Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Нийслэлийн Засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр удирдан явуулсан бөгөөд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн Нийслэлийн Засаг даргын захирамж, нэгдсэн ажлын төлөвлөгөө, хурлын хуваарь зэргийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр төлөвлөж буй ажлуудаа мөн хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэлэлцүүлэгт 500 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцлоо

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцож санал солилцсон юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “Отгон-Од” клубын газар эзэмших эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын зориулалтаар барилга барих газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн хотын дарга өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Аяны хүрээнд орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах, тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өмнөх даргын шийдвэрээс хохирсон иргэний хүсэлтийг хүлээн авч, судалсны үндсэн дээр өнөөдөр захирамж гаргаж газар эзэмших эрхийг нь баталгаажууллаа.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 9, 10 дугаар байрнуудын дунд талбайд “Хоккейн Отгон од клуб” 1996 оноос хойш хоккейн талбайн зориулалтаар ашиглаж, дүүргийн 4 дүгээр хорооны хүүхэд, залууст үнэ төлбөргүй хоккейн сургалт, дамжаа хичээллүүлж, үндэсний лигийн тэмцээнийг ч зохион байгуулж ирсэн байна. Харин Хотын дарга асан С.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаараа хоккейн “Отгон од” ТББ-ын эзэмшлийн газар дээр иргэн Д.Батгэрэлд авто машины зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байжээ.

Хотын дарга С.Батболд энэхүү хууль зөрчин олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгож, хоккейн “Отгон од” ТББ-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь сэргээн өнөөдөр гардууллаа.

“Отгон Од” ТББ-ын ерөнхий менежер Н.Батболд “Энэ газрыг 2003 оноос хойш албан ёсны эзэмших эрхтэйгээр бид үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2014 онд өөр байгууллагад эзэмшүүлэх захирамж гаргасан байсан. Энэ асуудлаар бид Хотын даргад хандаж, хүсэлт гаргасан. Өнөөдөр манай гэрчилгээг сэргээж, хуулийн дагуу асуудлыг шийдэж өгч байгаад маш их талархаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Монголын шайбтай хоккейн шигшээ баг Зүүн хойд Азийн аварга болсонд бахархаж байдаг” гээд “Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өвлийн спортын төрөл, зориулалтаар ашиглагддаг талбай олон байсан. Үүнийг буцааж хөгжүүлэхийн тулд нийслэлийн удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээ авч, өнөөдөр “Отгон од” клубынхэнтэй уулзаж байна. Улаанбаатар хотод үлдсэн ганц гэж хэлж болох тус клубын хоккейн талбайн эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байсныг өнөөдөр сэргээн гэрчилгээг нь олгож байна. Цаашдаа өвлийн спортыг хөгжүүлэх, хоккейн талбайг бий болгох ажлыг хийх болно гэдгээ хэлмээр байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол тэргүүтэй улс орнууд “Бүс ба зам”-ын “Өрийн хавх”-нд орох эрсдэлтэй байна гэж АХБ анхааруулав

Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятад улсын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хэт их зээл аван “өрийн хавх”-нд орохоос болгоомжлохыг Азийн хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн олон улс оронд, тэдгээрийн дотор Монголд анхааруулсан тухай Японы “Никкей” сонин мэдээллээ.

АХБ-ны 51 дэх удаагийн жил тутмын уулзалт өчигдөр Филиппиний нийслэл Манила хотод тус банкны төв байранд болсон байна. Энэ үеэр тус банкны Ерөнхийлөгч Тахэхико Накао сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хятадын “Бүс ба Зам” санаачлага нь Азийн улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгуудыг холбох чухал хөтөлбөр. АХБ-ны хувьд энэ санаачлагын хүрээнд Хятад улстай зохих ёсоор хамтран ажиллана. Гэхдээ энэ санаачлагын хүрээнд дэд бүтцээ сайжруулах зорилгоор хэт их зээл авахгүй байхыг би улс орнуудад анхааруулж байна.” гэжээ.

Т.Накао цааш нь ярихдаа “Тухайн төслүүдийн хэрэгжих боломжийг сайтар судалж, техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг нухацтай хийлгүйгээр улс орнууд хэт их зээл авбал зээлээ эргэн төлөхөөс эхлүүлээд олон асуудалтай тулгарах болно. Бид өрийн тогтвортой байдлын асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй.” гэсэн байна.

Түүнийхтэй адил анхааруулгыг Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард өнгөрсөн сард өгч байсан билээ. Хатагтай К.Лагард өнгөрсөн сард Хятадад хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэдийн өрийн дарамтад ороод буй улс орнуудын нөхцөл байдлыг “Бүс ба Зам” санаачлага нь улам хүндрүүлж болзошгүй. Өр ихтэй улс орнууд санхүүгийн менежментийг маш болгоомжтой хийх нь чухал. Ингэснээр Хятад болоод “Бүс ба Зам” санаачлагад холбогдох улс орнуудын аль алиныг нь ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос хамгаалах болно” гэсэн юм.

Хятад улс “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Ази болон Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу 8 их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц барьж байгуулахыг зорьж байгаа билээ.

Мөн Вашингтон хотод төвтэй “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Хятадын дэд бүтцийн энэ санаачлагатай холбоотойгоор нэмж өр хийсний улмаас 23 улс орон өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа аж. Эдгээрээс найман улс орон, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикистан болон Киргиз өрийн хямралд орох “илүү өндөр эрсдэлтэй байна” гэж тус байгууллага анхааруулсан байна.

2030 оныг хүртэлх хугацаанд Азийн дэд бүтцийг сайжруулахад 22.6 их наяд ам.доллар буюу жилд 1.5 их наяд доллар хэрэгтэй гэж АХБ тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”, “УЛААНБААТАР МАРАФОН-2018” арга хэмжээний үеэр үйлчлэх нийтийн тээврийн төлөвлөлт

“Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 32 чиглэлийн 300тээврийн хэрэгслийн чиглэл, замналд 2017.05.19-ны өдрийн 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орно.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Анхааруулга:

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг

  • Т:2 “5 шар – Ботаник”,
  • Т:4 ” Ботаник-Вокзал”,
  • Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд

анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гэрэлт гудамж”-нд байршуулсан хөшөөг эвджээ

Өнгөрсөн жил Нийслэлд өнгө төрх нэмсэн цөөнгүй хөшөө “Гэрэл гудамж”-нд шинээр нэмэгдсэн билээ. Тэгвэл “Гэрэлт гудамж”-ны нэг хөшөөг эвдсэн хэрэг гарсан байна. Одоогоор уг хөшөөг сүйтгэсэн этгээдийг олж тогтоогоогүй байгаа аж. Гэхдээ холбогдох албаны хүмүүс буруутай этгээдийг олж тогтоон ойрын хугацаанд хөшөөг сэргээн засварлах аж.

“Гэрэлт гудамж”-нд байршуулсан хөшөөг эвджээ

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ахмад гэрэл зургийн сурвалжлагч, хөрөг зургийн мастер, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид Монголын Уран Зургийн галерейд “Гэрэл зураг-гэгээн дурсамж” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэр чигээрээ түүх өгүүлэх 55 жилийн хөдөлмөрийн нэгээхэн хэсэг болсон энэхүү үзэсгэлэнг сонирхоорой.

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Тэрээр
• 1977 онд “Интерпресс фото 77” Москва хотноо зохиогдсонд
хүүхдийн сэдэвт олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн “100 кг
хүрч үү” зургаараа Хүрэл медаль
• 1978 онд Япон улсад “Азийн хүүхдүүд” сэдэвт Олон улсын
тэмцээнд “Өглөөний дасгал” зургаараа оролцож “Гран-При”
шагнал хүртсэн
• 1979-1984 онуудад “Үнэн”, “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ”,“Спортын мэдээ” зэрэг сониноос гэрэл зурагчдын дунд ажилласан уралдаануудад 1,3-р байр,
• 1985 онд “Правда” сониноос зарлагдсан Олон улсын тэмцээнээс “Адуучин” зургаараа 2-р байр
• 1988 онд “Болзоо” зургаараа ЗХУ-ын “Советсая Женщина”
сэтгүүлээс зарласан олон улсын уралдаанд Хүндэт диплом
• 1988 онд “Амжаад цайлцгаая” зургаараа Азийн ACCU-аас
зохиосон уралдааны шагналт байр
• 1998 онд Япон улсын “Азийн ACCU Олон улсын гэрэл зургийн
уралдаан”-д “Минийхээс гоё байдаг аа” зургаараа шагналт
байруудыг тус тус эзэлж байлаа.

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гэрэл зураг гэгээн дурсамж” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Categories
мэдээ нийгэм

“Солонгосын ЭСЯ-нд багш нарын визэнд хориг тавих асуудлаар хандаагүй, тийм эрх ч үгүй”

БСШУСЯ-наас БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаж, Солонгос улс руу аялах хүсэлтэй багш нарын визэнд хориг тавихыг хүссэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна.

Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахадБСШУСЯ-ны зүгээс БНСУ-ын Элчин сайдын яаманд хандсан зүйл байхгүй. Багш нарын визэнд хориг тавих гэх мэт асуудлаар хандах эрх ч байхгүй” гэлээ.

Олон нийтийн сүлжээгээр тарж буй дээрх мэдээлэл нь БНСУ-д “харлах” иргэд нэмэгдсэн учраас виз олгох журмыг чангатгасантай холбоотой байж болох юм.

Тодруулбал, 2015 онд визний нөхцөлийг хөнгөвчилснөөс хойш “Харлаж” байгаа Монгол иргэдийн тоо байнгын өсч 2014 онд 130 орчим иргэн “харлаж” байсан бол 2015 онд энэ тоо огцом өсч 1,500 орчим, 2016 онд 2,000 орчим болж нэмэгджээ.

Тиймээс 2017 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс хууль бус оршин суугчдын тоог багасгах талаар мэдээлэл хийж, виз олгох журмыг чангатгасанаа зарлаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг өөрчлөн зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг өөрчлөн зохион байгуулах, шинээр хоёр дүүрэг бий болгох ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга болон холбогдох албаныхан ажлын хэсэгт багтаж байгаа аж.

Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь хүрч чадахгүй, шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсаар байгаа тул ийнхүү хотын баруун, зүүн хоёр дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулах захирамжийг хотын дарга гаргасан.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, захын дүүргүүдийг хөгжүүлэхийн тулд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах хэрэгтэй гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Дээрх хоёр дүүрэгт эмзэг бүлгийнхэн, орон нутгаас шилжин ирэгсэд ихээр суурьшдаг учраас иргэд болон хорооны дарга, хэсгийн ахлагч нарын зүгээс дүүргийг хуваах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад удаа дараа тавьж иржээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар маш их санал гомдол ирдэг. Нийслэлийн хүн ам сүүлийн 20-оод жилийн дотор 3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүртээ 350 орчим мянган хүн амтай. 350 мянган хүн ам гэдэг дунджаар тооцвол дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хотын нэг хороо дунджаар 7000 хүн амтай байхад дээрх хоёр дүүрэгт 10000-аас дээш хүн амтай хороо олон байгаа. Тэгэхээр нийслэлийн дүүргүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх, хороодын тоог олшруулах явдал зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ бол улстөржилт биш. Хамгийн эцсийн зорилго нь иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх. Мөн нэг хүнд ногдох төрийн зардлыг боломжтой хэмжээнд хүргэх шаардлагатай. Сонгинохайрхан гэхэд хамгийн бага орлоготой дүүрэг. Баянзүрх дүүрэг харьцангуй боломжтой иргэд амьдарч байна. Дээрх хоёр дүүргийн нэг хүнд ногдож байгаа төрөөс олгодог зардлын хэмжээ төвийн дүүргүүдтэй харьцуулахад хамаагүй бага. Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, иргэдийн тэгш эрхийг хангах үүднээс хаана амьдарч байгаагаасаа үл хамааран ижил хэмжээний төрийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэсэн зарчмын дагуу ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд зааснаар “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу иргэдийн саналыг авч, уг асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлхээр төлөвлөж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож байна

Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож эхэлжээ.

Мөн 5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр өгч байгаа юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслийн алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас авчирч туршин, нутагшуулах ажлыг эхлүүлсэн аж.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах” төслийн хүрээнд чацарганы үрийн тосыг өндөр технологиор боловсруулах тоног төхөөрөмж, хортон шавьж барих наалтын цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Мөн Дархан-Уул аймагт жимс жимсгэний суулгацын хорио цээрийн байгууламж барьж, жимс жимсгэнэ тариалах сургалт зохион байгуулж, 21 аймгийн 100 гаруй жимс жимсгэнэ тариалагчдыг хамрууллаа.