Categories
гадаад мэдээ

150 сая жил чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэ хүрчээ

Зураг

Юрийн галвын сүүлч үе буюу одоогоос 150 сая жилийн тэртээд хамаарах хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс Францын нийслэл Парис хотод саяхан болсон дуудлага худалдаагаар 2.8 сая евро буюу 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, 12 метр урт диплодок үлэг гүрвэл, 3.8 метр урт аллозавр үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг энэ долоо хоногийн лхагва гарагт дуудлагаар худалдсан байна.

Аллозаврын араг ясны 40 орчим хувь нь олдоогүй ч холбогдох албаны хүмүүс зургаан сар орчим ажилласны дүнд үүнийг сэргээн засварлаж, бүрэн бүтэн болгожээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид хэлэхдээ “Энэ хоёр үлэг гүрвэлийн чулуужсан яс бодсоноос өндөр үнэд хүрлээ. Бид 1.4 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан” гэжээ. Эдгээрийг хэн худалдан авсан нь хараахан тодорхойгүй байна.

Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг Европ болон АНУ-ын музейнууд голдуу худалдан авдаг аж. Мөн сүүлийн үед Хятадын чинээлэг эрхмүүд үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг ихээхэн сонирхох болсон гэнэ.

Categories
гадаад мэдээ

“Шатаж буй залуу” дэлхийн шилдэг зургаар шалгарлаа

Венесуэлийн нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн залуу шатжээ. “Франс-Пресс” мэдээллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Роналду Щемидт тус агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж амжив. “World Press Photo 2018” олон улсын гэрэл зургийн уралдаанд тэрхүү фото зургаа илгээжээ. “Венесуэлийн хямрал” нэртэй уг зураг дэлхийн шилдгээр нэрлэгдэв.

“Франс-Пресс” агентлагийн мэдээлснээр, 2017 оны тавдугаар сарын гурванд Венесуэлийн нийслэл Каракас хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр нэгэн мотоциклийн банк нь дэлбэрснээр 28 настай Хосе Виктор Салазар хэмээх эсэргүүцлээ илэрхийлэгч залуугийн хувцсанд гал авалцан шатаж эхэлсэн байна. Уг гэрэл зураг нь дэлхийн 125 улсын 4548 гэрэл зурагчны илгээсэн нийт 73044 гэрэл зураг дундаас “шилдэг”-ээр шалгарсан байна. Шагнал гардуулах ёслол өчигдөр Нидерландын нийслэл Амстердам хотод болсон байна.

Р.Щемидтийн бүтээлийн гол баатар Х.В.Салазар нэг-хоёрдугаар зэргийн түлэгдэлттэйгээр амьд мэнд үлдэж чаджээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам болно

Өнөөдөр “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам болно. Тус арга хэмжээ 14 цагт Монголын хүүхдийн ордонд эхлэх бөгөөд наадмыг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль болон Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн наадамд аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг сурагчид шүлгээ сойх төдийгүй Өвөр Монголоос найман сурагч оролцох юм байна. Дашрамд дуулгахад, өчигдөр “Найрамдал” төвд наадамд оролцох сурагчидтай олон улсын хүүхдийн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, “Болор цом”-ын эзэн, СГЗ А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, Н.Пүрэв, Саруулдалай, Б.Болорцэрэн, Отгонцагаан нар уулзаж шүлэг яруу найргийн дээжээсээ уншиж сонирхуулах аж.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв”-ийг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон гэрээ байгуулжээ..

Нэгдүгээрт, боловсролын салбарт 2018-2021 он хүртэл дөрвөн жил хамтарч ажиллах гэрээгээ шинэчиллээ. Энэ хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй сургууль, цэцэрлэгийн ажлыг дуусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 300 хүүхдийн хүчин чадалтай төвийн нэмэлт санхүүжилт, багш солилцоо, сургалтын асуудал багтаж байна.

Хоёрдугаарт, спортын салбарт цогц байдлаар хамтарч ажиллах, Токиогийн олимп хүртэл биеийн тамир спортын салбарт ажиллаж байгаа хүний нөөц, дасгалжуулагчдаа бэлтгэх, жүдо, чөлөөт, боксын чиглэлээр тамирчин солилцож бэлтгэл хийх гэсэн өргөн агуулгатай гэрээ байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол буурсан байна

Монгол Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар зам тээврийн осол 7568 бүртгэгдэж өмнөх оноос 30,5 хувиар буурсан бөгөөд нийт ослын 6875 буюу 90,8 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Нийт бүртгэгдэж буй нийт зам тээврийн ослын 98.5 хувь нь жолоочийн буруугаас, 1.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 0.2 хувь нь гарч байгаа бөгөөд жолооч нар хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэнээс шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн Зам тээврийн осол гарсан шалтгааныг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад:

Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу гүйцэтгэсэн 31.4 хувиар,

эсрэг урсгалд орсон 3.7 хувиар,

хурд хэтрүүлсэнээс гарсан осол 76.1хувиар тус тус өссөн боловч

Уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс 4.4 хувиар,

Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 77.7 хувиар,

Гэрэл дохио зөрчсөний улмаас гарсан осол 20.0 хувиар,

Хажуу хоорондын зай тохируулаагүйгээс гарсан осол 20.5 хувиар,

Эгнээ байр буруу эзэлсэн 54.0 хувиар,

Явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол 58.3 хувиар гэх зэргээр тус тус буурсан эерэг үзүүлэллтэй байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль болон ослын хор уршгийг таниулах, сурталчлах ажиллагаа сайжирсан, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага нэмэгдсэн, цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт үр дүнтэй явагдаж зөрчлийн илрүүлэлт өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоотой олон талт ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр тодорхой үр дүнд хүрчээ.

Тухайлбал: нийслэлийн зургаан дүүрэгт анх удаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулж, дүүрэг бүрт “Дэд зөвлөл” байгуулан үйл ажиллагааг эрчимжүүлсэн, “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий байршилд байрладаг 16 сургуулийг “Сургуулийн бүс-Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу тохижуулсан, орон нутгийн замуудад байнгын хяналтын постын тоог нэмэгдүүлж байнгын хяналттай болгосон байна. Үүний үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгэслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28 хувиар, ослын улмаас амь нас нь хохирсон хүн 33.7 хувь, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 27.5 хувь, амь нас нь хохирсон хүүхдийн тоо 76,9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32 хувиар тус тус буурчээ.

Цаашид тус албанаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хүүхдийг зөв тээвэрлэх, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх мөн орон нутгийн замд гарч буй осол, хэргийг бууруулах чиглэлээр онцгой анхаарч олон талын арга хэмжээ, төслүүдийг төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Энэ долоо хоногт 13 бага насны хүүхэд осолд өртжээ

2018.04.09-13-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1003 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 13 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 8 нь ганцаараа явж байсан бол 2 нь эцэг, эхийн хамт явж байсан.

Түүнчлэн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон бөгөөд гарсан осол хэргээс дурьдвал:

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 12,7 хувиар, зам тээврийн осол 19 хувиар буурч, осолд өртсөн хүүхэд нэг дахин өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.88 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2-р сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,177

0,924

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1.75%

17.67%

-7,59%

Өмнөх сартай харьцуулахад

0.21%

1.09%

0,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0.46%

1.11%

1.33%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0.88%

2.93%

0.21%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4718 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байна

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэд хэдэн асуудал хөндөж асуулт тавьсан юм. Ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, цалин хөлсний хэмжээ болон хөдөлмөрийн маргааныг хэрхэн шийдвэрлэж хуулинд заагдах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг-оос тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ярихдаа: Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй холбоотой судалгаа, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжүүдийг уншсан. Хуулийг шинээр батлахаар өнөөдөр Монгол Улсад ажиллаж хөдөлмөр эрхэлж байгаа 1,2 сая хүний эрх ашиг хамгаалагдаж чадаж байна уу? Өнөөдөр 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас албан бус секторт 223,000 хүн ажиллаж байна. Албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг хангаж чадаж байна уу, гэхээр бас л Хөдөлмөрийн хуулиар хангаж чадахгүй байна.

Уг хуулиар хэдэн хувийнх нь эрх ашиг хамгаалагдаж чадах вэ, тооцоо судалгаа байна уу? Монгол Улс цаашдаа цалин хөлсний шинэ тогтолцоонд зайлшгүй шилжих ёстой. Хувийн хэвшлийн томоохон компаниуд цалин хөлсний шинэ тогтолцоонд шилжсэн. Гэтэл өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа иргэд, албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний тогтолцоо хуучнаараа явж байгаа. Шинэ тогтолцоонд шилжихэд ямархуу дэвшилт ахиц гарах вэ?

Монгол Улсын нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ ижил төстэй орнуудаас хамгийн доогуур байдаг. Цагийн хөлсний тогтолцоонд шилжвэл ямар давуу тал ямар эрсдэл байна вэ?

Хөдөлмөрийн маргааны асуудал. Бусад улсуудын чиг хандлагыг харахад хөдөлмөрийн маргаанаа дангаараа шийддэг хөдөлмөрийн хуулийн шүүхүүд бий болж байна. Манай улс1,2 сая ажилтантай мөртлөө хоёр хуулиар шийдэж байгаа. Нэг нь хөдөлмөрийн хуулиар маргаанаа шийддэг. Нөгөө нь иргэний хуулиар маргаанаа шийддэг. Маш ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Хоёр хуулиар маргаанаа шийддэг хөдөлмөрийн маргаан жил ирэх тусам өсөж байгаа, цаашдаа ч өснө. Энэ асуудлыг бид нар ямар тогтолцоогоор шийдэх ёстой вэ? Маргаан шүүхээр явсаар байгаад маш их цаг хугацаа зардал шаардсан тогтолцоотой улс орон болчихсон байна. Цалин хөлсний тогтолцооны асуудлууд, хуулийн хамрах хүрээний асуудлууд, хөдөлмөрийн маргааны асуудлууд. Энэ асуудлууд яаж шийдэгдэх вэ? Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа хүмүүсийн тоо жил бүр өсөж байна. 2017 онд 21000 иргэн гэнэт халагдсаныхаа төлөө 34 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан. Зайлшгүй үүссэн нөхцөл байдлыг дангаараа шийдэж чадах хууль орж ирж чадаж байна уу хэмээн асуулаа.

Түүний асуултанд Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг ийнхүү хариуллаа.

Л.Энх-Амгалан гишүүнтэй санал нэг байгаа. Манай ажиллагсад 1,2 сая. Үндэсний статистикийн тооцоогоор 400 мянган хүн албан бус секторт ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл иргэд өөртөө ажлын байр бий болгож байна. Хөдөлмөрийн тухай хууль бол ажилтан ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнтэй холбоотой. Уг асуудлыг зохицуулдаг хууль учраас хувийн хэвшилд албан бус секторт ажиллаж байгаа ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг бүрэн шийдэж чадахгүйтэй санал нэг байна. Нийт ажиллагсдын ихэнх хувь нь албан бус секторт ажилладаг. Эдгээр иргэдийн нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой хуульд өөрчлөлт оруулж эрх ашгийг хамгаалах асуудал яригдана. Цалин хөлсний тогтолцоотой асуудалд мөн санал нэг байна. Засгийн газраас цалин хөлсний одоогийн тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар зарим шинэчлэлүүд хийж байгаа. Олон улсын байгууллагуудтай хамтранэрүүл мэндийн салбарт ашигтай цалин хөлсний ажлын байрны үнэлгээ хийсэн. Төрийн албан хаагчид бүгд адил цалин авдаг тогтолцооноос салах цаг нь болсон. Ажлын байрны нөхцөл, ажлын ачаалал, ур чадвар, үр дүнгээсээ хамаарсан цалин авдаг тогтолцоо руу орох талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ажлын байрны нөхцөлийн судалгаа дууссан. Засгийн газарт танилцуулна. Эрүүл мэндийн салбарт хийсэн судалгааг харахад нярайн эмч, мэс заслийн эмч, нойрсуулагч эмч, сувилагч гэсэн дөрвөн ажлын байр хамгийн өндөр ур чадвар шаардсан, ачаалалтай гэсэн судалгаа гарсан.

С.Чинзориг: Ажлын ачаалал, ур чадвараасаа хамаарч цалин хөлс авдаг байх хэрэгтэй. Хөдөлмөрийн маргаан сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдсэн. Бид шинэ хуулиар хөдөлмөрийн маргаантай асуудлыг хөдөлмөрийн сонирхлын маргаан, хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хоёр ангилж хуулинд оруулна. Шүүхээс хөдөлмөрийн тухай хуулийн маргаантай асуудлууд анхан шат дээр шийдвэрлүүлж байгаагийн 4,5 хувь нь байна гэсэн судалгаа байна. Давж заалдах шатны шүүхээс гарч байгаа шүүхийн шийдвэрийн 22 хувь нь хөдөлмөрийн тухай хуулийн маргаантай холбоотой асуудал байгаа . Шат ахих тусмаа хөдөлмөрийн маргаан байсаар байна. Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг шийдэх, боловсронгуй болгох хэрэгтэй. Хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудлыг эхний ээлжинд ажилтны төлөөлөгчид, аж ахуй нэгжүүдэд хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулж ажиллах саналтай байгаа. Шүүхийн шатанд очихгүйгээр комисс дээр шийддэг байхаар хуулинд оруулж байна. Энэ комиссын шийдийг эс зөвшөөрвөл шүүхийн шатанд асуудлаа шийдүүлдэг байхаар хуулинд оруулж байгаа юм хэмээн тайлбарлав.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарын танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэг өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулга болон улс орон даяар зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгээр иргэдээс ирсэн саналууд, судлаач эрдэмтэд, улс төрийн намуудын саналыг багцлан томъёолж хэд хэдэн хувилбар гарган, Дэд ажлын хэсгийн хуралдаануудаар хэлэлцэж байна.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад Үндэсний статистикийн хорооноос санамсаргүй түүврийн аргаар, нийгмийн бүх давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулан сонгосон 1500 гаруй иргэд оролцсон бол олон нийтийн хэлэлцүүлгээр 327 мянган хүн 5.0 сая гаруй санал өгсөн юм.

Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдах хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон Улс төрийн намтай холбоотой заалтуудыг нарийвчлан хэлэлцэж талуудын саналыг төсөлд тусгана. Энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2018 оны 3-р сарын 14-ний хувилбарыг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 2017 онд 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав

Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажууллаа.

Тайлант хугацаанд Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3.0 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулаад байна.

Үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад дараах хүчин зүйлс нөлөөллөө. Тодруулбал, Монголбанк алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авсан нь манай түүхэн дээд хэмжээ байсан бөгөөд дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлсөн. Оны эцэст гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш чангарснаар макро эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, улмаар Монголбанкны бодлогын шинж чанартай үйл ажиллагааны орлого, зарлагын урсгалыг сайжрууллаа. Дотоодын банкуудад олгосон зээл, Засгийн газрын үнэт цаас, Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүүгийн орлого 2016 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөний зэрэгцээ, санхүүгийн дериватив хэлцлийг дахин үнэлэх арга, загварчлалыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан илүү бодитой болгон сайжруулсан зэрэг нь үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад чухал нөлөө үзүүллээ.

Categories
мэдээ спорт

Ирэх ням гарагт “Плэй-офф” хөшгөө нээнэ

NBA-гийн улирал дуусч плэй-оффын тоглолтууд ирэх ням гарагт эхэлнэ. Өрнөд, Дорнод бүсийн шилдэгүүд энэ жилийн аваргын цомын төлөө ширүүн өрсөлдөөнийг хийх өдрүүд ойртсоор байна.

Өрнөд бүсийг Хьюстон Рокетс 65-17 амжилттай тэргүүлсэн бол дорнод бүсийг Торонто Рэпторсчууд 59-23 амжилттай илүүрхсэн юм.

Улирлын тоглолтуудын сүүлийн өдөр өрнөд бүсийн зургаан багийн хооронд плэй-оффын байрлалын төлөөх өрсөлдөөн өрнөсөн юм. Улмаар плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж байсан дөрвөн баг хожиж плэй-оффд орох эрхээ баталгаажуулсан. Плэй-ооффын үлдсэн ганц эрхийн төлөө Дэнвэр Наггэтс, Минесато Тимбэрволвэс багууд тоглолоо. Тус тоглолтод Чононццд хожиж энэ жилийн плэй-оффд оролцохоор боллоо.

Плэй-оффын хүснэгт:


Б.АМАРТҮВШИН