Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад 8 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи холбоосоор дамжуулан харна уу.

Холбоос: https://www.facebook.com/capital.city.tax.department/videos/830417500485129/

Албан татвар, төлбөр төлсөн баримт Таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх юм. Татвар төлөгч Та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр аливаа банкинд оочирлох, татвар хураах цэгт очин тамга даруулах зэрэг цаг заваа хэмнэх боломжтой юм.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөр ойрхон татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай.

Татвар хураах цэгүүд:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:00 – 17:00
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийнхан 7 дугаар сарын 5,6-нд наадамлана

Өмнөговь аймгийн баяр наадмаа тэмдэглэх тов гарлаа.

Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоолоор уг товыг гаргасан аж. Энэхүү тогтоолоор баяр наадмаа уламжлалт ёс заншилд тулгуурлан өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгожээ. Мөн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Башёг тэргүүлж буй хоёр бөх оноолт таарчээ

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч бөхөө давж 11 даваатай башёг тэргүүлж байна.

Харин Токио хотноо болж буй энэхүү зуны башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар 10 даваа, нэг унаатай нэхэж байна. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров тавин хувийн амжилтаа үзүүлэхэд ганцхан даваа /7-4/ үлдээд байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар 11 барилдаанаас дөрвөн даваатай явна.

Өнөөдрийн барилдааны төгсгөлд башёг тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин, Их аварга Хакүхо М.Даваажаргалтай оноолт таарсан. Хакүхо аварга, Точиношинг давбал тэд башёг тэргүүлж эхэлнэ. Харин энэ өдөр Их аварга Какүрюү М.Ананд Икиотой барилдах бол Ичиножёо А.Ичинноров Котоошёогикүтэй барилдана.

Categories
мэдээ улс-төр

Ш.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо

Ш.Солонго зурган илэрцүүдУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч захирамж гаргаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлжээ. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлсэн байна.

Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. Орос, англи хэлтэй. Ажиллаж, хөдөлмөрлөсөн байдлыг нь танилцуулбал, 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ.

УИХ-ын гишүүд цэцийн гишүүдийн томилгоотой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Хариултын дараа санал хураалтаар түүнийг сонгуулийн ерөхний хорооны гишүүнээс чөлөөлхөөр 93,4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Ш.Солонго Сонгуулийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдлоо.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Шилдэг шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо шатрын насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.Шилдэг шатарчид ням гараг хүртэл оюун ухаанаа уралдуулна.

Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-д шилдэг 24 шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 7, 8 дахь өргийн тоглолт болно.

Шатарчид өчигдөр амарсан бөгөөд эртний хаадын өлгий арын сайхан хангай нутгийн үзэсгэлэнт байгалиар аялсан байна. Булган хайрхан, Жамганы булаг, Зая Гэгээний хийд буюу Орон нутаг судлах музей, Ганц модны рашаан, Цагаан даваа, Тайхар чулуу гээд арын хангай нутаг үзэсгэлэнт газруудтай билээ. Шатарчид амралтын өдрөөр байгалийн сайханд амарснаас гадна гольфын тэмцээнд ур чадвараа сорин өрсөлджээ. Энэ тэмцээнд Ү.Үүрийнтуяа түрүүлж, Х.Баярхүү удаалав.

Одоогоор 6 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг олон улсын мастер С.Билгүүн 5.0 оноотой тэргүүлж байгаа бол Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал, олон улсын мастер Н.Баттулга, Г.Мөнхгал нар 4.5 оноотой удаалж байна.

Харин эмэгтэйчүүдээс ОУ-ын эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор ганцаараа тэргүүлж эхэлсэн бол ДШХМ Э.Хулан, ОУ-ын эмэгтэй Их мастер Т.Батчимэг, ДШХМ Т.Мөнхзул нар 4.0 оноотой нэхэж явна.

Categories
мэдээ нийгэм

Нарны замын ачааллыг багасгахаар зөвхөн баруун эргүүлж байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нарны замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Энхтайваны гүүрний зүүн хэсэг, Нарны замруу хойноос орох урсгалыг зөвхөн баруун гар тийш эргүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байна. Ингэснээр Замын цагдаагийн уулзвар болон урагш Махатма Гандийгийн гудамжруу орох ачааллыг багасгана гэж тооцжээ. Буцаж эргэх хөдөлгөөнийг Энхтайваны гүүрний баруун хэсэгт байрлах “Петровис” шатахуун түгээх станцаар зорчиж, үйлдлийг гүйцэтгэж болох юм байна. Ингэж огтлолцлолыг арилгаснаар тус уулзварын гэрэл дохионы зүүн эргэх горим хасагдаж хүлээлгийн хугацаа багасан Нарны замын хөдөлгөөний эрчим хёор талдаа нэмэгдэх давуу талтай ажээ.

Иймд жолооч, тээвэрчдийг зорчих чиглэлийг зөв төлөвлөж замын хөдөлгөөнд оролцохыг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

37 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, Гал унтраах болон шуурхай албаны автомашины 195 м2 талбайтай тавиуланг шинээр өргөтгөн барьж, ангийн гадна талын 900 м2 талбайг жагсаалын талбай болгон засч, сургалтын цамхагийн барилгыг шинээр барьж дуусгалаа.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бүтээн болгосон.

Мөн аймгийн Онцгой байдлын газар, “Бороо гоулд” компани, “Баянгол сум”-ын удирдлагууд, “Майн тейч” Ургамлын тосны үйлдвэр, ДЗОУБ-ын Зүүнхараа ОНХХ-ийн хамт олон нийтдээ 37 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Улсын заан Б.Пүрэвсайханы “Б” дээжийг шинжлүүлэхэд допингийн бодис дахин илэрчээ

Допингийн шинжилгээнд бүдэрсэн Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн учраас допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдлээ.

Өнгөрсөн 3 дугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төв /МДЭҮТ/-өөс 5 бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлсэн. Тухайлбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд: Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм.

Улмаар тэдний “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос энэ бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан.

Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсаны дагуу дээжийг шинжлүүлэхэд уг бодис ийнхүү дахин илэрчээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хаягдал бохиор гутал хийжээ

Бохийг аль ч насны хүмүүс тайвшрах зорилгоор болон хоолны үлдэгдлийг шүдээ угаахгүйгээр цэвэрлэхийн тулд зажилдаг. Тэд зажилж дуусаад ихэвчлэн гудманд шууд хаях, эсвэл ширээний тавцангийн доор нялдаг.
Голландын Gumdrop хаягдал бохийг дахин боловсруулах санааг бодож олжээ.

Амстердамын гудамжин дахь маалингаар хийсэн бохиор дүүрчээ. Эхлээд цуглуулсан бохио боловсруулаад үл задрах хэсгийг гутлын үйлдвэр лүү явуулна. Бохины хаягдлыг ашиглан гутлын улыг хийсэн байна. Харин гутлын дээд хэсгийг арьс ашиглан хийжээ. Уланд нь Амстердам хотын газрын зураг дүрслэгджээ.

Амсдердамын явган хүний зам дээрээс нийтдээ 1500 тонн зажилсан бохь олджээ. Үүнийг цэвэрлэх гэж эрх баригчид сая сая еврог зарлагадаж байсан. Энэ харин ашигтай төсөл болжээ. Нэг килограмм бохины хаягдлаар дөрвөн шаахайны ул хийдэг ажээ.

Хотын удирдлага “Бид энэ асуудлыг шийдэх гэж зөндөө хичээсэн. Гэвч хаягдал нь хүний хэрэгцээ байна гэж хэн санах билээ” гэжээ.

Gumdrop-ийн төлөөлөгчид эдгээр гутлууд нь дэлхийн анхны худалдаанд гарсан бохиноос гаргаж авсан гутал гэдгийг баталж байгаа юм. Тус компани нь уг төслөө өөр олон хотод хэрэгжүүлэх, мөн цуглуулах хялбар аргыг хайж байгаа ажээ. 2018 оны зургаадугаар сард анхны хос гутлууд худалдаанд гарна. Өнгө нь ягаан, хар, улаан гэсэн гурван сонголттой байх юм. Нэг хос гутал 190 еврогийн үнэтэй зарагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Суулт завсарлахаар боллоо

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг энэ оны II улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьсан албан хаагчид Сүхбаатарын талбайд есөн өдөр суулт хийлээ. Харин маргаашнаас энэ суулт түр завсарлахаар болсон байна. Учир нь Засгийн газраас суугчдын тавьж буй шаардлагыг судлах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ахалсан тус ажлын хэсэг шаардлагыг судалж, шийдвэр гаргах хүртэл суулт завсарлах юм байна.