Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалтын ажил жигдэрчээ

Энэ онд улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллах бөгөөд техникийн парк ашиглалтыг 80-85 хувиар тооцоход тариалалтын ажлыг 14-17 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж бүрдсэн болно.

Тариалалтын ажил энэ сарын 08-наас жигдэрч, 10-ны байдлаар улсын хэмжээгээр 34 мянган га-д үр тариа, үүнээс 33.9 мянган га-д улаанбуудай, 723 га-д төмс, 640 га-д хүнсний ногоо, 40 га-д тэжээлийн, 7930 га-д тосны ургамал, нийтдээ 43.3 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.3 хувь, төмс 4.6 хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын 1 тонн элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 400 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 23.7 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн урьдчилгаатай олгож байна.

Мөн “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3.5 мянган тонн шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнийг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 50 хувийн урьдчилгаатай, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ цахилгаан автомашины цэнэглэгч станц суурилуулах ААН-тэй хамтарч ажиллана

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг үүсгэж байгаа автомашины яндангаас ялгарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, цахилгаан тэжээлт автомашиныг хотын авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн болон төлбөртэй зогсоолуудад цахилгаан тэжээлт автомашинд зориулсан цэнэглэгч станц бүхий талбайг тусгайлан байгуулахаар тусгасан. Дээрх зорилтын хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг авто зогсоолуудад өөрийн хөрөнгөөр суурилуулах, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийг төслийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Төслийн саналд дараахь мэдээлэл, танилцуулга багтсан байвал зохино.

Үүнд:

1.Цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, технологийн шийдэл, суурилуулах хуваарь/;

2.Цэнэглэгч станцын хүчин чадал, техникийн үзүүлэлтүүд, Монголын нөхцөлд туршсан талаар дэлгэрэнгүй танилцуулга;

3.Цэнэглэгч станцын төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны шийдлийн танилцуулга;

4.Цэнэглэгч станцын найдвартай ажиллагаа, засвар, үйлчилгээ болон хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаарх мэдээлэл;

5.Аж ахуйн нэгжийн хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл.

Төслийн саналаа холбогдох материалын хамт битүүмжилсэн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17.00 цагаас өмнө Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлнэ үү.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард БНСУ-руу виз мэдүүлсэн хуурамч материалын тоо 500 хүрчээ

Өнөөдөр НДЕГ, БНСУ-ын ЭСЯ, ЦЕГ хамтран Солонгос улс руу виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

НДЕГ-ын дарга Г.Саран ярихдаа, “Өнөөгийн байдлаар БНСУ-д манай хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэд оршин сууж байгаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг. Иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан виз хүсэгчдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагааг хуурамчаар бүрдүүлдэг бүлэг этгээдийн үйлдлүүд газар авч байна. Манай байгууллага ЭСЯ-тай хамтран олон уулзалт хийж байгаа. 2017 онд сард дунджаар нийгмийн даатгалын цахим лавлагааг 24 мянган иргэн авсан тоо мэдээ бий. Солонгос улсын ЭСЯ-наас 890 хүнтэй холбоотой нийгмийн даатгалын лавлагааг шалгасан. 2018 онд 430 иргэний лавлагаа шалгасан. Хуурамч лавлагаа гарч байгаа учраас бид цахим орчноо шинэчлэх ажил тулгарсан. Үүнтэй холбоотой нийгмийн даатгалын лавлагааны шинэ программ ашиглалтанд оруулсан” гэлээ.

Нийт 15 төрлийн хуурамч бичиг баримт үйлдэж байна

БНСУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг ярихдаа, “Сүүлийн үед БНСУ зорчих виз мэдүүлэхдээ хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх ажил их байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Монгол болон Солонгосын харилцаа бэхжиж байгаатай холбогдуулан хоёр орны иргэд ч харилцан идэвхитэй зорчих нэмэгдсэн. Иргэдийн виз мэдүүлэгт нийгмийн даатгалын тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, таван сая төгрөг байршуулсан хуулгын мэдээлэл, өөрийгөө оюутан гэх мэт нийт 15 төрлийн бичиг баримтийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад суугаа Солонгос Улсын Консулын газарт ирсэн 300-500 материал хуурамч байсан. Хэрвээ элчин сайдын яаманд хуурамч материал ирүүлвэл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, үйлдэж өгсөн хүний БНСУ-руу зорчих эрхийг нь шууд хааж байгаа. Залуу хүмүүс хуурамч материал бүрдүүлэн эрхээ хасуулж байгаа нь харамсалтай. Хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаагаас болж хүмүүсийн виз гарах хугацаа удааширдаг.

Иймд иргэд консулын газартай хамтран ажилладаг найман байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй. Эдгээр найман байгууллагаас өөр хуурамч газарт хандаж хохирогч болохгүй байхыг анхааруулмаар байна. Визний дугаар дамлан зарагчид виз мэдүүлгийн найман төвд хэд хэдэн дугаар түрүүлээд авчихдаг. Түүнийгээ дамлан зарах тохиолдол их байгаа. Хуурамч бичиг баримт үйлдэх, мэдүүлэх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс хууль бус үйл ажиллагаанд оролцож хохирохгүй байхыг иргэдэд анхааруулъя” гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргав

Image result for С.Баяр, Ч.Сайханбилэг,  Б.Бадрал

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тэднийг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болжээ. Мөн тэдэнд хилийн хориг тавьсан байна. Тун удахгүй Б.Бадралыг хэрхэх болсон талаар шийдвэр гарна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх гэж байна. Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналаа шүүхэд ирүүлсэн билээ.

Яг одоо Ч.Сайханбилэгийг нэг сар цагдан хорих эсэхийг шүүх хэлэлцэж байна. Дараа нь С.Баяр, Б.Бадрал нарыг үргэлжлүүлэх хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх юм.

Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал цахимаар оролцох болно. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг АТГ-аас Оюутолгойн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шалгах явцад саад учруулж болзошгүй хэмээн цагдан хориод буй юм.

Categories
мэдээ нийгэм

“Монгол анхдагч нь байсан” баримтат киног шинэ сувгаараа хүргэж байна

Зураг

1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.

Энэ дайны үйл явцад монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламж их бөгөөд энэ талаарх түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун эмхэтгэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номондоо тодорхой дурдсан байдаг юм.
Тэгвэл ОХУ-ын судлаач, түүхчид ч монголчуудын Зөвлөлт Холбоот улсад үзүүлсэн тусламжийн талаар ном бичиж, баримтат кино бүтээсэн бөгөөд “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” нэртэйгээр олон нийтэд хүргэсэн юм.
Энэхүү баримтат кино болоод номонд монголчуудын Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн сэтгэлийн болон материаллаг тусламжийн талаар дурдсанаас гадна тухайн үед ЗХУ-д сурч байсан цэргийн сургуулийн оюутнууд, Монголд амьдарч байсан оросуудаас 5000 орчим хүн дайнд явж оролцож байсан тухай баримтууд багтсан байдаг юм.
Ю.Кручкин, Г.Денисов, В.Майборода, А.Коваленко нарын бүтээсэн энэ киног 2015 онд анх удаа Монголын ард түмэнд үзүүлж байсан бөгөөд өнөөдөр дахин зохиогчийн эрхтэйгээр оруулж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийн дүрст мэдээг www.youtube.com сайтын Battulga Khaltmaa сувгаас гадна “Монголия была первой…” буюу “Монгол анхдагч нь байсан” киног хүргэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны https://www.youtube.com/channel/UCD8vdLSvvM_7XCVR1pnXuNA?view_as=subscriber сувгаар хүргэх боллоо.
Categories
мэдээ нийгэм

​Автомашин хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Т-ын эзэмшлийн “Mitsubishi kolt”, 1 дүгээр хороонд оршин суух Б-ийн эзэмшлийн “Toyota Pruis-10” маркийн автомашинуудыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Ч нар бүлэглэн хулгайлсныг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Ийм иргэд автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх болон эд зүйл орхихгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Долоон дүүрэгт цахилгаан хязгаарлана

Image result for цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 10-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: 4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б, 18, 20, 21, 28, 36-38, 40, 42, 44-53, 53А, 53Б, 65-69, 77-р байрууд, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 15, 16-р хороо Хайлаастын эцэс, Согоотын 52-86, Булагийн 21, Хайлаастын 9-11, Жаргалантын 7-16-р гудамжууд, Нийтийн бие засах газар, Гүнтийн тал, Амирлан трейд, Мон кара ХХК-ууд, Ариун гэгээн сүм, Бизнес инкубатор, Хүүхдийн амбулотори болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 10, 11-р хороо Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамжууд

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

00:00-01:00 цагт: 8-р хороо Нисэхийн дэнж, Сонсголон орчмоор

01:00-02:00 цагт: 4-р хороо УСУГ-ын худгууд

02:00-03:00 цагт: 8, 10-р Нисэхийн дэнж орчмоор

03:00-04:00 цагт: 7, 8, 10-р хороо Буянт-Ухаа спортын ордон орчмоор

04:00-06:00 цагт: 5, 6-р хороо Яармаг, Нүхтийн орчмоор

05:00-06:00 цагт: 10-р хороо Буянт-Ухаа спортын ордон орчмоор

06:00-07:00 цагт: 8, 10-р Нисэхийн дэнж орчмоор

11:00-17:00 цагт: 3-р хороо Далай буян ХХК, Петростар ШТС-27, ойр орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10.30-16.00 цагт: 20, 32-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж, Монгол машин, Ихэр гурван цохио, Өвөр харзат, Эмээлт зах, Монгол эко мах, Шунхлай трейдинг ХХК-ууд, Таван толгойн ЦА болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 7-р хороо Бадралын 12-19-р гудамжууд

14.00-17.00 цагт: 1-р хороо Уурхайчны 1-4-р гудамжууд, УБЦТС ТӨХК-ийн Налайх ХҮТ, Цэцэрлэг, Баян Налайх төв

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10.00-12.00 цагт: Үнэгтэй гэр хороолол

13.00-15.00 цагт: УСУГ-ын газрын контор, Эрчим хүч, ОБГ

15.00-18.00 цагт: Сургууль, Халамж, Караоке

Categories
мэдээ спорт

Ахмад А.Отгонбаяр пауэрлифтингийн азийн аварга болжээ

Зураг

Энэтхэг улсын Удайпур хотноо энэ сарын 01-06-нд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр Монгол Улсаа төлөөлөн оролцож, Азийн аварга болжээ.

Тэрбээр ахмадын буюу М1 ангиллын -120 кг жингийн гурван төрөлд нийт 740 кг өргөж, аваргын алтан медалийн эзэн болов. Харин энэ жингийн мөнгөн медалийг Казахстаны тамирчин, хүрэл медалийг Ираны тамирчин тус тус хүртжээ. Ахмад А.Отгонбаяр энэ тэмцээний таталтын болон шахалтын төрөлд тус бүр 230 кг жин өргөж алтан медаль, суултын төрөлд 280 кг өргөсөн амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болж байна

Image result for С.Баяр, Ч.Сайханбилэг,  Б.БадралӨнөөдөр өглөөнөөс эхлэн Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал эхлээд байна. Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналыг шүүхэд ирүүлсэн.

Яг одоо Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих эсэхийг шүүхээр хэлэлцэж, тэрбээр цахимаар оролцож байна. Түүний дараа С.Баяр, Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх юм. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Бадрал нар бас цахимаар оролцоно. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Бадрал нарыг АТГ-аас Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шалгах явцад саад учруулж болзошгүй хэмээн цагдан хорих санал гаргаад байгаа юм.

Өнөөдрийн шүүх хуралд Б.Бадрал нэг, С.Баяр хоёр, Ч.Сайханбилэг гурван өмгөөлөгчтэйгээр эрх зүйн туслалцаа авч байна.

Categories
мэдээ нийгэм

Мотоциклын бүртгэл нэгдсэн арга хэмжээ улс, орон даяар болж байна

Image result for мотоцикл эзэмшигч

Замын цагдаагийн албанаас Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Мотоциклын бүртгэл нэгдсэн арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулан ажиллаж байна. Тус арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлгүй буюу улсын дугааргүй ашиглагдаж буй мотоциклыг бүртгэлжүүлэх, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

Дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс хойш нийт 655 мотоциклыг улсын бүртгэлд хамруулж, 142 авто сургуультай хамтран 1192 иргэнийг сургалтанд хамруулж одоогийн байдлаар 367 иргэнийг А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй болгосон байна. Иргэд, жолооч нартаа өөрийн эзэмшлийн Мотоциклоо улсын бүртгэлд хамруулж эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл жолоодохгүй байхыг анхааруулж байна.