Categories
мэдээ нийгэм

Монгол Улс хүний нөөцийн стандарттай болно

Дэлхийн эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр зарим үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй болсон учраас Олон Улсын стандартын байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээнд тодорхой шалгуур тавьж эхэлсэн юм. Дэлхийн бүх улс оронд мөрдөх Олон улсын (ISO-International Standards Organization) стандарт. Олон улсын стандартууд нь бизнес эрхлэгчдэд илүү бүтээмжтэй, үр дүнтэй үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгоход нь тусалдаг байна.

Монголын бизнесийн байгууллагууд хөгжлийн тодорхой үе шатуудыг даван туулж одоо хөгжлийн илүү тогтвортой үе шат руу хандаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор компаниудын дунд сүүлийн жилүүдэд ISO-ын менежментийн удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх сонирхол нэмэгдэж байгаа аж. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан стандартуудыг дэлхийн 160 гаруй оронд хүлээн зөвшөөрч дэлхий нийтээр дагаж мөрддөг юм.

Хүний нөөцийн менежментийн шилдэг баримт бичиг болох Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсынбагц стандартыг үндэсний стандартаар батлуулах, Монголд нутагшуулах Хүний нөөцийн олон улсын анхны бүртгэгдсэн,баталгаажсан аудитор, зөвлөх, сургагч багшнарыг бэлтгэх төслийн ажлыг Монголд эхлүүлээд байна. Төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөлийг хамруулсан ажлын хэсэг уг төсөл дээр хамтран ажиллах юм. Тодруулж хэлбэл, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Стандарт хэмжилзүйн газар, салбарын судлаач эрдэмтэн докторууд, Монос групп, Олон улсын стандартын академи, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ, “Монсертф” ХХК энэ төсөл дээр хамтрахаар болжээ. Төслийг хэрэгжүүлснээр хүний нөөцийн зөв бодлогыг хэрэгжүүлэх давуу талтай аж. Ингэснээр ажиллагсдын ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж, тогтвор суурьшилтай ажиллах сонирхол нэмэгдэж, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна. Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хүний нөөцийн менежментийн тогтолцоо олон улсын стандартын шаардлагад нийцсэнээр хилийн чанадад гарч ажиллах урсгал буурах сайн талтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол алтайн дайчдын домог” үзэсгэлэн гарлаа

Олон улсын музейн өдрөөр Ховд аймгийн музейн хамт олон Ховд Их Сургуулийн Түүх-нийгмийн танхимын эрхлэгч доктор Ч.Мөнхбаяр, Манхан сумын 12 жилийн дунд сургуулийн захирал н. Энхтөр, Манхан сумын Орон нутаг судлах танхимтай хамтран “Монгол Алтайн дайчдын домог” сэдэвт чулуу, хүрэл, төмөр зэвсгийн олдвороор үзэсгэлэн гаргалаа.

Уг үзэсгэлэнд чулуун зэсвэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийн 800 орчим олдворуудаас бүрдсэн үзмэрүүдийг “Монгол Алтайн дайчдын домог” хэмээн нэрлэж Өв соёлын хүрээлэнд зохион байгууллаа. Үзэсгэлэнг аймгийн удирдлагууд, Ховд их сургуулийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэж сонирхлоо.

Ховд аймгийн Музей нь их дээд сургууль болон орон нутагт байгаа судлаач нарыг хөхүүлэн дэмжиж ажиллах талаар зорилт тавин ажиллаж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь “Монгол Алтайн дайчдын домог” үзэсгэлэн юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва Өвөрхангай, Архангай аймгийн МСҮТ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал 2030-ын зорилтод иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан тогтвортой ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тодорхойлсон байдаг. Төрийн бодлогоор мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж улмаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад илгээн дадлагажуулж дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилсан байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Гантулга, З.Нарантуяа, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Учрал нар ажиллаж байна. Түүнчлэн мэргэжил, арга зүйн туслалцаа авах чиглэлээр холбогдох яам, агентлаг, гадаад дотоодын бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, ажиллуулахаар тусгасан юм байна. Иймд ажлын хэсгийн ахлагчийн хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, БНСУ-ын Мэргэжлийн ур чадварын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Чой Чан Мүг, Мёнжан мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин болон албаны бусад хүмүүс ажиллав.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон дагалдан явсан албаны хүмүүс Өвөрхангай, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцахын сацуу “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг танилцуулсан юм.

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох аж.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МСҮТ-үүдийн багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзах үеэр тус хөтөлбөрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөх ангийн оюутнууд, жижиг дунд бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид, эрдэм шинжилгээний ажилчид, эрдэмтэн судлаачид болон мэргэшсэн боловсон хүчнийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад мэргэжлийн дадлага хийлгэх боломжтой гэдгийг дуулгав. Мөн гадаадын техник, технологи, инновацийг монголд нутагшуулах, мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх боломжийг хангах зорилгоор БНСУ-аас Мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч нарыг урьж, танилцуулж буйдаа таатай байна гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа. БНСУ-аас ирсэн хүндэт зочид тус төвүүдийн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж зорилгоор эхний ээлжинд талх, нарийн боовны цех байгуулахад орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж байлаа. Энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжвэл өргөжүүлэх боломжтой гэж байв.

Өвөрхангай аймаг дахь МСҮТөв нь анх 1974 онд “Усны аж ахуйн ТМС” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1992 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжсөн байна. Энэ хичээлийн жилд барилга, авто зам, тээвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ, хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбар зэрэг нийт 31 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Харин Архангай аймаг дахь МСҮТөв нь анх 1942 онд Биофабрик нэрээ байгуулагдаж, 1944-1956 онд Мал эмнэлгийн техникум улмаар Зоо мал, ХАА-н техникум болон өргөжиж 1991 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ спорт

О.Хангай харцага түрүүлж, Ц.Содномдорж арслан үзүүрлэлээ

Монголын үндэсний бөхийн холбоо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Гурван аварга” сантай хамтран Уйлган голын алдарт гурван аваргын нэрэмжит барилдааныг ням гарагт /2018.05.20/ Спортын төв ордонд зохион байгууллаа.

Спортын төв ордонд 20 жилийн дараа зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлсэн байна.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харъяат, улсын залуу харцага О.Хангай түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.

Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын заан Н.Жаргалбаяр заан, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, улсын Х.Гантулга нар шалгарч үлдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монголын эдийн засгийн чуулган-2018” эхэллээ

“Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байна.

Нэгдсэн дөрөв, салбар 12 хуралдаанаар:

Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого,

– Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт,

– Цахим шилжилт-Блокчэйн, Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй,

– Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт, Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, Хувьчлалын бодлого,

– Аялал жуулчлал-Агаарын тээвэр

– Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл

– Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт

– Монгол Улсын Брэндинг

– Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

– Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.

– Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.

– Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна.

– Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.

– Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг.

– Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.

– Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан.

– Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.

– Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно.

– Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй. Миний зүрх, сэтгэл Монголоо гэсэн Та бүхэндээ ямагт нээлттэй байгааг хэлье.

Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2018 оны спортын аваргаар Зүүн бүсийн баг тамирчид шалгарав

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт зохион байгууллаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, сонс эргэлт, туухай өргөлт, олс таталт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан.

Гар бөмбөгийн тэмцээний төрөлд эрэгтэйчүүдээс, Алтан медалийг Улаанбаатар бүс, мөнгөн медалийг Зүүн бүс, хүрэл медалийг Хойд бүсийн баг тамирчид хүртсэн бол эмэгтэйчүүдээс алтан медалийг Хойд бүс , мөнгөн медалийг Баруун бүс, хүрэл медалийг Улаанбаатар бүсийн баг тамирчид хүртлээ.

Сонс эргэлтийн төрөлд, нэгдүгээр байрыг Зүүн бүсийн тамирчин Г.Лхагвадорж, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Э.Бямбасүрэн, гуравдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин С.Бямбадорж нар эзэлсэн.

Мөн ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Батсайхан, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Ч.Төрболд, гуравдугаар байрыг Өмнөд бүсийн тамирчин Х.Амгаланжаргал, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Бадмаараг, хоёрдугаар байрыг Өмнөд бүсийн тамирчин Б.Нарантуяа, гуравдугаар байрыг Зүүн бүсийн тамирчин К.Аягул нар шалгарлаа.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрыг Өмнөд бүс, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүс эзэлсэн бол нэгдүгээр байрыг Зүүн бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.БАТДЭЛГЭР: Шинэ хуулиар ГАЗРЫН ХЭВЛИЙД их, бага хэмжээгээр халдсан л бол эрүүгийн ХЭРЭГ ҮҮСГЭДЭГ болсон

Ж.БАТДЭЛГЭР: Шинэ хуулиар ГАЗРЫН ХЭВЛИЙД их, бага хэмжээгээр халдсан л бол эрүүгийн ХЭРЭГ ҮҮСГЭДЭГ болсон Arslan.mn

Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг угтан “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдох хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ж.Батдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээг эхэлж байгаа юм байна. Тус аяны зорилго юу вэ?

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтан улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд явж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөв ойлголтуудыг өгөх, хор уршигийг нь таниулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, байгаль экологидоо эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.

Ер нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт ямар хэргүүд багтдаг вэ?

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг таван төрлөөр шалгаж байна. Тухайлбал Байгаль орчныг бохирдуулах, Ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэж яг юуг хэлэх вэ?

Хуулийн нэр томъёогоор ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлдэг. Харин ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэсэн ойлголтыг өөр өөр ойлгох хэрэгтэй. Жишээ нь:

  • ”Ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялагыг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;
  • ”Ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэдэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж, хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг хэлнэ.

Сүүлийн жилүүдэд Ашигт малтмалыг хууль бусаар олборлох, ашиглах зэрэг зөрчлүүд хэр гарч байна вэ?

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох төрлийн гэмт хэргийн хувьд 2013 онд 41, 2014 онд 38, 2015 онд 39, 2016 онд 53, 2017 онд 104 гэмт хэрэг бүртгэгдсэн тоон судалгаа гарсан. Эндээс харахад гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа.

Гэмт хэрэг өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлс юу вэ?

Хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж болно. Тухайлбал хуучин мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар заавал хохирол учруулж байж гэмт хэрэгт тооцдог байсан. Харин шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсоноор эрүүгийн хариуцлага татаж байгаа нь гэмт хэрэг өсөх нэг үндэслэл болж байна.

2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжилтийг хангах үүднээс энэ төрлийн гэмт хэргийн шалгалтуудыг эрчимтэй явуулсанаар нуугдмал байсан гэмт хэргүүдийг илэрүүлэн бүртгэлд оруулснаар гэмт хэргийн тоо өсөж харагдаж байгаа юм.

Уул уурхайн салбарт яг ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийхгүй хаях, байгаль орчинд хортой техник технологиор үйл ажиллагаа явуулах, химийн хортой бодис ашиглан зөвшөөрөлгүй байж хортой бодис ашиглах /мөнгөн ус, цианит натри гэх мэт/, хайгуулын лицензтэй байж олборлолт явуулдаг зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нөхцөл нь юу бэ?

Нэг талаас манай иргэдийн хувьд хууль, эрх зүйн мэдлэг багатайгаас болж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдлууд байна. Нөгөө талаас богино хугацаанд хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой нэг шалтгаан болж өгч байна.

Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд энэхүү нэгдсэн аяныг зохион байгуулж байгаа юм. Иймд иргэн бүр “Байгалиа хамгаалъя” аянд өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй нэгдэн оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Аврагчийн гараас -Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт боллоо

Дорнод аймгийн Онцгой байдлын газраас санаачлан бүтээсэн “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр болон бүсийн төвүүдийн дарга, удирдлагууд оролцсон юм.


Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлсэн тус хөшөөг албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Очгэрэл: Нүүрний будаг, тосоо ч өөрсдөө хийгээд сурчихъя гэсэн юм

Элдэв ургамалын содон үнэр ханхалсан өрөөнд ороход Улаанбаатарын хөл ихтэй амьдралаас зайдуу ирсэн мэт сэтгэгдэл төрсөн шүү. Өрөөний нэг ханыг амьд агаар цэвэршүүлэгч болох ургамал, ногоон навчаар бүржээ. Гэрлийн чийдэнд тарагны шил углаад, обжур болгосон нь хямдаас гадна содон үзэгдэнэ. Уулнаас хугарсан мөчир авчраад, сараалжин тортой таазны хэсэгтээ “хаясан” нь ойн уур амьсгалыг авчрах мэт. Тэр ч байтугай хатсан цэцгийн баглааг хаяхын оронд чимэглэл болгож уруу нь харуулан дүүжилжээ. Энд бас хар өнгийн үстэй, модон иштэй шүдний сойз, жорлон угаагч “зараа” нь хүртэл био бүтээгдэхүүн болохыг олж харах вий. “Био амьдрал” дэлгүүрийг үүсгэн байгуулагчдын нэг А.Очгэрэл бүсгүйтэй био амьдралын философиос нь хуваалцлаа. Түүнийг нөхөд нь Ожинка гэж дуудах юм билээ.

-Ожинка өөрийгөө танилцуулаач. Улаанбаатарт био философийг авчрах санаа яаж төрсөн бэ?

-Би сэтгэл зүйч мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээажилладаггүй. 19 жил Чехэд амьдарч байгааднэг сарын сүүлээр Монголдоо ирсэн.Ирсэн гол зорилго маань хүний нутагт сурсан мэдсэн, сайхан санагдсан бүхнийг Монголдоо нутагшуулах.XXI зууны хандлага био, органик, эко, хүний эрүүл мэндэд халгүй, байгальд ээлтэй байх шүү дээ. Бизнес,хувь хүний хөгжил, нийгмийн бодлого дээр ч энэ хандлага бий. Бид монголчууд хөгжлийн хувьд хоцорч байгаа гээд хойш суугаад, урсгал дагадаг. Тэр нь надад онцгүй санагдаад, эх орондоо ирж, нэг алхмын өмнө ч болов асуудлыг шийдье гээд зориглосон юм. Эрсдэл өндөр байсан. Яагаад гэхээр манайхан иймэрхүү амьдралын хэв маягт хараахан дасаагүй. Олонхи нь өнөө, маргаашийн талхандаа санаа тавьж байгаа. Тэдний хувьд био, органик хүнс сонин биш. Гэхдээ биэнэ бизнесийг зөвхөн баян хүмүүст зориулахыг хүсээгүй.Дундажамьдралтай хүмүүст хүрэхийг хичээж байна.Хэрэглээ нь цөөхөн бөгөөд чанартай бол харинч хэмнэлттэй тусна. Хэрэглэсэн бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй, агаар хөрс бохирдуулахгүй байх учиртай. Эдийн засаг байгалийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Усхомсдож, байгалийн баялагийн нөөц шавхагдан,хөрс бохирдоод, үр тариа ургуулах газар хомсдоод эхэлбэлюмны үнэ нэмэгдээд эхэлдэг.Гэтэл бид эдийн засгийн өсөлтийг байгальтайгаа холбож ойлгодоггүй.Банкны хэдэн статистикаар төсөөлдөг. Бид “Үр минь үлдэх хорвоо” гэж ярьдаг мөртлөө байгальдаа ямар хор учруулж байгаагаа төдийлөн анзаардаггүй. Тийм учраас байгалиа түшиглэсэн концепциор бизнесээ эхэлсэн. Монголд эрүүл амьдрал гэдэг ойлголт буруу хөгжөөд байх шиг санагддаг. Дэндүү эго буюу би гэсэн сэтгэлээр байгальд ээлгүй хэрэглээг өөгшүүлж байна.

-Ингэхэд био бүсгүйчүүд өөрсдөө ахуйн хэрэглээний зүйлсээ урладаг гэсэн үү?

-Эмэгтэй хүн өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлсээ өөрсдөө хийх нь үр дүнтэй гэж үздэг. Зар сурталчилгааны боол болохгүй байя. Хүнийгар нүдэнд харагдах тархи гэж ярьдаг. Гараараа юм хийх тусам сэтгэн бодох чадвар сайжирдаг. Юмыг өөр өнцгөөс харж эхэлдэг. Өөрөө хийдэгхүнбүтээлч болно. Манай эдийн засаг дотроосоо, цөмөөсөө хөгжнө. Бид манайсургалтын өрөөнд сууж байна. Түүхий эдашиглаад өөрсдөө юмаа хийнэ. Эмэгтэйчүүд болсон хойно өдөр тутам юу хамгийн их хэрэглэдэг билээ. Нүүрний будаг, тосоо ч өөрсдөө хийгээд сурчихъя гэсэн юм.Манайд бас цайны өрөө бий. Цай уухсоёлыг Монголд түгээе. Бидний уламжлалт цай сүүтэй цай. Өглөө нь халуун савтай цай хийгээд, түүнийгээ өдөржингөө уудаг. Энэ уламжлал маань ч алдагдаад байгаа. Хүмүүс ихэвчлэн гадуур ус, ундаа ууцгааж, халуун бүлээн юмнаас холдчихсон. Халуун бүлээнээс холдохоор халуун дулаан яриа өрнөхгүй.Манай цайны өрөөнд хүүхнүүд хоёр гурваараа ирээд, халуун цай уунгаа амьдралын сайхан муухайгаа ярилцаж тухтай суудаг. Цайгаар дамжуулаад хэрэглээний шинэ соёл бий болгож байгаа.

-Ногоон цай юу, ямар цай уудаг вэ?

-Төрөл бүрийн цай бий. Ногоон цай, жимстэй цай, ургамалын цай. Ер нь 250-иад төрлийн цай бий.

-Био цайны түүхий эдээ хаанаас авдаг вэ, зарим хүмүүс нохойн хошуу түүгээд, цай чанаж уудаг.Иймэрхүү цайг хэлж байна уу өөр төрлийн цайны тухай ярьж байна уу?

-Био гэдэг тодотгол хүнсэн дээр хэрэглэгддэг. Харинэко машин гэх мэтчилэн тодотгодог. Органик гэдэг нь Америкт хэрэглэгддэг. Европчууд био гэж ярьдаг. Био, органик гэж бид хослуулж хэрэглэдэг юм. Био цай гэхээр ямар нэг химийн нэмэлт бодисууд ороогүй, ягбайгалийнхаа жамаар ургуулсан хамгийн гол нь эзэнтэй бүтээгдэхүүн. Хэн хаана яаж тарьж, ургуулсан мэдээлэл нь бүгд тодорхой байдаг. Жишээ нь “Сэтгэлийн толь” гэж цай бий.Био цайны бүх илэрхийллийг би танд хэлье. Энэ цай гялгар уут гэж харагддаг ч эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан тусгай материалтай ууттай. Байгальд долоо хоноод задарна. Энэ бор цаас нь ямар нэгэн цайруулах материал агуулаагүй. Мөн л байгальдхоргүй задарна. Энэ цайг хийсэн хүний нэр шошгон дээрээ байна.

ЦайгЧехээс оруулж ирсэн юм. Био гэдгийг илэрхийлсэн Европын холбооны тэмдэгтэй. Хайрцаг сав нь байгальд хоргүй, шингэдэг. Цайболгон өөрийн регистрийн дугаартай. Ямар нэгасуудал гарвал энэ дугаараар нь хөөж олно. Цайнд агуулагдаж буй бүх ургамалууд нь химийн бодис агуулаагүй.

-Буух эзэн буцах хаягтай юм аа. Монголд эзэнтэй цай бий юу?

-Манайхан гэртээ хийсэн юм аа органик, био гэж нэрлээд байгаа. Гэвч ямар хөрсөнд, хэн, яаж тарьсан ньтодорхойгүй. Түүхий эдийг нь нэг газраас аваад гэртээ савлачихдаг. Ихэнхи хүмүүс органик гэхээр гэртээ гараараа хийсэн зүйл гэж ойлгодог. Гэвч органик гэхээр ямар бордоо хэрэглэсэн нь ч чухал. Миний гол зорилго дэлхийн стандартыг Монголдоо оруулж ирээд, яг энэ жишгээ бариад, монголчуудтайгаа хамтарч ажиллавал дэлхийд гарахад хялбар болно гэж найддаг. Манайд импортийн жишиг бараанууд байна. Энэ цайны бас нэг онцлог гараар тариад, хураагаад, бүгдийг гар аргаар савласан. Ямар нэг байдлаар төмөртэй контактлаагүй. Гараар савладаг хүмүүс нь ганц бие ээжүүд байдаг. Ганц цай бус бүхэл бүтэн процесс юм шүү дээ.

-Танай фэйсбүүк хаягаар орж үзсэн. Монгол эмэгтэйчүүдийн урласан бүтээгдэхүүнийг борлуулахад туслах санаатай юм байна гэж ойлгосон?

– Монголд ирээд цайны уут захиалгаар хийлгэсэн. Монгол ээж нар буюу хоригдож байгаабүсгүйчүүд урласан юм. Пакеттай цайгаа эндээхийж болно. Халуун ус энд тэндээс аваад цайгаа уучихна. Кредит карт агуулж болно. Гол онцлог нь байгалийн материалтай, монгол хүүхнүүд оёсон. Монголд хийсэн саван байна. Байгальд шингэдэгбор цаастай, орцыг нь бичсэн, чацарганатай саван. Нягтрал сайтай учраас удаан хэрэглэгдэнэ. Нүүрстэй саванг бас нэг монгол ээж хийж байгаа. Нүүр цэвэрлэгч саван л даа. Бас нэгмонгол ээжийн хийсэн лаа байна. Лааны сав нь шил байх учиртай. Шил биш бол дахин хэрэглэгдэхгүй хаягдал болно. Шар буурцагны тос болон тансаг үнэрт эфирийн тос ашиглан гар аргаар хийсэн лаа юм. Гэтэл жирийнлаанд парафин гэдэг газрын тосноос гаргаж авсан хаягдал бодисордог шүү дээ.

Монгол гоёлууд байна. Чулуу бүр өөрийн онцлогтой, бүтээгдэхүүн болгон өөрийн кодтой. Энд бас эмчилгээний дэр байна. Бид энэ ээж нарт юугаараа тус болж байна гэхээр “Дэлхийн жишиг ийм байна. Ийм стандартаар хийгээд ирвэл хамтарч ажиллая” гэдэг. Чехийн био дэлгүүрт ороход ихэнхи нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг чех хүмүүсээ дэмжсэн худалдааны философитойбайдаг.Тэр нь надад их таалагдсан. Аливаа юм ганцаараа бус цогцоороо байж хөгжих юм байна.

Био худалдаа гэдэг хэн нэгнийг дэмжиж, нэгэнд нь нөгөөг нь танилцуулжбайждэлгэрдэг. Тийм учраас та манай дэлгүүрийн сурталчилгаагэнд тэнд харахгүй.Бидний философийг ойлгосон, бүтээгдэхүүний чанарыг мэдэрсэн хүмүүс л бидэнд ханддаг. Тэр нь бидэнд урам зориг өгдөг.Бид зөв юм хийгээд байна гэсэн үг.

-Био бүтээгдэхүүн гэхээр харьцангуй үнэтэй байдаг?

-Био бүтээгдэхүүн аль ч улсад харьцангуй үнэтэй. Ийм байж хөрсөө хамгаална, хүн цалинжуулна. Тонн тонноор нь үйлдвэрлэдэг масст зориулсан бүтээгдэхүүн биш. Амьдрал өөрөө сонголт. Арван ширхэг жирийн бүтээгдэхүүн авах уу,нэг ширхэг чанартай бүтээгдэхүүн авах уу гэдэг хувь хүний сонголт юм.

Бидсонголтыг бий болгох гэж хичээдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнээс харшдаг ч нүүрээ будмаар байгаа эмэгтэй байвалманайд ирээд био косметик авч болно. Хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлаад сонголт бий болгож байгаа юм. Түүнээс биш заавал био бүтээгдэхүүн сонгох ёстой гэхгүй ээ.

-Энэ өрөөнд шил савтай зүйлс их байна аа?

-Био амьдралын нэг гоё зүйл нь байгалийн материалаа түшиглэдэг. Энд ургамалын тос, цэцгийн нэрмэл уснууд байна. Эфирийн тоснууд байна. Энэ бүгдийн технологийг нь мэдээд, жорыг нь тохируулж чадвалта нүүрний тос бүх зүйлсээ өөрөө хийж чадна.

-Гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөө хийнэ гэхээр химийн тусгай мэдлэг шаардлагатай юу?

-Үгүй л дээ. Эрт үеэс хүүхнүүд гоо сайхны зүйлсээ өөрсдөө хийж ирсэн. Тэд бүгд химийн мэдлэгтэй байгаагүй.Амьдралын туршлага, хүсэл зорилго нөлөөлнө.Хоол хийхтэй адил. Хоол хийж сурахдаа инстинктээрээ хийдэг шүү дээ.

-Та бас хэрэглэдэг зүйлсээөөрөө хийдэг үү?

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ, нүүрний тосоо, гэр ахуйн зүйлс угаалгын нунтаг, савангаа өөрөө хийдэг.

-Тэр воок, савангаа юугаар хийж байна?

-Ургамалын тоснууд байна. Саван хийхэд хэрэгтэй түүхий эд нь байна. Суурь нь тоснууд. Хийсэн савангаа үрээд, нунтаглаж, содтой холиод угаалгын нунтаг хийчихнэ. Дэлгүүрээс авч байгаа угаалгын нунтагийн 80 хувь нь сод байдаг.Үлдсэн 20хувь нь янз бүрийн үнэр, өнгө зүс оруулагч. Цэвэрлэгээний гол бодис сод. Содыг дангаар нь аваад савантай холиод, хоёр гурван дусал эфирийн тос дусаахад угаалгын нунтаг болно.

-Орчин үеийн хүмүүс завгүй болсон. Дэлгүүрээс худалдаж авахад болох зүйлийг өөрөө хийх гэж зүдрэх шаардлагагүй гэж хүүхнүүд хэлэх байх даа?

-Цаг хэмнэж байна гээд дэлгүүрээс бэлэн юм авчихдаг. Тэр мөнгийг олохын тулд хэдэн цаг ажил хийнэ. Тэгэхээр дүндээ дүн болчихдог. Бид дэлгүүр хэсэхэд цаг зарцуулахын орондгэртээ хийчихвэл цагаа, мөнгөө ч хэмнэнэ. Эргэлзээтэй сонсогдож мэдэх ч энэ амьдралын хэв маягт ороход үр дүнг нь мэдрэнэ. Дэлхий нийтээрээ ногоон урсгал руу тэмүүлж байгаа.

Өөрсдөө гар дорх материалаа ашиглаж юмаа хийе. Аль болохмассын, маркетингийн өдөр болгонбидэнд дарамт өгдөг зүйлсээс хол байя.Зурагтаа асаагаад л бидзар сурталчилгаа үздэг.Төдий л хайхардаггүймэт мөртлөө тархинд мэдээлэл өгөөд байдаг. Дэлгүүрт ороход зурагтаар үзсэн зүйлс маань танил харагдаж, итгэл үнэмшилтэй санагдаад өөрийн эрхгүй худалдаж авдаг.Бидний сэтгэл зүй дээр тоглолт хийж мөнгө босгож авдаг. Түүнээс жаахан хөндий баймаар байна. Яахав авдаг хүмүүс нь авч л байг. Гэхдээ бас өөр амьдралын хэв маяг бас бий шүү гэдгийг үзүүлэхийг хичээж байна.

-Ямар төрлийн сургалт хийдэг вэ?

-Салбартаа нэртэй, хийсэн зүйлтэй хүмүүсийг урьж сонсдог. Ээж нарт хандсан, хүүхдүүдээ уламжлалтаргаар хүмүүжүүлэх, эмгүйгээр хүүхдээ эмчлэх тухай сургалт хийхээр төлөвлөж байна. Дараа нь уран бичлэгийн тухай сонсоно. Хамгийн хямд зардлаар яаж дэлхийг тойрох тухай ч ярилцах юм.

Бид эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжилд маш их анхаарч сэдвүүдээ сонгодог.Өнөө цагийн эмэгтэйямар байх ёстой вэ. Бид эмэгтэй хүн гэхээр ажилдаа сайн, гэрээ ч сайн цэвэрлэдэг, хүүхдээ арчилдаг байх ёстой гэдэг. Тэр бүх шалгуурыг хангасан эмэгтэй насны эцэст аз жаргалгүй байх нь бий. Хүүхдүүд нь том болоод явчихвал ганцаардана. Эмэгтэй хүний аз жаргал бие даах чадвар дээр тогтдог. Эмэгтэй хүн бусдаас бага хамаарах тусмаа өөртөө итгэлтэй, дотор нь байдаг охинлог чанар нь дэлгэрдэг юм байна л даа. Охинлог чанар гэдэг нь багаасаа элс чулуун дээр тоглохдоо гараараа урладаг, бүтээдэг. Харинтом болох тусмаа энэ чанар нь алга болчихдог. Манай хүрээнд ороод ирэхээр ямар мэргэжилтэй, хэн байхаас үл хамаараад бүгд гараараа юмаа хийдэг. Энэ агшин аз жаргалыг мэдрүүлдэг юм байна. Бид охидоо багаас нь гүнж хэв маягаар өсгөчихдөг.Эрэгтэй хүнээс бэлэг авах ёстой, болзоонд явах ёстой гээд аз жаргалыг хайр сэтгэлтэй холбодог.Аз жаргалын даавар гараар бүтээх үед ялгардаг юм байна. Тийм учраас монгол хүүхнүүд үйл мэтгэхдээ жаргалтай байж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн үүргийн биелэлт, шалгалтын дүн гарчээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Дорнод аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явуулсан төлөвлөгөөт шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд өгсөн үүргийн биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг явуулав.

Өгсөн үүрэгт дурьдагдсан 19 ажил, арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг тооцох 26 шалгуураас:

– хоёр ажлын 2 шалгуур маш сайн буюу 90,0-100,0

– арван гурван ажлын 16 шалгуур сайн буюу 80.0-89.0

-найман ажлын 8 шалгуур хангалттай буюу 72.0-78.0 оноотой биелэгдсэн байна.

Дорнод аймаг дахь цагдаагийн газар нь төлөвлөгөөт шалгалтын дүнг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүргийг 82,5 хувь буюу “Сайн” үнэлгээтэй хэрэгжүүлсэн гэж дүгнэв.

Хүрвэл зохих түвшингийн зарим үзүүлэлтэд хүрээгүй, хэрэгжилт 70.0-79.0 хувьтай байгаа найман ажлын 8 шалгуурыг хангаж ажиллах талаар Дорнод аймаг дахь цагдаагийн газар /цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат/-д үүрэг хүргүүлэв.