Categories
мэдээ нийгэм

Дунд сургуулийн сурагчид “Сувилагчийн нэг өдөр” хөтөлбөрт оролцлоо

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 92-р сургуулийн сурагч Б.Хонгорзул, Г.Хандаа нар оролцлоо.

Оролцогч 2 сурагч маань 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус эмнэлгийн сувилагч мэргэжилтний өдөр тутмын асран сувилах үйл ажиллагаанд биеэр оролцож, сувилагч мэргэжилтнүүдийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг харвалт, хоол боловсруулах эрхтэн судлалын тасгуудын сувилагч мэргэжилтнүүдтэй хамтдаа ажиллангаа эмнэлгийн байгууллага дахь сувилахуйн тусламж үйлчилгээний бодит дүр төрхтэй танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон. Тодорхой цэгүүдэд авто зогсоолын цогцолбор байгуулж, тээврийн замд аюул осол гаргаж болзошгүй эрсдэлийг бууруулах, жолооч нарын тээвэрт явах хугацаанд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхээр болоод байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна. Өчигдөр /2018.04.19/ Гашуунсухайт боомтоор нийт 1124 тээврийн хэрэгсэл гарсны 1012 нь нүүрс, үлдсэн нь баяжмал ачсан байжээ.

Компани, аж ахуй нэгжээр нь ангилвал Эрдэнэс таван толгой компанийн 780, Энержиресурс компанийн 191, Тавантолгой ХК-ийн 41, Оюутолгой компанийн баяжмал ачсан 112 тээврийн хэрэгсэл тус тус гарсан байна. Харин нүүрс буулгасан 835, баяжмал буулгасан 96, нийт 931 тээвриййн хэрэгсэл хилээр орж ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар хоёр байршлыг дуудлагаар худалдлаа

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд боллоо.

Дуудлага худалдаанд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй, орон сууц, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг дуудлагаар худалдахаар зарлагдсанаас хоёр байршлын 1.09 га газрыг худалдлаа.

Өнөөдрийн дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн санал ирсэн бөгөөд ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд байрлах хоёр байршилд орон сууцны зориулалтаар 1.09 га газрыг нийт 138 сая төгрөгөөр Наранбулагхан ХХК худалдаж авлаа.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдсанаараа онцлогтой боллоо.

Тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ.

Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг есөн жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад орж ирсэн хуучин автобусууд 4-5 жил яваад ашиглалтаас гардаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн автобусандаа 10 жил ашиглах баталгаа өгч байгаа төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх бүрэн боломж бий гэж тус компанийн зөвлөх Б.Жаргалсайхан ярилаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Тооцоолол, аюулгүй байдал, стандартын дагуу дотооддоо угсраад, үйлдвэрлээд явах боломж нь манайд бүрдсэн байна. Би олон улсын автобусны үйлдвэрүүдээр орж байсан. Технологи, үйлдвэрлэл нь ижил түвшинд байна. Автобусны дээд, бүрхүүл, жижиг сажиг эд ангиудыг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нийслэл болон төр засгаас анхаарах ёстой асуудлын нэг юм. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг бий болгоно. Хамгийн гол нь гаднаас бэлэн автобус импортлож оруулахад тээврийн зардлаас эхлээд дагалдах зардлууд өндөр гардаг. Мөн ашиглалт аюулгүй байдал болон худалдсан авсны дараах техникийн засвар үйлчилгээ зэрэг нь ажиллагаа, зардал ихтэй байдаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэсэн эдгээр автобусуудын засвар үйлчилгээг нь компанид нь даалгаад өгвөл одоо бидний яриад байдаг нийтийн тээврийн аюулгүй байдал хангалтгүй, иргэдэд тав тухгүй, шаардлага хангахгүй байна гэсэн асуудлуудыг өөрчлөх боломж нь бүрдэх юм. Тиймээс өнөөдөр бид энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид дэмжих ямар боломж нөхцөл байна гэдгийг судлах болно” гэлээ.


Categories
мэдээ улс-төр

БНАСАУ-д МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа

Зураг

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна. Мөн БНАСАУ-ын Намын дээд сургуулийн удирдлагуудтай уулзан намын боловсон хүчин бэлтгэх сургалтын арга зүйтэй танилцжээ.

Монголын зочид төлөөлөгчид Энхтайвны тосгон гэгдэх Панмунжомд зочилж, умард ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсээр очин, гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн ба дайныг цэглэж, талууд 1953 онд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан түүхийг сонирхлоо. Тус бүсээс холгүй орших Кэсөн хотод Корё улсын он тооллын 918 онд байгуулсан Корё улсын 31 дэх хаан Гунмин болон түүний Монгол хатны бунхан бий. Энэ бунханд Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын зочид хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн номын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Монгол Улсад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг 2018 оны 04 сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдах юм.

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хэвлэх үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчид,зохиолчид, номын санчид, уншигчид хамтран “Бид номонд дуртай” өдөрлөгийг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулна.

-Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ.

-Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Олон Улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол болно. Ингэснээр 25 улсын 355,000 гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогит 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.
-ЭЕШ ойртож буйтай холбогдуулан сэтгэлзүйч С.Даваасамбуутай “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр, Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх цуврал уулзалтын хүрээнд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхантай уулзалт хийх бөгөөд 429-р хаалттай хорих ангид ном хандивлах, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэх зэрэг ажлууд хийгдэнэ.
-Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн, тойм яриаг зохион явуулна.

-Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Түүнчлэн боловсролын бүх шатны байгууллага, шинжлэх ухааны болон нийтийн номын сангууд Дэлхийн номыг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас НҮБ-ын Залуучуудын Зөвлөлийн Холбооны номын буланг байгуулж, Суут хүмүүсийн бүтээлүүд, хуучны Орос хэл дээрх сэтгүүлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийх ажээ.

Мөн “Номтой автобус” төслийг хэрэгжүүлж Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод номоор үйлчлэхээр болж байна. Энэ сацуу оюуны талх болсон номыг хэрхэн сэлбэн засах, сэргээн засварлах “Номоо эмчилье” сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Орон нутгийн номын сангуудад:

-Архангай аймгийн нийтийн номын сангаас “Машинтай уншлага”, С.Маршакийн зохиолын дүрийн тоглолт,

-Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас “Хонгор нутгийн яруу эгшиглэн” яруу найргийн дугуйлан, “Алтан агшин” зохиолч уншигчдын уулзалт,

-Булган аймгийн төв номын сангаас “Ном унших 7 хоногийн аян” өрнүүлж, “Дэлхийн шилдэг үлгэр”-ээр “Үлгэрийн баатрууд амилсан нь” номын өдөрлөг зохион байгуулах ажээ.

-Говь-Алтай аймгийн нийтийн номын сангаас “Уншигчдын дунд ном солилцох арга хэмжээ”, “Зургийн уралдаан”,

-Говь-Сүмбэр аймгийн нийтийн номын сангаас Ардын уран зохиолчдын булан байгуулж намтар уран бүтээлүүдийг сурталчлан таниулах,

-Дархан-Уул аймгийн нийтийн номын сангаас “Оюунлаг Дархан” өдөрлөг, Урилгат уншлага явуулах,

-Дорноговь аймгийн нийтийн номын сангаас “50 саяын номтой уналт”, А.С.Пушкины үлгэрээс сэдэвлэн хүүхэлдэйн хуруун тоглолт хийх,

-Дорнод аймгийн төв номын сангаас “Номтой өглөө” уулзалт хэлэлцүүлгийг 14 хоногт нэг удаа зохион байгуулах, “Монголын нууц товчоо” номоор уулзалт хэлэлцүүлэг, Ж.Лодойн 100 жилийн ойн номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлах,

-Орхон аймгийн номын төвөөс хүүхдийн “Дараагийн хуудас” хөтөлбөр, Ардын аман зохиол АСТ,

-Өвөрхангай аймгийн төв номын сангаас Залуучууд хүүхдүүдийн дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор өдөрлөг зохион байгуулах, “НОМ-ХҮҮХЭД-ХӨГЖИЛ” ном унших аяныг нээх,

-Өмнөговь аймгийн төв номын сангаас “Миний уншсан хамгийн шилдэг ном” эссэ зохион бичлэгийн уралдаан, үнэ төлбөргүй карт нээх, хугацаа хэтрүүлсэн номыг үнэ төлбөргүй буцаах,

-Сүхбаатар аймгийн төв номын сангаас “Дэлхийн шилдэг зохиолууд”-аар номын үзэсгэлэн гаргаж сурталчлах, нутгийн зохиолчдын шинэ номоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, худалдаа эрхлэгчдэд болон иргэдэд шинэ номоор үйлчлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй СӨБ-ийн 1-11 цэцэрлэгүүдийн дунд “Үлгэрийн ертөнцөөр” шилдэг баг шалгаруулах танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах,

-Сэлэнгэ аймгийн төв номын сангаас Номын санчдын дунд мэргэжил ур чадварын уралдаан зохион байгуулах, Уншигч зохиолчдын уулзалтыг зохион байгуулах,

-Хөвсгөл аймгийн төв номын сангаас ахлах ангийн уншигчдад “Мэргэжил сонголт” лекц зохион байгуулах, АХА тэмцээн зохион байгуулах,

-Дундговь аймгийн төв номын сангаас “Олуулаа уншъя- Номтой нөхөрлөе” аяны нээлтийн үйл ажиллагаа, “Танд ойрхон номын сан”-ийн үйлчилгээ,

-Хэнтий аймгийн төв номын сангаас Хан Хэнтий нутгийн зохиолчид оролцсон яруу найргийн үдэшлэг, Номын санд ном хандивлах үйл ажиллагаа,

-Увс аймгийн төв номын сангаас “Үсэглэлийн хаад” тэмцээн, Америкийн алдарт зохиолч Марк Твейний амьдрал, намтар уран бүтээлээр үзэсгэлэн гаргах,

-Төв аймгийн төв номын сангаас “20 номын хожил” уралдаан тэмцээн зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх,

-Ховд аймгийн төв номын сангаас “Ном” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулах, Ном тоослох арга хэмжээг зохион байгуулах,

-Завхан аймгийн төв номын сангаас “Х.К. Андерсений үлгэрийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт дүрийн тоглолт, Б.Ренчиний “Нууцыг задруулсан захиа” зохиолоор уншигчдын бага хурал,

-Баян-Өлгий аймгийн төв номын сангаас “Номын ач тус” уншигч, сурагчдын дунд чөлөөт ярилцлага, “Миний дуртай үлгэрийн баатрууд” сэдэвт зургийн уралдаан,

Монголын номын сангуудын консорциумаас нийтийн болон их, дээд сургуулиудын номын сангуудад зориулсан EBSCO цахим мэдээллийн сангийн сургалт, Олон улсын дунд сургуулиудын туршлага солилцох уулзалт,

-Удирдлагын академийн номын сангаас “Эртэч хүн” өглөөний ажил хэрэгч уулзалт, “Уншъя-Урагшилъя” номын өдөрлөг,

-Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын Сангаас “Ном бол ертөнцийг харах цонх” яруу найргийн уралдаан, Оюутан-номын санч хөтөлбөр хэрэгжүүлэх,

-Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн номын сангаас ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн, ховор номын танилцуулга, ном худалдаа, солилцоо, ОХУ-ын томоохон хэвлэлийн газруудаас захиалсан сургалт судалгааны номын болон профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн,

-Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн номын сангаас “Олуулаа уншъя” мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн, номын санчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

“Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ маргааш зохион байгуулагдана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ийн Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.

Цэвэрлэгээний ажил дараах 5 чиглэлээр зохион байгуулагдана.

  1. Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
  2. Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
  4. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах

Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Цэвэрлэгээнд оролцогч байгууллагуудын ажил үүргийн хуваарь:

Байгууллагын нэр

Хариуцах ажил үүрэг

1

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

1. Дүүргүүдийн ЗДТГ-ын цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, удирдамжид заагдсан чиглэлийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа байдалд их цэвэрлэгээний 90 минутын хугацаанд хяналт тавьж ажиллана. Хэлтсүүд Бямба гаригийн 10:30-д хариуцсан дүүргүүдийн нээлтийн ажиллагаанд оролцож, 11:00 цагаас цэвэрлэгээний ажилд хяналт тавьж эхэлнэ.

· Захиргаа, санхүүгийн хэлтэс – БЗД

· Инженерийн байгууламжийн хэлтэс – ЧД, СБД

· Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс – ХУД, БГД

· Аудит, дотоод хяналтын хэлтэс – СХД

2. Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс их цэвэрлэгээний ажлын нэгдсэн зохион байгуулалт, нээлт, хаалтын үйл ажиллагаа

3. Зөвшөөрөлгүй рекламны байгууламжуудыг буулгах ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлнэ.

4. Туул, Дунд голын цэвэрлэгээнд оролцож байгаа нийслэлийн харьяа газар агентлагуудыг шуудай, бээлийгээр хангах

2

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

1. Дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд, хороодын Засаг дарга нартай хэсгийн зохион байгуулалтад орж тодорхой гудамж, хороодыг хариуцан 11:00-12:30 цагийн хооронд ААН, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд оролцох шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах,

2. Их цэвэрлэгээний ажилд оролцоогүй байгууллага, ААН-үүдийг торгох арга хэмжээ авах

3

Хот тохижилтын газар

1. Хариуцсан гудамж зам талбайн хогийн сав /жижиг хогийн сав, цинкэн хогийн сав/, сандал, хайс хашлагыг угааж, засварлах, өнгө үзэмжгүй, эвдэрсэн хогийн савыг солих

2. Хариуцсан гудамж зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, хогийн савыг суллах

3. Энхтайваны өргөн чөлөөний Эскадрилын хөшөөнөөс 25-р эмийн сан хүртэлх хэсгийн торосон хашлагыг засварлаж, будах

4. Зам цэвэрлэгээний тусгай зориулалттай автомашинуудыг Сүхбаатарын талбай, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамжуудад хуваарь, маршрут гарган 11:00 цагаас ажиллуулах

5. Цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээнд машин техник, хүн хүчийг бүрэн дайчилж оролцуулах

6. Их цэвэрлэгээний өдөр төвлөрсөн цэгүүд дээр ирсэн хог хаягдлыг тусгайлан бүртгэх

4

Геодиз, усны барилга байгууламж

1. Үерийн хамгаалалтын далан сувагт цэвэрлэгээ хийх

5

Улаанбаатар Зам засвар арчлалтын газар

1. Автозамын уулзваруудын болон хамгаалалтын хайс хашлагуудыг засварлах, угааж цэвэрлэх

2. Хариуцсан төлбөртэй авто зогсоолуудын харуулын байр, автомат хаалтыг угаах, зогсоолын талбайг цэвэрлэх, усалж чийгшүүлэх

6

УБЗАА-тай гэрээтэй зам цэвэрлэгээний хувийн хэвшлийн компаниуд

1. Хариуцсан зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх

2. Хариуцсан зам дагуу байршилтай хогийн сав, хайс хашлагыг угааж цэвэрлэх

7

Дүүргийн ЗДТГ

1. Бямба гаригийн 10:30 минутад “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээний нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

2. 11:00-12:30 хугацаанд цэвэрлэгээний ажлын чиглэлийн дагуу ААН, байгууллагуудын цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллуулна. Тус хяналтыг Тамгын газрын хэлтэс, хороодын Засаг дарга нар, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хэсэг болгон тодорхой гудамжуудад хуваарилах замаар хийх ба хянaлтыг 11:00-т эхлүүлэхийг анхаарна уу.

3. Хороо, ТҮК-ээс иргэд, ААН-ийг цэвэрлэгээнд оролцох уриалгыг цагаан хоолойгоор хүргэж байгаа эсэхэд хяналт тавих

4. Дүүргийн нутаг дэвсгэр дэх их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийг цэвэрлэгээний ажилд орлцуулах

5. Дүүргийн нутаг дэвсгэрт байршиж байгаа хөшөө, баримлуудыг угаах ажлыг зохион байгуулах

6. Дүүргийн цагдаа, мэргэжлийн хэлтэстэй хамтран гудамж талбайн бетонон ханан дээр будгаар бичсэн зар, сурталчилгааг тухайн зар бичсэн иргэн, ААН, байгууллагаар албадан цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

8

Дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд

1. Айл өрх, ААН, байгууллагуудын хог хаягдлыг ачиж, тээвэрлэх

2. Хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хайс, хашлагыг засварлах, угаах

3. Цинкэн хогийн савнуудыг угаах

9

Нийслэлийн харьяа газар, агентлагууд

1. 4 сарын 14-ний Бямба гаригийн 11:00 цагт их цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээнд байгууллагын нийт ажилтан албан хаагчдыг бүрэн оролцуулах

2. Хотын ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэсэн хог хаягдлыг шуудайлж, салхиар тархаж хийсэхээргүйгээр байршуулах /Жич: Нээлтийн арга хэмжээний дараа байгууллагууд өөрсдийн унаагаар Туул голын хуваарилсан хэсэгрүү явах, гол дагуу чийгтэй байх тул усны гуталт эсхүл ус чийгнээс хамгаалсан гутал хувцастай ирэх/

10

Хог хаягдлын үйлчилгээний хяналтын ТББ

1. Хариуцсан дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах, хуваарийн дагуу Туул, Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээг зохион байгуулж, хяналт тавих

2. Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ нээлтийн үйл ажиллагаан дээр ХУД-ийн 1, 2, 3 дугаар хороонд туршилтаар хэрэгжиж байгаа ангилан ялгах төслийн хүрээнд байршуулсан ангилдаг хогийн сав, бункеруудийг танилцуулах

11

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо

1. 10 байршилд дахивар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах

2. Сүхбаатарын талбайд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг танилцуулах

3. Нийслэлийн Боловсролын газартай хамтран ЕБС-уудын Эко клубын хүүхдүүдийн хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах

12

Гэрэлтүүлгийн компаниуд

1. Гэрэлтүүлгийн шонг засварлах, шатсан гэрлүүдийг солих, зарлал, наалтыг хуулах, шонг угаах

13

Гэрэлтүүлгийн хяналтын ТББ

1. Гэрэлтүүлгийн арчлалт хариуцсан компаниудын хариуцсан ажилд хяналт тавих

14

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв

1. Их цэвэрлэгээний мэдээг нэгтгэх

2. Цэвэрлэгээний үеэр холбогдох байгууллагуудыг цаг үеийн шинж чанартай мэдээллээр хангах

3. 12:45 цагт “Их цэвэрлэгээний 90 минут”-ын хаалтын ажиллагаанд зориулж 90 минутын турш хийгдсэн цэвэрлэгээний талаарх товч мэдээллийг бэлтгэж, хотын Ерөнхий менежерийг мэдээллээр хангах

15

Нийслэлийн Боловсролын газар

1. ЕБС, цэцэрлэгийг цэвэрлэгээний ажилд бүрэн оролцуулах

16

Туул, Дунд голын цэвэрлэгээнийн хуваарьт ороогүй нийслэлийн харьяа газар агентлагууд

Өөрийн байгууллагын орчны хог хаягдлыг цэвэрлэх, хаяг хаягийн байгууламжаа угаах, гадаа талбайн хогийн сав, сандлаа угааж арчих, эвдэрсэн эд зүйлсээ засах, гадна фаса, хана, цонхоо угаах зэргээр ажиллана.

17

Улаанбаатар төмөр зам ХНН

Улиастайн гарамаас Толгойт өртөө хүртэл Төмөр замын хагмаалалтын зурвас газрын хог хаядлыг цэвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Бүх тендерийг цахимаар зарлан явуулж байна

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд БСШУСЯ энэ онд бүтээн байгуулалтын ажил ихтэй байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 281 төсөл арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Засгийн газрын 337 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулах худалдан авах ажиллагааг 100 хувь цахим системээр зарлаж байна.

Худалдан авах ажиллагааг уламжлалт аргаар буюу цаасан хэлбэрээр зохион байгуулах нь маш их цаг хугацаа, цаасны зардал гаргадаг байсан. Харин 100 хувь цахим хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй, цаг хугацаа болон цаасны зардал хэмнэсэн үр дүнтэй ажил болж байна.

Түүнчлэн нийт худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийн 60 гаруй хувийг орон нутаг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 281 төсөл, арга хэмжээнээс 90 гаруй нь БСШУСЯ дээр бусад нь харьяа орон нутаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус зохион байгуулж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар, БСШУСЯ 90 гаруй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Засгийн газар 334 дүгээр тогтоолоор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж, гэрээ байгуулах чиглэл өгсөн. Гэсэн ч зарим төсөл, арга хэмжээний зураг төсөл нь бэлэн болоогүй, газрын асуудалтай, төсөвт өртгийн үнийн дүн болон анх улсын төсөвт суулгасан хүчин чадлын хэмжээ зөрүүтэй гэх мэт шалтгааны улмаас худалдан авах ажиллагаа хойшилж байна.

Харин энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй боловсролын салбарын бүтээн байгуулалт гэвэл 25 цэцэрлэг, 19 сургууль шинээр болон өргөтгөлөөр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийг хоёр ээлжтэй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тодорхой хэмжээгээр биелэх юм. Салбар яамнаас 2020 он гэхэд Засгийн газрын энэхүү зорилт 100 хувь биелүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд МҮБХ-ны маргаантай холбоотойгоор зарим хүмүүстэй уулзаж санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

32,9 мянган тонн буудайн үрээр 210 га талбайг хангана

5247 ТН ҮРИЙН БУУДАЙГ ДОТООДЫН НӨӨЦӨӨС ОЛГООД БАЙНА

ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) өнгөрсөн жилийн ургацаас 2018 оны хаврын тариалалтад зориулж, 11 сортын 23 840 тонн буудайн үрийн нөөц бүрдүүлсэн. Хуваарийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 19-ны байдлаар тус сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар 32 иргэн, аж ахуй нэгжид 1165 тн, Булган аймаг дахь салбар 24 иргэн аж ахуй нэгжид 1071 тн, Хөтөл салбар 90 иргэн, аж ахуй нэгжид 3016 тн нийтдээ 5247 тн үрийн буудайг журмын дагуу гэрээ хийж олгоод байна.

2244 ТОНН ҮРИЙГ 55 АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОЛОО

2018 оны хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ОХУ-аас 5 сортын 8060 тонн элит, 1-р репродукцийн үрийг хүлээн авч, нийтдээ 32,9 мянган тонн буудайн үрээр 210 мянган га талбайг хангахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор ХХААХҮЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу ОХУ-аас 3 сортын 4200 тонн элит үр худалдан авах гэрээ хийсэн бөгөөд 1000 тонн элит үр хүлээн аваад байна.

Өнөөдрийн байдлаар тус сангаас элит, 1-р репродукцийн нийт 2244 тонн үрийг 55 аж ахуй нэгжид гэрээ байгуулан олголоо. Тухайлбал, “Шим” ХХК-д ОХУ-ын хоёр сортын 1725 тн элит үрийг Хөтөл салбар гэрээний дагуу бүрэн нийлүүлсэн байна. Мөн “Милл Хаус” ХХК нь ОХУ-аас нэг сортын 1-р репродукцын 2135 тн буудайн үр нийлүүлэх гэрээ хийснээс одоогоор Сэлэнгэ салбарт 1582 тн үр нийлүүлжээ.

Түүнчлэн 1375 ААН, иргэнд 3500 тонн шатахууны дэмжлэгийг 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр олгоно.