Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэжээ. Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хэлэлцээд Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн 04 дүгнэлтийг гаргасан байна.

Түүнчлэн нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд,“Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэж заасан байна. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтаар баталгаажсан Шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ.

Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

14 хоногийн хугацаанд 132 удаа гал түймэр гарчээ

Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 132, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20, нийт 152 удаагийн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 102 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага гурав дахин өсч, объектын гал түймрийн дуудлага 11.4 хувиар буурсан, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 1.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын Бага хурал ирэх сард хуралдана

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Бага хурлынхаа товыг тогтоожээ. Тодруулбал, нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг ирэх зургадугаар сарын 7-нд хуралдуулахаар болжээ. Энэ хуралд нийтдээ 369 төлөөлөгч оролцуулахаар тэргүүлэгчид санал нэгдсэн байна. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллаа ч баталжээ. Тухайлбал, нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хурлаар тус намын хорооны болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм байна.

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүд, Нийслэлийн Хурлын зарим төлөөлөгчид болон дүүргийн намын хорооны төлөөлөл багтдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараахь газруудад цахилгаан хязгаарлана

Дулааны улиралд хийгддэг засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр хязгаарлаж байгаа билээ. Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарийг хүргэж байна. Засварын хуваарийг www.tog.mn вэб сайтаар сар бүр, www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлж байгаа юм байна.

Баянзүрх дүүрэг

11.00-17.00 цагт: 11-хороо Ногоон зоорь, 8, 13, 14, 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2, Дүүргийн 4, 6, 7, 8, 9-р гудамжууд, 69А, Б, 71, 72, 77, 79, 86, 88, 89, 90 А, Б, В, Г, 91, 106-7-р байрууд, Хими, Физик, Биологи, Түүхийн хүрээлэн, 14-р сургууль, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламж, Үндэсний архивын газар, КУДС, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Нийгмийн халамж үйлчилгээ, Эрүүл мэндийн нэгдэл, Био хэмжил зүйн төв, 172-р цэцэрлэг, МУИС-ийн цөмийн судалгааны төв, БХЯ-ны барилга захиалагчийн алба, 16-р хорооллын 50, 60, Данзангийн 3-р байрууд, Улаанхуаран ОНӨААТҮГ болон эдгээрийн ойр орчмоор,

Сүхбаатар дүүрэг

15:00-16:00 цагт: 12-р хороо Хангайн 8, 17-р гудамж, Эж эрдэнэ, МВВ ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
16:30-17:30 цагт: 13-р хороо Рашааны 8, 9-р гудамж, Санколл БНН, РСТ, Инкозон ХХК болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Оюунцэцэг, Алтанхуягийн АОС, Нарантуяагийн гараж,

Чингэлтэй дүүрэг

11:00-17:30 цагт: 7-р хороо Хувьсгалчдын Г-10, 11-р гудамж, Пүрэвдорж, Бат-Амгалангийн АОС, Баярмагнай /зочид буудал/, Эрх зүйн туслалцааны төв, Цэгээн хайрхан ХХК болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 7, 8, 9-р хороо Баруун Тасганы 1-3, 7, 8, Дунд Тасганы 1, 6-9, Зүүн Тасганы 3-6, Усан сангийн 1-6, Дэнжийн 28, 30, 41, 42-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,

Баянгол дүүрэг

11:00-16:00 цагт: 2-р хороо 2-р хороолол төмөр зам, Барс зах орчмоор
11:00-18:00 цагт: 11, 23-р хороо Зүүн Ард Аюушийн 1, 2, 5, 6, 7, 9-16, 25, Хувьсгалчдын Д-ын 1-3, 2-5-р гудамжууд болон ойр орчмоор,

Хан-Уул дүүрэг

11:00-17:00 цагт: 3-р хороо МХЕГын лаборатори, ТV5 ТВ, Хөдөлмөрийн бирж, 41-р цэцэрлэг, Орхон их сургууль, Монгол дээд сургууль, Делта авто засвар, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Арьс ширний 31-р байр, Яармаг хоршоо, Гүрэлт ном болон эдгээрийн ойр орчмоор,

Сонгинохайрхан

09:00-10:00 цагт: 1, 2-р хороо Толгойт, Орбит орчмоор
10:00-11:00 цагт: 1-р хороо Дата төв
09:00-10:00 цагт: 1, 2-р хороо Толгойт, Орбит орчмоор,

Налайх дүүрэг

09:00-17:00 цагт: Хийт, Цементийн үйлдвэр
10.00-13.00 цагт: 1-р хороо Энгэр шанд
15.00-17.00 цагт: 6-р хороо Хаан поло амралт.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн урлагийн “Яргуй” их наадамд 1500 гаруй хүүхэд оролцлоо

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн 6-18 хүртэлх насны хүүхдийн дунд “Хүүхдийн урлагийн Яргуй их наадам”-ыг зохион байгууллаа.

Хүүхдийн урлагийн “Яргуй” их наадмыг 3 үе шаттай зохион байгуулж , ЕБ-ын 17 сургууль, 12 сургалтын төвийн 1512 хүүхэд дуу, хөгжим, бүжиг, язгуур урлагийн 13 төрлөөр оролцож, нэгдсэн гала тоглолтыг Залуучууд театрт зохион байгуулж, төрөл тус бүрд насны ангиллаар шагналт 3 байр эзлүүлж 6 цом 270 медаль, батламжийн эздийг тодруулав.
“Яргуй” их наадамд сургууль, анги хамт олныг идэвх санаачилгатай, зохион байгуулалттай удирдан оролцуулсан 4 багшийг шагнан урамшуулж, шилдэг 75 үзүүлбэрийг “Хүүхдийн урлагийн үндэсний их наадамд“-д оролцуулахаар дүрс бичлэгийг ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборт илгээлээ.

Categories
мэдээ улс-төр

Өвөрхангай аймгийн тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал;

1.Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих,
2.Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих,
3.Хужирт суманд цахилгаан станц барих,
4.Богд суманд шилэн кабел тавихаар болов.
5.”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 тэрбум төгрөг дутуу байжээ. Үүнийг мөн шийдвэрлэж ирэх есдүгээр сарын 01 гэхэд сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах үүрэг өгөв.
6.Арвайхээр хотын биеийн тамир спортын газар нь 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдүүлэхээр болов.
7.2018 онд 13 сумын ахмадын төвд тус бүр 5 сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаруулан авч өгөхөөр шийдэрлэв
8.Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгөөр бэлдэж хангахаар болов
9.Арвайхээр хотод 200 сая төгрөгийн өртөгөөр оёдлын үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов
10. Өвөрхангай аймагт цахилгаан станц барихаар болов
11. Орхон голын гүүрийн зураг төслийг хийж, бүтээн байгуулахаар болов
12.Хүүхдийн номын санг барихаар болов
13.Хүүхэд, залуучуудын ордонг барихаар болов
14.Ахмадын өргөөг барихаар болов зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн иргэд Ерөнхий сайд ийнхүү шуурхай ажиллаж байгаад сэтгэл хангалуун, талархаж буйгаа илэрхийлээд Ерөнхий сайд болоод Засгийн газрын цаашдын ажилд амжилт хүслээ.
Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайд болон бусад албаны хүмүүс, мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд багтжээ. Ерөнхий сайдын албан томилолт Баянхонгор аймагт үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал семинар боллоо

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэглэгтэй хамтран “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа.

Монгол үндэсний соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь соёлын салбарын гол зорилго хэдий ч дэлхий нийтэд сурталчлан таниулах замаар Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болж олон орны, олон жуулчдыг татах нь нь бид бүгдийн эрхэм зорилго юм.

Соёлын үйл ажиллагаа, соёлын олон төрөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь аялал жуулчлалын гол үндэс суурь болж байгаа тул соёлын салбар, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг хууль, эрх зүйн зүй зохистой хүрээнд явуулж салбар хоорондын хамтын ажиллагааг нэгтгэх нь чухал хэмээн үзэж зарим асуудлуудыг хамтран хэлэлцлээ.

Тухайлбал:

  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай үндсэн ойлголт, мэдлэгийг өгөх
  • Аялал жуулчлалын салбар дахь Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн цаашдын хэрэглээ ба анхаарах зүйлсийг хэлэлцэх

Энэ удаагийн сургалтын онцлог, давуу тал нь соёл, урлагийн олон төрлийг ашиглах явцад зохиогчийн эрхийн ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ, цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг бодит жишээн дээр хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцсан явдал юм.

Тус сургалтанд:

  • “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн зохицуулалт, хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж
  • “Олон улсын зохиогчийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр ОТИС-ийн ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг
  • “Зохиогчийн эрхийг зөрчихгүй байх-зөрчсөн үйлдлүүд”-ийн талаар Хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун
  • “Аялал жуулчлалын салбарт тулгарч буй зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн хүндэт гишүүн Н.Мөнхтөмөр нар илтгэл хэлэлцүүлсэн.

Сургалтанд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцсон. Мөн аялал жуулчлалын байгууллагууд өөрт тулгарч буй асуудлуудаар хэлэлцүүлэг хийгдлээ. Сургалт үр дүнтэй болж, сургалтанд хамрагдагсад цаг үеэ олсон, хэрэгцээтэй сургалт боллоо гэж дүгнэснээс гадна цаашид энэ чиглэлийн сургалт, судалгааны ажлуудыг үе шаттай хийх хэрэгтэй талаар байгууллагууд санал тавьж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн дулаарлын шалтгаан хүн амын өсөлт

Дэлхийн дулаарлын шалтгаан хүн амын өсөлт


Иргэн С.Батзориг

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын шинэ удирдагчид баяр хүргэлээ

Төрийн тэргүүний албан тушаалдаа албан ёсоор орсонтой нь холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэлээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Сара Сандерс мэдэгджээ.
“Хоёр улсын харилцаа сайжрах үе ирнэ гэж ерөнхийлөгч Д.Трамп найдаж байна” хэмээн Сара Сандерс нэмж хэлсэн байна.
В.Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өчигдөр Москва хотын Кремлийн их ордонд болсон билээ. Тангараг өргөх ёслолд таван мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​БСШУС-ын сайд Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Томилолтын бүрэлдэхүүнд багтаж яваа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Арвайхээр хотод ажиллаж буй томилолтынхоо хүрээнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга мэргэжилтнүүд, аймгийн Хөгжимт драмын театр, музей, номын сангийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Хөгжимт драмын театрт нэн шаардлагатай байгаа гэрлийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ.

ДОТУУР БАЙРАНД ХИЧЭЭЛЛЭДЭГ БАГА АНГИЙНХАН

Үүний дараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын академич П.Хорлоогийн нэрэмжит ерөнхий боловсролын 2-р сургуулийн хичээлийн 2-р байртай танилцлаа. Бага анги хичээллэдэг тус байр нь 1980 онд ашиглалтад орсон дотуур байрны зориулалттай тул сургалтын үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй, анги танхимын хэмжээ бага, коридор нарийн, бохирын шугам сүлжээ муудаж, үнэр нь ханхалдаг зэрэг асуудлууд тулгараад байгаа аж. Тулгамдаж буй асуудлыг судалж, ирэх оны төсөвт сургуулийн барилгын өргөтгөлийн зардал, төсвийг шийдэж өгөхөө салбарын сайд хэллээ. Тус 2-р сургуульд 2140 хүүхэд суралцаж байгаагаас бага ангийн 500 гаруй сурагч энэхүү дотуур байранд суралцдаг байна.

ЛАБОРАТОРИ МЭРГЭДИЙНХЭН СУРЛАГААРАА УЛСАД ТЭРГҮҮЛДЭГ

Улсдаа сурлагын чанар, стандартаараа эхний 10 сургуулийн тоонд багтдаг улсын тэргүүний лаборатори Мэргэд сургуульд энэ хичээлийн жилд 1065 хүүхэд суралцаж байна. Тус сургууль нь спорт заал, номын сан, биеийн тамирын талбай байхгүй, анги дүүргэлт 40-45 хүүхэдтэй, багш салаан дундуур явж багтахгүй жижиг зай талбайтай, стандартын бус байна. Тус сургуулийн зүгээс бага сургуулийн өргөтгөл, урлагийн болон спорт заал барих шаардлагатай байгаа хүсэлтээ илэрхийллээ.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ОРОН НУТАГТ

Хүүхэд харах үйлчилгээний эрхлэх асуудал БСШУСЯнд ирсэнтэй холбогдуулан Арвайхээр сумын 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Дашзэвэгийн хүүхэд харах үйлчилгээний төвөөр орж, үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн хэмжээнд энэ оны 4 дүгээр сарын байдлаар 47 хүүхэд харагч, 20 төвд 228 хүүхэд үйлчлүүлж байгаа аж. Өвөрхангай аймаг хүүхэд харах үйлчилгээ, түүнд хамрагдаж буй хүүхдүүдийн тоогоороо орон нутагтаа тэргүүлдэг байна.

928 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙГ ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2014 онд барилгын ажил нь эхэлсэн боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй 928 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын үйл явцтай танилцлаа. Тус сургуулийн барилгын ажлыг тендерийн дагуу “Аж констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил дөрвөн жил дамжин удаашралтай байгаад орон нутгийн удирдлагуудаас бодлогын түвшинд анхаарч, хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад уламжилсан юм. Тус сургуулийн барилга удааширч буйн шалтгаан нь гүйцэтгэгч компани хүн хүчний дутагдалтай, хурдан шуурхай ажиллаж чадахгүй байгаатай холбоотой юм байна. Салбарын сайдын зүгээс ажиллах хүчний тоог нэмэгдүүлж, ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

СПОРТЫН АЛДАРТНУУДААРАА УЛСДАА ТЭРГҮҮЛДЭГ ӨВӨРХАНГАЙЧУУД

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дархан аварга Т.Цэрэнтогтохын нэрэмжит аймгийн Биеийн тамир, спортын газраар орж, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус байгууллагын он дамжин цалингийн сан дээр гарсан өрийг барагдуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 40 сая төгрөгийг газар дээр нь шийдэж өглөө.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ

Өвөрхангай аймгийн ИТХаас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, энэ хүрээнд Арвайхээр суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 11-р тусгай цэцэрлэгийг өрхийн эмнэлгийн хуучин барилгыг түшиглэн ашиглалтад оруулсан байна. Энэхүү цэцэрлэгийн хоёр бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд суралцаж байгаа аж. Хүүхдийн бие бялдрын болоод оюун ухааны хөгжлийг дэмжих, хоцрогдлыг бууруулах, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай байгаа портез, ортопедийн тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг өгч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тус аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгааллыг бэхжүүлэх “Адил боломж” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд урлаг, спортын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хөгжүүлж, хамруулсны үр дүнд дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальтан зэрэг спортын алдартнууд төрөн гарчээ.