Categories
мэдээ нийгэм

Хүний нөөцийн ажилтны XH-18.1 сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академитай хамтран хүний нөөцийн ажилтны “ХН-18.1” сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан 20 гаруй ахлах мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого болон сургалтын бодлогын чиглэл, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журмыг танилцуулах, хүний нөөцийг хөгжүүлэх сургалт бэлтгэлийн төлөвлөлтийг хийх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх арга барилд сургах зорилготой тус сургалт хүний нөөцийн болон дотоод сургалт, хууль эрхзүй гэсэн гурван чиглэлээр явагдаж байна.

Мөн сургалтанд хамрагдсан нийт алба хаагчдаас мэргэжлийн түвшин тогтоох зорилгоор асуудлыг шийдвэрлэх үйл явц, командлах ур чадвар, биеийн тамирын бэлтгэлийн шалгалтыг зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг хөгжүүлэх хотын даргын шинэ бодлого, шинэ төсөл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, холбогдох газар, агентлагийн дарга нарын хамт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийн явц, байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын гудамжны 13,14,15 дугаар хэсгийн нийт 200 өрхөд Нийслэлийн төсөв, хөрөнгөөр “Сервис центр” буюу “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Нөгөө талаас эдгээр 200 өрх “Дулаалгын аян”-ы гэрээг хийж, гэр, байшингаа дулаалах үүрэг хүлээсэн байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн зүгээс 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж буй цоо шинэ ажлын хамгийн анхных болох “Сервис центр” буюу дэд бүтцийн төвийг байгуулах ажлыг түүчээлж байгаа иргэддээ баярласнаа илэрхийлье. Нийслэлийн тулгамдсан асуудал болсон агаар, хөрсний бохирдлыг бууруулахад нэн түрүүнд орон сууцжуулах нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардлагатай. Хот төлөвлөлтийн тооцоогоор Улаанбаатарын гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянга орчмын дулааныг цахилгаанд холбож шийднэ. Үлдсэн өрхүүдийг бусад эх үүсвэрээр халаах юм. Хамгийн гол шийдэл нь “Сервис центр” гэж үзэж байна.

Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн “Сервис центр” байгуулах шинэ бодлого гарган ажиллаж байна. Нийт 11 байршилд судалгаа хийсэн. Эндээс 2018 оны арваннэгдүгээр сард “Сервис центр” байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон дахь байршил юм. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хоёр дахь байршил нь байгаа. Өөрийн эзэмшил газар дээрээ, орчин үеийн чиг хандлагаар хүмүүс яаж амьдарч болохыг эндээс харуулахыг зорьж байгаа юм. Үүнийг ганцхан хотын төсвөөр хийхгүй. Иргэдийн оролцоотой хийнэ. Энэ ажлыг хамтран бүтээхэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэддээ маш их итгэл найдвар тавьж байна.

Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулна. Үүнийг нийслэлийн төсвөөс гаргаж хийнэ. Төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох гэсэн ажлуудыг иргэд өөрсдөө хийнэ.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд төсөлд хамрагдаж байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргая гэж байгаа. Сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ногоон сангаас хөнгөлөлттэй зээл олгоно. Иргэд урин дулааны цагт эдгээр ажлаа хийх хэрэгтэй. Шийдэл гарсан, хүлээх зүйл байхгүй. Иргэд, төр засаг, нйислэл, хувийн хэвшил хамтарч энэ асуудлыг шийднэ.

Анхны энэ ажил амжилттай болбол хүмүүсийг араасаа дагуулна. Иргэд тэвчээр гаргаж, боломжоо дайчилж үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж хүсч байна. Хэдэн үеэрээ амьдрах сайхан амьдралаа бид өөрсдөө цогцлоох ёстой” гэлээ.

Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ч.Батбилэг хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төсөл хэрэгжихэд бэлэн боллоо. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага,нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, НИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгасан үндэслэлүүдээр “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж эхэлнэ.

НИТХ-ын 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллыг 3 бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ” гэв.

“Гэр хорооллын дэд бүтцийн төв” төслийг айл өрхийн 80-аас дээш хувь дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлж байгаа бөгөөд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол гэсэн үндсэн таван шугамыг энэ төслөөр айл өрхүүдэд ойртуулж өгөх юм байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд технологийн шийдлүүдийг гаргажээ. Дулаан хангамжийг сайжруулсан түлш, цахилгаан зуух гэсэн хосолмол байдлаар шийдэх ажээ. Бие даасан бохирын системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон байна. Төвийн усан болон цахилгааны хангамжаар хангагдах юм байна. Төвийн ажлыг 5 дугаар сард эхлүүлэхээр болжээ.

Албаныхан Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонссон.

Иргэн Д.Баатар: -Би энэ хороонд 25 жил амьдарч байна. Өмнөх жилүүдэд манай дүүрэг, хороонд дорвитой өөрчлөлт гараагүй. Тэр өөрчлөлт өнөөдөр гарч, баярлаж байна. Нийслэлийн удирдлага, Чингэлтэй дүүрэг, хорооны дарга нарт талархаж байгаагаа илэрхийлэе. Талархахаас гадна анхаармаар зүйл ч бий. Дэд бүтцийн төвийн хөрөнгө мөнгө нийслэлээс гарч байгаа ч гэсэн иргэд бид өөрсдөө энэ ажилд бүх талаар идэвхтэй оролцож, тусалж дэмжих хэрэгтэй. Иргэд хойш суувал энэ сайхан ажил зогсоно шүү. Ирээдүйнхээ, үр хүүхдийнхээ төлөө энэ ажилд идэвхтэй оролцоорой л гэж иргэдээ уриалж байна.

Иргэн Д.Баяраа: -Дэд бүтцийн төв нээгдэж байгаад баяртай байна. Энэ газарт би 20-оод жил амьдарч байгаа. Бид ам бүл 5-уулаа. Байшингаа тохижуулаад орон сууц шиг амьдарвал сайхан байлгүй яах вэ. Энэ ажилд чадлын хэрээр оролцоно.

Иргэн Б.Уранчимэг: -Манайх энэ хороондоо 20 шахам жил амьдарч байна. Гэрт суудаг. Ам бүл 13-14-үүлээ, хашаандаа гурван өрх байдаг. Бараг ихэнхдээ арван хэдүүлээ нэг гэртээ байдаг даа. Байшинтай, боломжийн амьдралтай болно гэж бодож байгаа. Энэ ажлыг дэмжиж гэрээ байгуулсан.

Иргэн А.Отгонбаатар: -Амьдрал их л гоё болно гэж бодож байна. Манайх энд бараг 30 жил амьдарч байна. Хүүхдүүд том болж тусдаа гарсан, ам бүл хоёулаа байгаа. Жижиг байшинтай. Одоо дулаалгаа хийгээд, цэвэр, бохир усаа шийдээд их л гоё болох нь гэж харж сууна. Росторг гэж компанитай яриад хэрэгтэй материалаа авахаар болоод байгаа.

Иргэн Ж.Гантөмөр: -Манайх энд 20 гаруй жил амьдарч байна. Дандаа олон жил болсон айлууд бий. Манайх байшинтай, байшингаа сайжруулна гэж бодож байна. Бүгдээрээ энэ сайхан боломжийг ашиглах хэрэгтэй. Сайхан болно. Аль болох сайхан амьдрахын төлөө л явна даа хэмээн иргэд уулзалтын үеэр хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт болж байна

ЗурагЦЕГ-ын даргын тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг эрүүгийн мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт болж байна.

Эрүүгийн мөрдөн байцаагчдын дунд “Хүний амь нас хохирсон гэмт хэргийн газарт үзлэг хийх, илрүүлэх арга тактик”, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн газрт үзлэг хийх, илрүүлэх арга, тактик”, “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн газарт үзлэг хийх, илрүүлэх арга, тактик” сэдэвт сургалт энэ сарын 11-нээс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд боллоо. Сургалтад 95 эрүүгийн мөрдөгч хамарч батламж гардан авав. Сургалтыг Хуульчдын холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг газрууд хамтран зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Азийн түншлэлийн хуралдаанд 16 орны 120 гаруй төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.

Хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 16 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг 19 олон улсын байгууллагаас нийт 120 гаруй төлөөлөгч оролцоно.

Азийн түншлэлийн хуралдааны зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа маргааш буюу энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд болно.

Энэ удаагийн дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдана.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа онцлогтой.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗАРДАЛ, АНХНЫ ҮНЭ

д/д

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Газрын зориулалт

Хэмжээ /га/

Дуудлага худалдааны үнэ /БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаал/

1

Баянзүрх

11

Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3,46

383302687

2

Баянзүрх

20

Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3,32

146880000

3

Хан-Уул

8

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Үйлчилгээ

5

784453500

4

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Амины сууцны хотхон

2,23

248064901

5

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Конторын барилга

1,14

137573728

6

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0,7

84828944

7

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0,8

124000000

8

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Үйлчилгээ

1

158228702

9

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Худалдаа, үйлчилгээ

0,83

187736472

10

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0,39

47361165

11

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4

440800000

12

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4

440800000

13

Хан-Уул

14

Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3,75

252489733

14

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8,03

354120000

15

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3,02

133680000

16

Сонгинохайрхан

32

Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0,105

116300000

17

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1,1

177700000

18

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1,1

177700000

19

Сонгинохайрхан

21

Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17

748800000

20

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

5

220800000

21

Сонгинохайрхан

21

Бөөр толгойн өвөрт

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

7

308800000

22

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй

5

220800000

23

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

24

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

25

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

26

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

27

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

28

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл

5

220800000

29

Багахангай

2

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1

44800000

ДҮН

89

6384819832

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд гал гарав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 8 давхарт гал гарчээ. Галыг унтраахаар Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр ангийн гал сөнөөгчид ажиллаж галын тархалтыг зогсоолоо гэж НОБГ-аас мэдээллээ. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үед орон сууцны барилгууд галд өртөх нь ихэсч байгаа тул иргэд, оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Зураг

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.19) хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыгҮндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай иргэнээс гаргасан маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргасан гэж дурдав.


Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар тус тус танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасан журмын дагуу хэлэлцжээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасны дагуу хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг дэмжээгүй байна.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооноос гаргасан саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнгүй.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ. 2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон. Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Төслийг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий шаардлага ирүүлсэн тохиолдолд гэж тодорхой зааж өгөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх, мөнгө гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлээд шалгаж дуусангуут бүрэн эрх нь шууд сэргэдэг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүнийг сонгосон тойргийн гишүүд ньшийдвэр гаргадаг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болон парламентын сахилга хариуцлагыг сайжруулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр парламентын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хүний амь нас, эрүүл мэнд, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэж ялгаж зохицуулах нь зүйтэй гэж тус тус саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийн үзэл баримтлал болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5. дахь заалтад заасны дагуу Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга)хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэжүзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тулМонгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн, үг хэллэгийн зарим найруулгын засварыг хийсэн байна.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдууланасуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тулУлсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэталаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг, С.Бямбацогт, Н.Учрал, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, М.Билэгт, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсадмөнгө угаах, терроризмыг санхүүжүүлсэнтэй холбоотой гэмт хэргийн тоо, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага, манай улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэйтэмцэх олон улсын жагсаалтын тусгай ажиглах хэсэгт орсон шалтгааныг лавлаж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр, Монгол Улсмөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх (ФАТФ) байгууллагын гишүүн орон. Өнгөрсөн оны 07 дугаар сард Шри-Ланк улсад болсон Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дугаар хуралд оролцсон. Олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсад Улсмөнгө угаах гэмт хэргээр ял шийтгүүлсэн тоо бага байна. Энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй гэж үзсэн учраас жагсаалтын эрчимтэй хяналт гэсэн хэсэгт оруулаад байгаа. ТүүнчлэнМонгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг ФАТФ-ын 40 дүгээр зөвлөмжинд нийцүүлэхийг зөвлөсөн гэж хариулав. Мөн тэрбээр,Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудын шүүхээр шийтгүүлсэн хоёр тохиолдол байгаа гэсэн бол Ажлын хэсгийн зүгээс, терроризмыг санхүүжүүлсэнтэй холбоотой гэмт хэрэг Монгол Улсад бүртгэгдээгүй гэж байв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаан түр завсраласан бөгөөд үдээс хойших нэгдсэн хуралдаан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалтаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тоосонцороор амьсгалж буй монголчууд

Тоос гэдэг нь агаарт удаан хугацаагаар чөлөөтэй хөвмөл байдлаар байх чадвартай, хатуу жижиг хэсгүүд юм. Тоос нь агаарт цацарсан, манан, утаа хэлбэрээр байж болно.

Гарал үүслээр нь байгалийн гаралтай, хүний үйл ажиллагаатай холбоотой гэж авч үздэг.

Тоос үүсгэх эх үүсвэрүүд:

  • Дулааны цахилгаан станцууд
  • Халаалтын зуухнууд
  • Мод, нүүрс түлэх
  • Авто тээврийн хэрэгслүүд
  • Хучилтгүй зам, сул хөрс шороо
  • Ой хээрийн түймэр
  • Баригдаж буй барилга, байгууламжууд
  • Элс, хайрганы орд газрууд
  • Тоосго, цемент, блокны үйлдвэрүүд
  • Металлургийн үйлдвэр

Нүүрсний шаталтаас гарч байгаа хий дэх хагас дэгдэмхий элементүүд нь хүйтэн цагт гадаад орчны агаартай холилдон тоосонцор болдог ба ширхэглэг нь бүрэн шаталтын хэмжээ болон орчны нөхцлөөс шууд хамаардаг байна.

Тоосонцрын ширхгийн голч нь 2.5 микроноос бага хэмжээтэй байвал нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5, 10 микрон түүнээс бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэж тус тус гэцгээдэг. Тоосны ширхэгийн ангиллыг ойлгохын тулд хэмжих нэгж, хэмжээнийнх нь талаар ярих нь зүйтэй. Тоосны ширхэгийн хэмжээг микрометр [мкм] нэгжээр хэмждэг. 1000 мкм нь 1 миллиметртэй тэнцдэг. Хүний үсний диаметр дунджаар 50-70 мкм, голын эрэгний элсний ширхэг 90 мкм орчим диаметртэй байдаг.

Улаанбаатар хотын агаар дах том ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламж 2014 онд 189 мкг/м3-д байсан ба түүнийг 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 35 мкг/м3-аар буюу 23%-иар их байсан бол 2011 оныхтой харьцуулахад 40 мкг/м3-аар буюу 17%-иар, 2012 онтой харьцуулахад 69 мкг-аар буюу 27 хувиар, 2013 онтой харьцуулахад 6 мкг-аар буюу 3 хувиар тус тус бага байна. 2010-2014 оны том ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дах хүлцэх хэмжээтэй харьцуулахад 2010 онд 3.1, 2011 онд 4.6, 2012 онд 5.2, 2013 онд 3.9, 2014 онд 3.8 дахин тус тус их байна.

Нарийн ширхэглэгт тоосонцрын 2014 оны жилийн дундаж агууламжийг 2011 оныхтой харьцуулахад 68 мкг/м3-аар буюу 51%-иар, 2012 оныхтой харьцуулахад 42 мкг-аар буюу 40%-иар, 2013 оныхтой харьцуулахад 20 мкг-аар буюу 24%-иар тус тус бага байна. Нарийн ширхэглэгт тоосонцрын 2014 оны жилийн дундаж агууламж 64 мкг/м3-д хүрч агаарын чанарын стандарт дах хүлцэх хэмжээтэй харьцуулахад 2.6, 2011 онд 5.3, 2012 онд 4.2, 2013 онд 3.4 дахин их байна.

Тоосонцрын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:

Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үс, намираа хучуур эдэд баригдан дээрх эрхтэнүүд цэр, нустай хамт гадагш гаргадаг.

Харин нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд нь хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгадаг.

Мөн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Агаар мандалд буй хийн болон шингэн төлвийн тоосонцрын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг.

РМ2.5 мкм буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь уушгин дах цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай байдаг ба 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчин, титэм судас, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд тоосонцорт илүү мэдрэмтгий байдаг. Нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөний нэг шинж тэмдэг юм.

Сэргийлэх арга:

Манай “Ойн тухай” хуулинд Монгол улсын иргэн бүр жил бүр 1 мод, аж ахуйн нэгж бүр 5 мод тарьж байхаар, “Газрын тухай хууль”-ийн 56.6-д зааснаар хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрынхаа 10%-иас доошгүйг ногоон байгууламжтай байлгахаар заажээ. Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байна. Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дах утаа тортгийн 35.5 %-ийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5%-ийг намжаах, дуу, шуугианы 26%-ийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ.

Мөн нарны эрчим хүч ашиглах, гялгар уут, машины дугуй, гутал, хувцас зэргийг түлэхгүй шатаахгүй байх (Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор бохирдуулж олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай), ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдлаа ангилан, ялгаж хуваарийн дагуу хот тохижилтын машинд ачуулж хэвших, стандартын 00, бохирын цооногтой болох, гудамжаар явахдаа хогоо ил хаяхгүй байх, хогийн саванд хийж хэвших, ойрхон газар алхаж явах, дугуй унаж хэвших, нийтийн тээврээр зорчих, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө цаг тухайд нь төлж байх хэрэгтэй.

Бусад улс орнуудын туршлагаас дурдахад:

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоон хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон ба бохирдуулагч бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулдаг ажээ. Мөн тээврийн хэрэгсэлд хяналт тавихын тулд тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, ашиглагч, түлшний чанар, хяналт, байцаагчийн талаар нарийн журам тогтоож өгсөн байна. Хотын тоосжилтонд тавих хяналтыг сайжруулах, тоосыг бууруулахын тулд ойжуулалт, нэг хүнд ноогдох бүсийн талбайг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээр амжилтанд хүрсэн байгаа юм. Бид ч гэсэн өвөл зуны алинд нь тоосжилт болон бохирдлыг багасгахын тулд иргэн бүр хичээх хэрэгтэй.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Categories
мэдээ нийгэм

Сав газрын талуудын анхдугаар уулзалт, сургалт болж байна

ОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсээс усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, идэвхжүүлэх зорилгоор 2030 Water Resources group /Усны нөөцийн бүлэг 2030/ хамтран энэ сарын 19-20-ны өдөр “Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.

Монгол улсын Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу усны сав газрын зөвлөл тухайн сав газрын нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтэд талуудын оролцоог хангах, сав газрын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах харилцааг зохицуулах “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ыг БОАЖ-ын сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/57 тоот тушаалаар шинэчлэн баталсан.Энэхүү журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд уг сургалтыг зохион байгуулж буй аж. Сургалтад БОАЖЯ, түүний харъяа газрууд 21 аймгийн сав газрын захиргаад, мөн 17 сав газрын зөвлөл, эрдэмтэн судлаачид, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Усны үндэсний хорооны төлөөллөөс бүрдсэн 200 төлөөлөгч оролцож байна.

Сургалтаас шинэчлэн баталсан “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ыг сав газрын ажилтан, албан хаагчдад танилцуулах, талуудын оролцоотой үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад ач холбогдолтой юм. Мөн Сав газарт тулгамдаж буй асуудлууд, түүний шийдлийг тодорхойлох, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргах түвшний байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын ажлыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хариуцан ажиллаж байна.

Дашрамд дурдахад, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр тус тус гарсны дагуу усны сав газрын захиргаад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 17 сав газрын зөвлөл ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Израйлийн ерөнхийлөгчид захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ.

ЗАХИДАЛД:

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой улсууд бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд тааламжтай байна.

Энэ ялдамд ноён Ерөнхийлөгч Танаас надад ирүүлсэн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлье.

Эрхэмсэг ноёнтон Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг израилийн ард түмэнд энхтайван, амар амгалан байдлыг хүсч, улам бүр хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.