Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөгс: Газар дээрээ бичил бизнестэй болж, таун хаусаа бариад тухтай амьдрах нь бидний гол зорилго

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс жагсаал хийлээ. Тэд Засгийн газарт үндсэн найман зүйл бүхий шаардлагыг гуравдугаар сарын есөнд хүргүүлжээ. Гэвч шаардлагын хариуг өгөөгүй аж. Ийнхүү тэд гэр хорооллын иргэдийг дорд үзсэн гэж үзэн өнөөдөр жагсаал хийлээ.

Улаан туг барьсан гэр хорооллын төлөөлөл 200-аад хүн тус жагсаалд оролцсон юм. Тэд Монголын залуучуудын холбооны гаднаас үзэл бодлоо хэлж Сүхбаатарын талбайг чиглэв. Цуваан дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл алхаж байлаа. Тэрээр “Би энд иргэн хүний хувиар үгээ хэлэхээр ирсэн. Би гэр хорооллын иргэдийг хашаандаа сайхан амьдраасай гэсэн үүднээс энэ хөдөлгөөний гишүүн болсон. Гэвч төр засаг бидний эхлүүлсэн ажлыг боомилж байна. Гэр хорооллын иргэдийн сайхан амьдрах үнэ цэнийг алдагдуулсан. Тиймээс хамтдаа тэмцэхээр нэгдсэн” гэв.

Тус цуваа Сүхбаатарын талбайд хүрлээ. Тэд тайзан гарч үзэл бодлоо хэлэв. Энэ үеэр цагдаа нар ирж хяналт тавив. Үүнд уурссан Э.Бат-Үүл “Би хотын захирагч байхдаа иргэдийн жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаагүй. Миний үед иргэд үгээ чөлөөтэй хэлж жагсдаг байсан. Та нар бидний эрхэнд халдах эрхгүй шүү хэмээн цагдаа нарm хандав. Цагдаа нар хариуд нь “бид та бүхний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлж явна” хэмээсэн юм.

Энэ тухай тус хөдөлгөөний тэргүүн Б.Баттөгстэй ярилцлаа.

-Өмнө нь тус хөдөлгөөн хоёр удаа гишүүдтэйгээ уулзаж, хуралдаж байсан. Тус хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэв?

-Бид маш тодорхой асуудал ярьж байгаа. Хотын Засаг дарга С.Батболд болсноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлсэнгүй. Өмнө нь орон сууцаар сольдог байсан хашааны газрыг өнөөдөр байрны зээлийн урьдчилгаа 30 хувь болгон тооцдог болов. Гэр хороолол ямар нөхцөлд байгааг хүн бүр мэддэг. Шавар шавхай, угаадастайгаа хутгалдсан. Ядуу зүдүү болгон байдаг гэх. Нүхэн жорлон, нүүрс түлэхийг нь хориглосон. Энгийн зуух тавьж гал түлж болохгүй. Тэгсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авна. Шоронд хийнэ гээд захирамж гаргасан. Дээр дооргүй бүгд гэр хорооллынхныг ад үзэх болж. Бид энэ асуудлыг 2016 оноос хойш ярьж, “Гэр хороолол” хөдөлгөөнийг үүсгэсэн. Залуучууд үүнийг эхлүүлсэн. Бид юу гэж үзсэн бэ гэвэл гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө. Харин гэр хороолол байгаа цагт Монгол Улс хөгжихгүй гэж үзэн үүсгэж байлаа.

-Ямар арга хэмжээ авбал гэр хороолол хөгжих вэ?

-Биднийг байгаа газар дээр нь бизнес эрхлэх, тэндээ таун хаус бариад амьдрах боломжийг олгооч ээ. Дарга нар өөрсдийн лоббины орон сууцаа битгий гэр хорооллын иргэдэд шахаач. Өндөр өндөр орон сууц барьж, хэд нугалсан ашиг бүү хийгээч ээ. Гэр хорооллын иргэдийг өөрсдөөр нь төсөл хөтөлбөр бичүүлж, хэрэгжүүлээч ээ гэдэг ийм шаардлагын үүднээс манай залуус нэгдэж “Гэр хороолол” хөдөлгөөнийг байгуулсан.

-Гэр хороолол хөдөлгөөн нэгдсэнээс хойш ямар арга хэмжээг хийв?

-Өнгөрсөн гуравдугаар сард “Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган”, Сүхбаатарын талбайд жагсаал, хотын Засаг даргад сая хэлсэн бүх шаардлагуудыг хүүргүүлсэн. Гэвч биднийг үл тоож байгаа. Гэр хорооллын халтрууд гэдэг байдлаар хүлээж авч байгаа. Бидний үгийг “Нохой хуцна чинээ” тоодоггүй. Тиймээс олон улсын ардчилал түгсэн бүх орон майхантай жагсаал хийдэг. Өнөөдөр тэр жишгээр бид жагсаалыг хийж байна. Хандивлагчдаас ирсэн мөнгөөр энэхүү майхныг аваад, жагсаалаа суулт болгон үргэлжлүүлэхээр тэмцэж явна. Энэ бол тэмцлийн эхний хэлбэр. Бид энэ тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Нийслэлийн Засаг дарга ард иргэдээ жаргаана гэсэн амлалт өгч гарчхаад яагаад амлалтдаа хүрэхгүй байгаа юм. Хотын Засаг даргыг огцор гэж энэ тэмцлээ үргэлжлүүлж байна.

“Гэр хорооллын хөдөлгөөний нам” шинээр бүртгүүлэх хүсэлт гарган Улсын дээд шүүхэд өргөдөл өгч байсан. Энэ танай хөдөлгөөнөөс гаргасан хүсэлт байсан уу?

-“Гэр хороолол” хөдөлгөөн нэгдээд энэ улсад нам байгуулж байж бүх зүйлийг шийддэг болж гэдгийг ойлгосон. Нам бүлэгт хуваагдсан нөхөд өөрсдийн асуудлаа дор нь дэвшүүлж төрөөр шийдүүлдэг болж. Бид ч гэсэн нам гэх статус дор асуудлаа шийдүүлье гэдэг зорилгоор өргөдөл гаргасан. Гэвч биднийг гурав дахь удаагаа буцаагаад байна. Бид дахиад материалаа бүрдүүлээд өгнө. Хэдийд биднийг хүлээн зөвшөөрнө, тэр хүртэл өгөх болно.

-Нам болоход ямар шаардлага, бичиг баримт дутуу байна гэсэн шалтгаанаар буцаагаад байгаа вэ?

-Бичиг баримт дутуу байна гэдэг шалтгаан л хэлдэг. Дээрээс нь шүүгч гэр хорооллынхон бичиг үсэг мэддэг хүмүүс мөн юм уу, та нар боловсролтой юм уу, нам байгуулах хэмжээний мэдлэг байгаа юу гэх зүйлийг дээд шүүхийн шүүгч нар ярьдаг. Бид дөрөв дэх удаагаа дахиад материалаа өгнө. Ямар ч байсан намаа байгуулчихвал гэр хорооллын асуудлыг төрийн хэмжээнд ярина. Төрийн бодлогын түвшинд шийдэх хэмжээнд хүртэл тэмцэнэ.

-Та өөрөө гэр хороололд амьдардаг уу?

-Би өөрөө яг ч гэр хороололд амьдардаггүй. Гэхдээ би гэр хороололд төрж өссөн. Миний эргэн тойрон дахь ах эгч, хамаатан садан гээд бүгд л амьдардаг. Тийм учраас гэр хороолол гэдэг өнөөдөр миний, чиний Монголчуудын бүгдийнх нь асуудал. Тиймээс гэр хорооллоо хөгжүүлж байж Монгол хөгжих юм байна гээд зүтгээд явж байгаа залуу хүн.

-Иргэдийн зарим нь газар дээрээ барьсан орон сууцанд амьдарна гээд гэрээгээ хийгээд газраа сольчихсон. Гэвч юу ч баригдаагүй олон жил болж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хүмүүс орон сууцны зээлийн урьдчилгаанд хашаагаа өгөхгүй гэдэг. Түүний оронд газар дээрээ бичил бизнестэй болж, таун хаусаа бариад тухтай амьдрах нь бидний гол зорилго. Иргэдийн газрыг гэрээ нэрээр авчхаад юу ч барихгүй хохироож байгаа нь үнэн. Үүний эсрэг л бид тэмцээд байгаа юм гэв.

Жагсаалд оролцож буй иргэд газрыг нь үнэгүйдүүлж байгаад ихэд бухимдалтай байлаа. Тэдний төлөөлөл болсон Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн А.Сүхбаатар “Манай хороонд арван жил гэр хорооллын дахин төлөвлөлт хүлээгдлээ. Харин энэ жил “Эрэл” компани хороонд дахин төлөвлөлтийн ажлыг эхэлнэ гэсэн. Одоохондоо эхлээгүй байна. Урьд нь Ардчилсан намын үед “Өндөр Уянга” гэх компани ирээд дампуураад алга болсон. Тэр үед хүмүүс газраа байраар солино гэж баярлаад бүгд оочирлоод хүлээж байв. Гэвч ямар ч гэрээ контакт хийгдээгүй. Гэр хорооллын газрыг хямд үнэлсэн учраас гэрээ хийх хүн олдоогүй. Нэг м.кв газрыг 100 мянган төгрөгөөр үнэлсэн. Төвийн нэгдүгээр зэрэглэлийн газрын 1м.кв-ын үнэ 500мянган төгрөг хүрчихсэн. Төвийн бүсийн орон сууцны 1м.кв-ын үнэ 1сая төгрөгөөс дээш болоод байгаа. Дуудлага худалдаагаар тэр байтугай үнэ хүрнэ. Би 1м.кв талбайгаа дор хаяж 500 мянган төгрөгөөр үнэлнэ. Манай хороо хотын 152 хороон дотор Гандан, Телевиз, Дэнжийн 1000 гэх Улаанбаатар хотын зүрхэнд байрладаг нэг номерын газар. Тэгэхээр хамгийн дээд үнээр үнэлэгдэх гэр хорооллын газар юм. Манай газар 0.07 га. 1м.кв-ыг нь 500 мянгаар үнэлбэл 350 сая төгрөг болно. Би газраа байраар соливол 10-20 өрөө болгоно. Гэхдээ би байранд орохгүй. Дэд бүтцийг шийдээд өгвөл шугамаа аваад газар дээрээ таун хаус барьж амьдрах хүсэлтэй. Өндөр орон сууцууд бол нийтийн л байр. Бид машинаа хаанаа тавих юм. Гэр орондоо эрх чөлөөтэй байх эрхгүй. Дөрвөн хананы цаана дөрвөн айл байна. Намайг гэртээ ахиухан эрх чөлөөгөө эдлэх гэхээр хана тогшоод цагдаа дууддаг. Ийм учир олон давхар орон сууц хамгийн муу сонголт гэж боддог. Тиймээс гэр хорооллын газрыг үнэд оруулах, дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах, үнэн номоор нь явуулах хэрэгтэй. Төр засгийн зүгээс хааж боолгүй ажлыг үргэлжлүүлэх, газрыг урьдынх шигээ байраар ямар ч өргүй солих шаардлагатай. Түрүүчийн дөрвөн жил нь амжилттай явж байсан ажлыг гацаагаад байгаа нь хэний эрх ашгийн үүднээс вэ? Энэ ажил эхлээд өчнөөн айл орон сууцанд орсон байдаг. Гэвч одоогийн Засаг гарч ирээд унагаасан. Өмнөх Засгийн үед жижиг газартай айл 1-2 өрөө байраар газраа солиод шууд орсон. Арай томхон стандарт газартай хүмүүс бол 5-6 өрөө байр болгон сольдог байв. Гэтэл одоо газрыг маань 30-хан хувийн урьдчилгаанд тооцно гэх юм. Би өмнө нь сольсон бол зургаан өрөө байр болох байсан. Гэтэл өнөөдөр миний газрыг хоёрхон өрөө байрны урьдчилгаанд авна гэнэ. Үлдсэн дөрвөн өрөө байраа 15-20 жилийн хугацаатай лизинд хамруулна гэх. Ингээд нөгөө утгаараа биднийг байранд биш өрөнд оруулж буй хэрэг. Байранд орлоо гэхэд гэр хорооллын илүү орлогогүй бид гурван сар байрны мөнгөө төлнө. Цааш төлж чадахгүй. Тэгээд түрээсээ төлж чадаагүй тул барьсан компани нь хөөнө. Компанийн зөв. Эцэст нь бид байр ч үгүй, байшин ч үгүй, гэргүй хоцорно. Ингээд гудамжинд гарна. Үүнийг манай гэр хорооллын иргэд ойлгох хэрэгтэй байна” гэв.

Уг жагсаал цааш Улаанбаатар хотын захирагчийг огцрохыг шаардсан суулт болон үргэлжлэв. 50-иад улаан өнгийн майханг хотын төв цэг дээр барилаа. Майхан бүрд 1-2 иргэн орж суув. Тэдний суулт хугацаагүй. Хотын захирагчийг огцрох хүртэл суусаар байхаа мэдэгдсэн. Хоосон майхан бүрд гэр хорооллын иргэд дэмжин ирж сууж болохыг хэлэв. Мөн тэднийг дэмжсэн иргэд өөрсдийн майхнаа босгож, суулт зарлаж болохыг хэллээ.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмааг огцруулах шаардлага тавьж байна

Энэ үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо ирж цуг суулт зарлахаа мэдэгдлээ. Үүний талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, түүх нийгмийн багш Д.Мөнхбаатар “Өнөөдөр бид “Боловсролоо сэхээнээс аваръя, багш нараа ядуурлаас аваръя” гэсэн уриан дор цуглаан хийж байна. Монголын багш нар өнгөрсөн оны найман сараас эхлээд Төр засагт шаардлагууд хүргүүлсэн. Гэвч дорвитой ахиц гарсангүй. Боловсрол тэргүүлэх салбар юм бол тэнд ажиллаж байгаа багш, ажилчид тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан байх ёстой. Төрийн албаны 192 мянган ажилтныг салбар салбараар нь задлан цалинг нэмэх боломж байна гэж харж байгаа. Энэ нь эдийн засагт ч дарамт багатай. Хоёрдугаарт өнгөрсөн оны арван сараас хойш БСШУСЯ-ны сайдаар ажилласан Ц.Цогзолмааг огцруулах шаардлага тавьж байгаа. Энэ хүн Засгийн газар болон Улсын их хурлын гишүүн. Давхар дээл гэх тодотголтой. Боловсрол соёл, шинжлэх ухааны салбар нь харьцангуй том. Энэ салбарын ажлын ачаалал их. Тиймээс давхар дээлтэй байж болохгүй хэмээн үзэж байна. Хоёрдугаарт гурван талт гэрээ байдаг. Энэ гэрээний ихэнх заалт ер хэрэгжээгүй. Дараагийнх нь боловсролын салбарт хууль бус халаа сэлгээг хийхийг зогсоох ёстой. Боловсролын яамаар дүүрэн үүрэг гүйцэтгэгч байх боллоо. Бид энэ шаардлагын хариуг өгөхөд 48 цагийн хугацаа өгч байгаа. Хэрэв нааштайгаар шийдэхгүй бол бидний тэмцэл үргэлжилнэ. Улс төрийн суулт бүр цаашлаад ажил хаях хүртэл арга хэмжээг зохион байгуулна” гэв.

С.ОТГОНБАЯР





Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсгийн гишүүд орон нутаг дахь МСҮТ, политехникийн коллежуудад ажиллав

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Гантулга нар орон нутагт ажиллалаа. Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Уул уурхай эрчим хүчний политехник коллеж, “Дархан өргөө” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурган хүмүүжүүлэгчид, элсэн суралцагчдын санал хүсэлтийг сонслоо.

Төв аймгийн Баянчандмань сум дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчид өөрсдийн бүтээлээ танилцуулж, эдгээр бүтээлээ зах зээлд зарж борлуулах зохицуулалт байхгүй байгааг анхаарч өгөхийг хүссэн бол Дархан-Уул аймгийн МСҮТ, политехникийн коллежууд сургалтын орчноо сайжруулж, шинэ техник, технологи нэвтрүүлэх тал дээр илүү анхаарч байна гэлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төвийн бүсийн салбар, Уул уурхай эрчим хүчний политехник коллеж хамтарсан “Цахилгааны мэргэжлийн чадамж олгох сургалтын төв”-ийн нээлтэд оролцлоо. Тус төв нь шинэ залуу боловсон хүчнийг ажил олгогч байгууллага давтан сургах шаардлагагүйгээр цахилгааны мэргэжлийн мэргэшсэн түвшинд бэлдэх сургалтын орчныг бүрдүүлэх зорилготой ажээ.
Ажлын хэсэгт НББСШУБХ-ны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, референт Э.Баттогтох, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн бололвсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Бэхбат, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж нар багтжээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2016 онд нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Харин оюуны өмчийн улсын хяналт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх замаар гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох агуулга бүхий тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү шийдвэрлэснээр оюуны өмчийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, оюуны өмчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх тогтолцоо бэхжиж байгаа юм байна.

Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг баталжээ. Гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс тэжээлийн шинэ таримал, түүнийг сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн энэхүү гэрээний дэргэдэх сангийн хөрөнгөөс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг авч ашиглах бололцоо бий болох аж. Байнгын хороо тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнд бүрдүүлсэн 70 орчим таримлын 20500 дээжийг урт болон богино хугацаанд хадгалах, таримал ургамлын генийн сан Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд байдаг. Харин Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр, тэжээлийн ургамлын 1800 дээж, сортын ургамлын генийн сан байдаг гэлээ. Санал хураалт явуулахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг батлав

Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гаалийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгох заалтыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусган зохицуулахаар холбогдох төслийг боловсруулжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, олонхийн дэмжлэг авсан бусад саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг О.Батнасан гишүүн танилцууллаа. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжив. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон 50 гишүүний 62 хувь нь дэмжиж баталлаа. Хуулиудыг баталснаар импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг гаалийн албан татвараас, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг НӨАТ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус чөлөөлөх юм.

Анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлав

Хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлд 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан гэлээ. Мөн Төсвийн байнгын хороогоор төслүүдийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр ньбатлуулах горимын саналыг дэмжсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжснээр уг хууль батлагдсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 66 хувь дэмжин баталлаа. Үүний үр дүнд ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан авах нөхцөл бүрдэж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй хэмээн олонх нь дэмжсэн байна. Ингэснээр Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 68 хувийн саналаар дэмжин баталснаар Пүрэв гарагийн чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдорж: Прокурорууд нь ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэж байгаа юм

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн үнэн, мөнийг тогтооход таныг санаатайгаар нөлөөлж байж болзошгүй гэсэн зүйлийг Ерөнхий прокурорын орлогч ярьсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар яригдаж байна?

-Тэр нэвтрүүлгийг би бүтэн үзсэн. Төрсөн сэтгэгдэл гэвэл их л харамссан. Би дээр үеийн том прокуроруудын хажууд байж, 10 жил хэрэг уншсан прокурор хүн, нэгдүгээрт. Хоёрдугаарт, прокурорын хоёр удаагийн хуулийг би санаачлан батлуулсан хүн. Тийм харамсалтай зүйл яриад сууж байхыг нь хараад гайхсан. Зорилго нь тэр хүмүүсийг баримттайгаар шийтгэсэн гэж нотлох гээд байх шиг байна лээ. Хавтасны тоо, гадаад оронд тийм байдаг гэсэн юм яриад л. Яг мэргэжлийн хүний нүдээр харахаар ганц ч баримт байхгүй. Тухайлбал, хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм. Чимгээ гээд хүүхний нотолгоогоо гаргаж ир гэсэн нь ямар хамаатай юм, тийм биз. Энэ өнцгөөс нь харахаар их л ядруу, ядуу ярилцлага байна лээ. Гол асуудал нь С.Зоригийн амь насыг хороосон хэргийн талаар ярьж болохгүй, яривал хохино шүү гэсэн сануулга л өгөөд байх шиг харагдсан. Наад яригдаж байгаа асуудал чинь ялгаа заагтай юм. Ямар ялгаа зааг байна вэ гэхээр нэгдүгээрт, энэ хэрэгт холбогдуулан гурван хүн шүүхээр шийтгүүлчихсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа. Их хурлын гишүүдээсээ эхлээд танд ч тэр эрх нь бий. Шүүхийн шийдвэр нь хүчинтэй болчихсон хэргийн талаар цаашид нөлөөлөх боломж байхгүй. Би энэ асуудлын талаар давж заалдах шатны шүүх хурлын дараа прокурорууд ярьж эхэлсний дараа би ярьж эхэлсэн. Шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр гэдэг зэрэглэлд шилжээд хүмүүс нь ял авсан учраас ярьж болдог үе нь байхгүй юу. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон тул хэрэг, мөрдөн байцаалтад саад болно гэж ямар юм байхав дээ. Хууль зүйн хувьд хүмүүс нь ялаа эдэлж байна. Энэ хэргийг уншсан Их хурлын гишүүн байхгүй. Тэр бүү хэл холоос харсан ч хүн байхгүй. Тагнуул дээр аваачаад нуучихсан юм чинь яаж ч хардаг юм.

-УИХ-ын гишүүн хэрэг илрүүлэхэд саад болсон, гишүүдэд энэ хэрэгтэй холбогдуулж хэрэг үүсгэсэн гээд байгаа…

-Шүүгч, мөрдөгч, прокурортой нь уулзсан Их хурлын гишүүн байхгүй. Тиймээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад Их хурлын гишүүн саад болсон гэдэг чинь дэмий яриа. Хэрэг үүсгэсэн гэж яриад байна лээ. Ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад, 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Энэ уулзалтаас хойш Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж би ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуулинд эцэг эх нь хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хийсэн хэргийн төлөө ял хүлээдэггүй, мэдүүлэг өгдөггүй эрх нь байдаг юм. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхнийх нь хүмүүст хэрэг үүсгэж, хойноос нь мөрддөг болж байгаа юм байна гэдэг ойлголтыг би авсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгдүгээрт, гэм буруугүй нэг ч хүнд ял халдааж болохгүй. Хоёрдугаарт, мэтгэлцэх зарчим, гуравт, гэм буруугийн тухайд яллагдагчийн хувьд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн талд ашигтайгаар шийднэ гэсэн гурван алтан зарчим байдаг юм. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байна.

Прокурорууд нь гарч ирээд ил ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэдэг л асуудал тавьж байгаа. Миний ярьж байгаа зүйлд өөр юу ч байхгүй. Мэтгэлцэх зарчим гэдэг чинь нэг талд нь прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэрэг дээр өмгөөлөгч огт байхгүй.Мөрдөгч,прокурорууд өөрөөр хэлбэл, төр ил далд бүхмеханизмаар шийтгүүлсэн хүмүүсийн хойноос ар гэрийнхэн, өмгөөлөгчийг нь хөөж хөөцөлдөж байгаа. Иймл зүйл харагдажбайна.Тэгэхээр мэтгэлцэх алтан зарчим чинь байхгүй болчихож байгаа юм. Хуулийн систем нурж байна гэж миний яриад байгаагийн цаад учир энэ. УИХ-ын гишүүдэд эрүү үүсгэсэн асуудал байхгүй. Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Энэ чинь цаанаа нарийн учиртай. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой. Хэрэг таньдаг, асар өндөр зэрэглэлтэй, гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгөж байвал зогсоодог ийм л цол чимэг юм шүү дээ. Хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг чинь үндэсний бөхөөр яривал дархан аварга цол гэсэн үг. Тийм хүний доор ажиллаж байгаа, орлогчийг нь хийж байгаа хүн ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр харамсалтай.

-Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж ямар асуудлыг хэлэлцсэн бол. Боломжийн хэмжээнд нь мэдээлэл өгөөч?

-Байнгын хороо хаалттай хуралдсан учраас би нарийн зүйлсийг ярихгүй. Өмгөөлөгч нарын ү гий г сон съё гэж бай гаа юм. Энэ хэр гийн нотлох баримтууд нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ч ирүүлсэн, өөрсдөө ч уулзсан. Тэд надад “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад ард нь битүү хар маск өмсчихсөн, буу барьсан тусгай албаныхан зогсож байсан. Гадагшаа гарч ариун цэврийн өрөө ороход тэр нь араас дагаж орж байсан. Хэргийг нь уншаад тэмдэглэл хий с эн т эмд э гл элий г нь хурааж авсан” гэж байсан. Одоо хүртэл тэр тэмдэглэл нь Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа. Прокурорууд нь компьютерээ дэлгэчихсэн, өмгөөлөгч нар нь буутай тусгайгийнхнаар хамгаалуулчихсан ийм л байдалтай шүүх хурал явагдаж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Би хэргийн нарийн асуудлыг биш, үүнийг л сонс гэж байгаа юм. Энд нэг том асуудал бий. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Тэр Г.Эрдэнэбат өөрөө толгойлсон. Эрдэнэбат прокурор биш. Их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болчихсон хүн.Хэрэг танихгүй, мэдэхгүй. Ярьжбайгаа зүйлийг нь мэргэжлийн үүднээс үзвэл инээдтэй зүйл ярьж байна лээ. Жишээлбэл, Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл дөнгөж сая Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Жил энэ хэргийн хамжигч гэж хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгочихоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татажбайгаа юм бэ. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байсан. Энэ юу гэсэн юм үг юм бэ. Гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамтрагч, хамжигч гэжбайдаг юм.Хамжигч гэхээр хүний амь хохироож байхад гарыг нь бариад тусалсан хүнийг хэлдэг. Тэр хэрэг дээр хоёулаа аминд нь халдах үйлдэл хийсэн бол хамтрагч, энэ хүний г хороочихоод ир гэсэн гэсэн бол зохион байгуулагч гэдэг. Захиалгыг нь биелүүлсэн бол гүйцэтгэгч гэдэг юм. Эрдэнэбатын яриаг би цэвэр мэргэжлийн хүний нүдээр шүүгээд, харамссан. Хөгийн сонсогдож байгаа биз дээ. Гэртээ агсам, согтуу тавьсан хүн шууд хүн алдаг хүн болж хувирах нь л дээ. Содномдаржаагийн гэртээ агсам тавьсан зураг, хээр хөдөө нэг хүнтэй архи ууж байгаад агсам тавьж байгаа “ална барина” гэсэн үгтэй юм ямар нотлох баримт болох юм. Согтуу хүн дандаа л тэгж байдаг. Тусгай албаныхны өөдөөс бухимдсандааБулганы гаргасан салаавч ямар нотлох баримт болох юм бэ. Хөгийн байна уу. Захиалагчийг нь олоогүй гэсэн хэрнээ “тэр аймар ухаантай захиалагч байна лээ, баригдахгүйн тулд зориуд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байгаа юм” гэж л прокурор хүн яриад байгаа юм даа. Өнөөдөр биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир тайлагдана.Дээд шүүх дээр энэ асуудал очих боломжгүй болгож, айхтар том хуулийн завхралыг санаатайгаар хийсэн.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Дээд шүүх дээр хурал болоход Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч нь шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог. Гэтэл танхимын тэргүүн шүүгчийн эрхийг дээд шүүхийн ерөнхий шүүгч нь булааж аваад өөрөө шүүх хуралдааныг даргалсан. Энэ дунд Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах нэг эрх байдаг. Тэр гомдол үнэн байвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэр гүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах нэг шат байдаг. Дөрөв дэх шат нь л даа. Анхан, хяналт, давах, бүх шүүгчдийн хуралдаан гэсэн дөрвөн шат байдаг. Гэтэл Ерөнхий шүүгч нь танхимын тэргүүн шүүгчийнхээ эрхийг б улааж ав снаа с болоод эсэр гүүцэл бичих дөрөв дэх шатны эрх нь байхгүй болчихсон. Ийм зүйл байхад үүнийгээ ярихгүй байгаа юм. Мөн Амгаланбаатарын олон удаагийнхэрэгхудлаахүлээсэн тухай огт ярихгүй байгаа биз. Зориудаархаяжбайгаа.Чимгээ, Содномдаржаа,Булганы тухай ярьж, зураг, бичлэг үзүүлээд байдаг.Үүнийгярьсанголхүннь Амгаланбаатар. Гэтэл гол бүх зүйлийг ярьсанАмгаланбаатар огт байхгүй. Гээгдчихсэн юмуу, яасанюмбүүмэд.Бусаднотлох баримтаар бид нотолсон гэж Эрдэнэбат яриад байгаа л даа. Тэгвэл нотлох баримтаа гаргаад тавиач дээ. Чимгээ хэрэг хийхэд ингэж оролцсон, бид ийм ийм баримтаар нотолсон, нэг, хоёр,гурав гээд. Тэр баримтаа л гаргаж ир гээд байгаа юм. Үнэхээр баримтыг нь олоод нотолчихсон юм бол бүгдийг нь ил гаргах ёстой. Ийм баримтад үндэслэн Чимгээд ял халдаасан, яг энэ баримтаар Содномдаржаагялласангэдгээ хэлэх хэрэгтэй. Тийм баримт байхгүй. Улаанбаатарт гарсан хэрэгт гэртээ агсамтавих ямар хамаа байсан юм.

-Таныг С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалтай танилцах эрхгүй хүн мөртлөө хууль зөрчөөд танилцсан гэж ярьсан?

-Би хэргийн материалтай танилцаагүй. Өнөөдөр ч танилцаагүй.Нэгдүгээрт,надад энэхэргийнасуудлаармашолон өргөдөл ирдэг. Хоёрдугаарт, надад мэргэжлийн мэдээлэл өгдөг дотроосоо энэ завхралыг эсэргүүцдэг хамт ажилладаг байсан хүмүүс бий. “Уг хэргийг ин гэж завхруулж байна, сайд аа” гэж надад хэлдэг. Өмгөөлөгчид арга ядаад ирдэг. Жишээ нь, Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь цогцос аваачиж хаясан гэж цагдаагийнхан надад хэлсэн. Ирээд хэлсэн. Үнэн л байсан. Мөн “Наад Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн.Юу ч ярьжмэдэх хүн. Энэ хүний үгээр хэрэг яваад байна шүү дээ, сайд аа” гэж цагдаагийнхан надад хэлдэг юм. Тэгээд үүнийг нь үнэн үү гээд асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг. Амгаланбаатар гэдэг хүн чинь “Архангайн Цэнхэрт би гурван хүн алсан” гэж мэдүүлсний мөрөөр манай эрүүгийн цагдаагийнхан хэлсэн газарт нь очижхагас сар шахам мөс,цас ухажбайсан.Сүүлднь худалболжтаарсан.Эрдэнэтэд Ганбат гэдэг хүнийг хутгалаад алсан хэрэг гарсныг хүлээсэн. Цагдаагийнхан мөрөөр нь шалгахад мөн л худлаа байсан. Таксины жолоочийг мөчилсөн хэрэгт найзыгаа гүтгэсэн. Найзыг нь барьж аваад шоронд хийтэл найз нь биш, өөрөө болж таарсан. Ийм л хүний үгээр эд нар ажил явуулаад байна гэж манайхан надад хэлдэг. Дараа нь би асуухад үнэн л байдаг байхгүй юу. Түүнээс биш, энэ хэрэг дээр өөрийгөө зовоож байх шаардлага надад байхгүй.

-Захиалагчаас өмнө гүйцэтгэгчийг олж ялладаг жишиг дэлхийд байхгүй гэж таны хэлсний эсрэг л зүйл хэлж байсан даа?

-Захиалагчийг нь олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгнө. Түүнээс биш, үнэгүйгээр хүн алдаггүйцэтгэгч гэж байхгүй. Тэгээд захиалагч, гүйцэтгэгчхоёрыгнүүрэлдүүлэх ёстой. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно. Гэтэл энэ хэргийн гүйцэтгэгч нь баригдалгүй 18жил болчихсон. Энэ тохиолдолд захиалагчийг олох явдал нэн тэргүүний асуудал. Тухайлбал, Булганы хэлсэн амзургаар хүн ялласан. Гэтэл Булганыг хуралд нь оруулахгүй байгаа биз дээ. Хуралд нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асууж, таньж олуулах ёстой юм байгаа биз дээ. Энэ нь байхгүй за. Надад улайрч, зүтгээд байх зүйл байхгүй. Саяхан Содномдаржаагийн ээж нь өмгөөлөгчийнхөө хамтаар иржуулзсан.Би “Таны хүүхдийг би өмөөрч яваад байгаа юм биш шүү. Үүнийг та хатуу ойлгоорой. Хүүхэд чинь үнэхээр хэрэг хийсэн юм бол ярих юм байхгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Надад сайн хүн болж харагдах шаардлага огт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх л ёстой. Хуулийн зарчим алдагдсан болохоор би ингэж байгаа шүү гэдгийг эцэслэн хатуу ойлгоорой”гэжхэлээдгаргасан. Энэ хэрэгт өмгөөлөгчийг, мэт гэлцэ х зарчмы г ү г үй болгож буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм. Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Үүнийг дагасан хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентын холбооноос ирсэн бичигт “Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн.

-Олон улсын парламентын холбооны ажлын хэсэг энэ хэргээр манай улсад удахгүй ирэх гэж байгаа гэсэн…

-Саяхан тус байгууллагаас нэг дүгнэлтийг ирүүлсэн. Тэр дүгнэлт хэвлэлээр ч гарсан. Олон улсын парламентын холбооны хурлаар тав дахь удаагаа энэ хэргийг хэлэлцсэн байнадээ.Тэртогтоолд“Ажлын хэсгийн дүгнэлттэйгээ бүрэн, дүүрэн санал нийлж байна. Дахин Монголд ирнэ” гэсэн байна лээ. Бид энэ дэлхий ертөнцийн жишгээр амьдарч байгаа улс. Энэ жишгийн нэг нь шударга шүүхээр хэргээ шүүлгэх эрх. Өмгөөлөгч авах Үндсэн хуулийн эрхтэй.Үндсэн хуулийн энэ эрх байхгүй болчихлоо. Амгаланбаатарын өмгөөлөгчньтагнуулынажилтан байсныг яагаад ярихгүй байгаа юм. Огт хэрэг өмгөөлж үзээгүй хүнийг хэрэг хүлээж буй хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд оруулсан. Амьдралдаа ганц ч удаа хэрэг уншиж үзээгүй хүнд өмгөөлөгчийн эрх өгөөд араас нь хөөгөөд шүүх хуралд нь оруулсан.Үүнийг мөн л Ерөнхий прокур, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатад хэлсэн. “Та бүхэн юу хийж байна. Ийм зүйл байж болох уу” гэсэн. Би ийм зүйл яриад байгаа учраас миний хойноос авлаж хөөцөлдөж байна. Хэрэг үүсгээд, шаардлага гарвал эрүүгийн хэрэгт татчихна гэсэн утгатай юм яриад байгаа нь миний амыг хаах гэж оролдож байгаа юм.Би амаа хаалгахгүй ээ. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын хариуцах ажил гээд Үндсэн хуульд бичсэн байдаг.Засгийнгазрыг төлөөлж энэ асуудлыг хариуцдаг хүний нэг нь би. Хууль биелүүлэхийн тулд хүний эрхийг хамгаалах асуудал байдаг юм. Үндсэн хуулиараа надад ярих эрх нь байна. Би тэр хэрэгтэй танилцаагүй, уншаагүй ээ. Унших ч үгүй. Үүнийг уншихгүйгээр мэргэжлийн хувьд дүгнэх, цэгнэх дүүрэн бололцоо надад байгаа. Том мэргэжилтэн хүн ийм зүйл дээр нэг л эрэг буруу хөдлөхөд түүнийг мэдэрч шийдвэр гаргадаг байх ёстой. Булганыг шүүх хуралд оролцуулаагүй балмад явдал бол энэ хэргийн талаар гаргасан шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн болно. Монголд иймбалмад явдал гаргуулахгүйн төлөө би байдаг бүхнээрээ дэнчин тавина. Энэ улсын амьдрал өнөөдрөөр дуусахгүй цааш үргэлжилнэ. Ийм балмад зүйлийн өмнө сөхөрчихөөр улс нь өөрөө сөхөрдөг юм. Хаалттай хуралдсан гээд байгаа Хууль зүйн байнгын хорооны хурал дээр би үг хэлэхдээ нэг жишээ татсан. 1933 онд Гитлерийн нам сонгуульд ялаад Гитлерийг Ерөнхий сайд болгоно гэсэн санал оруулж ирэхэд нь Социал демократ намынх нь дарга, Ерөнхийлөгч байсан хүн нь орон дээр хэвтэж байгаад зарлигт гарын үсэг зураад, бууж өгөөд дууссан.Энэ явдлыг сануулсан. Үр дүнд нь дэлхийн 50 сая хүний амь нас цусанд хутгалдсан. Үүнийг та нар хэзээ ч битгий мартаарай. Монголын хууль өнөөдөр ийм байдал руу орох шинж харагдаж байна гэдгийг хэлсэн. Хуулийн систем дампуурахаар тэгдэг юм. 1937 оныг бид мартаагүй. Яг энэ шүү дээ. Энэ байдал амилах гээд байна. 1937 оныг дахин давтахгүйн тулд би бүх зүйлээрээ дэнчин тавьжбайна. Намайг замаасаа зайлуулах нь нэг номерын зорилт болсон. Хөрөнгө хулгайлдаг, хүн тамладаг хүмүүс нь ч ялгаагүй. Сүрдүүлж байгаа юм байлгүй. Тухайлбал, Жастын Батхүү гэдэг хүний хөрөнгийг 2013 оны долдугаар сард төр дээрэмдсэн. Хадгаламж банк, бензин колонкуудыг нь дээрэмдсэн юм. Наймдугаар сарын 31-нд Батхүүг хориод хоёр сарын дараа бензин колонкуудыг нь дээрэмдэж авсан. Иймтөр, иймхууль байж болох уу. Би үүнтэй тэмцэж байгаа юм аа. Хуулийнхан дээрэмчин болж болохгүй.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Прокуророос Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллуулахгүй гэж гомдол гаргажээ

Image result for С.Баяр, Ч.Сайханбилэг,  Б.Бадрал

Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Тэдний өмгөөлөгчид цагдан хорих 461-р ангид очиж үйлчлүүлэгчдээ гаргаж авахаар хүлээж байна. Гэтэл үүний хажуугаар бас нэгэн шинэ мэдээлэл тарлаа. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж прокуророос Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тиймээс уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 15:00 цагт товлогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэднийг батлан даалтад гаргах шүүгчийн захирамжид хэрвээ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй гэж дурдсан учраас прокуророос хуулийн хүрээнд ийн гомдол гаргаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Инноваци, энтрепренершипийн хөгжлийн олон улсын туршлагаас хуваалцав

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд “Инноваци, энтрепренершипийн хөгжлийн талаарх ICIED-2018 олон улсын хурал” ШУТИС дээр өнөөдөр боллоо. Энэхүү хурлыг инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд 2015 оноос дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж буй. Хурлыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ ““Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй энэхүү олон улсын хурлыг хамгийн чухал, үр дүнтэй арга хэмжээ болно гэж дүгнэж байна. Өнөө үед үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, инновацийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй болж байгаа. Шинжлэх ухаан, технологи, инновацийн нөлөөгөөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт авчирна гэж эрдэмтэд дүгнэж байна. Тиймээс салбарын яамнаас Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, Судалгааны их сургуулийг бүрдүүлэх үндэсний хөтөлбөр батлах, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд олон чиглэлд ажиллаж байна” гэв.

Энэ жилийн хуралд Монгол Улс, Япон, БНХАУ, БНСУ, ОХУ болон Тайваний төлөөлөгчид оролцож байна. Жил бүр олон улсад нээлттэй хурлын зарыг түгээдэг бөгөөд гадна, дотнын олон судлаачид судалгааныхаа үр дүнг өгүүллэгээр ирүүлдэг аж. Улмаар олон улсын хуралд хэлэлцүүлэх гадна, дотнын 10 илтгэлийг шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ удаагийн хурлаар гадна, дотнын судлаачид, эрдэмтэн мэргэд инновацийн бодлого, хүний нөөц, чадавх гэх мэт олон сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, Японы Осака мужийн их сургуулийн доктор, профессор Хироси Тадаши “Сүүлийн үеийн инновацийн хөгжлийн орчин дахь өөрчлөлтүүд” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ мэтчилэн хуралд оролцож буй төлөөлөгчид өөрийн оронд инновацийг хөгжүүлэх, эко систем бүрдүүлэх, сүүлийн үед шинжлэх ухаан, технологийн салбарт инноваци хэрхэн нөлөөлж, өөрчлөгдөж буй талаарх судалгаа болон туршлагаас хуваалцсан юм.

.ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, профессор Л.Оюунцэцэг “Шинжлэх ухаан технологи, инноваци нь эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд амжилттай хэрэгждэг салбар юм. Хамгийн гол нь, инновацийг хөгжүүлэхэд суурь мэдлэгийг олгодог мэдлэгийн институт буюу их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага шийдвэрлэх үүрэг, хариуцлагатай оролцдог. Тиймээс сургалтын хөтөлбөр болон энэ талын судалгааг хэрхэн инновацид түшиглэн чиглүүлэх вэ гэсэн асуудлыг цогцоор нь ярих шаардлагатай. Өнөөдрийн олон улсын хурал нь Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудын туршлагаас суралцах, судлахад гол зорилго чиглэж байна” гэв. Өнөөдөр болж буй “Инноваци, энтрепренершипийн хөгжлийн талаарх ICIED-2018 олон улсын хурал” ШУТИС дээр 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Говь-Алтай аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан тэнхимийн гишүүд орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэгт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан багтаж байна. Тэнхимийн гишүүд өчигдөр, өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж буй.

Тэнхимийн гишүүд өчигдөр аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр БСШУС-ын сайд салбарын багш, ажилчидтайгаа уулзлаа. Тус аймагт төрийн өмчийн 27, хувийн өмчийн 1, нийт 28 сургуульд өдрийн ангийн 501 бүлэгт 11358, дүйцсэн хөтөлбөрөөр 382, нийт 11,740 сурагч суралцаж байна. Ерөнхий боловсролын 5 ангийг 1034, 9 дүгээр ангийг 1070, 12 дугаар ангийг 908 сурагч тус тус 2018 онд төгсөнө.

ЕБС-ийн 21 сургуулийн 2677 орны хүчин чадалтай стандартын 24, стандартын бус 6 дотуур байранд 1491 сурагч амьдрах хүсэлт гаргаж, бүрэн хамрагдлаа. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн 1322 нь малчны хүүхэд байгаа нь байранд амьдарч буй сурагчдын 88,7 хувийг эзэлдэг.

Ерөнхий боловсролын сургуульд 1323 хүн ажиллаж байгаагийн 53,1 хувь буюу 703 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн хэмжээнд зөвлөх 5, тэргүүлэх 159, заах аргазүйч 275 багш ажиллаж байна. Нийт багш нарын 62,4 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн 148 бүлэгт 4572 хүүхэд хүмүүжиж байгаагаас 3580 нь цэцэрлэгийэ ангид, 992 нь хувилбарт сургалтаар суралцаж байна. Энэ хичээлийн жилд 1080 хүүхэд шинээр элсэж, халамж эдэлдэг 27, хөгжлийн бэрхшээлтэй 33 хүүхэд хүмүүжиж байна. Бүлэг дүүргэлт 31 байна.

СӨБ-ын байгууллагад 513 хүн ажиллаж байгаагийн 131 нь үндсэн багш, 116 нь туслах буюу нийт ажиллагсадын 48,1 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар хур тунадас орж, шороон шуурга шуурахыг малчин, тариаланчдад анхааруулж байна

Хаврын тариалалт эхэлсэн, мал төллөж буй энэ цаг үед ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг хүргэе.

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан, 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Бостон Сэлтикс дорнод бүсийн финалд шалгарлаа

Image result for boston win 76 2018

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плэй-офф үргэлжлэн явагдаж байна. Бүсийн финалд өрсөлдөх шилдэг багууд ээлж дараалан тодорсоор. Өрнөд бүсийн финалд Хьюстон Рокетс, Голдэн Стэйт Варриорс багууд шалгарсан. Харин дорнод бүсийн финалд Клэвланд Кавальерсчууд Торонто Рэпторсыг шүүрдэж шалгарсан билээ. Тэгвэл тэдний эсрэг тулах баг өнөөдөр тодров.

Дорнод бүсийн хагас финалд шалгарсан Филадэлфа 76, Бостон Сэлтикс багуудын цувралын тав дахь тоглолт боллоо. Багийн лидэр Кайри Ирвингийн эзгүйд Сэлтиксчүүд бахдам амжилттай яваа. Дасгалжуулагч Брэд Стивэнсийн ур ухаан болон залуу тоглогчдынх нь дайчин тоглолт энэ багийн гол хүч болж байна. Мөн багийн залуу тоглогч Тэрри Розьер Кайри Ирвингийг орлон тун гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа юм. Харин тэдний эсрэг Филагийн залуус туршлага дутаж байгаа нь илт харагдлаа. 76-гийн залуус тоглолтын сүүлийн мөч хүртэл тэмцсэн ч эцэст нь 114-112-ын харьцаатай Бостонгийн давамгайллаар тоглолт өндөрлөв. Ийнхүү Бостон Сэлтиксчүүд цувралыг 4-1-ийн харьцаатай дуусгаж дараагийн шатанд шалгарав. Тоглолтод Жэйсон Тэйтум 25 оноо түүж багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 24 оноогоор тус хүргэв. Харин 76-гаас Жоэл Эмбийд 27 оноо 12 самбараас бөмбөг авалт, Дарио Сарич 27 оноо 10 самбар авав.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Ханой хотын Намын хорооны дэд даргыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон холбогдох албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг, Ханой хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен Лан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Ноён Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга Дунг Хой Нам, Хяналтын хорооны дэд дарга Нгуен Ди Хонг болон бусад албаныхан байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар Ханой хот найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр “Манай хоёр улс төдийгүй хотууд олон жилийн түүхэн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр хотын хамтын ажиллагааны эрч суларч байгаа хэдий ч таны өнөөдрийн айлчлал дараагийн шинэ түүхийг бүтээхэд нэн ач холбогдолтой юм. Хоёр хотод боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж бий” хэмээн онцолсон.

Ханой хотын Намын хорооны дэд дарга ноён Дао Дык Тоан “Биднийг найрсаг дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Монгол Улсын ард түмэн манай улсыг хүнд хэцүү цагт маш их тусалж, дэмжиж байсан. Манай ард түмэн үүнийг хэзээ ч мартдаггүй. Бид бүхэн Монгол Улс, Улаанбаатар хотын хурдтай хөгжил дэвшлийг ажиглаж, бахархаж явдаг. Хоёр хотын харилцаа боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал төдийгүй эдийн засгийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээлээ.

Улаанбаатар хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.