Categories
мэдээ спорт

Эмэгтэй жүдочид дэлхийн чансааг тэргүүлжээ

Image result for Д.Сумъяа

Олон улсын жүдо бөхийн холбооноос жудочдын шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Уг чансаагаар манай эмэгтэй жудочид дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин харууллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард Японы тамирчин Цукаса Ёшида 5460 оноогоор удаалсан байна.

48 кг-ийн жинг М.Уранцэцэг 5500 оноогоор тэргүүлсэн бол Японы Тонаки Фүна 5486 оноогоор удаалсан байна. 57 кг-д Л.Энхрийлэн 18, 63 кг-д Б.Мөнгөнчимэг 12 дугаар байрт бичигджээ. Манай бусад жүдочид жин тус бүрт 30-с дээш байрт эрэмбэлэгдэж байна. Шинэчилсэн чансааны дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Image result for Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ жил тавдугаар сарын 7-11-ний хооронп “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн хэмжээнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулахад нийслэлийн Татварын газарт бүхий л талаар туслалцаа үзүүлэн дэмжиж, хамтран ажилласаар ирсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэхүү өдөрлөгийн хүрээнд өнгөрсөн жилийн бүтээн байгуулалт болон 2018 онд хийгдэх бүтээн байгуулалтаа танилцуулж, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлж буй татвар төлөгчиддөө, нийслэлийнхээ нийт иргэддээ талархал илэрхийллээ.

Мөн Монголын татварын албанаас анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр Талархал илгээж байна. Энэхүү талархлыг татвараа төлсөн бүх иргэн, ААН, байгууллагууд www.e-tax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах боломжтой бөгөөд өөрсдийн талархлыг цахим сүлжээгээр олон нийтэд түгээх боломжтой юм гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Image result for УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.20 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга пүрэв, баасан гарагт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Энэ үеэр М.Билэгт гишүүн, “Эмч, сувилагч, багш нар иргэдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг болохоос цалин хөлсний төлөө ажилладаггүй. Гэвч МҮЭХ нийгмийн хамгийн эмзэг салбаруудын ажилтнуудыг ажил хаялтад уриалж байна. Эмнэлгийн байгууллага ажил хаялт зарласан тохиолдолд иргэд хохирно. Эрүүл мэндийн салбар жилд үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлийн болон бусад татвараар жилд ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөг төлдөг. Энэ мөнгөөр эмч нарын цалинг нэмэх бүрэн боломжтой” гэлээ.

УИХ-ын чуулганаар нийгмийн хүлээлт үүсгээд буй олон асуудлыг хэлэлцэж шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ. Тэрбээр Цахим бодлогын түр хороо, Хүний эрхийн дэд хороог байгуулах асуудлыг шуурхайлах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Б.Пүрэвдорж гишүүн Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэдгийг дурьдлаа. Тэрбээр АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгөх хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зохион байгуулсан жагсаал, цуглаанаар тавьсан шаардлагыг хүлээж авсан гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд дурьдаад, “МҮЭХ-ноос ирүүлсэн шаардлагыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахыг Нийгмийн бодлого, байнгын хорооны гишүүдэд сануулсан. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд олонхоороо буцаах шийдвэр гаргасан. Үүний дагуу би Ерөнхийлөгчид албан ёсны хариу өгнө” гэлээ.

Ийнхүү чуулганаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь БСШУС, ЭМ, ХНХ, ХХААХҮ-ийн сайдуудын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Дэлгэр сумын малчин Т.Алзахгүйнд зочилж малчдын аж амьдралтай танилцаж, МАА салбарын асуудлаар ярилцаж, малын эм болон бусад хэрэгслийг гардуулав. Албан томилолт аймгийн төвд “Мал эмнэлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны нээлтээр үргэлжилж, тус аймагт хүн эмнэлгийн автомашин, ХАА тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгөв. Мөн аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн албан хаагч нар сахилга баттай, хүнд сурталгүй хуулийн хүрээнд ард иргэддээ үйлчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэж, хамаарах салбар яам, сайдад нь үүрэг өгч ажиллаж байгаа юм.

Говь-Алтай аймгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийджээ

1. Говь-алтай аймагт монгол сарлагын үүлдэр угсааг сайжруулахад 500 сая төгрөг ХХААХҮЯ-наас гаргуулахаар шийдлээ

2. Иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зургаан суманд худаг гаргаж өг хэмээн ХХААХҮЯ үүрэг болгов

3. Дэлгэр суманд ирэх оны төсөвт 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн санхүүжилтийг суулгаж, барихаар шийдэв

4. 90 гаруй сая төгрөгийн өртөгтэй гурван хүн эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөв

5. 2018 онд Цээл, Дарви сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов

6. Аймгийн иргэдийн хувьд автозамын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн үүний дагуу Говь-Алтай аймгийн автозамыг 2019 оны 10 дугаар сард Баянхонгор, Говь-алтай аймгийн замыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өг гэсэн үүрэг өгөв.

7. Дулааны цахилгаан станц барих шийдвэр гаргав. Нийт 10 аймагт баригдах юм. Нэг нь Говь-Алтай аймаг боллоо

8. Тайширын усан цахилгаан станц барьж, 2019 онд дуусгана гэсэн шийдвэр гаргав.

9. 1788 айлын орон сууцны асуудлыг шийдлээ

10. Гурван сумыг эрчим хүчээр хангаж, 2019 он гэхэд шилэн кабелаар холбохоор болов

11. Говь-Алтай аймгийн Солонго хороололд 320 хүүхдийн цэцэрлэгийг 2019 оны төсөвт суулгаж барихаар болов .

12. Дэлгэр суманд цэцэрлэг барихаар шийдвэрлэв

13. Барилгын цэргийн ангийг Говь-Алтай аймагт байгуулах шийдвэрийг гаргаж холбогох албан тушаалтнуудад үүрэг өгөв.

14. Алтай суманд эмнэлгийн барилгыг судалж 2019 онд төсөвт суулгаж, бүтээн байгуулахаар шийдвэрлэв

15. 960 хүүхдийн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдэв. Энэ мэт олон асуудлыг орон нутгийн иргэдийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Манай Улсын эдийн засаг сайжирч энэ онд эдийн засгийн өсөлт 5,2 хувьтай гарсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн дээрх ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд хэлэв.

Иргэдтэй хийх уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Говь-Алтай аймагт гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэдгийг иргэд хэлсэн. Тиймээс Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасанд үүнд тусгайлан анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж ажилла гэсэн хатуу үүргийг өгөв.

Ерөнхий сайд өнөөдөр тус аймгийн хүүхэд, залуучуудын төв, Солонго орон сууцны хорооллоор явж ажиллах юм

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа УИХ-д илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,
  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,
  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.
Categories
мэдээ нийгэм

Өнчин охидод байр өгчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж явна.
Тэд Баянхонгор аймагт ажиллах үеэрээ сайн үйлсийн аян хийжээ. Тодруулбал, ээж ааваас өнчирч хоцорсон эгч дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өгчээ.
Охидын зүгээс Ерөнхий сайдаас байрны түлхүүрээ гардаж авахдаа “Ийм сайхан үйлсийг зохион байгуулж биднийг байртай болгосон та бүхэнд маш их баярлалаа” гэж хэлээд уйлжээ.

Categories
мэдээ нийгэм

​ Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхим нээжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит танхимыг СУИС-ийн Театрын урлагийн сургууль дээр нээжээ. Танхимын нээлтэд театрын урлагийн үе үеийн нэрт уран бүтээлчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөн танхимын нээлтийн ёслолын үеэр сурлагын амжилт, идэвх зүтгэлээрээ оюутан залуусыг манлайлсан “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 3В курсын оюутан Б.Будхүү, Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 2А курсын оюутан О.Самданпүрэв нарыг “Гомбосүрэн” сангийн тэргүүн С.Батмягмар 1.5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнаж урамшуулжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн Төв аймгийн Бүрэн суманд төржээ. Тэрээр 13 наснаас төмрийн лантуучин, моторчин хийж байгаад 1935 оноос Улаанбаатар хотод жолоочоор ажилласан байна. 1942 онд Улсын төв театрын жүжигчний шалгалтад тэнцэн урлагийн гараагаа эхэлснээс хойш 2004 онд хүртэл тасралтгүй 62 жил УДЭТ-т ажиллахдаа үндэсний жүжгийн 200 гаруй жүжигт тоглож, дэлхийн 10 гаруй сонгодог жүжгийн гол дүрийг бүтээжээ. Мөн 20 орчим уран сайхны кинонд тоглож тайз, дэлгэцийн олон гайхамшигтай дүрүүдээрээ Монгол түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Брэнд” хоньчин, Эрдэнэт и тд…

НАМАГ БА НАМАГТ УНАГСАД-2

Тийм ээ “…Социализм байгуулахдаа ганц булаалгасан юм нь үнэндээ мал байлаа. Малтай байсан, малаа өсгөж болдог байсныг мэдэх учраас л хувьчлалын дараа Монголын мал өссөн ажгуу.

Чөлөөт сонгууль, улс төрийн эрх чөлөө, үг хэлэх эрх, төр засгаа олон түмэн өөрсдөө байгуулах гэдэг бол хэзээ ч үзээгүй цоо шинэ зүйлс байжээ. Ноёноо сонгож байсан биш, Манжийн төрийн бодлогыг хэлэлцэж суусан биш, нам засгийн тогтоолыг өөрчлөх гэж явсан ч биш…”

Өнөөгийн монголчуудын “хувийн өмч”-ийн нийтлэг мэдрэмж зөвхөн “мал сүрэг”-ээр л илэрхийлэгдэх аж.

Жил бүр орон даяар мал тооллого “үзэл суртлын өндөр хэмжээнд” зохион байгуулагдана. Монгол Улс энэ жил хэдэн малтай болсныг бүгд сонирхож бахдан ярина. Харин автомашин, орон сууц зэрэг хувийн өмчийг тоолдог боловч хэн ч үл сонирхоно. Тааралдсан монгол хүнээс “танай улс хэдэн малтай вэ” гэхэд торохгүй хэлнэ. Уг нь улсынхаа эдийн засгийн чадамжийг хүн бүр л мэдэж байх гэж чармайж яваа нь тэр. Харин “Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ хэд вэ” гэж асуувал ном уншиж байгаа морь харсан аятай гайхан мэлийнэ дээ.

Жил бүрийн намрын сүүл сард мал сүргээ хэрхэн өвөлжүүлэх, энэ жил зуд болох эсэх талаар орон даяар өргөн хэлэлцүүлэг өрнөнө дөө. Засгийн газар нь энэ талаар маш их анхаарч сайд дарга нар байнга л мал өвөлжилтийн сэдвээр ярина. Уг нь өмчид санаа тавьж байгаа царай нь тэр шүү дээ.

Хавар болмогц манай улс хэдэн төл хүлээн авах бөөн яриа хөөрөө үүснэ. Тэгээд малчдыг төлөө хүлээн авахад нь тусалж, элгэвч нэмнээ, лаа чүдэнз явуулах хөдөлгөөн өрнөнө. Уул шугамандаа, хувийн өмчийг хамгаалах мэдрэмж нь ажиллаад байгаа хэрэг шүү дээ.

Зуданд малаа үхүүлсэн айлд мал олж өгөхөөс гадна ерөөсөө малгүй өрхийг малжуулах төсөл байнга хэрэгжиж нийтээрээ дэмжинэ. Ард нийтээрээ өмчтэй байх боломжийг л эрэлхийлээд, хувийн өмчийг дэмжээд байгаа царай нь тэр шүү дээ.

Харин, менежмэнт муутайгаасаа болоод авсан зээлээ төлж чадалгүй дампуурсан этгээдэд хандив өргөе, эсвэл дэлгүүрээ муу ажиллуулаад дампуурсан хүнд шинэ супермаркет босгож өгье гэвэл “хохь нь шүү дээ” гэж ам таглана. Учир нь тэд компаниа, дэлгүүрээ алдсанаас биш, малаа алдаагүй.

Монгол хүний өмчийн мэдрэмж, хувийн өмч, амьжиргааны эх үүсвэр, айл өрхийн оршин тогтнох тулгуурын тухай ойлголт нь зөвхөн малаа тойрон эргэлдэж байна. Мянга мянган жилийн өмнөх шигээ, нэгдэлжих хөдөлгөөний өмнөх шигээ. Бид “өмч хөрөнгө бол хүний эрх чөлөө аз жаргалын үндэс” гэдэг ойлголтыг “мал бол эрх чөлөө, оршин тогтнохын үндэс”, “хүнийг малаас нь салгавал эрх чөлөөгүй болно” гэж төсөөлсөөр. Уг нь оргүйд орвол охинтой л юм.

Танилын маань дүү хархүү нь хотын хүүхэд боловч мянгат малчны охинтой гэрлэжээ. Боломжийн амьдралтай гэр бүлийн залуу учраас хайр сэтгэлээ дагаад айл орон болсон бололтой. Залуу хос гэр орноо тохижуулах юм болж. Гэтэл эхнэр нь хөргөгч, зурагтаас эхлээд машин тэрэг авах гэхээр үнийг нь асуучихаад бодоод суучих юм гэнэ. Бодож, бодож нэг л үг хэлдэг нь “Өө үхсэн, төдөн хонь л юм байна” ажгуу. Тэгсэн мөртлөө авдаггүй.

Малчин хүн эд хөрөнгө шинээр авахдаа мянга мянган жил “хэдэн хонь болох вэ” л гэж бодож ирсэн. Гэхдээ малаас өөр хөрөнгө нэг их нэмж аваад байх сонирхолгүй. Учир нь малаас бусад хөрөнгө бол нүүдэлд нь түвэг учруулж эхэлдэг.

Бид цөмөөрөө л малчин хүн байгалийн эрс тэс үзэгдэл болох гангийн халуун, зудын хүйтнийг зохицон даваад, цор ганц өмчийн хэлбэр болох мал сүргээ аваад үлддэг шигээ эрин зууны шинэчлэлүүдэд өнгөө засан зохироод “малчин” сэтгэлгээгээ хадгалсаар явна.Өнөөгийн нийгэм улс төрийн хямралуудын үндсийн үндэс нь энд байгаа бололтой.

Хувийн өмчийн хэлбэр мал идээ байтугай үл хөдлөх хөрөнгө, цаасан мөнгө алт эрдэнэс төдий байхаа аль хэдийнээ больж, оюуны өмч, криптовалют, гарт үл баригдаж нүдэнд эс харагдах өмчийн эринд хорвоо дэлхий умбан оржээ. Харин монголчууд бид л өмч гэхээр хэдэн хонь санаанд ороод, ган зуд болохгүй л бол Монгол орон оршин тогтноод байх юм шиг сэтгэсээр.

…Зуны цагт айлссан хот айл байя гэж бодъё. Хоёр гэрийн мянгаад хонь тал дүүрэн бэлчинэ. Доржийнх 490 хоньтой, Батынх 510 хоньтой аж. Батын хүү Дугар морины наймаа хийдэг сүрхий амьжиргаатай нэгэн. Намар хот айл салж нүүхийн өмнө нэг сонин явдал болов. Батын Дугар наймаа хийж олсон мөнгөөрөө Доржийн 490 хонийг худалдаад авчихав. Батынхан бөөн баяр болж хүүгээ магтан, ойр хавийн айлууд “ийм хүүтэй айл сайн явалгүй яахав” хэмээн магтаж таарна.

Хэрвээ Бат гуай бөөн уур болж, хүүгээ алангаа алдан “Дугар хүүгийнхээ наймаа хийж олсон мөнгө шударга эсэхийг шалгана”, “Ер нь Доржийн малыг худалдаж авах ёсгүй байсан юм”, “Хүү Дугарын худалдаж авсан 490 хонийг хурааж нэгдэлд тушаана” гээд сүгсэлзвэл олноороо жигшиж “Сэнтэгтэй хөгшин”, “Хүүгийнх нь заяа гомдоно байх даа” гэж муулан цэрвээд, айл нутаглах амьтан ах дүүс олдохоо болино оо доо. Вооот, энэ бол өмчийн тухай, зах зээлийн тухай зөв бөгөөд шударга мэдрэмж.

Харин Дугар хүү малын хулгайч энэ тэр байсан бол хэсгийн төлөөлөгчийн асуудал болохоос эцэг Батынх нь санаачлах ажил лав биш.

Гэтэл малаас өөр зүйл дээр хөрвүүлэх гэхээр шал өөр болоод явчихна. Жишээлэхэд, Эрдэнэтийн 49 хувь бол дээрхтэй л адилхан жишээ шүү дээ. Хөршийнхөө 490 хонийг хүү нь худалдаж ирсэнтэй агаар нэг явдал. Мөн л хэсгийн төлөөлөгч оролцох асуудал гарсан байвал тэр нь тусдаа хэрэг.

Асуудлыг “ещё” илүү хоньлог болгоод төсөөлье. 1992 онд социалист өмчийг хувьчлах хүрээнд нэгдлийн малыг тухайн үеийн малчдад үнэгүй хувьчлан тараасан байдаг. Зөвхөн социалист өмчин дээр тулгуурласан БНМАУ-ын 24 сая мал бол бүх монголчуудад хамаарах өмч байсан юм. Малаа анх нийгэмчилсэн хүмүүсийн ихэнх нь бурхан болсон бөгөөд тэдний үр хойчис нь бөөн бөөнөөрөө хөдөөнөөс дайжиж сургууль соёлын мөр хөөн шинэ үеийн хотшилын суурийг тавьсан гэдэг утгаараа ч тэр. Гэтэл мал хувьчлалыг малаа хураалгаад хот нүүсэн хүмүүс ба тэдний үр удамд хүртээлгүйгээр шийдсэн юм.

Энэ асуудлыг өнөөдөр эргүүлэн сөхөж, тухайн үед нэг хүнд 12 толгой мал ногдож байсан сэдлээр зарга үүсгэж болно. 1990-ээд оны нийслэлийн хагас сая хүнд ногдох учиртай долоон сая гаруй малыг үр төлийнх нь хамтаар нэхэмжилж болно. Бас өнөөгийн Монголын 60 сая гаруй мал нь тухайн үед хувьчлагдсан малын үр төл. Энэ утгаар нь “Хот суурины иргэдээс нууж хувьчилсан малыг эргүүлэн улсад авах” буюу хувийн бүх малыг, луйврын аргаар малчдад очоод өсөж үржсэн 60 сая малыг хураах, дараа нь шударгаар дуудлага худалдаанд оруулах нэхэмжлэл гаргавал юу болох вэ?

Уншигчид энэ мөрүүдийг уншаад л зэвүүцэж, “Солиотой шаар вэ. Ийм тэнэг юм санаанд орж л байдаг. Май чи, ингээд малыг хурааж ав” гээд л хот хөдөөгүй оволзож гарна биз дээ. Бүүр мал хувьчлалаас өнчин ишиг ч үгүй хоцорсон хотынхон ч уурлана. Харууш, хороош…Өмчийг хамгаалах мэдрэмж, өмч хувьчлалын үл буцах байдал гэж энэ л шүү дээ.

Чухамхүү, өмч гэхээр л малаас өөр юм төсөөлөгдөггүй учраас л Монгол төр иргэдээ үнэгүй газар өмчлөөд аваач гэж 20 жил гуйгаад, хугацаа сунган хошуу цорвойн хормой дэвсээд ердөө 20 хүрэхгүй хувь нь л хашааны газраа авчээ. Хэрвээ, баахан мал тууж ирээд хүн бүр 70 хонь үнэгүй авах эрхтэй гэвэл орон сууцтай айлууд ч аваад л хөдөөний ах дүүсээрээ маллуулна л гэж үзнэ шүү дээ.

Эндээс харахад “малыг эргүүлж нийгэмчилнэ, улсын өмч болгоно” гэвэл ард нийтээрээ эсэргүүцэх нь байна. Тэр ч бүү хэл, зөвхөн үнэгүй хувьчилсан малыг л эргүүлж авна ч гэсэн ялгаагүй.Нийтээрээ “Авсан л бол авсан, өгсөн л бол өгсөн, найраа байхгүй” хэмээн малтай, малгүй нийлэн дүрэлзэн босч байгаа ч гэсэн харин хувьчилсан орон сууцыг эргүүлэн хураана гэвэл орон сууц аваагүй хэсэг нь дэмжих байх шүү. Во..воот…асуудал энд л байна даа…

Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авсан учраас, Оростой хамтын ажиллагаагаа хадгалахын чухлыг бодсон учраас ч эсэргүүцээд байгаа юм биш. Жишээлэхэд, манай алдарт “морьчин”-гуудын нэг нь орос хүнтэй хамтран эзэмшдэг сайн үүлдрийн адуун сүргийнхээ нөгөө хэсгийг луйвардаад авчихсан байвал манайхан “Наймаа бол наймаа, битгий эргүүлж өг”, “ер нь тэр орос мориор яах гээд байгаа юм бэ” гээд л уухайлна. Учир нь мал бол хөрөнгө, харин уул уурхай бол хөрөнгө биш ажээ.

Зуун дамжин хотшиж, зах зээл ардчиллыг байгуулж яваа бидний брэнд госчоомыг тайлаад харахаа л шилбүүр барьсан хоньчин гарч ирчихээд болдоггүй ээ. Гэтэл дэлхий ертөнц биднийг орчин үеийн хувцсаар нь дүгнэж, харилцах гэтэл дотроос нь малчин авир гарч гайхшыг нь бараад байдаг.

Бидний зах зээл, ардчилал, бизнесийн ертөнц нь ердөө л гангараа, хүний нүдэнд аятайхан харагдуулдаг, орой тайлаад шкаав руугаа шидчихдэг брэнд хувцас л болоод байна.

Categories
мэдээ спорт

Монгол туургатны барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээтэй хамтран Монгол туургатны бөхийн барилдаан зохион явуулах гэж байна. Энэ барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 2-нд болно. Түрүүлсэн бөхийг гурван сая төгрөгөөр шагнах бөгөөд үндэсний бөх, үзэмчин бөх, буриад бөхийн барилдаан болох юм. Түүнчлэн азтан тодруулж, нэг үзэгч “Приус-30” автомашин хожих боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Тэднийг цагдан хорих 30 хоногийн хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа тул прокуророос үргэлжлүүлж хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор АТГ-аас мэдүүлэг авах явцдаа хорих шаардлагатай гэж үзсэн юм. Үндэслэлдээ гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй гэж үзсэнийг прокурор хянаж, шүүх хүлээн авсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ сарын 2-нд захидал илгээсэн.

Уг захидалдаа “Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр 2016 оны сүүлээр учрах байсан санхүүгийн default-аас Монгол Улс зайлж чадсан. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж олсон. Жилдээ хасах 200 сая ам.доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1.5 тэрбум доллар болж өссөн. Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа” гэж бичсэн юм.