Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарь

Энэ амралтын өдрүүдэд та юу үзэхээ төлөвлөсөн үү. Тэгвэл таньд бэлдсэн үзвэрийн хуваарийг түүвэрлэн хүргэе. “Гэгээн муза”олон улсын театрын наадам энэ сарын 13-д болно. 14 дэх удаагийн эл наадамд зориулсан олон сонгодог бүтээлүүдийг драмын театрын тайзнаа амилуулна. Мөн П.И.Чайковский “Евгений Онегин’, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох юм байна.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР:

Тавдугаар сарын 5-нд 17:00 – П.И.Чайковский “Евгений Онегин” дуурь
Тавдугаар сарын 6-д 17:00 – Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР:

Тавдугаар сарын 5-нд 19:00 – “Өндөр гэгээ” дуулалт жүжиг
Тавдугаар сарын 6-нд 18:00 – Л.Толстой “Адууны түүх” сонгодог жүжиг
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Тавдугаар сарын 6 -нд И.В.Гётегийн “ФАУСТ” пост драмын жүжиг
Тавдугаар сарын 4-нд 19:00 – “Playing love best” концерт
АСА ЦИРК

Тавдугаар сарын 5, 6 -нд “The Voice of Mongolia” шигшээ шалгаруулалтын амьд тоглолт
АСЕМ Цогцолбор

Тавдугаар сарын 4-15-нд – “U film” уран бүтээлийн нэгдэл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг тоглоно. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог юм. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулж, гол дүрд Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглоно.

Мөн Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” энэ ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохиогдох хаврын баярын өдөр олон нийтийг хамарсан төрөл бүрийн хөтөлбөр зохиогдох ба дэмжигч байгууллагуудын баярын жагсаал, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа, зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын урлагийн тоглолт, соёлын болон мэдээлэл түгээх нөлөөллийн ажлууд зохиогдох юм. Сонирхсон хүн бүхэн арга хэмжээг зорин очих боломжтой ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Мөнх амьдрах мөрөөдөл буюу Хүн-Робот

Хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдрал, мөнхийн рашаан, мөнх насыг өнөө хүртэл хайсаар байгаа. Үлгэр, домогт үхэшгүй мөнхийн амьдрал, мөнхийн рашааны тухай олонтаа гардаг нь хүн хэмээх бодгаль энэ дэлхий дээр мөнх амьдрах хүсэлтэй, үхэшгүй байхыг эрмэлзсээр ирснийг харуулж байгаа юм. Сэргэн мандалтын үеэс үхэшгүй мөнхийн тухай ойлголтууд хүчтэй гарч ирж байсан бол Азид энэ тухай ойлголт бүр эртний улбаатай. Хаад, хатад, ихэс дээдэс, эвэртэн туурайтнууд урт наслах нууц жорын тусламжтайгаар хаан суудал, эрх мэдлээ он удаан жил хадгалан үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлдэг байсан. Тэр бүү хэл даяанч ламыг “Мөнхийн усыг эрж олж ир” гэж урт аянд явуулж байсан тухай түүхүүд ч бий. Дэлхийн алдартай удирдагчид ч мөнхрөхийн тулд элдэв янзын юм идэж уудаг байсан ч урт насалж байгаагүй.

Урт наслах, мөнхрөх хүсэл нь он цаг наашлах тусам улам хүчээ авч 1900-гаад оны эхэн үеэс эрдэмтэд хүнийг мөнхрүүлэхийн тулд лабораторид туршилт хийж эхэлсэн юм. Зарим хүмүүс өөрийнхөө биеийг хөлдөөх, тархиа “амьд” чигээр нь хадгалуулах зэргээр бие, эрхтэнээрээ “хандив” өргөж ирсэн нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хөгжихөд түлхэц болсоор ирсэн гэж хэлж болно. Хүний биологийн чадамж нь өнөө цагт 120 жил хангалттай наслах нөөцтэй ч байгаль орчин, амьдралын хэв маяг, нийгмийн байдал зэргээс хамаарч дунджаар 60-75 жил насалж байна. Дэлхийн бүс, тивүүд, цаг уурын байдал зэргээс хамаарч хүний наслалт харилцан адилгүй байгаа юм.

Түүхэнд 150, 250, 600, 980 жил насалсан гэх үнэн эсэх нь мэдэгдэхгүй зүйлс тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Бурхны шашин буюу гэгээрлийн шашинтнуудын хувьд хүнийг мөнх насалдаг гэж үздэг. Гэхдээ буян үйлдэж, асар их гэгээрлийг олсон хүн энэ насандаа бие барлаа ч сүнс-сэтгэл нь дахин өөр биед орж шинээр төрөх замаар хүний төрлийг тасралтгүй авсаар байвал мөнхөрнө гэж үздэг. Харин нүгэл хураавал хойт насандаа төрөл доошилж адгуус болж төрнө гэцгээдэг. Үүгээр бол хүн энэ махан биеэрээ мөнхрөхгүй ч сэтгэл-сүнс нь хэдэн ч үеэр хүний төрөлд төрөх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ ойлголт нь хэт хийсвэр, барьцгүй мэт санагдах ч үүнийг нотлох гэсэн оролдлогууд бий. Харин хүн төрөлхтөн аливаа эргэлзсэн зүйл, үйл явдлын эцсийн тодорхойлолтыг шинжлэх ухаан өгнө гэж үздэг. Дэлхийн алдартай тэрбумтнууд мөнх наслах боломжийг эрэлхийлсэн судалгаануудад хөрөнгө хаясаар байгаа.

Оросын бизнесмэн Дмитрий Ицковыг “Үхэшгүй мөнхийн амьдралын даруухан профессор” гэх нь бий. Тэрээр “Орос-2045” хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд уг байгууллагын гол зорилго нь мөнхийн амьтай хиймэл бие организмд хүнийг шилжүүлснээр мөнх амьдрах боломжтой болох гэнэ. Төслийн багийнхан 2020 онд нейроинтерфейсийн тусламжтайгаар бодол санаа нь удирдагддаг, хүний биеийн хувилбарыг бүтээх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнээс таван жилийн дараа хиймэл биед хүний тархийг шилжүүлэн суулгах бөгөөд 2035 онд тархин дахь мэдээллийг тоон утгат тээгчид хуулж буулгах аж. Ингээд төслийн эцсийн шатанд бодлын хүчээр удирддаг голограмм биеийг бүтээж чадна гэдэгтээ Ицков бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч үүнийг дэлхийн бусад орны эрдэмтэд үгүйсгэсэн бөгөөд “Бодит байдлаас хэт тасарсан, төсөөллийн шинжтэй уран зөгнөлт зохиол” гэцгээсэн юм. Хэрвээ Ицковын төслийг нь дэмжиж “Үхэшгүй мөнхийн товч”-ийг дарсан хүмүүс 2045 оноос эхэлж роботод биеэ шилжүүлж мөнхрөх боломжтой гэнэ. Ингэхийн тулд гурван сая ам.доллар төлөх ёстой юм байна. Мөн Москвагийн хэсэг эрдэмтэд хүний биеийн гэмтсэн эд эсийг сэргээн шинэчлэх асуудлыг судалж, төлжүүлэх эсүүдийн тусламжтайгаар залуужих боломжийг хүмүүст бий болгожээ. Гэхдээ залуужих мэс засал нь 15-20 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд уг мэс заслыг Оросын чинээлэг иргэд их сонирхож байгаа аж.

Хүнийг урт наслуулах, мөнхрүүлэх тухай бас нэг хувилбар яригдаж байгаа юм. Хүний тархи 300 жил тасралтгүй ажиллах нөөцтэй учир нас барах гэж байгаа хүний тархийг залуу хүний толгойд суулгаснаар 3-4 удаа ийм аргаар амьдрах боломжтой гэдэг хувилбарыг ч дэвшүүлээд байгаа юм. Энэ бүхэн бол санал, таамгууд. Харин хүн төрөлхтнийг мөнх амьдруулахаар хөгжүүлж буй зарим технологийг энд онцолъё.

• АНУ-ын эрдэмтэд хүний уураг, аалзны торноос сум нэвтэрдэггүй арьстай болгох бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна. Мөн амьтдын генийг ашиглан дөрвөн мөчийг ургуулах, үе мөчний өвчнийг анагаах эм гаргаж авах боломжтой болжээ.

• Нас уртасгадаг эмийг ОХУ, АНУ зэрэг орны эрдэмтэд хамтран гаргахаар ажиллаж байна. Энэ онд нас уртасгадаг эм хэрэглэгчдийн гарт хүрэх бөгөөд хүний насыг 15 хувиар уртасгах үйлчилгээтэй аж.

• Дуран авайгаар харагдах төдий бүтцийг инженерчлэн гаргаж авсан материалыг метаматериал гэдэг. Ийм материалаар хийсэн бионик протез өнгө үзэмжтэйгээс гадна, хөнгөн, хүчтэй болдог учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд жинхэнэ эрхтэнтэй болсон мэт мэдрэмжийг удахгүй мэдрэх нь.

• Хүнийг хөлдөөгөөд тодорхой хугацааны дараа тухайн төхөөрөмжөөс нь гаргаж амьдруулж байгаа тухай гардаг уран зөгнөлт кинонууд 1970-1990 оны хооронд их гарсан. Харин энэ зөгнөл өнөө бидний үед биелж байгаа бололтой. “The University of Pittsburgh”, “The University of Maryland” зэрэг их сургуулийн эрдэмтэн судлаачид 2014 онд 10 өвчтөнийг хоёр цаг унтуулж клиник үхлийн байдалтай хөлдөөжээ. Ингэснээр үхлийн аюултай шарх авсан, эсвэл өвчтэй хүмүүсийн үхэх эрсдлийг бууруулж насыг нь уртасгах боломжтой гэж эрдэмтдийн баг тооцжээ. Ингэж хөлдөөснөөр цус алдалтаас болж нас барах аюул үгүй болж байгаа юм. Энэ аргаар хүн хэдэн ч жилээр хамаагүй унтах боломжтой гэнэ. Одоогоос 18 жилийн өмнө гахайн дээр туршилт хийхэд нааштай үр дүн гарч байжээ.

• “The Bioficial Heart Pro­gram” төслийн удирдагч Стюард Уиллиамс 3D-гээр хэвлэсэн зүрхийг шилжүүлэн суулгах боломжтой талаар ярьж ажил хэрэг болгохоор судалгаагаа хийж байгаа юм. Өөхөн эд, коллагенаас гаргаж авсан хэвлэмэл зүрх нь бүхий л насныханд зохицох бөгөөд хүний насыг 10 жилээр уртасгах боломжтой.

• Шотландын эрдэмтдийн баг үр хөврөлийн үүдэл эсээс хиймэл цус гаргаж авсан. Туршилтын ажил одоо ид өрнөж байгаа бөгөөд хэрвээ туршилт амжилттай болвол ийм цус сэлбүүлсэн хүн 50 жилээр урт наслах боломжтой гэжээ.

• Калифорнийн эрдэмтэд туузан хорхойн генийн эмчилгээгээр хүний насыг 400-500 жил уртасгах боломжтой гэж үзжээ. Энэ туузан хорхойн генийн кодыг эрдэмтэд хамгийн анх тайлсан бөгөөд 400-500 жил амьдрах чадвартай амьтан юм.

• Нанотехнологийн ачаар хүн төрөлхтөн 2040, эсвэл 2050 он гэхэд мөнх амьдрах боломжтой болно хэмээн эрдэмтэн Рэй Курзвейл үзсэн байна. Нано болон биотехнологиор хөгжүүлсэн наноботуудыг хүний биед суулгах ба энэ нь гэмтсэн эсийг эмчилж хорт хавдар, чихрийн шижин болон альцгеймер зэрэг бүхий л өвчнийг анагаах аж.

• АНУ, Японы эрдэмтэн, инженерүүд хүнийг орлох роботыг 2025 он гэхэд гаргахаар болжээ. Өөртэйгөө усны дусал мэт ижилхэн роботод тархиныхаа дижитал хуулбарыг шилжүүлснээр хүн-робот мөнх амьдрах боломжтой юм байна. Энд ОХУ-ын бизнесмэн Дмитрий Ицковын дэвшүүлээд байгаа санаа давхар явааг та бүхэн анзаарч байгаа байх.

Ингэхээр хүн төрөлхтний олон зуун жилийн турш мөрөөдөж ирсэн мөнх амьдрах хүсэл нь Хүн-робот бий болсноор биелж байна гэж бас хэлж болох юм. Гэхдээ энэ бүхэн одоогоор судалгаа, туршилтын түвшинд яваа ажлууд гэдгийг бас анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

УИХ ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД, АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 07-ны даваа гарагт:

  • УИХ дарь МАН-ын бүлгийн хурал “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • УИХ дахь АН-ын бүлгийн хурал “Их Эзэн Чингис хаан” танхимд.
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцана;
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

Тавдугаар сарын 08-ны мягмар гарагт:

  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилт” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө Политехникийн Коллеж, Дархан МСҮТ, Дархан Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцана.

Тавдугаар сарын 09-ний лхагва гарагт:

  • “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлэг 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай болон Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы хуралдаанд бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 08-ны мягмар гарагт:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “B” танхимд:

  • Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Тавдугаар сарын 09-ний лхагва гарагт:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

  • УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи Шадар сайдын мэдээлэл;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Тавдугаар сарын 10, 11-ний пүрэв, баасан гарагт 10.00 цагаас:

  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн урагмлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Ерөнхий сайдад хандан төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ цаг-үе

Гэр, орон сууцанд 150 гаруй төрлийн хачиг бий

Хачиг нь хөрс, ургамал, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг. Олон төрөлтэй ч аалзны аймагт хамааруулдаг. Хаврын сүүл сар, зуны эхэн сард хачиг идэвхждэг ч гурваас аравдугаар саруудад хачигт хазуулсан тохиолдлууд бүртгэгддэг. Хачиг маш жижиг хэмжээтэй. 0.1-10 мм урт. Эм хачиг томдоо 8.2 мм урт, 4.6 мм өргөн байдаг бол эрэгчин нь 5.8 мм урт, хар хөх, зэвхий саарал өнгөтэй, цайвар хөх өнгийн товгортой байдаг. Эмэгчин хачиг сар амьдардаг. Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг үлдээнэ. Өндөгнөөс хоёр долоо хоног орчмын дараа хачиг бий болж, арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг. Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ. Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний доогуур орж өндгөө тавих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ. 2-3 см урттай хачиг тохиолдоно. Энэ бол хонины хачиг. Манайхан үүнийг хувалз гэдэг. Хачиг нь дөрвөн хос хөлтэй шавьж бөгөөд ихэнх хачиг бүрхүүлээрээ амьсгалдаг онцлогтой. Ам нь мэрэх, сорох байдлаар хөгжсөн. Цусны судасны систем нь муу хөгжсөнөөс зарим төрөл нь зүрхгүй байдаг нь хачирхалтай. Авгалдай байхдаа гурван хос хөлтэй байдаг бол нас бие гүйцэхээрээ дөрвөн хос хөлтэй болдог. Хачгийг ерөнхийд нь хамуу хэлбэрт, шимэгч хэлбэрт, аалзан хэлбэрт гэж гурван бүлэгт хуваадаг. Хамуу хэлбэрт нь олон төрөл зүйлтэй болохоор тэр хэрээр олон хэлбэрт амьдралтай байдаг. Хуягт хачиг хөрсөнд, улаан хачиг хүнсний бүтээгдэхүүнд, маажуур үүсгэгч хачиг нь хүн амьтны арьсанд шимэгчлэн амьдардаг.

Арьс ирвэгнэж загатнах, улайх, жижиг гүвдрүү, цэврүү, болон идээт цэврүүнцэр тогтох нь хачигтай холбоотой байх нь бий. Микроскопоор харахад бичил аалзан хачиг хүний арьсыг ингэж гэмтээсэн байх нь түгээмэл. Түүнчлэн хачиг ихэвчлэн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоонд шигдэж шим шүүсийг сорж амьдардаг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт ургац тариаланг химийн бодисоор шүршдэг нь хачигнаас хамгаалж байгаа нэг алхам юм. Улаан хачиг хүн малын биед удаан хугацааны турш шимэгчлэн амьдрахдаа бөөрний үйл ажиллагааг нь доголдуулдаг. Хонины хачиг нь бусдаасаа биеэр том цус сорогч. Цус сорсон тарган эмэгчин нь 2-3 см урт. Тайгын хачиг нь хүнд хамгийн их хор хөнөөлтэй. Энэхүү хачиг нь тайгад ихэвчлэн байх бөгөөд манай улсын Дорнодод ихээхэн тархсан байдаг. Харин нохойны хачиг нь Европын орнуудаар өргөн тархсан байдаг юм байна. Хачиг нь хурц хатгуураараа хүн малын арьсыг хатгаж шархлуулна. Шүлс нь шархан дотор нь царцаж хатуулаг гүвдрүүг үүсгэнэ. Арьсанд шигдэн орсон хачгийг гаргаж авахад хэцүү байдаг нь тийм учиртай. Хачиг өндөр өвсөн дээр гардаггүй, үсэрдэггүй. Нэг газраа удаан тогтохгүй байрлалаа байн байн сольдог. Бид хачгийг байгальд, ойн мод, тайгад л ихэвчлэн байдаг гэж боддог. Гэтэл айлын гэр, орон сууцанд 150 гаруй төрлийн хачиг байдгийг эрдэмтэд тогтоожээ. Орон сууцны хачгийг харшил түгээгч, тоосонцрын, агуулах зоорины гэж гурав ангилна. Агуулах зоорины хачиг нь гэрийн жимс, ногоо, үр тариа, гурил хадгалдаг газар төдийгүй хөргөгчинд хадгалсан зайдаснаас ч илэрч байсан тохиолдол байдаг аж. Ийм хачигнууд хүнсний ногоо жимсээр дамжин түгдэг. Хачиг ямар ч газар нэвтэрч чаддаг. Хүн өөрөө хачигны амьдрах орчныг бүрдүүлж өгдөг.

Хачиг хүний арьсны хаг, арьсны бичил бактер, мөөгөнцрөөр хооллоно. Хүний биеийн арьс нь олон төрлийн хачиг үржих боломжийг олгодог. Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчнүүдийг 2005 оноос албан ёсоор бүртгэж эхэлжээ. Хачигт хазуулах үед өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт өгөх зэрэг ноцтой шинжүүд илэрдэг. Хачиг нь хортой учир хүний тархи, нугасыг гэмтээж хараа, сонсголд нөлөөлж, тахир дутуу болгох эрсдэлтэй. Манай хойд хөршид жилд дунджаар 100 гаруй хүн хачигт хазуулж нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөн 2-3 цаг тутамд биеэ шалгах, хачиг дайжуулагч бодис хэрэглэх ёстой. Хэдийгээр хачиг нь хүнийг хазсан тохиолдолд эрүүл мэнд, амь насанд халтай ч хөдөө аж ахуйд үр тариа, хүнсний ногооны цэцэгт ургамалд тоос хүртээх ашиг тус үзүүлдэг юм байна.


Categories
мэдээ нийгэм

Хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд баруун зүгийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн парк нээлтээ хийлээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк өчигдөр нээлтээ хийлээ.Парк руу ороход 1000 төгрөгийн хураамж төлөхгүйгээр нэвтрэх боломжтой болжээ. Одоогоор нийт 22 тоглоомтойгоос галзуу хулгана, завь хоёр ажиллахгүй юм байна.

Нээлтийн хөтөлбөр:

Хүүхдийн жүжиг
Циркийн үзүүлбэр
Хүүхэлдэйн жүжиг
Хөгжилтэй тэмцээн уралдаан
Амьд хөгжмийн тоглолт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 цаг.

Улирлын нээлтийг тохиолдуулан тавдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд бүх тоглоом 50 хувь хямдралтай байх аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга гурван аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд баруун аймгийн иргэдтэй уулзана.

Уулзалт:

  • 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр 19:30 цагт Ховд аймгийн төвд
  • 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр 14:30 цагт Баян-Өлгий аймгийн төвд
  • 2018 оны тавдугаар сарын 7-ны өдөр 10:00 цагт Увс аймгийн төвд тус, тус болох юм байна.
Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ. Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660.0 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.

Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 1.0 сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна. Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гэсэн үг хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ.

2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байгаа бөгөөд бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгааланмал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна гэлээ.

Тэрбээр, Өнөөгийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд усны сав газрын 21 захиргаа нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байна.

Усны салбарын чиг үүргийн хуваарилалт нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд тодорхой хэсэг нь хамаарч байгаагаас гадна бусад 10 яам, 2 агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь төрөөс усны талаар баримтлах бодлогыг зөв оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болсныг харуулж байна.

Усны тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар тодорхой судалгаа тооцоололгүйгээр усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг татан буулгасан нь алсын хараагүй, оновчгүй шийдвэр болсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.

Үүнд дүгнэлт хийж, усны бодлогыгулсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна хэмээн хэлсэн.Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багассан, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэжээ.Тэрбээр, Манай орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал нь усны салбарын мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагууд төдийгүй нийт иргэдийн анхаарал, болгоомжлолыг байнга татсан, олон жил шийдлээ хүлээсэн ч шийдвэрлэгдэж чадаагүй, ялангуяа хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын усан хангамж, ариутгах татуурга ноцтой байдалд хүрсэн, түүнээс бохирдож буй газар нутгийн хэмжээ улам өсөн нэмэгдэж байгаа нь ноцтой үр дагавар учруулахаар байна. Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс усны салбарт дараах зарчмын саналуудыг хүргүүлж байнагэлээ. 2010 онд УИХ-аас баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Хатан Туул” дэд хөтөлбөр, “Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-ний зэрэг хөтөлбөрүүдийн биелэлт 2015 оноос хойш гараагүйг анхааран, эхний ээлжинд эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг холбогдох газруудаар гаргуулан дүгнэлт хийх шаардлагатай байна хэмээн АН-ын бүлэг Засгийн газарт хүргүүлсэн саналдаа тусгажээ. Мөн 2009 онд УИХ-аас баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”хуулийн хамрах хүрээг Засгийн газрын тогтоолоор 2015 оноос жил бүр багасгаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж байна. Энэ асуудлыг Засгийн газар УИХ-д ойрын хугацаанд танилцуулах, 2013 оноос хойш унд-ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй цэвэр усны үнэ,хаягдал бохир ус татан авч цэвэрлэсний өртөгт ямар ч өөрчлөлт ороогүй нь усны салбарын байдлыг хүндрүүлэх нэг шалтгаан болж байна. Иймд үнэ, өртөгт өөрчлөлт оруулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зэрэг санал хүргүүлж буйгаа танилцуулсан юм.

Түүнчлэн одоогоор ашиглаж эхлээгүй ч нийслэлийн усан хангамжинд зориуланулсын төсвөөр хайгуул судалгаа нь хийгдсэн “Туул-Тэрэлж”, “Хүй долоон худаг” зэрэг нийслэл орчмын газрын доорх усны бусад ордуудын оршиж байгаа нутаг дэвсгэрт шинээр үйлдвэр, суурьшлын бүс үүсгэхгүй байх, өмнө олгогдсон газрын зөвшөөрөлтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй ус ашиглагч, хэрэглэгчдийн өнөөгийн болон хэтийн усны хэрэглээг тооцох ажлыг яаралтай хийх зэрэг саналууд ч тусчээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар асуулт асуусан. Гишүүд цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, Туул голын ойролцоо хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцох ямар арга хэмжээ авч буй талаар тодруулж байлаа.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт Монгол орны хэмжээнд 2016-2035 оны хооронд жилд дундажаар 107-165 мм, 2050 онд 96-364 мм, 2080 онд 150-370 мм тус тус нэмэгдэх хандлагатай уялдан гол мөрний эх болсон мөнх цас, мөсөн гол, мөстлийн хайлалт хурдацтай нэмэгдэж болзошгүй гэж судлаачид үзэж буй аж.

Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, уул уурхай, эдийн засаг өргөжин тэлж, малын тоо өсч бэлчээр хомсдохын хэрээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохын тулд ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна гэлээ. Үүнд:

“Ус” үндэсний хөтөлбөр, Улсын болон сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх,

Гадаргын усыг хуримтлуулан, усны нөөцийг нэмэгдүүлэх, Эг, Орхон, Шүрэн, Туул гол дээр усан цогцолбор байгуулах ажлыг үргэлжлүүлж, оновчтой шийдэл, гарцыг олох,

Хэрлэн, Туул гол дээр урсацын тохируулга хийх, экологийн урсац бий болгохийн зэрэгцээ, зохистой хэмжээг шилжүүлэн ашиглахад шаардлагатай хөрөнгийг шийдэх,

Уул уурхай, хүнд үйлдвэр түүнийг дагалдан бий болох суурин газруудын ус хангамжид гадаргын ус ашиглан бараг үл нөхөгдөх газрын доорх усаа хойч үедээ нөөцлөх бодлогыг хэрэгжүүлж эхлэх,

Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөц бий болгож, хосолмол байдлаар ашиглаж эхлэх, хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх,

Монгол Улсын Үндсэн хууль болон Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, усны үндсэн эх үүсвэрийн толгойн байгууламж, газрын доорх усны ордын эзэмшлийг төрийн мэдэлд шилжүүлэх.

Эдийн засгийн салбарууд, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн шаардлагад нийцүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, зохистой ашиглахад чиглэгдсэн усны аж ахуйг хөгжүүлэх,

Усны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, Ус хөтөлбөр, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх,

Усны бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах зэрэг асуудлууд багтаж байгаа юм байна.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасансанал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа уншиж танилцуулсан юм.Байгаль орчин, аялал жуулчлалын болоод Барилга хот байгуулалтын сайд нарын хариулснаар, Туул голын усан сангийн хязгаарлалтын бүсэд хууль зөрчин үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцон, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр санамж бичигт гарын үсэг зурснаас хойш техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж, өдгөө гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах шатанд орж буй юм байна. Түүнчлэн Францын Улсаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Орхон аймагт байгуулсан цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болж, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэх ажлууд хийгдэж байгаа хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Галт шувуу” финалд шалгарчээ

АНУ-ын Орландо мужид хөгжөөн дэмжигчдийн спортын ДАШТ өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 1-нд болов. Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгддэг тус тэмцээнд Т.Мичидмаа дасгалжуулагчтай Монголын “Галт шувуу” хамтлаг өрсөлдөхөд шилдэг 10-т шалгарчээ. Анх удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнд хүч сорьсон нь манай бяцхан тамирчдад туршлага болсон нь лавтай. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д болсон дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм

Хэлэх үг

Худалдана худалдаа гэнэ үү? Болохоо боливол худалдана худалдаа гэнэ үү? Ямар гэм хийсэн юм бол 8 жил үйлээ үзж ямар гэм хийсэн юм бол би бид .Өвдвөл яах вэ Тэр нохойнхоо учрыг олоорой.Цаашид ийм нохойг заавал учрыг нь олж байх. Цаана нь хүн худалдаж байх юм байх. тэр Тэр буйдангийн төлөө л явна гэж үү? Харж байхадӨмнө эртЗүгээр иргэн л Ерөнхийлөгч гэдэг юм уу УИХурал гэж байна Тэхэдл нэг иргэн тэр хэн ч биш Том дүр эсгэгч Утсаар ярьж байгаа нь тэр энийг цаазаар ав гээдл Том гэдэг нь барьцаж байгаа нь тэр Өөрийг тэднээс том тэдэнтэй барьцах хүн мэт Зүгээр нэг иргэн улсыг мэдэж байх /үнэн хэрэгтээ Бууны нохой/ Цаагуур бусдад худалдаж байх Дээр нь төр засаг улс байж байдаг түүнээс дээгүүр өөрөө эрх мэдэл гарган. Ийм байж болохуу? Төр засгийг эрхшээлдээ оруулсан нь биш зүгээр л иргэн. Ийм байж болохуу?

Нэр төр Тэр П.Очирбат /Ерөнхийлөгч асан / Нэр төрийн төлөө гэж тийм юм ярьж байгаа бол өөрсдөө чөөрөө ч тэр юунд билээ бас л нэр төрийн төлөө чалчиж байгаа бишүү Ер ньч гэжхэлдэг юм ууТэр өмнө дандаа ч доогуур нь юу гэх юм дээ бичээгүй бичихийг Хоёулаа ч болно шүү дээ өдөөд байвал.далимдуулаад гэх юмӨмнө хүн гэхийг хүмүүн гээд за яахв дэ гээд явчихсан Тэнд ямбаж байх ард түмэн ямар байдалтай байна.

Тэр хошин шогийхон марзагнахад учир бий марзагнах юм аа олж бодож марзагнавал таарна Тэр хүнээр нь яах ч юм билээ.Цаашид яадаг юм ийм юмыг учрыг нь олж байх хэрэгтэй.

Шүүгчдийн цалин нэмсэн./Огцом хэт /Хоол нь ихдээд байгаа юм бишүү. Тогтсонжишиг бусадтай харьцуулж байна шүү дээ. Нэг дээд хүн тусгай болгох гээдл . Хэн юм нэг мэргэжилтэн биддэ. Зөвтэй зөв хүн түүнийг амьдралаа дээшлүүлэх гэх мэт болгоод зөв ашиглаад явж байна. Ур чадвар сонирхол ч буулч болох. Гадаадын улсын шүүх биш монголын улсын шүүх. Монгол улс нийтлэг ямар байгаа билээ. Эмч багш гээд хэрэггүй хүмүүс юм уу? Нөгөө талаар ийм юм ажилдаа сонирхолтойур чадвар зэргийг бууруулдаг. Хоол тансаглалд эрхэм бодох болгох. Монгол улсын хэд нь баталгаат амьдрал баталгаат цалинтай билээ. Үнэнч хүн ч ганхахаар. Ямбатан болгох гэдэг юм уу. Гэр хороолол тэр чигээрэй.Орлог багатай хог түүгч амьдралын баталгаа ажил нь хог түүх хаягдал тушаах.Бүгдийг архинаас болсон гэж боддоггүй. болсон байсан ч 100%. Дээрээс нийгэм нөхцөлийг тийм болгоод байна шүү дэ.Тамын амьтан тамдаа жаргалтай хууль үйлчилнэ. Гэр хороололд л байдаг гэж бодоод байна үйлдвжрийн жижиглэнгийн мах. Граммаар боосон. Хэрэглэж байсан. тэгсэн нэг дотроос нь хөх турсага том том борлодоггүй өөх хэрчээд чихчихнэ .Болоод байдаг шиг болохоор анзаардаггүй байсан. Ой гутаж билээ.Хараад үйлдвэрийн мах нь үйлдвэрийн сдандарт гээд юм байдаг биз уул нь Нөөцийн үйлдвэрийн мах нь юм уу үйлдвэрийн мах нь юм уу? Мэрэгжилийн хяналтын газар гэж л хянадаг байх. Уул нь нохойн хоол бусад гэж ангилж байхаар зүйл юм үйлдвэр. Тэр 600 төгрөгний дотор зараад байна дотор гэхгүй гэдэс Тэр яг нохойн хоол хүмүүст зараад байна янз бүр дотор өөх хийнэ тэрийг мэдээгүй мэдсэн.Ариун цэвэр муу лбайна шүүд дээ. Тэгээдл нөгөө хог түүгч архи уудаг хүмүүс л түүнийг авна өөр хэн ч авах билээ дэ.Тэрүүгээр цуйвангаа хийгээдл тансаг маяг нь юмуу Аль ч гэр хороолол. Төрийн албыг бэхжүүлэх дархтан дархлагдсан хүн болгох маягийн л хүн сонсогдоно.

-Нилээд дээр дээ Залуу эрдэмтэдийн чуулга болж байна. Ядаж залуу судлаачдын гэвэл /яадаг юм болх юм. юм.Нэг л Эрдэмтэн хүн эрдэмтэй хүн гэж гар утас сайн ажиллуулдаг хүн ч эрдэм шүү дээ. Нэг л том эрдэмтэн хүн болох гэсэн хүн Нэг л аймшигтай нээлт хийх гэж байгаа хүн шигл. Социолист сэтгэхүй салахгүй.Өдөр минутаар нээлтүүд хийгдэж байгаа биддэ. Бас судлаач эрдэмтэн хүн байна. Ямар ч үед судалгаа тооцоотой зөв дүгнэлттэй хүн байна. Мэдээжийн ойлгомжтой юмыг ч юм уу сулаадл ямар хүн гэх вэ.Судлх юм гэж байна судлах боломжгүй илтэд ч юм байна гэж бичиж байсан. Эрүүл бус юм бол солиотой хүн гэж хэлнэ биздээ. Зах зээлийн нийгмийг зах зээлийн номоор ньл удирдахгүй бол гажуудал болдог байна. Аливаа юм ном ёсоор нь хийхгүйбол гажуудал. Гаж. Тэр нэг багш ярьж байна шүү дээ. Татвараа төлөөд 400 гаруй мянган төгрөг авдаг цалин. Тэр ч одоо 200 200 гаруйгаар л хоёр хувааж авах байх.Байрандаа гэр хороололд аягүй бол амьдардаг байлгүй дэ.Түрээийн байранд ч юм уу хоол хувцас хүүхэд гэр бүл ажилгүй ганц бие эсвэл бол яах вэ. Тооцоотой хүн гэж хэлдэг Аливаа тооцоо алдагдаадл ирвэл гаж үзэгдэл рүүгээ. Дээр шүүгч гэнэт хоол ихэдвэл малч янцаглаад байдаг биддээ. Тэрийг буруу хүмүүс жинхэнэ завхаруулж байгаа шүү.Намын суурь юмууХоол ихэдвэл хор болно гэдэг билүү? Өндөр цалингаас амар салах уу? Бага зэрэг багасгах юм уу

Зарим нэгавтобусны буудал эвдэрчинэ авчихна тэр чигээрэйХороо дүүрэг юу хийдэг юм дараагийн сонгуульдаа яаж байдаг юм уу? Улс төрөө хийж зарим газар сандалгүй зарим газар 3хүн суух сандалтай цаанаасаа юм уу Тэр ард иргэд өөрсдөө хэлээгүй гэдэг тэгдэг юм болуу хотын тохижилт үйлчилгээтэй л холбоотой зүйл байх.

Гудамжид ч яагадл байналэИргэн С.Батзориг

Архийг буруу ундаа гэж нэрлэх. Нэр хаяг шошгон дээр нь бичих. /жижгээр юм уу/ ?Хүүхэд,залуу хүн огт ууж болохгүй. Хөгшин Настай хүн таашаалын болон эмчилгээний зориулалтаар /Нойрсуулах байдаг юм уу/ хэрэглэж болох.Архины цөөн үйлдвэрүүдтэй байх. Пиво мивоо яадаг дундаж залуу юу гэдэг тааруулаад тэрийгээ болох биз.

-Муу юмны сургаар муу юм ирэх.Дэлгэрэх. Муу юм огт ирэхгүй гэж болохгүй байх. Бага ярих бага сурталчлах.юу дэмий юм яриад байна.дэмий дэмий шүү дээ турк гэж бэлэг нь юм байлгүй дэбайсан юмХэлчидэг юм уу?Элит давхрага гэдэг нь юм байлгүй дэ /Хамаг юм цааш нь хийчихээд л чимээгүй сууж байдаг чимээгүй юу хийж суунав Их хуралд энэ тэрсүүлд дуугарч /Вашингтонд нь уулзахгүй юу да тэгэхээр блолон хулгай нэг л өдөр баригддаг Нуумгай хүн тийм байдаг яаж ичдэггүй юм гэж үнэн байхгүй юу да Бүдүүлэг хүн шүүч гэж бичиж ч байсан.Нөмөр нөөлгө ч болсон л байх лдаа /Хамгаалалт/ Хан ван хэмжээний хүн болов уу Үнэн Хан гэдэг Багабанди ерөнхийлөгчидөө баярласан /Сэтгэл санаагаар дэмжиж байсанд/ Тэрний буруу гээдл идэж байх юм биддээ Завшиж Цагаа болвол бүгдл алдана шүү дээ Залийн микров нянгууд Кристийнч юмуубайж болохл байхлдАрдчилсан холбоо тэр байрыг минь буцааж авч өгөөрэй Ашгийг хүртээдл

Баттулга тэрийн нь тоохгүй байхгүй юу да

Иргэн С.Батзориг