Categories
мэдээ спорт

Торонто Рэпторс цувралыг итгэл төгс тэргүүлж байна

Image may contain: 1 person, playing a sport, crowd and basketball courtДорнод бүсийн тэргүүн баг Торонто Рэпторс Вашингтон Визардсыг талбай дээрээ хүлээн авлаа. Энэхүү тоглолт нь тус хоёр багийн цувралын хоёрдахь тулаан юм. Цуварлыг Торонто Рэпторс 1-0-ээр илүүрхэж байгаа бөгөөл Канадын ганц төлөөлөл өнөөдөр мөн талбайдаа илүү тоглолт үзүүүлж 130-119 харьцаагаар хожиж цувралыг 2-0-ээр тэргүүлж эхэллээ.

Торонто эхний үед 44-27 харьцаагаар давамгайсан нь тус багийн хожлын гол үндэс нь боллоо. Вашингтон дараагийн үеүүдэд оноогоо нөхөхийг хичээсэн ч чадсангүй.

С.Ибака 10 оноо , 9 самбар , 3 хаалт
Д. ДеРозан – 37 оноо , 4 дамжуулалт
К.Лаури – 13 оноо , 12 дамжуулалт
Д. Врайт – 11 оноо 3 дамжуулалт
Ж.Валанчюнас 19 оноо, 14 самбар
ВАШИНГТОН
Жон Уолл – 2 оноо 9 дамжуулалт
Б.Бийл – 9 оноо , 3 дамжуулалт
М.Скотт – 20 оноо , 3 самбар
Дараагийн тоглолт 21-нд Вашингтон хотноо явагдана.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ улс-төр

Иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргажээ

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусч байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргажээ. Энэхүү тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Иргэд 2002 оноос хойш 570 мянган га газар өмчилж авснаас 170 мянган га газартаа иргэд гэрчилгээ аваагүй байна. Учир нь хөдөө, хээр газар өмчилж авчээ. Нийт иргэдийн 13 хувь нь газраа өмчилж авчээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт зам тээврийн ослын улмаас мотоциклийн жолооч нас баржээ

Өчигдөр Хан- Уул дүүргийн Сонсголонгийн зам, “Хөнгө хан” дэлгүүрийн зүүн замд Deluxe маркийн мотоциклийн жолооч Ц.Б нь Toyota Mark X М.Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Ц.Б нь (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон) гэмтсэн.

Дорноговь аймаг, Даланжаргал сум, 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Subaru маркийн автомашины жолооч А нь Дэу маркийн улсын дугааргүй Б мотоциклийн жолоочтой мөргөлдөж, жолооч Б нь барсан хэргийг Дорноговь аймгийн Сайшанд сумын замын цагдаагийн тасаг шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн байна

цагдаагийн дуудлага зурган илэрцүүдЗамын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 03 сарын мэдээ

Categories
мэдээ спорт

Уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Патрик Чан зодог тайллаа

2018 оны өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртсэн Канадын тамирчин Патрик Чан 27 насандаа зодог тайлснаа зарлалаа. Түүний амжилтуудаас дурьдвал 2014 оны олимпийн хошой мөнгөн медаль (хувийн болон багийн), дэлхийн 3 удаагийн аварга (2011-2013), Канадын 10 удаагийн аварга (2008-2014, 2016-2018) тус тус хүртэж байв.

Патрик Чан фэнүүддээ хандан “Канад улсыг төлөөлөн дэлхийн тавцанд өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа. Би бүх мөрөөдлөө биелүүлж, бүх зорилгодоо хүрсэн. Одоо би амьдралаас шинэ сорилт, шинэ боломж хүлээж байна. Шургуу хөдөлмөр, тэвчээр хатуужилтай байвал ямар ч зорилгод хүрч болно гэдгийг залуу үед харуулж чадсан гэж бодож байна” гэж хэлсэн юм.
Патрик Чан Ванкувер хотод уран гулгалтын академи байгуулан ажиллах гэнэ.
Тэрбээр хятад гаралтай, хятад нэр нь Чэнь Вэйцюнь. Аав нь Чаныг 4 настай байхад Хонконгоос Канадад цагаачилжээ. Хүндийг өргөлт, ширээний теннис, гольф, уулын цана, таэквондо, хадант авиралт гээд маш олон спортоор хичээллэж байсан. Англи, франц, хятад хэлтэй. 2008 онд Торонтогийн Хятадын соёлын төв түүнд “Chinese Canadian Youth of the Year 2007” шагнал олгож байлаа. Мөн тэр жилийнхээ тавдугаар сард Чан “Asia Network” сэтгүүлийн “Оны шилдэг ази хүн” хэргэм хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголд ажилд зуучлуулаад залилуулах тохиолдол цөөнгүй байна

Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүмүүст хууртагдахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газар сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчдын цалинг хадгалах буюу царцаах УИХ-ын тогтоолыг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 25-нд болж, УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний 29 дүгээр тогтоолыг хэлэлцэх болжээ.

Уг тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.
Categories
гадаад мэдээ

Ким Жөн Унтай уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэнэ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ким Жөн Унтай хаана уулзах вэ?” гэсэн асуултад тэрбээр уулзалт хийх боломжтой таван газрыг авч хэлэлцэх тухайгаа мэдэгдсэн хэдий ч уулзах хотуудынхаа нэрийг тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн тус уулзалтыг АНУ-д зохион байгуулах боломжтой эсэхийг асуухаад тэрбээр энэ хувилбарыг үгүйсгэжээ.

“Умард Солонгосын удирдагчтай 6 дугаар сарын эхээр уулзаж магадгүй. Энэ уулзалтыг хийхгүй ч байж магад. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар АНУ Умард Солонгостой дээд түвшинд шууд яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн Д.Трамп онцлон тэмдэглэжээ.

Categories
гадаад мэдээ

Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг санаархаж байгааг эрс эсэргүүцэж байна гэв

Зураг

АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг санаархаж байгааг манай засгийн газар эрс эсэргүүцэн буруушааж байна гэж Венесуэлийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Перу улсын нийслэл Лима хотноо саяхан болсон Америк тивийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон 34 улсын 16 нь ирэх тавдугаар сарын 20-нд Венесуэлд болох ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус үйл явдал болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан байна. Эдгээр орон Венесуэлийн засгийн газарт хандан ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөтэй, шударга, ил тод, улс төрийн хоригдолгүйгээр, улс төрийн бүх хүчний оролцоотойгоор явуулах баталгааг хангахыг уриалжээ.

“Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын эсрэг найрсаг бус, дайсагнасан хандлагатай төдийгүй НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйг зөрчсөн дээрх мэдэгдлийг Венесуэлийн засгийн газар эрс эсэргүүцэж байна” гэж ГХЯ-ны мэдэгдэлд онцолсон байна.