхэн бэлтгэх вэ гэдэг нь мөн л асуудал болоод байгаа. Энэ бүхнээс гарц шийдэл хайхаар төсөл, судалгаа, шинжилгээ хэрэгжүүлж байгаа орны мэргэжилтнүүд, ахлах зөвлөхүүд цугларч цэц булаалдаж, боловсруулсан материалаараа илтгэл тавьж, мэтгэлцэж гурван хоног чуулсан билээ.

Азийн Хөгжлийн банкны үе үеийн ерөнхийлөгч нар япон хүмүүс байх юм. Учир нь япончууд Азийн Хөгжлийн банкийг тэртээ 1966 онд бий болгосон гол орнуудын нэг аж. Тиймээс Японы пүүс компани, аж ахуйн нэгжүүд илүү үүрэг рольтой оролцох юм билээ.

Өнөө жилийн чуулга уулзалтад 4000 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор ирсэн байлаа. Эхний өдрийн үйл ажиллагааны онцлох сэдэв “Технологийн өөрчлөлт, Даяаршил ба Ази дахь ажлын байр“ сэдвээр хэлэлцүүлэг болов. Япон улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Таро Асо “Технологийн өөрчлөлтөд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд сайн технологич байх албагүй ээ, тухайн технологийг сайн хэрэглэж, ашиглаж сурах, эзэмших л хэрэгтэй” гэлээ. Өөрөөр хэлбэл сайн хэрэглэгч л байхад хангалттай юм байна. Мөн тэрээр “Би 77 настай ч одоо болтол тэтгэвэрт гараагүй, Япон улсын Шадар сайд, Сангийн сайд гэсэн хоёр албан тушаал зэрэг хашиж байна, тэгэхээр ажлын байранд хүн гологдохгүй ээ” гээд инээж суув. Тэрээр Япон Улсын Гадаад хэргийн сайд, Санхүүгийн үйлчилгээний сайд, 59 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан арвин их туршлагатай нэгэн билээ.

Түүний араас 72 настай Филиппин улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Карлос Домингуэз үг хэлэхдээ “Технологийн өөрчлөлт ажлын байрыг булааж байгаа ч бас шинээр ажлын байрыг олноор бий болгож байгаа сайн талууд ч байгаа. Филиппин хүмүүс заавал гадагшаа явахгүйгээр гэрээсээ технологийн давуу талыг ашиглаж англи хэл зааж байна, интернэтээр худалдаа наймаа ч найдвартай түргэн шуурхай хийж чадаж байна“ хэмээн ярьсан юм. Мөн тэрээр “Ажилчдын зүгээс технологийн өөрчлөлтөд дасан зохицохын тулд байнгын ажиллагаатай байх хэрэгтэй” гэсэн юм. Тэрээр Филиппин улсын топ бизнесмэн, мөн Филиппиний иргэний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа тус авиа компанийг Зүүн Өмнөд Азийн гол тоглогч болгож чадсан гавьяатай нэгэн билээ.

Филиппин улс бол гэрийн үйлчлэгч, хүүхдийн асрагчаар дэлхийд тэргүүлдэг. 100 сая хүн амтай, улсын ажлын байрны эрэлт хэрэгцээ асар их байх нь ойлгомжтой. Хиймэл оюун ухаантай роботууд хүн төрөлхтний өдөр тутмын аж амьдралд нэвтэрвэл энэ улс хэцүүдэж таарна. Өөрөөр хэлбэл роботууд гэрийн асрагч үйлчлэгч болоод эхэлвэл яана вэ. Үнэхээр ч XXI зуунд техник технологи хурдацтай хөгжиж, ажлын байруудыг цоо шинээр бий болгож байгаа ч хуучин уламжлалт ажлын байруудад заналхийлж байгаа билээ.

Дараагийн хэлэлцүүлэг мөн л сонирхолтой болов. Азийн Хөгжлийн Банкны жил бүрийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулдаг CNBC телевизийн хэлэлцүүлгийн сэдэв нь “Технологийн өөрчлөлт, технологийн дэвшил, шинэ технологи ба хөгжиж буй хурд, аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалын шинэ технологид хэрхэн дасан зохицох вэ” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг болсон юм. Уг хэлэлцүүлэгт Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч ноён Такихико Накао, Шри Ланкийн Сангийн сайд, Хэвлэл мэдээллийн сайд, Азийн Хөгжлийн Банкны Шри Ланк улс дахь дарга Мангала Самаравера, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) –ын Эрчим Хүч ба Байгалийн Нөөцийн менежмэнтийн газрын захирал хатагтай Нандита Паршад, Кикстарт Вентура компанийн Ерөнхийлөгч, мөн Шинэ Бизнесийн Группийн ахлах дэд ерөнхийлөгч хатагтай Минэтэ Наварит нар оролцсон юм. Уг хэлэлцүүлэгт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь зөвхөн зам, гүүр, далангаас хамаагүй их юм. Технологийн дэвшил ухаалаг хотуудыг байгуулснаар хамгийн сүүлийн үеийн байгаль орчны шинэлэг санаачилгуудаас эхлээд триллион долларын хөрөнгө босгож байна. Дараагийн технологийн дэвшил хаанаас гарах вэ? Энэ нь нийгэмд ямар ашиг тустай байх вэ, хөрөнгө оруулалтын ямар боломж олгох вэ? Эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүрийг шинэлэг болгохын тулд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ? гэх зэргээр олон сонирхолтой сэдвүүдээр ярилцсан юм. Тус телевизийн зохиосон мэтгэлцээнд Нандита Паршад хэмээх энэтхэг гаралтай эмэгтэй Монголыг хөгжиж буй Азийн орны жишээ болгож хэд хэдэн удаа дурдсан юм. Манай улсын хувьд байгалийн баялаг ихтэй ч тухайн салбар нь нийт хүн амынх нь ердөө 0.4 хувьд нь ажлын байр бий болгосон. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт их хийгдэх болсон. Үүнийгээ дагаад хөгжиж буй орны жишээ болохуйц, үлгэрлэх аястай. Хурал болгон дээр шахуу Монголын уул уурай, сэргээгдэх эрчим хүч, хүн амын нягтаршил бага, хөдөө аж ахуй гэх мэтээр жишээ болж яригдсаар байв. Хатагтай Нандита Паршад бол Энэтхэг, Зүүн Европ, хуучин Зөвлөлт Холбоот Улс, Монгол, Турк, Ойрхи Дорнод, Хойд Африк гэх мэт төрөл бүрийн хөгжиж буй эдийн засагтай орнуудын эрчим хүчний салбарт сүүлийн 30 жил хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгаа туршлагатай юм билээ. Тэрээр “Дараагийн технологийн өөрчлөлт нь робот биш, харин эрдэмтэд байх болно” гэж онцолж хэлсэн нь үнэхээр оновчтой санагдсан. Өөрөөр хэлбэл технологийн дэвшил, хиймэл оюун ухаантай робот гэж ярьж байгаа ч энэ бүхний ард хүн л байгаа шүү дээ.

Уг хэлэлцүүлэгт Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч ноён Такихико Накао хэлэхдээ “Технологийн дэвшлийг Азийн Хөгжлийн Банкны бүх салбарт хэрэглэнэ, жишээ нь газар тариалангийн талбайд хиймэл дагуулын тусламжтайгаар усжуулалтын системд хэрэглэнэ, мөн эрүүл мэндийн салбарын тогтолцоог илүү үр дүнтэй болгоход ашиглах бол боловсролын салбарт хүртэл алсын зайны технологи ашиглана” гэж индэр дээрээс мэдэгдсэн. Чуулганы сүүлчийн өдөр Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дүтэртэ ирж хаалтын арга хэмжээнд оролцсон юм. Тэрээр Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч ноён Такихико Накаотай уулзах үедээ “Би ийм их мөнгөтэй олон хүн таньдаггүй байсан. Та надад илүү их зээл өгч чадах уу? Эдийн засгийн ашигтай байдлын хүрээнд би эерэг бодолтой байна” гэж инээмсэглэн хэлсээр хаалтын үйл ажиллагаа өндөрлөсөн.

Жил болгон уг арга хэмжээг Азийн Хөгжлийн Банкны гишүүн орнууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Түүнийхээ дагуу ирэх жилийн уулзалтыг Фижи гэдэг 900 мянган хүн амтай Номхон далайн дунд байрлах жижигхэн арал улс зохион байгуулахаар болсон юм.

М.БАЯНБУЛАГ