Categories
мэдээ спорт

Шүүгчид номын дуу сонслоо

Жил бүрийн шинэ улирлын өмнө МХБХ-ны шүүгчдийн дунд зохиодог Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны талбайн шүүгчийн сургалт дөрөвдүгээр сарын 16-20-ий хооронд амжилттай болж, өнөөдөр хаалтаа хийлээ.

Сургалтыг Малайз улсын фитнессийн сургагч багш Ахмад Халиди Супиан болон 2004 оны Европын аварга, 2006 оны ДАШТ-ий шүүсэн туршлагатай, ОХУ-ын сургагч багш Валентин Валентинович Иванов удирдан явуулсан юм. Европ тивийн төдийгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд ажиллаж явсан Валентин Иванов дүрмийн номноос хайгаад олохгүй үнэт зөвлөгөөг өгснөөрөө өмнөх сургалтуудаас онцлогтой.

Онол, дадлага хослон явагдсан сургалтын үеэр шүүгчдийн бие бялдрын бэлтгэлжилтийг шалгасан фитнесс, дүрмийн мэдлэгийн дүрс бичлэг бүхий шалгалт авлаа. Шалгалтын дүн гарахад МХБХ-ны шүүгчид өнгөрсөн жилийнхээс ахисан үзүүлэлт гаргаж, багаараа сайн гэсэн үнэлгээ авсан юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг: Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, мэдээлэл өглөө. Бүлгээс “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” болон “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 20-ны дотор мэдээллээ танилцуулахаар болжээ. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр болжээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Үндсэн хуульд өөрчлөл оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч ингэж хавтгайруулан өөрчлөх шаардлагагүй. Гол нь ард иргэдийн саналыг бодитой тусгаж, 76 гишүүний оролцоог хангах учиртай. Эрх баригч нам зөвхөн бүлгээрээ хэлэлцээд яваад байж болохгүй. Ер нь хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж амжихгүй болов уу.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудал өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх байсан ч хойшиллоо. Энэ асуудалд бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа бэ?

-Хүүхдийн мөнгөөр МАН улс төр хийж болохгүй. Эхлээд 100 хувь олгож байсан. Үүнийг багасгасан хойноо 40,60,80 хувь болгон нэмэгдүүлж байна. Сонгуулийн өмнөх жил 100 хувь болголоо гэж шоу хийхээр зэхэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төслийг баталсан төсөв дээр 17 тэрбум төгрөгийн дарамт л үүснэ. Засгийн газар хүүхдүүдээс 17 тэрбум төгрөг харамлаж байгаа мэт харагдаж байна.

-Ч.Хүрэлбаатар сайдыг огцруулах үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон асуудал гардаг. Үүнийг одоо хаацайлахаа болих хэрэгтэй. Хамгийн наад зах нь гэхэд төсвийн тухай хуулийг зөрчиж, тодотгол хийхгүй яваа нь буруу. Ц.Нямдорж сайдын тухайд Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой юу. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж бид харж байгаа.

-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар гишүүд санал оруулах хуулийн боломжгүй байгаа. Та бүхэн хуулийн энэ заалтыг харсан уу?

-Тодорхой нэр бүхий сайд нарыг УИХ-ын гишүүн огцруулах асуудлаар санал оруулах боломжгүй байгаа. Тиймээс бид огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм.

Categories
мэдээ

Хамтарсан зохицуулах хорооны тавдугаар хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны тавдугаар хуралдаан ОБЕГ-т боллоо.

Хуралдааны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр төслийн хүрээнд явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

Уг төсөл Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Нийслэл болон Завхан аймагт олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын сургалт явагдсан хороо, сумдын талаар хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 22463 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 106 нэгжээр буурсан байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо 4-42 нэгжээр буурч, Сонгинохайрхан дүүрэгт 42 нэгжээр буурсан нь хамгийн их байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Явган эргүүлийн баг” болзолт уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяныг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай зохион байгуулж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2503 дуудлага мэдээлэл хүлээн авч 878 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 117 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар зохион явуулсан. Нийт давхардсан тоогоор 672 алба хаагч ажиллан 6 гэмт хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 850 зөрчлийг илрүүлж ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 102 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 91, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 11 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 115 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Засаг даргын энэ оны 04 дүгээр сарын 20-ны А/348 дугаар захирамжаар нийслэлийн малтай иргэдийн мал амьтанд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж эхлүүлээд байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 50 объект хамрагдахаас өнөөдрийн байдлаар 34 аж ахуйн нэгжийн барилга байгууламж буюу 68 хувь нь хамрагдаж нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 84 зөрчил буюу 36.2 хувийг арилгуулан бусад 148 зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. НМХГ-аас Улаанбаатар хотын “А” бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх талаар албан бичиг дүүргүүдийн Засаг дарга болон газрын албан хүргүүлсэн. Хориглосон байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 170 түргэн үйлчилгээний цэгийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1,1.2 ,10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар эрх хязгаарлах арга хэмжээ авч холбогдох байгууллагуудтай хамтран нүүлгэх ажлыг эхлүүлж байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Мазала дээд лиг”-ийн техникийн зөвөлгөөн боллоо

Нэг жилд 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохиохоор болсон “Мазала” үндэсний дээд лигийн анхны улирлын техникийн зөвлөгөөн Монголын Хөл Бөмбөгийн Холбооны байранд боллоо.

“Мазала” үндэсний дээд лиг “Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар”, “Арвис”, “Жипро” гэсэн шилдэг 10 клубийн хооронд дөрөвдүгээр сарын 28-аас эхлэн 10-р сарын долооыг хүртэл үргэлжлэнэ. Шагналын сан өссөнтэй холбоотойгоор багуудын өрсөлдөөн улам ширүүсэх нь дамжиггүй. “Цэвэр тоглолтын зарчим”-ыг сайтар баримтлаж тоглох ёстойг техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн багууд дуу нэгтэйгээр зөвшөөрлөө.

Энэ жилээс эхлэн үндэсний дээд лигийн нэг тоглолтод гурван гадаад иргэншилтэй тоглогч тоглож болно. Өмнөх жилүүдэд талбайд дөрвөн легионер тоглогч тоглож байсан нь шинэ залуу Монгол тоглогчид төрөн гарч ирэхэд сөрөг нөлөөтэй хэмээн МХБХ-ны Зөвлөл үзэж дээрх шийдвэрийг гаргасан юм.

Шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр MNB Sport суваг ажиллаж, “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтуудыг шууд дамжуулна. Үзэгчид MNB Sport суваг, mycujoo.tv-ээр тоглолтуудыг шууд хүлээн авч үзэхээс гадна оройн цагаар МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж багаа дэмжих боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын “Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. “Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. “Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч “Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнwww.judcouncil.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм

Их хотын цэвэрлэгээнд 57792 хүн оролцжээ

“Их хотын цэвэрлэгээнд нийт 10294 ААН, байгууллагын 57792 хүн оролцлоо” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав. Тэрбээр “Цэвэрлэгээнд нийслэлийн 80 харьяа газар, агентлагийн 3827 ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 10 байршилд хаягдал түүхий эд авах урамшуулалт худалдааг зохион байгуулж, 90 минутын хугацаанд нийт 8 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг 1.2 сая төгрөгөөр худалдан авалт хийв. Хот тохижилтын 557 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 8417 у/м хайс хашлага, 336 ширхэг сандал, 344 ширхэг хогийн сав, 653 шонг угааж, ногоон байгууламжийн хамгаалалтын 145 шон, троссыг засварласан. Хотын гол гудамж талбайд тарьсан том оврын 4082 модыг усласан. ЗАА-ны нийт 55 албан хаагч төвийн 6 дүүргийн цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Мэргэжлийн хяналтын 403 улсын байцаагч 9 дүүргийн 152 хороонд хяналт тавьж, 10800 аж ахуйн нэгж, байгууллагын 45148 иргэнийг цэвэрлэгээний ажилд хамруулав. Цэвэрлэгээнд хамрагдаагүй 112 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 5 иргэн, 3 ААН-д 1.050.000 төгрөг, хог хаягдлыг ил задгай шатаасан 1 иргэнд 50.000 төгрөг, барилгын хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 1 иргэнд 300.000 мянган төгрөг, төрийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй 3 иргэнд 150.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан” хэмээн танилцууллаа.

Их цэвэрлэгээг тодорхой хугацаатай, бүх газарт нэг зэрэг зарласан нь ААН, байгууллага, иргэдийн идэвхийг нэмэгдүүлж чадсан. Цаашид ийм арга хэмжээг улирал бүрт ч юм уу зохион явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Ерөнхий менежер танилцуулгын үеэрээ хэлж байлаа. Мөн тэрбээр энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах үеэр гарсан зарим анхаарууштай зүйлийн талаар танилцуулгадаа дурьдаж байлаа. Тухайлбал, хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ ААН, байгууллагуудад цэвэрлэгээний талаарх мэдээллийг нэг бүрчлэн хүргэж ажиллах, зохион байгуулалтаа сайжруулах, муу ажилласан хороодын Засаг дарга нарт дүүргийн Засаг дарга нар хариуцлага тооцож ажиллах, Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлын ачилтыг шуурхай хийхэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-хамтдаа шийдье” зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байна

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн алба хамтран 21 аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Уг үйл ажиллагааны эхлэл болж зүүн бүсийн аймгууд буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой төрлийн шийдвэр гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зүүн бүсийн зөвлөгөөнийг 2018.04.20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа.

Зөвлөгөөн зохион байгуулагдсанаар төрийн болоод иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой менежмент хэрэгжүүлэх, урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм.

Categories
мэдээ спорт

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэх удаагаа тодорлоо

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан 27 дахь удаагийн “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна тайзны засалт, гэрэлтүүлэг, тамирчдын үзүүлбэр зэрэг нь шинэлэг содон байж, үзэгчдийн анхаарлыг татаж байлаа.

27 дахь удаагийн “Монголын мистер-2018” УАШТ-нд нийт 19 ангилалд 96 тамирчин өрсөлдсөнөөс энэ жилийн ялагчаар “Rippеd” клубийн тамирчин Д.Бат-Эрдэнэ шалгарлаа. Тэрээр Монголын мистерээр 4 дэх удаагаа тодроод байгаа нь энэ юм.

Монголын мистер Л.Баянхүүгийн нэрэмжит шилдэг чөлөөт үзүүлбэрийн эзнээр “Profit” клубийн тамирчин Э.Золбоо шалгарсан бол багийн дүнгээр “Мon Altius”, “Pеrfect” клубүүд 1-р байр, “Proteam клуб 2-р байр “Profit клуб 3-р байрт тус тус шалгарлаа.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Тухайлбал бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм байна.

Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдаж байгаа юм.

27 дахь удаагийн “Монголын мистер-2018” УАШТ-ний ялагчид

Ангилал: Монголын МИСТЕР

Нэр

Д.Бат-эрдэнэ

Клуб

Ripped club

Ангилал: Эрэгтэй фитнесс

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Ж.Баянмөнх

1

Golden gym

Ж.Батаа

2

Iron bulls

Т.Мөнхбат

3

Ripped

С.Шилүгэн

4

Pro team club

Ж.Бэйбит

5

Star club

Ангилал: Эрэгтэй атлетик

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Э.Золбоо

1

Profit club

Л.Амгаланбаатар

2

Наадам

Э.Чинзориг

3

Чийрэг Монгол

Ц.Баасан

4

Iron bulls

Г.Билгүүн

5

Profit club

Ангилал: Эрэгтэй спорт модель -170 см хүртэл

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Б.Лхагвадорж

1

Proteam

М.Түвшинбаяр

2

Winner

М.Баасандорж

3

Champ

А.Мөнх-Оргил

4

Profit

Э.Наранбаатар

5

Чийрэг Монгол

Ангилал: Эрэгтэй спорт модель -175 см хүртэл

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Э.Батдорж

1

Profit

Г.Нямдорж

2

Pro team

О.Мөнгөнсүх

3

Чийрэг Монгол

Г.Гүндсамбуу

4

Калифорниа

М.Эрхбаяр

5

River

Ангилал: Эрэгтэй спорт модель +175 см дээш

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

М.Мөнх-Од

1

Pro team

У.Нямтулга

2

Star

М.Эрхэмбаяр

3

River club

С.Эрдэнэцогт

4

Наадам

Б.Лхагвадорж

5

Наадам

Ангилал: Эмэгтэй фитнесс

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Б.Хулан

1

Gold’s gym

Г.Анударь

2

Perfect body

Г.Оюунболор

3

Champ

Ч.Анар

4

Pro team

Б.Оюут

5

Соёл фитнесс

Ангилал: Эмэгтэй атлетик

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Г.Гансаруул

1

Perfect body

Ч.Болорцэцэг

2

River

Б.Бурмаа

3

Champ

Б.Адъяахүү

4

Perfect body

Н.Нэмэхбаяр

5

Баянхонгор аймаг
мандал фитнесс

Ангилал: Эмэгтэй модель -160см хүртэл

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Г.Анударь

1

Perfect body

А.Оюунгэрэл

2

Pro team

А.Ичинноров

3

Наадам

Б.Хулан

4

Gold’s gym

М.Мойлоо

5

Champ

Ангилал: Эмэгтэй модель -165см хүртэл

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Г.Оюунболор

1

Champ

Б.Учрал

2

Мон алтиус
Perfect body

Б.Мөнхчимэг

3

Мон алтиус
Perfect body

Ч.Үүрийнтуяа

4

Golden Gym

Г.Уянга

5

Champ

Ангилал: Эмэгтэй модель +165см дээш

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Б.Мөнхзул

1

Profit

Н.Ариунболор

2

Мон алтиус
Perfect body

Ч.Одонтунгалаг

3

Наадам

Б.Болорчимэг

4

Соёл фитнесс

Х.Болорчимэг

5

Champ

Ангилал: Тусгай ангилал

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Г.Батжаргал

1

Чийрэг Монгол

М.Гантулга

2

Дорноговь хангарьд

Ангилал: Мастер

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

С.Дуламрагчаа

1

Golden gym

Ч.Баярсайхан

2

Perfect body

Э.Мягмардорж

3

Сэлэнгэ аймаг
Хангай клуб

Ангилал: Залуучууд

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Б.Хэрлэн

1

Чийрэг Монгол

Б.Баттөр

2

Perfect body

С.Шилүгэн

3

Pro team club

А.Үүрцайх

4

Галакси клуб

Ангилал: Бодибилдинг 60 кг

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Н.Батбаяр

1

Мон алтиус Perfect body

Ч.Мянганбилэг

2

Соёл фитнесс

Ц.Дөлгөөнтэнгис

3

Калифорниа

А.Цэрэнбат

4

Profit

Ангилал: Бодибилдинг 60 кг

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Н.Батбаяр

1

Мон алтиус Perfect body

Ч.Мянганбилэг

2

Соёл фитнесс

Ц.Дөлгөөнтэнгис

3

Калифорниа

А.Цэрэнбат

4

Profit

Ангилал: Бодибилдинг -70 кг

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Д.Энх-Эрдэнэ

1

Наадам

Т.Чахар

2

Profit

Ц.Идэржаргал

3

Ripped

Э.Мягмардорж

4

Сэлэнгэ, Хангай клуб

Ангилал: Бодибилдинг 75 кг

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Л.Саруулбат

1

River

Г.Жамц

2

Perfect body

С.Алтангэрэл

3

Star

Х.Одгэрэл

4

Perfect body

Б.Хэрлэн

5

Чийрэг Монгол

Ангилал: Бодибилдинг -80 кг

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Т.Батнасан

1

Profit

Н.Сумъяа

2

Ripped

Г.Цэнгэл

3

Perfect body

С.Дуламрагчаа

4

Golden gym

Ангилал: Бодибилдинг +80 кг

Нэр

Эзэлсэн
байр

Клуб

Д.Бат-эрдэнэ

1

Ripped

Э.Ганзориг

2

Чийрэг Монгол

Г.Ганбаатар

3

Perfect body

Г.Дамбадаржаа

4

Ripped

А.Бямба

5

Profit

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Алтан дагина” цом Монгол Улсад айлчилна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алдарт “Алтан дагина” цом Монгол Улсад ирж байна. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11.00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13.00 цагт танилцуулах юм. МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

10:00 Оддын хөлбөмбөг

11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)

12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити)

Энэхүү үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй болно. “Алтан дагина” цом 2017 оны есдүгээр сард ОХУ-аас гараанаасаа гарч зургаадугаар сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орно.

“Алтан дагина” цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон бөгөөд хүн төрөлхтний хамгийн олон хүнийг хамруулж чаддаг хөлбөмбөгийн спортын оргил болсон уг нэр хүндтэй цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг. “Алтан дагина” цом энэ онд дэлхийн 53 улсад зочилж байгаагийн нэгээр Монгол Улс тодорсон байна.