Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний аян өрнүүлэх тухай” 212 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-98 дугаар тушаалаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо. Тус аяны ажлын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллаж байгаа бөгөөд аяны хүрээнд хийж буй ажил, арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мэдээллийг сонссон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийн гишүүдэд цаашид хийх ажлын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг дэмжих гэсэн 5 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн тамхигүй өдөр энэ сарын 31-нд тохионо

Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж нас барж байна. Дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80% нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.

Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.Тухайлбал, 2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27,1% нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1%, эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 нь( 40,9%) нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ( 25,5%) нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байна. 2015 онд 2,186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1%-ийг, харин харвалт 22.2% тус тус эзэлж байна.

Тамхины хэрэглээ өндөр байгаагийн гол шалтгаан нь манай улсад тамхины үнэ хямд, өөрөөр хэлбэл түүнд ногдож буй онцгой албан татварын хэмжээ бага байгаатай холбоотой. Тухайлбал, 1 хайрцаг тамхи 1 сав сүүний үнэтэй тэнцүү байна. Монгол улсад тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33 % байгаа бол ДЭМБ-аас дор хаяж жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү болсноор тамхины хэт хангамж буурч, тамхи худалдан авч улмаар донтох явдал буурх боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. 2017 оны 3-р сард Монгол улсын Засгийн газар тамхины онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрч Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж 2018 онд 10 хувь нэмэхээр болсон, гэхдээ одоогоор нэмэгдээгүй л олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.

Ингэж нэмснээр тамхины жижиглэнгийн үнийн ойролцоогоор 40%-тай л тэнцэх юм. Тэгэхээр цаашид аажим нэмэх шаардлага хэрэгтэй. Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж, олон хүний амь насыг аврах улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болно.

Categories
мэдээ нийгэм

Сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой

Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Газар тариалангийн салбарын бодлого таримал, ургамлын үрийн сорт, чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэж байна. Мөн Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Таримал, ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудал тусгагдсан.

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ба хамгийн чухал нь тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтойг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн судалгаагаар тогтоосон.

Нутагшаагүй сортын үрээр тариалалт хийх нь дутагдалтай байгаа үрийн хэрэгцээг хангах гал унтраасан шийдэл бөгөөд үр дүн нь ургац алдах эрсдэл дагуулдаг. Эдгээр эрсдэлийг арилгах гол арга зам нь тухайн бүс нутагт тохирсон, өвчин, хортон, халуун, хүйтэнд тэсвэртэй, ургац өндөртэй таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорих, нутагшуулах, бүртгэх, улмаар тариалалтад нэвтрүүлэх явдал юм.

Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр шаарддаг. Тэр бүр амжилт олохгүй, олон удаагийн оролдлогын үр дүнгээр нэг сорт бүтдэг. Шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортын зохиогчийн эрхийг хамгаалах явдал юм.

Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлт, таримал ургамлын шинэ сортын бүртгэл, баталгаажуулалтийн талаар дээр дурдсан хүндрэл, бэрхшээл нь эдгээр асуудлыг зохицуулдаг хэрэгжилтийг хангадаг бүтэц, тогтолцоо дутмаг байгаатай шууд холбоотой ба үр, сортын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагыг байгуулах, түүний чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчлах зэрэг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудал олон бий.

Таримал ургамлын үр, сорттой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх зорилгоор Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг ХХААХҮЯ-нд ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байна.

Уг хуулийн төслийн боловсруулах хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх хатагтай Раушан Зазакбаева 2018 оны 05 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд ХХААХҮЯ дээр ажиллаж, ажлын хэсэг болон хуулийн үйлчлэлд хамааралтай оролцогч талуудтай уулзалт хийн, хуулийн төслийг илүү сайжруулах чиглэлд зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.

Тэрбээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбаттай уулзан, үр, сортын бодлогоо шинэ шатанд гаргаж, шинэчлэл хийхийн тулд одоогийн салангид тогтолцоог нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үр, сортын баталгаажуулалт, талбайн хянан баталгаа, үр үйлдвэрлэл, шинэ сортын хамгаалалт зэрэг асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулах нь зүйтэй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Махны борлуулалт сайн байна

2018 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар

Улаанбаатар, Дархан хотод нийт 7255 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 3073 тн, ямааны мах 1809 тн, үхрийн мах 2372 тн мах борлуулж, борлуулалтын гүйцэтгэл 56 хувьтай байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хонины ястай мах 7520, үхрийн ястай мах 8490, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзвэл “Мах, сүүний анхдугаар аян”-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулагдаж байгаа юм.

Зах зээлд хонины ястай мах 7465 төгрөг, үхрийн ястай мах 8345 төгрөг, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эндээс үзвэл, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд борлуулж буй махны үнийн хувьд зах зээлийн үнээс 13-34 хувиар хямд үнэтэй байна. Одоогийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, Төв аймгийн хоёр суманд нийт 140 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээс “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд борлуулж буй махыг худалдан авах боломжтой.

Мах худалдаалж буй цэгүүдийн мэдээллийг энд дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай хамгаалалтын газрыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв.

Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт:
“Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Зэвсэгт хүчний 97 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, үндэсний аюулгүй байдал, төр засгийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан Төрийн тусгай хамгаалалтын газрын үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, Хошууч Генерал Шагдарын Нацагдорж, Хурандаа Гомбодоогийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээлээ.
Гавьяат цол хүртээх зарлигт: “Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Төрийн тусгай хамгаалалтын албаны түүхт 80 жилийн ойг тус тус тохиолдуулан, Эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Төрийн тусгай хамгаалалтын газрыг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, Хошууч Генерал Шагдарын Нацагдорж, Хурандаа Гомбодоогийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дараа нийт алба хаагчдад зориулж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг:
Их эзэн Чингис хааны алдарт шадар хишигтэн цэргийн алтан аргамжийг бөхлөн, Монгол төрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах нэн хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн ажилтан, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, эрхэм генерал, нийт офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид Та бүхэнд Төрийн тусгай хамгаалалтын алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Тус байгууллага нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэний амь бие, зарим үйл ажиллагаа, ордон өргөө, орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн харилцан уялдаатай мэргэжлийн цогцолбор үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсад айлчилж байгаа гадаад улсын төр, засгийн тэргүүн, өндөр, дээд хэмжээний зочид, манай оронд зохиогдох олон улсын дээд хэмжээний уулзалт хэлэлцээ, хурал зөвлөгөөний аюулгүй байдлыг хангаж, иж бүрэн, найдвартай, шуурхай хамгаалалт, үйлчилгээг үзүүлэн, үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай бие бүрэлдэхүүнийг бэлтгэж ирлээ.
Орчин цагийн Төрийн тусгай хамгаалалтын алба үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус байгууллагыг Монгол Улсын төрийн дээд шагнал – Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаадаа туйлын бахархал хүндэтгэлтэй хандаж байна. Энэхүү шагнал нь төрийн туг сүлдээ дээдэлж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн баялаг уламжлал, бахархалт түүхэнд Монгол Улсын төрөөс үзүүлж буй хүндэтгэл, цаашдын их хүчин зүтгэлд өгч буй итгэл хариуцлага юм.
Танай хамт олон амжилтаа ахиулан мэргэжлийн ур чадвараа улам дээшлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Төрт ёс, өмнөх үеийн дайчин уламжлалыг хадгалж, эрдэм мэдлэг, сахилга хариуцлага, амжилт бүтээлээ бататган, үндсэн үүргүүдээ улам төгөлдөржүүлэх ажил үйлсэд нь их амжилт хүсэж, Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
Мөнх тэнгэр, төрийн туг сүлд өнөд ивээг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж дууссаны дараа шинэ үеийн Төрийн тусгай хамгаалалтын газрын түүхт 80 жилийн ой нь тохиож байгаатай холбогдуулан дэлгэсэн үе, үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.
Categories
мэдээ нийгэм

“Үйлчлүүлэгчийн төлөө эрүүл мэндийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

“Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд үйлчлүүлэгчдэд хүрсэн эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөл бүрийн хэлбэрээр хүртээмжтэй үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдрийн онцлог нь өрхийн эрүүл мэндийн төвүүд эмчийн үзлэг, түргэвчилсэн шинжилгээ, зүрхний бичлэг, хэт авиан оношлогоо, утлага, шарлага зэрэг үйлчилгээг үзүүлжээ. Нэгдсэн эмнэлгийнхэн амьлуулах суурь тусламж болон түлэгдэлт, могойд хатгуулах, нохойд хазуулах үеийн анхны тусламжийн дадлага сургалтыг иргэдэд зааж, дүрт тоглолт хэлбэрээр үзүүлэв. Харин хувийн хэвшлийн Нүүдэлчин, Цээнэ эмнэлгүүд тогоочдын холбоо, нэгдсэн эмнэлэг, “Хоол сургалтын төв”-ийн тогооч мэргэжилтнүүдтэй хамтран “Эрүүл зохистой хоол”-ны зөвлөгөөг өгч, амталгаат үзэсгэлэнг зохиов.
Мөн нийгмийн эрүүл мэндийнхэн “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийн найрлага хэмжигчээр хэмжилт хийж өвчний эрсдлийг тодорхойлж зөвлөгөө өгөх, бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх сургалт хийдэг “МИНИ-ПАРК”-ыг ажиллуулсан ба Монос фарм ХХК, Дархан-Уул эм хангамж, Өлзий амгалан, Итгэл, Цахиур төмөр эмийн сангууд эмийн зохистой хэрэглээний мэдээлэл хийж, иргэдийг витаминаар хангасан.

Өдөрлөгийн онцлог нь жирэмсэн эхчүүдийн бөмбөгтэй дасгал, “Цэвэр гар” эрүүл мэндийн бүжиг, эмч нарын урлагын тоглолт, хүүхэд, ахмадуудын “Баян идэр”, “Шинэ” хамтлагын бүжиг, ахмадуудын “Эрч хүч” клубын дасгал хөдөлгөөн, Анагаахын сургуулийн оюутануудын найрал дуу зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж бусад салбарууд, иргэдтэй хамтран ажиллаа. Нээлттэй хаалганы өдөрт 400 гаруй иргэд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн багш, ажилчидтай уулзлаа.​

Уулзалтын эхэнд салбарын сайд, Монгол Улсын хөгжилд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг их, харин боловсролын салбарын хөгжилд улсын ууган их сургууль МУИС, энд ажиллаж буй багш судлаачид, эрдэмтэн профессоруудын гүйцэтгэх үүрэг их болохыг онцлон дурдаад тэдний санаа бодлыг нээллтэй сонсч удирдлагуудад зарим чиг үүргийг өглөө.

75 жилийн түүхтэй үндэсний хэмжээний их сургууль цаашид сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох, дээд боловсролын орчинд хийгдэж буй шинэчлэлийн манлайлагч түүчээ нь байх, сургуулийнхаа хөгжлийн ирээдүйг багш, эрдэмтэн судлаачдынхаа оролцоотойгоор тодорхойлох, сургуулийн дотоод үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулахад удирдлагын зүгээс анхаарч ажиллах зэрэг үүрэг, зөвлөмжүүдийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, Гал унтраах болон шуурхай албаны автомашины 195 м2 талбайтай тавиуланг шинээр өргөтгөн барьж, ангийн гадна талын 900 м2 талбайг жагсаалын талбай болгон засч, сургалтын цамхагийн барилгыг шинээр барьж дуусгалаа.


Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бүтээн болгосон.

Мөн аймгийн Онцгой байдлын газар, “Бороо гоулд” компани, “Баянгол сум”-ын удирдлагууд, “Майн тейч” Ургамлын тосны үйлдвэр, ДЗОУБ-ын Зүүнхараа ОНХХ-ийн хамт олон нийтдээ 37 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ.

Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 61 сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээний тунадас орсон нь дэмжлэг болсон байна.

Монгол орны 21 аймгийн нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц 42, Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, тэдгээрийн салбар уулсад суурин генератор 40 ажиллаж цаг агаарт нөлөөлж зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төсөл нь Говь-Алтай Хөвсгөл Дорнод Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд дээрх аймгуудад гал түймэр унтраах үлээгч хоёр төрлийн нийт 262 ширхэг үлээгч аппарат, 500 ширхэг барометр, зарлан мэдээлэх дуут дохиолол, болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд байна. Мөн ОБЕГ-т үүрэн холбооны сүлжээ үүсгэгч дөрвөн ширхэг төхөөрөмжийг худалдан авах тендерийг зарласан. Тус тендерт “Unitel” ХХК шалгаран, төхөөрөмжийг нийлүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.