Categories
мэдээ нийгэм

“Жаст”-ын Ш.Батхүү шүүх хуралд оролцож байна

Ш.Батхүү зурган илэрцүүд

Төрийн банкны нэхэмжлэлтэй “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох 51 тэрбум төгрөгийн асуудлаар шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд эхэллээ. Шүүх хурал 14 хоногийн өмнө товлогдсон байсан ч уг хэрэгт холбогдогч Ш.Батхүү өөрийн биеэр оролцох хүсэлтийг гаргасан тул ийнхүү хойшлуулаад байсан юм. Шүүх хуралд Ш.Батхүүг өөрийн биеэр ирж оролцож байна. Төрийн банкны зүгээс уг 51 тэрбум төгрөгийг Г.Алтжингийн хүү Эдуард Сүрэнд гаргаж өгөх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү шүүхэд хандсан аж.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуулийн төслийн талаар танилцуулга хийж, Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуусан асуултад хариулсан юм. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны зарим гишүүн хүүхдийн мөнгийг халамж гэж харж байгаагаас үүдэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зөв, мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв мөнгө байхгүй гэж байр, сууриа илэрхийлж байсан юм.

Тэдний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна.

2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 1079730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөвүү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа.

Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн. 100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой. Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Азийн супер сүлжээ байгуулах судалгааны ажлууд хийгдэж байна гэв

​“Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг зурган илэрцүүд

“Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байгаа юм.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй

2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэний үр дүнд 50МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад оржээ.

Энэхүү нарны цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортой нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгааг салбарын хүмүүс хэллээ.

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлаж сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна” гэв.

-НАР, САЛХИ, УС ЗЭРЭГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас хэлэлцүүлгийн талаар тодрууллаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар яриач?

-“Сэргээгдэх эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, Эрчим хүч зохицуулах хороо хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар Уур амьсгалын өөрчлөлт нөлөөллийг бууруулна гэсэн агуулгатай. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төрийн бодлого, хуультай. Энэ хууль төрийн бодлогын дагуу л явах ёстой.

Монгол Улсын нарны станцын бий болгох хүчин чадал 700 МВт байгаа, харин салхины станц 500 мб байдаг. Нийтдээ 1200 МВт хүчин чадал бий болгоно.

Нар, салхи байхгүй бол цахилгаан байхгүй болно. Бид зохистой харьцааг тэнцүүлэх үүднээс сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20 гэж тогтоосон. Монголын нэгдсэн сүлжээнд 245 МВт –ын цахилгааныг нар, салхины эх үүсвэрээр гаргах боломж байна. Үүний 120 МВт нь бий болсон. Ахиад 120-130 МВт нэмэгдэнэ. Энэ оны эцэс гэхэд дахиад таван нарны станц, нэг салхины станц ашиглалтанд орно. Энэхүү станцууд ашиглалтад орвол оны эцэс гэхэд зорьж буй 20 хувьдаа хүрэх юм. Сэргээгдэх эрчим хүчийг цаашдаа зөв хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонирхож байна. Энэ талаар тодруулаач?

-Сэргээгдэх эрчим хүчийн хуулинд салхинаас үйлдвэрлэсэн цахилгааны нэг килобайтыг 9-10 цэнтээр худалдаж авна. Нарны эх үүсвэрээс гаргасан цахилгааныг15-18 центээр худалдаж авна гэж хуульчлаад өгсөн байгаа. Энэ бол хамгийн өндөр үнэ. 2007 онд гаргасан тарифф шүү дээ.Үүнээс хойш арав гаруй жил болж байна. Дэлхийд өнөөдөр технологи сайжраад сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт эрс буурсан. Дэлхийн дундаж үнээс манай хуулиар тогтоосон үнэ хоёр дахин их байгаа. Өндөр үнээр худалдаж авах учир хөрөнгө оруулагчид олноороо ирж байна. Бидний зүгээс хийх гэж байгаа гол өөрчлөлтийн агуулга нь дэлхий жишгийн дагуу хөгжүүлье. Хуулинд байгаа өндөр үнийн босгыг байхгүй болгоод үнийг чөлөөлж өрсөлдөөний журмаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг өгөх хуулийн төслийг санаачилна гэж зорьж байгаа.

Төвийн эрчим хүчний системд 11 эх үүсвэрээс цахилгаан нийлүүлж байгаа. Энэ онд 1081 КВт буюу хамгийн их ачаалалтай байна. Үүний дундаж үнэ 145 төгрөг байгаа. Гэтэл нарны станцын цахилгаан нэг кБ.т нь 422 төгрөг байна. Салхины цахилгаан станцаас гарсан цахилгаан 230 төгрөг байна. Импортоор авч байгаа цахилгаан 204 төгрөг байдаг.

Хэрвээ эрчим хүчний хуулийг өөрчилж өрсөлдөөн зарлавал одоо байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ хоёр дахин буурах төлөвтэй байна.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ямар ямар боломжууд байгаа вэ?

-Хэрэглэгч бүр үйлдвэрлэгч болох боломжтой. Байшингийн дээвэр дээр нарны дэлгэц тавих. Нарны энергийг цахилгаан биш дулаан болгон хувиргаж дулааны хангамж халуун ус, гэрийн халаалтад ашиглаж болно.

-Сэргээгдэх эрчим хүчийг экспортлох боломж бий юу?

-Нар салхины станц бариад тэндээс гарсан эрчим хүчийг том зах зээл рүү экспортлох боломж бий. Орос, Хятад, Монгол, Япон, Солонгос улсуудын дунд цахилгаан дамжуулах том сүлжээ барьж байгуулах судалгаа хийгдэж байна. Үүнийг азийн супер сүлжээ гэж нэрлэнэ. Судалгаа энэ оны эцэс дараа оны эх гэхэд дуусна. Нааштай үр дүнд хүрвэл таван улсын дунд өндөрсгөсөн шугам бариад нар салхи нүүрснээс гаргасан цахилгаанаа экспортолж валют олж ирэх том боломж нээгдэнэ гэж харж байгаа. Цаашдаа Монгол Улс өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангаад 2023, 2024 он гэхэд эрчим хүчээ экспортлоно гэсэн зорилт тавьсан.

-Дөргөн, Тайшир цахилгаан станцууд баруун аймгуудыг цахилгаанаар хангаж хүчирдэг үү?

-Дөргөний цахилгаан станц нь 12 МВт хүчин чадалтай Ховд аймгийн нутагт байгаа. Баруун гурван аймаг буюу Увс, Ховд, Баян-өлгий аймгуудыг цахилгаанаар хангах зориулалттай. Баруун гурван аймгийн цахилгааны 30 хувийг л Дөргөний цахилгаан станц хангадаг. Үлдсэн хувийг нь ОХУ-аас импортоор авч байгаа. Харин Тайшир нь Говь-Алтай аймагт байдаг 11 МВт хүчин чадалтай. Говь-Алтай, Завхан аймгийн 50 орчим хувийг цахилгаанаар хангадаг. Тус аймгууд үлдсэн хэрэглээгээ төвийн системээс авдаг.

-Усан цахилгаан станц Монголд их хэрэгтэй гэдэг. Энэ талаар яриач?

Усан цахилгаан станц Монгол Улсад хамгийн их хэрэгтэй. Гарч буй цахилгаан нь хямд байдаг. Далан ашиглан өвөл, зунгүй ажиллуулах боломжтой. Мөн зардал багатай нөхөгдөшгүй эх үүсвэр гэв.

-УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ-

Монгол Улсын хэмжээнд:

  • Нийлбэр чадал нь 20 МВт бүхий хоёр нарны цахилгаан станц
  • Нийлбэр чадал нь 100 МВт бүхий хоёр салхин цахилгаан станц
  • 0.38 МВт-аас 12 МВт хүртэлх дөрвөн усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний 145.4 МВт -ын нийлбэр чадал бүхий 8 үйлдвэрлэгч 2017 онд 262.2 сая квт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлж, эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 11.8 хувийг эзэлж байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазар: Баялгийн сангийн тухай ярих цаг болсон

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг хийдэг. Хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын салбарын мэдээллийг тус яамны удирдах албан тушаалтнууд танилцууллаа.

Мэдээллийн эхэнд УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар “Дэлхийн олон улс орнууд хөгжлийн баялгийн сантай байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш” гээд “Үндэсний баялгийн сан”-гийн тухай товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Олон улсад үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж, хуримтлал бий болгодог жишиг байдаг. Сингапур, Казакстан, Норвеги зэрэг орнуудтай баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж, ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг харж болно. Өнөөдөр Казакстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Бид ч гэсэн баялгийн сангийн тухай ярих цаг болсон. Үүний өмнө олон орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Баялгийн сан гэдэг нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг заалтыг хэрэгжүүлэх, гол үндэс нь. Тиймээс баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Ирээдүйн сангийн тухай хууль бол хуримтлал. Хэзээ, хэдийд яаж менежментийг сайжруулах вэ гэдэг дээр Сангийн яам ажиллаж байна. Бид цаашид ирээдүйн өв сангийн хуримтлалыг бий болгох вэ гэвэл уул уурхайн салбараас гэж би бодож байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. Энэ үнэ бидний хүлээхгүй. Тиймээс энэ боломжийг ашиглахгүй бол ирээдүйн 10 жилд бидэнд боломж олдохгүй. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна. Түүний тулд бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь сайжруулах шаардлагатай байгаа юм. Бид 13 тэрбум төгрөгийн эдийн засгаа өсгөх боломж байна. Олон улсын зах зээл дээрх үнэ ч бидэнд боломж олгож байна гэж харж байна. Үндэсний хуримтлалын сангийн тухай болон баялгийн сангийн хуулиудыг УИХ-ын гишүүн болон Засгийн газрын түвшинд ч дэмжиж байгаа. Уул уурхайн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийн асуудал маш чухал. Тэр дундаа цэвэр усны нөөцийн асуудал нэн тэргүүнд шийдэх асуудал юм. Түүнийг дагаж бусад дэд бүтцээ хөгжүүлээд явах нь нэн чухал” гэлээ.

Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Баялгийн санг байгуулахад тооцоо судалгааг хэр хийж байгаа вэ?

-Тооцоо судалгаа яг одоо хийгдэж байна. Яамдуудаас судалгаа авч байгаа. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд “Эрдэнэс Монгол” байгаа. Тэгэхээр танхим дотроо ойлголцолд хүрч чадах болов уу. Баялгийн сангийн хуулиар “Эрдэнэс Монгол “ Ерөнхий сайдын харъяанд удирдуулна гэсэн танилцуулга яригдаад байсан. Мөн гадны баг ажиллуулахаар үнэтэй тусдаг гэх асуудал УИХ дээр багагүй яригддаг шүү дээ. Баялгийн сан дээр гадны баг ажиллуулахад төсөв зардал нь хэдий хэмжээний болж байгаа вэ?

-Энэ асуудал дээр холбогдох мэргэжилтнүүд ТЭЗҮ гаргаж байгаа. Энэ зардал үнэтэй байж болно.Учир нь бид дэлхийн стандарт, горимоор тоглох гэж байна. Хямд зардал бид гаргачихаад үр дүн нь муу байвал гаргасан зардлаасаа 10 дахин их алдагдал хүлээж болно. Афганистаны жишээ байна шүү дээ. ОХУ-аас гурван сая ам.доллараар эдийн засгаа сэргээх боломж байна гэхэд нь ямар ч боломжгүй, өндөр төлбөр гэж хэлсний дараахан нь Талибанчууд гарч ирэхэд ОХУ хил гаалиа хамгаалахын тулд асар өндөр зардлаар өөрсдийнхөө хилийг манаж байна.

Тэгэхээр бид ирээдүйд ямар үнээр хуримтлалаа хамгаалах гэж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Засгийн газрын түвшинд төвөгтэй байдал үүсээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамандаа “Эрдэнэс Монгол”-ын чиг үүрэг байдаг. Энэ асуудлыг тогтоолоор өөрчлөөд л Засгийн газар дээр авчихсан. Тэгэхээр шат дарааллаар нь зөв чиглэлд нь оруулахад анхаарч мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнээс биш Г.Занданшатар, Д.Сумъабазар гэж хоёр хүний хоорондох асуудал мэтээр жижгээр битгий ойлгоорой.

-Ашиглаад дуусчихсан ордууд дээр хаалтын хувьд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хууль олон өөрчлөлт орсон хууль. Энэ хуультай холбогдуулан уурхайн нээлтээс хаалт хүртэлх процессуудыг эрх зүйн зохицуулалт болгон оруулах шаардлагатай байна. Уул уурхайн шинэ хуулийг боловсруулахад нухацтай хандах хэрэгтэй.

-Алтан Дорнод Монгол компанийн тусгай зөвшөөрлийг шалгасан уу?

-Анхан шатны шүүх дээр уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэсэн шийдвэр гарсан. Бид давж заалдсан. Давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал хянагдаж байгаа.

-Оюутолгой компанитай холбоотой гэрээг эргэж харах асуудал яригдаж байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу?

-Хэнд ч хардах эрх байгаа. Тийм учраас л шалгаж байгаа байх. Миний хувьд Оюутолгойн эхний гэрээг муу болсон гэж боддоггүй. Үүнээс үүдээд Оюутолгойн хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсэх вий гэдгээс эмээж байгаа хүмүүс бий.

-Хөшөөтийн уурхайн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөшөөтийн уурхай дээр өөрийн биеэр очиж танилцсан. Зам харгуйн бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байдаг юм билээ. 21 аймгийн удирдлагуудтай УУХҮЯ-ны зүгээс жил болгон гэрээ хийж ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүргүүлнэ.

-Газрын тосны үйлдвэрийн ажлыг ахиулж чадах уу?

-Энэ үйлдвэрийг Ерөнхий сайд бүрэн дэмжиж байгаа. Нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих талаар Энэтхэг улстай ярьж тохироод явж байгаа.

-Алт хөтөлбөрийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Алт хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдийн засгийг тогтвортой байлгадаг үндсэн нөөц нь алт. Бид жилдээ 50 тонн алтыг төв банкандаа тушаадаг байх ёстой. Ингэж байж манай улс дэлхийтэй эдийн засгийн боломжоороо ойлголцож эхэлнэ. Гэхдээ бид хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг компаниудыг дэмжинэ.

Уул уурхайн салбарын 2018 оны эхний улирлын статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний улирлын байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 (21.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 400.3 (20.4%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 214.1 (37.6%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 150.6 (13.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

– Нүүрс 11.2 сая тн,

– Зэсийн баяжмал 330.1 мян.тн,

– Алт 1.9 тн,

– Молибдений баяжмал 1.3 мян.тн,

– Төмрийн хүдрийн баяжмал 790.0 мян.тн

– Хайлуур жоншны баяжмал 13.0 мян.тн,

– Цайрын баяжмал 23.4 мян.тн,

– Газрын тос 1.7 сая бар,

– Катодын зэс 3.6 мян.тн

1.2. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний улирлын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 580.6 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 466.2 (20.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүс олборлолт 1.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 297.4 (41.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 147.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний улиралд 3.8 их наяд төгрөг хүрч 2.8 их наяд төгрөг буюу 73.7%-ийг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 2.5 их наяд төгрөг буюу 64.9%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна.

1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2018 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 6.5 тэрбум төгрөг,

– Нүүрс 151.6 тэрбум төгрөг,

– Цайр 22.0 тэрбум төгрөг,

– Зэс 242.5 тэрбум төгрөг,

– Төмөр 6.1 тэрбум төгрөг,

– Жонш 3.4 тэрбум төгрөг,

– Бусад 16.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн. Үүнээс:

– Алт 1.8 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

– Нүүрс 75.7 тэрбум төгрөг буюу 2.0 дахин,

– Цайр 9.8 тэрбум төгрөг буюу 1.8 дахин,

– Зэс 71.6 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

– Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

– Жонш 2.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

2.Бодлого, эрх зүйн хүрээнд

2.1. Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/67 дугаар тушаалаар “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай” Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан манай яаманд хүлээлгэн өгсөн.

Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулж 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дунд эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 30 байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналуудыг нэгтгэж товъёог хийн холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлэхээр ажиллаж байна.

2.2. Зарим нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоов

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасны дагуу УУХҮ-ийн сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

3.Газрын тосны салбарын үйл ажиллагаа

3.1Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель (262 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 23.90 %-тай явж байгаа бол 1.85 сая баррель (251 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 14.12%-тай байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 %-ийн гүйцэтгэлтэй байна.

3.2Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр:

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

4.Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3333 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1697

5,6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1636

1.0%

Нийт

3333

6,6%

Тусгай зөвшөөрлийн 3 дугаар сарын хөдөлгөөний мэдээ

Ø Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-2

Ø Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-13

Ø Хугацаа сунгасан-37

Ø Барьцаанд бүртгүүлсэн-1

Ø Цуцлагдсан ба дуусгавар болсон-20

Ø Талбай буцаан өгсөн-11

Ø Нөхөн олгосон -26

5.Яамны үйл ажиллагаа

5.1. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:

“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:

• Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэсэн.

• 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк 734.4 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 2,301.8 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 48.3 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 103,206.14 төгрөг /2018.04.16/ байна.

• Засгийн газрын ордонд УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сарын 05-ны өдөр алтны салбарын төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулж, алтны салбарын татварын эрх зүйн орчны талаар санал солилцсон.

• Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг /ЭБМЗ/ УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сард шинэчлэн байгуулсан. 2018 оны эхний улиралд ЭБМЗ-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх салбар зөвлөлийн 2 удаагийн хуралдаанаар алтны 12 шороон ордын тайланг хэлэлцэж хүлээн авсан байна.

• Хөгжлийн банкнаас 2018 оны 1-р улирлын байдлаар алт олборлогч 3 компанийн 25.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг судалж байна.

• Алтны хэтийн төлөв бүхий бүс, нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулсан. Энэ ажлыг 2017-2019 онд Монгол орны төв, зүүн бүсийн хэмжээнд гүйцэтгэхээр “Гео Тех Импекс” ХХК шалгаран төслийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2017 онд төслийн судалгааны ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

5.2. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажил:

2018 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр байгуулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 247 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Өмнө нь нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан 12 аж ахуйн нэгж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг дүгнэж, дуусгавар болгов.

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны ажлын нөхөн төлбөртэй холбоотойгоор 53 орд хамрагдсан 62 тусгай зөвшөөрлийн талбайд 7,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн тооцоог урьдчилсан байдлаар хийж гэрээ байгуулах шатанд шилжүүлээд байна.

Үргэлжлэн хэрэгжиж байгаа 22 төслийн ажлын хэмжээ, арга, аргачлал, төслийг хянаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн-3, Улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох-1, сэдэвчилсэн судалгааны 2 төслийн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

5.3. Гашуунсухайт хилийн боомтын талаар

Хамтын ажиллагааны хүрээнд:

Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум ам.доллар байсны 6.7 (63.4%) тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22% нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3% нь барилгын салбарт ногдож байна.

Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан.

УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн газар, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав, экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газар, гадаадын иргэн, харьяатын газрын өмнөд бүсийн газрын Гашуунсухайт тасгийн дарга нар болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзалт хийлээ. Гашуунсухайтын хилийн боомт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу 6 гарцаар нүүрс гаргаж эхэллээ.

.

Categories
мэдээ эдийн-засаг

УУХҮЯам 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичигийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

1. Уул уурхайн салбарын 2018 оны эхний улирлын статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний улирлын байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 (21.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 400.3 (20.4%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 214.1 (37.6%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 150.6 (13.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

– Нүүрс 11.2 сая тн,

– Зэсийн баяжмал 330.1 мян.тн,

– Алт 1.9 тн,

– Молибдений баяжмал 1.3 мян.тн,

– Төмрийн хүдрийн баяжмал 790.0 мян.тн

– Хайлуур жоншны баяжмал 13.0 мян.тн,

– Цайрын баяжмал 23.4 мян.тн,

– Газрын тос 1.7 сая бар,

– Катодын зэс 3.6 мян.тн

1.2. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний улирлын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 580.6 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 466.2 (20.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүс олборлолт 1.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 297.4 (41.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 147.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний улиралд 3.8 их наяд төгрөг хүрч 2.8 их наяд төгрөг буюу 73.7%-ийг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 2.5 их наяд төгрөг буюу 64.9%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна.

1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2018 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

– Алт 6.5 тэрбум төгрөг,

– Нүүрс 151.6 тэрбум төгрөг,

– Цайр 22.0 тэрбум төгрөг,

– Зэс 242.5 тэрбум төгрөг,

– Төмөр 6.1 тэрбум төгрөг,

– Жонш 3.4 тэрбум төгрөг,

– Бусад 16.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн. Үүнээс:

– Алт 1.8 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

– Нүүрс 75.7 тэрбум төгрөг буюу 2.0 дахин,

– Цайр 9.8 тэрбум төгрөг буюу 1.8 дахин,

– Зэс 71.6 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

– Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

– Жонш 2.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг түймрийн нэн аюултай зэрэглэлд байна

Түймэр зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаагаас ой хээрийн түймэр гарсаар байна. Тус аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайд орших Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-нд гарсан түймрийг унтрааж чадаагүй, гурав дахь өдрөө асч байна. Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20, нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн IV зэрэглэл буюу түймрийн эрсдэл маш өндөр зэрэглэлд Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа бол Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэглэлд Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр таван удаа гараад байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн санаалчилсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг дэмжсэнгүй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хийсэн юм. Үүний дараа уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас олгож байсан. Хүний хөгжлийн сангийн үйлчлэлийг зогсоосон. Халамжийг угаасаа хавтгайруулж өгдөггүй. Хуулиа л дагах ёстой” гэв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад Ерөнхийлөгчийн санаалчилсан Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдлээ

Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.

Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганцмодны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ы Баяннуур хотын удирдлагатай уулзаж, хоёр тал хил нэвтрүүлэх боломжоо нэмэгдүүлэх талд санал нэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж, хотын удирдлагатай нь уулзсан юм. Тэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцож, хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн, мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улсыг хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байгаа гэдгээ айлчлалын үеэр илэрхийлж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад оролцлоо

Санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдын дэлхийн сүлжээ болох Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (The Alliance for Financial Inclusion, AFI) үндсэн зургаан ажлын хэсгийн бүтцээр үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо эдгээр ажлын хэсгүүдэд бүгдэд нь буюу Хэрэглэгчийн эрх ашиг ба зах зээлийн ёс зүй (Consumer Empowerment and Market Conduct, CEMC), Санхүүгийн хүртээмжийн стратеги (Financial Inclusion Strategy, FIS), Санхүүгийн хүртээмжийн өгөгдөл (Financial Inclusion Data, FID), Санхүүгийн хэрэглээний хэм хэмжээ, тэнцвэрт байдлын Олон улсын стандарт (Proportionate Application of Global Standards, GSP), Санхүүгийн цахим үйлчилгээ (Digital Financial Services, DFS), ЖДҮ-ийн санхүүжилт (SME Finance, SMEF) ажлын хэсгүүдэд ажиллаж байна.

Нийгэмлэгээс Йорданы Төв банктай хамтран тус Улсын Амман хотноо “Финтек-ийн асуудлаарх бодлогын чуулган” болон Санхүүгийн цахим үйлчилгээ (СЦҮ) ажлын хэсгийн 17, ЖДҮ-ийн санхүүжилт (ЖДҮС) ажлын хэсгийн 10 дахь уулзалтуудыг зохион байгууллаа. Бодлогын чуулган болон ажлын хэсгүүдийн уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын болон Хадгаламж, зээлийн хоршооны газрын төлөөллүүд тус тусын чиглэлээр оролцож, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийн хандлага, жижиг, дунд үйлдвэрийг санхүүжилтийн боломжуудын талаарх гишүүний орнуудын туршлагаас хуваалцав.

Бодлогын чуулганд Нийгэмлэгийн гишүүн 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, санхүүгийн үйлчилгээний чанарыг үр ашигтай болгох, хүртээмжийн цар хүрээг өргөжүүлэх финтек инновациудын шийдэл, зохицуулалтыг хэлэлцэв. Хэрэглэгчийн бүртгэл, мэдээллийг төгөлдөржүүлэх, нууцлал, хамгаалалтыг сайжруулах талаар хийж байгаа дэвшилтэт технологийг жишээлэн ярилцаж, ялангуяа нутаг оронгүй, дүрвэгч иргэдийн мэдээлэл, түүнийг таньж мэдэх хиймэл ой ухаан, тэдгээрийг санхүүгийн харилцаанд хүлээн зөвшөөрч хэрэглэх талаар бодит шийдлүүдийг эрэлхийлж ажиллах талаар чуулганы төлөөлөгчид санал нэгдсэн юм.

Ажлын хэсгүүдийн тус тусын болон хамтарсан уулзалтуудаар зарим улс орны цахим цахим төлбөр тооцооны журам, тэдгээрээр финтекийг хэрхэн журамлаж буй талаар ярилцаж, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүний хүрээнд санхүүгийн бодлого зохицуулагч нарт тулгамддаг асуудлууд, зах зээлийн эрсдэлүүдийг шүүн ярилцаж, сорилт туршлагаасаа харилцан солилцов.

Уулзалт, чуулганаас ажлын хэсгийн гишүүд зохицуулах технологи буюу регтек-ийн гарц шийдлийг олоход чиглэсэн даалгавруудыг гүйцэтгэхээр болсон бөгөөд цахим санхүүгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд финтекийг ашиглахад шаардлагатай харилцагчийг таних механизмыг төгөлдөржүүлэх, аюулгүй байдлыг хангах, цахим санхүүгийн үйлчилгээний индикаторуудыг тодорхойлох зэрэг чиглэлээр нарийвчилсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь хоёр талын парламентын бүлэг, гишүүдийн нэрс

1. МОНГОЛ-АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ

Дарга
1. Д.Цогтбаатар
Гишүүд
2. С.Батболд
3. Д.Дамба-Очир
4. Д.Лүндээжанцан
5. Ц.Нямдорж
6. М.Оюунчимэг
7. Б.Саранчимэг
8. А.Ундраа
9. Ч.Хүрэлбаатар
10. Ц.Цогзолмаа
11. Ж.Энхбаяр
12. Н.Энхболд
2. МОНГОЛ-АВСТРИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. З.Нарантуяа
Гишүүд
2. Х.Болорчулуун
3. Д.Мурат
4. М.Оюунчимэг
5. Б.Пүрэвдорж
6. Д.Сарангэрэл
7. Б.Саранчимэг
8. Л.Элдэв-Очир
3. МОНГОЛ-АМЕРИКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Г.Занданшатар
Дэд дарга
2. Л.Оюун-Эрдэнэ
3. А.Ундраа
Гишүүд
4. Б.Баттөмөр
5. Л.Болд
6. Ц.Гарамжав
7. Б.Жавхлан
8. Д.Лүндээжанцан
9. Г.Мөнхцэцэг
10. Н.Оюундарь
11. М.Оюунчимэг
12. Б.Ундармаа
13. Ц.Цогзолмаа
14. Ж.Эрдэнэбат
4. МОНГОЛ-АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Х.Баделхан
Гишүүд
2. Ё.Баатарбилэг
3. Б.Бат-Эрдэнэ
4. Ж.Бат-Эрдэнэ
5. Д.Лүндээжанцан
6. Д.Мурат
7. А.Сүхбат
8. Б.Ундармаа
9. Н.Учрал
5. МОНГОЛ-АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГТЭЙ
ХАРИЛЦАХ БҮЛЭГ
Дарга
1. Г.Занданшатар
Гишүүд
2. Б.Батзориг
3. Д.Гантулга
4. Ц.Гарамжав
5. Б.Дэлгэрсайхан
6. Х.Нямбаатар
7. М.Оюунчимэг
8. Б.Саранчимэг
9. Я.Содбаатар
10. А.Сүхбат
11. Д.Тогтохсүрэн
12. А.Ундраа
13. Ж.Энхбаяр
14. Ө.Энхтүвшин
6. МОНГОЛ-АРМЕНИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ё.Баатарбилэг
Гишүүд
2. Б.Баттөмөр
3. Г.Мөнхцэцэг
4. Х.Нямбаатар
5. Ш.Раднаасэд
6. Л.Энхболд
7. МОНГОЛ-БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨГЖЛИЙН АСУУДЛААР АЗИ, НОМХОН ДАЛАЙН ПАРЛАМЕНТЧДЫН ХОЛБООТОЙ ХАРИЛЦАХ БҮЛЭГ
Дарга
1. О.Баасанхүү
Гишүүд
2. Д.Сарангэрэл
3. Б.Саранчимэг
4. Д.Сумъяабазар
5. Б.Чойжилсүрэн
8. МОНГОЛ-БАЛБЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Г.Мөнхцэцэг
Гишүүд
2. Ж.Батзандан
3. Б.Бат-Эрдэнэ
4. М.Билэгт
5. Б.Дэлгэрсайхан
6. Г.Занданшатар
7. Л.Мөнхбаатар
8. Б.Саранчимэг
9. Я.Содбаатар
10. А.Сүхбат
11. Д.Тогтохсүрэн
12. Ц.Цогзолмаа
13. Л.Энхболд
14. Л.Элдэв-Очир
9. МОНГОЛ-БЕЛАРУСЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Д.Цогтбаатар
Гишүүд
2. М.Оюунчимэг
3. Л.Оюун-Эрдэнэ
4. Д.Сарангэрэл
5. Б.Саранчимэг
6. Я.Содбаатар
7. Б.Ундармаа
8. А.Ундраа
9. Ж.Энхбаяр
10. МОНГОЛ-БОЛГАРЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Л.Энхболд
Гишүүд
2. Ё.Баатарбилэг
3. Д.Гантулга
4. Г.Мөнхцэцэг
5. Х.Нямбаатар
6. Л.Оюун-Эрдэнэ
11. МОНГОЛ-БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. С.Батболд
Дэд дарга
2. Н.Учрал
Гишүүд
3. Л.Болд
4. Д.Лүндээжанцан
5. Ж.Мөнхбат
6. М.Оюунчимэг
7. Я.Содбаатар
8. О.Содбилэг
9. А.Сүхбат
10. Д.Хаянхярваа
11. Д.Цогтбаатар
12. МОНГОЛ-БУРИАДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Н.Оюундарь
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. О.Баасанхүү
4. Х.Баделхан
5. Б.Бат-Эрдэнэ
6. М.Билэгт
7. Х.Болорчулуун
8. Ж.Ганбаатар
9. Ц.Гарамжав
10. Ц.Даваасүрэн
11. Д.Лүндээжанцан
12. Г.Мөнхцэцэг
13. Д.Тэрбишдагва
14. Ц.Цогзолмаа
13. МОНГОЛ-БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Л.Элдэв-Очир
Гишүүд
2. Ё.Баатарбилэг
3. Б.Батзориг
4. Ц.Мөнх-Оргил
5. Д.Тогтохсүрэн
6. Н.Учрал
14. МОНГОЛ-ВЬЕТНАМЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. А.Сүхбат
Гишүүд
2. Ж.Батзандан
3. О.Батнасан
4. Д.Дамба-Очир
5. Г.Тэмүүлэн
15. МОНГОЛ-ГЕРМАНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Д.Тэрбишдагва
Дэд дарга
2. Л.Болд
3. Д.Гантулга
Гишүүд
4. Ё.Баатарбилэг
5. Б.Баттөмөр
6. Б.Бат-Эрдэнэ
7. Х.Болорчулуун
8. Ц.Даваасүрэн
9. Б.Дэлгэрсайхан
10. Г.Занданшатар
11. Д.Лүндээжанцан
12. Ж.Мөнхбат
13. Д.Мурат
14. Ц.Нямдорж
15. Д.Сарангэрэл
16. Д.Сумъяабазар
17. Ч.Улаан
18. Б.Ундармаа
19. Д.Цогтбаатар
20. Н.Энхболд
21. Ө.Энхтүвшин
22. С.Эрдэнэ
16. МОНГОЛ-ДАНИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ж.Бат-Эрдэнэ
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. О.Баасанхүү
4. Х.Баделхан
5. Г.Мөнхцэцэг
6. А.Сүхбат
7. Н.Цэрэнбат
8. С.Чинзориг
17. МОНГОЛ-ЕАБХАБ- ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙТАЙ ХАРИЛЦАХ
БҮЛЭГ
Дарга
1. Д.Цогтбаатар
Гишүүд:
2. О.Баасанхүү
3. С.Батболд
4. Ж.Батзандан
5. С.Жавхлан
6. Б.Дэлгэрсайхан
7. Д.Лүндээжанцан
8. Ц.Мөнх-Оргил
9. З.Нарантуяа
10. Ц.Нямдорж
11. М.Оюунчимэг
12. Б.Пүрэвдорж
13. Б.Саранчимэг
14. Ц.Цогзолмаа
15. Ж.Энхбаяр
16. Н.Энхболд
18. МОНГОЛ-ЕВРОПЫН ПАРЛАМЕНТТАЙ ХАРИЛЦАХ БҮЛЭГ
Дарга
1. Н.Оюундарь
Дэд дарга
2. Г.Тэмүүлэн
Гишүүд
3. Т.Аюурсайхан
4. Л.Болд
5. С.Бямбацогт
6. Д.Ганболд
7. Б.Жавхлан
8. Ц.Мөнх-Оргил
9. Х.Нямбаатар
10. Л.Оюун-Эрдэнэ
11. А.Ундраа
12. Н.Учрал
13. Ц.Цогзолмаа
14. Б.Энх-Амгалан
15. Н.Энхболд
16. С.Эрдэнэ
19. МОНГОЛ-ИЗРАЙЛИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Пүрэвдорж
Гишүүд
2. О.Баасанхүү
3. Ж.Батзандан
4. Х.Болорчулуун
5. Ц.Даваасүрэн
6. Д.Мурат
7. З.Нарантуяа
8. Б.Наранхүү
9. Я.Санжмятав
10. С.Эрдэнэ
11. Д.Эрдэнэбат
20. МОНГОЛ-ИРАНЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Н.Цэрэнбат
Гишүүд
2. Ж.Бат-Эрдэнэ
3. С.Бямбацогт
4. Ж.Ганбаатар
5. Г.Мөнхцэцэг
6. Д.Тогтохсүрэн
7. Г.Тэмүүлэн
8. Д.Хаянхярваа
21. МОНГОЛ-ИСПАНИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Я.Содбаатар
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. Ё.Баатарбилэг
4. Ж.Бат-Эрдэнэ
5. С.Бямбацогт
6. Г.Мөнхцэцэг
7. Л.Оюун-Эрдэнэ
8. Д.Сарангэрэл
9. Н.Учрал
10. Д.Хаянхярваа
11. Л.Энхболд
22. МОНГОЛ-ИТАЛИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. А.Ундраа
Гишүүд
2. Б.Батзориг
3. Ц.Гарамжав
4. Г.Занданшатар
5. Г.Мөнхцэцэг
6. Н.Оюундарь
7. Б.Ундармаа
8. Ц.Цогзолмаа
23. МОНГОЛ-КАЗАХСТАНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Д.Мурат
Дэд дарга
2. Л.Болд
Гишүүд
3. Б.Пүрэвдорж
4. Н.Учрал
24. МОНГОЛ-КАНАДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Саранчимэг
Дэд дарга
2. О.Баасанхүү
Гишүүд
3. Н.Амарзаяа
4. О.Батнасан
5. Л.Болд
6. Ж.Ганбаатар
7. Д.Ганболд
8. Б.Жавхлан
9. Г.Мөнхцэцэг
10. Л.Элдэв-Очир
25. МОНГОЛ-КАТАРЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Наранхүү
Гишүүд
2. Ж.Батзандан
3. Г.Мөнхцэцэг
4. Д.Мурат
5. З.Нарантуяа
6. Б.Пүрэвдорж
7. Я.Санжмятав
8. Д.Сумъяабазар
9. Ц.Цогзолмаа
10. Д.Эрдэнэбат
26. МОНГОЛ-КИРГИЗИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ж.Энхбаяр
Гишүүд
2. Г.Занданшатар
3. Ц.Цогзолмаа
4. Д.Цогтбаатар
5. Б.Энх-Амгалан
27. МОНГОЛ-КУБЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Бат-Эрдэнэ
Гишүүд
2. Х.Болорчулуун
3. Ц.Даваасүрэн
4. Ж.Мөнхбат
5. Д.Тэрбишдагва
6. Ч.Улаан
28. МОНГОЛ-КУВЕЙТЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Л.Оюун-Эрдэнэ
Дэд дарга
2. Н.Оюундарь
Гишүүд
3. Н.Амарзаяа
4. Т.Аюурсайхан
5. Б.Батзориг
6. Ж.Бат-Эрдэнэ
7. М.Билэгт
8. Ж.Ганбаатар
9. Д.Гантулга
10. Ц.Даваасүрэн
11. Г.Мөнхцэцэг
12. Х.Нямбаатар
13. М.Оюунчимэг
14. Ш.Раднаасэд
15. Д.Сарангэрэл
16. Д.Сумъяабазар
17. Д.Тогтохсүрэн
18. Б.Ундармаа
19. А.Ундраа
20. Н.Учрал
21. Б.Чойжилсүрэн
22. Л.Энх-Амгалан
23. Ж.Энхбаяр
24. Л.Энхболд
29. МОНГОЛ-ЛАТИН АМЕРИКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ц.Даваасүрэн
Гишүүд
2. Т.Аюурсайхан
3. Ё.Баатарбилэг
4. Д.Ганболд
5. Н.Оюундарь
6. Я.Санжмятав
7. Б.Саранчимэг
8. А.Сүхбат
9. Д.Тогтохсүрэн
30. МОНГОЛ-МАЛАЙЗИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Н.Учрал
Гишүүд
2. Ж.Ганбаатар
3. Д.Гантулга
4. Д.Сарангэрэл
5. Л.Элдэв-Очир
6. Л.Энхболд
31. МОНГОЛ-МЕКСИКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Пүрэвдорж
Гишүүд
2. Л.Болд
3. Х.Болорчулуун
4. Ж.Ганбаатар
5. Ц.Даваасүрэн
6. Г.Мөнхцэцэг
7. Д.Мурат
8. З.Нарантуяа
9. Я.Санжмятав
10. С.Эрдэнэ
11. Д.Эрдэнэбат
32. МОНГОЛ-МЬЯНМАРЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ё.Баатарбилэг
Гишүүд
2. Ж.Ганбаатар
3. Г.Занданшатар
4. Г.Мөнхцэцэг
5. Н.Оюундарь
6. Б.Саранчимэг
7. О.Содбилэг
8. Н.Цэрэнбат
9. Б.Чойжилсүрэн
10. Б.Энх-Амгалан
11. Ж.Энхбаяр
12. Л.Энхболд
33. МОНГОЛ-НОРВЕГИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ц.Даваасүрэн
Дэд дарга
2. Б.Ундармаа
Гишүүд
3. Н.Амарзаяа
4. Т.Аюурсайхан
5. Б.Бат-Эрдэнэ
6. Х.Болорчулуун
7. Л.Мөнхбаатар
8. Ц.Мөнх-Оргил
9. Х.Нямбаатар
10. Н.Оюундарь
11. Д.Сарангэрэл
12. А.Сүхбат
13. Д.Цогтбаатар
14. Н.Цэрэнбат
34. МОНГОЛ-ОРОСЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ц.Нямдорж
Дэд дарга
2. Б.Саранчимэг
3. Б.Энх-Амгалан
4. Н.Энхболд
Гишүүд
5. Н.Амарзаяа
6. Т.Аюурсайхан
7. О.Баасанхүү
8. Х.Баделхан
9. Ж.Батзандан
10. Б.Батзориг
11. О.Батнасан
12. Б.Баттөмөр
13. Ж.Бат-Эрдэнэ
14. Л.Болд
15. Д.Ганболд
16. Д.Гантулга
17. Ц.Гарамжав
18. Б.Дэлгэрсайхан
19. Г.Занданшатар
20. Д.Лүндээжанцан
21. Л.Мөнхбаатар
22. Г.Мөнхцэцэг
23. Х.Нямбаатар
24. Н.Оюундарь
25. Л.Оюун-Эрдэнэ
26. Ш.Раднаасэд
27. Д.Сарангэрэл
28. О.Содбилэг
29. Д.Сумъяабазар
30. А.Сүхбат
31. Г.Тэмүүлэн
32. Д.Тэрбишдагва
33. Б.Ундармаа
34. Н.Учрал
35. Д.Хаянхярваа
36. Н.Цэрэнбат
37. Л.Элдэв-Очир
35. МОНГОЛ-ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Д.Дамба-Очир
Дэд дарга
2. Л.Элдэв-Очир
Гишүүд
3. С.Батболд
4. Б.Батзориг
5. Л.Болд
6. А.Сүхбат
7. Д.Тогтохсүрэн
8. Ц.Цогзолмаа
36. МОНГОЛ-СИНГАПУРЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. М.Оюунчимэг
Гишүүд
2. Б.Баттөмөр
3. Ж.Бат-Эрдэнэ
4. Ц.Гарамжав
5. Б.Дэлгэрсайхан
6. Б.Жавхлан
7. Ц.Мөнх-Оргил
8. Х.Нямбаатар
9. Б.Ундармаа
10. Ц.Цогзолмаа
11. Н.Цэрэнбат
37. МОНГОЛ-БНАСАУ- ЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. О.Баасанхүү
Гишүүд
2. Ж.Ганбаатар
3. Д.Сарангэрэл
4. Б.Саранчимэг
5. Д.Сумъяабазар
6. Б.Чойжилсүрэн
38. МОНГОЛ-БНСУ- ЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Батзориг
Дэд дарга
2. Д.Сарангэрэл
3. М.Оюунчимэг
Гишүүд
4. Н.Амарзаяа
5. Т.Аюурсайхан
6. О.Баасанхүү
7. Ё.Баатарбилэг
8. Х.Баделхан
9. О.Батнасан
10. М.Билэгт
11. Л.Болд
12. Х.Болорчулуун
13. Д.Ганболд
14. Ц.Даваасүрэн
15. Н.Оюундарь
16. Л.Оюун-Эрдэнэ
17. Ш.Раднаасэд
18. А.Сүхбат
19. Г.Тэмүүлэн
20. Д.Тэрбишдагва
21. Б.Ундармаа
22. Ц.Цогзолмаа
23. С.Эрдэнэ
39. МОНГОЛ-ТАЙЛАНДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Х.Болорчулуун
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. Т.Аюурсайхан
4. Ж.Бат-Эрдэнэ
5. Б.Бат-Эрдэнэ
6. Ц.Гарамжав
7. Ц.Даваасүрэн
8. Г.Занданшатар
9. Г.Мөнхцэцэг
10. Н.Оюундарь
11. М.Оюунчимэг
12. Я.Санжмятав
13. Б.Саранчимэг
14. Б.Ундармаа
15. Д.Цогтбаатар
16. Ж.Энхбаяр
40. МОНГОЛ-ТУРКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Т.Аюурсайхан
Дэд дарга
2. Д.Мурат
Гишүүд
3. Х.Баделхан
4. Ж.Бат-Эрдэнэ
5. Л.Болд
6. Д.Ганболд
7. Л.Оюун-Эрдэнэ
8. Б.Саранчимэг
9. Г.Солтан
10. Б.Ундармаа
11. Л.Элдэв-Очир
12. Ж.Энхбаяр
13. Н.Энхболд
41. МОНГОЛ-УКРАИНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ж.Ганбаатар
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. Ё.Баатарбилэг
4. Х.Баделхан
5. Х.Болорчулуун
6. Ц.Даваасүрэн
7. Д.Дамба-Очир
8. Г.Занданшатар
9. Д.Лүндээжанцан
10. Ц.Мөнх-Оргил
11. Г.Мөнхцэцэг
12. Н.Оюундарь
13. Д.Оюунхорол
14. Л.Оюун-Эрдэнэ
15. Д.Сумъяабазар
16. Б.Ундармаа
17. А.Ундраа
18. Н.Учрал
19. Ц.Цогзолмаа
20. Н.Цэрэнбат
42. МОНГОЛ-УНГАРЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ж.Батзандан
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. О.Баасанхүү
4. О.Батнасан
5. Ж.Бат-Эрдэнэ
6. М.Билэгт
7. Д.Гантулга
8. С.Жавхлан
9. Г.Занданшатар
10. Ц.Мөнх-Оргил
11. З.Нарантуяа
12. Х.Нямбаатар
13. Н.Оюундарь
14. М.Оюунчимэг
15. Я.Санжмятав
16. Д.Сарангэрэл
17. О.Содбилэг
18. Д.Сумъяабазар
19. А.Сүхбат
20. Д.Тогтохсүрэн
21. Г.Тэмүүлэн
22. Д.Тэрбишдагва
23. Б.Ундармаа
24. Н.Учрал
25. Ц.Цогзолмаа
26. Н.Цэрэнбат
27. Ж.Энхбаяр
28. С.Эрдэнэ
29. Д.Эрдэнэбат
43. МОНГОЛ-ФИНЛАНДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Н.Учрал
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. Д.Гантулга
4. Х.Нямбаатар
5. Б.Саранчимэг
6. А.Сүхбат
7. Г.Тэмүүлэн
44. МОНГОЛ-ФРАНЦЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Л.Болд
Гишүүд
2. С.Батболд
3. Ж.Батзандан
4. Б.Бат-Эрдэнэ
5. Х.Болорчулуун
6. Ц.Даваасүрэн
7. Д.Лүндээжанцан
8. Ц.Мөнх-Оргил
9. Д.Мурат
10. Н.Номтойбаяр
11. Н.Оюундарь
12. Я.Санжмятав
13. Д.Сарангэрэл
14. А.Сүхбат
15. Д.Тэрбишдагва
16. Б.Ундармаа
17. Ц.Цогзолмаа
18. Н.Цэрэнбат
19. Ж.Энхбаяр
20. Д.Эрдэнэбат
45. МОНГОЛ-ХАЛИМАГИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. О.Батнасан
Дэд дарга
2. С.Жавхлан
Гишүүд
3. Х.Баделхан
4. Ж.Бат-Эрдэнэ
5. Я.Санжмятав
6. Д.Сарангэрэл
7. Б.Саранчимэг
8. Б.Ундармаа
9. Ц.Цогзолмаа
10. Н.Энхболд
46. МОНГОЛ-ХЯТАДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Я.Санжмятав
Дэд дарга
2. Б.Дэлгэрсайхан
3. С.Бямбацогт
Гишүүд
4. Н.Амарзаяа
5. О.Баасанхүү
6. Ж.Батзандан
7. Б.Батзориг
8. Б.Баттөмөр
9. Б.Бат-Эрдэнэ
10. Л.Болд
11. Х.Болорчулуун
12. Д.Ганболд
13. Д.Лүндээжанцан
14. Д.Мурат
15. З.Нарантуяа
16. Н.Оюундарь
17. Б.Саранчимэг
18. Д.Сумъяабазар
19. А.Сүхбат
20. Д.Тэрбишдагва
21. Б.Ундармаа
22. Ч.Хүрэлбаатар
23. Ц.Цогзолмаа
24. Л.Элдэв-Очир
25. Д.Эрдэнэбат
47. МОНГОЛ-ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Х.Нямбаатар
Гишүүд
2. Х.Баделхан
3. Б.Батзориг
4. Д.Ганболд
5. Б.Жавхлан
6. Л.Оюун-Эрдэнэ
7. Д.Тэрбишдагва
8. Б.Ундармаа
9. А.Ундраа
10. Н.Учрал
48. МОНГОЛ-ШВЕДИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ц.Цогзолмаа
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. Х.Баделхан
4. Ж.Батзандан
5. О.Батнасан
6. Ж.Ганбаатар
7. Д.Гантулга
8. Ц.Гарамжав
9. Л.Мөнхбаатар
10. Ц.Мөнх-Оргил
11. Г.Мөнхцэцэг
12. Н.Оюундарь
13. М.Оюунчимэг
14. Д.Сарангэрэл
15. Б.Саранчимэг
16. Я.Содбаатар
17. Б.Ундармаа
18. Н.Учрал
19. Д.Цогтбаатар
20. Б.Чойжилсүрэн
21. Л.Энхболд
49. МОНГОЛ-ШВЕЙЦАРИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Ц.Гарамжав
Дэд дарга
2. Г.Занданшатар
Гишүүд
3. Н.Амарзаяа
4. М.Билэгт
5. Л.Болд
6. Б.Дэлгэрсайхан
7. Л.Мөнхбаатар
8. Б.Баттөмөр
9. Х.Нямбаатар
10. М.Оюунчимэг
11. Д.Сарангэрэл
12. Я.Содбаатар
13. Д.Сумъяабазар
14. А.Сүхбат
15. Б.Ундармаа
16. А.Ундраа
17. Ц.Цогзолмаа
18. Н.Энхболд
19. Ө.Энхтүвшин
50. МОНГОЛ-ШИНЭ ЗЕЛАНДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Д.Гантулга
Гишүүд
2. О.Батнасан
3. Г.Мөнхцэцэг
4. Л.Оюун-Эрдэнэ
5. А.Сүхбат
6. Н.Учрал
7. Л.Энхболд
51. МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Б.Ундармаа
Гишүүд
2. Н.Амарзаяа
3. Ж.Батзандан
4. О.Батнасан
5. Ж.Бат-Эрдэнэ
6. Л.Болд
7. Х.Болорчулуун
8. Д.Ганболд
9. Д.Гантулга
10. Ц.Мөнх-Оргил
11. Г.Мөнхцэцэг
12. М.Оюунчимэг
13. А.Сүхбат
14. Ч.Улаан
52. МОНГОЛ-ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ
Дарга
1. Д.Сумъяабазар
Дэд дарга
2. Л.Энх-Амгалан
3. Л.Болд
Гишүүд
4. Н.Амарзаяа
5. Т.Аюурсайхан
6. О.Баасанхүү
7. Х.Баделхан
8. Б.Баттөмөр
9. М.Билэгт
10. С.Бямбацогт
11. Ж.Ганбаатар
12. Ц.Гарамжав
13. Ц.Даваасүрэн
14. Б.Дэлгэрсайхан
15. Б.Жавхлан
16. Д.Лүндээжанцан
17. Ж.Мөнхбат
18. Ц.Мөнх-Оргил
19. Г.Мөнхцэцэг
20. Н.Номтойбаяр
21. Х.Нямбаатар
22. Н.Оюундарь
23. М.Оюунчимэг
24. Д.Сарангэрэл
25. Б.Саранчимэг
26. О.Содбилэг
27. А.Сүхбат
28. Тэмүүлэн
29. Д.Тэрбишдагва
30. Б.Ундармаа
31. А.Ундраа
32. Н.Учрал
33. Н.Цэрэнбат
34. С.Чинзориг
35. Б.Чойжилсүрэн
36. Б.Энх-Амгалан
37. Л.Энхболд