Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 60 хувьд хүрчээ

malЭнэ сарын 18-ны байдлаар оны эхний 28 сая хээлтэгчийн 60 хувь буюу 17 сая 68 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг

-51 мянган ботго,

-333 мянган унага,

-681 мянган тугал,

-8 сая 958 мянган хурга,

-6 сая 284 мянган ишгээр өссөн үзүүлэлт аж.

Төл бойжилт 96 хувьтай байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 800 мянгаар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдаа үйлчилгээний газрууд амарч байна

Image result for захууд амарч байнаӨнөөдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд амарч байна. Тодруулбал “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудыг амраах захирамжийг гаргажээ. Үүний дагуу “Нарантуул”, “Алтжин бөмбөгөр”, “И март”, “Дүнжингарав”, “Сандэй плаза” зэрэг 15 худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүй байгаа юм.

zah

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулав

Related image

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг сануулав.

Мөн энэ сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, 20-21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, 23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртжээ

Манай эмэгтэй баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртжээЧөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн цэргийн спортын зөвлөлд багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Герман, Грек, Иран, Казахстан, Унгар, Франц, Швейцарь, зэрэг 22 орны 330 гаруй тамирчид өрсөлджээ.

Энэ жилийн Цэргийн ДАШТ-д манай улсаас 21 тамирчин оролцож нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 68 кг-ын жинд спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо. Мөн өнгөрсөн жил ээж болсон С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдэг тамирчид эргэн ирж, энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

​”Монгол Алт” ХК ногдол ашиг тараана

Related image

“Монгол Алт” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 150 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын жаргалтай нэг өдөр

Жилдээ ганц хоёрхон удаа тохиодог автомашингүй өдөр болж байна. Урд талаасаа Энхтайвны гүүр өнгөрөөд эхний уулзвараар хаажээ. Тус уулзвараар машинууд хоёр тийш салж, буцан явцгаах аж. Хаасан талбайгаас эхлээд хүний хөл тасрахгүй үргэлжилнэ. Дугайтай нь дугуйгаа жийж, скүтэртэй нь скүтрээ унаж, рольктой нь ролькоор гулгасаар хүмүүсийн царайд инээмсэглэл тодорсон сайхан өглөө байлаа.

Үүнээс хойш Сүхбаатарын талбайг зорин алхахад цагдаа нар хамгаалалтад гарч машин явахыг хориглон шалгана. Энэ өдөр төв замаар явах эрх зөвхөн цагдаа, түргэн, онцгой байдлын галын машинд олгогджээ. Хүний хөдөлгөөн их хотын гудамж цаанаа л нэг жаргалтай байгаа нь мэдрэгдсээр. Төв талбайд хөл тавих зайгүй шахуу болжээ. Тойруулаад цагаан майхангууд барьж. Энэ майхнуудад Нийслэлийн биеийн тамир спортын газрын үйл ажиллагааг танилцуулах, Биеийн тамирын сургуулиудын танилцуулга, үзүүлэх тоглолтууд, иргэдэд өөрсдийгөө суртачлах гэсэн албан байгууллага хувь хүмүүсийн бараа материал дүүрэн өрсөн байв.

Энд тэндгүй дугуй түрээсийн газрууд, ширээн теннис, түргэн хоол, ус ундаа зайрмаг зарах жижиг ТҮЦ шиг газрууд зөндөө. Үнийг сонирхвол нэг хүний дугуй нэг цаг нь 6000 төгрөг, 3-4 хүнийх 10 минут нь 10000 төгрөг ажээ. Хүүхдийн дугуй мөн адил. “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30000-аад хүн бүртгүүлсэн. Үүнээс хамгийн ойрын зай болох 5 км-ийн зайд хамгийн олон тамирчин уралдав. Гараанаас 9:10 цагт гарч, эхнээсээ гүйцгээлээ. Маш олон хүн гүйсэн болохоор гараанаас гарч дуусаагүй байхад эхний тамирчин бариалав. Үүнийг үзэж байсан хүмүүс “Ийм олон хүн гүйдэг юмуу” гэж гайхцгаана. Үнэхээр л олон хүн гүйж байлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал, реппэр Big Gee гэх мэт олны танил хүмүүсээс гадна, Япон, Солонгос, Канад, Испани, Кени гэх мэт гадаадын 30 орны тамирчид, сонирхогчид ирж оролцож байна. Марафоноос гадна энд иог, аэробек, нийтийн бүжиг, бодибилдингийн үзүүлэх тоглолтууд болж хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Бяцхан бодибилдингийн тамирчид гарч ирэн үзүүлбэрээ үзүүлэхэд хүмүүс их л өхөөрдөв. Нийтийн бүжгийн ахмад бүжигчид үзүүлбэрээ дуусгаад цугласан олныг бүжгэнд урин вальс эргэх нь таалагдав. Уран нугараачид нугарч, иогийн багш нар иог зааж нэг өдрийг иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан сайхан арга хэмжээнүүд зохиосон байлаа. Турник дээр хамгийн олон суниасан хүнд фитнессийн эрх өгнө гэхэд эрэгтэй хүн бүр л турник дээр цуглажээ. Хүүхдүүдийн дунд хөгжилтэй тоглоом зохиож хожсныг нь хүүхдийн дугуйгаар шагнав. Марафон гүйлтийн уралдааны нэгэн сонирхолтой төрөл нь гэр бүлийн марафон. Нэг, хоёр, гурван хүүхэдтэй гэр бүлүүд тэргэн дээр түрхийг нь түрж, үүрэхийг нь үүрч, тэвэрхийг нь тэвэрч, мөрөн дээрээ суулгахыг нь суулгаж бүгд л барианд ойртохдоо сэтгэл дүүрэн инээмсэглэлтэй орцгоож байв. Хэт холын зай буюу 42.125 км-т гүйсэн Кени улсын хоёр тамирчинг түрүүлэх байх гэж ярих хүн олон байлаа. Гэхдээ өөрийн улсад зохиож байгаа тэмцээнд Монголын тамирчид илүү байв. Хүмүүс ч Монгол хүн түрүүлсэнд олзуурхаж байгаа нь илт. Энэ удаад Монгол Улсын гавьяат тамирчин Сэр-Од оролцолгүй өнжсөн байна. Зөрсөн бүхэн инээмсэглэл цацруулсан сайхан өглөө бий болгосон хотын удирдгуудад талархмаар. Нэг өдрийг эрүүл өнгөрөөх гэсэн гэр бүлүүд талбай дүүрэн цугларч бүгдийнх нь царайд инээмсэглэл тодорч буй нь ийм өдрийг олон зохиогоосой гэж хүсмээр.

С.ОТГОНБАЯР

Машингүй өдрөөр төв талбай дээр

Улаанбаатар марафон-2018


“Улаанбаатар марафон 2018”-ын эргэн тойронд

Categories
мэдээ спорт

Өнөөдөр шатрын насанд хүрэгчдийн УАШТ эхэлнэ

Image result for шатар

Өнөөдөр шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод нээлтээ хийнэ. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөх аж. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шатарчид Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадын эрхийн төлөө өрсөлдөж буйгаараа онцлогтой юм байна.

УАШТ-нд ФИДЕ мастер Б.Баярмандах хамгийн олон удаа буюу 15 дахь удаагаа оролцож байгаа бол ФИДЕ мастер М.Гүнбаяр, олон улсын мастер Н.Баттулга нар 14 дэх удаагаа өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс олон улсын мастер Б.Анхчимэг 22, Д.Янжиндулам 18 дахь удаагаа оролцоно. Харин дэлхийн шатрын холбооны дэд мастер Г.Халиунаа 11 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан бөгөөд тэрбээр энэ тэмцээний хамгийн залуу оролцогч аж.

Шатрын спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохиосон байна. Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлал, түүх соёлын өвийг 180 гаруй оронд танилцуулахад тэмцээний гол зорилго оршиж байгаа юм байна.

shatar UASHT

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн удирдагчид “зурхайн” ямар ордод төрдөг вэ?

Холбоотой Зураг

Зарим хүмүүс байгалиасаа удирдагч болж төрдөг. Зарим нь тийм биш. Өнгөрсөн оны сүүлээр Vocative сайт дэлхийн 195 улсын удирдагчдын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар улс, орон бүрийн удирдагчдыг зурхайн ордоор нь ангилсан аж. Сонирхолтой нь дэлхийн удирдагчдын 12 хувь буюу 22 улсын удирдагч “хилэнц”-ийн ордод төрсөн гэх үр дүн гарчээ. Тэр дунд Австралын Ерөнхий сайд асан Тони Аботт, Ираны удирдагч Хассан Роуханн нар багтсан аж. Харин “нум” болон “арслан”-гийн ордод тус бүр 18 удирдагч төрснөөрөө удаалсан байна.

-ДЭЭРХ ГУРВАН ЗУРХАЙН ОРДОД ТӨРӨГСӨД ЯАГААД ДЭЛХИЙГ УДИРДАЖ БУЙГ MAMIVERSE САЙТЫН ЗУРХАЙЧИД ТАЙЛБАРЛАЖЭЭ-

Хилэнц

ranking zodiac signs leaders зурган илэрцүүд

Шотландад хийгдэж байсан “Сэтгэц”-ийн судалгаагаар “хилэнц”-ийн ордод төрөгсдийн мэдэрхүй бусад ордод төрөгсдөөс онцгой байсан аж. Англиар “PERCEPTION” гэж нэрлэгддэг мэдэрхүйг орчин, ертөнцийн талаарх далд мэдлэг гэж “сэтгэлзүйчид” орчуулдаг байна. Энэхүү мэдэрхүй нь маш хүчтэй бөгөөд хүний бодлыг унших болон таньж мэдэх гэх мэт зүйлсийг мэдэрдэг аж. Үүнд удирдан зохион байгуулах авьяас ч мөн багтдаг.

Тэд хүний тархи сэтгэхүйгээр хүссэнээр аялаж сонсохыг хүсэж буй үгсийг нь ч мөн хэлж чадах аж. Хилэнцүүд сонгууль болон өрсөлдөөнд ялж болох ч удирдах тал дээр асуудалтайг “14 Brutal Truths About Loving A Scorpio, As Written By One” номонд дурьджээ.

Арслан

ranking zodiac signs leaders зурган илэрцүүд

Тэд зүгээр л хүчтэй. Тус сайтад Арслангийн ордынхныг харсан хүмүүс тэднээс гэрэл цацарж буйг анзаардаг гэжээ. Кафе Астрологийн зурхайн мэргэжилтнүүд “Түүхийн туршид тэд бүрэн эрхт байдал болон захиргаадалт, эр зоригийн бэлэгдэл болсоор ирсэн” хэмээн одон орны сурах бичигт тэмдэглэжээ.Тэд бол “арслан” шиг хүчтэй удидагчид. Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Бил Клинтон нар тус ордод төрсөн байна.

Гэвч “арслан”-гууд төрийн тэргүүн байх хугацаандаа ямар нэг буулт хийхийг хүсдэггүй аж. Мөн алдаа гаргахаас айдаг нь тэднийг сайн удирдагч биш гэдгийг илтгэдэг хэмээн “6 Brutal Truths About Loving A Leo, As Written By One” номонд иш татсан байна.

Нумranking zodiac signs leaders зурган илэрцүүд

MAMIVERSE сайтд “Нумын ордны удирдагчид эрх чөлөө болон философыг эрхэмлэгчид бөгөөд бусад ордын удирдагчдыг бодвол энгийн бөгөөд шударга ёсыг тогтоодгоороо онцлог” хэмээн өгүүлжээ. Хамгийн гол зан чанар нь тэдний өөдрөг үзэл юм. Өөдрөг үзэл нь дайн тулаан болон хүнд хэцүү үед харваачдын ордод төрөгсдийг хамгийн шилдэг удирдагч болгодог аж. Кафе Астрологийн зурхайн мэргэжилтнүүд “Нумын ордныхон богино хугацаанд зөв шийдвэр гаргадаг мөн төрөлхийн дайны стратегийн ухаантай” хэмээн ном товхимолд тэмдэглэсэн байна. Дайны үеийн удирдагчид болох Винстон Чёрчилл, Ёсиф Сталин нар нумын ордод мэндэлсэн нь тус фактыг бататгадаг аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин Жинлүүрийн орд

vladimer putin зурган илэрцүүд

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Матрын орд

ким чен ун зурган илэрцүүд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ихэрийн орд

Холбоотой Зураг

БНХАУ-ын удирдагч Си Зинпин Ихэрийн орд

си зиньпин зурган илэрцүүд

Манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга загасны ордод төрсөн бол өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хонины ордод мэндэлсэн байна.

элбэгдорж баттулга зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн эргүүл хийж байсан цагдаагийн биед халджээ

Өчигдөр “School police” буюу сургуулийн эргүүл хийж байсан цагдааг шаардлага тавьсны төлөө биед нь халдаж өшиглөсөн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгалтын ажлыг эхлүүлсэн байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн сургууль орчмын явган хүний гарц дээр сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн иргэн 34-91 УНИ улсын дугаартай “Toyota Camry” автомашины жолоочид “Бусдын эрх ашгийг бодсонгүй, хүүхдүүд эцэг эхчүүд замаар гарч болохгүй байна шүү” гэж хэлснийх нь төлөө элдвээр хэлж биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд түгсэн юм.
Энэхүү бичлэгийг Замын цагдаагийн албаны “Paparazzi traffic Mongolia” цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд удалгүй Замын цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.
Танхайрсан жолоочийн хувьд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө машинаа гарцан дээр тавьжээ. Тэрбээр энэ үйлдлээ “Зогсоол олдохгүй байгаа юм чинь яах юм бэ” хэмээн уурлаж, улмаан хүч хэрэглэн танхайрчээ.
Categories
мэдээ спорт

​“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо

Image result for “УЛААНБААТАР МАРАФОН

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Төв талбайд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2018” гүйлтэд 30 мянга гаруй иргэн оролцож байна.

Уг марафонд хамгийн их гүйгчдийг хамруулсан 5000 метрийн 18-35 нас, 36-54 нас, 55-аас дээш насны гүйгчид гараанаасаа гарлаа.

“Улаанбаатар марафон 2018”-олон улсын гүйлтийн тэмцээнээс 5000 метр, 10 км, 21 км, 41 км-ийн зайд 1-10 дугаар байрт шалгарсан 60 тамирчныг шагнаж урамшуулах юм. Гүйлтийн тэмцээнд Кени улсаас марафон гүйлтийн дээд амжилт тогтоосон Тум Давид Киплагат, Челенг`а Роберт Кипротич, Жемутай Мерси нарын тамирчид оролцож байна.

Мөн үеэр иргэдийг уралдаанд гарахын өмнө болон барианд орсны дараа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, заавар зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байна.