Categories
гадаад мэдээ

Д.Медведев дахин ОХУ-ын засгийн газрын тэргүүн болов

Дмитрий Медведевийг шинэ засгийн газрын тэргүүнээр томилох тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой гарын үсэг зурсан тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Өчигдөр явуулсан санал хураалтад оролцсон Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын 430 депутатын 374 нь Д.Медведевийг дахин ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, 56 нь эсэргүүцсэний дараа В.Путин дээрх зарлигийг гаргасан байна.

Оросын эрх баригч “Нэгдсэн Орос нам” нь нийт 450 суудалтай тус танхимд 339 суудалтай билээ.

“Нэгдсэн Орос нам”-ын даргын албан тушаалыг мөн хашдаг өдгөө 52 настай Д.Медведев нь 2012 онд тус улсын засгийн газрын тэргүүн болж байв.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан В.Путин энэ долоо хоногийн даваа гарагт тангараг өргөснөөр Д.Медведевийн засгийн газар огцорсон юм. Харин В.Путин тангараг өргөснийхөө дараахан Д.Медведевийг дахин ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн Думд өргөн мэдүүлсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн санхүүжилтийн талаар хэлэлцлээ

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лийна Рикил Таманг тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа. Мөн Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нартай 2018 оны тавдугаар сарын 08-ны өдөр Төрийн ордонд уулзсан юм.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн буюу International IDEA нь ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага ажээ. Монгол Улс 2011 онд гишүүнээр элссэн.

Уулзалтаар тус хүрээлэнгээс Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар ярилцаж, хуулийн төслийг боловсруулахад олон улсын сайн туршлагыг ашиглах, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт, түүнийг тайлагнах журам, намын гишүүний татвар, хандив, төрөөс улс төрийн намд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн харьцааг хэрхэн оновчтой зохицуулах түүнчлэн хуулийн төслийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

​“Монгол ба Монголчууд: Өнгөрсөн үе–Өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал олов

Эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Н.Батаа, Монгол судлалыг дэмжих сангийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч Агнэш Бирталан нар нээж үг хэлж, хүндэт зочноор уригдсан монголч эрдэмтэн професор Д.Төмөртогоо эхний илтгэлийг тавив. Уг бага хуралд Урадын Булаг, Вэсна Воллэс, Хөхбаатар, Мария Петрова, Бүрэнбилигэ зэрэг арваад орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, монгол судлалын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцэж, санал солилцов.

Гурван өдөр хуралдах хурлын үеэр монголчуудын өв соёл, түүх, шашин, хэл шинжлэлийн асуудлаар олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэх юм.
Бага хурлын хүрээнд Польшийн Шинжлэх ухааны академийн Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн нэрт монголч эрдэмтэн, профессор Славой Шинкивечийн 80 насны ойд зориулан түүний 1970-аад онд Монголд судалгааны ажлаар явахдаа авсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.
Бага хурлыг Дорно дахины дээд сургуулийн Турк ба Азийн улсуудын судлалын тэнхим, Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Ази ба Номхон далай музей, Монгол Улсын БСШУСЯ, ОУМСХ, Польш улсын Шинжлэх ухааны академийн Археологи, угсаатны зүйн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Баянхонгор аймагт зургаан асуудал шийдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллахдаа дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

1. Мах боловсруулах үйлдвэр барина
2. Дулааны цахилгаан станц барина.
3.”Номуундалай” 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ. Нийт 9 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2019 оны төсөвт эхний хэсгийг суулгахаар боллоо.
4. Амбулатори барина.
5. 50 ортой хүүхдийн эмнэлэг энэ онд барина.
6. Хүүхдийн ордон барих асуудлыг Засаг дарга төсөв дээрээ зохицуулалт хийх гэж чиглэл өглөө. 2018 онд 36 тэрбум төгрөгөөр 24 ажил хийгдэнэ.
Ерөнхий сайд өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллана.
Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх урилга

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/298 дугаар захирамжийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны улмаас тус дүүргийн иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох, тав тухтай амьдрах үндсэн эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэдийн дунд “Зөвлөлдөх санал асуулга”-ыг зохион байгуулах ба тус санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн удирдан зохион байгуулахаар хуульчилсны дагуу тус бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, хамтран ажиллах урилгыг хүргүүлж байна.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулах ба эдгээр шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.

Жич: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүйг анхаарна уу.

Хүсэлтийг 2018 оны тавдугаар сарын 17-ыг хүртэл хүлээн авах бөгөөд өргөдөл гаргаж өөрийн биеэр авчрах юм. Холбоотой мэдээллийг нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, Хангарди ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Мэргэжилтэн Ж.Батзолбоотой \Утас:11-318003, 99198140\ холбогдож авна уу гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд ирэх Бямба, Ням гаригт мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘’Мод тарих үндэсний өдөр’’ болгосон билээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гаргаж 5 дугаар сарын 12,13-ны өдөр ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Тухайлбал эдгээр өдрүүдэд дүүргийн харьяа хэлтэс албад ‘’Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг’’-д мод тарих бол Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид ‘’Баянзүрх хайрхан’’-д мод тарих юм.

Тус арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албадыг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг” зургийн үзэсгэлэн гарлаа

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллага байгуулагдсаны түүхт 93 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн байгууллагын түүх, дурсамжийг харуулсан “Хүүхдийн амьдрал түүх бүтээдэг” зургийн үзэсгэлэнг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд хүүхдийн байгууллагын түүхийг хураангуйлсан есөн самбар, түүхийн онцлох үйл явдлуудын зургуудыг дэлгэн харуулсан. Мөн анхны пеонирийн бүлгэмийн тугаас авахуулаад үе үеийн дурсамж ном, товхимол, дурсгалын зүйлсүүдийг дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэнг Хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхэд багачууд үзэж сонирхсон юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Булганыг дахин байцаав

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт захиалагчаар оролцсон байж болзошгүй хэмээн яллагдагчаар татаад буй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ТЕГ-т дуудаж байсан. Тэгвэл өчигдөр түүнийг дахин байцаасан байна. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар удахгүй цагдан хорьж шалгана гэв.

Сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар үйлдсэн хэмээн 20 жил хорих ял оноогоод байгаа. Харин захиалагчийн хэргийг тусгаарлан ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол базальт” ХК хувьцаа гаргалаа

“Монгол базальт” ХК нээлттэй хувьцаат компани боллоо. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын энэ оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А49 тоот тушаалаар “Монгол базальт” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 56,417,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэжээ.

Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хэлэлцэж, 169 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 30 хувь буюу 16,925,100 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар буюу нэгж хувьцааг 380 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн Азийн АШТ маргааш эхэлнэ

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 10-14 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Тус тэмцээний өмнөх шүүгчдийн семинар , шалгалтыг нээж , Самбо бөхийн холбооны генсек Б.Ариун~Эрдэнэ үг хэлэв.Уг үйл ажиллагаанд гадаад, дотоодын 20 гаруй шүүгч хамрагдаж байна. Самбо бөх манайд улсад хөгжөөд 50 жилийн ойн баяр тохиож буй. Монгол улсаас олон аварга төрөн гарсан байдаг билээ.