Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдлын хяналт шалгалт хийлээ

Аюулгүй байдлын хяналт шалгалт хийлээНийслэлийн Засаг Даргын шийдвэрээр соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах удирдамжийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 5 иргэнийг 700.000, 6 аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шувуу ажиглах аялал” зохион байгуулна

Дорнод аялал жуулчлалын нэгдэлээс нүүдлийн шувуудын нутаг болох Монгол Дагуурын дархан цаазат газарт “Шувуу ажиглах аялал” зохион байгуулахаар болжээ. Тэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гадаадын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Монгол Дагуурын дархан цаазат газр нь дэлхийд ховордсон олон төрөл зүйл шувуудын өлгий нутаг. Тэр ч утгаар ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумын нутаг дэвсгэрийг хамарсан тус газарт гадаадын олон жуулчин шувууны зураг авах, ажиглах зорилгоор тогтмол ирдэг байна. Тийм учраас дээрх аяллын томоохон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Дорнод Аялал жуулчлалын нэгдлийн сүлжээ байгууллагууд, УТХГН-ын Дорнод Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах болсон байна. Дорнод Аялал жуулчлалын нэгдэл нь гадаад хэлний мэргэжлийн хөтөчөөс бусад бүх төрлийн аяллын үйлчилгээг гадаадын жуулчдад хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тухайлбал, жуулчдад үйлчлэх нутгийн мэргэшсэн газарчин, автомашин, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, хээрийн гал тогоо, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллага үйлчилгээг санал болгож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

4 болон 9 тоогоор төгссөн бол энэ сард багтаан татвараа төлөөрэй

Автомашины тань улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын 2018оны нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх” эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан.

Төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна.

Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ дараахь зүйлсийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн заалт нэмж оруулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “24.6-д шинээр “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн нь буруу ойлголт төрүүлэхээр байна. Хуульд аль тохирохыг үндэслэнэ гэж бичиж болохгүй. Тиймээс Ажлын хэсэг дээр энэ асуудлыг эргэн харж, ярилцах хэрэгтэй гэсэн” саналыг хэлж байлаа.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар газар өмчлөлийн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаан өглөө 08.00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүнд,

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай*

Ө.ЭНХТҮВШИН

2.

Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

Г.ЗАНДАНШАТАР

3.

УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

4.

Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай

Д.ЦОГТБААТАР

5.

Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

6.

БНЭУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын тухай

Д.ЦОГТБААТАР

7.

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

8.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

9.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт*

Ц.НЯМДОРЖ

10.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай**

Х.БАДЕЛХАН

11.

“Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэх тухай

Х.БАДЕЛХАН

Танилцуулах асуудал

12.

ТӨБЗГ-аас улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд худалдан авах төсөл, арга хэмжээний эхний улирлын хэрэгжилтийн явцын талаар

Г.ЗАНДАНШАТАР

13.

Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөговь, Дундговь аймагт ажилласан талаар

Г.ЗАНДАНШАТАР

14.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

15.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

16.

Сангийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

17.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Үндэсний спортын их наадам Хүй долоон худагт болно

Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах хорооны хоёрдугаар хурал БСШУСЯ-нд боллоо. Хурлаар их наадмын зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ирэх наймдугаар сард хийхээр төлөвлөсөн “Нүүдэлчин” фестивалийн танилцуулга болон 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

Их наадам нь үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл, соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, гадна дотнын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой. Их наадмыг олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлөөр зохион байгуулна.

Тодруулбал, их наадмын зуны төрөлд үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа гэсэн 10 төрлөөр зохион байгуулах юм.

Харин өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа, тэмээн поло, хурдан тэмээний уралдаан багтжээ.

Энэ жилийн их наадмын өвлийн төрөлд мөсний шагай, мөсний сурын харваа тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тэмээн поло, хурдан тэмээний уралдааныг ирэх жил явуулахаар болсон. Харин ирэх наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт их наадмын зуны 10 төрлийн тэмцээн болох бөгөөд улсын хэмжээнд хоёр үе шаттай явагдана. Анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд ирэх зургадугаар сарыг дуустал явагдах бол тэндээс шалгарсан баг, тамирчид Хүй долоон худагт болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн үндэс төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна.

Энэхүү төсөлд зорилтот 30 гэр бүл сонгогдсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн гэр бүл, түүний гишүүдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэн, нөхцөл байдал чадамжинд нь суурьлан хөгжүүлж нийгмийн ажлын болон өрх тус бүрд холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

Төслийн хүрээнд зургаан дүүргээс сонгогдсон 30 гэр бүлд анхан шатны нөхцөл байдлын үнэлгээнүүдийг хийж үйлчилгээг төлөвлөх ажлууд хийгдэж байна. Энэ сарын 17-нд төслөөр хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулна. Сургалтыг АНУ-ын Олон улсын нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтан Katrina L.Clemons удирдан явуулсан.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 16 байгууллагыг шалгалаа

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.

Шалгалтад нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 16 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 103 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 17 зөрчлийг арилгуулж, холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Хяналт шалгалт 2018 оны 04 сарын 22-нд дуусна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна.

Энэхүү төсөлд зорилтот 30 гэр бүл сонгогдсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн гэр бүл, түүний гишүүдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэн, нөхцөл байдал чадамжинд нь суурьлан хөгжүүлж нийгмийн ажлын болон өрх тус бүрд холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

Төслийн хүрээнд 6 дүүргээс сонгогдсон 30 гэр бүлд анхан шатны нөхцөл байдлын үнэлгээнүүдийг хийж үйлчилгээг төлөвлөх үйл ажиллагаанууд хийгдэж байна Энэ сарын 17-нд төслөөр хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулах бөгөөд сургалтыг АНУ-ын Олон улсын нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтан Katrina L.Clemons удирдан явуулсан гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулав

Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ.

Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ.