Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Марксизм ба нүүдэлчид

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Карл Марксын 200 жилийн ойг тохиолдуулан Бээжингийн Их сургуулиас “Марксизмын дэлхий дахины хоёрдугаар Их хурал” гэсэн чуулга зарлажээ. Их хурал Марксын төрсөн өдрөөр буюу 2018.05.05-нд Бээжин хотноо болох аж. Хуралд оролцох урилга надад ирсэн боловч “Марксикм ба нүүдэлчид” гэсэн илтгэлээ явуулсныг минь үзээд урилгаасаа татгалзсан. Уг нь би марксизмыг буруушаагаагүй, сайхан мөрөөдөл байсан авч түүний уг үзэл санааг газар бүр өөр өөрийнхөөрөө гуйвуулан хэрэглэсэн, харин өнөөгийн Хятад нь Марксынхаар туйлдаа хүртэл хөгжсөн капиталист нийгэм болсон учир үр дүнтэй хүмүүнлэг социализм байгуулах бололцоотой болсон байж магадгүй тухай бичсэнийг уншигч үзээд ойлгох байх. Америк маягийн либерал ардчилал ямар нэг утгаар хямралд орсон өнөө үед нийгмийн тогтолцооны шинэ эрэл хайгуул үр дүнд хүрч болохыг бүрэн үгүйсгэх аргагүй юм.

2018.05.05

Карл Маркс бол хүний түүхэнд маш том нөлөө, цочоо үүсгэсэн философичдын нэг. Марксаас өмнө ч, хойно ч философичид өөрийн хүрээндээ маргаан үүсгэдэг байсан бол тэрээр шударга үнэний тухай цочирдмоор шинэ санаа хэлж, хүний нийгмийн хөгжлийн диаликтикийн талаар шинэ гаргалгаа гаргасан төдийгүй цаашид ямар замаар орж юунд хүрэх тухай зоримог таамаглал дэвшүүлсэн нь философичид төдийгүй нийгмийн янз бүрийн давхрагад таамаглаагүй их нөлөө үзүүлсэн юм. Энэ нөлөө хартай ч, цагаантай ч байсан.

Шинэ нийгмийн тухай Марксын үзэл санаа залууд нь төлөвшжээ. 1846 онд буюу тэрээр дөнгөж 28 настай байхдаа бичсэн “Германы үзэл суртал” зохиолд гоц байгууламжит (superstruc­ture) нийгмийн тухай үзэл санаагаа тунхагласан байдаг. “Коммунизм бол төгс нийгэм байгуулах тухай төлөвлөсөн төсөөлөл биш, бодит түүхэн процессийн зайлшгүй үр дүн юм. Өнөөгийн тогтсон төлөв байдлыг устгах бодит хөдөлгөөнийг бид коммунизм гэж ойлгож байна. Нийгмийн хөгжлийн бодит хандлагыг харахад ирээдүйн коммунист нийгмийн гол шинж нь эдийн засгийн утга учиртай юм. Хувийн өмч дээр тогтсон үйлдвэрлэлийн хэрэгслэлийг бүх нийгмийг хамарсан хамтын өмчөөр солино. Нийгэм дэх ангийн ялгааг устгаснаар төр мөхөх болно”.

Маркс өөрийн бүрэн дуусгаагүй “Капитал” хүртэлх бичсэн олон бүтээлдээ энэ санаагаа хөгжүүлэн баяжуулсаар бүтэн концепци болгосон юм. Тэрээр аугаа эдийн засагчийн хувьд Капитал зохиолдоо капиталист эдийн засагт гүн гүнзгий анализ хийсний дотор төсөөлсөн шинэ нийгмийн тухай үзэл санаа нь ердөө 24 дүгээр бүлэг болох “Анхны хуримтлал”, түүний дотрох алдарт 7 дугаар зүйл болох “Капиталист хуримтлалын түүхэн хувь заяа”-д бий.

Марксын үзэл санаа төлөвшин бүрэлдэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн зүйлс нь Библийн сургаал, Гегелийн диалектик, Дарвины байгалийн шалгарал гэж санагддаг. Тэр хэдийгээр жүүд үндэстэн боловч христосын шашинтай айлд хүмүүжиж Библийн орчинд өссөн. Христосын шашны шудрага үзэл, тэгш эрх, хүмүүнлэг санаа, хүний ёс түүнд асар их нөлөөлжээ. Тэрээр шашныг шашных нь хувьд басамжлан үздэг байсан ч христосын хүмүүнлэг үзэл зохиол бүтээлд нь нэвт шингэсэн байдаг. Маркст маш их нөлөөлсөн философи бол Гегелийн диалектик юм. Гегелийн тезис антитекистэй зөрчилдөн синтез болох ба энэ нь анти синтезтэй зөрчилдөн шинэ төлөв байдалд орох тухай сургаал нь Марксын түүхийг өмчөөс хамаарсан хүний нийгмийн таван формацид хуваасан онол боловсруулахад нөлөөлсөн. Тэрээр бага залуудаа Гегельд ихэд татагдан өөрийгөө “залуу гегельч” гэж нэрлэж байв. Хожим ихээхэн дуулиан тарьсан Дарвины байгалийн шалгарлын тухай онол марсизмыг цогц концепци болгоход сүүлчийн нөлөө болжээ. Тэрээр байгалийн шалгарлыг хүний нийгмийн өнцгөөс тайлбарлаж шинэ онол боловсруулснаа Дарвинд захидлаар бичин илгээж байв.

Ангийн ялгаваргүй, дарлал мөлжлөггүй шудрага нийгэм байгуулах тухай коммунизмын онол Марксыг амьд байхад ялангуяа сэхээтний хүрээнд хүчтэй нөлөө үзүүлж маш олон дэмжигчдийг төрүүлжээ. Гэвч Маркс өөрийнхөө онолыг бараг физикийн хууль шиг үзэн нийгмүүд формацийн зарчмаар урган хөгжиж зөрчлөө хувьсгалаар шийдэн явах ёстой гэж үзэж байв. Өмч эзэмшигч боолын эзэн ба өмчгүй дарлагдагч боол нар боолын нийгмийг бүрэлдүүлэх ба энэ нийгэм туйлдаа хүртэл хөгжсөн үед хувьсгал гарч гегелийнхээр синтез үүсгэн устана. Эндээс илүү дэвшингүй феодлын нийгэм үүсч өмчийн эзэн феодал, мөлжигдөгч тариачин нар шинэ нийгмийн бүрэлдэхүүн болно. Хувьсгалаар унасан феодализм нь капиталист нийгэмд капиталист ба ажилчин гэсэн бүрэлдэхүүнтэй илүү дэвшингүй нийгэмд шилжинэ. Марксын өнгөрсөн цагаасаа хийсэн анализ дүгнэлт энэ. Эндээс тэрээр ирээдүй цагийн таамаглал дэвшүүлсэн нь капитализм туйлдаа хүртэл хөгжсөөр ажилчин ба капиталистын зөрчил чинээндээ тулж хувьсгал гарснаар коммунист нийгэмд шилжих аж.

Гэхдээ Марксын үзэж байснаар нэгэнт коммунизм нь нийгмийн хөгжлийн хэлбэрийн хувьд капитализмаас цааших нийгэм учир туйлдаа хөгжсөн капиталист орон л социализм руу орно уу гэхээс төдийлөн хөгжөөгүй орон үүн рүү зүглэлтгүй ажээ. Гэтэл Марксыг үхсэнээс гуч гаран жилийн дараа чухам тэрхүү зөгнөн хэлсэн коммунист хувьсгалыг гаргах нь гаргасан боловч түүний хүлээсэнчлэн аж үйдвэржсэн Баруун Европт биш харин өөрийнх нь үргэлж басамжлан үздэг байсан, хамжлагат ёсноос салаад удаагүй, тариачны орон Орост түүхэнд Октябрийн хувьсгал гэж нэрлэсэн коммунист төрийн эргэлт болсон байна.

Гэвч К.Попперийн ажигласнаар марксизм нь тухайн таамаглал дэвшүүлээд тэр нь батлагдахгүй бол бүрэн больж татгалздаг шинжлэх ухаан ерөөс биш, харин таамаглал нь батлагдахгүй бол тухай бүрд нь өөрчлөн засаж болдог шинжлэх ухаанч бус онол ажгуу. Иймээс Марксын таамаглал хэзээ ч хэлсэн ёсоор нь явагдаагүй боловч Бэрнштайн, Каутскийгаас эхлүүлээд Горбачев, Пожгай хүртэл бүгдээрээ өөрийн тухайн нөхцөл ба хийх гэж байгаа зүйлдээ тохируулан засварлан өөрчилж тэр болгондоо Марксын аль нэг зохиолыг шинээр “тайлж уншиж “ байлаа.

Хоцрогдсон оронд коммунист нийгэм байгуулах талаар Маркс тухайлан бодсонгүй, ерөөсөө ч үүнийг боломжгүй зүйл гэж үзэж байсан тул огт анхаарал хандуулаагүй. Харин коммунист хувьсгал гардаж хийсэн хүн Лениний хувьд хоцорсон, ялангуяа Азийн улс орон хийгээд үндэстнийг феодализмаас байтугай хүй нэгдлээс ч хамаагүй харайлгуулж товчлуулан коммунист нийгэм байгуулуулах шаардлага ердөө л хар практикаас үүдэн гарчээ. Октябрийн хувьсгалын дараахан Ленин өөрийн хийсэн үйлдлийн давталтыг Баруун Европт гарна гэж баттай итгэн ширтэж суулаа. Гэтэл Баваар болон Унгарт хэт даврагсдын хийсэн коммунист эргэлт тун удахгүй дарагдсан төдийгүй дахиж тэр зүгт тийм юм гарах аргагүй болтол хүн ардыг жигшээжээ. Мөн өөрийнх нь буй болгосон эдийн засгийн сүйрэл, өлсгөлөн, дайн, өргөн олныг хамарсан цуст аллага нь Европын ажилчин ангид хамгийн нөлөөтэй байсан социал демократуудад болгоомжлол төрүүлсэн төдийгүй эгнэгт хөндийрүүлжээ.

Үнэндээ Лениний хувьсгал Марксын хэлсэнчлэн гар хоосон ажилчин ангид түшиглэсэнгүй, түшиглэе гээд ч тэр нь Орост бараг байсангүй. Тариачны асар том, бүдүүлэг, чиглэгдээгүй, прагматик хөдөлгөөн түүний хувьсгалыг амжилтад хүргэсэн атал Ленин харин энэ гол “моторынхоо” учрыг ч олоогүй, хэзээ ч судалж шинжилж үзээгүй юм. Түүний гарт энэхүү оросын тариачнаас гадна хаант засгийн үлдээсэн дундад эртний хөгжлийн түвшинд яваа азийн маш олон үндэстний цуглуулга дамжин үлджээ. Нэгэнт аж үйлдвэржсэн орны ухамсаржсан пролетари анги түүнд олдоогүйгээс хойш, нөгөөтэйгүүр энэ хоцорсон бүдүүлэг үндэстнийг шат алгасуулан коммунист нийгэмд авч ирэх тухай Маркс ямар нэг заавар зөвлөгөө үлдээгүйгээс хойш, үгүйдээ л ирээдүйд дэлхийг улаан болгохын тулд түүнд эхний ээлжинд сонгодог жишээ болсон хүчирхэг цагдаагийн улс хэрэгтэй гэсэн шаардлагаар чухам энэ “капитализмыг алгасах” онолыг дэвшүүлэх хэрэгтэй болжээ. Коминтернийн III их хуралд хүрэлцэн ирсэн Зөвлөлтийн ази үндэстнүүд болон сонгодог марксист онолоор бол социалист хувьсгал хийх “эрхээ хасуулсан“ Азийн бас бус төлөөлөгчдөд ямар нэг гарц зааж өгөх үүднээс :

Одоо чөлөөлөгдөж байгаа ба түүний дотор дайны дараа өдгөө давшилтын замаар хөдлөж байгаа нь мэдэгдэж байгаа хоцрогдсон ард түмэнд ардын аж ахуйн хөгжлийн капиталист шат зайлшгүй гэдэг баталгааг бид зөв гэж үзэж болох уу? …Бид энэ асуултанд “заавал тийм биш” гэж хариу өгнө …Хэрэв ялгуулсан хувьсгалч пролетари нар тэдний дунд тогтмол суртал нэвтрүүлэг хийж, Зөвлөлт засгийн газар өөрийн мэдэлд байгаа бүх арга хэрэгслэлээр тэдэнд тусалбал хоцрогдсон ард түмэнд хөгжлийн капиталист шат зайлшгүй гэж бодох нь буруу… гэжээ .

Мөн түүний “хоцрогдсон орон дахь коммунист нам, коммунист байгууллагын эн тэргүүний зорилт бол феодализмыг түлхэн унагаах явдал мөн” гэсэн афоризм, 1919 онд Дорно дахины ард түмний коммунист байгууллагын төлөөлөгчдийн Бүх Оросын II их хурал дээр хэлсэн “коммунист ерөнхий онолыг түшиглэн өвөрмөгц нөхцөлд зохицуулах” тухай ба “дорно дахины дарлагдсан ард дэлхийн пролетари хоёрын хооронд өвөрмөгц холбооны хэлбэрийг зөв олж тогтоох” тухай даалгавар бий. Лениний гаргаж өгсөн зам мөр ердөө л энэ байна. Үлдсэнийг нь мөнөөх хоцрогдсон үндэстний дунд томилолтоор очсон большевик комиссарууд прагматик байдлаар газар дээр нь шийдсэн ба харин хожим нь марксист түүхчид дээрхи өвөрмөгц холбооны хэлбэрийн талаар “тохирсон аятайхан” тайлбар олж өгсөн юм.

Коммунист хувьсгалыг тун ойрын үед дэлхийг бүрхэх шинэ үзэгдэл гэж Ленин үзэж байлаа. Троцкийн перманент хувьсгалын онолоор бол хувьсгал давалгаагаар цааш улам олон газар нутаг олон улс орон үндэстнийг хамрах ёстой аж. Ленин 1918 онд залуучуудтай уулзахдаа коммунист нийгмийг хуралд оролцогчид өөрийн биеэр үзэн туулах болно гэсэн нь коммунизмын тухай түүний үзэл Марксынхаас ихээхэн зөрүүтэй байсныг илтгэдэг.

Октябрийн дараахь Лениний Орост армян, гүрж, киргиз, үзбек зэрэг түүхэн үндэстнүүд байсан авч Марксын ойлгосон туйлдаа хүртэл хөгжсөн капиталист орон байтугай капитализмын анхны шанг хатгасан үндэстэн бараг байгаагүй юм. Марксист социализм байгуулах дээрээ тулбал Орост хамаарч байсан Финланд л үүнд бэлэн байсан байж магадгүй ч тэр нь тусгаар тогтносон билээ. Лениний нийгмийн шат алгасуулан коммунист нийгэмд оруулах гээд байгаа үндэстний дийлэнх нь феодлын харилцаанд байсан ба зарим үндэстэнд феодлын харилцаа ч нэвтрээгүй байлаа.

Ийнхүү Марксын хатуу тогтоож өгсөн нийгмийн хөгжлийн шатын ”хууль“ ёсоор бол Монгол нь ердөө л феодализмд байгаа тул марксист сургааль ёсоор коммунист хувьсгал хийхүйц өсөж торниогүй байлаа.

Нэгэнтээ марксизм нь тулгамдсан асуудал дээр эх онолоо засчихаж болдог тул феодализмаас коммунист нийгэм рүү харайгаад орчихож болно гэсэн зааврыг Марксын зохиолоос “тайлж уншаад” цааш нь “бүтээлчээр хөгжүүлэх“ хэрэгтэй байлаа. Үнэндээ Маркст энэ талаар санал онолоо бичиж үлдээсэн юм огт байсангүй. Харин урьдын түүхээс зарим үндэстэн боолын нийгэм дамжилгүйгээр хүй нэгдлээс шууд феодализмд орж байсан жишээ байгааг дурдсан зүйл бол байна. Мөн эх сурвалж онолыг нь Маркс тавьж өгсөн хэмээн нотлохын тулд сүүлд нь дал гарай жилийн турш монгол, зөвлөлтийн түүхч, философич нарын байнга дуртайяа жишээ болгон татдаг нэг өгүүлбэр бий нь:

Их Британд одоо ноёрхож байгаа ангиудыг аж үйлдвэрийн пролетари нар хавчин зайлуулаагүй цагт, эсвэл нийгмийн дарлалыг үүрд авч хаях болтлоо энэтхэгчүүд өөрснөө хүчтэй болоогүй цагт тэдний дотор Британийн хөрөнгөтний тарьсан шинэ нийгмийн элементийн боловсорсон үрийг Энэтхэгийн ард түмэн хурааж авч чадахгүй. Монголын нийгэм ХХ зууны эхээр цэвэр нүүдэлчдийн нийгэм байлаа. Нийгэм улс төр эдийн засгийн хувьд тухайн үедээ дундад зууны хоцрогдолтой байсан юм. Шударга ёс, хөрөнгөт бус зам, тэгштгэл, ангигүй нийгэм, шашингүй нийгэм, интернационализм зэрэг уриа болон хэрэгжүүлэлтэд асар их үнэ төлсөн. Бүхий л насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь үүнд амь насаа өгсөн. Хүн амд хийсэн геноцит нь дэлхийн түүхэн дахь нэгэн аварга үзүүлэлт болсон. Большивизм тулгагдсанаас хойш дөчөөд жилийн дараагаас Марксын зарим бүтээл монгол хэлээр орчуулагдаж шинээр буй болсон дараагийн үеийн сэхээтнүүд марксизмтай танилцаж эхэлсэн юм. Энэ үед монголчууд анх удаа иргэншлийн замд орж, хот тосгон үүсч, үйлдэр завод баригдаж суурьшил дөнгөж эхэлж байлаа.

1986 онд Польшийн Краковын Их сургуулийн социологичид шашингүй болсон нийгмийн төлөв байдлыг судлахаар Монголд ирж нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Монгол нь шашинд дайн зарлаж 20 мянга орчим лам хуврагаа буудан алж, бүхий л сүм хийдийг нураан сүйтгэж шашны алив зан үйлийг хуулийн хүрээнд хориглоод хүний гурван үеийг туулсан нийгэм байлаа. Социологичид дээрх судалгаагаараа Монголд марксизм болон коммунист онол нь шашныг орлох болж гэсэн дүгнэлт хийсэн юм. Бурхны шүтээний оронд Маркс, Ленин нарын хөрөг, баримал, Сүм хийдийн оронд суртал нэвтрүүлгийн танхим булангууд, шашны зан үйлийн оронд хувьсгалт жагсаал, шашны цуглааны оронд Орвэллийн үзэн ядах ба дэмжих цуглаанууд, Буддын шашны лам нарын чойг хэмээх батламжийн оронд намын батлах гэх мэт. Энэ бол түүхийн гашуун сургамж, хувь заяаны шоглоом юм.

Социализм нь нийгмийн шударга ёс, эрх чөлөө, тэгш эрхийг зорилго болгосон тунхаглал бүхий ерөнхий ойлголт юм. Ийм нийгмийн тухай эртний Герегт Аристофан, Платон нарын зохиолд ч бий. Дундад зууны үед Томас Моор, Томаз Компанэл зэрэг утопистууд ч мөрөөдсөн байдаг. Карл Маркс ч шударга ёс тэгш эрхийг тунхагласан социалистуудын нэг. Марксын коммунист онол зуу гаруй жилийн туршилтаар амьдрал дээр батлагдаагүй боловч үндсэн санаа нь хэвээр хадгалагдсаар байна. Гол нь коммунизмын бүхий л туршилтууд нь марксизмыг гуйвуулсан, өөр зорилгод ашигласантай холбоотой. Түүний нэг нь дундад зуун хоцрогдолтой нүүдлийн нийгэмд марксизм нэрийн дор бурангуйлал тулган, хэрэгжүүлэх гэж оролдсон явдал юм.

Маогийн тариачны коммунизм ч засгийн эрхийг авах, улмаар түүнээ хадгалахын тулд үйлдсэн марксизмыг гуйвуулсан нэг хэлбэр байсан. Энэ туршилтад олон сая хүн амь насаа өгсөн. Өнөөдрийн Хятад орон бол үйлдвэржсэн, орчин үежсэн, тэргүүний хөгжингүй орон болжээ. Амьдрал дээр туршигдаад биелэлээ олох бололцоогүй нь нэгэнт тодорхой болсон марксизмын зарим догмагаас ХКН сүүлийн 30 орчим жилд бүрэн татгалзлаа. Өнөөгийн Хятадад ангийн ялгаа бий, өмчийн бүх хэлбэрийг зөвшөөрсөн. Энэ талаас нь үзвэл Марксын тодорхойлсон социалист нийгэмд шилжин орох болзлоо биелүүлсэн туйлдаа хүрсэн капиталист орон юм. Нөгөө талаасаа тэгш эрх, шударга ёсыг хэрэгжүүлж социализмын үндсэн санааг бодитойгоор хадгалахын төлөө тэмцэж буйн хувьд социалист гүрэн юм. Эрх чөлөө, хувь хүний дархлагдсан эрх, олон ургалч үзлийг зөвшөөрсөн Скандинав маягийн социалист гүрэн болон төлөвших болно гэдэгт итгэж байна. Алхам алхамаар өөрчлөгдөн Марксын мөрөөдөж байсан эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх хангагдсан социализм Хятадад удахгүй биелэлээ олох байх.

Хүйтэн дайн төгсөх үед нэрт социологич Фрэнсис Фукуяама “Түүхийн төгсгөл” нийтлэл бичиж шуугиан тарьж байсан. Тэнд Гегель маягийн түүх төгсөж либериализм яллаа гэж дүгнэсэн юм. Гэвч өнөөгийн олон улсын түвшинд болж буй нөхцөл байдлыг ажиглахад либерал ардчилал хүнд өвчин тусаж хүн төрөлхтөн өөр гарц, өөр зам хайж байна. Ардчилал төгсгөл болох учиргүй, гэхдээ гагцхүү Америк маягийн ардчилал дэлхийн ганц зам байх учиргүй. Иймээс ардчиллын шинэ хэлбэр хайж буй Хятадын эрэл бас нэг шинэ гарц байж болохыг үгүйсгэх аргагүй.

2018.3.5

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ялалтын баярын өдөр

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.

1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!

Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Батлан хамгаалахын салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий хоёр хувьд хүргэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдтой ярилцлаа.


-Та Батлан хамгаалах яамыг тэргүүлэх болсноор хагас жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд салбартаа ямар ажлуудыг амжуулав. Салбарыг бодлогоор хангах ажиллах, улсын эдийн засаг амаргүй байгаа үед ажил хийхэд хүндрэл учирч байна уу. Бусад орнууд батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө оруулдаг. Манай орны хувьд ядаж ДНБ-ийнхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх боломж байна уу?

-Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарын ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага гарчихсан. Миний үүрэг үүнийг биелүүлж ажил хэрэг болгох. Түүнээс биш би сайд болж очоод шинээр бодлого гаргаад явлаа гэхэд өмнө нь хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаас эхлээд төрийн бодлогын залгамж халаа, урт хугацааны нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлнө. Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиас эхлээд бодлогын баримт бичгүүд түрүүчээсээ батлагдаад байж байна. Энэ хүрээнд ажлаа явуулж байна. Өмнөх удирдлагууд маань ингэж ажиллаж ирсэн. Хууль эрх зүйн орчны хүрээнд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулиа Засгийн газраар хэлэлцүүлээд Их хуралд өргөн барих гэж байгаа. Уг хоёр хууль батлагдвал манай батлан хамгаалах тогтолцооны үндэс, хөгжлийн чиг хандлагын ерөнхий гурван суурь бий болно. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Цэргийн номлолыг шинэчлэн батална. Тиймээс Цэргийн номлол болон бусад хуулиуддаа тулгуурлан Зэвсэгт хүчин 2020, 2020-2030 он хүртэл хөгжүүлэх зургууд гарч ирнэ. Ерөнхийдөө бэлэн болчихсон. Салбарын тулгамдаж буй асуудлууд ч тодорхой байгаа.

Та төсөв, санхүүгийн талаар онож асуулаа. Манай салбарт төсөв мөнгө үнэхээр хүндрэлтэй байна. Орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулан бусад орон батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх, орчин үеийн зэвсэг техникээр хангах тал дээр маш их анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргах болсон. Европын холбооны улсууд гэхэд ачааллаа тэнцүү хувааж, зэвсэгт хүчинд зарцуулах мөнгөө нэмэгдүүлэх тал дээр анхаарч, төсөв мөнгө нь тууштай нэмэгдээд явж байгаа. Манай хоёр хөрш ялангуяа зэвсэг техниктээ онцгой анхаарч байгааг бид харж байна.

Манай орон цөөн хүн амтай, жижиг армитай. Бодлого тодорхойлдог дэлхийн томоохон гүрнүүдтэй зэвсэг техникээр өрсөлдөх боломж хэцүү. Гэхдээ бид ямар нэгэн асуудал гарлаа гэхэд өөрсдийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх хуультай. Монгол Улсын зэвсэгт хүчин тооны хувьд хэдий бага ч гэсэн тун чадварлаг хэмжээнд үүргээ гүйцэтгэдэг байх ёстой. Тэр утгаараа хөрөнгө мөнгө хүндрэлтэй байгаа ч боломжийнхоо хэрээр үүргээ сайн биелүүлж байгаа гэж боддог.

Хүний нөөцийн бодлогодоо анхаарч байна. Тулхтай, туршлагатай түрүү үеийнхний нөөц, бололцоог бүрэн дүүрэн ашиглахын зэрэгцээ бэлтгэгдсэн, орчин үеийн, цэргийн хэргийн онол, практикийг эзэмшсэн дараа үеийн албан хаагчдаа зохих түвшинд нь бодлогоор дэмжин сурсан, мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгохыг хичээж байна.

-Хөрөнгө санхүүгээс шалтгаалсан хамгийн наад захын ямар хүндрэлүүд байна вэ?

-Хөрөнгө мөнгө дутагдал-тай байгаагийн хамгийн тод жишээ гэвэл Тайван цагийн орон тооны хангалтын байдал. Цэргийн мэргэжлийн хүмүүс тооцож үзээд ийм нутаг ийм хүн амтай манай улс зэвсэгт хүчнээ энгийн цагт ямар хэмжээнд бэлэн байдлыг нь хангах вэ. Дайн болон дайн бүхий байдалд үүнийгээ дэлгэж дайчилгаа зарлаад шилжихэд хэдий хэмжээний орон тоо байх вэ гэдэг тооцоо л доо. Гэтэл өнөөдөр хангалтгүй, 60-70 гаруй хувьтай байна.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний хөрөнгө оруулалт буурч ирсэн. Одоогийн төсөв нь хаанаа ч хүрдэггүй. Зэвсэг техникээ өөрсдийн нөөц боломжоор шинэчлэх боломж үндсэндээ алга. Олзуурхууштай зүйл нь батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сайн хөгжсөн. Улс төр, дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлын баталгааг хангах ажлын нэг чухал хэсэг нь чадварлаг, мэргэжлийн зэвсэгт хүчин бусад орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээндээ дэлхийн хэмжээнд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох явдал. Зүгээр ч нэг оролцоогүй, маш нэр хүндтэй байгаа, манай цэргүүд. Энэ нь өөрөө зэвсэгт хүчний хөгжилд маш том тус хүргэж байгаа шүү. Ийм ажиллагаанд оролцсоноороо тодорхой хэмжээний нөхөн төлбөр авдаг. Тэдний дийлэнх нь цэргийн цалин, хангамжид явж байгаа. Эндээс явахдаа манай цэргүүд ямар ч бэлтгэлгүй, нүцгэн гүйгээд оччихдоггүй. Зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө түрээсэлсэн орлогоор бэлтгэл хийнэ. Үүний төлбөр болгож орж ирж байгаа мөнгийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж, сангийнхаа энэ мөнгөөр зэвсэг техникээ чадан ядан шинэчлэх гээд явж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар техник, хэрэгсэл ирдэг. Бид Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн багахан мөнгөөрөө гадаад орнуудаас өөрсдийн боломж нөөцөд нийлүүлэн, зэвсэг, тоног төхөөрөмж худалдаж авах ажлаа эрчимжүүлэх бодолтой байгаа.

-Тулгамдсан асуудлуудаа Их хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж үзэв үү?

-Төсвөөс батлан хамгаалах салбарт хуваарилж байгаа нийт хөрөнгө мөнгө, тэр дундаа хөрөнгө оруулалтыг нь аваад үзэхэд бусад яамдаас хамгийн бага нь батлан хамгаалах салбар. УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үнэн бодит мэдээллийг нь гаргаж өгөөд зэвсэгт хүчин өнөөгийн байгаа энэ хэмжээндээ байгаад байвал маш олон асуудал цаашид хуримтлагдана. Тиймээс алхам алхмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зэвсэг техникээ шинэчлэхэд Монгол төрийн зүгээс анхаарал тавьж ажиллахгүй бол зөвхөн гадаад харилцаандаа дулдуйдаад зэвсэгт хүчнээ хөгжүүлнэ гэж байхгүй гэдгийг ойлгуулах нь чухал ажил болоод байна. Бусад орнуудын жишгийг аваад үзэхэд ДНБ-ийнхээ дор хаяж хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Түрүүн та манай улс ДНБ-ийнхээ хоёр хувьд хүргэж болохгүй юм уу гэж асуусан. Ядаж хоёр хувьд хүргэх хэрэгтэй байгаа юм, манай улс. Орчин үеийн байлдааны жижиг нисэх онгоц авлаа гэхэд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж байна. Ганц харвадаг пуужин авлаа гэхэд хэдэн зуун мянган ам.доллар гэдэг. Ийм л үнэтэй зэвсэг техник хэрэглэдэг орчин нөхцөлд бид үүргээ гүйцэтгэж байна даа.

-Бусад орнууд тив, улс гүрэн дамнаж харвадаг пуужингаас эхлээд тоног төхөөрөмж үнэхээр сайжирсан. Нэг объектыг онилсон бол аль ч улсаас онох хэмжээнд зэвсэг техник нь сайжирлаа. Манай улсад ийм пуужин байна уу, авах нөөц боломж байхгүй юу?

-Үнэнийг хэлэхэд ийм хэмжээний зэвсэг техник авах боломж хомс, манай улсад. Эхний ээлжид заавал шийдэх асуудлуудынхаа жагсаалтыг бид гаргасан байгаа. УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж, тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа юм байна гэдгийг шийдвэр гаргагчид маань ойлгоно гэдэгт итгэж байна. Ойлгосныхоо хэрээр батлан хамгаалах салбарыг дэмжих, тэр дундаа зэвсэг техникийн шинэчлэл, бэлэн байдлыг хангах тал дээр илүү анхаарал тавина гэж найдаж байгаа шүү.

-Бусад орнууд батлан хамгаалах салбартаа технологийн дэвшлийг ихээр ашиглаж байна. Дроноор гүйцэтгэж болох бүхий л зүйлсийг хийж байх жишээтэй. Манай улс дроны ангитай болох уу?

-Орчин үеийн дайн байлдаан явуулдаг зэр зэвсэг хол явсан. Саяхан би Катарт очиж Батлан хамгаалахын сайдтай нь уулзаж хэлэлцээр хийхийн хажуугаар цэргийн үзэсгэлэнд оролцсон. Үзэс-гэлэнгээс харж байхад дэлхийд хэрэглэж байгаа зэвсэг техник биднээс хол илүү тасарчихсан байна. Өнөөдөр манай улсын батлан хамгаалах салбарт хэрэглэж байгаа зэвсэг техникийг дэлхийн орнууд хэрэглэж байгаа л даа. Үймээн самуун, дайн болж байгаа орнуудад манай орны хэрэглэж байгаа зэвсэг техникийг ашиглаж байна. Энэ хэрээр бид боломжийнхоо хэрээр бэлтгэлээ хангаж байна. Гэтэл тэргүүний зэвсэг техникийн, хөгжилтэй орнууд хамгийн орчин үеийн онгоц, хүний оролцоогүй ашигладаг зэвсэг, тэр дундаа таны асуусан дроныг хэрэглэж байна. Үүнийгээ дагаад зэвсэг техникийн хүчин чадал урам нарийсч, үнэ нь ч өндөр болсон. Манай улсад дрон ашиглах шаардлага бий. Бид энэ чиглэлд ажиллаж байна. Хамтын ажиллагаатай орнууддаа санал тавьсан, нааштай хандлага ч гарч байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн үнэтэй дроноо өгөх нь хаашаа юм, хэлж мэдэхгүй байна. Тодорхой хэмжээнд агаарын зайдаа хяналт тавьдаг, үүрэг гүйцэтгэх чадвартай дронтой болох нь бидний нэг зорилго. Бид хоёр зүйлд л найдаж байна. Батлан хамгаалах салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд өгвөл ялангуяа энэ чиглэлд анхаарна. Манайх шиг газар нутаг том улс агаарын зайдаа хяналт тавих нь чухал. Тиймээс дроныг өргөн хэрэглэх шаардлагатай. Ямар ч байсан энэ бүхний эхлэлийг нь тавьчих юмсан гэж хичээж байна. Манайхан өөрсдөө сургалтын зорилгоор ашиглах жижиг нисдэг төхөөрөмж хийчихсэн л байдаг юм. Гэхдээ хэрэгцээг бүрэн хангахгүй. Дрон зөвхөн нисдэг, ажигладаг байхаа больсон. Хүнгүйгээр шууд байлдаанд оролцдог болчихлоо. Байлдааны маши-нууд гэхэд цэрэггүй шууд байлдаанд ордог болсон ийм цаг үе ирчихлээ. Харамсалтай нь бид дэлхийн зэвсэг техникийн хойноос нь л яваад байна. Санаснаар болдог бол ухасхийгээд зэрэгцэж очоод явчихмаар байх юм. Манай улс бусад орнууд шиг хэдэн зуун мянган хүнээр тоологдох цэрэг армитай биш болохоор цомхон армиа хүчирхэгжүүлэхэд орчин үеийн зэвсэг техник зайлшгүй шаардлагатай байна.

-Та түрүүн яриандаа Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн талаар хөндлөө. Манай орон шиг өргөн уудам газар нутагт аймаг, сум болон хэсэг хэсгээрээ амьдардаг цөөн хүн амтай улсад Орон нутгийн хамгаалалт хамгийн чухал гэх юм билээ. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар ямар зохицуулалтыг суулгаж өгч байна вэ?

-Батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг нь зэвсэгт хүчин, хоёрдугаарт, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, гуравдугаарт, дайчилгаа байдаг.

Зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж, асуудал болоход түүндээ суурилсан бэлтгэл үүрэгтнүүдээ татаад, эгнээгээ өргөжүүлдэг суурь нь байх ёстой. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо нь иргэн, төрийн байгууллага бүх хүний оролцоо. Шаардлага гарахад ямар зохион байгуулалтад орохоо тайван цагт бэлдсэн байх ёстой. Орон нутгийн тогтолцоо дайчилгаа хоёр нэг зоосны хоёр тал. Асуудал үүсэхэд зэр зэвсгээ хаана байрлуулсан байх вэ, тэнд нь ямар нөөц бэлтгэл үүрэгтэн байх вэ гээд бэлдэх зүйл бий. Хүмүүс анзаардаггүй юм. Цэргийн албанаас халагдагсад орон нутагтаа очиж бүртгүүлээд явдаг. Тухайн орон нутагт байгаа цэргийн үүрэгтнүүдийн сургуулилтууд бололцооны хэрээр байнга явагддаг. Энэ бүхний үндсэн дээр шаардлага гарсан үед бэлэн байдаг. Тухайн орон нутгийнхаа хэмжээнд гэхдээ дээрээсээ нэгдсэн удирдлага, стратеги, тактикийн доор орон даяар эх орноо хамгаалах үндсэн тогтолцоо л доо.

Бид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг гаргахын тулд манай улстай хүн ам, эдийн засаг нь ижил төстэй 10 гаруй орны хуулийг судалж үзсэн. Үүний үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль анх удаа гарах гэж байна. Энэ чиглэлд мэргэшсэн салбарынхан, судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тэндээс гарсан саналуудыг ч тусгасан. Яамнаас ажлын хэсэг гарч зөвхөн Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн төсөл дээр ажиллаад бүх саналуудыг оруулж байгаа. Цэргийн мэргэжлийн, тэр тусмаа орчин үеийн мэдлэг боловсролтой хамрагдах ёстой хүмүүсийг өргөн хүрээнд оролцуулан хуулийн төслүүдийг боловсруулсан. Хоёр хууль батлагдаад гарвал төрийн зүгээс төсөв мөнгөөр дэмжих тал дээр өөрчлөлт гарах болов уу гэж бодож байгаа.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн дарга асан Б.Бямбасайхан, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан нарыг хорьж байна. Энэ процессийг та хэрхэн харж байна вэ?

-Оюу толгойн гэрээг байгуулсны төлөө барьж, хорьсон гэж бодохгүй байна. Хэрэв тийм бол хамгийн утгагүй зүйл энэ болно. Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд кабинеттайгаа хамтраад асуудал боловсруулж Их хуралд оруулсан, улс төрийн шийдвэр гаргуулсны төлөө эрүүгийн хэрэг хийсэн мэт үзэж, хандаж болохгүй. Энэ гэрээг байгуулах явцдаа авлига авч уу, үгүй юу гэдгийг тодруулахын тулд шалгаж байна гэж харж байгаа. Ямар тохиолдолд гадуур шалгаж болдог, ямар тохиолдолд болдоггүй вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Энэ хүмүүс хаашаа ч зугтах талаар бодоогүй. Тэр бүү хэл нэг нь өвчтэй дүүгээ гадаадад сахиж байгаад “Надад хийсэн буруу зүйл байхгүй. Би очиж мэдүүлгээ өгье” гээд хүрээд ирсэн. Энэ хүмүүс зугтлаа гээд хаашаа явах вэ дээ. Аль ч талаараа тийм бодол огт байхгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Ингэж хорьж байгааг нь туйлын буруу гэж бодож байна. Хуулийг харсан ч тэр, тэр хүмүүсийн зан чанар, боловсрол, асуудалд хандах хандлагыг аль ч талаас нь бодсон шоронд суулгах шаардлага байхгүй. Шалгах зүйлээ шалгаад, очиж байцаагдаад явах боломжтой. Сэжиглэгдэж байгаа зүйлс нь үнэн зөв үү гэдгийг тогтоох боломж байна. Би өнөөдөр сайдын алба хашиж байгаа. Тодорхой шийдвэр гаргах эрх нь надад бий. Тэр шийдвэр зөв, буруу байна уу гэдэг дээр улс төрийн хариуцлага хүлээхээс биш өөрөө идэж ууж, авлигад автчихаагүй бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай асуудал байдаггүй юм.

Нэр нь холбогдоод байгаа гадны компаниудыг хүртэл боломж бий бол шалгах, мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ, тийм биз дээ. Эс бөгөөс үүний цаана өс хонзон авах гэсэн, улс төрийн өрсөлдөгчөө намнах гэсэн зүйл байгаа юм биш үү гэж өөрийн эрхгүй хардахад хүргэж байна.

-Засгийн газрын хуралдаанаар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн Их хуралд өргөн барьсан. Ирэх оны төсвийг хэрхэн ангилж, харсан бол?

-Төсвийн хүрээний мэдэгдэл ирэх жилийнхээ төсвийн гол параметр үзүүлэлтийг тодорхойлж, тэр хүрээндээ төсвөө боловсруулна. Тиймээс аль салбарт хэдэн төгрөг байх вэ гэж нарийн яригддаггүй. Наймдугаар сард Засгийн газар 2019 оны төсвөө боловсруулаад Их хуралд өргөн барина. Тэр үедээ салбар салбарын чиглэлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт байх вэ, нөхцөл байдалтайгаа хэрхэн уялдуулах талаар ярина. Түүнээс өмнө УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл хийгээд 2019 оны төсөвт салбарынхаа төсвийг нэмэгдүүлмээр байна гэдэг санаагаа танилцуулна гэж бодож байгаа. Бид хууль тогтоомжтойгоо уялдуулсан зохицуулалт хийж чадвал гаднаас авах буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх боломж бий. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулаад явж байна. Засгийн газрын хуралдаанаар удахгүй хэлэлцэж, ҮАБЗ-д танилцуулна. Бид зөвхөн төсвөөс мөнгө хүлээгээд суух биш гадаад харицлаандаа тулгуурлан орлого, боломжоо нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт байж болно гэж харж байгаа. Үүнийгээ тусгайлан ярина.

-Ардчилсан намын бүлгээс Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж сайд нарыг огцруулах саналаа оруулж ир. Оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гээд байгаа. Таны байр суурь ямар байгаа бол?

-Сайд нар, Засгийн газрыг огцруулах асуудал байнга яригддаг зүйлсийн нэг. Хоёр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэж сонссон. Хэвлэлээс огцруулах шаардлагын үндэслэлүүдийг нь харсан. Засгийн газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хууль зөрчсөнийг нь тогтоосон зүйл алга, цаашид ч гарахгүй. Та надаас асууж байхаар Ардчилсан намынхнаас асуу. Даанч улс төржиж байгаагаа хэлэхгүй л дээ.

-Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахлан нэлээд ажилласан. Сүүлийн үед харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нам гүм болчихлоо. Өнөөдөр ямар шатанд яваа бол. Хаврын чуулганд хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж бүлэг шийдсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж орсон. Нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа болохоос Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Чиглэж байгаа зүйл нь яавал шийдвэр гаргаж байгаа механизмаа илүү ойлгомжтой болгох вэ, хэн ямар шийдвэр гаргасныхаа төлөө ямар хариуцлага хүлээдэг болох вэ гэдэгт байгаа юм. Сахилга, хариуцлагыг илүү ойлгомжтой болгох. Миний итгэл үнэмшилтэйгээр барьж ирсэн шугам бол төрийн тогтолцоог сонгодог парламент тал руу нь илүү ойртуулсан зарим нэг нэмэлт, өөрчлөлт хийж болно, хийх шаардлагатай гэж үздэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа ч гэсэн энэ чиглэлд анхаарч, ажиллаж ирсэн. Бүлгээр хэлэлцээд Үндсэн хуульд орох нэмэлт, өөрчлөлтийг үг үсгээр нь томьёолох, УИХ-д оруулахад эцэслэн бэлтгэх ажлын хэсгийг бүлгээсээ байгуулан ажилдаа орсон. Үүний дагуу томьёолоод УИХ-д оруулна. Мэдээж явцад нь ярилцах, зөвшилцөх, санал авах зүйлс бий. Дашрамд дурдахад Зөвлөлдөх санал асуулга гэж явуулсан. Хүмүүс янз бүрээр шүүмжилж байгаа. Бид хаана ч байдаггүй бузар булай зүйл сэдээд хийх гээд байгаа юм биш. Олон улсад хэрэглэж ирсэн практикийн дагуу санал асуулга явуулсан. Үүний дараа өнгөрөгч зун Төрийн байгуулалтын байнгын хороо улс орон даяар хэлэлцүүлэг явуулж амралтгүй ажилласан. Тэндээс гарсан санал дүгнэлтүүдээ нэгтгээд зургаан сэдвээр асуултууд бэлдсэн. Их хурлаар оруулаад ийм хүрээнд санал асуулга явуулъя гэдэг шийдвэр гарна. Дараа нь орон даяар сонгууль явуулж байгаа юм шиг тэр асуудлуудаар за, үгүй гэсэн хариулт авах ард нийтийн санал асуулга явна. Эцэст нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана.

УИХ, ажлын хэсгээс бэлдэж ард түмэнд хүргэсэн саналууд дэмжигдвэл автоматаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Дэмжигдэхгүй бол тэр чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохгүй гэсэн үг. Нэг зүйлийг зориуд тодруулж хэлэхэд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна, ард түмнээс асуулгүй МАН-ын 65 гишүүн дангаараа шийдэх гэж байна гэдэг ташаа мэдээллийг санаатайгаар явуулж байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг хатуу хэлье. Ард түмнээс санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж хуулиараа байхгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орлоо гэхэд маргаашнаас нь хэрэгжээд явах юм биш. Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал байлаа гэхэд 2021 оноос хойш хэрэглэгдэнэ. Хэлэлцүүлэг, санал асуулга явж байхад маш идэвхтэй сөрөг сурталчилж, эсэргүүцэж байсан. Одоо дахин ийм яриа гарч магадгүй. Хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч иргэдийн эгдүүцлийг төрүүлээд юу ч гэж худлаа ярьсан итгэх хэмжээнд хүргэж ард түмнийг хуурч болохгүй.

-Хаврын чуулганы хугацаанд амжих юм уу?

-Бид амжуулна гэж ажиллаж байгаа. Би тэнцүүхэн бүрэлдэхүүнтэй Их хурал, нэг нам нь хэт давамгайлсан мөн олон намаас бүрдсэн Их хуралд ч сууж байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах яриа гарах бүрт ямар нэг шалтаг гаргаж зогсоодог. Нэг тал нь хэт олон байвал хүчээр түрж батлах гэлээ гэдэг. Тэнцүүхэн байвал цөөнхөн нам Их хуралд байна. Олон намын төлөөллийг багтаасан байх ёстой гэдэг. Олон намтай үед бас нэг шалтаг гаргаж ирдэг. Тухайн цаг үе бүрт дандаа үгүйсгэдэг шалтгаан тоочсоор байгаад өдийг хүрсэн.

Цаг хугацааны хувьд Үндсэн хууль батлагдаад 26 жил болчихлоо. Үндсэн хууль батлагдаж байсан үеийн нийгмийн сэтгэлгээ, энэ нийгмийн тухай тэр үеийн хууль тогтоогч нарын мэдлэг, ойлголт, туршлага их өөр байсан. 26 жилийн турш бид энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд амьдраад ирлээ. Энэ хугацаанд алдсан нь ч олон, оносон нь ч олон байлаа. Бид өөрсдийн бие дээрээ туршсан туршлагатай болсон. Үүн дээрээ үндэслээд зөвхөн өнөөгийн Их хурал ч биш, өмнөх хоёр парламентын үед яригдсан зүйлс шүүн тунгаагдан гарч ирсээр байгаад өнөөдрийн зургаан сэдэв үлдэж байгаа юм. Үндсэн хуулийг бүтнээр нь өөрчилнө гэвэл Монгол Улсад төрийн тогтолцоогоо өөрчлөөд тэс өөр зүйл рүү явна гэсэн үг. Өнөөдрийн хуулийн хүрээнд тийм зүйл хийх боломж байхгүй. Учир нь одоогийн Үндсэн хуульд Монгол Улс ийм замаар явна гээд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт ардчилсан хүмүүнлэг нийгэм, нээлттэй эдийн засаг, парламентын засаглал гэсэн гол зүйлсийг хөндөхгүй гээд тунхаглачихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ бүгдээ давхар хийчихсэн болохоор үүнийг үгүйсгэсэн Үндсэн хууль гаргана гэвэл өнөөдрийн төрийн тогтолцооны эсрэг үйл ажиллагаа явагдаж байна гэж харахаас өөр замгүй.

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно гээд байгаа ч Ерөнхийлөгч 100 хувь олгох хэрэгтэй гээд байгаа. Ямартаа ч хамтарсан ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байгаа юу?

-Бид хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтаас эхлээд аливаа асуудалд бодит байдлаас нь хандах учиртай. Хөнжлөөсөө хөлөө гаргалгүй хөнжилдөө багтаад хөлөө баруун, зүүн тийш жийх үү гэдэг нь бидний дотоодын асуудал. Хөнжлөөсөө хөлөө гаргавал хөл даарна даа. Үүнтэй л адилхан нөхцөл байдалд бид байна. ОУВС гэдэг байгууллагатай хөтөлбөр байгуулж байгаагийн гол ач холбогдол нь тэр байгууллага Монгол Улсын эдийн засаг ямар байна вэ гэдгийг халууны шил шиг үзэж, цаашид дэмжиж туслаад явбал үр дүн гарах нь уу, үгүй юу гэдгийг харуулж байдаг барометр байгууллага. Тэд Монгол Улс ийм зүйл дээрээ алдаж байсан юм байна. Үүнийг зогсоочихвол боломж байна гээд шийдвэр гаргавал үүнийг нь дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон манай улстай хамтран ажилладаг компани, байгууллагууд дохио авч яахаа тодорхойлдгоороо чухал. Түүнээс дан ганц ОУВС-ын ч асуудал биш юм. ОУВС-тай Монгол Улс хамтрахаар боллоо гэсэн мэдээ гарангуут бусад улс орнууд Монголд хөрөнгө оруулж, хөнгөлөлттэй зээл өгч болох юм байна гэж үздэг. Хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгөний багахан хувийг ОУВС-гийн мөнгө эзэлдэг юм шүү дээ. Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт зээл, тусламж, хөрөнгө оруулалт, үүнтэй уялддаг. Ингэснээр эдийн засгийн суурь гайгүй сайжирсан. Аюул өнгөрөөгүй байгаа ч унаж явсан эдийн засаг тогтворжиж, өсөх хандлагатай болсон. Бид нэг зүйлийг мартаж болохгүй. Төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг. Гаднаас зээл тусламж аваад ч төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй амьдарч байна.

Мөн өмнөх жилүүдэд хуримтлагдаж ирсэн ихээхэн хэмжээний өр, зээлээ төлөөд явж байгаа. Бид хүссэн бүхнээ санхүүжүүлээд явах боломж алга байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа гэхэд бусад салбарын төсвөөс хасах болно. Түрүүн хэлсэн зэвсэг техникийн мөнгө, цагдаа, эмч, багш нарын цалин, тэтгэвэр тэтгэмж, хөрөнгө оруулалтаасаа хасаад хүүхдийн мөнгийг 100 хувь олгож болно. Гэтэл нөгөө салбарууд нь яах вэ. Манай намын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн заалт бий. Эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан 2020 он гэхэд бид энэ зорилтоо хэрэгжүүлж чадах болов уу гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар эмнэлгийн тусламж үзүүлэн, хүний амь аварлаа

Өчигдөр албан үүргээ гүйцэтгэж явсан хоёр цагдаа өндөр настанд эмнэлгийн тусламж үзүүлэн хүний алтан амь аварчээ. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Тамир 115 чиглэлд хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан авто эргүүлийн офицер цагдаагийн ахмад Д.Алтангэрэл, цагдаа жолооч ахлах ахлагч Н.Цэрэнбат нар нь 70 гаран насны нэгэн иргэнийг эрүүл мэндийн байдал муу ухаангүй байхад нь эмнэлгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж сэргээн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ойр орчмоор

11:00-17:30 цагт: 13-р хороо Алтан тэвш хороолол, Дүүргийн 1-16-р гудамжууд

11:00-15:00 цагт: 26-р хороо Түвхэнхан, Их Монгол, Их үйлсийн эрэлд ХХК-ууд, Их Монгол хороолол, Жаргалтай хот цэцэрлэг

11:00-15:00 цагт: 26-р хороо Би Өү Эй Ти, Элфреско, Нандин-Охин, Монгол медиа Солюшн, Бадамдэлгэрэх, Нахиа импекс, Гашуун Булаг, Хар инвест фитнесс, Хас буга, Баян Ундрал Эрдэс групп, Эрдэнэчимэг элит эгшиглэн ХХК-ууд, Төрийн банк, Том жаал цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

12:00-15:00 цагт: 1, 11, 15-р хороо Хурд хороолол, 6А, В, С, D, E, 62, 63, 64, Од 29, 30-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10.30-16.00 цагт: 22-р хороо Тахилтын гудамж, Төхөөрөмж, 188-р цэцэрлэг, Оюунчимэг /өрх эмнэлэг/, ЭЭБТ, Сэрүүн Эрдэнэ, Вагнер-Ази тоног, Нью Эра Турс Монгол, Свифтланд марк ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт: 22-р хороо Баянголын амны зуслан, Найрамдал хотхоны хойд хэсгээр болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 2-р хороо Нарлагийн задгай, Автобус бааз, ойр орчмоор

14.00-17.00 цагт: 2-р хороо Нарлаг, Наадам хороолол, ойр орчмоор

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 9-нд болох үйл явдал

09.00 цагт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд ТЕГ-аас “Сэтгүүлчдийн автобустай аялал” зохион байгуулна. Утас:88873012

09.00 цагтХААИС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн хурлын танхимд “Малчдын залуу халаа: Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ШӨХТГ-аас “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тус байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. Утас:91807979

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

10.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “Монголын инновацийн 7 хоног”-ийн хүрээнд “Залуу судлаачдын BPA-2018″ буюу оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.30 цагт НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд хяналт шалгалт явуулна. Утас:91887887

11.00 цагт Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийг ойг тохиолдуулан БХЯ, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө, Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 99091674, 86114818

11.00 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд “Татвар төлөгчдийн өдүүд”-ийн хүрээнд их, дээд сургуулиудын дунд “татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээн зохион байгуулна. Утас:89052609

16.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Бидний театр” жүжгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас:89119449, 80232323

18.00 цагт Офицеруудын ордонд Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн “Түүхэн гавьяаны эзэд-Найрамдлын дуулал” тоглолт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт Иргэний танхимд “Спорт ба Эрүүл Монгол” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Олон улсын аялал жуулчлалын “Wonder Travel 2018” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэд “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.БАЛХЖАВ: Яруу эгшиглэнт морин хуур Монголоос эхтэйг тамгалж үлдээх нь бидний зорилго байлаа

UBS телевизийн ээлжит бүтээл “ГОВИЙН ДОМОГ” уран сайхны кино яг одоо кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. Аялгуут хуурын домгийг их говийн шаргалтсан нутагт амилуулсан шинэ уран бүтээлийнх нь тухай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, морин хуурч Л.Балхжавтай ярилцлаа. Тэрбээр тус киноны ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор ажилласан билээ.


-“Говийн домог” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Сэтгэгдлүүдийг цахим ертөнцөөс харахад үзэгчид эерэг сайхан хүлээн авч байна. Уран бүтээлээ хийсний дараахь хүлээлт, үзэгчдээс мэдэрч буй таны сэтгэгдлийг юуны өмнө сонсъё?

-Манай монголчууд хоёр утастай молор эрдэнэ морин хуурыг эртнээс дээдэлж ирсэн төдийгүй Монголын ард түмний зүрхний угт эгшиглэж байдаг юм. “Говийн домог” киног үзэгчиддээ толилуулахын өмнө бидэнд бяцхан айдас байсан. Монгол хүн бүрийн сэтгэлд оршдог, цусанд байдаг аялгуу эгшгийн тухай, сэтгэлийн угт мэддэг сэдвийн хүрээнд уран бүтээл хийнэ гэдэг утгаараа үзэгчид маань хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол байсан л даа. Энэ нь үзэгчдээ хүндэлж байгаа учраас оюуны мэлмийд нь бидний уран бүтээл нийцэж, хүрч чадах нь уу гэсэн бодол үнэнийг хэлэхэд байсан. Манай хамт олон болох UBS телевизийн бүх уран бүтээлчид оролцсон, зүрх сэтгэлээ зуун хувь дайчлан хийсэн бүтээлийг маань харин бидний бодож, төсөөлж байснаас ч илүү өргөн хүрээнд гайхалтай сайхан хүлээж авсан. Үзэгчид маань өөрөө өөрийнхөөрөө хүлээн авч, гол нь өөрийн дотоод чанад дахь сэтгэлийн утсаа чагнаж, мэдэрч, хөглөгдөж байгаа нь мэдрэгдсэн. Ер нь монголчууд эх орондоо үнэхээр хайртай хүмүүс. Тэр тусмаа морин хуур, уртын сайхан дуу хөгжим гээд Монголын түүх, өв соёлдоо сэтгэлийн чанаддаа хайртай юм байна гэдэг нь анзаарагдаж, мэдрэгдсэн.

-Үзэгчид сайхан кино үзэж, сэтгэлийн жаргал эдэллээ гэцгээж байна. Морин хуурын эгшиглэнт сайхан аялгуу ингэж хүний сэтгэлийн утсыг нь хөндөөд байна уу?

-Манай гол дүрийн жүжигчин болох Тува улсын гавьяат жүжигчин Эдуард Ондар хэлэхдээ ”Монгол хүн болгоны дотор хуур байдаг юм байна. Тэр хуур нь тухайн хүнээ хөглөж, эх орон нь хөглөгдөж явдаг юм байна” гэж хэлсэн нь бий. Бид чинь өрх болгон морин хуураа дээдлэн хүндэтгэ гэсэн Ерөнхийлөгчийн зарлигтай улс шүү дээ. Айл бүр хоймортоо хуураа дээдэлж байсан. Тэгтэл айл болгон ч биш, бүр хүн бүр сэтгэлдээ өөрийн гэсэн морин хууртай юм байна гэдгийг гол дүрийн жүжигчин маань онож хэлсэн. “Говийн домог” кино маань үзсэн хүн бүрийн сэтгэлийн доторх хуурыг хөглөж, сэтгэлд нь нар мандааж байгаа бололтой. Ер нь сэтгэлийн хөгтэй хүнээс дандаа сайхан эерэг, бүтээлч чадварууд төрөн гардаг. Сэтгэл нь хөглөгдчихсөн адуучин хар хурдаараа Монголын тал нутагт дуу аялан давхиж явдаг. Бүүвэйн дуу аялж суугаа ээж хүн ямар сайхан сэтгэлийн хөгтэй, сэтгэл санаа нь гэгээн халуун байдаг билээ дээ. Энэ бүхэн маань өдөр бүр, дандаа анзаарагддаггүй юм байна л даа. Үзсэн хэн бүрийн сэтгэлийг хөндөж чадсанараа манай кино сайн бүтээл болж дээ гэж бодогдох болсон. Энэ нь үзэгчдээс ирүүлж буй сэтгэгдэл дээр үндэслэн хэлж байгаа юм шүү.

-Таны хувьд мэргэжлийн морин хуурч. Тиймээс Монголын үндэсний биет өв морин хуур хөгжмийн тухай уран бүтээл хийх болсон нь магадгүй таны мэргэжилтэй холбоотой юу?

-Ерөнхий захирлын хувьд киноны сэдвийг би өөрөө сонгож, уран бүтээлч залуусаа уриалдаг. Яагаад гэвэл, би найруулагч хүн. Кино урлагт дуртай. Кино найруулагчаар төгсч ирсэн цагаасаа л Хөвсгөлийн тайгад, үндэсний цөөнх болсон тайгын эздийн тухай, зөвхөн Монголд л байх соёл уламжлалаа хадгалан авч үлдсэн омог отгийн тухай кино хийх юмсан гэсэн хүсэл тээсээр ирсэн юм. Энэ тухай уран бүтээлчиддээ хэлж, кино зохиол болгон хамтран бүтээсэн бүтээл юм. Хар залуугаараа нөхөрлөсөн анд нөхөр, UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр эдгээр кино төслүүдийг удирдсан. Миний олон жил мөрөөдөж, хүсч явсан хүслийг минь Ж.Баяр дарга ба түүний баг өнгөрсөн жилүүдэд амилууллаа. Мөн Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч Г.Жамьян багшийн шавь болохоор морин хуурын тухай кино хийх нь миний үүрэг гэж боддог. Аялгуу эгшиглэнт морин хуур хөгжим Монголоос үүдэлтэй шүү гэдгийг уран бүтээлээр тамгалж үлдээе гэж бодсон нь энэ. Хоёр киноны хөгжмийн зохиолч, продюсерээр ажиллаж, үзэгчиддээ өргөн барьж байгаадаа баяртай байна. Уран бүтээлчид маань байгаль цаг уурын, санхүү-эдийн засгийн ямар ч хүнд нөхцөлд уран бүтээлээ гэсэн чин сэтгэлтэй, тэвчээр хатуужилтай, нэг л зангаараа байдаг. UBS телевизийн хүчирхэг хамт олонтойгоо хамтран энэ киногоо бүтээсэндээ баярлаж, бахархаж байна.

-“Содура” Хөвсгөлийн хүнхэр тайгын гайхамшгийг үзэгчдэд дэлгэн, кино хальснаа мөнхөлсөн бол “Говийн домог” Монголын говь нутгийн гайхамшгийг бидэнд дэлгэлээ.

-Бид дорнын их талаас хөвчийн ой хүртэл гэж эх орныхоо байгалийн гайхамшгийг шүлэглэн хэлж, дуу хуурандаа онцолдог. Эх нутгийн минь тэр л уудам цэлгэр тал нутаг бидний цээжинд үргэлж багтдаг. Хөвсгөл нутгийн хувьд, өтгөн шигүү ой тайгатай бол говь нутаг өргөн уудам элсэн тал билээ. Монголын гайхамшигт байгалийн хоёр туйл гэлтэй. Би хоёр киногоо нэгийг нь ногоон, нөгөөг нь улаан шаргал өнгө төрх бүхий кино гэж дотроо ялгаж боддог юм. Өвөг дээдэс минь энэ л нутагт олон зуун мянган жил аж төрөн амьдарч, өнөөдрийг хүрсэн учраас үүнийг кино зургаар харуулж, дэлхийд сурталчлах хэрэгтэй. Ялангуяа, монгол хүний сэтгэхүйгээр л зураглан хийх хэрэгтэй. Үүнийг хэн нэг нь хийх ёстой байсан бол тэдгээрийн нэг нь UBS телевизийн хамт олон байсан юм болов уу.

-Кино бүтээл хийхдээ цаг хугацаанд баригддаггүй мэт санагдсан. Магадгүй сайн уран бүтээл 60 хувийн бэлтгэл, 40 хувийн гүйцэтгэл гэж ярьдаг.

-Ерөнхий продюсероор ажилласны хувьд хамгийн түрүүнд уран бүтээлчдээ хөглөх ёстой гэж бодсон. Ямар кино, юуны тухай хийх гээд байгаагаа уран бүтээлчиддээ ойлгуулах ёстой. Ингээд зохиолч, найруулагчийн багаа аваад Тэрэлжид хоёр хоног уран бүтээлийн яриа өрнүүлсэн. Ер нь манай хамт олон том бүтээл, төслүүдийн бэлтгэл ажлыг ийнхүү эхэлдэг. Ингээд говьд хөл ч тавьж үзээгүй уран бүтээлчид кино хийх гэж байгаа учраас судалгааны баг болон Дундговь, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт, говь нутгаар аялангаа ажилласан юм. Ингэж уран бүтээлчидээ хөглөж, бүтээл туурвих сэтгэл зүйг бэлдэх нь хамгаас чухал болохоос мөнгө эдийн засаг, цаг зав болгоныг тооцох нь чухал биш гэж би үздэг. Ер нь бол манай дэлгэцийн бүтээлүүд бүтэн том төсөл болон хэрэгждэг. Морин хуурын тухай нэг кино бүтээнэ дээ гэсэн бодол дотор минь байдаг байлаа. “Хөхөө Намжил” гээд морин хуурчдын уралдаан зарлаж, амжилттай телевизийн контент хийснээсээ үндэслэн “Говийн домог” маань бүтсэн юм. Уг уралдааны тэргүүн байрын шагналт морин хуурч Д.Шинэцог-Гени энэхүү киноны хуур эгшгийг татсан юм шүү дээ. Увдистай аялгуу эгшгийг кино хэлээр гаргана гэдэг нь манай уран бүтээлчдийн шавхагдашгүй авьяас, чадварын илэрхийлэл болсон. Кинонд оролцсон найруулагч, зохиолч, зураглаач, зураач, дууны найруулагч, эвлүүлэгч, графикч, жүжигчид, орлон тоглогчид гээд оролцсон бүх хүн маш сайн ажилласан. Өдөр тутмын телевизийнхээ ажлын хажуугаар кино туурвина гэдэг нь үнэхээр бахархмаар, биширмээр шүү. Манай уран бүтээлчид маань хийсэн бүтээлдээ сэтгэлээ шингээж гүнзгий орж байж туурвидаг учраас хэсэгтээ бүтээлээрээ тэр чигтээ амьсгалчихдаг талтай. Би гэхэд ажил дотроо уран бүтээлчидтэйгээ мэндлэхээсээ эхлээд “Говийн домог”-ийн хэлээр яримаар санагдаж байгаа. Нэг хэсэг манай телевизийнхэн “Содура”-гийн хэлээр ярьдаг болчихсон байлаа. Одоо хоорондоо “Гэгээн зүүд үзэв үү” гэх зэргээр ярилцах жишээтэй./инээв/

Киноны маань зураг авалтын ихэнх нь Өмнөговь аймгийн нутагт хийгдсэн. Тийм учраас өмнөговьчууд маань хэзээ дэлгэцээр гарах бол гэж биднээс ч илүү хүлээсэн байх. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатарт кино маань нээлтээ хийхдээ зэрэг шахуу Өмнөговь аймагт нээлтээ хийсэн юм. Өмнөговийн удирдлагуудтай бид хошигнож ярьж байсан. Хоёр жилийн өмнө “Содура” кино гарсны дараа Хөвсгөл рүү аялагчдын тоо эрс нэмэгдэж, түгжрэл хүртэл үүссэн. Та бүхэн үүнд бэлэн үү гэхэд “АТМ-ээ мөнгөөр дүүргэж, колонкоо шатахуунаар дүүргээд хүлээж байя даа” хэмээн инээлдэж байлаа.

-Зөвхөн уран бүтээлчид гэлтгүй 500 гаруй хүний хүч хөдөлмөр орсон “Говийн домог” кино аргагүй хүчирхэг харагдаж байна лээ. Үзэгчид киноноос ийм л зүйл ойлгож, мэдрээд гараасай гэсэн санаа танд байна уу?

-Аялгуу эгшиглэнгээр хөглөгдсөн хүн хэзээ ч муу зүйл хийдэггүй. Тиймээс сэтгэлд нь ямар нэгэн зүйл дутагдаад буй хэн ч байсан өөрийгөө аялгуугаар хөглөөсэй гэж боддог. Аялгуу эгшиглэнгээр хөглөгдсөн хүмүүс төр барьж байгаа үед ард түмэн нь эвтэй найртай, төр ард түмэн биенээ ойлгосон, сайхан жилүүд байсан. Харин эрх мэдлийн төлөө зүтгэгсэд хаан ширээ булаалдаж, морин хуур, хуурчдыг устгаж, аялгуу эгшиглэнг хорьсон тэр үед Монголын ард түмэн түүхэндээ хэрхэн бутарч, эв нэгдэлгүйгээс хэрхэн хүнд байдалд орж байсныг киногоороо дамжуулан харуулахыг зорьсон. Эргээд ард түмэн яруу эгшиглэнг олж, морин хуураа дээдэлснээр сайхан цаг ирж байгааг харуулсан нь киноны маань агуулга юм. “Говийн домог”-ийг үзээд хүн бүр өөрийнхөөрөө ойлгох байх. Морин хуур хөгжим адууны дэл сүүлний хялгасаар хөг аялгуугаа олдог учраас цаанаасаа л байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлж, хүмүүжүүлдэг. Морин хуур бол Монголын заяаны нэг хөг эрчис юм.

-Та бүхний дараагийн уран бүтээл юу байх вэ?

-“Говийн домог” кино маань яг үнэндээ төсөөлж байснаас ч илүү үр дүнд хүрлээ. Үүнээсээ бид өөрсдөө ч маш их хөглөгдлөө. Бид кино хийх үүрэгтэй. Уран бүтээлч хүний ганц гол зорилго бол бүтээл хийх. Эргээд харахад, кино бүтээх техник технологи өндөр хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээ ч өргөн болж. Үүнийг харж баярлаж сууна. Мөн уран бүтээлчид бид киногоо л сайн хийхийн төлөө ажиллаж, тэрхүү бүтээл маань үзэгчдийн таашаалд нийцэж байвал энэ нь бидний том гавьяа шагнал юм.Тийм болохоор одоо бид дараагийн киноны тухай ярилцаад сууж байна. Чухам ямар кино хийх гэж буй нь мэдээж нууц.


Categories
мэдээ цаг-үе

300 хүүхдийн аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна, Б.Чойжилсүрэн гишүүн ээ?

-“ЕСӨН-ЭРДЭНЭ ХОРООЛЛЫН ИРГЭД БОЛООД “НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ “ХУРД ГРУПП” ХХК ТООСГОН ХАНА БАРЬЖЭЭ”-

Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 17-ны өдрийн захирамжаар “Эм Би Би Ди” ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгожээ. Үүний дагуу 12 давхар 642 айлын орон сууц, дөрвөн давхар үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Тэгэхдээ “Эм Би Би Ди” ХХК-ний Есөн-Эрдэнэ хотхоны болон үйлчилгээний төвийн барилгын орц гарцыг Нарны хорооллын хойд зам руу гарахаар ерөнхий төлөвлөгөөг баталсан аж. Гэвч “Хурд групп” ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөний газраас баталсан зургийг өөрчилж, тодруулбал “Есөн-Эрдэнэ” хороолол, “Наран” ерөнхий боловсролын дунд сургуулийн урд талаар гурван метр өндөртэй тоосгон хана барьсан байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа энэ асуудлыг бид сурвалжилсан юм. Ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, мөн байгалийн гэрэл үзэх эрх зөрчигдөж буйтай “Өдрийн сонин” тэмцэхээр “Цонхоо нээе” хөдөлгөөнийг хэдэн жилийн өмнө эхлүүлсэн. “Цонхоо нээе” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа билээ. Биднийг очиход тоосгон ханаа эрчимтэйгээр босгож буй дүр зураг харагдсан. Мөн хичээлийнхээ байранд хаалгаар орох боломжгүй болсон “Наран” сургуулийн сурагчид тоосгон ханыг жижиг хэмжээтэй нүхэлж, нэг хүүхэд багтах хэмжээний зайгаар цүнхээ тэврээд орж, гарч байгаа нь харагдсан юм.

“Есөн-Эрдэнэ” хорооллын дөрвөн давхар үйлчилгээний төвийн баруун жигүүрт үйл ажиллагаа явуулж буй тус сургуульд 300 гаруй сурагч суралцдаг байна. Эдгээр сурагчдын дунд Хурд хороолол, Нарны хорооллын 40 гаруй өрх айлын 60 гаруй хүүхэд суралцдаг гэсэн албан мэдээлэл бий. Эрдэм ухаанд шамдаж яваа энэ олон сурагч тоосгон хананаас үүдээд сургууль руугаа чөлөөтэй орж гарахгүй боломжгүй болжээ. Тоосгон хашааг буулгаж гарц гаргаж өгөх талаар эцэг эхчүүд удаа дараа санал хүсэлтээ гаргасан гэнэ. Мөн тус сургуулийн удирдлагууд “Хурд групп”-ийн захиргаанд 40 орчим эцэг эхийн гарын үсэгтэй албан бичгийг хүртэл хүргүүлж байсан удаатай аж. Гэвч сургуулийн удирдлага, сурагчид болоод эцэг эхчүүдийн хүсэлтийг “Хурд групп” ХХК-ийн удирдлагууд хүлээж авдаггүй байна.

“Хүүхдүүд маань сургууль руугаа орж гарах эрхээ хасуулснаас гадна хагас километр тойрч явж одоогийн орж байгаа компанийн хаалганд хүрч байгаа юм. Ингэж тоосгон ханыг тойрч явахдаа машин зам сүлжиж байгаа нь сургуулийн удирдлага болон эцэг эхчүүд биднийг айдаст автуулаад байна. Сургууль цэцэрлэг заавал тусдаа орж гарах хаалгатай байх ёстойг хуулиараа журамласан байдаг. Гэтэл нэг компанийн балгаас болж түмний хүүхэд эрдэм мэдлэг олж авахын тулд хэдэн давхар хаалга дамжиж цаашид амь насанд эрсдэлтэй замаар өдөр бүр цаг тутам алхаж байна. Бид арга барагдахдаа “Байгууллагын эрх ашиг бидэнд хамаагүй сургуулийн үүдний хэдхэн метр тоосгыг сургуулийн ажилчид болон эцэг эхчүүд өөрсдөө буулгаад янзалья гэсэн хүсэлтийг ч гаргаж байлаа” хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл хэлсэн юм.

“Есөн-Эрдэнэ хорооллын урд талаар барьсан тоосгон хашааг буулгаж орц гарцыг чөлөөлөхийг мэдэгдэж байна” хэмээн “Хурд групп” ХХК-д Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.уртнасангийн гарын үсэгтэй албан тоотыг 2016 оны наймдугаар сард өгчээ. Гэвч одоо болтол гарц нээж өгөөгүй, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үсэгтэй албан тоот хэрэгжээгүй л байгаа нь харамсалтай. Тоосгон хашаагаар “нүдээ таглуулж”, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлж, орц гарцаа хаалгуулсан “Есөн-Эрдэнэ” хорооллын иргэд уИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч с.Батболд гээд хандаагүй газар, уулзаагүй хүн ховор гэдгийг хэлж байна.

Уг хорооллын оршин суугчдыг төлөөлж Н.Энхчимэг “Миний бие нь Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Есөн-Эрдэнэ хороололд орон сууц худалдан авч амьдарч байна. Тус хороолол нь 642 айлын орон сууц, дөрвөн давхар үйлчилгээний барилга байгууламжтай. 2015 оны долдугаар сард ашиглалтанд орсон. Анх байр худалдан авахад орон сууц үйлчилгээний төвийн орц гарцыг хааж “Хурд групп” тоосгон хашаа барьсан байсан. Энэхүү тоосгон хашааны талаар тус хорооллыг барьсан “Эм Би Би Ди” ХХК-ний удирдлагуудаас асуухад, удахгүй буулгана гэсэн хариулт өгсөн. оршин суугчид бид дээрх хоёр компаний шийдвэрийг хүлээж багагүй хугацаа өнгөрлөө” хэмээн харамсангуй өгүүлсэн.

Мөн тэрээр “Миний бие оршин суугчдаа төлөөлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар өргөдөл гаргахад өргөдлийн хариуд “Хурд групп” ХХК-д тоосгон хашааг буулгаж орц гарцыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл орц гарц гаргахгүй байгаа нь иргэн бидний аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг хааж чирэгдэл учруулж байна. Иймд миний асуудлыг зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж Нийслэлийн засаг дарга С.Батболд болоод тухайн үед Д.сарангэрэл сайдыг дарга байхад нь өргөдлийн байнгын хороонд хүртэл мэдэгдсэн. Монгол улсад төр гэж байдаг бол, хууль журам гэж байдаг бол энэ асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдэж иргэн бидний, мөн сургуулийн сурагчдын ая тухтай амьдрах эрх нээллтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэв. Мэргэшсэн архитектур Ж.Санчир, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга о.одбаяр нарын гарын үсэгтэй ерөнхий төлөвлөгөөний схем зургийг хүртэл оршин суугчид үзүүлж байлаа.

Энэхүү сурвалжлагын төгсгөлд “Есөн-Эрдэнэ” хорооллын удирдлагууд “Хурд группыг уИХ-ын гишүүн, сангийн сайд асан Б.чойжилсүрэнгийнх гэдгийг хүн бүхэн мэднэ. Б.чойжилсүрэн гишүүнийг төрийн тулхтай түшээ гэх нь бий. Тиймээс төрийн түшээгийн зангараг үзүүлж, хууль журмаа дээдэлж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэж үүсээд буй асуудлыг зөв талаас нь авч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Ө.Манлай

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “ Марксизм ба нүүдэлчид” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эмч, сувилагчид цалингаа 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Марксизм ба нүүдэлчид” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт Л.Мөнхбаатар: АТГ-ын даргад нэр дэвшүүлэх тухай санал Авлигын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн өгүүлжээ.

Ц.Сайнбаяр: “Монгол хьюндай” эмнэлгийн эмч нар миний охиныг хөлгүй болгосон” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

Соёл эрдэм дээд сургуулийн захирал, доктор, профессор, гавьяат эдийн засагч Ши.Батбаяр: Дарга болгоно гээд дуудахад нь бушуухан л давхиад очно шүү дээ. Учир нь… хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

С.Тулга: Гурван шавь минь гудамжинд бэлтгэлээ хангасан ч эх орныхоо нэрийг дуурсгаж чадлаа хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

Б.Баттөмөр: Дандаа улстөржсөн, судалгаа муутай амлалтууд Монгол Улсын хөгжилд сайн зүйл авчрахгүй хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Дэлхий мэдээ” нүүрт ОХУ-д “Эх орны дайн”-ы ялалтын 73 жилийн ойн баяр тохиож байна хэмээн өгүүлжээ.

Дамбын Төрбат: Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж мэддэггүй хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

“Гэрээсээ мөнгөтэй болъё, дороо хоёр хүн элсүүлээд цалинд хүрье” гэсэн үгэнд итгэн хохирохгүй байхыг санууллаа хэмээн “Баримт,үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын ой” цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавилаа

БОАЖЯ, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” буюу Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. БНСУ-н Ойн ерөнхий газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж энэ ажлыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаагийн дэвсгэрт эхлүүлж байна.Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон яамны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон, БНСУ-ын Ойн ерөнхий газрын төлөөлөгчид, Сүхбаатар дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм.

Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны төсвөөр 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийх ба 2021 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжих төсөл юм6 Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах ба 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарих юм.

Нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Агаарын бохирдол өндөр, ногоон байгууламжийн хүрэлцээ бага Улаанбаатар хотод байгуулахаар нээлтээ хийж байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэн агаарын чанарыг сайжруулаад зогсохгүй хотын иргэдийн амралт чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх, экологийн мэдлэг олж авахад үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Тиймээс БОАЖЯ бүх л талаар нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна” хэмээсэн юм.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж, төслийн эхний үе шат 2016 онд дууссан. Төсөл хэрэгжсэн хугацаанд БНСУ-ын Засгийн газраас 12 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт хийж, Төв аймгийн Лүн суманд 20 га, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 24 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, нийт 3000 орчим га талбайд ойн зурвас, заган ойн ойжуулалт хийж, 80-90 хувийн үр дүнтэйгээр ургуулжээ.
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газрын хооронд 2016 оны 12 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх төслийг 2017 оноос 2022 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. “Ногоон хэрэм” төслийн II шатны гол ажил нь хүн ам нягт суурьшсан Улаанбаатар хотод 40 орчим га талбайд хотын ой байгуулах, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл амралтын ногоон байгууламж байгуулах юм.