Categories
мэдээ нийгэм

“Багануур”-ын хувьцаа хамгийн өндөр өсөлт үзүүлэв

Image result for ​Хөрөнгийн биржХөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 816,171 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс “Багануур” BAN+8.41 хувь, “Мик Холдинг” MIK+7.04 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” MRX-8.76 хувь, “Говь” GOV-3.12 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 20,184.4 нэгж болж 0.29 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд 21 тэрбум 191 сая 682 074 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-04-20 эндээс авна уу.

Categories
мэдээ нийгэм

“Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байнаЕрөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо. Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 23-ны Ням гариг хүртэл үргэлжилнэ.

Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018 оны хичээлийн жилээс их, дээд сургуульд элсэх суралцагчийн мэдлэг чадвар, хандлагын түвшинг тодорхойлох чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн ирээдүйн чиг хандлага, төгсөгчдийн ажлын байрны зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн элсэлтийн үндэсний хэмжээний босго оноог 480 байхаар тогтоож тушаал гаргасан. Хэдийгээр залуучууд дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр дипломтой ажилгүйчүүд олноор бий болоход нөлөөлж буй статистик дүн, мэдээ байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн сөрөг үзүүлэлтийг багасгах зорилгоор Элсэлтийн шалгалтын босго оноог нэмж, их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөлөө. Мөн энэ хичээлийн жилээс элсэх элсэгчид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй авах шинэ журам хэрэгжиж эхэлнэ. ЭЕШ-д 600-аас дээш оноо авсан суралцагчид, голч дүн нь 2,8-аас дээш оюутнууд энэхүү зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл оюутан, сурагч та бүхнээс ихээхэн зүйл шалтгаалах цаг үе ирээд байна” гэлээ.

Мөн тэрээр 2018 оноос их, дээд сургуулийн ЭЕШ-ын дүнг гаргах, мэдээлэх үйл ажиллагааг автоматжуулах, ил тод, нээлттэй зохион байгуулах, боловсролын үнэлгээнд шалгуулагчийн шалгалтын материалыг газар дээр нь шууд засах шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг салбар яамнаас үе шаттай зохион байгуулж буйг онцлоод оюутан залууст мэргэжлээ зөв сонгож, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин болж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.

Боловсролын үзэсгэлэнд ирснээр та:

  1. 50-100 хувийн тэтгэлэгтэй гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвлөгөө авах
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудтай холбож өгөх
  3. Төрийн болон банкны зээлээр их дээд сургуулиудад суралцах мэдээлэл авах
  4. Ерөнхий боловсролын 9, 12-р анги төгсөгчдийг нэгдсэн журмаар хамруулж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг болох
  5. Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах
  6. Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн аргам хэмжээнд хамрагдах
  7. Боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.
“Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл экспо” компанитай хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос Төв аймгийн Сэргэлэн сумаас олджээ

Image result for Сураггүй алга болсон Т.Цогт хүү

Энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон Т.Цогт хэмээх 16 настай хүүгийн цогцсыг өнөөдөр олжээ.

Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм. Гэвч хүүгийн сураг өнөөг хүртэл гараагүй байсан юм. Хүү бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг юм. Т.Цогт хүү автобусаар зугаалах дуртай байсан бөгөөд ихэнхдээ Ханын материал-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд сууж явдаг байж.

Categories
мэдээ нийгэм

Ихэнхи нутгаар хур тунадастай

Image result for Ихэнхи нутгаар хур тунадастай

Ус цаг уур орчны шинжилгээний газраас таван хоногийн урьдчилсан мэдээ гаргасан байна.

Маргааш төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим, 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурга.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун: Умард Солонгос улс цөмийн туршилтаа бүрэн зогсооход чиглэгдсэн олон улсын хүчин чармайлтад нэгдэж байна

Image result for Ким Жөн Ун

Умард Солонгос улс цөмийн туршилтаа зогсоож, социалист эдийн засгийг бүтээн байгуулах шинэ стратегитайгаа холбогдуулан цөмийн зэвсгээс татгалзах үйл явцад нэгдэж байна. Энэ тухай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдааны үеэр мэдэгдсэнийг Төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

Тэрбээр хэлэхдээ “цөмийн туршилтаа зогсоох нь дэлхийн нийтийн цөмийн зэвсгээс татгалзах үйл явцад чухал бөгөөд Умард Солонгос улс цөмийн туршилтаа бүрэн зогсооход чиглэгдсэн олон улсын хүчин чармайлтад нэгдэж байна. Манай улс цөмийн туршилт явуулах болон баллистик пуужин хөөргөхөөс татгалзах, социалист эдийн засгийг бүтээн байгуулах шинэ стратегийг хөгжүүлэхтэй холбоотойгоор цөмийн зэвсэг болон технологийг бусад улсад дамжуулахгүй. Хэрэв манай улсын эсрэг цөмийн аюул заналхийлэл учруулах, өдөөн хатгалга хийхгүй бол бид хэзээ ч цөмийн зэвсэг хэрэглэхгүй. Бид хүчирхэг социалист эдийн засгийг бүтээх хийгээд ард иргэдийнхээ амьдралын түвшинг эрс дээшлүүлэхийн тулд хүний болон материалын нөөцөө дайчлахад бүхий л хүчин чармайлтаа төвлөрүүлэх болно. Шинэ стратегийг хөгжүүлэхтэй холбогдуулан Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор манай улсын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгтэй хийх яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх бодолтой байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд 42 жилийн дараа манай улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд оршиж байна.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхахаар төлөвлөж байна. Мөн тэрээр Кушок Бакула Ринбүчигийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Я.Б.Чаван 1976 онд Монгол Улсад айлчилж байжээ.

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ нийслэл даяар өрнөж байна

Зураг

“Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээ нийслэл даяар өрнөж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэхээс гадна айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэж байна.
Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угааж засварлах ажлууд өрнөж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийнхэн Тэмээтэй хөшөөг угааснаар их цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн юм.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаахыг нийслэлийн Захирагчийн албанаас уриалсан.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо гурван удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалав.

Categories
мэдээ нийгэм

Б.Сэргэлэн: “Номтой автобус” төсөл зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлнэ

Image result for номын сан

БСШУС-ын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөгийн нээлт хийснээр Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд нээгдэж буй юм.

“Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд салбарын яамнаас улс орон даяар 200 гаруй үйл ажиллагааг таван өдрийн турш зохион явуулж байна. Эдгээр 200 гаруй үйл ажиллагааны нэг онцлох ажил нь Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол боллоо. Ингэснээр 25 улсын 355 мянга гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогит 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.
Улаанбаатар хотод болох үйл ажиллагаанаас дурдвал, энэ сарын 23-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх нийтийн номын санд уншигчийн картыг үнэ төлбөргүй нээхээр болсон. Мөн Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн гаргана.
“Бид номонд дуртай” өдөлөгийн нээлтийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн ярихдаа, “Дэлхийн номын өдөр”-ийн үйл ажиллагаанд Монгол Улс сүүлийн 10-аад жил нэгдэн орсон. Энэ жилийн онцлог нь БСШУСЯ, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Мөн зөөврийн номын сангийн үйлчилгээг “Номтой автобус” төсөлтэй хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. “Номтой автобус” Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод үйлчилнэ. Ингэснээр аян замд явж буй хүмүүст ном унших боломжийг олгож буй юм. Ард түмэн маань өдөр бүр номоор цэнэглэгдэж, ухаажиж, амьдралд хандаж буй хандлага нь илүү гэрэл гэгээтэй болоосой гэж Дэлхийн номын өдөрт зориулсан энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байна. Сүүлийн үед хүмүүс хоорондоо харьцах болон хэвлэсэн номтой харьцахаасаа илүү техник рүү чиглэж байна. Тиймээс номын баяраар дамжуулан хүүхэд багачуудын номтой харьцах харьцааг илүү ойртуулж байна” гэв.
Өдөрлөгт “Мөнхийн үсэг”, “Нэпко”, “Монсудар”, “Соёмбо принтинг” зэрэг хэвлэх үйлдвэрээс гадна хэвлэн нийтлэгчид, зохиолчид, номын санчид, уншигчид оролцож байгаа юм.
Мөн энэ үеэр хуучин номын худалдаа өргөнөөр дэлгэгджээ. Үнийн хувьд 1000 төгрөгөөс 200 мянган төгрөгийн хооронд худалдаалж байв. Тухайлбал, шинэ хэвлэлтийн номнууд дэлгүүрийн үнээс 5-10 мянган төгрөгөөр хямд байгаа бол хуучин хэвлэлтийн номуудыг дунджаар 1000-аас 20 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Өдөрлөг энэ сарын 20-25 гээд таван өдрийн турш 30 хувийн хямдралтай номын худалдаагаар үргэлжилнэ.

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалтыг нээж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалт буюу Улаанбаатар хот болон орон нутгаас төсөлд оролцож байгаа багуудын хооронд эцсийн шалгаруулалт өрнөлөө.

“Иргэн төсөл”-ийг Иргэний боловсролын төв 1996 оноос эхлэн хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 7300 гаруй багш, сурагчийг төсөлд хамруулжээ. Төсөлд орон нутгаас 47, нийслэлээс 23 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, өнөөдөр болсон сүүлийн шатанд 12 баг өрсөлдсөн юм.

Багууд төслийн хүрээнд хүрээлэн байгаа орчин тойрондоо болон өөрсдөд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх нөлөөллийн ажил хийж, бодит ажил болгодог байна. Жишээ нь, өнөөдөр 29-р тусгай сургуулийн сурагчид 54 жилийн турш энгийн сургуультай адил дуут хонхыг ашиглаж ирсэн байдлыг өөрчлөхөөр “Гэрэлт хонх” төсөл боловсруулж төрийн байгууллагуудад хандсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багуудад амжилт хүсч, Үндэсний шалгаруулалтыг нээж хэлсэн үгэндээ:

“Улаанбаатар хот болон орон нутгаас “Иргэн төсөл”-д оролцохоор хүрэлцэн ирсэн багш, сурагчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Иргэдийн оролцоог төрийн бодлогод тусгаж байж л хууль, шийдвэрүүд иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцнэ. Сурагчид өөрсдийн сургууль, орон нутагтаа засаж залруулах, өөрчлөн сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцүүлгээр гарган ирж, судалгаа нотолгоо цуглуулан, хууль дүрэм судалж, өөрсдийн бодлогоо боловсруулан төр засгийн байгууллагуудад санал болгох, хамтран шийдвэрлэх зэрэгт сургаж байгаа нь энэ төслийн утга учир юм.

Хүүхэд наснаасаа харилцааны мэдлэг чадвартай, идэвхтэй, оролцоотой иргэд болон төлөвших нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, нийгмээ сайжруулан өөрчлөхөд асар их түлхэц болж байгаа хэрэг юм.

Манай нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлаас хамгийн их бухимдал төрүүлдэг төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээль хахууль зэрэг бусармаг үзэгдлүүдийг буууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, идэвхийг сайжруулахад эдгээр эмгэгүүд хурдан эдгэх билээ.

“Иргэн төсөл”-ийг санаачлан олон жил тогтвортой хэрэгжүүлж байгаа Иргэний Боловсролын Төв, дэмжиж ажилласан АНУ-ын Хөгжлийн Агентлаг, “World Learning” байгууллагуудад талархал илэрхийлье. Сурагчдаа энэ төсөлд хамруулан, чиглүүлж ажилласан багш нартаа баярлалаа.

Та бүхэнд амжилт хүсье” гэв.


ТӨСЛИЙН ХУГАЦААНД:

2017-2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгийн 47 сургууль (Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл),

28 сум (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Төгрөг, Бат-Өлзий, Баруун Баян-Улаан, Богд, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Уянга, Хархорин, Баянгол, Бүрд, Хужирт, Тарагт. Ховд аймгийн Алтай, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч сум. Говь-Алтай аймгийн Чандмань сум. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Бугант тосгон. Төв аймгийн Бүрэн сум. Дорнод аймгийн Баяндун, Халх гол сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум)

Улаанбаатар хотын долоон дүүргийн (Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй) 23 сургууль оролцсон байна.

Харин төслийн эхний хоёр шатны шалгаруулалт сургууль, аймаг тус бүрт явагдсан бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтад Ховд аймгийн 10 сургууль, Өвөрхангай аймгийн 19 сургууль, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн долоон сургууль, Дорнод аймгийн таван сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан нийт 12 баг өнөөдөр өрсөлдсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Махчин ургамлууд ан хийх өөр өөрийн аргатай

Африк, Австрали тивд махчин ургамал байдаг тухай сонсоод жихүүцмээр санагддагсан. Сав, шимийн ертөнцөд сонин зүйл олон ч байх юм. Тэрний нэг нь л ангуучин заяатай ургамлын тавилан юм. Ургамал амьтад шиг явах эрхтэнгүй, сонсох чихгүй, араа соёогүй, хүн амьтан шиг хараагүй мөртлөө гадаад хүчин зүйлээ бие эрхтнийхээ үсэнцэр, өргөсний эд эсээрээ мэдэрч, амьтныг ямар ч араатнаас дутахгүй барьж хөнөөгөөд “хоол тэжээлээ” болгон зооглодог аж. Дэлхий дээр одоогийн байдлаар ангуучин амьдралтай 19 овгийн 630 гаруй зүйлийн ургамал манай Дэлхийн янз бүрийн орчинд тархан ургадаг байна. Эдгээрээс манай оронд Эгэл тосондой, Тагийн тосондой, Бөмбөөхэй, Бага Бөмбөөхэй, Тагийн Тосондой, Австралийн Бөмбөөхэй, Завсрын Бөмбөөхэй гэсэн зүйлүүд тархан ургана. Амьтныг “бариад” зооглочихдог хэсэг ургамал байдаг бол зарим ургамал хүний сэтгэлийг хөдөлгөдөг уянгалаг хөгжмийн аяыг мэдэрч, сонсон баясаад өсөлт хөгжилт нь түргэсдэг талаар зохих мэдээлэл авах боломжтой гэхээр ургамал яах аргагүй амьтай бодгальд орох биз.

Байгаль дахь элдэв амьд биесийн үлдэгдэл, аливаа хог новшийг ногоон ургамлын ялгаруулсан агаар дахь хүчилтөрөгч л исэлдүүлэн устгаж хүрээлэн байгаа орчныг ариутгадаг. Хүн, амьтан барьж иддэг махчин ургамал байгаа юу гэсэн асуулт XIX зуунд хүн төрөлхтөнд тулгарчээ. Амьд байгаль судлаач, Английн их эрдэмтэн Чарльз Дарвин шавьж идэштэй ургамлын тухай бичсэний дараа ангуучин ургамлын талаар янз бүрээр бичиж болжээ. Хүний нийгэмд махчин овог аймаг байгаа юм чинь амьтан, хүнээр хооллодог махчин ургамал байж л таараа гэсэн дэгсдүүлсэн олон домог яриа үүсчээ. Үүний нэг нь Мадгаскарын оршин суугч, ламтан Карл Лихегийн Америкийн сэтгүүлд 1860 онд бичсэн өгүүлэл юм. Тэрээр “Мадагаскарын ойн гүнд үзүүртээ барын хумс шиг хурц өргөстэй, аймшигт мөчиртэй заан шиг аварга том мод сүртэй чимээ гарган ой шугуйг найгуулан хүний мах зооглохоор заналхийлнэ.

Газар, тэнгэрийг доргиосон аймшигт чимээгээр нутгийн иргэд жилд хоёр удаа махчин модыг тайвшруулан хүний махаар хооллодог гэнэ. Гар хөлөө янгинатал хүлүүлсэн олзны хүнийг модны дэргэд аваачихад аварга модны тэмтрэгч мөчрүүд могой шиг хяхтнаж исгэрсэн дуу чимээ гаргана. Махчин ургамлын зоогийг бэлтгэсэн зэрлэг омгийнхон модыг тайвшруулахаар тойрон бүжиглэж, аймшигт модны үсэрсэн шүүснээс золиос болох хүнд хүчлэн амсуулж хорт шүүсэнд согтсон хүний хүлээг суллаж тавина. Гар хөл нь суларсан ч ухаанаа алдсан хүн тачигнатал инээсээр модонд өөрөө авиран гарна. Аймшигт мод хахирган дуу гарган урь цагаан өргөст мөчрүүдээрээ идэшний хүний бүх биеийг хоромхон зуур ороож, нүд ирмэхийн зуур ямыг нь шажигнуулан няцалж их биедээ шингээн хооллоно” гэж бичсэн бөгөөд үүнийг нь үнэн гэж батлах хүн ч олон гарсан гэдэг. Тэр ч байтугай нохойг ч махчин мод барихаа шахсан, хүнийг могой мэт орооход арайхийн мултарч амь гарсан гэх цуу яриа ч гарчээ. Энэ бүхэнд хариу болгож ургамал судлаач В.Лей худлаа гэдгийг нь баталжээ. Ан барьдаггүй ч шавьж болон жижиг амьтдыг барьдаг ургамлууд цөөнгүй байдгийг харин мэдэж авчээ.

“Ялаа баригч хатагтай” хэмээх ёгт нэрээр цоллогдсон ургамал гэхэд навчныхаа дээд хэсэгт жад хэлбэрийн гурван хурц хатгууртай бөгөөд навчны баруун тал нь нугастай мэт эвхэгддэг гэж байгаа. Шоргоолж, ялаа, цох хорхой, аалз зэрэг томоохон шавьжууд дээгүүр нь явахад навч угаараа эвхэгдэн, хурц үзүүртэй жадаараа сүлбэн тогтоож авангаа захынхаа сойзных мэт үсүүдээр бүрхээд авна. Тиймээс түүнийг “үмхэдэг хивсэн сойз” гэх нь ч бий. Түүний газар дээрх навчийг ажихад од хэлбэртэй төдийгүй нарны гэрэлд харанхуй тэнгэрийн од мэт гялалзахад сониучхан шавьжнууд сонирхон очиж идэш болдог байна. Навчин дээр шавьжийг гүйхэд нүд ирмэхийн зуур хавхийгээд хаагдана. Навч бүрийн захад нь байх 16-20 ширхэг шүднүүд яг идшээ барьж буй араатны шүд мэт зөрж хаагдах учир идэш болсон амьтан хичнээн зүтгэлэвч гарч үл чадна. Харин ч шавьжны хөдөлгөөний аясаар улаавтар өнгөтэй булчирхайлаг хэсгээсээ шүүс ялгаруулан идшээ боловсруулж эхэлдэг байна. Ингэж гэдсэн навчаа цүдийтэл дүүргэсэн ангуучин ургамал долоо хоногийн турш цатгалан байснаа навчаа нээж, ээлжит золиосоо хүлээнэ дээ. Энэ харгис ч гэмээр ургамал Атлантын далайн эрэг орчмын Хойд Америкт ховорхон тохиолдоно.

Монгол орны хувьд ялаа шавьжаар хооллодог ангуучин ургамлын хэд хэдэн төрөл байгааг биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. Тэрээр дэлхийн болон Монгол орны махчин ургамлын талаар “Ангуучин ургамал” хэмээх ургамлын ертөнцийн сонин хачныг өгүүлсэн танин мэдэхүйн ном хэвлүүлсэн аж. Хөвдөт намгийн “мангас” хэмээн нэрлэсэн Үст хиг (Droserar rotundifolia L.) гэдэг ургамал ялаа буухад урт навчинцрын тэмтрүүлүүдээрээ базаж авна. Навчных нь үзүүрээс шүүс ялгарч, ялааг ямар ч хөдөлгөөнгүй болгон наалдуулж буй нь ажиглагджээ. Мөнөөх ургамалд хиамыг ялаанаас ч жижиг болгон өгөхөд ямар нэг үйлдэл хөдөлгөөн үзүүлээгүй бөгөөд харин ялаа буунгуут л хумин авч байсан амьд “гүнцэг”-ээр л хооллодгийн тод жишээ гэж өвгөн эрдэмтэн өгүүлсэн. Эл ургамал Хүдэрийн гол орчимд ургадаг ажээ. Тэрээр усанд шавьжаар хооллодог Бөмбөөхэй (Utricu­laria L.)-н дөрвөн зүйл манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Хянган, Монгол дагуур, Ховд, Дундат Халх, Их нуур, Олон нуурын ургамал газарзүйн тойрогт тархдаг гэж байв. Италийн эрдэмтэн Альдровандийн алдар нэртэй адил “амьд хавх” гэсэн утга бүхий нэршилтэй ургамал Ижил, Днепр, Амударья мөрнүүд болон Кавказ, Алс дорнодын гол мөрнүүдэд тархсан байдаг аж. Түүний навчний гадна тал нь өргөсөөр бүрхмэл, нимгэн хоёр дугуй бөмбөлөг мэт харагдана. Навчны угт байх үслэгүүд нь усны бөөс, бясаа зэрэг жижиг амьтдыг хумьж аваад навч нь яг хавх шиг хаагдаж амьтнаа хөдөлгөөнгүй болгон авладаг байна. Эрдэмтэн судлаачдын дунд “Наалдан пад” хэмээгддэг бас нэг ургамал бий.

Ангуучин ургамлын хооллох арга нь ургах орчны байдал, байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан өөр өөр онцлогтой байдаг. Манай орны Хөвсгөлийн өндөр уулсын намагжсан орчинд ургах цагаан цэцэгтэй Тосондой (Pinguicula L) гэдэг ургамлын навчийг ажихад яг л тос түрхсэн мэт гялалзах агаад навчин дээрээ шүүс ялгаруулах мөөг мэт маш олон цэврүүтэй аж. Ганцхан сантиметр хавтгай дөрвөлжин талбайд 25 мянган ширхэг шүүс ялгаруулах булчирхайлаг цэврүүтэй. Шавьжнууд Тосондойн гялалзсан өнгөнд татагдан очиход навч нь шүүс ялгаруулан цэврүүндээ наалдуулаад тахиралдан хумирахад яг л наалдан пад болгон ямар ч хөдөлгөөнгүй болгодог байна. Ингээд хүчиллэг шүүс ялгаруулан идшээ боловсруулан, бүх биедээ тараана. Тосондой бусад “махчид”-аасаа их ховдог гэсэн. Тэрээр амьд шавьжаар хооллохоос гадна махны өөдөс, сүү, тараг, мөгөөрс, талх зэргийг хаяж өгөхөд барьж аваад дорхноо л шүүс ялгаруулаад зооглочихдог гэнэ.