Categories
гадаад мэдээ

БНХАУ болон АНУ худалдааны дайнаас татгалзлаа

“БНХАУ болон АНУ-ын удирдлага худалдааны дайныг дэгдээхгүй байхаар тохиролцсон бөгөөд энэ нь хоёр улс болон дэлхийн дахины ашиг сонирхолд нийцнэ” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч болох Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга Лю Хэ мэдэгдлээ.

“Хятад-Америкийн энэ удаагийн хэлэлцээний гол үр дүн бол бид харилцан ойлголцолд хүрч, худалдааны дайнаас татгалзсан явдал юм. Хоёр тал бие биенийхээ үйлдвэрлэсэн бараануудад ногдуулсан татварыг нэмэгдүүлэхээс татгалзаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

“Хэлэлцээ амжилттай болсон нь БНХАУ болон АНУ-ын удирдагчид маш чухал зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой бөгөөд тэд хоёр орны ард түмэн болон дэлхий дахины ашиг сонирхлыг эн тэргүүнд тавилаа” гэж Лю Хэ мэдэгдсэн байна.

Энэ сарын 17 болон 18-ны өдрүүдэд болсон хэлэлцээний үеэр хоёр орны төлөөлөгчид хоёр талын худалдааны тэнцэлд гарч буй алдагдлыг багасгах асуудлаар зөвшилцөлд хүрч чаджээ. Тохиролцоо ёсоор Хятад улсын зүгээс Америкийн барааг худалдан авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болсон байна.

Вашингтон хотноо болсон хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс болон тусгай төлөөлөгч Роберт Лайтхайзер нар оролцжээ.

Categories
гадаад мэдээ

Кубад онгоц осолдсоны улмаас 110 хүн амь үрэгджээ

Кубад тус улсын Cubana de Aviacion агаарын тээврийн компанийн Boeing 737 зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 110 хүн амь үрэгдэж, 3 хүн шархаджээ. Энэ тухай Кубын тээврийн сайд Адель Искьердогийн мэдэгдсэнийг иш татан “The Gazette” сонин мэдээлжээ.

Онгоц Гавана хотоос Ольгин руу нислэг үйлдэх гэж байсан бөгөөд Гавана хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож унасан байна. Онгоцны багийнхныг оролцуулаад онгоцонд нийт 113 хүн байжээ.

Бэртэж гэмтсэн 3 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Түүнчлэн амь үрэгдсэн хүмүүсийн дунд 5 хүүхэд байсан байна.

Ослын шалтгааныг олж тогтоохоор нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухайгаа Кубын эрх баригчид мэдэгдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын азтанууд өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийж, өчигдөр оройн 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

  • найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
  • долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
  • зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
  • таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
  • дөрвөн орон тохирсон бол та 200 мянган төгрөг,
  • гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожно. Мөн энэ удаагийн супер тохирол 50 сая төгрөг байх юм.
Categories
гадаад мэдээ

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж, гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ

Хунтайж Гарри болон Меган Маркл хоёрын хурим тавдугаар сарын 19-нд боллоо. Хуримын ёслолд 2600 зочин, тухайлбал дуучин Элтон Жон, америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, теннисчин Серена Уильямс, жүжигчин Жорж Клуни, Виктория болон Дэвид Бекхэм, түүнчлэн хатан хааны гэр бүлийнхэн ирсэн байна.

Хунтайж Гарри хуримын ёслолын өдөр өөрийн эх, талийгаач гүнж Дианагийн зүүж байсан биндэръяа шигтгээтэй бөгжийг өөрийн гэргийд зүүж өгчээ. Меганы зүүсэн титэм нь 1932 онд хийгдсэн хатан хаан Мэригийн титэм гэнэ.

Хунтайж Гарри болон Меган Маркл нар талийгаач гүнж Дианаг баяр ёслолын туршид өөрсөдтэйгээ хамт байгаа мэтээр харуулахыг мэрийж, сүмд ёслол үйлдэх үеэр гүнжийн эгч хатагтай Жейн Фэллоуз библийн судраас нэг ишлэл уншсан байна.

Уригдагсдын дунд хаан ширээ залгамжлагчийн хуучин найз бүсгүй Челси Дейви байсан байна. Ёслолын арга хэмжээний үеэр түүний царайны байдал нийгмийн сүлжээ хэрэглэгсдийн анхаарлыг татсаныг Buzzfeed сайтад бичжээ.

Хунтайж Гарри, Дейви хоёр 2007 онд холдсон бөгөөд үүний шалтгаан нь хардалт байсан аж. Бүсгүй хунтайж Гарригийн гар утаснаас шүтэн бишрэгч бүсгүйн ирүүлсэн мессежийг олсноор, түүнээс холдсон байна.

Categories
мэдээ спорт

“Унадаг дугуйтай Улаанбаатар” парад байгаль орчинд ээлтэй байхыг уриалав

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Зургаа дахь удаагийн унадаг дугуйн парадыг Монголын Залуучуудын Холбоо UNDP in Mongolia-ийн Biofin Mongolia болон Залуу Дугуйчин клубийн залуучуудтай хамтран зохион байгуулсан ба Нийслэлийн Биеийн Тамир Спортын Хороо, Монголын дугуйн холбоо, “Cannondale”, “Alton” “Merida”, “Attila”, “Шоо” зэрэг дугуйн дэлгүүрүүд, дугуйн клубүүд дэмжиж ажиллажээ.


Унадаг дугуй бол байгаль орчинд ээлтэй зөв зохистой хэрэглээ юм. Тиймээс хүүхэд залуучуудыг байгаль орчинд ээлтэй спортоор хичээллэхийг уриалах, олон нийтэд дугуйн хэрэглээг сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх зорилготой уг параданд нийт 2500 гаруй дугуйчид дараах уриалгын дор нэгдэж оролцов.

1. Бүтээе Залуусаа

2. Хандлагаа өөрчилцгөөе

3. Эх болсон эх дэлхийгээ хайрлая

4. Цэвэр агаар цэнгэг усаа дээдэлье

5. Дугуйтай зорчигчдоо хайрлая

6. Байгаль орчноо хайрлан хамгаалъя

7. Уул усаа хамгаалъя

8. ЭКО хэрэглээг нэмье

9. Байгальдаа соёлтой амарцгаая

10. Дугуйн замаа нэмье

11. Замын хажууг налуу болгоё

12. Дугуйн зогсоолыг нэмье

13. Авто машингүй өдрийг нэмье

Энэ удаагийн унадаг дугуйн парадын онцлог нь олны танил эрхмүүдээс гадна хүүхэд залуучууд дугуйг өөрийн хэрэглээ болгож дугуйчдын тоо хэдэн арван мянгаар өссөн байдал, Дугуйчид байгаль орчинд ээлтэй хэрэглээг хэрэглэж занших, Эх дэлхийгээ хайрлах, Байгалийн төлөөх хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх, Байгаль хамгаалах үйлсэд хүн бүр оролцож, хандлагаа өөрчлөх, Уул, ус, ургамал, амьтнаа хайрлахыг уриалж байгаагаараа онцлог юм. Дашрамд дурдахад 2012 оноос хойш “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан нөлөөллийн ажлуудын үр дүн эхнээсээ гарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд унадаг дугуйн зам болон унадаг дугуйн зогсоолууд нэмэгдсээр байна. Мөн ирэх жилүүдэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хот төлөвлөлтөд 320 км унадаг дугуйн замыг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд Сэлбэ, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудад 10,6 км унадаг дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ

Нийслэл хотод 390 мянган өрх амьдардаг бөгөөд 220 мянга нь гэр хороололд байрладаг гэх судалгаа гарчээ. Нийслэлд нийт 100 гаруй мянган нүхэн жорлон байдаг аж. Түүнээс 11 мянга 500 өрхийн нүхэн жорлонг болон зуслангийн бүсэд байрлах дөрвөн мянга 600 өрхийн жорлонд ариутгалын ажил хийсэн байна. Мөн хогийн цэгийн 34 га талбайд ариутгал хийхээр төлөвлөжээ.

Дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх талаар Байгаль орчны яамнаас мэдээллэсэн аж. Эхний ээлжинд 1400 нүхэн жорлонг өөрчилж, төсөл амжилттай хэрэгжвэл нийт нүхэн жорлонгуудыг солих юм байна.

Нүхэн жорлон доторх бүх бодис найрлага шууд газрын хөрсөнд нэвчиж, тэр нь ундны усанд нөлөөлдөг. Гэвч жорлондоо халдваргүйжүүлэлт, ариутгал, суллалт хийдгүйгээс үүдэж эмнэлгийн байгууллагыг ачаалж, бага насны хүүхдүүдийг өвчлүүлдэг шалтгааныг нүхэн жорлонгоос үүдэлтэй өвчлөлүүд эзэлдэг аж.

Categories
мэдээ спорт

Марафоны үндсэн зайд С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар тэргүүллээ

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн 42 км 195 метрийн зайд манай тамирчид тэргүүллээ.

Тодруулбал марафоны үндсэн зайд эрэгтэйчүүдээс С.Бямбажав, эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа нар түрүүлж 10 сая төгрөгөөр шагнууллаа. Үндсэн зайд Кенийн эрэгтэй 3 тамирчин оролцсон боловч замаа дуусгаж чадаагүй байна. Тэднийг цаг агаарын нөхцөл байдал, олон улсын тэмцээнд оролцоод шууд ирсэнтэй холбоотой байх хэмээн зохион байгуулагчид хэлж байсан юм.

42 км 195 метрт 330 хүн, 21 км 095 метрт 318, 10 000 м -800 хүн бүртгүүлж оролцжээ. Гүйлтэд 386 өрх гэр бүлээрээ оролцсон бол 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон байна.

Уралдааны дүн:

42 км 195 метр /эмэгтэй/

Б.Мөнхзаяа – 2:36.14
Г.Хишигсайхан
Б.Халиун
Д.Бадамхатан
Н.Хулан
Т.Ариунболд
Б.Тунгалаг
З.Нина
Чи Зин Цү /Тайвань/
Цай Вэн Кү /Тайвань/
42 км 195 метр. /эрэгтэй/

Ц.Бямбажав – 2:23:22
Г.Бат-Эрдэнэ
Г.Гүррагчаа
Л.Лхавга
Ц.Батхуяг
Ж.Олонбаяр
Сүрэнжав
Н.Сауыржан
Т.Цолмон
П.Отгонбаатар
5 км:

12-17 нас: /эмэгтэй/

М.Номин -22:13:73 миунт
О.Анхил
Э.Хонгорзул
Б.Дэлгэрзул
А.Оюун-Эрдэнэ
Д.Урангоо
Б.Буяндэлгэр
Б.Энхцэцэг
Д.Ууганбилэг нар эхний байрт оржээ.

36-54 нас /эрэгтэй/

Цэрэнпил – 18:39:27 минут
Ж.Энхбаатар
Д.Ариунжаргал
Дашням
Г.Загдааа
55-аас дээш нас /эмэгтэй/

Ч.Хэрлэнчимэг – 25:59:01
Ж.Энхтайван – 26.10.05
Ч.Пагмасүрэн
Н.Эрдэнэчимэг
А.Отгон
Б.Отгонбаяр
Ч.Бадамсүрэн
С.Алимаа
И.Цэцэгмаа
1.5 км гэр бүл

Бархүү, Шинэцэцэг
Тэмүүжин, Даваажаргал
Эрдэнэмягмар, Алтансувд
1.5 км /тэргэнцэртэй, эмэгтэй/

И.Оюунтуул -12:09 минут
С.Саранцэцэг
Л.Гэрэлцэцэг
1.5 км /тэргэнцэртэй, эрэгтэй/

П.Энхманлай – 5:32:24 минут
Б.Эрдэнэтөгс
П.Наранбаатар
1.5 хараагүй /эрэгтэй/

Я.Очирвань
Б.Чинбаяр
Ц.Дорждэрэм
1.5 км хараагүй /эмэгтэй/

Б.Болормаа
Ч.Баярмаа
Д.Оюунгэрэл

Categories
мэдээ нийгэм

Хямд өртөгөөр аялах мэдээллийг “ULAANBAATAR TRAVEL EXPO” өгнө

Манай улс баялаг соёл, байгалийн үзэмжит цогцол, аюулгүй орчин, нөхөрсөг ард иргэдээрээ жуулчдыг өөртөө татдаг. Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ.

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Тус үзэсгэлэн дөрөв дэх жилдээ буюу 2018 оны зургаадугаар сарын 2, 3-ны амралтын өдөр “Цайны замаар аялахуй” гэсэн уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болно.

“ULAANBAATAR TRAVEL EXPO” нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ, төлөөлөгчийн газрууд, Тайванийн төлөөлөгчийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд, сувилал амралтын газрууд, музей үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компаниуд оролцоно. Арга хэмжээний үеэр зохиогдох аяллын сургалт, лекц семинар болон төрөл бүрийн арга хэмжээнүүдэд та бүхэн оролцох боломжтой.

Зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр ажиллаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Үзэсгэлэнт минь” дуу 11 сая хандалт авчээ

Саяхныг хүртэл дэлхийн хөгжмийн хамгийн том цахим хуудас “Youtube” сайтад саяас дээш хүн үзсэн монгол дуу, бичлэг хоёрхон байсан нь” Маамуу нааш ир”, “Гоёо, гоёо” гэх хүүхдийн дуунууд байв.

Харин 2013 онд энэ тоо хоёроор нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн С.Жавхлан гэргийтэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц”, Рокит Бэй, Уянга нарын “Эвдэрхий хүн” дууг 1.4 сая хүн үзсэн амжилтаар тухайн оны “Online media awards”-аас шагнал хүртэж байсан.

Таван жилийн өмнө саяас илүү хүн үзсэн бичлэг дөрөвт хүрч, Монголчууд бүхэлдээ гайхан шагширч байсан бол өнөөдөр 2018 онд Монгол дуучдын уран бүтээлийн “Youtube” дахь хандалт хэдий нь 10 сая давсан байна.

Тухайлбал Төрийн шагналт, СГЗ, Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, МУУГЗ Б.Балхжавын хөгжим, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулж амьдруулсан “Үзэсгэлэнт минь” дууг 11 сая удаа үзжээ. Уг уран бүтээл 2016 оны аравдугаар сарын 22-нд “Youtube”-д байршсан байна.


Мөн дуучин Укагийн уран бүтээлүүд өндөр хандалт авчээ. Түүний “Маргаашийн нар руу хамт аялах уу” дууг 10 сая 328 мянга 779 удаа үзсэн бол, “Don’t stop” дууг нь 3 сая 951 мянга, 812 удаа үзэж, сонирхжээ. Энэхүү хоёр дууг 2016, 2017 онд байршуулсан байна.


Мөн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ нарийн “Youtube” дахь бичлэг өндөр хандалттай байгаа юм. Б.Шижирбатын үзүүлбэрийг 3 сая, О.Энх-Эрдэнийн дуулалтыг 4 сая удаа тоглуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Л.Пүрэвсүрэн Ромын Папад ИЖБ-ээ барилаа

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ромын Пап Гэгээн Хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.

Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн Тэргүүн хамба Петро Паролин, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагер, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Пауло Боржиа нар Элчин сайд Л.Пүрэвсүрэнг тус тус хүлээн авч уулзав.

Уулзалтуудын үеэр анх 2000 оноос хэрэгжиж байсан Ватиканы Архив, Номын санд хадгалагдаж байгаа Монголын Эзэнт гүрний түүхэн баримт, эх сурвалжуудыг судлах судалгааны ажлыг сэргээн үргэлжлүүлэх, Ватиканы музейтэй хамтран түүх, соёлын үзэсгэлэн гаргах боломжийг эрэлхийлэхээр тохиролцож, мөн шашин хоорондын яриа хэлэлцээг олон улсын тавцанд идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар талаар санал солилцов.