Categories
мэдээ цаг-үе

Тангадын Галсан: Загдын Түмэнжаргал хоёр үгийнхээ нэгэнд миний нэрийг хэлдэг шавь минь байсан

Зүүн гараас З.Түмэнжаргал, орчуулагч Алтанзагас, Т.Галсан нар

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч туульч өөлд Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.


-Багш, шавийн барилдлага гэдэг эцэг эх, үрийн заяанаас ч эрхэм дээд зүйл байдаг гэж Бурхан багшийн сургаальд дээдлэн номлодог. Та багшийн тухай “Хормой өвдгөөс нь адис авмаар хүмүүн-бурхан” гэсэн сайхан шүлэг бий. Таныг Б.Ринчен багштайгаа Түйн голын гүүрний хашлага түшээд зогсож буй сайхан зургийг харж байлаа. Багшийнхаа тухай дурсаач!

-Ринчен багш маань гурван охин, нэг хүүтэй хүн байж. Цөмөөрөө том эрдэмтэд, хүү нь академич Барсболд. Гэтэл тэр аугаа их хүний сэтгэлд хүүгээсээ дутуугүй хайрлаж явах тийм ардын хүүхдүүд байжээ. Түүний нэг нь Хөвсгөл нутгийн Арбулаг сумын Жамцын Бадраа гэдэг шавилхан сайхан цагаан шар банди байлаа. Түүнийг Монгол-Жагарын харилцааны соёлын их элчин болно гэж найдаад, Жавахарлал Нерутэй өөрөө танил учраас, Энэтхэгийн ШУА-ийн ерөнхийлөгчтэй найз учраас Жагар оронд хоёр гурван хүүхэд явуулж сургахаар болж эхэнд нь шавь Бадраагаа явуулсан байгаа юм.

-Их гүүш Ж.Гэндэндарам гуай бас суралцахаар явсан байдаг байх аа?

-Завхан нутгаас төрсөн их соён гэгээрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам явсан. Өөр Гэндэндарам нэртэй хүн ч дараа нь явсан. Ри багш тооны багш Чой.Лувсанжавыг хэл шинжлэлийн эрдэмтэн болгоод Бээжинд явуулна гэдэг төрсөн үрээсээ дутахгүйгээр шавь нарынхаа төлөө сэтгэлээ сааж явдаг хүнийг багш гэдэг юм болов уу даа.

-Багш тань Баянхонгорт ямар ажлаар очиж тантай тийн тухтай уулзсан бол?

-Муу нэртэй, луу данстай нэг муу нөхөр говьд тэмээ хариулж байдаг. “Энэ золигт нэг бараагаа харуулчихъя. Хэтийн хувь заяанд нь гэрэл болох хэдэн үг хэлье” гэж бодсон шиг байгаа юм. Баруун тийшээ явах эрдэм шинжилгээний хээрийн хайгуулын ангийг зориуд Баянхонгороор дайруулжээ. Уг нь Архангайгаар, Эгийн даваагаар явчихад, Ховд зүглэхэд дөт байж л дээ. Баянхонгорт ирэхээсээ урьд “Төдөнд очно шүү” гэж хэлүүлсэн. Тэгээд багш аймгийн “Номгон” буудалд эрдэм шинжилгээний ажилтнуудыг хоол, унд, архи сархдаар дайлан, УИХ-ын гишүүн Л.Болдын аав, өөрийнхөө үнэнч шавийн нэг эрдэмтэн Сономын Лувсанвандангаар аргацаалгачихаад сэмээрхэн давхиад Түйн голын хөвөөн дээр ирэхэд би цаад талын бургасан дотроос Чойномтой цуг шоронд ордог Очирхуягтай цуг гарч ирж уулзсан. Түүнтэй цуг ирдэг нь нэгдүгээрт гэрчтэй, хоёрдугаарт баталгаатай байх ёстой гэж бодсон хэрэг. Тэр чинь Очирхуягийн авсан зураг шүү дээ.

-Хэдэн оны хэдэн сард байв?

-Яг худлаа хэлж бас болохгүй. Тэр чинь жаран зургаан оны өдийд юм байна шүү. Гол баринтгаа тайлаад эхэлчихсэн, гэхдээ бас цөнтэй байсан цаг. Багш айлдахдаа “Мөс мөнх биш шүү” гэсэн юм.

-Голын мөс гэж ойлгохоор л хэлжээ?

-Модон дотор дуу хураагуур тавьчихсан бол “Тэнэг өвгөн голын мөсний тухай хэлж байна” гэхээр өгүүлсэн. Гэтэл цаад углуургаараа “Социалист ертөнц чинь мөнх биш шүү. Чамд хайртай Бал дарга чинь мөнх биш шүү” гэсэн их өөдрөг ухааны үг юм даа. Дараа нь “Та юун төлөө туульч удамтай билээ. Тэмээний бэлчээрт арван найман цаг сууж байхдаа нэг бол дэлхийн сонгодгийг уншаад бай. Нэг бол аавынхаа хайлж байсан Монгол Жангараа хэлхээд байгаарай” гэсэн. Энэ бол хүн хүнд байх жаахан давуу талыг Монголын төлөө ашиглах л гэсэн бодлого байж л дээ. Эрдэмтэн Алтанзагас надад сүүлд “Танаар тэмээ хариулуулж байхын оронд буман үгтэй толь бичиг биччих гэсэн бол аштай байх вэ. Я.Цэвэл багшийн толь гучин мянган үгтэй. Гурван түмэн үгтэй. Тэгсэн бол аль эрт буман үгтэй тольтой болчих байж” гэж байсан. Тэгэхээр хэрэгтэй үед тухайн хүний авьяас чадварыг дайчлахыг л зөв төр гэдэг юм уу даа. Ри багшийн сургасан буянаар Сталин багшийн Халимаг Жангар биш, Мао багшийн Шинжаан Жангар биш, жинхэнэ монгол найраглалын хэв шинжийг хадгалсан Монгол Жангартай болдог түүх ийм. Их Монгол Улсаан байгуулсны 800 жилийн ойгоор “Оюуны хамгийн шилдэг бүтээл”-ээр шалгарч байсан нь ШУА-ийн үнэлгээ байсан байх л даа.

-Таны туурвисан “Монгол Жангар” ч аргагүй Монголын оюуны эрдэнэсийн санд багтах бүтээл болсон шүү…

-Гэтэл хожим Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байсан нэг хүн урд очоод “Өө, манайд бол Жангар байхгүй. Монгол Жангаргүй улс шүү. Жангар чинь ерөөс Шинжааных” гэж хэлсэн байдаг юм. Оюун ухааныхаа өв болгоныг манайх биш гэдэг нэг хэсэг үе байлаа даа. Тэр нөхөр “Та нар хүүхдүүдийн өгсөн архийг сайхан хайрцаглаарай. Худам монголоор бичсэн номууд хэрэггүй ээ. Багш нь ямар уншиж чадах биш. Авч явахад ачааны нэмэр” гэж манай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал асан хэлсэн гэхээр ямар гунигтай байна вэ дээ. Зайлуул хөөрхий, тэр хүний л байгаа царай тэр. Уг зүй нь “Танайх бол олдворын цуглуулга юм. Манай Жангар бол сонгодог туульсын хэв шинж юм даа. Бид гүйцэд гаргаж чадаагүй. Гаргана аа. Ер нь Шинжааных ч бай, Халимагийнх ч бай, Монголынх ч бай цөмөөрөө нийлж байгаад дэлхийд төгс төгөлдөр жинхэнэ Жангарыг гаргаад авъя” гэж ярьсан бол Монголын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал тэднийг ялсан мундаг хүн болно доо. Тэгэхэд “Талын хар”-ыг мартав аа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би сайн багшийн муу шавь юм.

-Яаж тэгж хэлж болох билээ. Та бодвол сайн шавьд тооцогдох байлгүй дээ?

-Муу шавь гэдгийн тухайд багшийн итгэсний хэмжээнд ихийг бүтээж чадаж уу, үгүй юу гэдэгт байгаа юм л даа. Ямар ч гэсэн монхор Галсангийн төлөө бүтээл хийхийг хойш тавиад монгол оюуны их өвийг хүн төрөлхтөнд хүргэх юм сан гэж чөмгөө дундалж суух юм. “Монгол ертөнцийн гурав”-ын гурван боть гаргасан. Герман орчуулаад дөрвөн ном хэвлэчихээд “Өрнө бол бол суурьшил иргэний гүн ухаан юм байна. Монгол ертөнцийн гурав бол нүүдэл соёл иргэншлийн гүн ухаан юм байна. Ертөнцийн гурав бол Монголыг судлах зайлшгүй судлагдахуун болжээ” гэсэн байна. Энэ маань багшийн өгсөн гэрийн даалгаврыг бага дутуу ч биелүүлсэн юм бол уу. Гурав гэдэг надад дунд дүн шиг санагдаад байдаг. Одоо таван ботиор гаргачихъя. Хэн яаж гаргах вэ гэхээр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, төрийн шагналт аугаа эрдэмтэн Гаадамба багштны хүү Билгүүдэй “Та ертөнцийн гурваа бүрдүүлээд ирээч. Бид оюуны ямар асар их өв болохыг дэлхийд таниулъя” гэж байна лээ. Энэ бол нэг үг. “Монгол Жангар”-ыг аваад очиход “Огторгуйн цагаан гарьд” их эрдэмтэн Л.Хүрэлбаатар, академич Х.Сампилдэндэв нар мөн ч их баярлаж байсан. Хэрвээ надад Ри багш шиг ийм их оюуны жолоодогч байгаагүй бол би хөдөө нэг мянгат малчин болчихсон даалуу тоглохдоо П.Бадарчаас сайн, зах зээлийн гайгүй ухаантай, гаднаа хэдэн эвдэрхий тэрэг тавьчихсан “Гуйрамчингууд аа” гээд орилсон нэг юм л болох байсан байх. Эрдмээр авьяасыг хөтөлнө гэдэг аугаа юм. Ри багш даалгавар өгнө гэдэг цаагуураа Шинжлэх ухааны академи надад итгэсэн хэрэг шүү дээ.

-Таныг хэн ч бай Галсан багш гэж хүндэтгэлийн сэнтийд залдаг. Энэ ч нэгдүгээрт насыг тань, удаад нь эрдэм номыг тань хүндэтгэсний илрэл байх. Айл айлын хоймор дахь цэнхэр дэлгэц ч таныг бас багш болгодог биз. Харин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан таны жинхэнэ дотны шавь байснаараа бахархдаг байсныг сайн мэдэх юм. Түмээ ахын жаран тавны ойд зориулсан “Монголын тал нутаг” дурсамж тоглолт энэ сарын 18-нд болох юм билээ?

-Түмэнжаргал намайг одооных шиг алд шар хадагны үнэтэй биш алгахан самбайны ч үнэтэй биш хүн байх үед яруу найрагч гэж таниад ирсэн юм. “Арвайхээр” найраглалыг маань багадаа сонсоод уйлдаг байсан хүүхэд юм билээ. Би хүүгээ нэгдүгээр сургуульд аваачиж тушаалаа. Манайх Барилгачдын долоод учраас тэр сургуульд хүүг минь авах ёсгүй. Захирал нь гавьяат багш Гомбосүрэн, хичээлийн эрхлэгч нь гавьяат багш Цэрэнннадмэд байсан. “Ардын хүүхэд энэ сургуульд сурч болох уу” гэж асуусан учраас тэд манж үгэнд биш, цочоотой үгэнд юм бодсон нь тодорхой. Хүүгийн ангийн багш гээд Багшийн сургууль төгсөөд ирсэн бор банди байдаг юм байна. Тэр нь Загдын Түмэнжаргал. Хажуухан талын өрөөнд төгөлдөр хуур дуугараад л, тэгсэн тэр нь хөгжмийн билэг танхай зохиолч, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шарав байлаа. Шарав бас манай нутгийн Гончигсумлаа гуайн гарын шавь. Хоёулаа Баянхонгорын хүний гарын шавь нар болдог нь их сонин ерөөл. Ч.Лодойдамба гуайн баян Итгэлтийн угаадсыг нь долоож байснаа урдаас нь хуцдаг нохой болсон Галсангийн дүрээр Галсан гэдэг нэр хүмүүсийн сэтгэлд таагүй буудаг байж. Үзэл суртлынхан болохоор Галсан гэхээр нэрийг нь соль гэнэ. Ямар сайндаа аугаа их Дашдооровын зохиол “Эх бүрдийн домог” киноны том хамартай өвгөний нэрийг Галсан гээд болохгүй болохоор Сангал гэж тонгоргож нэрлэсэн байгаа юм шүү дээ.

-Таны нэр ч ёстой амандаа хэлэмгүй аймшигтай үг байжээ?

-Нийгэм нэг өвчин тусахаараа ч мөн инээдтэй байдгийн жишээ юм даа. Тийм үед хоёр үгнийхээ нэгэнд “Миний Галсан багш” гэж хэлдэг нэг үл бүтэх нөхөр гарч ирсэн нь Түмэнжаргал байгаа юм. Зүгээр нэг сохор сүсгийн юм уу, их алдартан багшийн шавь болох гэсэн хэнээрхэл биш байжээ. Хичээл тараад хүүг маань хөтлөөд манайд очин, Найгалын гарын хоол идэн, шүлэг урлах эрдмийг надаар заалгадаг тийм хүүхэд байсан. Та нар бол яг нарийндаа Түмэнжаргал шиг урлах эрдмийн хичээл надаар заалгаагүй л дээ. Би ч “Маргааш ирэхдээ төдөн шүлэг бичиж ирэхгүй бол надтай уулзаад хэрэггүй шүү” гэж хатуурхана. Зохиолчийн хөдөлмөрт тэгж албадаж оруулсан юм даа. Эхний шүлэг нь сайн байсан гэж би худлаа ярихгүй. Анхны бэрхшээлийг даван туулахад нь шилбүүр барьж байгаад хурга шиг шавхуурдан тэр хүүхдийг элдэнгэшүүлж байсан юм бол уу даа. Ер нь тэгж зовоосон хүүхэд надад өөр байхгүй.

-Явуухулан найрагчийг бас багш гэдэг байсан даа?

-Тэр аргагүй юм. Хүү Амараагийнх нь бас багш шүү дээ. Хүүгийнхээ багшид яруу найрагчид хайртай байлгүй яахав. Явуу чинь яруу найргийн том зөвлөлийн дарга, дууны шүлэг батална. Явуу олон талтай, чанарын тугийг барьж байсан учраас дэмий юм урдуураа гаргах дургүй.

-Түмээ ах танд их сайн байдаг сан?

-“Аав маань Угтаалцайдамын бор өвгөн юм. Амьдралд намайг хөтөлсөн эцэг минь та юм даа” гэж сүүлд хэлж байсан. Яагаад гэвэл хань бүлтэй болох, байр олж өгөх, сууцны мөнгөө төлөх гээд тэр бүгдэд нь тусалдаг байсан болохоор тэр л дээ. Энэнийг найрагчийн гэргий Тунгаа маань их сайн мэднэ. Хүү Дүүрэн, охин Дөлгөөн хоёр нь гадарлах байх.

-Хүүхдүүдийнх нь нэрийг та өгч байсан гэл үү?

-Хоёулангийх нь нэрийг өгсөн. Дүүрэн шиг эрдмээр дүүрэн, сэтгэлээр дүүрэн, том машины бүхээгээр дүүрэн хүү ховорхон. Дөлгөөн шиг дөлгөөн охин байхгүй. Хүний нэр их учиртай. Эр хүнд р үсэг оруулсан нэр өгөхөөр иртэй эртэй сонсогддог. Бүсгүй хүнд р үсэг ороогүй нэр өгөхөөр намуухан сонсогддог. Түмээ маань шинийг их хайгч хүүхэд байсан. Хэдэн жил багшиллаа, одоо их сургуульд ор гэхэд сургуулийн хамт олон нь “Гавьяат болох хүүхдийг та өөр тийш явууллаа” гэнэ. МУИС-т хөтөлж аваачин өөрийнхөө анх суусан сандал дээрээ суулгаж, Гаадамба багшдаа хүлээлгэн өгч байлаа. Сургуулиа онц төгслөө. Ганцхан юманд их санаа зовж байсан.

Т.Галсан багш Б.Ринчений хамт. 1966 он. Түйн гол

-Юунд санаа нь зовж байсан бол?

-Энэ Балжирын Догмид чинь архи уугаад алга болчихно. Энэ хоёр нэг ангийнх. Түмэнжаргал ангийн дарга. Хүн сэтгэлтэй учраас авьяастайгийнх нь хувьд ч, эр хүнийх нь хувьд ч Догмидыгоо олох гэж бөөн ажил болно. Би Кино үйлдвэрт нэг муу навсгар 69 унадаг болчихсон. Тэрүүгээр хоёулаа хайна даа. Толгойтын тэнд айлд толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд унтаж байх жишээний их сонин хүүхэд байсан. Эсвэл энэ Ногоон нуурын намган дээр сайхан үүдийг нь онгойлгож хаяаг нь сөхчихсөн гэрт баруун хатавчинд цэрэг төмөр орон дээр тухалчихсан, хоймор нь Жагдалын Лхагваа завилаад суучихсан түмпэнтэй усанд нумгүй хачин махан тавхайтай хөлөө дүрчихсэн яс мөлжөөд сууж байдаг сан. Лхагваагийн яриа, уншиж байгаа шүлгийг сонсож Догмидын элдүүр нь ханаж байсан шиг байгаа юм. Түмээгийн тухай халуун сэтгэлтэй дурсамжтай байх хүний нэг бол арга байхгүй Балжирын Догмид шүү. МУИС-иа төгсөөд сургуульдаа багшлаад удалгүй “Хэдхэн оюутанд нэг л юмаа ярина гэдэг уйтгартай юм” гэхээр нь Хэл зохиолын хүрээлэнд эрдмийн ажил хий гэж аваачив. Тэндхийнхэнд шог шүлэг бичээд “Миеэн доор минь мина булчихаж, бөөрөн дээр минь бөмбөг дэлбэлэх гэж байна” гэж айдаг хүмүүсээс болж халагдав аа. “Багш аа яахав” гээд ирэхэд нь “Чи багшил л даа. Чи чинь хаа ч алтан багш шүү дээ. Макаренко болж чадна шүү дээ” л гэлээ.

-Багшийн үг ч шавийн сэтгэлд гэгээ татуулаад л явчихаа даа?

-Манай зохиолчид дунд Түмээ шиг гоё бичдэг хүн байдаггүй шүү дээ. Ёстой сийлнэ. Гадаадад явах төрийн бичгийг хөндлөн үсгээр бичих болбол Түмээгийн зурмаар бичихэд мөн гоё болмоор. Түмээ мааньт Макаренко болно гээд л хөөрлөө. Муу Тунгаа ямар Түмээгийн үгнээс зөрөх биш, хоёулаа Ерөөгийн хүүхдийн колони руу багшаар явсан. Очсон өдрөө хашааных нь өргөст торыг авахуулахад хоригдож буй хүүхдүүдийн баярласан тоймгүй гэдэг. “Тэмүжин хүртэл нохойноос цочимхой байсан” гээд гинжтэй нохдыг нь буцааж, харуулуудынх нь буу зэвсгийг далд хийлгэж, энгийн хувцастай болгосон байгаа юм. Тунгаа нийгмийн ухаан, орос хэл гээд ерөнхий эрдмийн хичээлүүдийг зааж, хүүхдүүдэд тусгай мэргэжил эзэмшүүлээд тэднийгээ хойш сургуульд явахад Түмээ ТМС-ийн багшаар явсан даа. Орост байхдаа Москвад очин Аюурзана эдэнтэй танилцан миний шүлгийг уншдаг байсан байгаа юм. Горькийн сургуулийнхан миний шүлэгтэй Түмэнжаргалаас танилцсан гэдэг юм. Амьдралын ямар ч салбарт очсон сурган хүмүүжүүлэх сэтгэлээ, уран бүтээлээ гээгээгүй дээ. Харин Оросоос буцаж ирэхдээ нэлээд балгадаг болчихсон байсан. Авьяас билгийн их онгодтой хүнд чинь архи гэдэг идээ гал дээр гал нэмж байгаа юм шиг зохьдоггүй юм. Маргааш нь их гэмшинэ. Гэмшихээрээ надад туг үсээ зулгаагаад дугтуйд хийгээд гэмшлийн үг бичээд ирүүлж байсан. Архи гэдэг чинь гал амталсан ус, галзуу нохойн шүлс, орсон буурын зунхаг, охин амьтны сарын буртгийг савлачихсан болохоор ямар олиг байх вэ. Архины бузраас Түмээг хамгаалахын тулд Тунгаа шилтэй архийг нь өрсөөд уучихдаг байсан. Хүний хайр, нөхрөө харамлах ёсон гэдэг энэ. Тунгалаг чинь удам нь их тайван хүн учраас архичин болоогүй. Нөгөө талаар элдэв ааш араншин гаргаагүй. Үнэнийг хэлэхэд Тунгаа Түмээг архинаас гаргаж чадаагүй.

-Түмэнжаргал найрагч тэгтлээ их уудаг байсан гэхээр үнэмшимгүй еэ?

-Тэгсэн чинь харин Мягмарсүрэн гарцаа байхгүй архинаас гаргасан даа. Жинхэнэ уран бүтээлээ хийе гээд мөн ч сайхан засарсан даа. Түмээг дууны шүлгээр нь л мэдээд байдаг болохоос “Нисдэг алим” туужаараа манай утга зохиолд шинэчлэл хийсэн юм шүү дээ. Намар хичээл цуглахад, хавар хонхны баярын үеэр хэний дууг дуулж байна Загдын Түмэнжаргалын дууг дуулж байна. Энэ алдар суутан дуучид цөмөөрөө Түмээгийн дууг дуулж байна шүү дээ. Сүүлдээ шавь минь их ухаан орсон доо. Тууштай ухаарч гэгээрсэн уран бүтээлч байлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлээс Төв аймаг орох замд Улаанбаатар хотын чөлөөт бүс байгуулагдана

Улаанбаатар хотын чөлөөт бүс байгуулах санал санаачилга гарч, төсөл нь хэдийнээ бэлэн болжээ. Авто зам, төмөр зам, нисэх буудал, усан хангамж, эрчим хүч гээд бүхий л талаас нь судлаад Төв аймаг явах зам буюу Айдсын даваанаас нааш Буянт ухаа орчим, цаашлаад Өлзийт хороолол, Шувуун фабрик, Эмээлт орчимд Нийслэлийн чөлөөт бүсийг байгуулах нь тохиромжтой гэж үзсэн байна. Чөлөөт бүс байгуулах төсөөллөөр тусгай бүсийн үйл ажиллагааны гурван чиглэлийг гаргажээ. Нэгдүгээрт, Буянт Ухаа орчимд 3300 га-д аялал жуулчлал бизнес санхүүгийн бүс байгуулна. Хоёрдугаарт, Эмээлт, Өлзийт хороо, Шувуун фабрик орчимд үйлдвэрлэл инновацийн бүс болгоно. Мөн хөдөө аж ахуй, өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулахаар тооцоолжээ. Мөн хотын зүүн талд буюу Налайхад үйлдвэрлэл технологийн хоёр дахь парк байгуулагдана. Энд ганга, шил, барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлнэ. Гуравдугаарт, тээвэр ложастикийн зангилаа бүсийг агаарын зангилаа бүс, эх газрын боомтоор төсөөлж байна. Хөшигийн хөндийд байгуулагдсан онгоцны шинэ буудлыг түшиглэн тээвэр ложистикийн зангилаа бүс байгуулагдсанаар төмөр зам, авто зам, агаарын тээврийн бүхий л ложистик төвлөрнө гэж байгаа. Энэ гурвалсан бүсийн дунд Богдхаан уул гэсэн үндэсний том цэцэрлэгт хүрээлэнтэйгээр Улаанбаатар хот тойроод хөгжсөн байдлыг төсөөлөн хөгжлийн стратегийг боловсруулжээ. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас боловсруулж, улмаар Нийслэлийн Засаг дарга энэхүү төслийг Засгийн газарт танилцуулахаар болоод байгаа юм.

Чөлөөт бүсэд үйлчилгээний ямар газрууд байх вэ?

Буянт-Ухаа орчмоос Төв аймаг руу чиглэлтэй баригдах чөлөөт бүс байгуулагдсанаар тэнд чухам ямар газрууд үйл ажиллагаа явуулах вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэе. Чөлөөт бүс байгуулагдах газрын нийт талбайг 14 мянга гаруй га газар гэж төлөвлөжээ. Аялал жуулчлалын томоохон төвлөрөл юуны өмнө үүснэ. Үндэсний соёл амралтын зугаалгын бүс, казино, зочид буудал, музейн цогцолбор, спортын томоохон төвүүдийг байгуулахын зэрэгцээгээр аэротек парк, бизнес санхүүгийн төв, худалдааны бүс байгуулагдана. Үүнийг дагасан суурьшлын бүс байгуулагдана. Аэротек паркт засварын төв, аэроинженеринг судалгаа, хөгжүүлэлтийн төв, онгоцны сэлбэг, хэрэгсэл, эд ангийн үйлдвэрлэлийн төв зэрэг байгуулагдах аж. Тус бүсэд бизнес санхүүгийн томоохон төвүүд бас байх гэнэ. Үүнд хөрөнгө оруулалтын сан, банкны үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, хурал зөвлөгөөний танхимууд, стартап компаниудын оффис, тэргүүлэгч байгууллагуудын төв, түүхий эдийн арилжааны бирж зэргийг байгуулна гэж үзэж байгаа. Түүнчлэн худалдааны бүс байх бөгөөд үүнд экспо төв, их дэлгүүр, кино театр, олон үндэстний хоолны газар, сүлжээ хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, загварын төв-академи, хүүхдийн тоглоомын хэсэг байгуулагдана. Чөлөөт бүс байгуулахад казино байгуулах тухай асуудал яах аргагүй анхаарал татна. Гадных шиг шилэн өндөр баригдах казино, зочид буудлын хэсэгт бооцоот тоглоомын хэсэг, автомат тоглоомын хэсэг, брэндийн дэлгүүр, дээд зэрэглэлийн ресторан, концертийн танхим зэрэг байх гэнэ. Казиногоос орж ирэх ашгийг гадны улс орны жишээн дээр төсөл дээр оруулжээ. Казино байгуулагдах нь Монголын эдийн засагт шууд шингэх татвараас илүү үр өгөөжтэй. Дээр нь казино байгуулахад татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр 40 орчим хувийн эдийн засгийн өгөөжтэй гэж бодохоор 4.5 тэрбум төгрөгийн 40 хувь нь 1.6 орчим тэрбум ам.долларын ашигтай ажилладаг байх нь гэж тооцоолсон байна.

Улаанбаатар хотын чөлөөт бүсэд үйлдвэрлэл инновацийн томоохон төвүүд мөн байна гэж байгаа. Агропарк байгуулагдана. Үүнд үнээний ферм, бордооны үхрийн ферм, гахайн ферм, тэжээлийн аж ахуй, мах боловсруулах иж бүрэн үйлдвэр, гүн хөлдөөлттэй зоорь, мах боловсруулах болон консервийн үйлдвэр, хаягдал яс, тос боловсруулах зэрэг үйлдвэрүүд байгуулагдана. Эмээлтэд байгуулагдах хөнгөн үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэр, ноос ноолуур угаах, самнах үйлдвэр, шинжлэх ухаан-инноваци, оффиссын барилгын бүс байгуулагдана. Мөн хэвлэмэл хавтангийн үйлдвэр, эрчим хүчний кабелийн үйлдвэр, дата төвүүд, холбоо, сүлжээний кабелийн үйлдвэр, био технологийн гэх мэт өндөр технологийн инновацийн парк байгуулагдана гэж төсөл дээрээ тусгаад байгаа юм. Хүн амын төвлөрлийг дагаж суурьшлын бүс байна. Орон сууц, оюутны хотхон, их сургууль үүн дотроо ШУТИС-ийн салбар сургууль, ХААИС-ийн салбар сургуулийг байгуулна гэж төсөөлжээ. Чөлөөт бүсэд эх газрын боомтыг хэрхэн бий болгох вэ гэвэл төмөр зам, авто тээврийн терминал, гаалийн баталгаат агуулах, шууд далайд гаргах, ачиж буулгах хэсгийг байгуулах юм.

Ийнхүү хотын дэргэдэх эдийн засгийн чөлөөт бүсийн төсөөллөөс үзэхэд тэнд байхгүй юм бараг байхгүй бололтой дог.

Чөлөөт бүс байгуулах газрыг онгоцны буудлаасаа эхлээд дэд бүтэцтэйгээ хамгийн нийцэхүйц газрыг сонгож байгаа гэх бөгөөд Хятад, Солонгос, Япон зэрэг хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс орнууд эдийн засгийн бүсэд хамрагдана гэж үзэж байна. Чөлөөт бүс дэх аялал жуулчлалын үйлчилгээг авахаар жилдээ ирэх жуулчны тоог хоёр сая хүрнэ гэж тооцоолсон бөгөөд зочид буудлын багтаамжийг тус бүр 1000 ортой 10 том зочид буудал баригдахаар тооцох аваас нэг хоногтоо 10 мянган жуулчин хүлээн авах боломжтойгоор төсөлдөө тусгажээ. Жуулчид олноор ирэх учраас тээврийн даацыг хоногт 17 нислэг хийгдэнэ гэж хүртэл нарийвчлан тооцолол гаргажээ. Дашрамд дурдахад хотын дэргэдээ чөлөөт бүс буюу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар Төв Америкийн экспортын 50 хувийг чөлөөт бүсийн орлогоос бүрдүүлдэг тооцоо байгаа бол БНХАУ-ын ДНБ-ий 22 хувь, экспортын 46 хувь, хөрөнгө оруулалтын 60 хувийг бүрдүүлдэг гэсэн үзүүлэлт байна. Яг үүн шиг манайх чөлөөт бүс байгуулснаар эдийн засагт өндөр үр ашиг өгнө гэж үзэж байгаа юм.

Р.Дагва: ЧӨЛӨӨТ БҮС
БАЙГУУЛСНААР ШИНЭ ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАГДАНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

Чөлөөт бүс байгуулах ажлын хэсгийг ахалж ажиллаж буй НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагваас дараахь тодруулгыг авав.


-Улаанбаатар хотод Чөлөөт бүс байгуулах төслийг хэрэгжүүлэх боломж нөөц бидэнд бий юу?

-Чөлөөт бүсийн тухай хуульд чөлөөт бүсийг амьдруулдаг угтвар нөхцөлийг зааж өгсөн байдаг. Улаанбаатарт энэ хуульд заасан бүх угтвар нөхцөлүүд бүрдсэн байгаа. Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувь төвлөрсөн, усан хангамж, бүх төрлийн тээвэр ложистик байгаа бол хуульд заагаагүй угтвар нөхцөл хүртэл бүрдсэн байна. Чөлөөт бүс байгуулснаар шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот байгуулагдана гэж үзэж байгаа. Хотоо дагуулан байгуулсан чөлөөт бүсийн хамгийн сайн, ойрын жишээ гэвэл БНСУ-ын нийслэл Сөүл хотын дэргэд байгуулагдсан Инчон өнөөдөр хот болжээ. 2003 онд манай улс хилийн бүсдээ гурван чөлөөт бүс байгуулж байхад зэрэгцээд тууз хайчилж байсан Инчон 15 жилийн дараа эдийн засгийн өндөр түвшинд хүрсэн хот болсон байна.

-Чөлөөт бүс байгуулах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийднэ гэж тооцоолж байгаа вэ. мөн чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засагт орж ирэх үр өгөөжийг хэрхэн тооцоолсон байгаа вэ?

-Чөлөөт бүс байгуулах санал санаачилгыг гаргаж байгаа нь алс хэтийг харсан хөгжлийн томоохон шийдэл гэдгээр нь эхэлж харах хэрэгтэй юм. Мэдээж чөлөөт бус байгуулагдахын өмнө хууль эрх зүйн олон асуудлыг шийдвэрлэнэ. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах нь ганцхан хотын асуудал биш. Засгийн газар, УИХ хамгийн их үүрэгтэй оролцох ёстой. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэж байгаа гэдгээрээ Улаанбаатар хотын захиргаа гол зохион байгуулагч, холбогч байх ёстой. Чөлөөт бүс байгуулснаар ямар ямар салбараар хэрхэн хөгжиж болох вэ гэвэл үндсэн хоёр зүйл байж болно гэж харж байгаа. Үүний нэг нь энтертайнмент. Монгол Улсын мөнгө олж болох нэг том салбар нь аялал жуулчлал. Энэ салбарыг чөлөөт бүстэйгээ уяж хэрхэн мөнгө олж болох вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Нөгөө талд нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд оюун ухаан, сэтгэлгээгээрээ дэлхийд үнэлэгдсэн залуучууд байна. Мөн манайд IT технологийн салбарыг хөгжүүлэх нөхцөл боломжууд бүрдсэн байна.

Тэгэхээр Монгол Улс, Улаанбаатар хот бизнес санхүүгийн төв болох боломжтой. Бас нэг салбар нь үйлдвэрлэл инноваци. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын хэрэглээгээ хангаад цаашлаад экспортод гаргах. Монгол Улсын брэндийг дэлхий нийтэд гаргах гол гарц нь бүхий төрлийн татварын хөнгөлөлт бүхий эдийн засгийн чөлөөт бүс байх болно. Манай улс хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа түшиглэн бүхий л түүхий эдээ дахин боловсруулах замаар нэмүү өртөг шингээж экспортод гаргах үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Дээр нь өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй.

-Казино байгуулах тухай анхаарал татаж байна?

-Чөлөөт бүст байх ёстой нэг зүйл нь казино. Улс орны эдийн засагт хамгийн өндөр татвар төлөх, мөнгө төвлөрүүлдэг салбар нь казино. БНСУ-д 28 казинотой. Аль ч казинод нь солонгос хүн ордоггүй. Үүнтэй адил Улаанбаатар хотын чөлөөт бүсэд хоёр казино байгуулагдлаа гэхэд нэг ч монгол хүн орохгүй. Сингапурын Marina Bay Sands цогцолборын казино байна. Жилийн орлого нь 12.3 тэрбум ам.доллар, татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр энэ хоёрын зөрүү болох 7.8 тэрбум ам.долларыг жилийн үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Чөлөөт бүсдээ казино байгуулаад тэр жишээний хөгжүүлбэл ус, цахилгаан, дулаанаа өгнө. Хүмүүсийг боломжийн цалинтай ажлын байраар хангуулна.

Энэ мэт эдийн засгийн өндөр өгөөжтэй. Улаанбаатарт хотын Чөлөөт бүсийг төсөл болгоод ажил хэрэг болгоод олон улсын жишгээр хөгжүүлэх нь чухал. 10-15 жилийн дараа хөгжлийн шинэ шатандаа хүрсэн эдийн засгийн чөлөөт бүстэй болбол аз жаргалтай хотын иргэд бий болно. Хууль эрх зүйн орчин, нөхцөл боломжийг бүрдүүлсний дараа Улаанбаатар хот чөлөөт бүстэй боллоо. Хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдгээ дэлхий дахинд зарлана гэдгээ маш зөв тооцож, том сэтгэж, том менежмент хийх хэрэгтэй байна.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Монголчууд уул, уснаасаа зугтааж амьдардаг” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Дэлхийн банкнаас “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан”-г танилцуулав. Тайлангийн дүгнэлтээр бол Монголын эдийн засаг өнгөрсөн жилийн таамгаас давж өссөн. Гэхдээ эрсдэл байгаа тухай өгүүлсэн. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Б.Даваадалайтай ярилцав. Тэрээр “Эдийн засаг хүнд үед хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг Оюу толгойн гүний уурхай харуулсан” хэмээн “Өдрийн сонин”-ы “Тэргүүн нүүрт” ярьжээ.

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ “Асуудал Бөхийн өргөө гэсэн ганц барилгад биш цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон юм биш үү гэсэн хар төрөөд байна” хэмээн ярьсныг “Үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Асуудлыг Ардчилсан нам руу чиглүүлж, харлуулбал бид өөрөөр ярина” хэмээжээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Монголчууд уул, уснаасаа зугтааж амьдардаг”нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банктай хийсэн “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай” гэрээ олджээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Эмч” буланд Амар-Мед хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Цогзолмаа “Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчлэх олон арга бий” хэмээн ярьсан байна.

Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл “Шуудангийн онгоц очоогүй бол тэр тулаанаас амьд хүн нэг ч үлдэхгүй байсан” хэмээн “Түүхийн жимээр” нүүрт ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

NBA-гийн Плей-Офф эхэллээ

Өнөөдөр NBA-ны талбай дээр дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолтод Milwaukee Bucks-ийнхан Boston Celtics-ийн талбайд зочилсон.Milwaukee Bucks багийн гарааны тавд 22 Khris middleton, 34 Giannis Antetokounmpo, 31 John Henson, 21 Tony Snell, 6 Eric Bredsoe нар багтсан бол эсрэг багт 7 Jaylen Brown, 0 Jaylen Tatum, 12 Terry Rozier, 46 Aron Baynes, 42 Al Horford нар гарлаа. Хоёр багийн тоглолт эхнээсээ маш сонирхолтой өрнөсөн. Эхний үеийн 45 секунт өнгөрхөд Boston Celtics-ийн Al Horford тоглолтын оноог нээлээ. Өгөлцөж авалцаж явсаар эхний үе 17:25-аар Boston-ны давалгайллаар өндөрлөв. Хоёрдугаар үед эн тэнцүү тоглолтыг үзүүлсээр 44:47-гийн харьцаатай Boston-ууд хожсон. Сүүлийн хагаст гал гарсан ширүүн довтолгоо үргэлжилсээр 64:70-ын харьцаатай Boston давамгайлсан. Төгсгөлийн үед багуудын хамгаалалт довтолгоо эрчимтэй явсаар Slam Dunk-ийн олныг бишрүүлсэн үзүүлбэрүүд ч нилээдгүй болсон. Цаг дуусахаас 1,2секунт дутуу байхад тоглолтын тооны харьцаа 93:96 болсон. Энэ үед Terry Razier гурвын зайнаас шидэлтийг амжилттай гүйцэтгэж тэнцүүлсэн. Харин цаг дуусах мөчид 96:99 байсан бол 0,04 секунт үлдсэн байхад Khris Middleton сүүлийн шидэлтийг гурвын зайнаас амжилттай шидэж нэмэлт цагаар тоглолтын шийдвэрийг гаргахаар болсон. Нэмэлт цаг Boston Celtics-ийн давамгайлал дор (107:113) өндөрлөсөн. Энэ тоглолтын шилдэг нь Al Horford 24 оноо, 12 самбараас авалт, 4 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, Jayson Tatum 19 оноо, 10 самбараас авалт, 4дамжуулалт, 3 бөмбөг таслалт авсан. Харин эсрэг багаас Khris Middleton 31 оноо, 8 самбараас авалт, 6 дамжуулалт, 2 бөмбөг таслалт, Giannis Antetokounmpo Giannis Antetokounmpo 35 оноо, 13 самбараас авалт, 7 дамжуулалт, 3 бөмбөг таслалт авжээ.

Indiana Pacers 98- 80 Cleveland Cavalers (Victor Oladipo 32, 6, 4, 4)

Utah Jazz 108-116 OKC Thunder (Russell Westbrook 29, 13, 8, 1)

Minnessoto Tinberwolves 101- 104 Houston Rockets (James Harden 44, 4, 8, 2)

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

​“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ

“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны IV сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан намыг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах шаардлагыг биелүүлээгүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэргийлье

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал Улаанбаатар хотод болно

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах аж.

Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэ хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцох юм.

Хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 120 гаруй төлөөлөгч оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар “ОРОНО” групп “МИЦҮБИШИ” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.04.16/ “Орано” групп болон “Мицүбиши” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Орано” группийн Уул уурхайн Геологийн албаны дарга Жилберт Штэйн сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн ялдамд, Дорноговь аймагт хэрэгжүүлж буй төслийн талаар товч танилцуулав. Мөн УУХҮ-ийн сайдыг Бүгд найрамдах Франц улсад ажлын айчлал хийхээр болсонд талархаж буйгаа хэллээ.

Сайд Д.Сумъяабазар зургадугаар сарын сүүлээр тус улсад ажлын айлчлал хийж, Парис хотноо зохион байгуулах “Дэлхийн Цөмийн үзэсгэлэн”-д оролцохоо дуулгав. Албан айлчлалын үеэр мөн БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон болон хамтын ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзахад дэмжиж ажиллахыг хүссэн юм.

Уулзалтын үеэр мөн УУХҮ-ийн сайд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс хооронд цөмийн энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж буйг дурдаад, цаашид харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд анхаарах учиртайг онцлон хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Шинэлэг технологийн тусламжтайгаар агаарын бохирдлыг бууруулах шийдэлтэй танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “LG electronics” компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Джег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, LG Electronics төв оффисын Агааржуулалт халаалтын борлуулалтын газрын худалдааны менежер Сун Жин Гил, “LG Electronics”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал нар оролцов.

Тус уулзалтын эхэнд “LG Electronics”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал “LG Electronics” компанийн ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуурын тусламжтай хэрхэн нэг өрхийн дулаан, халаалт, цахилгааныг цогцоор шийдвэрлэх шийдлийн талаар танилцуулав.

“LG electronics” компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Дже “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дэлхийд тэргүүлэгч “LG Electronics” компанийн шинэлэг технологийн тусламжтайгаар бууруулах, түүний хор хөнөөлийг багасгах тал дээр хамтран ажиллах шийдлээ танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох боломж олдсонд таатай байна. 35-40м2 талбай бүхий нэг өрх цогцоор нь буюу ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуур авч хэрэглэхэд 9000-10000 ам доллар, зай хураагуурыг нь хасвал тал үнээр нь авах боломжтой. Олон өрхөд тавьбал бидний үнийн асуудлыг дахин ярилцаж болох юм. Та санхүүжилтийн асуудлыг Засгийн газартай хамтран иргэдэд урт хугацааны зээлийн хэлбэрээр өгөх боломжтой. Солонгос Улсын Засгийн газар мөн ийм замаар утааны асуудлыг шийдвэрлэж байсан” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэрхэн багасгах талаар идэвхтэй ажиллаж байна. Гаднын улс орнуудаас ч энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт ихээр тавьж байгаа. Гэхдээ бидэнд тулгараад байгаа хамгийн чухал асуудал бол өрхийн амьжиргааны түвшинд тохируулах явдал юм. Миний хувьд та бүхний саналыг их сонирхож байна. Энэ чиглэлээр манай агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран ажиллаж, туршилт судалгаа хийж үзэх хэрэгтэй болов уу. Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Утааны асуудлыг шийдэхийн тулд зөвхөн цахилгаан, дулаан, халаалт шийдээд зогсохгүй айл өрхийн дулаан алдагдал зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх шаардлагатай” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Саруул” хороололд кран унажээ

Image may contain: car and outdoor

Image may contain: one or more people, car and outdoor

“Саруул” хороололд кран унаж осол болсон байна. Энэ тухай твиттерт @TsoojMNG жиргэжээ. Барилгын кран унаж осолдслн талаар удахгүй дэлгэрнгүй мэдээлэх болно.