Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаагаар 100 сая төгрөгийн хоёр азтан тодоржээ

нөат зурган илэрцүүд

НӨАТ-ын урамшуулал, сугалааны энэ сарын 15-ны тохирлоор Супер шагнал буюу 100 сая төгрөгийн хоёр азтан тодров.

Мөн энэ удаагийн сугалаагаар нэг азтан 10 сая төгрөг хожсон бол 15 иргэн тус бүр таван сая төгрөгийн азтанаар тодорчээ. Түүнчлэн нэг сая төгрөгийн азтанаар 170, 200 мянган төгрөгийн азтанаар 1663 иргэн тодорсон бол 50 мянган төгрөгийг 16 мянга 920 иргэн хожжээ.

Сугалаанд иргэдийн өнгөрсөн сарын 01-31-нд хийсэн худалдан авалтын баримтууд хамарсан байна. Энэ удаагийн сугалаагаар Супер шагналын эзэн хоёр тодорсон тул дараагийн тохиролд энэхүү шагналын сан 25 сая болж буурах юм.

Зураг

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Бөхийн өргөө зурган илэрцүүд

Монгол бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа. Мөн энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Ингэснээр өчигдөр /2018.04.15/ болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдааныг хойшлуулжээ.

Categories
мэдээ спорт

Бодибилдингийн УАШТ-д оролцох баг, тамирчдад зөвлөмж өгчээ

Бүх спортын тулгуур гэж үздэг бодибилдингийн спортын УАШТ энэ дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо оролцох тамирчны хувийн бэлтгэл, бусад шаардлагыг бүрэн хангасан байдлыг магадлан мандат олгох юм байна. УАШТ-д оролцох хүсэлтэй клуб, тамирчдийн мэдүүлэгийг өнөөдөр авч дуусгах аж.

Зохион байгуулагчид УАШТ-д оролцох тамирчдад бодибилдинг, фитнессийн спортын нэр хүндийг өндөрт өргөж, өрсөлдөгч тамирчид болон бусад хүмүүст хүндэтгэлтэй хувийн сахилга батыг чанд сахиж ёс зүйтэй оролцох ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ.

Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон тайзны арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлж, тайзан дээр хоцорч гарч ирвэл тэмцээнээс хасах, Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцэх, тайзны соёл эвдэж, сахилга батын зөрчил гаргасан тамирчны багаас оноо хасах гэх мэт сахилгын сануулгын тухай мэдээллийг танилцуулсан байна.
Энэ удаагийн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг тэмцээний тайзан дээр үзүүлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн. Мөн 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон. Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Ням гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжээд байна Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэдгийг ЗЦА-наас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл дуусна

ЭЕШ-ын бүртгэл зурган илэрцүүд

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийж байна

Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад стандартын шаардлагыг хангуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой аттестатчиллын шалгалтыг зохион байгуулж байна. Уг шалгалтыг 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж байгаа юм.

Түүнчлэн тус хэлтсийн дарга С.Жавхлан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘’Ботаникийн эцсийн буудал’’ дээр үйл ажиллгаа явуулдаг 12 аж ахуй нэгж байгууллага иргэдтэй уулзав. Уулзалтаар гадна талбайн тохижилт, хаяг фасадны өнгөлгөө, хаягжуулалтын талаар заавар, зөвлөгөө өгч хотын өнгө үзэмжид анхаарч ажиллахыг уриалсан хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

93 өргөдөл, хүсэлт иржээ

Дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Засаг даргын Тамгын газарт 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 93 өргөдөл, хүсэлтийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.

Уг өргөдөл гомдлууд www.smartcity.mn цахим хаягаар, 1800-1200 тусгай дугаарын утсаар, www.ub1200.mn сайтаар, Засгийн газрын 11-11 төвөөр болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирж байгаа юм.

Тэгвэл энэ 7 хоногт иргэдээс ирсэн эдгээр 93 өргөдөл, хүсэлтийн 21 буюу 22,58 хувийг шийдвэрлэсэн байна. Харин шийдвэрлэх шатандаа иргэдийн 72 өргөдөл бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн удирдлагууд Бүгд найрамдах Социалист Вьетнам улсын элчиг сайдыг хүлээн авч уулзав

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Вьетнам улстай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрийлсэн юм.

Түүнчлэн Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөн Вьетнам улс, Баянзүрх дүүрэг хоёрын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Corporate Convention Centre”-т МХЕГ, НҮБ-аас “Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форум зохион байгуулна.

09.00 цагт “Амар” зочид буудалд “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” болно. Утас: 99903482, 9981-5323

11.00 цагт Нийслэлийн Хангарьд ордонд НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлаар тус захад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй уулзана.

11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан”-гаас Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Хүннү Молл”-д мэргэжлийн тулааны “MGL-1 Fight Night-2” чансаа ахиулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгоно

No automatic alt text available.

No automatic alt text available.

2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 15
1 сая төгрөгийн 170
200 мянган төгрөгийн 1663
50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.
Супер азтан 2 тодорлоо. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд хоёр буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно… гэж заасны дагуу хоёр супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм.